2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2026/01750

 

           

 

 

 

 

 

 

 

   2026        01         29

  191/ШШ2026/01750

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух овогт ийн /рд:/-д холбогдох

 

23,665,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Т.аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196 1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр MN320030003095027523 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 21,480,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* дахь 3095027523 тоот данс уруу шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025 12.22-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн 377 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 1,902,143 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,221,461 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,402 төгрөгийг буцаан төлсөн байна. Зээлдэгч Т.аас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр. хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025.12.10-ны өдрийн байдлаар шаардаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэлд 19,577,857 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,930,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 157,489 төгрөг, нийт 23,665,913 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Т.аас нийт 23,665,913 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох 23,665,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Т. нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 12 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:

1.    2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

2.    2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

3.    2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

4.    2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

5.    2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

6.    2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

7.    2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

8.    2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

9.    2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

10. 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

11. 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

12. 2027 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,973,913 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, итгэмжлэл /хх6-7/, ерөнхий гэрээний хуулбар /хх8/, анкет /хх9/, цахим зээлийн гэрээний хуулбар /хх10-15/, бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх16/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх18/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.         Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч Т.д холбогдуулан 23,665,913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 23,665,913 төгрөгийг  нэхэмжлэгч "*******" ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сар бүр 1,972,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үлдэх 1,973,913 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж., хариуцагч Т. нар эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх31/

4. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн гүйцэтгэх захирал Б. нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний   ******* ХК-ийн хууль эрх зүйн газрын захирал Х.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, цааш нь бусад этгээдэд шилжүүлэх  эрхтэйгээр 2028 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал итгэмжлэл олгожээ.

Хууль эрх зүйн газрын захирал Х. нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг Б., Ж. нарт олгожээ. /хх6-7/

 

Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 138,140 төгрөгийг, мөн улсын орлогоос 138,140 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 23,665,913 төгрөгийг  нэхэмжлэгч "*******" ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу

1.    2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

2.    2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

3.    2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

4.    2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

5.    2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

6.    2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

7.    2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

8.    2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

9.    2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

10. 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

11. 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,972,000 төгрөг,

12. 2027 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,973,913 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас  138,140  төгрөгийг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 138,140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХК /рд: *******/-д тус тус  буцаан олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.ГАНБОЛД