Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/124

 

А.Н, Б.*******, П.Б,

М.Б, Б.С, Т.Ө, Б.

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Билгүүн хөтөлж,

Прокурор Н.Бадам /цахим/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Э******* /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж шийдвэрлэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/228 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр А.Н, Б.*******, П.Б, М.Б, Б.С, Т.Ө, Б. нарт холбогдох эрүүгийн 2533000000069 дугаартай, 208/2025/0096 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт Б******* *******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн ******* сумын ******* * дүгээр баг *-** тоотод оршин суух, (РД: *******),

2. Э овогт П Б, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Х аймгийн Т суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн сум баг *-** тоотод оршин суух, (РД: ),

3. Д овогт , Монгол Улсын иргэн, 19**оны ** дугаар сарын **-нд аймгийн Б суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй аймгийн Б сум Дэнж багийн зүүн дэнжийн *-** тоотод оршин суух, (РД: ),

4. Б овогт М Б, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд ******* аймгийн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот дүүрэг, *-р хороо, Нүхэт **-** тоотод оршин суух хаягтай (РД: ),

5. овогт Б С, Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд А аймгийн *******шрүүлэх суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ******* аймгийн сум * дугаар баг, *-** тоотод оршин суух, (РД: ),

6. овогт Н, Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд аймгийн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн сум баг *-** тоотод оршин суух хаягтай, (РД: ),

7. овогт Т Ө, Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр аймгийн Б суманд төрсөн,  ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн сумын багийн, **-** тоотод оршин суух, (РД: )

Яллагдагч П.Б, М.Б, А.Н, Б.*******, Б.С, Т.Ө, Б. нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 01-ний орой Сэлэнгэ аймгийн туул сумын * дугаар багийн нутаг, “ ” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол ” ХХК-ийн ашиглалтын талбай руу субару форестер-с 11 загварын УНП улсын дугаартай, субару форестер с10 загварын ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд болон Голд Монстер 1000 нэртэй металл хайгч төхөөрөмж, Минелаб ЖПЗ-7000 загварын металл хайгч төхөөрөмж, хар өнгийн шороо угаах зориулалттай түмпэн, богино иштэй хүрз зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох зорилгоор олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: А.Н, Б.*******, П.Б, М.Б, Б.С, Т.Ө, Б. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Ө, А.Н, Б., Б.*******, М.Б, П.Б, Б.С нарт холбогдох 2533000000069 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Шүүгчийн захирамжийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15.00 цагт хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу. эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.

Гэтэл шүүх шийдвэртээ нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг болон мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл дээрх солбицолд байрлах талбай нь “Монгол экспресс Эн” ХХК-ийн ашиглалтын талбай болох тухай бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурдсан талбайн солбицол ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан эсэх лавлагааг зохих байгууллагаас гаргуулж, тогтоолгох талаар шүүх нотлох баримтыг үнэлж дүгнэсэн ба прокурор гэм буруугийн шүүх хуралд нотлох баримтыг шинжлэн судалж, тухайн асуудлыг нотлох бүхэн боломжтой буюу гэм буруугийн шүүх хуралдаанд яригдах асуудлыг дурдаж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд прокуророос А.Н, Б.*******, П.Б, М.Б, Б.С, Т.Ө, Б. нарт холбогдох А.Н, Б.*******, П.Б, М.Б, Б.С, Т.Ө, Б. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх нотлох баримтад тулгуурлаж талбайн солбицол, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан эсэх лавлагааг зохих байгууллагаас гаргуулж, тогтоолгохоор дурдсан нь урьдчилсан хэлэлцүүлэг хийх журмыг зөрчсөн бөгөөд нотлох баримтыг үнэлж дүгнэх нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хийгдэх ажиллагаа юм.

Хэрэв шүүх эргэлзээтэй байна гэж үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь захирамжид заагдсан ямар үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар шүүх тодорхойлж дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалт, хэрхэн зөрчигдсөнийг, мөн уг ажиллагааг ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад дээрх заалтыг зөрчин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/Ш3/328 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаан эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 2025/Ш3/228 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэлтэй яллагдагч нар болон яллагдагчдын өмгөөлөгчид бид танилцаад дараах тайлбарыг төлөөлөн гаргаж байна.

Шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гэж дүгнэж байна. Эрүүгийн 253300000069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн нотлоогүй тодруулбал уг гэмт хэргийн хохирогч нь Монгол ЭМ ЭН ХХК мөн эсэхт эргэлзэхүйц нөхцөл байдал үүссэн байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан талбайн солбилцол тухайн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн солбилцолтой зөрж байхад энэ талаар ямар ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй орхигдуулсан байгаа нь шүүх хурлын явцад нөхөн гүйцэлдүүлж боломжгүй заавал мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах ажиллагаа юм. Иймээс шүүх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан талбайн солбилцол ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан эсэх лавлагааг зохих байгууллагаас гаргуулж, тогтоолгох нь зүйтэй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн үндэслэлтэй байна.

Прокурорын зүгээс “шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэсэн заасныг болон мөн зүйлийн 6 дах хэсгийн 6.1-6.17 дах хэсгийн заалтуудыг зөрчсөн” гэсэн эсэргүүцэл нь үндэслэлгүй байна.

Шүүх хэргийн холбогдогч, тэдний өмгөөлөгч бид нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дугаар заалтыг үндэслэн “яллагдагч нарын алт олборлохыг завдсан гэх ордын солбилцол нь Монгол экспресс ЭН ХХК-ийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй талбайн солбилцолтой хамааралгүй болох нь нотлон тогтоогдож байна. Ийм ЭН ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай учраас нь Монгол экспресс зөвшөөрөлтэй талбайд яллагдагч нарыг орж алт олборлохыг завдсан гэж үзэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл үүсэж байгаа тул уг компанийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй эсэхийг дахин шалгуулах” талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлтэй юм. Энэ нь гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байгаа асуудал огт биш бөгөөд прокурор нь талбайн солбилцол зөрүүтэй байгаа асуудлыг гэм буруугийн хурал дээр нотлох ямар ч боломжгүй юм. Энэ асуудал нь тусгай мэдлэгийн хүрээнд газрын харилцаа, геодези, зураг зүй, кадастрын мэргэжлийн байгууллага эсхүл Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох АМГ-ын Кадастрын хэлтсийн эрхлэх хүрээний асуудал тул шүүгчийн захирамж үндэслэлтэй юм. Иймээс прокурорын уг асуудлыг гэм буруугийн шүүх хуралд нотлох баримтыг шинжлэн судалж тухайн асуудлыг нотлох бүрэн боломжтой гэж үзсэн нь болон гэм буруугийн шүүх хуралдаанд яригдах асуудлыг дурьдаж дүгнэлт хийсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй байна.

Тухайн талбайд алт олборлох техник байгаагүй харуул хамгаалалт байхгүй байсан нь нотлогддог. Түүнчлэн эрүүгийн хэрэгт уг талбайд олборлолт явагдаад хаагдсан, нөхөн сэргээлтийн талбай юм уу эсхүл ашиглаж байгаа талбай юм уу гэдгийг ч тогтоогоогүй байдаг. Ийм учир олборлолт явагдаад дуусан талбай эсэхийг ч мэргэжлийн байгууллагаас гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 2025/Ш3/228 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Прокурорын эсэргүүцэл дээр хамгийн гол нь гэм буруугийн асуудал яригдсан гэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар огт яригдаагүй. Прокурор бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж яриад байгаа юм. Шүүх зөрчсөн гэх зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасан. Хэлэлцэх асуудлын хүрээнд хэлэлцсэн. Бид нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг гаргасан. Уг заалтын хүрээнд анхан шатны шүүх хангасан гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.Н, Б.*******, П.Б, М.Б, Б.С, Т.Ө, Б. нарт холбогдох эрүүгийн 2533000000069 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газраас А.Н, Б.*******, П.Б, М.Б, Б.С, Т.Ө, Б. нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч А.Н, Б.*******, П.Б, М.Б, Б.С, Т.Ө, Б. нарт холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 225 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

Анхан шатны шүүхийн дүгнэснээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурьдсан талбайн солбилцол ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай эсэх лавлагаа нь хэргийн гэм бурууг хэлэлцэж нотлох баримтуудыг хэлэлцэх явцад нэн шаардлагатай байдал тогтоогдвол шүүх хуралдааныг хуульд заасан хугацаагаар завсарлуулж нэмэлт ажиллагаа хийлгэх боломжтой.  

5.Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/228 тоот захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн.

6.Хэргийг бүхэлд нь хянах явцад уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үед 2533000000069 тоот дугаар авсан ба харин мөрдөгч уг хэргийн шүүхэд шилжүүлэх саналдаа хэргийн дугаарыг 2533000000074 тоот гэж, Прокурор 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 77 тоот яллах дүгнэлтдээ уг яллагдагч нарт холбогдох хэргийг дугаарыг 2533001070073 гэж, анхан шатны шүүх уг хэргийг хүлээн авч даргалагч томилох захирамждаа 2533001070073 гэж, үүнээс хойш анхан шатны шүүхийн бусад эрх зүйн бичиг баримтуудад 2533000000069 тоот гэж тус тус бичигдсэнийг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/228 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

        

                        ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

    

                         ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ