2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2026/00967

 

    2026          01           21                                    192/ШШ2026/00967

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Жамьяанжүгийн гудамж Мэрү тауер 6 дугаар давхар, 603 тоот хаягт оршин байрлах “*****” ХХК /регистрийн дугаар: ************/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, *************хаягт оршин суух Отгон тэнгэрт овогт Баатарчулууны ********** /регистрийн дугаар: ************/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ********** тоот хаягт оршин суух Боржигон овогт Баасансүрэнгийн ****** /регистрийн дугаар: ***********/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 99,762,896 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*****” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.**********, Б.****** нар нь 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Lexus RX450H-AL20 /2016, 2024/ маркийн GYL250004450 арлын дугаартай 06-31 УНТ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 80,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй 1029130106000428 тоот зээлийн гэрээ, Ф1029130106000428 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж авсан байна. Зээлдэгч нар нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойшхи зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтэрсэн 1029130106000428 тоот зээлийн гэрээний 7.2.1 дэх хэсэгт заасан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байна. Үндсэн зээл 75,600,294 төгрөг, үндсэн хүү 23,756,687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 405,915 төгрөг, нийт 99,762,896 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.**********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 99,762,896 төгрөг гаргуулах хэрэгт талууд 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 89,762,896 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “*****” ХХК нь хариуцагч Б.**********, Б.****** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99,762,896 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.******д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 89,762,896 төгрөгөөр тус тус “*****” ХХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.******д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 89,762,896 төгрөгөөр тус тус “*****” ХХК-д хуваан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 656,764 төгрөгөөс, Төрийн сан /улсын төсвийн орлого/-аас 328,382 төгрөг, хариуцагч Б.**********аас 328,382 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*****” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.ХИШИГБААТАР