| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/10832/И |
| Дугаар | 192/ШШ2026/00741 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00741
2026 01 15 192/ШШ2026/00741
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,***********А тоот хаягт оршин байрлах “******” ХХК /регистрийн дугаар: 6428916/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, *********** тоот хаягт оршин суух ********* овогт Амарсайханы ****** /регистрийн дугаар: УП92090244/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,778,258.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч А.****** нь манай компанитай 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр L100071100 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч ***********нийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 7809217090 зээлийн дансны дугаартай, 1,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5019455805 банкны тоот дансанд, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 7809216257 зээлийн дансны дугаартай, 1,740,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5019455805 банкны тоот дансанд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 7100337919 зээлийн дансны дугаартай, 15,890,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5019455805 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 04 дүгээр сарын 11-ний зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 1,000,000 төгрөг, шимтгэл 20,000 төгрөг, үндсэн хүү 152,054.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,479.46 төгрөг, нийт 1,197,534.25 төгрөг байна.
2. 2025 оны 04 дүгээр сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,740,000 төгрөг, шимтгэл 34,800 төгрөг, үндсэн хүү 264,575.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,334.25 төгрөг, нийт 2,083,709.59 төгрөг байна.
3. 2025 оны 02 дугаар сарын 03-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 15,889,999.51 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 3,510,601.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,913.65 төгрөг, нийт 19,491,514.69 төгрөг байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд нотариатын зардал 5,500 төгрөг байна. Иймд хариуцагч А.******эс нийт 22,778,258.53 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “А.****** би “******” ХХК-иас нэхэмжилсэн 22,778,258.53 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч дээрх төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,878,258.53 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******” ХХК нь хариуцагч А.******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,778,258.53 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.****** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,878,258.53 төгрөгөөр тус тус “******” ХХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “******” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 22,778,258.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.****** нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,878,258.53 төгрөгөөр тус тус “******” ХХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,841 төгрөгөөс, Төрийн сан /улсын төсвийн орлого/-аас 135,920.5 төгрөг, хариуцагч А.******эс 135,920.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР