Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/1417

 

  2025              12            16                                       2025/ДШМ/1417

                                                       

 

Д.Б-, Т.Б-, Н.Б-,

Б.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Нямдорж, Г.Билгүүн,

хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Ган-Очир, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,

иргэний нэхэмжлэгч Б.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбямба, түүний өмгөөлөгч Х.Энхтайван,

шүүгдэгч Д.Б-,

шүүгдэгч Д.Б-, цагаатгагдсан этгээд Т.Б- нарын өмгөөлөгч Ж.Оюунболд, Г.Баяржаргал, Э.Энх-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд Т.Б-гийн өмгөөлөгч А.Кадирбек,

шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, С.Мөнхтулга,

шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2248 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Нямдорж, Г.Билгүүн нарын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар эсэргүүцэл, хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Ган-Очир, иргэний нэхэмжлэгч Б.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбямба, түүний өмгөөлөгч Х.Энхтайван нарын хамтран гаргасан, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ж.Оюунболд болон шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Г.Баяржаргал, Э.Энх-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Б-, Т.Б-, Н.Б-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн 1802003100013 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б-,

 

2. Б-,

 

3. Ц-,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 5.616.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан;

 

4. Б-,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

 

Д.Б-, Н.Б- нар нь бүлэглэн “***” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ****г, орчуулагч Б.С- нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч , Монгол Улсын Тэргүүн Шадар сайд , Байгаль орчин аялал жуулчлалын сайд*** нартай Монгол Улсын Төрийн ордонд тэдгээрийн албан өрөөнд биечлэн уулзуулан “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх болсонд Монгол Улсын Засгийн газраас талархал илэрхийлж “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-д газар эзэмшүүлэх, Таван толгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна” гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд болон яамдуудын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцэн шийдвэрлэвэл зохих “Замын-Үүдийн Олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг “***” ХХК-д олгож байгаа мэтээр хуурамч гэрээ байгуулан БНХАУ-ын иргэн ****гийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2009-2010 оны хооронд бэлнээр 190.000 ам.доллар /273.019.300 төгрөг/, 12.100.000 юань /2.464.805.600 төгрөг/, 800.000 Хонгконг доллар /146.816.000 төгрөг/ буюу нийт 2.884.640.900 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.Б-, Б.Ц- нар нь бүлэглэн “Монгол Улсын Гашуун сухайт хилийн боомтоос БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж хуурч, бодит байдал дээр биелэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж “***” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн ****гаас 2011 оны 3 дугаар сараас 2011 оны 07 дугаар сарын хооронд 75.000.000 төгрөг, 9.000.000 ам.доллар буюу нийт 13.916.193.284 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.Б-, Т.Б- нар нь бүлэглэн өөрсдийн улс төр, спорт, урлагийн нэр хүндийг ашиглан Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах “***”, “***”, “***” гэх газруудад газар эзэмших, тус эзэмшсэн газарт барилга, орон сууц барьж бусдад худалдан ашиг олох зорилгоор өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан Д.Б-ын төрсөн дүү Д.***гийн нөхөр Д.***ын үүсгэн байгуулсан “***” ХХК-иар “***” бизнес бутик зочид буудал барих, Т.Б-гийн төрсөн эх Ж.***ын төрсөн дүү Ж.***гийн үүсгэн байгуулсан “***” ХХК-иар амралт, аялал жуулчлалын цогцолбор барих, Т.Б-гийн өөрийн үүсгэн байгуулсан “***” ХХК-иар ахмадын амралт сувилал барих, Д.Б-ын төрсөн дүү Д.***гийн үүсгэн байгуулсан “***” ХХК-иар ахмадын сувилал барих, Т.Б-гийн төрсөн эх Ж.***ын үүсгэн байгуулсан “***” ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барих, Т.Б-гийн төрсөн эх Ж.***ын төрсөн дүү Ж.***гийн үүсгэн байгуулсан “***” ХХК-иар усан спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр бодит байдлыг нуух замаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдөлд оруулан хуурч, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 тушаалын дагуу “***” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших "***”-д 2.200.000.000 төгрөгийн үнэ бүхий 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/16 дугаартай гэрчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-337 тушаалын дагуу “***” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “***”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/64 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-339 тушаалын дагуу “***” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “***”-д 4.400.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/63 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тушаалын дагуу “***” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “***”-д 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/72 дугаартай гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “***" ХХК- д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “***”-д 3.828.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.7 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/85 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тушаалын дагуу “***” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд орших “***”-д 3.520.000.000 төгрөгийн үнэ бүхий 8.0 га газрыг аялал жуулчлалын зориулалттайгаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2014/86 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргуулан нийт 65.5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28.820.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

дээрх залилах гэмт хэргийн улмаас олж авсан 28.820.000.000 төгрөгийн үнэ бүхий 65.5 га газраас Т.Б-гийн төрсөн эх Ж.***ын үүсгэн байгуулсан “***” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрын эрхийг “***” ХХК-ийн хамт “***” ХХК-ийн захирал Б.Л-д 3.273.000.000 төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирч, 2015 онд “***” ХХК-ийн захирал Б.Л-гийн дүү Д.****ийн нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “***” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд орших “***”-д 9.592.000.000 төгрөгийн үнэ бүхий 21.8 га газрыг эрхийг шилжүүлэн өгсний хариуд н.Бадралаас авах авлага 1.027.000.000 төгрөг,

*** эд хөрөнгө, авлага зэргийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилсөн,

Т.Б-гийн төрсөн эх Ж.***ын төрсөн дүү Ж.***гийн үүсгэн байгуулсан “***” ХХК-ийн нэр дээр аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон 5.280.000.000 төгрөгийн үнэ бүхий 12,0 га газар дээр 2015 оноос 2018 оны хооронд Д.Б-, Ч.*** нарын хамтран эзэмшдэг “***” ХХК болон “***” ХХК-иудын нэрээр 47 ширхэг 2 давхар амины орон сууц, 10 ширхэг таун хаус байшин буюу 46 айлын таун хаус, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай байшин, нийт 93 ширхэг хаус, 2 үйлчилгээний зориулалттай объектыг барилга угсралт, засал чимэглэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж, төлбөрт нь 62 хаусын каркасыг өгч, үлдэгдэл 31 хаус, таун хаусыг Т.Б-, Д.Б- нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр дээр авч үлдсэн,

тус 31 хаусаас 350 м.кв талбайтай 3 ширхэг хаусыг 1.900.000.000 төгрөгөөр, 264 м.кв талбайтай 2 ширхэг хаусыг 1.000.000.000 төгрөгөөр, 140 м.кв талбайтай 4 ширхэг хаусыг 1.223.000.000 төгрөгөөр, нийт 9 ширхэг хаусыг 4.123.000.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, нэг бүр нь 1.117.116.000 төгрөгийн өртөг бүхий 450 м.кв талбайтай 3 ширхэг хаус, нэг бүр нь 655.374.720 төгрөгийн өртөг бүхий 264 м.кв          талбайтай 2 ширхэг хаус, нэг бүр нь 347.547.200 төгрөгийн өртөг бүхий 140 м.кв талбайтай 17 ширхэг хаус, нийт 10.570.399.840 төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг хаусыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр авч, нийт 14.693.399.840 төгрөгийн үнэ бүхий таун хаус, хаусыг бодитоор бий болгож, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Н.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Д.Б-, Т.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг,

шүүгдэгч Д.Б-т холбогдох шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн бусдыг залилсан гэх үйлдлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч ***гийн Б-, Б-, шүүгдэгч  Ц- нарыг “их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Ц-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн цагдан хоригдсон 137 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон 2055 нэгж буюу 2.055.000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж биелэн эдлэх ялыг 37.945 нэгж буюу 37.945.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг 01 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Ц-ид оногдуулсан торгох ялыг 02 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч Н.Б-, Б.Ц- нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-, Б.Ц- нараас нийт 12.992.188.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 6.496.090.000 төгрөгийг гаргуулан хохирогч “***” // компани /БНХАУ-ын иргэн ****г / д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарлаж,

шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б-, Т.Б-, Н.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Б- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-т, Т.Б- нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2248 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Д.Б-, Т.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг,

шүүгдэгч Д.Б-т холбогдох шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн бусдыг залилсан гэх үйлдлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.Б-г цагаатгасугай. ...” гэж,

4 дэх заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Б-, Б.Ц- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6, 7, 8 дахь заалтуудаас шүүгдэгч Б.Ц-ид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Н.Нямдорж, Г.Билгүүн нарын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар эсэргүүцэл, хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Ган-Очир, иргэний нэхэмжлэгч Б.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбямба, түүний өмгөөлөгч Х.Энхтайван нарын хамтран гаргасан, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ж.Оюунболд болон шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Г.Баяржаргал, Э.Энх-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН