| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2026/01710/И |
| Дугаар | 191/ШШ2026/02363 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2026/02363
| 2026 02 11 | 191/ШШ2026/02363 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од оршин байрлах “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ын /рд:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын нь 2025 оны 04 сарын 17-ны өдөр “******* ББСБ” Налайх салбараас 1035610000000481 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 \нэг сая\ төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн графикийн дагуу төлөлт хийгээгүй. Зээлдэгч Г. үндсэн зээл 1,182,415.72 \нэг сая зуун наян хоёр мянга дөрвөн зуун арван тав далан хоёр\ төгрөг төлөх төлбөртэй байна.
, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээрээ бүртгэлгүй оршин суудаггүй нь тогтоогдож шүүгчийн захирамж гарсан тул Иргэний ээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү.
1.1. нь нэхэмжлэгчээс зээл авсан. Улмаар төлбөрөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан. Хаягийг тогтоож дахин нэхэмжлэл гаргаад зээлийн үүргийг гаргуулна гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: , Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамж /хх3-4/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх16/ Санхүүгийн зохицуулах хорооны албан тоотын хуулбар /хх24/, цахим зээлийн гэрээ /хх25-30./
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Г.г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
4. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх16/
5. Нэхэмжлэлд дурдсан Г. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК болон Г. нарын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан нэг талаас гарын үсэг зурж, тэмдэг дарсан цахим зээлийн гэрээгээр тогтоогдож байна гэж үзлээ. /хх25-30/
Тодруулбал, уг гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан эсэх буюу хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцсон эсэх талаарх зээлийн гэрээний үүргийг энэ хэрэгт дүгнэлт өгөхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
6. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд дурдсан Г.гийн оршин суудаг гэх ,,, хаягийг үндэслэн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг , Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.
, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 193/ШЗ2025/ дугаар захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх3-4/
Уг захирамжаас үзэхэд Г. нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэжээ.
6.1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн оршин суух хаягийг өөрчилбөл 10 хоногийн дотор шинээр оршин суух газрын улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г.г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэх ******* овогт *******ын /рд:/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын /рд:/-ын оршин суух хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК /утас:70129771, /, түүний төлөөлөгч Т. /утас:/-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД