| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2026/00373/И |
| Дугаар | 191/ШШ2026/02795 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/02795
| 2026 он 02 сары25өдөр | 191/ШШ2026/02795 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин байрлах ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, Sav plaza 32/2 байр,од оршин байрлах ТӨХХК /рд:/-д холбогдох
118,784,336 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч Ж., С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн өмчит ХХК-ны 01/408 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр эрх олгогдсоны дагуу тухайн компанитай 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр №ЕО/25/10 дугаартай Оффисын байр түрээсийн гэрээ байгуулж, ,,*******-д байрлах Түшээ-ийн 2-р давхрын 206,,,од байрлах, нийт 281,8 м.кв талбайг оффисын зориулалтайгаар нэг жилийн хугацаатайгаар, 1 м.кв-г нь 52,690 төгрөгөөр түрээслүүлэхээр болсон бөгөөд мөн гэрээний 3.3-т заасны дагуу 2025 оны 09 сарын 09-ний өдөр барьцаа 14,848,042 төгрөг, 3 сарын түрээсийн төлбөр 44,544,126 төгрөгийг Төрийн өмчит ХХК-ны Капитрон банк дахь тоот данснаас Долма ХХК-ны Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансаар хоёр удаагийн гүйлгээгээр хүлээн авсан.
Дээрх гэрээний дагуу талууд ямар нэгэн санал гомдолгүй, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байсан боловч Төрийн өмчит ХХК нь 2025.09.18-ны өдөр №01/442 тоот албан бичиг ирүүлж, Уг албан бичигт дараах зүйлийг дурдсанаар Оффисын барилгын дулаан зогсоолоор компанийн 1-2 авто машиныг оффис түрээсийн хугацаанд 24 цагийн турш тасралтгүй хангах, Оффисын барилгын гадна ил зогсоолд компанийн 15-20 авто машиныг 24 цагийн авто зогсоолоор хангах, Ажилтнуудад зориулсан цайны хэсэг болон тухтай суух танхимтай байх, 7 хоногт 3 удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийдэг, үйлчилгээ сайтай байх, Газар хөдлөлтийн 8-н баллд тэсвэртэй байх гэх зэргээр бидэнд үндэслэлгүй шалтаг тоочиж, зүй бус шаардлага тавьж эхэлсэн.
Үүний дараа хариуцагч компаниас мөн 2025.09.24-ний өдөр, 2025.09.29-ний өдөр, 2025.10.22-ны өдрүүдэд тус тус албан бичгүүдийг ирүүлж, үндэслэлгүй шаардлагаа үргэлжлүүлж байсан. Гэвч 2025.11.10-ны өдөр 01/548 тоот, 2025.11.13-ны өдөр 01/559 тоот, 2025.11.25-ны өдөр 01/588 тоот албан бичгүүдийг тус тус ирүүлж, анх шаардаж байсан шаардлагаасаа огт өөр зүйл буюу Засгийн газрын тогтоолын дагуу компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, дотоод удирдлагын зардлыг бууруулахтай холбоотой буюу өөрөөр хэлбэл зөвхөн Төрийн өмчит ХХК-ны дотоод асуудалтай холбоотой, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг бууруулах даалгаврыг үндэслэж бидний хооронд 2025.09.01-ний өдөр байгуулагдсан ЕО/25/10 тоот Оффисын байр түрээсийн гэрээ-ний зохицуулалтад хамааралгүй асуудлыг шалтаг болгож үндэслэлгүйгээр, ноцтойгоор гэрээг цуцлах асуудал тавьсан.
Дээр дурдсан асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1/27 дугаартай, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1/28 дугаартай, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1/32 дугаартай, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1/33 дугаартай, 2025 оны 11 сарын 18-ны өдөр 1/42 дугаартай албан бичгүүдээр тус тус холбогдох тайлбарыг хүргүүлж, биечлэн уулзаж байсан.
Бидний хоорондын харилцаанд үр дүн гарахгүй байсан учраас манай зүгээс холбогдох байгууллагуудад, тухайлбал МУ-ын Сангийн яаманд хүртэл хандаж байсан юм.
Гэтэл Төрийн өмчит ХХК-ны зүгээс бидний хооронд байгуулагдсан ЕО/25/10 тоот Оффисын байр түрээсийн гэрээ-г хууль зүйн үндэслэлгүйгээр цуцлах болсноо мэдэгдэж Засгийн газрын 61 дүгээр тогтоол /Энэ нь үндсэн бус үйл ажиллагааны зардал хэмнэхийг зохицуулсан тогтоол юм/-ыг үндэслэж үндсэн үйл ажиллагааны буюу түрээсийн зардлыг хэмнэнэ гэж буруу ойлгоод манайд ирүүлсэн 2025.08.29-ний өдрийн 01/408 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичигт дурдсан шаардлага хангасан тендерийг үгүйсгэж түрээсийн төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өөрөөр хэлбэл Сангийн яамаар батлагдан Төрийн өмчит ХХК-ны төсөвт нэгэнт суучихсан зардлыг буюу тендерийг хүчингүй болгоогүй байхад үл ялих зүйлээр шалтаглан дараагийн дахин шинэ тендер зарлахгүйгээр ЕО/25/10 тоот Оффисын байр түрээсийн гэрээ-г цуцалж байгаагаас болж манай ашгийн төлөө хуулийн этгээд нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №ЕО/25/Ю дугаартай Оффисын байр түрээсийн гэрээ-ээс 178,176,504 төгрөг авахаас 118,784,336 төгрөгийг авч чадахгүй хохирч байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Гэрээгээр түрээслүүлэхээр тохиролцсон талбай буюу өрөөнүүд одоо ч чөлөөтэй байсаар байгаа.
Төрийн өмчит ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхой зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, хүчингүй болоогүй тендерийн үйл ажиллагааг санаатайгаар хэрэгжүүлэхээс зайлсхийж, хууль болон гэрээ зөрчин түрээсийн талбай болон өрөөг дур мэдэн орхиж одоо өөр газар буюу *******, 1-р хороо,*******, Зау Р1ага 32/2-р байр, 19 давхарт шилжин үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдах нь зүйтэй.
Тиймээс бид 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №ЕО/25/Ю дугаартай Оффисын байр түрээсийн гэрээ-ний 6.2 дахь заалтад заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:1. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №ЕО/25/Ю дугаартай Оффисын байр түрээсийн гэрээ-ээр тохирсон түрээсийн төлбөр 178,176,504 төгрөгөөс 118,784,336 /нэг зуун арван найман сая долоон зуун наян дөрвөн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг Төрийн өмчит ХХК-с гаргуулж Долма ХХК-нд олгож өгч шийдвэрлэж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгчид нь 2025.8.29-нд хариуцагчийн албан бичгийг үндэслээд 9 сарын 1-нд түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагчаас зарласан тендерт шалгараад гэрээ байгуулсан. 282.8 м.кв талбайг түрээслэхээр тохиролцсон. Гэрээний дагуу талууд анхнаасаа ямар нэг санал гомдолгүй үргэлжлүүлж байсан. Хариуцагчийн үйл ажиллагааг зөвшөөрөөд 3 сарын төлбөр төлөөд барьцаа мөн төлсөн. Ингээд явж байтал 9 сарын 18-нд албан тоот ирүүлсэн. Үүнд гэрээнд хамааралгүй шаардлагыг мэдэгдэл маягаар хэлж шалтаг хэлж эхэлсэн. Авто зогсоолоор хангаагүй. Ил зогсоолоор хангаагүй. Ажилтны цайны танхим гаргасангүй гэх мэтийн шалтгаг хэлсэн. Үүнээс хойш мөн адил олон удаа үндэслэлгүй шаардлага тавьсаар байсан. Бид тухай бүр хариу өгч байсан. Гэрээний үүргээ зөрчөөгүй талаар тайлбарлаж байсан. Улмаар 11 сарын 13-нд дахин албан тоот ирүүлсэн. Ингэхдээ анх ирүүлж байснаас өөр шаардлага тавьсан. Энд Засгийн газрын тогтоол гарч зардал бууруул гэсэн тул түрээслэх боломжгүй боллоо гэсэн. Улмаар гэрээг цуцалж байна гэдэг мэдэгдэл ирүүлсэн. Хамгийн сүүлд 11 сарын 31-нд нүүж явсан. Засгийн газрын тогтоолоос үзэхэд үндсэн бус үйл ажиллагааны зардлыг хэмнэ гэсэн байдаг. Гэтэл түрээс нь үндсэн үйл ажиллагаанд хамааралтай юм. Гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр байгаа юм. Улмаар хариуцагчийн буруутайгаас тухайн талбайг бусдад түрээслээгүй ашгаа олж чадахгүй байгаа юм. Маргаан үүссэн тул шийдвэрийг хүлээж байгаа юм. Хариуцагч үүнийг үл тоомсорлож хариуцлагагүй хандсан. Хариуцагч нь гэрээг цуцалсан гэдэг. Гэрээг цуцалж байгаа бол эд хөрөнгийг шилжүүлж өгнө гэж заасан бөгөөд шилжүүлж өгөөгүй юм. Түлхүүрээ хүлээлцээгүй. Хариу тайлбар дээрээ үндэслэлгүйгээр хүлээлгэж өгсөн гэдэг. 2025.9.1-ны гэрээний 6.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу 178,176,504 төгрөгөөс үлдэх 118,784,336 төгрөгийг гаргуулна.
Хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй. Албан бичгийн шаардлага нь өөрчлөгдөөд явсан байдаг юм. Хамгийн сүүлд Засгийн газрын тогтоолыг заасан байдаг. Энд хүндэтгэлтэй хандаад асуудлыг шийдье гэсэн байдаг. Хариуцагчийн гэрээг цуцалж байгаа үндэслэлийг Засгийн газрын тогтоол гэж ойлгож тайлбараа өгсөн. Үүний дагуу хариуцагч нь санал хүргүүлсэн. Дулаан зогсоолоор үнэгүй хангана гэсэн тохиролцоо байхгүй юм. Түрээсийн гэрээнд энэ талаар байхгүй бөгөөд бид гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч баримтуудаа гаргахад хариуцагч нь нэг л тайлбар өгсөн. Иргэний хуульд зааснаар журмын дагуу татгалзаагүй. Энгийн түрээсийн гэрээнээс ялгаатай нь тендерийн материалыг үндэслэж хийсэн юм. Байрыг хүлээлгэж өгөөгүй хоосон байлгаж байна. Хэн нэгний буруугаас гэрээг цуцлах асуудал хуульд байдаг. Хуульд нийцээгүй албан бичиг өгч гэрээг зөрчиж байгаа юм гэв.
2. Хариуцагч ТӨХХК нь шүүхэд гаргасан тайлбарууд, түүний төлөөлөгч С., Ж. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Долма ХХК-с манай компанид холбогдуулж гаргасан, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЕО/25/10 дугаартай, Оффисын байр түрээсийн гэрээгээр тохирсон төлбөр 178,176,504 төгрөгөөс 118,784,336 /нэг зуун арван найман сая, долоон зуун наян дөрвөн мянга, гурван зуун гучин зургаан төгрөг/-ийг ХХК-с гаргуулах..." шаардлагатай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Манай компани нь 2025 онд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу оффисын байр түрээслэх ЭОХХК/20250103004 дугаартай тендерийг нээлттэй зарлаж, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тендерт Долма ХХК нь шалгарч, оффисын байр түрээслүүлэх, түрээслэх ЕО/25/Ю дугаартай гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хоёр талаас хангаж ажиллаж байсан.
Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т Талуудын хооронд ЭОХХК/20250103004 дугаартай худалдан авах ажиллагааны дагуу байгуулагдсан гэрээний дор дурдсан баримт бичиг гэрээний салшгүй хэсэг болно" гэж заасан бөгөөд тухайлбал:
о Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл:
о Үнийн санал:
о Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл:
о Техникийн тодорхойлолт:
о Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар:
о Түрээсийн байранд хамрагдах тоног төхөөрөмж, эд зүйлсийн хүлээлцсэн акт байна гэж заасан байдаг.
Манай компанийн зүгээс ЭОХХК/20250103004 дугаартай тендерийн материалд оффисын талбай түрээслэх байгууллагуудад тавигдах техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг боловсруулан нээлттэй тендерт байршуулахад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан бичгээр дээрх даалгаврын шаардлагыг хангаж байгаа тухай, түрээслүүлэх талбайн үзүүлэлтээ албан бичгээр ирүүлсэн.
Гэвч манай байгууллага нь түрээсийн оффист нүүж орсноос хойш гэрээний шаардлага дараах байдлаар зөрчигдөж эхэлсэн:
- Оффисын барилгын автомашины дулаан зогсоолоор компанийн 1-2 автомашиныг оффисын түрээсийн хугацаанд 24 цагийн турш тасралгүй хангах боломжгүй. Тус барилгын автомашин байршуулах хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архив байрласан:
- Давхар бүрд эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөтэй хэдий ч халуун усгүй, агаар сэлгэлтийн системгүй:
- Ажилтнуудад зориулсан цайны хэсэг болон тухтай суух танхим тус оффисын барилгад байхгүй:
- Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байх дүгнэлт гаргуулаагүй зэрэг болно.
Нэхэмжлэгч Долма ХХК дээрх зөрчлийг засахгүй байсаар, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болоход дараах нөхцөл үүсэж эхэлсэн:
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Улаанбаатар хотын аж ахуйн нэгж байгууллагуудыг нэгдсэн халаалтаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс хангаж эхэлсэн боловч түрээсийн оффисын байрыг түрээслэгч нийтийн халаалтаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл огт хангаагүй бөгөөд түрээслэгч талаас шаардаж шахсаны үр дүнд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс барилгыг нийтийн халаалтаар хангаж эхэлсэн. Гэвч 204, 206, 207, 303, өрөө тасалгаанууд халаалтгүй, хэвийн ажил үйлчилгээ үзүүлэх нөхцөлөөр хангагдахгүй хэвээр байсан. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар манай компанийн түрээсэлж байсан 207, өрөөнүүдийн халаалт өгөөгүй байсан нь ажил үүрэг гүйцэтгэх, ажилчдын хэвийн ажиллах нөхцөл алдагдаж, бидний хоорондын 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн ЕО/25/10 дугаартай байгуулсан түрээсийн гэрээний 4.1.1 буюу "... Түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан түрээсийн байрыг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлнэ.. гэж заасныг зөрчсөн хэвээр байсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр уг түрээсийн талбайг манай компанийн ажилчид орхин гарах үед ч 206, 207, өрөөнүүдийн халаалт ирээгүй байсан. ХХК-ийн ажилчдаас түрээсээр ашиглаж байгаа өрөө тасалгаанууд хүйтэн учир ажиллах нөхцөл бүрдэхгүй байгаа талаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр компанийн 30 ажилтны 20 ажилтан гарын үсэг бүхий ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах талаар хүсэлт ирүүлсний дагуу түрээслүүлэгч талд бидний түрээсэлж байгаа өрөө тасалгааны халаалтыг сайжруулах, ажиллах хэвийн нөхцөлөөр хангах талаар дахин мэдэгдсэн ч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс тодорхой арга хэмжээ авч шийдээгүй төдийгүй, манай компанийн түрээсэлж байсан өрөө тасалгаанууд +07-+13 хэмийн дулаантай байсан нь Монгол Улсын стандарт хэмжил зүйн газраас баталсан Ажлын байрны бичил цаг уур ерөнхий MNS4990:2015 стандартаар хүйтний улирал буюу 10-04 дүгээр сард зохистой температур нь 22-24 байх бөгөөд зөвшөөрөгдөх доод хэмжээ +18 гэж заасныг зөрчсөн нь ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэхгүй байсан бөгөөд, түрээслэгч холбогдох шаардлагатай арга хэмжээнүүдийг зохион байгуулаагүй.
Бидний хооронд байгуулсан ЕО/25/10 дугаартай гэрээний ерөнхий нөхцөлийн 8 дугаар зүйлийн 8.3-д Захиалагч хүлээж авсан ажил, түүний бүрэлдэхүүн хэсэгт гэрээний тусгай нөхцөлд заасан баталгаат хугацааны дотор, зөрчил, доголдол илэрвэл гомдлын шаардлага гаргах хугацаа дуусахаас өмнө зөрчил доголдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид хүргүүлнэ..." гэж заасны дагуу 4 удаа албан бичгүүдээр тендерийн материал болон бидний хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний үүргийг биелүүлэх мэдэгдэл, шаардлагуудыг цаг тухай бүрд нь хүргүүлсэн байсан хэдий ч гүйцэтгэгч тал буюу оффисын байр түрээслүүлэгч ******* ХХК нь дээрх гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т "... Гүйцэтгэгч доголдол арилгах тухай мэдэгдлийг хүлээн авмагц доголдол арилгах ажлыг эхлүүлнэ гэж заасныг зөрчсөөр байсан бөгөөд мэдэгдэл шаардлагууд эергээр хүлээн авч шийдвэрлэхийн оронд ...гэрээний үүрэг зөрчөөгүй" гэх тайлбаруудыг тавьж, бидний тавьсан мэдэгдэл, шаардлагуудын дагуу ажил арга хэмжээг зохион байгуулахгүй, манай тавьж байгаа мэдэгдэл шаардлагуудыг огт хүлээн зөвшөөрөхгүй байсан.
Иймд компанийн зүгээс гэрээний ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг цуцлах нөхцөлд хүрч байгаа талаар удаа дараа хэлж сануулахад гүйцэтгэгч буюу оффисын байр түрээслүүлэгч талаас дээрх шалтгаанаар гэрээг цуцлахад бидэнд хохиролтой учир та бүхний зүгээс гэрээгээ цуцлах өөр боломжит нөхцөлийг дурдсан албан бичгүүдийг бидэнд ирүүлэх шаардлагатай гэсний дагуу манай компанийн зүгээс албан бичгийг хүргүүлэхэд гүйцэтгэгч талаас анх бидэнд тавьсан саналаасаа зөрүүтэй албан бичгийг ирүүлсэн тул бидний зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлд заасны дагуу албан бичгээр гэрээг цуцалж, түрээсийн талбайг 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон орхин гарсан бөгөөд түрээсийн байрыг чөлөөлж байх үед гүйцэтгэгч талын менежер, нягтлан бодогч нар хүлээлцэж, байр хүлээлцсэн тухай актад захирал ямар нэгэн зүйл дээр гарын үсэг зурахгүй байх чиглэл өгсөн учир бид гарын үсэг зурахгүй гэсэн тайлбар өгсөн тул манай компанийн захиргаа, хүний нөөцийн албаны ахлах ажилтан Д.Мөнхсайхан түрээсийн байрыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгч байгаа тухай дүрс бичлэгийг хийж баримтжуулсан болно.
Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан үүргийг түрээсийн гэрээ байгуулсан хоёр тал хүлээдэг боловч манай компани нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай компанийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн Газрын Хяналт Хэрэгжүүлэх газраас сүүлийн 3 жилийн үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хяналт, шалгалт явагдаж, үйл ажиллагаатай холбоотой баримт материалыг татан авах, биечлэн шалгах зэрэг ажиллагаанууд хийгдэж байсан. Үүнтэй зэрэгцээд 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай компани болон Үндэсний аудитын газар, Дундманхайдай аудитын компанитай гуравласан гэрээ байгуулж, гэрээний дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын шалгалтаар үзэж дууссан материалыг тус аудитын газраас татаж авсаар байсан ба 2025 оны 10 дугаар сард санхүүтэй холбоотой материал, гэрээнүүдийг татан авч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Энэхүү шалтгаануудын улмаас манай компани нь ******* ХХК-тай 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЕО/25/10 дугаартай оффисын өрөө түрээслэх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломж бүрдээгүй. Харин ******* ХХК нь гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, Улсын Бүртгэлийн Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан үүргийг биелүүлэх боломж байсаар байсан бөгөөд тус үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар бидний хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.
Иймд бидний гаргасан тайлбарыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Долма ХХК-иас манай компанид холбогдуулж гаргасан, "... 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЕО/25/10 дугаартай, Оффисын байр түрээсийн гэрээгээр тохирсон төлбөр 178,176,504 төгрөгөөс 118,784,336 /нэг зуун арван найман сая, долоон зуун наян дөрвөн мянга, гурван зуун гучин зургаан төгрөг/-ийг ХХК-с гаргуулах..шаардлагатай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Манай компани нь 2025 онд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу оффисын байр түрээслэх ЭОХХК/20250103004 дугаартай тендерийг нээлттэй зарлаж, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тендерт Долма" ХХК нь шалгарч, оффисын байр түрээслүүлэх, түрээслэх ЕО/25/10 дугаартай гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хоёр талаас хангаж ажиллаж байсан.
Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т Талуудын хооронд ЭОХХК/20250103004 дугаартай худалдан авах ажиллагааны дагуу байгуулагдсан гэрээний дор дурдсан баримт бичиг гэрээний салшгүй хэсэг болно" гэж заасан бөгөөд тухайлбал:
о Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл:
о Үнийн санал:
о Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл:
о Техникийн тодорхойлолт: о Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар:
о Түрээсийн байранд хамрагдах тоног төхөөрөмж, эд зүйлсийн хүлээлцсэн акт байна гэж заасан байдаг.
Манай компанийн зүгээс ЭОХХК/20250103004 дугаартай тендерийн материалд оффисын талбай түрээслэх байгууллагуудад тавигдах техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг боловсруулан нээлттэй тендерт байршуулахад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан бичгээр дээрх даалгаврын шаардлагыг хангаж байгаа тухай, түрээслүүлэх талбайн үзүүлэлтээ албан бичгээр ирүүлсэн.
Гэвч манай байгууллага нь түрээсийн оффист нүүж орсноос хойш гэрээний шаардлага дараах байдлаар зөрчигдөж эхэлсэн:
- Оффисын барилгын автомашины дулаан зогсоолоор компанийн 1-2 автомашиныг оффисын түрээсийн хугацаанд 24 цагийн турш тасралгүй хангах боломжгүй. Тус барилгын автомашин байршуулах хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архив байрласан:
- Давхар бүрд эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөтэй хэдий ч халуун усгүй, агаар сэлгэлтийн системгүй:
- Ажилтнуудад зориулсан цайны хэсэг болон тухтай суух танхим тус оффисын барилгад байхгүй:
- Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байх дүгнэлт гаргуулаагүй зэрэг болно.
Нэхэмжлэгч Долма ХХК дээрх зөрчлийг засахгүй байсаар, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болоход дараах нөхцөл үүсэж эхэлсэн:
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Улаанбаатар хотын аж ахуйн нэгж байгууллагуудыг нэгдсэн халаалтаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс хангаж эхэлсэн боловч түрээсийн оффисын байрыг түрээслэгч нийтийн халаалтаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл огт хангаагүй бөгөөд түрээслэгч талаас шаардаж шахсаны үр дүнд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс барилгыг нийтийн халаалтаар хангаж эхэлсэн. Гэвч 204, 206, 207, 303, өрөө тасалгаанууд халаалтгүй, хэвийн ажил үйлчилгээ үзүүлэх нөхцөлөөр хангагдахгүй хэвээр байсан. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар манай компанийн түрээсэлж байсан 207, өрөөнүүдийн халаалт өгөөгүй байсан нь ажил үүрэг гүйцэтгэх, ажилчдын хэвийн ажиллах нөхцөл алдагдаж, бидний хоорондын 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн ЕО/25/10 дугаартай байгуулсан түрээсийн гэрээний 4.1.1 буюу ... Түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан түрээсийн байрыг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлнэ... гэж заасныг зөрчсөн хэвээр байсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр уг түрээсийн талбайг манай компанийн ажилчид орхин гарах үед ч 206, 207, өрөөнүүдийн халаалт ирээгүй байсан. ХХК-ийн ажилчдаас түрээсээр ашиглаж байгаа өрөө тасалгаанууд хүйтэн учир ажиллах нөхцөл бүрдэхгүй байгаа талаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр компанийн 30 ажилтны 20 ажилтан гарын үсэг бүхий ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах талаар хүсэлт ирүүлсний дагуу түрээслүүлэгч талд бидний түрээсэлж байгаа өрөө тасалгааны халаалтыг сайжруулах, ажиллах хэвийн нөхцөлөөр хангах талаар дахин мэдэгдсэн ч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс тодорхой арга хэмжээ авч шийдээгүй төдийгүй, манай компанийн түрээсэлж байсан өрөө тасалгаанууд +07-+13 хэмийн дулаантай байсан нь Монгол Улсын стандарт хэмжил зүйн газраас баталсан Ажлын байрны бичил цаг уур ерөнхий MNS4990:2015 стандартаар хүйтний улирал буюу 10-04 дүгээр сард зохистой температур нь 22-24 байх бөгөөд зөвшөөрөгдөх доод хэмжээ +18 гэж заасныг зөрчсөн нь ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэхгүй байсан бөгөөд, түрээслэгч холбогдох шаардлагатай арга хэмжээнүүдийг зохион байгуулаагүй.
Бидний хооронд байгуулсан ЕО/25/Ю дугаартай гэрээний ерөнхий нөхцөлийн 8 дугаар зүйлийн 8.3-д ... Захиалагч хүлээж авсан ажил, түүний бүрэлдэхүүн хэсэгт гэрээний тусгай нөхцөлд заасан баталгаат хугацааны дотор, зөрчил, доголдол илэрвэл гомдлын шаардлага гаргах хугацаа дуусахаас өмнө зөрчил доголдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид хүргүүлнэ..." гэж заасны дагуу 4 удаа албан бичгүүдээр тендерийн материал болон бидний хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний үүргийг биелүүлэх мэдэгдэл, шаардлагуудыг цаг тухай бүрд нь хүргүүлсэн байсан хэдий ч гүйцэтгэгч тал буюу оффисын байр түрээслүүлэгч ******* ХХК нь дээрх гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т ... Гүйцэтгэгч доголдол арилгах тухай мэдэгдлийг хүлээн авмагц доголдол арилгах ажлыг эхлүүлнэ гэж заасныг зөрчсөөр байсан бөгөөд мэдэгдэл шаардлагууд эергээр хүлээн авч шийдвэрлэхийн оронд ...гэрээний үүрэг зөрчөөгүй гэх тайлбаруудыг тавьж, бидний тавьсан мэдэгдэл, шаардлагуудын дагуу ажил арга хэмжээг зохион байгуулахгүй, манай тавьж байгаа мэдэгдэл шаардлагуудыг огт хүлээн зөвшөөрөхгүй байсан.
Иймд компанийн зүгээс гэрээний ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг цуцлах нөхцөлд хүрч байгаа талаар удаа дараа хэлж сануулахад гүйцэтгэгч буюу оффисын байр түрээслүүлэгч талаас дээрх шалтгаанаар гэрээг цуцлахад бидэнд хохиролтой учир та бүхний зүгээс гэрээгээ цуцлах өөр боломжит нөхцөлийг дурдсан албан бичгүүдийг бидэнд ирүүлэх шаардлагатай гэсний дагуу манай компанийн зүгээс албан бичгийг хүргүүлэхэд гүйцэтгэгч талаас анх бидэнд тавьсан саналаасаа зөрүүтэй албан бичгийг ирүүлсэн тул бидний зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлд заасны дагуу албан бичгээр гэрээг цуцалж, түрээсийн талбайг 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон орхин гарсан бөгөөд түрээсийн байрыг чөлөөлж байх үед гүйцэтгэгч талын менежер, нягтлан бодогч нар хүлээлцэж, байр хүлээлцсэн тухай актад захирал ямар нэгэн зүйл дээр гарын үсэг зурахгүй байх чиглэл өгсөн учир бид гарын үсэг зурахгүй гэсэн тайлбар өгсөн тул манай компанийн захиргаа, хүний нөөцийн албаны ахлах ажилтан Д.Мөнхсайхан түрээсийн байрыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгч байгаа тухай дүрс бичлэгийг хийж баримтжуулсан болно.
Иймд бидний гаргасан тайлбарыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Нэхэмжлэлийн материалтай танилцсан. Нэхэмжлэгч тал материалтай дутуу танилцсан байна. Тендерийн материал дээр дээрх шаардлагыг бүрэн хангана гэсэн байдаг. Улмаар 9 сарын 1-нд түрээсийн талбайд ороод үзүүлэлтийн дагуу шаардахад энгийн жишиг гэж хариу өгсөн. Ингээд бид албан мэдэгдэл хүргүүлж өгсөн. Дараа нь нийтийн дулаанаар хангаагүй. 10 сарын 21-н хүртэл халаалт өгөөгүй. Үүний дараа зарим өрөө тасалгаа бас халаалтгүй байсан. Өрөө +14, зарим газраа +7-г зааж байсан. Одоо хүйтэрвэл ажиллах боломжгүй болно гэж шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн буруугаас халаалт өгөөгүй гэж дулааны сүлжээний хүмүүс хэлсэн. Ингэхдээ нэхэмжлэгчийн насос эвдэрсэн байсан гэдэг. Гэтэл засахгүй байсан тул дахин шаардлага хүргэсэн. Үүнд нэхэмжлэгчийн захирал нь арай зөөлрүүлсэн шаардлагаар гэрээг цуцлах хүсэлт өгснөөр дахин тоот өгсөн. Гэтэл зөвшөөрөөгүй тул байрыг хүлээлгэж өгөөд гарсан. Байрыг хүлээлгэж өгөхөд гарын үсэг зураагүй. Тооцоо нийлсэн акт үйлдье гэхэд гарын үсэг зураагүй юм. Одоогоор бидний түрээсэлж байсан талбайг 1 сарын 7-нд бусдад түрээсэлсэн байсан.
Дулаан зогсоолоор төлбөргүйгээр хангахгүй гэж байна. Техникийн нөхцөлөөр дулаан зогсоолоор хангана гэж байдаг. Гэтэл дулаан зогсоолд нь ШЕЗ-н тусгай архив орсон байдаг. Нэхэмжлэгчийн захирал өөрөө бид хар жагсаалтад ормооргүй байна гэж хэлсэн юм. Засгийн газрын тогтоолыг үндэслэж хүсэлтээ өгөөч гэснээр бичиж өгсөн. Бид одоо 178 м.кв-г түр гэрээгээр өөр газар түрээсэлж байгаа юм. Энэ талаар тендер зарлагдаагүй. Тендерийг хүчингүй гэдэг агуулгаар ТӨБЗГ-т бичиг хүргүүлсэн бөгөөд хариу ирээгүй байгаа юм. Гэрээний 6.1-д зааснаар гэрээг цуцалсан. Гэрээ байгуулах үед манай хуульч байсан хүн гэрээ байгуулаад 9 сарын 5-нд ээлжийн амралтаа аваад эргэж ирээгүй.
2.3. Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Учир нь нээлтэй сонгон шалгаруулалт зарлаж нэхэмжлэгч шалгарсан. Ингээд түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 18 хоногт дутагдлууд гараад ирсэн. Түрээсийн гэрээнд тодорхой заасан байдаг. Гэрээний 1.2.3-т ерөнхий болон тусгай нөхцөлийг биелүүлнэ гэсэн. Тусгай нөхцөлийн 3-т нэхэмжлэгчийн төлөөлөгчийн үндэслэлгүй шаардлага гээд байгаа зүйлийг заасан байдаг. Дулаан зогсоолоор хангах гэж байгаа. Мөн ил зогсоолоор хангах гэж байгаа. Цэвэрлээ хийх талаар заасан. Цайны хэсэг тухайн танхимтай байхаар заасан. Газар хөдлөлтийн 6-8 баллд тэсвэртэй байхаар заасан. Гэтэл гэрээнд заасан зүйлийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Төлөөлөгч ын хэлснээр нэхэмжлэгч хүссэн тул өөр бичиг өгсөн юм. Иргэний хуулийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус юм гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Түрээсийн гэрээний хуулбар /хх9-10/, дансны хуулга /хх12/, ХХК-ийн 7 ширхэг албан тоотын хуулбар /хх13-19/, өөрийн 15 ширхэг албан тоот /хх20-33, 59-61/, гэрэл зургууд /хх36-38/, Эрчим хүчний зохицуулах хорооны албан тоотын хуулбар /хх55/, улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар /хх56/, Оч гялс өргөө ХХК-ийн албан тоотын хуулбар /хх57/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх58/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 118,784,336 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үүрэгт 118,784,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч ХХК нь гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж гэрээний зүйлийг буцаан хүлээлгэж өгсөн гэж маргасан.
4. Хариуцагч нь ажлын байрны түрээслүүлэх тендер зарлаж нэхэмжлэгч шалгарсан талаар зохигч маргаагүй.
Улмаар зохигч 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр нийт 178,176,504 төгрөгийн үнэ бүхий түрээсийн гэрээг 2026 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг дуусах хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулжээ. /хх9-10/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь төлбөр төлөх үүрэг хүлээдэг. Гэрээний 1.1-д гэрээний зүйлийг тодорхойлсон бөгөөд гэрээний зүйл болох 4 өрөө ажлын байрыг 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авсан эсэх талаар хариуцагч маргаагүй. Иймд нэхэмжлэгчийг гэрээний дагуу хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Цаашлаад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах бөгөөд гэрээний агуулгыг харилцан тохиролцож тогтоодог.
Гэрээний 3-т төлбөрийн талаар зохицуулжээ. Нэхэмжлэгч нь гэрээний 3.3-т зааснаар 3+1 гэснийг 3 сарын төлбөрийг урьдчилж төлөх бөгөөд 1 сарын төлбөрийг барьцааны журмаар төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй, зөвшөөрч байна. Улмаар хариуцагч нь гэрээний төлбөрт 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 59,392,168 төгрөг төлсөн нь Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хх15/
Иймд хариуцагч нь дээр дурдсанаар гэрээний 3.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Тодруулбал, гэрээний 3.1-т төлбөрийн талаар тохиролцсоноос үзэхэд нийт 281.8 м.кв талбайн 1 м.кв тутамд жилийн хугацаанд 632,280 төгрөг буюу нийт 178,176,504 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүнээс үзэхэд сард 14,848,042 төгрөг төлөх тул 4 /3+1/ сарын төлбөр нь 59,392,168 төгрөг юм. Энэхүү төлбөрийн үнийн дүнд НӨАТ хамтад нь тооцогдсон болох нь гэрээнд тусгагджээ.
5. Хариуцагчийн төлөөлөгч нар нь гэрээний зүйлийг тендерийн шалгуурт тэнцэхгүй байсан гэж маргасан. Гэвч энэ талаарх өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Түүнчлэн гэрээ байгуулахын өмнө хариуцагчийн хуульч нь гэрээний зүйлийг үзсэн буюу шалгасан гэж тайлбарлаж байгаа нь ашиглалтын шаардлага хангахгүй байсан гэх тайлбарыг үгүйсгэж байна.
Түүнчлэн, гэрээний зүйл нь барилгын хувьд ердийн ашиглалтын шаардлага хангаж байсан болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-248/312 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд гэрээ байгуулж, эзэмшиж ашиглаж эхлэх үед шаардлага хангахгүй байсан гэх тайлбараа нотлоогүй.
5.1. Хариуцагч талын нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн буюу ая тухтай байх нөхцөл, автомашины дулаан болон гадаа зогсоолоор хангах үүргээ биелүүлээгүй гэх тайлбар хэрэгт байгаа баримтаар нотлогдохгүй байна. Учир нь гэрээнд энэ талаар зохицуулагдаагүй.
Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлсний дараа шинээр баримт гаргах байсан талаар тайлбарласан боловч хуульд заасан шүүх хуралдааны дэс дарааллын дагуу хүсэлт хэлэлцэх үед өөрт байгаа гэх баримтыг гаргах, эсхүл бусдаас гаргуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй.
Мөн гэрээний 1.2.3-т ерөнхий болон тусгай нөхцөлийн талаар заасан байх боловч хариуцагч нь энэ талаар баримт, хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Цаашлаад хэргийг хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хүсэлт гаргаагүй тул шүүх энэ талаар ажиллагаа явуулах боломжгүй юм.
Эдгээрээс үзэхэд хариуцагч нь дээрх хуульд заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй, ямар нэг баримт, хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүсэх гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.2. Гэрээний зүйл байрлаж буй барилга нь нийт 3,213.5 м.кв талбайтай болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх58/
Гэрээний 1.1-д зааснаар нийт 281.8 м.кв талбай бүхий 4 өрөөг түрээслэхээр тохиролцсон. Иймд хариуцагчийн төлөөлөгч нарын гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангахгүй буюу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй юм. Учир нь барилгын зарим хэсгийг хэсэгчлэн түрээсэлж байгаа тохиолдолд гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохирсон бол хуульд заасан хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зохицуулсан. Үүнээс үзэхэд хариуцагч нь 3 сарын урьдчилгаа болон барьцааны 1 сарын төлбөрийг төлсөн нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг зөвшөөрсөн байна.
6. Гэрээний 3-т зааснаар талууд төлбөрийг төлөх хуваарийн талаар тохиролцоогүй. Тодруулбал гэрээ хэрэгжиж эхлэх үед 3 сарын төлбөрийг 1 сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааны хамт төлөх бөгөөд цаашид хэрхэн төлөх талаар тохиролцоогүй байна.
Хариуцагч нь гэрээний зүйлийг буцаан хүлээлгэж өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Хариуцагчийн төлөөлөгч нар нь буцаан хүлээлгэн өгөх үед дүрс бичлэг хийгдсэн гэх боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн хариуцагчийн нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг бусдад түрээслүүлсэн гэх тайлбар хэрэгт байгаа баримтаар нотлогдоогүй.
Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, нэхэмжлэгчийг гэрээний зүйлийг бусдад түрээслүүлсэн гэх тайлбараа нотлоогүй, өөрөөр хэлбэл гэрээний зүйл хариуцагчийн эзэмшилд байгаа гэж үзэхээр байх тул гэрээний дагуу тохиролцсон үлдэх төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ. Иймд гэрээний нийт төлбөр болох 178,176,504 төгрөгөөс төлөгдсөн төлбөр 59,392,168 төгрөгийг хасаж үлдэх 118,784,336 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг бүхэлд гаргуулсан тул хариуцагч нь гэрээний зүйлийг эзэмших, ашиглах эрх нээлттэй юм.
6.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хариуцагч нь холбогдох хуулийг зөрчиж, дахин тендер зарлалгүйгээр бусадтай түрээсийн гэрээ байгуулсан гэх тайлбар нь энэ хэргийн маргаангүй зүйлд хамааралгүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ХХК-с 118,784,336 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 751,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 751,877 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД