| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2024/03032/И |
| Дугаар | 192/ШШ2026/00743 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00743
2026 01 15 192/ШШ2026/00743
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, **************10 тоот хаягт оршин суух Ламчин овогт Рэнцэнлхамын ******* /регистрийн дугаар: *************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, *********** хаягт оршин байрлах “*******” ХК /регистрийн дугаар: **********/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон, 59 дүгээр байр, 24 тоот хаягт оршин суух Өвөрцогт овогт Баярсайханы ********/регистрийн дугаар: ХД***********/ нарт холбогдох,
Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, ************ тоот хаягт байрлах 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Р.******* миний бие 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр "*******" ХК-тай "Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулж, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 06 дугаар хороо, Өргөө хотхоны 59 байр, 10 тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1,900,000 төгрөгөөр харилцан тохиролцож, нийтдээ 87,970,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрийн урьдчилгаа болох 20,400,000 төгрөгийг 2 хувааж гэрээ байгуулах үед бэлэн бусаар (дансаар) шилжүүлэн төлж барагдуулсан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 61,570,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Капитал банкнаас олгосон орон сууцны ипотекийн жилийн 8 хувийн зээлээр төлж барагдуулан гэрээний үүргээ 100 хувь биелүүлж дууссан болно. Орон сууц ашиглалтанд орох хугацаа хойшилсоор 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц "*******" ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах асуудлаар захирал Б************* уулзаж ярилцсан. Б.Ганзоригийн хувьд: "Би бүх эрхээ Б.********гэх хүн руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар санаа зовох зүйлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.********удахгүй гаргаж өгнө, Б.*******ад өмнө нь захиалсан иргэдийн мэдээллийг хамтад нь хүргүүлсэн тул айх зүйл байхгүй" гэж хэлж байсан. ********** гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч эхэндээ уулзаад асуудлыг шийдэж өгнө санаа зоволтгүй байрандаа орж бай гээд 2015 оны 12 дугаар сард байр хүлээлгэн өгч (энэ өдрөөс хойш амьдарч байгаа) байсан хэдий боловч сүүлдээ огт уулзахаа больж зугтаах болсон. Гэтэл 59 дүгээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.********өөрийн нэр дээр дуусаагүй барилгын хэмжээгээр гаргуулан авсан гэж сонсож байсан ч энэ талаар баримт бидэнд огт үзүүлээгүй тул гэрээний үүргээ "*******" ХК-аас шаардах нь зүйтэй гэж үзсэн болно. Сүүлийн 1-2 жилийн хугацааны туршид гэрчилгээ гаргуулах асуудлаар "*******" ХК-д хандахад "Б.********руу шилжүүлчихсэн, *********ав" гэдэг бол, харин Б.********нь "надад хамаагүй, би та нартай гэрээ хийгээгүй, дахиж битгий холбогдоорой" гэж хэлдэг болсон. Ингээд эдгээр этгээдийн хооронд гэрээний үүрэг хүлээх асуудал эзэнгүйдэх болж миний эрхийг зөрчигдсөөр байна. "*******" ХК нь маргаан бүхий орон сууц байрлаж буй Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол-2 /13373/, 06 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-2204022417 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр блокоор нь иргэн Б.*******ад шилжүүлсэн гэх болоод захиалагч нарын эрхийг хамтад нь ********** шилжүүлсэн талаарх тайлбар, баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон, 59 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
2. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны 59 дүгээр байр, 3 давхрын 10 тоот 2 өрөө орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч “*******” ХК, Б.********нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон, 59 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
2. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч “*******” ХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.********нь Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон, 5********** тоот хаягт байрлах 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Р.*******гийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
3. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Мөн маргаан бүхий хөрөнгөтэй холбогдуулан гуравдагч этгээдийн зүгээс шаардлага гаргах /өмчлөх эрхийн талаар, барьцааны эрхийн талаар/-д энэ захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч “*******” ХК, Б.********нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон, 59 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч “*******” ХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.********нь Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон, 59 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Р.*******гийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 597,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 298,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4 дэх хэсэг зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР