| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/01611/И |
| Дугаар | 192/ШШ2026/00383 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2026/00383
| 2026 01 07 | 192/ШШ2026/00383 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ***********т хаягт оршин суух Сангийн далай овогт Содномпэлжээгийн **** /регистрийн дугаар: ТЖ******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, ********* тоот хаягт оршин суух Боржигон овогт Уртнасангийн ***** /регистрийн дугаар: МЗ7**********/-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн үнэ 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.**** хариуцагч У.*****т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн үнэ 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Со****** овогтой **** миний бие У*******ан овогтой *****ээс 2019 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 102/ШШ2019/03450 тоот шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан билээ. Тус шүүх хурлаар эд хөрөнгийн маргааныг шийдвэрлээгүй болно. Тухайн шүүх хурлын дараагаас ****нь Гэр бүлийн дундын өмчлөл болох 2 өрөө байр, хашаа байшингаас татгалзах саналыг удаа дараа тавьж байсан. Миний бие тус саналыг зөвшөөрөөгүй байсан боловч намайг төрсөн охиноо хүчирхийлсэн худал мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулах зэрэг сэтгэл санааны хүнд дарамтад оруулснаас болж миний бие өөрийн өмчлөлийн хэсгийг У.*****т шилжүүлсэн болно. Дараа нь дээрх асуудлыг Дүүргийн Прокурорын байгууллага, шалгаад хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд С.**** миний гэр бүлийн дундын өмчлөлд байсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байр, 114 тоот 2 өрөө 29 м.кв орон сууц, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 7 дугаар гудамж, 209 тоот 514 м.кв газартай хашаа байшинг ****нь өмчлөлөөс С.**** надад оногдох 39,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.” гэж тодорхойлсон.
2. Хариуцагч ****нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлийн талаар: ”Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр талууд гэрлэлтээ цуцлуулсан. Нэхэмжлэгч С.**** нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байх хугацаанд эвлэрэх талаар ярилцаж байсан. Тэгээд тухайн үед С.**** нь өөрийн өмчлөлөөс татгалзаж байгаа талаараа бичиж өгсөн. Мөн шүүх хуралдаанд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх тайлбарыг хэлж байсан. Үүнээс хойш өөрийнхөө сайн дурын үндсэн дээр өөрийн өмчлөлөөсөө татгалзаад У.*****ийн өмчлөлд шилжсэн. Үүнд С.**** гарын үсэг зурсан. Гэтэл шүүхэд дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. ****нь эд хөрөнгийн талаар амаар тохиролцсон зүйл байхгүй гэж ярьдаг. Хэсэг хугацаанд хамт амьдарч байсан зүйл байдаг. Хүүхдийн тэтгэлгийг 3 жилийн хугацааны үнийн дүнгээр төлөхгүй байх талаар тохиролцож байгаагүй. Нэхэмжлэгч үндэслэлтэй зүйл яримаар байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0255 дугаар итгэмжлэл, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гараар бичсэн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
5. Шүүхээс дараах баримтуудыг хэргийн оролцогчийн хүсэлтээр цуглуулсан. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/5839 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, У.*****ийн өмчлөлд нь бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл, өмчлөх эрхээ шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл, 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээний хуулбар, гар бичмэл бүхий өргөдлүүдийн хуулбар, 000044646 дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн амины орон сууц худалдах-худалдан авах гэрээний хуулбар, 000088901 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний хуулбар, 000036652 дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/3670 дугаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүхийн тусгай архивын албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03450 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3-4/2052 дугаар Банкны төлбөр барагдуулах газрын албан бичиг, тэтгэлэг төлөлтийн тооцооны хүснэгт, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6/6481 дугаар Худалдаа хөгжлийн банк ХК-ийн албан бичиг, дансны хуулга, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах хэлцлийн хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4/9824 дугаар, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4/11247 дугаар, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/11555 дугаар, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5/11893 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч С.**** хариуцагч У.*****т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн үнэ 39,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргасан.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо 23 дугаар байр, 114 тоот 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 7 дугаар гудамж, 209 тоот хаягт байрлах 514 м.кв газартай хувийн сууцыг хариуцагч ****бид хамтран өмчилдөг байсан. Бид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохиролцож, дээрх хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг С.****гээс У.*****т бүхэлд нь шилжүүлэх, ****шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийг надаас авахгүй байхаар тохиролцсон. Би үүргээ гүйцэтгэж өөрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага надаас хүүхдийн тэтгэлгийг өнөөдрийг хүртэл бүхэлд нь гаргуулан авсан тул эдгээр хөрөнгүүдийн үнийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч У.*****ийн зүгээс, нэхэмжлэгч С.**** нь хамтран өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг сайн дураар хариу төлбөргүй шилжүүлж өгсөн, нэхэмжлэгч С.**** хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар харилцан тохиролцоогүй гэж тайлбарласан.
4. Зохигчид 2006 оноос 2019 оныг дуустал хамтран амьдарч байгаад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03450 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна. Шүүхийн энэ шийдвэрээр талуудын гэрлэлтийг цуцалснаас гадна тэдний дундаас төрсөн 3 хүүхдийг эх У.*****ийн асрамжид үлдээж, сар бүр эцэг С.****гээс тэтгэлэг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 68-70 дугаар тал/
5. Зохигчид мөн Баянгол дүүрэг, 15 дугаар хороо 23 дугаар байр, 114 тоот 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 7 дугаар гудамж, 209 тоот хаягт байрлах 514 м.кв газартай хувийн сууцыг хамтран өмчилж байсан ба 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах хэлцэл”, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах хэлцэл”-ээр нэхэмжлэгч С.**** эдгээр хөрөнгийг хамтран өмчлөх эрхээ хариуцагч У.*****т бүхэлд нь шилжүүлжээ. /хавтаст хэргийн 92, 110 дугаар тал/
6. Талууд гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд харилцан тохиролцож, нэхэмжлэгч С.**** нь Баянгол дүүрэг, 15 дугаар хороо 23 дугаар байр, 114 тоот 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 7 дугаар гудамж, 209 тоот 514 м.кв газартай хувийн сууцыг хамтран өмчлөх эрхээ хариуцагч У.*****т шилжүүлэх, ****3 жилийн хугацаанд нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг авахгүй буюу шаардахгүй байхаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийг харилцан хүлээсэн болох нь:
- нэхэмжлэгчийн: “2019 оны 11-12 дугаар сарын хооронд У.*****тэй ярилцаж өөрийнхөө эд хөрөнгөөс татгалзвал хүүхдийн тэтгэлгээс суутгана гэж амаар тохиролцож байсан. Тухайн үед нотариат орох асуудал яригдаж байсан боловч У.*****: “...би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очоод энэ асуудлыг шийдчихье...” гэж хэлж байсан. Бидний хооронд тохиролцсон мөнгийг ****хүүхдийн тэтгэлэгт тооцно гэсэн.” гэх тайлбар,
- хариуцагч У.*****ийн гарын үсэгтэй 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн: “Миний бие ****нь С.****гээс БГД и/хэргийн а/шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 102/ШШ2019/03450 дугаар шийдвэрийн дагуу 3 хүүхдэд тэжээн тэтгэх, хүүхдийн тэтгэмж тогтоолгосон. Хоорондоо ярилцаж тохироод эд хөрөнгөөс С.****д оногдох хувь /3 жилийн тэтгэмж гэж тооцоод/ 3 жилээс хойшхи хүүхдийн тэтгэмжийг сар бүр өгнө гэж тохирсон боловч өгөөгүй...” гэх агуулга бүхий хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 74-76 дугаар тал/
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар, татгалзаа нотлох үүрэгтэй байдаг. Хариуцагч ****нь Баянгол дүүрэг, 15 дугаар хороо 23 дугаар байр, 114 тоот 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 7 дугаар гудамж, 209 тоот 514 м.кв газартай хувийн сууцын өмчлөх эрхийг С.**** нь үнэ төлбөргүй шилжүүлсэн, хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар С.****тэй харилцан тохиролцоогүй гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
8. Нэхэмжлэгч С.**** хөрөнгийн нийт үнэлгээг 195,000,000 төгрөг, надад ногдох хэсгийг 39,000,000 төгрөгөөр тохирсон гэх тайлбараа мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.
9. Талууд дээр дурдсанаар харилцан тохиролцож үүрэг хүлээсэн боловч талуудын хооронд үүссэн энэ үүрэг Иргэнийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн акт тул “шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байхаар” тохирсон талуудын тохиролцоо хуулийн энэ зохицуулалттай нийцэхгүй байна.
10. Талуудын тохиролцоо дээр дурдсанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.**** хариуцагч У.*****т шилжүүлсэн хөрөнгөө /үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөх эрхүүд/ хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм.
11. Нэхэмжлэгч С.****гээс өмчлөх эрхийг шилжүүлсэн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 7 дугаар гудамж, 209 тоот 514 м.кв газартай хувийн сууцыг хариуцагч нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн, мөн зарим хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг С.****д буцааж өгөх боломжгүй /нэхэмжлэгч шаардаагүй/ тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хамтран өмчлөх эрхийн үнийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар шаардах үндэслэлтэй байна.
12. Нэхэмжлэгч С.****гийн өмчлөх эрхийн үнийг тогтоохдоо талуудын хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзсэн болно. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээр дурдсанаар 3 жилийн хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар хариуцагч У.*****тэй тохирсон байх тул энэ хэмжээгээр өмчлөх эрхээ үнэлсэн гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 25350020 дугаартай “Тэтгэлэг төлөлтийн тооцоо” гэх нэршил бүхий баримтаас үзвэл С.****гийн 2020-2022 оныг дуустал төлөх тэтгэлгийн нийт хэмжээ 17,796,200 төгрөг байсан байна. Иймд нэхэмжлэгч С.**** нь энэ хэмжээгээр хөрөнгийн өмчлөх эрхээ үнэлж хариуцагч У.*****т шилжүүлсэн гэж үзэхээр байна.
13. Зохигчдын гэрлэлтийг цуцалсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03450 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт: “Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.” гэж бичигдсэн нь хамтран өмчлөх дундын өмчийн талаар харилцан үүрэг хүлээсэн талуудын тохиролцоог үгүйсгэх үндэслэл болохгүйгээс гадна уг шийдвэрээр нэхэмжлэгч У.*****ийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагуудыг шийдвэрлэсэн ба хожим гэрлэгчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсэн байна.
14. Хариуцагч ****шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, нэхэмжлэгч С.****гийн шаардах эрхийг үгүйсгэх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2, 492.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У.*****ээс 17,796,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.****д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
15. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 352,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246,931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг тус тус баримтлан У.*****ээс 17,796,200 төгрөгийг гаргуулан С.****д олгож, нэхэмжлэлээс 21,203,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*****ээс 246,931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР