Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/125

 

                             *******, *******, *******,

                                “******* *******” нөхөрлөл нарт

                                  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Д аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Билгүүн хөтөлж,

Прокурор Н.Бадам /цахим/

Иргэний нэхэмжлэгч ******* /цахим/

Шүүгдэгч *******, *******,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч ******* болон шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор *******, *******, *******, “******* *******” нөхөрлөл нарт холбогдох эрүүгийн 2233000990027 дугаартай, 150/2023/0095/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ургийн овогт ******* Б*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр У хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, У хот, С дүүрэг **-р хороо, **-*** тоотод оршин суух хаягтай, РД://

Б ургийн овогт С О, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн О суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Зэвсэг хүчин 032-р ангид цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, У хот, С дүүрэг, **-р хороо, ***-*** тоотод оршин суух хаягтай, РД://

Б ургийн овогт М Г, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Д аймгийн суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Д аймаг, сумын * тоото-*-**д оршин суух хаягтай, РД://

“******* *******” нөхөрлөл, Сэлэнгэ аймгийн О сум, * дүгээр баг, хонхор, *-*тоотод байрлах цэцэрлэгжүүлэлт, гэрээгээр өрөмдлөг хийх, газар тариалан эрхлэх бүртгэлийн дугаартай, /РД:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09-10-р сард Сэлэнгэ аймгийн О сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259.9 м² талбайд 1,128.6 м³ эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд, газарт, усанд 1,855,900 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч “******* *******” нөхөрлөл хуулийн этгээд нь 2022 оны 09-10- р сард Сэлэнгэ аймгийн О сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259.9 м² талбайд 1,128.6 м² эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд, газарт, усанд 1,855,900 төгрөгийн хохирол экологи эдийн засагт учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09-10-р сард Сэлэнгэ аймгийн О сумын Хонгор овоо 3-р багийн нутаг “ ” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259.9 м² талбайд 1,128.6 м³ эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд, газарт, усанд нийт 1,855,900 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2022 оны 08-р сард Сэлэнгэ аймгийн О сумын нутагт “Баян тойрмын *******” нөхөрлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09-10-р сард Сэлэнгэ аймгийн О сумын Хонгор овоо 3-р багийн нутаг “ ” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259.9 м² талбайд 1,128.6 м³ эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд газарт, усанд 1,855,900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “******* *******” нөхөрлөлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Б овогт М Г, Чингүнжав овогт ******* Б*******, Б овогт С О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч “******* *******” нөхөрлөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолтыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д  14,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* д 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* т 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийнх ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “******* *******” нөхөрлөлийн цэцэрлэгжүүлэлт, өрөмдлөг хийх, газар тариалан эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14,500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоон,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч нараас 4,680,866 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны шатанд шүүгдэгч ******* 1,890,000 төгрөг, шүүгдэгч ******* 1,900,000 төгрөг, шүүгдэгч С.Оргилболд 1,890,000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Робекс 305LC-7, Хьюндай Робекс 520LC-9S, Хьюндай Робекс 500LC-7 маркийн 3 экскаватор, Shantul L 53-83 маркийн ковш, Shantul L SD22 маркийн бульдозер, цахилгаан үүсгүүр нийт 128,000,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч ******* гийн өмчлөлийн алт угаах төхөөрөмжийг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалган,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 4,081,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргаж “ ” ХХК-д олгож,

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг энэ өдрөөс хүчингүй болгон,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, ...шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

...******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн “Баянтойрмын *******” нөхөрлөлөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон ба шүүхээс гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс гаргасан хууль зүйн дүгнэлт, үндэслэлүүдийн талаархи дүгнэлтийг шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэснийг зөрчсөн байна.

1. *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай шинжийг агуулсан эсэх нь эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох оролцоог нь бүрэн тодорхойлоогүй байна. Тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2022 оны 09-10 сард ******* нь тухайн хэрэг гарсан газар болох Сэлэнгэ аймгийн О сумын Хонгор овоо 3-р багийн нутаг “ ” гэх газарт очоогүй, байгаагүй болох нь хэрэгт авагдсан бүх гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгээр нотлогдож байхад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хэрвээ буруутай гэж үзсэн тохиолдолд *******ын үйлдэл нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн аль субъектийн /гүйцэтгэгч, хатгагч, зохион байгуулагч, хамжигч/ шинжийг хангасан эсэх буюу талаарх дүгнэлтийг хийгээгүй байна. ******* нь *******, ******* нарыг ямар газар, аль цаг хугацаанд ямар техникээр ашигт малтмалыг хэдий хэмжээгээр олборлох талаарх мэдээллийг огт аваагүй байхад хамтран оролцсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно”... гэж заажээ.

“******* нөхөрлөл”-ийг ******* нь төлөөлж дангаараа шийдвэр гаргах эрхтэй эсэх талаарх дүгнэлтийг шүүх хийгээгүй байна. *******, ******* нар нь 2022 оны 09-10 сард Сэлэнгэ аймгийн О сумын Хонгор овоо 3-р багийн нутаг “ ” гэх газарт ашигт малтмал олборлосон нь “******* нөхөрлөл”-д ямар ашиг сонирхол үүсгэсэн эсэх, тухайн гэмт хэрэг үйлдсэн гэх газарт “******* нөхөрлөл”-ийн нэг ч гишүүний оролцоо, техникийн хангамж байгаагүй нь нөхөрлөлийг буруутгах гэмт хэргийг шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлтийг гаргаагүй байна.

3. “******* нөхөрлөл” нь 9 гишүүнтэй ба нөхөрлөлийн гишүүдийн зарим гарын үсгийг ******* нь хуурамчаар зурснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ял шийтгэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл “******* нөхөрлөл” нь хууль бусаар байгуулагдсан байхад ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй хуулийн этгээдийг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж ял халдааж, үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр шүүх “******* нөхөрлөл”-ийг 20.000 нэгжээр торгож шийдвэрлэсэн ба тухайн торгуулийг нөхөрлөлийн гишүүд нь хуульд зааснаар хамтран төлөх ба нөхөрлөл байгуулахад гарын үсэг зураагүй, бусад үр дагаврыг ойлгоогүй гишүүд нь торгууль төлөх хэмжээнд хүрч байгаа талаараа мэдээгүй, эрх нь зөрчигдөж байгаагүй ойлгоогүй шүүх шийдвэрлэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

4. ******* нь тухайн нөхөрлөлийг хууль бусаар байгуулагдсан талаар огт мэдээгүй ба сумын Засаг дарга нь баримт бичгийг нягтлан гэрээ байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулснаараа гэмт хэрэг эхэлж байгаа юм уу, ашигт малтмал олборлосноороо гэмт хэрэгт эхэлж байгаа юм уу гэдгийг тодорхойлоогүй байна. Хэрвээ гэрээ байгуулснаараа гэмт хэрэг эхэлж байна гэж үзвэл гэрээг голлон байгуулсан сумын Засаг дарга энэ хэргийн хамтран оролцогч болно, харин ашигт малтмал олборлосноороо гэмт хэрэг эхэлж байна гэж үзвэл нөхөрлөл нь огт оролцоогүйг шүүх анхаарч дүгнээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/шцт/89 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ******* болон “******* нөхөрлөл”-д холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь уг хэргийн газарт /гэртийн / ашиглагдаж байгаагүй техник болох SHANTUI SD-22 /-хуу-3-10 мөр/ маркийн бульдозер мөн HYUNDAI Robex S20Lc9S маркийн техникүүд нь огт ашиглагдаагүй болон эвдрэлтэй байсан нь гэрчийн болон бусад мэдүүлгээр /6-р хх 20-22/ түүнээс өөр HYUNDAI 5000 LC-7 экскаватор дээр ашиглахаар ирсэн талаар операторын мэдүүлгийг үндэслэн уг техникийн үнэлгээг хасаж тооцуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамжигч, зохион байгуулагч эсэх оролцоог нь тодорхойлоогүй. *******ын хувьд анх тухайн нөхөрлөлийн 9 гишүүнтэй уулзаад танай суманд хуулийн байгууллагын үйл ажиллагаа явуулах гэж байгаа тул нөхөрлөл байгуулаад өгөөч, та нарын нийгмийн даатгалыг төлнө гэдэг байдлаар хэлсэн. Тэгээд ******* бичиг баримтаа өгсөн. Дараагийн нэг итгэх асуудал нь Засаг дарга дуудаад энэ хүмүүстэй нөхөрлөлийн гэрээг байгуулчих гэхээр нь байгуулдаг. ...Гагцхүү нөхөрлөл байгуулчхаад нэг ч үйл ажиллагаа явуулаагүй байхад гэмт хэргийн субъект болж, ял шийтгэгдэж байгаад гайхаж байна. Анх энэ хэргийг илрүүлсэн багийн засаг дарга очиход нөхөрлөлийн гишүүдээс нэгэн ч байгаагүй. Зүгээр л Б*******, Г нарын үйлдэл л байгаа болохоос нөхөрлөлтэй холбоотой зүйл байхгүй. Нөхөрлөл нь 9 гишүүнтэй байгаа юм. Тэгтэл *******ыг хэрэгт хамааруулаад 20,000,000 төгрөгөөр торгочихсон. Шүүхийн шийдвэр биелэгдлээ гэхэд үүнийг О дангаараа төлөхгүй. Яагаад гэвэл нөхөрлөлийн бүх гишүүд нь бүх үүрэг хариуцлагаа тэнцүү хуваадаг. ...“******* нөхөрлөл”-ийн ******* нь сумын засаг даргын нэрийн өмнөөс гэрээ байгуулаад ашигт малтмал эрэл хайгуулын олборлолтыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийсэн. Энэ хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хэн үйл ажиллагаа явуулсан гэдэг асуудалтай. Өөрөөр хэлбэл *******, ******* нар нь тэнд очоод нэг ч нөхөрлөлийн гишүүнийг аваачихгүйгээр өөрсдөө очоод ухсан нь энэ нөхөрлөлийн ямар ач холбогдол байгаад гайхаж байна. Яагаад тэд нарын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан гэж үзээд байгаа нь асуудалтай. Энэ мэтчилэн зөндөө асуудлууд байна. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд хэлж мэтгэлцсэн ч ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэ хэрэг дээр нөхөрлөлийн оролцоо байхгүй. Мөн *******ын оролцоо ч байхгүй гэдэг утгаараа түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн газар дээр үзлэг хэмжилт хийсэн. Сум дундын цагдаагийн албан хаагч бид нартай хамт явсан. Манайхаас 4,081,000 төгрөгийн зардалтай холбоотой ажлын хөлс нэхэмжилсэн. Хохиролгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* болон шүүгдэгч *******ын өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******, *******, *******, “******* *******” нөхөрлөл нарт холбогдох эрүүгийн 2233000990027 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч ******* нь 2022 оны 09-10-р сард Сэлэнгэ аймгийн О сумын Хонгор овоо 3-р багийн нутаг “ ” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259.9 м² талбайд 1,128.6 м³ эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд газарт, усанд 1,855,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09-10-р сард Сэлэнгэ аймгийн О сумын Хонгор овоо 3-р багийн нутаг “ ” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259.9 м² талбайд 1,128.6 м³ эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд, газарт, усанд нийт 1,855,900 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 08-р сард Сэлэнгэ аймгийн О сумын нутагт “Баян тойрмын *******” нөхөрлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

-2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл/1-р хх-ийн 22/,

-2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 23-26, 27, 28-34/,

-2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 35-37, 38-42/,

-2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 43-48, 49-51/,

-2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 52-66, 67-68/,

-2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 69, 70-75/,

-2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 76, 77-81/,

-2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “ наран” ХХК-ийн “...Сэлэнгэ аймгийн О сумын Х 3-р багийн нутаг “ ” гэх газарт нийт 1,259.9.0 м² талбайд 1,128.6 м³ эзлэхүүн бүхий эвдрэлийг үүсгэснээр байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь нийт 1,855,900 төгрөг болж байна. Холбогдогчийн эвдсэн талбай Туул голын эргийн хамгаалалтын бүстэй давхцалтай, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын ямарваа тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй байна. Мөн эвдрэлд өртсөн газар өмнө нь эвдрээгүй байсан ба бичил уурхайд олгосон талбайтай давхцалгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 87-90, 91-103/,

-Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18-04-331/05 дугаартай 1. Сэлэнгэ аймгийн О сумын Х 3-р багийн нутаг “ ” гэх газарт “Баянтойрмын *******” нөхөрлөл нь ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газарт “ ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 30 ЭН дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1,855,900 төгрөгийн үнэлгээг тогтоосон байна. 2. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-т /Газрын хэвлийд учирсан хохирлын үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 1,855,900х2= 3,711,800 төгрөг болов. 3. Сэлэнгэ аймгийн О сумын Х 3-р багийн нутаг “ ” гэх газарт газрын хэвлий, байгаль орчинд нийт 3,711,800 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 87-90, 91-103/,

-2022оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн SHANTUI 153-83 маркийн шар өнгийн ковш 1 ширхэг (хуучин, өнгө үзэмж, чанар байдал муудсан) нэг бүрийн үнэ 18,000,000 төгрөг, SHANTUI SD22 маркийн шар өнгийн бульдозер 1 ширхэг (хуучин, өнгө үзэмж, чанар байдал муудсан) нэг бүрийн үнэ 15,000,000 төгрөг, Алт угаах төхөөрөмж /эксрубер 60куб/ (хуучирсан, өнгө үзэмж, чанар байдал муудсан) нэг бүрийн үнэ 4,500,000 төгрөг, Дизель цахилгаан үүсгүүр 4 (хуучирсан, өнгө үзэмж, чанар байдал муудсан) нэг бүрийн үнэ 2,000,000 төгрөг,  Хьюндай Робекс 305LC-7 маркийн 5 шар өнгийн эксковатор (хуучирсан, өнгө үзэмж, чанар байдал муудсан) нэг бүрийн үнэ 28,000,000 төгрөг, Хьюндай Робекс 520LC-9S" маркийн 6 шар өнгийн эксковатор (хуучин, өнгө үзэмж, чанар байдал Муудсан) нэг бүрийн үнэ 35,000,000 төгрөг, Хьюндай Робекс 500LC-7" маркийн 7 шар өнгийн эксковатор (хуучирсан, өнгө үзэмж, чанар байдал муудсан) нэг бүрийн үнэ 30,000,000 төгрөг, нийт дүн 132,500,000 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 122-124/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнх-Эрдэний өгсөн: “... Би Сэлэнгэ аймгийн О сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажиллаж байгаа. Урьд өмнө нь О сумын байгаль орчны мэргэжилтэн албан тушаалд 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш ажиллаж байна. Би тухайн үйл явдлыг мэднэ. Тухайн үед би цагдаа нартай хамт очсон. Урьд өмнө нь тухайн газарт ямар нэгэн аж ахуй нэгж иргэн үйл ажиллагаа явуулж байгаагүй. Урьд өмнө нь тухайн газарт 2 жижиг нүх байсан хэмжээг нь бол сайн мэдэхгүй байна. Тухайн нөхөрлөл нь манай суманд ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Би тухайн экологи эдийн засгийн үнэлгээ болон хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж хохирол тооцуулсан болохоор хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаль экологид учирсан хохирлыг төлж сум орон нутгийг ямар нэгэн хохиролгүй болгоосой гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Э өгсөн: “...8478УБ улсын дугаартай Hyundai robex 305LC-7 маркийн экскаватор, улсын дугаартай Hyundai robex 520LC-9S 7 маркийн экскаватор нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг миний эзэмшлийн техник байгаа юм. Харин Shantul SD-22 бульдозерыг 2019-2020 онд орчимд байсан энд ажиллаж байсан Хятад хүнээс худалдаж авсан юм. Тухайн үед ковид-19 өвчин гараад Хятадууд буцах болсон учраас надад зарсан юм. Тэгээд буцаж орж ирээгүй учраас би бичиг баримт авч чадаагүй гэхдээ техникийн төлбөр тооцоо бол байхгүй. улсын дугаартай Shantul L53-B3 авто ачигч /ковш/-ийг 2021 онд би найзынхаа компани нэр дээр зээлээр авч байсан. Тэгээд зээлээ төлж дуусгаад нэр дээрээ шилжүүлэн авах гээд бичгээ гаргуулчихсан байгаа одоо гэрчилгээгээ гаргуулж аваагүй бичиг баримт миний нэр дээр гарна. улсын дугаартай Hyundai robex 500LC-7 маркийн экскаваторыг таньдаг ахынхаа компаниас худалдаж авч байсан. Би төлбөр тооцоог нь бүрэн хийж дууссан байгаа. Уул нь 2022 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авах байсан боловч гэрчилгээ нь алга болчихсон гээд ах маань шилжүүлж өгөөгүй байгаа. Тиймээс дээрх техникүүд бүгд миний эзэмшлийн юм.

Би О гэх хүнийг танихгүй. М.Гэрэл гэх хүнийг зүс танина, ******* гэх хүний ахтай нь найз учраас түүгээр дамжуулж танилцаж байсан. Ямар нэгэн төрөл садааны холбоо байхгүй. ******* надтай ирж уулзаад нөхөрлөлөөр бичил уурхай ажиллуулах гэж байгаа техник түрээсэлмээр байна гэсэн. Тэгэхээр нь би хариуцаж байгаа компани нь ямар компани байдаг юм бэ гэсэн чинь үгүй нөхөрлөл гэж хэлсэн. Тэгвэл би нөхөрлөлийг хариуцаж байгаа хүнтэй нь гэрээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд гэрээгээ 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн. Гэрээ бэлдчихээд гэрээгээ хийх гэсэн чинь О гээд хүн нь ирэхгүй байсан. Тэгээд 2022 оны 09 сарын 20-ны өдөр От техникээ хүлээлгэж өгөөд хүлээлгэж өгсөн тэмдэглэл үйлдэн гэрээгээ байгуулсан. Эхлээд гэрээгээ хийхдээ 4 техникээр гэрээ хийсэн. Тэгтэл улсын дугаартай Hyundai robex 520LC-9S 7 маркийн экскаваторын гахай пүрш эвдэрсэн байна хөдлөхгүй байна оронд нь өөр техник явуулмаар байна гэхээр нь гэрээний дагуу ажил зогсож болохгүй учир Hyundai robex 500LC-7 маркийн экскаваторыг ажиллуулсан юм. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт алга байна. Би өөрийн техникүүдээ авна. Гэрээ хийхдээ 2 сараар хийсэн. Нийт төлбөр 64,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн. Би гэрээний төлбөртэй холбоотой ямар нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн техникээ нэхэмжилж байна. Би тухайн хүмүүстэй гэрээ хийхээс өмнө үйл ажиллагаа явуулах бичиг баримтыг нь шалгаж үзсэн. Тэгтэл Сэлэнгэ аймгийн О сумын Засаг дарга, П.Батбаатартай хийсэн гэрээ эх хувиараа, тамга тэмдэгтэйгээ, мөн нөхөрлөлийн гэрчилгээ, Ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлт зэргийг бүрдүүлсэн байхаар нь би хууль ёсны юм байна гэж бодоод гэрээ хийсэн. Би хууль бус үйлдлийн талаар огт мэдээгүй. Гэрээг хууль ёсны байна гэж бодсон. Тийм учраас гэрээнд хавсаргахаар бичиг баримтуудыг нь хуулбарлаж авсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139/,

-Авто ачигч, бульдозер, экскаватор болон туслах техникүүдийн түрээслэх гэрээ /1-р хх-ийн 141-146/,

-Хүнд машин механизм хүлээлцсэн акт /1-р хх-ийн 147-149/,

-Иргэний нэхэмжлэгч *******гийн өгсөн: “... Би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хөрөнгөөр Сэлэнгэ аймгийн О сумын Х 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу явж хэмжилт хийж, байршил тогтоон 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 30/ЭН дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлт гаргахад хэргийн газарт явсан зардал болон ажлын хөлс 4,081,000 төгрөгийн нэхэмжлэл үүссэн юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 30/ЭН дугаартай дүгнэлтийн төлбөр болох 4,081,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би нэхэмжлэлээ 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан бөгөөд одоог хүртэл тухайн нөхөрлөл нь төлж барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг, нэхэмжлэх баримт /1-р хх-ийн 152-153/,

-П.Б гэрчээр өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн О сумын Засar дарга ажилтай. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны үед Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор гэрээ хийсэн. Тухайн үед шинэ гарсан тогтоол манай суманд ирээгүй байсан. Би Сэлэнгэ аймгийн байгаль орчны газрын дарга Түвшинтөгс мөн байгаль орчны Хяналтын улсын байцаагч Алтанбаяр нараас утсаар ярьж нөхөрлөлүүд гэрээ хийе гээд байна болох уу гэж асуухад болохгүй юм байхгүй бусад газар ч энэ тогтоолоор хийж байгаа гэж байсан. Энэ үед Сэлэнгэ аймагт бас шинэ тогтоол ирээгүй байна гэж байсан. Би бас "legal info"-pуу орж Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг харахад хүчингүй болсон улаан кант татагдаагүй байсан. “*******” ******* нөхөрлөл урд нь хэд хэдэн материал хүсэлтээ өгч буцаагдаж байсан манай байгаль орчны мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэтэй холбогдож материал хүсэлт нь боллоо гэж над дээр 2022 оны 09 дүгээр сарын 10-д гаргаад ирж гэрээ хийсэн яг хэдэн гэдгийг санахгүй байна. Засгийн газрын шинэ тогтоол гарж байгаа гэж байсан боловч бидний гар дээр баталгаажиж ирээгүй байсан тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор нөхөрлөлийг төлөөлж ******* гэж хүнтэй гэрээ хийсэн. Би тухайн үед мэдээгүй. Би байгаль орчны мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэд газрын координатыг шалгаж зааж өгөх талаар үүрэг өгсөн яг зааж өгсөн, өгөөгүйг мэдэхгүй байна. Тухайн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах талбай нь ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гарсан зөвшөөрөгдсөн газар байсан. “*******” ******* нөхөрлөл өргөдөл гаргах үеийн бичиг баримтын бүрдэл нь бүрэн байсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргад уламжлаад зөвшөөрөл нь ирсэн. Ашигт малтмал олборлох хүсэлт өргөдөл, бичиг баримтын бүрдэлд Байгаль орчны мэргэжилтэн хяналт тавьдаг, үйл ажиллагаанд ч мөн ялгаагүй байгаль орчны мэргэжилтэн хяналт тавьж ажилладаг. “******* *******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан газар урд нь эвдэгдсэн газар байсан. О суманд бичил уурхайгаар албан ёсоор хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж одоогоор байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156/,

-Ш.М гэрчээр өгсөн: “.../кемп хариуцсан менежер/ Би тухайн уул уурхай явуулж байгаа газарт 2022 оны 09 сарын 20-ны үед Г гэдэг танил хүний ажлын санал тавьснаар ирсэн юм. Энэ уурхайн нөхөрлөлийн гишүүн Баяраа гэдэг хүн санал тавьсныг Г дамжуулсан юм. Би “Баян тойрмын” нөхөрлөлийн уурхайн кемп дээр менежерийн ажил хийдэг бөгөөд ахуйн ажлыг нь мэддэг юм. Уулын болон ашигт малтмал олборлох ажилд нь оролцоо байдаггүй. Би хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Заяа гэдэг хүн энэ нөхөрлөлд туслан гүйцэтгэгчээр орсон гэх хүн нөхөрлөлтэй гэрээ хийсэн гэсэн. Ер нь энд ажиллаж байгаа техникүүд нь дандаа түрээсийн техник гэсэн. Яг одоогоор нөхөрлөлийн гишүүдээс байхгүй байгаа. Баяраа гэх гишүүн нь ирж очиж байдаг. Тухайн газар нь 3 экскаватор, 1 ковш, 1 дозер ашиглаж байгаа. Биднийг анх ирэх үед 3-4 ширхэг ухагдсан нүх байсан бөгөөд түүнийг нь булсан юм. Би нэмж хэдэн нүх ухсан гэдгийг нь мэдэхгүй талбай руу очдоггүй юм. Эхнийхээ ухсан нүхийг булаад байгаа юм уу гэж хардаг лодороор түрж байгаа харагддаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161/

-Б.Оч гэрчээр өгсөн: “.../ковшийн оператор/ би ажлын зар хараад 2022 оны 10 сарын 16-ны өдөр ажилд орсон. Би түр хугацаанд хоногоор ажиллаж байгаа. Би тухайн газарт ковш жолоодож байгаа. Яг ямар хүчин чадалтай нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-163/

-Г.Б гэрчээр өгсөн: “...би энд ажиллаад 11 хоног болж байна. Манай найз надад санал болгосноор ажилд орсон ба ажилд орохдоо гэрээ байгуулаагүй. Би Хьюндай 3000-350 LC загварын экскаваторын операторчин хийж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165/

-Ч.Н гэрчээр өгсөн: “...би тухайн компанид 2022.10.10-ны өдөр ажилд орсон. Би ямар үйл ажиллагаа явуулдаг болон нэрийнх нь талаар мэдэхгүй, ажилд орохдоо гэрээ байгуулаагүй. Hyundai robex 5000 Іс-7 экскаваторын операторчин хийдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167/

-Г.Б гэрчээр өгсөн: “...би тухайн нөхөрлөлийн компанид ажлын зарын дагуу 2022 оны 10 дугаар сарын эхээр ирж ажиллаж байгаа. Би ажилд орохдоо ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Нөхөн сэргээлтэд алтны компанид бульдозерын жолооч авна гэхээр ирсэн. Миний ажиллаж байгаа техник ухсан газрыг тэгшлээд нөхөн сэргээлт хийх зориулалт бүхий бульдозер 4000 загварын техник юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169/

-О.С гэрчээр өгсөн: “...би тухайн нөхөрлөлийн компанид 2022.10.08-ны өдрөөс хойш 11 хоногийн хугацаанд ажиллаж байна. Би ямар нэртэй ямар компани болохын талаар мэдэхгүй байна. Ажилд орохдоо гэрээ байгуулаагүй. Би Hyundai robex 5000 Ic-9ѕ экскаваторын операторчин хийж байгаа. Намайг ажилд ороход үйл ажиллагаа нь эхэлчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171/

-Д.баатарын гэрчээр өгсөн: “... Би Сэлэнгэ аймгийн О сумын Хонгор овоо 3 дугаар багийн Засаг даргаар 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би огт мэдэхгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын эхээр багийн малчин Н /9*******/ гэх айлд очоод юм ярьж байхад. Надад энд нэг уурхай ирсэн байна очоод асуухаар нөхөрлөл гээд байна лээ гэж хэлсэн. Би Засаг дарга нөхөрлөл дээр гэрээ байгуулдаг юм очоод асууя гэж хэлээд О суманд ирээд Засаг даргатай уулзаж асуухад манай сумын залуу болох Эрдэнээ /Гуна/ гэх залуугийн нөхөрлөл нөхөн сэргээлт хийх гэж орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би та надад хэлчихгүй манай баг дээр юм байна би мэдэхгүй яваад байсан гэж хэлэхэд би тайлагнах албагүй гэсэн утга бүхий үг хэлсэн. Тэрнээс хойш очиж үзээгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр очиж үзэхэд 6 гэр болон нэг явуулын гэр байсан. Мөн талбай дээр 3 экскаватор нэг том усан буу ажиллаж байсан. Ойролцоогоор 10 гаран хүмүүс байсан. Тухайн нөхөрлөлийн бичиг баримтыг шалгаж үзэхэд нөхөрлөлийн гишүүдийн нэг нь ч тухайн газарт ажиллагаагүй дандаа өөр гадны хүмүүс ажиллаж байсан. Миний мэдэж байгаагаар хоёр хэсэг газарт доошоо 2 метр орчим ухсан нүхтэй талбай байсан. Ерөнхийдөө бол эрүүл талбай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173/

-Б.сайханы гэрчээр өгсөн: “... Би Сэлэнгэ аймгийн О сумын ЗДТГ-т 2022 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэл одоог хүртэл газрын даамал гэх албан тушаал дээр ажиллаж байна. Би мэдэхгүй анх удаагаа сонсож байна. Өнөөдөр анх удаагаа уг нөхөрлөлийн нэрийг сонсож байна. Миний мэдэж байгаагаар бичил уурхай байхгүй. Сумын 2022 оны төлөвлөгөөнд бол бэлчээр, хадлан, усалгаатай хүнсний ногоо, хүнс хөнгөн үйлдвэр, сумын нөөц хадлангийн талбайн төлөвлөлт л байгаа. Яг тусгай хэрэгцээний зориулалт бүхий бичил уурхайн зориулалтаар ашиглах газар төлөвлөгөөнд батлагдаагүй байна. Надаар огт талбайн хэмжээ тогтоолгож байршлын зураг үйлдүүлээгүй. Бичил уурхай эрхлэгчийн эзэмшиж байгаа талбайн мэдээлэл над дээр бүртгэгдэж мэдээллийн санд оруулсан байх ёстой мөн хээрийн судалгаа хийж суурин боловсруулалт хийх зэрэг ажиллагаагаар оролцдог...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-183 тал/

-Б.Э гэрчээр өгсөн: “... Би хувиараа тоног төхөөрөмж хийдэг техник түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Би 2 экскаватор. 1 ковш, 1 бульдозер түрээсээр ажиллуулж байгаа. Би ер нь бол Баяраа гэх хүнтэй техник түрээслэх талаар ярьж тохиролцсон. Баяраа бид нар нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулж байгаа болохоор нөхөрлөлөөр гэрээ хийсэн нь дээр байх гээд тухайн үед танил гэдэг үүднээсээ бичиг баримт найдвартай хуулийн дагуу гарсан гэсэн учир гэрээгээ бэлдээд гарын үсэг зуруулаагүй байсан. Техник хүлээлцсэн актаа ч гэсэн дутуу хийсэн байсан техник хүлээлцэхдээ 3 техник хэрэгсэл хүлээлцэж гарын үсэг зурсан. Бульдозерыг бол зөвхөн Нөхөн сэргээлт хийх зорилгоор ашиглана бараг ашиглахгүй гэж ярьж байсан 2022.09.20-нд 1 экскаватор, 2022.09.24-нд 1 экскаватор, 1 ковш 2022.10.05-нд бульдозер явсан, гэрээг бол 2 сарын хугацаатай хийх талаар ярьж байсан боловч сар гаран болоод дуусчих байх гээд туслах маягаар явуулсан. HYUNDAI LC-305, HYUNDAI 550, SHANTUI ST-22 Бульдозер, SHANTUI ковш-1 ширхэг нийт 4 ширхэг техник хэрэгсэл түрээсэлсэн. Заамарт голынхоо хойд талд байгаа гэж ярьсан. Би тухайн газарт очиж үзээгүй. Хотоос ачуулаад явуулж байсан. Нөхөрлөлөөр албан ёсны зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар надад хэлж байсан...” /1-р хх-ийн 185/

-Төрийн банкны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /3-р хх-ийн 49/,

-Иргэний нэхэмжлэгч *******гаас дахин мэдүүлэхдээ: Би “Баян тойрмын *******” нэртэй нөхөрлөл холбогдсон хэрэгт экологи эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг өөрийн хөрөнгөөр гаргасан юм. Тухайн үед үнэлгээний төлбөр 4,081,000 төгрөг гарч, нэхэмжлэхийг хүргүүлсэн. Тухайн хэрэгт миний бие төлбөрөө нэхэмжилж хэд хэдэн удаагийн шүүх хуралд цахимаар оролцсон. Одоог хүртэл төлбөрөө авч чадаагүй байна. Би ажлын хөлсөө авч байж өөрийн ажилтны цалин хөлсийг тавьдаг юм. Хөлс мөнгөө авч чадаагүйн улмаас 2 ажилтныхаа цалин хөлсийг одоог хүртэл өгөөгүй 2 жил болж байна. Давхар давхар иргэд хохироод байгаа учраас төлбөрөө хурдан олж авмаар байна. Надад гомдол санал байхгүй. Өөрийн ажлын хөлс болох 4,081,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188-190/,

-Хохирогч О.М 3 дахь удаа: “... Нөхөн сэргээлтийн барьцаа мөнгө гэж уурхайн үйл ажиллагаа явагдахаас өмнө 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг О сумын Байгаль орчин хамгаалалт, нөхөн сэргээлтийн дансанд хийсэн. Тэрнээс өөр ямар нэгэн байгаль орчинд учирсан хохирол төлбөр барагдуулаагүй. Нөхөн сэргээлт хийж надад хүлээлгэн өгсөн асуудал байхгүй. Байгаль орчинд учирсан 3,711,800 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Тийм учраас байгаль орчинд учирсан 3,711,800 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

3.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газраас шүүгдэгч М.Гэрлээ, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэгт, шүүгдэгч *******ийг мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг дээрх зүйл ангиудад зааснаар гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын хамтын оролцоо, хохирлоо төлсөн эсэх зэргийг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилго зорилттод нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасантай нийцсэн тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

4.Харин Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, “шүүгдэгч ******* энэ гэмт хэрэгт оролцоогүй түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно”... гэж заасныг анхан шатны шүүх анзаарч үзэлгүйгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хянан үзэж шүүгдэгч ******* болон нөхөрлөлийг гэм буруугүй болохыг тогтоож цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Учир нь: Шүүгдэгч ******* болон “Баянтойрмын *******” нөхөрлөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг дээрх хуулийн зүйл заалтад заасан гэмт хэрэгт “Баянтойрмын *******” нөхөрлөлийг хуулийн этгээдийн эрх ашгийн үүднээс дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй, логикийн алдаатай шийдвэр болсон тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж шүүгдэгч ******* болон “Баянтойрмын *******” нөхөрлөлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газраас ******* ийг 2022 оны 08-р сард Сэлэнгэ аймгийн О сумын нутагт “Баянтойрмын *******” нөхөрлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* ийн дээрх үйлдэл холбогдлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн атлаа хуурамч бичиг баримтын үндсэн дээр хууль бусаар байгуулагдсан хууль бус эрх зүйн чадамжгүй нөхөрлөлийг өөрийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, алдаатай шийдвэр гэж үзнэ.

“Баянтойрмын *******” нөхөрлөлийг үүсгэн байгуулах үйл ажиллагаа анхнаасаа хууль дүрмийн дагуу явагдаагүй, нөхөрлөлийг үүсгэн байгуулахад тухайн байгуулагдаж буй нөхөрлөлийн 9 гишүүд өөрсдийн сайн дурын үндсэн дээр нэгдээгүй, үүсгэн байгуулах дүрэм батлах, үүсгэн байгуулах хурлаа хийгээгүй, гишүүд хуралдаанаараа нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээдийг хурлаасаа сонгоогүй байх ба шүүгдэгч ******* нь дээрхи нөхөрлөлийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь хавтаст хэрэгт:

-Ж.заяагийн гэрчээр өгсөн: “... Би Баян тойрмын ******* нөхөрлөлийн талаар мэдэхгүй. 2022 оны 08 дугаар сарын сүүлээр О сумын тосгоны захиргааны гадаа явж байсан чинь нэг эмэгтэй над дээр ирээд нийгмийн даатгал төлж өгнө. Сар бүр олсон ашгаасаа хувь хүртээнэ бичил уурхай байгуулах гэсэн юм аа бүлэг байгуулах гэсэн юм 9 хүний нэр олж өгөөч гээд гуйхаар нь би 7 хүний нэр олж өгсөн. Тухайн үед өөрийгөө Гэрэл гэх нэрээр надад өөрийгөө танилцуулж байсан. Ямар нэгэн ажилгүй нийгмийн даатгал төлдөггүй иргэд байх шаардлагатай гэж байсан. Би Гэрэл гэх хүнд , , , Б. Бат-орших, , Б. Мөнхзул гэх хүмүүсийн нэрийг олж надтай нийлээд 7 хүний нэр олж өгсөн. Тухайн хүмүүс нь бүгд тосгонд байгаа. Би Гэрэл гэх хүнийг танихгүй ямар нэгэн холбоо сүлбээ байхгүй. Би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүнд миний нэр орсон талаар мэдэж байсан. Ямар нэгэн гэрээн дээр гарын үсэг зураагүй зөвхөн регистрийн дугаар нэрээ л өгсөн. Нийгмийн даатгал хувь хүртсэн асуудал байхгүй. Цоохор морьт гэх газар үйл ажиллагаа явуулна гэж ярьж байсан. Нөхөрлөлийг ямар хүн хариуцаж ажиллуулдаг талаар мэдэхгүй. Нийгмийн даатгал, сар бүр ашиг өгнө гэхээр нь хүний нэрс олоод өгдөг буруудлаа. Гэрэл гэх хүн надад ямар нэгэн хууль бус зүйл байхгүй бүх зүйл ном журмын дагуу байгаа гэж хэлж байсан. Хэрэв хууль бус зүйл байгаа бол би энэ нөхөрлөлөөс гарч гэрээг нь цуцлуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188/,

-Ж.ийн гэрчээр өгсөн: “...би тухайн нөхөрлөлийн талаар мэдэхгүй юм байна. Би 2022 оны 08 дугаар сарын сүүлээр манай найз заяа манайд орж ирээд нөхөрлөлд бүртгүүл гэж хэлээд манай эхнэр миний овог, нэр, регистрийн дугаарыг аваад явсан ба тухайн үед би гэртээ унтаж байсан юм. Тухайн нөхөрлөлийг хэн байгуулсан талаар сайн мэдэхгүй байна. Манай найз заяа орж ирээд манай эхнэрт хэлэхдээ нөхөрлөл байгуулж байна, тэгээд сарын сүүлчээр нийгмийн даатгал төлж нөхөрлөлийн гишүүдэд олсон ашгаасаа өгнө гэж хэлсэн юм. Одоогийн байдлаар бол надад орж ирсэн мөнгө төгрөг байхгүй. Би тухайн нөхөрлөлийн компанид очиж ажиллаагүй. Тухайн нөхөрлөлийг хаана байдаг талаар нь мэдэхгүй. Манай найз л миний овог, нэр, регистрийг авсан. Тэгээд би дахиж тэр талаар уулзаагүй. Би тухайн нөхөрлөл компани хувиар ямар ч хүнтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан зүйл байхгүй. Би тэр овог, нэрээ өгснөөс хойш тухайн нөхөрлөлийн талаар холбоотой ямар ч албан ёсны зүйлд хамрагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-191/

-Ч.П гэрчээр өгсөн: “... Би “******* *******” нөхөрлөлийг сонсож байгаагүй юм байна. Анх удаа сонсож байна. Би уг нөхөрлөлийн гишүүн биш Намайг 2022 оны 08 дугаар сарын дундуур санагдаж байна. Сумын төвд гэртээ байхад заяа ах ирээд бичиг баримтаа өгч бай би чамд нийгмийн даатгалыг чинь сар бүр төлөөд, сард хэдэн төгрөг өгөх юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө илүүдэх биш гэж бодоод өөрийнхөө болон эхнэр ын иргэний үнэмлэхийн зургийг заяа ахад утсан дээр нь даруулаад өгөөд явуулсан. Надад бол яг ямар учраас ашиглаж гэж байгааг огт хэлээгүй. Сард нийгмийн даатгал төлнө. Мөн цалин өгнө гэхээр нь иргэний үнэмлэхийнхээ зургийг даруулсан юм аа. Би ямар нэгэн гэрээн дээр гарын үсэг зураагүй. Уг гэрээг харлаа зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би , заяа, , нарыг танина бусдыг нь танихгүй. нь манай эхнэр байгаа юм аа. нь манай бэр эгч, Ж.заяа, нар бол нэг нутгийн гэрээрээ орж гараад явдаг хүмүүс байгаа юм аа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193/

- ын гэрчээр өгсөн: “... Би Сэлэнгэ аймгийн О суманд эрхэлсэн тодорхой ажилгүй гэр зуур байдаг юм. Би “******* *******” нөхөрлөлийг мэдэхгүй. Нэрийг нь анх удаа сонсож байна. Хэдэн хүний гишүүнтэй болон нөхөрлөлийн дарга нь хэн болохыг мэдэхгүй байна. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Би ямар нэгэн нөхөрлөлийн гишүүн биш ээ. Манай нутгийн таньдаг залуу болох заяа /96769962/ 2022 оны 08 дугаар сарын дундуур санагдаж байна Манай гэрт ирээд надад сард хэдэн төгрөг өгөөд нийгмийн даатгал төлөх юм байна. Бичиг баримтаа өгчих гэж хэлэхээр нь иргэний үнэмлэхээ өгсөн. заяа утсан Дээрээ зургийг нь дараад аваад явсан. Яг юунд ашиглах гэж байгааг нь асуугаагүй сард хэдэн төгрөг өгнө гэхээр нь мэдээллээ өгсөн юм аа. Би тийм нөхөрлөл байгуулах гэрээн дээр гарын үсэг огт зураагүй. Гэрээн дээр зурсан гарын үсгийг харлаа уг гарын үсэг минийх биш байна. Миний өмнөөс хэн зурсныг мэдэхгүй байна. Би Ч.Пүрэвсүрэн, Ж.заяа хоёрыг л таньж байна. Мал маллаад явж байхдаа нутгийн хүмүүс танилцсан юм аа. Бусдыг нь танихгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195/

- гийн гэрчээр өгсөн: “...2022 оны 08 сарын сүүлээр байсан байх. Манай аав заяа алтны компани нөхөрлөл байгуулж байгаа юм байна. Тэгээд нийгмийн даатгал сар бүр төлнө дээр нь тодорхой хэмжээний цалин урамшуулал өгөх юм байна. Чи иргэний үнэмлэхийнхээ хуулбарыг өгчих гэж хэлсэн. Тэгээд би иргэний үнэмлэхийнхээ хуулбараа аав заяад өгсөн юм. Миний нийгмийн даатгалыг төлнө гэсэн болохоор бичиг баримтаа өгчихсөн юм. Аав надад хэлэхдээ цаанаасаа зөвшөөрөлтэй ямар ч асуудал байхгүй гэсэн болохоор өгчихсөн юм. Би ямар нэгэн гарын үсэг зураагүй иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгтэй гэхээр нь л өгсөн. Манай аав байсан болохоор итгээд өгчихсөн юм. Цаад нарийн асуудлыг нь би мэдэхгүй байна. Би нөхөрлөлийн дарга нь ямар хүн байсныг мэдэхгүй байна. Би нөхөрлөл нь ямар нэртэй гэдгийг мэдэхгүй. Надад ямар нэгэн цалин урамшуулал өгөөгүй...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 200-201/

- ын гэрчээр өгсөн: “...2022 оны 08 сарын сүүлээр байсан байх манай ахын хадам аав нь болох заяа намайг иргэний үнэмлэхээ хуулбарлаад өгчих. Та нарт ямар нэгэн асуудал байхгүй. Харин нийгмийн даатгалыг чинь төлнө гээд байхаар нь би өөрийнхөө иргэний үнэмлэхийг хуулбарлаад өгчихсөн юм. Яг ямар зорилгоор авч байгаагаа тодорхой хэлээгүй. Чамд ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн учир өгчихсөн юм. Би ямар нэгэн шан харамж аваагүй. Таньдаг ах маань гуйгаад байхаар нь өгчихсөн. Би нөхөрлөл байгуулах ямар ч хүсэлт дээр гарын үсэг зураагүй. Миний бичиг баримтыг юунд ашигласан гэдгийг мэдээгүй ямар сайндаа хүүхдээ хардаг эхийн 50000 төгрөг орохгүй болохоор нь нийгмийн даатгалаас асуусан чинь намайг “чи чинь өндөр цалинтай юм биш үү цаанаасаа хассан байна” гэхээр нь юу гэж би ажилгүй гэртээ хүүхдээ хараад байж байна гэсэн чинь дахин бүртгэлд авч байсан. Тэгээд заяа ахаас та миний бичиг баримтыг хаашаа юунд өгчихсөн юм бэ гэж асуусан чинь тодорхой зүйл хэлээгүй. Тэгээд чиний халамжийг хасах ёсгүй гэнээ ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-204/,

-П.М ийн гэрчээр өгсөн: “...Би Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. 2022 оны 9 сард У хотод байхад манай сумын дүү О манай нөхөр лүү утсаар яриад нөхөрлөл байгуулж байна. Нийгмийн даатгалыг чинь төлнө цалин өгнө гэхээр нь оръё гээд нөхөр бид 2 зөвшөөрөөд иргэний үнэмлэхийн хуулбараа Оын фейсбүүк хаяг руу чатаар явуулсан. Нэр нь бол Баян тойрмын ******* гэх нөхөрлөл гэсэн О суманд үйл ажиллагаа явуулдаг. Тэрнээс өөр зүйл бол мэдэхгүй. Би тухайн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа газар очиж үзээгүй. Нөхөрлөлд О сумаас ямар ямар хүн байдгийг нь мэдэхгүй. Бичиг баримтаа канондож чатаар явуулснаас өөр зүйл мэдэхгүй. Тухайн нөхөрлөлөөр Нийгмийн даатгал төлүүлж цалин хөлс авсан асуудал байхгүй ямар нэгэн мөнгө төгрөг Өгөөгүй. О дарга нь гэсэн гишүүнд нь 9 хүн байдаг гэсэн. Манай нөхөр Энхбатаас бусдыг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үүсгэн байгуулах гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Баяраа гэх залуу намар /сар өдрийг нь санахгүй яриад нөхөрлөл байгуулах гэрээн дээр гарын үсэг зуруулах шаардлагатай байна гэж ярьсан тухайн үед би ажил төрөлтэй байна гэх хэлээд Баяраа гэх залууг чи зурчих гээд хэлчихсэн юм. Би Оаас өөр хүн танихгүй. О нь манай сумын хүүхэд байгаа юм. Би гэрээ байгуулсан талаар сайн мэдэхгүй. Нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж үзээгүй. Би ямар нэгэн сургалт энэ тэр зүйлд хамрагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205/,

-Н.Э гэрчээр өгсөн: “...Би Одоогоор У хот Хан-Уул дүүргийн 17 хороо Агниста хотхонд харуул хийдэг. 2022 оны 9 сард У хотод байхад манай сумын дүү О над руу утсаар залгаад Би хэдэн хүнтэй нийлж нөхөрлөл байгуулж байна. Нийгмийн даатгалыг чинь төлнө цалин өгнө, намар ажил жигдрэхээр уурхай дээр ажиллах уу? гэхээр нь тэгье гээд бүртгүүлье гэж хэлсэн. Тэгээд би О луу өөрийн фэйсбүүк хаягны чатаар иргэний үнэмлэхийн зургаа явуулсан. Тэгсэн чинь хэд хоногийн дараа Баяр гэх хүн над руу залгаад гэрээ байгуулж байна та ирж гарын үсэг зурах шаардлагатай байна гэхээр нь би тухайн үед ажилтай байсан болохоор очиж чадахгүй гарын үсэг дуурайлгаад зурчих гээд хэлчихсэн. Нэр нь бол "Баян тойрмын *******" гэж байсан, хаана байдгийг нь мэдэхгүй очиж үзээгүй. Тухайн нөхөрлөлд О сумаас миний мэдэхээр Эрдэнэбадрал, М нар байгаа бүртгүүлснээс хойш дахиж холбоо барьж уулзаж учраагүй. Тухайн нөхөрлөл нь миний нийгмийн даатгалыг 10 дугаар сард 1 удаа төлсөн байсан. Өөр ямар нэгэн цалин хөлс аваагүй. Би тэр талаар мэдэхгүй бүртгүүлээд л хаясан. Тухайн үүсгэн байгуулах гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би тухайн гэрээн дээр гарын үсэг зураагүй утсаар ярьсан хүнд дуурайлгаад зурчих гээд хэлчихсэн юм. Тэр утсаар ярьсан Баяр гэх хүн зурсан байх. Би О гэх хүнийг танина. Манай төрсөн ахын хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208/,

-Ч.Э гэрчээр өгсөн: “...2022 оны намар байх би яг хэдэн сарыг нь сайн санахгүй байна. Би тухайн үед У хотод байхад манай сумын дүү О утсаар яриад нөхөрлөл байгуулах гэсэн юм нийгмийн даатгалыг чинь төлнө цалин өгнө гэхээр нь оръё гээд иргэний үнэмлэхийн хуулбараа авгайгаарaa дамжуулаад явуулсан. Манай авгай бид 2 тэр нөхөрлөлд цуг орсон. Иргэний үнэмлэхийн хуулбарыг яг юугаар явуулсныг нь сайн мэдэхгүй байна. Нэр нь бол "Баян тойрмын *******" гэх нөхөрлөл гэсэн бусдыг нь би сайн мэдэхгүй байна. Би тухайн, нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа газар очиж үзээгүй. Манай сумаас тухайн нөхөрлөлд би Энхбат, М, , О нар байсан бусад хүмүүсийн нэрийг нь мартчихаад байна. Танихын хувьд бол танина. Тухайн нөхөрлөл нь эхний 1 сарын нийгмийн даатгал төлсөн байсан байх цалин хөлс бол авч байгаагүй. Намар орсон яг хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үүсгэн байгуулах гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. О над руу намар яриад нөхөрлөл байгуулах гэрээн дээр гарын үсэг зуруулах шаардлагатай байна гэж ярьсан. Тухайн үед би ажил төрөлтэй байна өөрсдөө зурчих гээд хэлчихсэн юм. Би Оаас, өөр хүн танихгүй. О нь манай сумын хүүхэд байгаа юм. Би ямар нэгэн сургалт энэ тэр зүйлд хамрагдаагүй От итгээд л бичиг баримтаа өгсөн надад нөхөрлөлийн талаар өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208/,

-Ж.заяагийн гэрчээр өгсөн: “... Би 2022 оны 09 дүгээр сард санагдаж байна. Миний холын хамаатан болох Б суманд оршин суудаг М.Надмид гэх хүн над дээр нэг эмэгтэй дагуулж ирээд нөхөрлөл байгуулах гэж байгаа гэнээ уулзчих гэхээр нь анх уулзаад хэдэн хүний нэр олж өгсөн юм. Тэрнээс дахин уулзаагүй утсаар ярьдаг байсан. Одоо харвал танихгүй. Одоо нөхөрлөл байгуулах гэж байгаа гэж ярьж байснаас хэн нь дарга, санхүүжүүлэлт хаанаас хийгдэж байгаа гэдгийг хэлээгүй. Сар бүр урамшуулал өгнө нийгмийн даатгал төлнө л гэж байсан. Би тухайн хүмүүсийн оролцооны талаар мэдэхгүй байна. Уурхай дээр нь очиж байгаагүй. Миний олж өгсөн хүмүүс бас уурхай дээр нь очиж байгаагүй, эдгээр хүмүүсийн оролцооны талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212/,

-О.Мөнх-Эрдэний гэрчээр өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн О сумын Х 3 дугаар багийн нутагт Сайхан сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хамт хяналт шалгалт хийж явахдаа анх мэдсэн. Түүнээс өмнө “Баянтойрмын *******” гэх нөхөрлөлийн талаар огт мэдэхгүй. Нөхөрлөл байгуулахдаа бол улсын бүртгэлээс гэрчилгээ гаргуулан бүртгүүлдэг. Үйл ажиллагаа явуулаагүй үед байгаль орчны ажилтан мэдэх боломжгүй. Харин уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа эхлээд сумын Засаг даргатай гэрээгээ байгуулаад байгаль орчны байцаагчаар газраа заалгаад үйл ажиллагаагаа эхлүүлэх үүрэгтэй байдаг. “******* *******” нөхөрлөл нь энэ үүргээ биелүүлээгүй сумын Засаг даргатай гэрээгээ байгуулаад шууд Сэлэнгэ аймгийн О сумын Х 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт үйл ажиллагаа явуулсан байсан. Журамдаа бол байгаль орчны хяналтын улсын байцаагчаар газраа заалгаад эхлэх ёстой байдаг. Би Сэлэнгэ аймгийн Оын Байгаль орчны хяналтын байцаагчийн үүрэгт ажлыг 2023 оны 07 дугаар сард авсан. Тэрнээс өмнө 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сумын байгаль орчны мэргэжилтэн /байгаль хамгаалагч/ албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд гэрээ байгуулах үед тухайн албан тушаалдаа ажиллаж байсан. Гэрээ байгуулах өдөр нь би хөдөө ажлаар явсан байж магадгүй ямар ч байсан ажлын байрандаа байгаагүй. Тухайн гэрээ хийсэн талаар огт мэдээгүй. Би гэрээний загвар гаргаж өгөөгүй. Хэнээс авсан, яаж гэрээ хийсэн талаар бол мэдэхгүй байна. Ер нь байгаль орчны сайтууд дээр гэрээний загварын маягтууд байдаг учраас тэндээс авсан байх гэж бодож байна. 2022 оны 09, 10 дугаар сард нутгийн иргэд, малчдаас хэрэг зөрчлийн талаар мэдээ мэдээлэл, дуудлага ирээгүй. Мөн Туул гол үертэй гол гарах боломжгүй нөхцөл байдлын улмаас тухайн газарт хяналт шалгалт хийгдээгүй байсан. “ ” гэх газар нь Төв аймгийн Заамар сумтай залгаа О сумын 50 орчим км-т алслагдсан очиход зам бартаа ихтэй байдаг тул тэр болгон тухайн газарт очиж хяналт шалгалт хийх боломжгүй байдаг. Манай суманд 2 байгаль орчны мэргэжилтэй ажиллаж байсан. Нөгөө байгаль орчны мэргэжилтэн Батхуяг гэж хүн байсан бөгөөд тухайн хүн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг. 2,3 дугаар багийг миний бие хариуцан ажил байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-215/,

-Б.О гэрчээр өгсөн: “... Би тийм нэртэй нөхөрлөлийн талаар мэдэхгүй сонсож байгаагүй юм. Би Сэлэнгэ аймгийн Оын ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтнаар 2020 оны 01-р сарын 06-ны өдөр томилогдсон. Түүнээс хойш тухайн албан тушаалд тасралтгүй ажиллаж байна. Би 2022 оны 09 дүгээр сард тухайн ажлаа хийж байсан. Би тухайн гэрээний талаар огт мэдэхгүй тэр талаар сонсож байгаагүй юм байна. Би гэрээний загвар гаргаж өгч байсан удаа байхгүй. Гэрээ хэн дээр яаж бүртгэгддэг талаар мэдэхгүй байна. Ирсэн явсан бичигт хяналт тавьдаг. Өргөдөл, хүсэлтийг төрийн захиргааны мэргэжилтэн бүртгэдэг. Ирсэн бичгийг даргаар цохолт хийлгээд тухайн алба хаагчид нь өгдөг. Гэрээг тухайн чиглэл хариуцсан мэргэжилтэн хийдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217/,

-Д.Мөнхцацралын гэрчээр өгсөн: “... Би тийм нэртэй нөхөрлөлийн талаар мэдэхгүй байж байгаад 2022 оны 11,12 дугаар сарын үед Авлигатай тэмцэх газраас ирж энэ мэдүүлэг авч шалгахад мэдсэн. Уг нь бол ирсэн өргөдөл гомдол төрийн захиргаа, хууль эрх зүй хариуцсан ажилтнаар дамжиж бүртгэгдэн шийдвэрлэгдэх ёстой байдаг юм. Тэгээд явцад бүртгэлээ үзсэн чинь ийм өргөдөл бүртгэгдээгүй байсан. Би Сэлэнгэ аймгийн Оын ЗДТГ-ын газарт төрийн захиргаа, хууль эрх зүйн мэргэжилтнээр 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр түр томилогдоод 12 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Тэгээд төрийн албаны шалгалт өгөөгүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөөд 2023 оны 03 дугаар сард төрийн албаны шалгалтад тэнцээд дахин тухайн албан тушаалдаа эргэн томилогдсон. Тухайн гэрээ нь намайг ажилд орсноос хойш энэ гэрээ хийгдсэн байна. Чи яагаад мэддэггүй юм бэ? гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөгч мэдүүлэг авч байсан. Тухай гэрээ нь надаар огт орж ирээгүй мэдэхгүй талаараа би тухайн үед мэдүүлж байсан. Би тухайн гэрээний талаар огт мэдэхгүй байна. Би гэрээний загвар гаргаж өгөөгүй, гэрээ байгуулаагүй, Засаг дарга тэр талаараа надаас асуугаагүй. Би тухайн үед дөнгөж ажил авч байсан учраас тэр талаар мэдлэг ч байгаагүй, учир зүйг нь сайн мэдэхээргүй байсан. Ер нь бол сумын Засаг даргын тамгын газар дээр ирсэн өргөдлийн нэгдсэн бүртгэл нь над дээр байдаг. Иргэдээс зарим тохиолдолд шууд Засаг дарга болон чиглэл хариуцсан мэргэжилтэн дээр өргөдлөө бариад орчихдог юм. Тэрийг нь Засаг дарга, мэргэжилтнүүд нь надад бүртгүүлэх ёстой. Тухайн “*******” ******* нөхөрлөл нь ямар нэгэн байдлаар бүртгэгдээгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219/,

-Д.баатараас гэрчээр дахин өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн О сумын Х 3 дугаар багийн Засаг даргын албан тушаал хашдаг. Энэ албан тушаалд 11 жил ажиллаж байна. Би тухайн орон нутагт төрж өссөн бөгөөд багийн Засаг даргаар 10 гаран жил ажиллаж байна. Тийм учраас газар орныхоо нэрийг сайн мэднэ. Миний хариуцсан Сэлэнгэ аймгийн О сумын Х 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Дэнж гэх нэртэй газар нутаг байхгүй. О сумын нэрийн зураг дээр харахад Дэнж гэдэг нэршилтэй газар байхгүй байна. Харин Гэрт гэдэг уул болон “ ” гэх газар байгаа. Би тухайн нөхөрлөл уурхайн үйл ажиллагаа явуулсан талаар мэднэ. Би тухайн шалгалтын ажлын хэсэгтэй хамт явж байсан бөгөөд үйл ажиллагаа явуулсан газар нь Сэлэнгэ аймгийн О сумын Х 3 дугаар багийн нутагт буюу Төв аймгийн Заамар сумын нутагт хил залгаа газарт байдаг. Гэрт гэж уулын баруун ард талаар урсгаж байгаа Туул голын “ ” гэх газрын голын эсрэг тал буюу баруун хойд талд тухайн үйл ажиллагаа явагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221/,

-Яллагдагч *******ын өгсөн: “...Би тухайн нөхөрлөл уурхайн үйл ажиллагаа явуулсан талаар мэднэ. Би тухайн шалгалтын ажлын хэсэгтэй хамт явж байсан бөгөөд үйл ажиллагаа явуулсан газар нь Сэлэнгэ аймгийн О сумын Х 3 дугаар багийн нутагт буюу Төв аймгийн Заамар сумын нутагт хил залгаа газарт байдаг. Гэрт гэж уулын баруун ард талаар урсгаж байгаа Туул голын “ ” гэх газрын голын эсрэг тал буюу баруун хойд талд тухайн үйл ажиллагаа явагдаж байсан. “ ” гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан эсэх талаар би тэр талаар мэдэхгүй байна. Би Гэрлээ гэх хүнийг танихгүй уулзаж байгаагүй царай зүсийг нь ч мэдэхгүй. Гэрлээ гэж хүмүүсийг элсүүлсэн бөгөөд тухайн хүмүүст нийгмийн даатгал төлнө гэж тохиролцоод нэрийг нь л сонсож байсан. Би Энхбат, Эрдэнэбадрах, Пүрэвсүрэн, Мөнхзул гэх нөхөрлөлд оруулсан. Анх нөхөрлөл байгуулахдаа миний болон эдгээр хүмүүсийн нийгмийн даатгалыг төлнө гэсэн. Тэгээд 1 сар л нийгмийн даатгал төлөгдсөн байсан санагдаж байна. Би нөхөрлөл байгуулах гэрээг О сумын Засаг даргатай байгуулж гарын үсэг зуруулсан. Тухайн гэрээг Б******* бэлтгэж өгснийг би Засаг даргатай байгуулсан. Сумын засаг дарга гэрээг байгуулсан тул хуулийн дагуу байна гэж ойлгосон. Би хаанаас хэдэн төгрөгийн санхүүжилт хийгдсэн талаар мэдэхгүй байна. Бүх үйл ажиллагааг Б******* зохион байгуулж байсан. Хэн хаанаас хэний техникийг авчирсан гэдгийг мэдэхгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсний дараа Б*******, техникийн эзэн гэж хүүхэнтэй хамт ирээд гэрээн дээр гарын үсэг зурахгүй бол болохгүй байна гээд гарын үсэг зуруулсан. Тэгээд чамд хамаагүй гээд надад гараар бичиг хийж өгч байсан. 1 сарын нийгмийн даатгал төлсөн байсан. Өөр ямар нэгэн зүйл өгөөгүй. Ямар ашиг олсон талаар надад мэдээлэл байхгүй, мэдэхгүй байна. Би ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238-239/,

-Яллагдагч *******ийн өгсөн: “... Хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж зохих байгууллагуудаас журмын дагуу зөвшөөрөл гэрээ хийгдэж ажиллаж байсан гэж үзэж байгаа юм. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ эвдэрсэн, ашиглагдаагүй техникийг буруу зөрүүтэй байдлаар мэдүүлсэн байна. Би тухайн уурхайн үйл ажиллагаа явагдах үед ихэнхдээ байгаагүй эхлэх үед нь нэг удаа ирээд дахин ирээгүй. Учир манай хүүхэд эрүүл мэндийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд би эхнэртэйгээ ээлжилж сахидаг байсан юм. Тэгээд яг аль техник нь эвдэрсэн байсан гэдгийг нь мэдэхгүй байсан. Одоо тухайн эвдэрсэн байсан техник нь Хьюндай Robex LC-520 загварын экскаватор эвдэрсэн байсан юм байна. Мөн Дозер /Shantu/ загварын нөхөн сэргээлтэд зориулагдсан техникийг хайгуул, олборлолт хийхэд ашиглагдсан байдлаар үнэлгээнд оруулсан байна. Тухайн техник нь үйл ажиллагаа дуусаад нөхөн сэргээлт хийхэд газар тэгшлэх ажил гүйцэтгэдэг техник учраас тухайн газар ухах ажилд ашиглагдаагүй байсан юм. Мөн алт угаах төхөөрөмжийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр үнэлэгдсэн байна. Тухайн үйл ажиллагааг эхлүүлэх үед нь сумын Засаг дарга Батбаатараас зөвшөөрөл авсан юм. Би “******* *******” нөхөрлөлийг байгуулах бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж Отай харилцан зөвшилцөж нөхөрлөл байгуулах ажлыг зохион байгуулсан. Тэр үед би Оыг өөрийн орон нутгаас нөхөрлөлийн гишүүн болох хүн байгаа эсэх талаар асуухад бараг хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үед нь Г эгчтэй холбогдоод нөхөрлөлийн зарим гишүүдийг олуулсан. О бас өөрөөсөө гадна 2 гишүүн олж байсан санагдаж байна. Хоол унд бусад ойр зуурын хэрэглээний зардлыг Г эгч хувиасаа гаргаж байсан. Харин шатахуун тосны зардлыг би гаргасан. Би тухайн үйл ажиллагааг явуулахдаа өөрийн орон сууцыг хувь хүнд барьцаалж 100,000,000 төгрөгийн гэрээ хийж тухайн мөнгөө цувуулж авч хөрөнгийн эх үүсвэр санхүүжилт хийсэн. Тухайн надад мөнгө зээлсэн хүн нь Гантуул, Лянхуацэцэг гэх гэр бүлийн 2 хүн байсан юм. Түүнээс О болон өөр хүнээс санхүүжилт хийгдээгүй. О нь нөхөрлөлийн ахлагчаар хамтран ажилласан, Г нь уурхай үйл ажиллагааг гардан хариуцаж ажиллуулж байсан юм. Тухайн үед намар цагийн ажил хадлан тэжээл гээд гишүүд олдохгүй ажил төрөлтэй байна. Миний өмнөөс зурчих гээд байсан учраас Оаас бусад гишүүдийн гарын үсгийг би зурчихсан юм. Энхбат, М, заяа, Аззаяа нартай утсаар холбогдож байгаад өөрсдөө зурчих гэхээр нь зурсан бусадтай нь бол холбогдож чадахгүй байсан учраас гарын үсгийг нь зурсан асуудал байгаа. Тухайн үед байгаль орчны байцаагч шинээр томилогдож байгаа талаар Засаг дарга Батбаатар ярьж байсан. Байцаагчтай нь холбогдоход малын өвчин гарсан хөдөө ажилтай байгаа талаар ярьж байсан санагдаж байна. Би нүүдэл хийгээд байж байхад нь ирж очоод байж байгаад газрын солбицлыг зааж хэмжиж өгсөн. Тэгээд байцаагч нь ажил төрөлдөө орохоор нь үзүүлж харуулж болох байх гэж бодож байсан. Тэгээд яг газар ухах үед нь бол би байгаагүй. Бид хоёр нөхөрлөлийн гишүүн биш. Орон нутгийн иргэн биш учраас гишүүн болох боломжгүй байсан. Ямар ч орлого олоогүй. Ер нь хайгуулын түвшинд л үйл явагдсан. Би уг асуудлыг орон нутгаас Засаг даргатай гэрээ хийсэн байсан учраас зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгосон. Би гэрээ хийсэн байсан учраас гэм буруутай буруугүйгээ одоог хүртэл ойлгохгүй яваад байна...” гэх мэдүүлэг 12-р хх-ийн 12-14/,

-Яллагдагч *******гийн өгсөн: “...2022 оны 09-р сарын 05-ны өдөр санагдаж байна. Над руу Б******* утсаар яриад нөхөрлөл байгуулсан нөхөрлөлийн гишүүд орон нутгаас хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн танил Надмид гэх хүнийг нөхөрлөлд орох хүн байна уу олж өгөөч гэсэн чинь Сэлэнгэ аймгийн О сумын багт оршин суудаг заяа гэдэг хүнтэй уулзуулсан. Тэгээд заяад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхөрлөл байгуулах гэж байна гишүүд орох уу? Хамт орох хүн байна уу? Нийгмийн даатгал төлнө хамт ажиллах хүн байвал хамтраад ажиллая гэж хэлсэн. Тэгэхэд намрын ажил эхэлсэн байсан бөгөөд хүмүүс ажил ихтэй хөдөө гадаа явчихсан байна гэж хэлээд өөрийнхөө ойр дотны хүмүүсийг оруулахаар болоод бичиг баримтыг нь олж надад өгсөн. Тэр хүмүүс нь , , , Б.Бат-Орших. гэх хүмүүс байсан. Тэгээд эдгээр хүмүүсийг нөхөрлөлийн гишүүнээр оруулсан. Би эдгээр хүмүүстэй огт холбогдоогүй заяагаар дамжуулж холбогдож байсан юм. Тэгээд нөхөрлөл 2022 оны 09 дүгээр сарын 15-ны үед байгуулагдсаны дараа О сумын Засаг даргатай гэрээ хийгдсэн гэж Б******* хэлсэн. Тэгээд би О сумын Засаг даргатай хийсэн гэрээг очиж авсан. Намайг байгаль орчны байцаагч Мөнх-Эрдэнэ гэх хүний өрөөнд очиж аваарай гэж хэлсэн. Намайг очиход орой болоод ажил тарсан байсан. Тэгээд Засаг дарга руу залгаж гэрээ авах гэсэн юм гэхэд Мөнх-Эрдэнэ малын өвчин гарсан тул хөдөө ажлаар явсан гэж хэлсэн. Тэгээд байгаль хамгаалагч гээд нэг залуу ирж гэрээг авч өгч байсан юм. Тэгээд гэрээгээ аваад Төв аймгийн Заамар сум явсан. Тэндээс үйл ажиллагаанд ашиглах техникээ хайгаад Энхзаяа гэдэг хүний техник бууж байгаа гээд тэрийг түрээслэхээр болсон. Тэгээд 2022 оны 09-р сарын 28-ны өдрөөс эхлэн уурхай үйл ажиллагаа явуулах газар руугаа нүүгээд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэхэд Сэлэнгэ аймгийн О сумын Х 3 дугаар багийн нутаг Дэнж нэртэй Туул голын хойд эрэг орчимд бүрэн буусан. Тэгээд тухайн газар нь урьд ашиглагдсан хөндөгдсөн газар байсан. Тэгээд хөндөгдсөн газрын хажууд 2 экскаватор, 1 ковш, усан буу 1, дизель цахилгаан үүсгүүр 1 зэрэг техник хэрэгсэл ашиглан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн газрыг Ашигт малтмал газрын тосны газрын нийтийн мэдээллийн сайтад байсан газрын дүгнэлтийг олж түүнийгээ үндэслэн тэнд хайгуул хийсэн. Тэнд яг алт байгаа эсэх нь тодорхой бус байсан юм. Тэгээд авчирсан 3 экскаваторын Хьюндай LC-520 загварын техник нь ажиллаагүй. Ерөнхийдөө 2 экскаватор 1 ковш л ажилласан Эхний 2 өдөр 1 цооног гаргаад угааж үзсэн чинь огт алтны агууламж байхгүй байсан. Тэгээд дахин нэг цооног гаргах үед дахин нэг экскаватор нь эвдрээд 1 жижиг экскаватороор тухайн цооног гаргаад угаагаад үзсэн чинь бага хэмжээтэй ашигт малтмал гарах хандлагатай байсан. Тэгээд дээж авч угааж үзсэн болохоор бага хэмжээтэй алт гараад түүгээрээ зардлаа нөхөх боломгүй нөхцөл байдал тулгараад цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдэж чадахгүй байсан. Мөн түлшгүй болоод ажил зогсох гээд байсан. Тэнд 10-11 ажилтан ажилласан бөгөөд нөхөрлөлийн гишүүдээс байгаагүй. Ер нь бол ажил бүтэмжтэй сайн байвал нөхөрлөлийн гишүүдээс авч ажиллуулах зорилготой байсан. Тухайн үед намрын ажил давхцаад нөхөрлөлийн гишүүд ирэх ч боломжгүй байсан. Тэгээд бууснаас хойш 10 гаран хоногийн дараа цагдаагаас ирж шалгаад үйл ажиллагаа зогссон юм. Би цагдаад шалгагдаж эхэлснээс хойш байцаагч Балбарт нөхөн сэргээлт хийгээд ухсан нүхээ булчих уу гэхэд хэрэггүй байж байг гэж хэлсэн. Ер нь дозор загварын техник нь ашигт малтмал олборлох, хайгуул хийх ажилд оролцох боломгүй техник бөгөөд нөхөн сэргээлт хийхэд ашиглах зорилготой авчирсан байсан юм. Тухайн техник ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй байхад үнэлгээнд оруулж ашигт малтмал олборлох, хайгуул хийсэн гэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээнээс хасуулах хүсэлтэй байгаа, мөн Хьюндай LC520 загварын техник бас эвдрээд ажиллагаагүй тул үнэлгээнээс хасуулах хүсэлтэй байгаа. Би нөхөрлөл байгуулах үйл ажиллагаанд оролцоогүй. Нөхөрлөлийн гишүүн хэдэн хүн олж өгсөн. Гэрээ хийх нөхөрлөл байгуулах ажлыг О, Б******* 2 хөөцөлдсөн. Харин би уурхайн талбайн ажлыг биечлэн хариуцаж байсан. Хоол унд бусад ойр зуурын хэрэглээний зардлыг би хувиасаа гаргасан. Шатахуун тосны зардлыг Б******* гаргасан Б******* хаанаас яаж гарсан талаар мэдэхгүй байна. Техникийн түрээсийг Энхзаяатай тохиролцоод ашгаасаа гаргаж өгөхөөр тохирсон байсан юм. Түрээсийн гэрээг Энхзаяа, Отай байгуулсан байх би тэрийг нь мэдээгүй мөнгийг нь дараа нь өгөхөөр ярьсан байсан. О Б******* хоёрын хооронд ямар яриа байсан талаар мэдэхгүй. Би О гэх хүнийг огт харж байгаагүй мэдэхгүй. Нөхөрлөлийн гэрээн дээр ахлагч нь О гэдэг хүн байсан. Би бодохдоо нөхөрлөл байгуулагдсан, гэрээ хийгдсэн, нөхөн сэргээлтийн барьцаа болох 5 сая төгрөг сумын төрийн сангийн дансанд тушаагдсан тул хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж болох юм байна гэж бодож ажлаа эхлүүлсэн юм. Б******* бид хоёр бол урьд нь хамтарч ажиллаж байсан учраас энэ удаад бас хамтраад ажиллаж байсан юм. Б******* тухайн үед хүүхэд нь өвдөөд У хотод байсан. Ер нь бол бичиг цаас зардал мөнгөтэй холбоотой асуудал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байсан. Би тэр талаар мэдэхгүй. Би хийсэн байсан гэрээг л очиж авсан. Гэрээн дээр заасан 3,4 га газрын дотор байгаа ашигт малтмалын дүгнэлтэд заасан солбицлыг үндэслээд ухчихвал болох байх гээд газраа заалгуулаагүй ухсан. Тухайн үед сум орон нутагт малын өвчин гарсан гээд хүмүүс нь ажил ихтэй олдохооргүй байсан. Бид хоёр нөхөрлөлийн гишүүн биш. Ямар ч орлого олоогүй. Би зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулсан гэж ойлгосон хуулийн дагуу гэж бодсон учраас гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-35/,

-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/5470 дугаартай “солбицол бүхий талбайг Кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. Харин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаар тогтоолоор бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Иргэдийн авсан бичил уурхайн тусгай хэрэгцээний талбай болон бичил уурхайн дүгнэлт гарсан талбайтай тус тус хэсэгчлэн давхцалтай байна...” гэх албан бичиг /2-р хх-ийн 45/,

-2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив, хяналтын тасгийн архивын мэргэжилтний “... Танай байгууллагаас ирүүлсэн 2022 оны 12 сарын 02-ний 44/3-1090 тоот албан бичигт дурдсан SD22AA113733 аралтай, Shantui SD-22 маркийн, 86SLA53ANMB001845 аралтай, Shantui 153-83 маркийн, ННІHNB02TB0000621 аралтай, Hyundai Robex5000LC-7 маркийн, ННКНZB12TJ0001020 аралтай, Hyundai R520LC-9vS маркийн, №8A310400 аралтай Hyundai Robex 305LC-7 маркийн тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн болон техникийн дэлгэрэнгүй лавлагааг хавсралтаар хүргүүлэв...” гэх албан бичиг, хавсралт /2-р хх-ийн 47, 48-52/,

-2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив, хяналтын тасгийн архивын мэргэжилтний “... Танай байгууллагаас ирүүлсэн 2022 оны 12 сарын 12-ны 44/3-1090 тоот дугаартай албан бичигт дурдсан 86SLA53ANMB001845 аралтай Shantui L53-В3 маркын, HHIHNB02TB0000621 аралтай Hyundai Robex5000LC-7 маркын, НHKHZB12TJ0001020 аралтай Hyundai R520LC-9vS маркын, №8A310400 аралтай Hyundai Robex 305LC-7 маркын тээврийн хэрэгслүүдийн техник хэрэгслийн болон эзэмшигчийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв...” гэх албан бичиг, хавсралт /2-р хх-ийн 53, 54-57/,

-Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 348 тоот “... Танай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 44/3-993 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу "Зарим газар нутгийг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай" аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хуулбарлан хүргүүлэв...” гэх албан бичиг, хавсралт /2-р хх-ийн 59, 60-80/,

-Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /2-р хх-ийн 82-85/,

- бүртгэлийн дугаартай, 3768473 регистрийн дугаартай цэцэрлэгжүүлэлт, гэрээгээр өрөмдлөг хийх, газар тариалан эрхлэх “******* *******” нөхөрлөлийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 86/,

-“******* *******” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн Үүсгэн байгуулах гэрээ /2-р хх-ийн 94-97/,

-Сэлэнгэ аймаг О сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2022 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоол, төлөвлөгөөний хуулбар /2-р хх-ийн 99, 100-107/ зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь “Баянтойрмын *******” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээдээр хууль ёсоор сонгогдоогүй, хууль бусаар алт олборлох үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй, нөхөрлөлийн нэрийн өмнөөс уг хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон гэж үзнэ.

Харин хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг шүүгдэгч *******, ******* нар гардан зохион байгуулсан, улмаар орон нутгийн иргэдийн оролцоотой нөхөрлөл байгуулагдсанаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлах тухай” тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэн батлах тухай” тогтоол хэрэгжиж байсан нөхөрлөлийн нэрийн өмнөөс ашиглалтад өртсөн талбайд нөхөн сэргээлт хийх замаар алт олборлох боломжтой байдлыг ашиглан “Баянтойрмын *******” нөхөрлөлийг О сумын иргэн *******ыг таньж мэддэг байдлаа ашиглан хуурамчаар байгуулан сум орон нутгийн иргэдтэй ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан боловч сумын эрх бүхий албан тушаалтнуудаар газрын байршил цэгийг заалгалгүйгээр газрын хэвлийд халдсан үйл баримт нэгэнт тогтоогдсон дээрх гэмт хэрэгт шүүгдэгч нарыг гэм буруутай тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

5.Шүүгдэгч *******ийн зүгээс гаргасан “...Миний бие нь уг хэргийн газарт /гэртийн / ашиглагдаж байгаагүй техник болох SHANTUI SD-22 /-хуу-3-10 мөр/ маркийн бульдозер мөн HYUNDAI Robex S20Lc9S маркийн техникүүд нь огт ашиглагдаагүй болон эвдрэлтэй байсан нь гэрчийн болон бусад мэдүүлгээр /6-р хх 20-22/ түүнээс өөр HYUNDAI 5000 LC-7 экскаватор дээр ашиглахаар ирсэн талаар операторын мэдүүлгийг үндэслэн уг техникийн үнэлгээг хасаж тооцуулж өгнө үү” гэх гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь: Хавтаст хэргийн 23-27, 28-34 дүгээр талуудад авагдсан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгчийн гомдолд дурьдсан SHANTUI SD-22 маркийн бульдозер мөн HYUNDAI Robex S20Lc9S маркийн эксковаторуудаас 15.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн SHANTUI SD22 маркийн шар өнгийн бульдозер нь ажиллагаагүй эвдрэлтэй алт олборлох үйл ажиллагаанд ашиглаагүй байсан нь дурьдагдсан, харин 35.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий HYUNDAI Robex S20Lc9S маркийн эксковатор газар ухаж байсан нь нотлогдсон байх тул гомдлын зарим хэсгийг хангаж шийтгэх тогтоолын 5 дугаар заалтанд 128.000.000 төгрөгийн техник хэрэгслийн үнээс 15.000.000 төгрөгийг хасч 113.000.000 төгрөг гэж өөрчлөлт оруулахаар тогтов. 

6.Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар, “Баянтойрмын *******” нөхөрлөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 5, 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг бүрэн, шүүгдэгч *******ийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

7.Хэргийг бүхэлд нь хянах явцад уг хэрэгт яллах дүгнэлт, анхан шатны шүүх уг хэргийг хүлээн авч даргалагч томилох ерөнхий шүүгчийн захирамж, анхан шатны шүүхийн бусад эрх зүйн бичиг баримтуудад хэргийн дугаарыг 2233000990027 дугаартай гэж бичигдсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2533000000075 дугаартай гэж зөрүүтэй бичигдсэн дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолын

1 дэх заалтыг:

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б овогт С От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэгт, “******* *******” нөхөрлөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул, олборлолтыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Б овогт М Г, Чингүнжав овогт Гал- Эрдэнийн Б******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”  гэж,

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 14,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******д 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай” гэж,

5 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Робекс 305LC-7, Хьюндай Робекс 520LC-9S, Хьюндай Робекс 500LC-7 маркийн 3 экскаватор, Shantul L 53-83 маркийн ковш, Shantul L SD22 маркийн бульдозер, цахилгаан үүсгүүр нийт 113,000,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч *******гийн өмчлөлийн алт угаах төхөөрөмжийг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай” гэж,

6 дахь заалтыг:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 4,081,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргаж “ ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг бүрэн, шүүгдэгч *******ийн гомдлын зарим хэсгийг тус тус хангаж, гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                       

                                 ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ