Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 688

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч М.Сансарсайхан,

хохирогч Б.О-э,

хохирогч Ц.Б-,

шүүгдэгч Г.З-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.СО- /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0014/, Д.Энхтунгалаг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0253/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э- овгийн Г-ын З-т холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 10-ны  өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Э- овгийн Г-ын З- Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, 6 настай хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, 000 тоотод эгчийндээ түр оршин суудаг, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэл:

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон /

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Г.З- нь:

1.2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар байрны гадаа зогсоолд байсан Р.А-гийн эзэмшлийн **** УБҮ улсын дугаартай “Тоёота приус” машины 1 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2018 оны 01 дүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00 дугаар байрны гадаа зогсоолд байсан А.Э-ы эзэмшлиийн ***? ӨВО улсын дугаартай “Тоёота приус” машины зүүн талын 1 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 байрны гадаа зогсоолд байсан Э.Т-гийн эзэмшлийн **?? УНБ улсын дугаартай “Тоёота приус” машины зүүн талын 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, ) дугаар байрны гадаа зогсоолд байсан П.О-ын эзэмшлийн 0??? УНЕ улсын дугаартай “Тоёота приус” машины 2 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 0 дүгээр байрны гадаа зогсоолд байсан Н.А-ийн эзэмшлийн ???? УБВ улсын дугаартай “Тоёота приус” машины зүүн талын 1 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2018 оны 01 дүгээр сарын 22-ны 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00-00 дугаар байрны гадаа зогсоолд байсан Ц.Ч-ийн эзэмшлийн <00> УБП улсын дугаартай “Тоёота приус” машины зүүн талын 1 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2018 оны 01 дүгээр сарын 21-ний 22 цагаас 22-ны 10 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр байрны гадаа зогсоолд байсан Б.М-ий эзэмшлийн ---- УБЕ улсын дугаартай “Тоёота приус” машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00000 дугаар байрны гадаа зогсоолд байсан (**) УНГ улсын дугаартай “Тоёота приус” машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

9.2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар байрны гадна байрлуулсан байсан Б.Ц-ийн эзэмшлийн (??) УБП улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00000 дугаар байрны гадаа байсан И.М-ийн эзэмшлийн {00} УБҮ улсын дугаартай “Тоёота приус-20” машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр орцны зогсоолд байсан С.Д-ын эзэмшлийн 000№ УБЯ улсын дугаартай “Тоёота приус-20” машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0№ байрны гадаа байсан М.З-ын эзэшмлийн №№ УБО улсын дугаартай “Тоёота приус-20” машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн №№--№- дүгээр орцны зүүн талд, гадаа байсан Д.М-ын эзэмшлийн №-”. УНО улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг суурь хэсгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн № дүгээр орцны зүүн талд, гадаа байсан М.О-ын эзэмшлийн № БНА улсын дугаартай “Приус” машины зүүн талын толийг суурь хэсгээр хугалж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 180,000 төгрөгийн хохирол учруулсан,

15.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн @@ дүгээр байрны гадаа байсан Б.О-ий эзэмшлийн @ УНЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

16.2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороны нутаг дэвсгэр, “A” нэртэй мэдрэлийн эмнэлгийн гадаа байсан Ц.Б-ы эзэмшлийн 0000 УНП улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

17.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар байрны зүүн талд гадаа байсан Р.Ж-ийн эзэмшлийн 000? УБВ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

18.2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 00 дүгээр орцны гадаа байсан У.У-ийн эзэмшлийн ₮:.- УБИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

19.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ,_”% дугаар орцны гадаа байсан Л.Б-ы эзэмшлийн ,_”?№ УНЧ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг суурьтай нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

20.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн @@ дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа байсан Д.Т-ын эзэмшлийн 0741 УБЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

21.2018 оны 01 дүгээр сарын 22-носс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0000 дугаар орцны гадаа байсан Б.Б-ын эзэшмлийн -№” УБЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

1.Шүүгдэгч Г.З- мэдүүлэхдээ: Тухайн үед согтуу байсан болохоор ямар улсын дугаартай машинаас толь хулгайлж авснаа санахгүй байна. 16 ширхэг толь авснаа болон 2018 оны 02 дугаар сарын 4-5-ны шилжих шөнө 5 ширхэг толь авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин хос тольнуудыг аваагүй, дандаа өрөөсөн тольнууд авч байсан гэв.

 

2.Хохирогч Б.О-э мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн @@ дүгээр байрны арын зогсоолоос @ УНП улсын дугаартай саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн машинаас никель гадаргуутай баруун талын 1 ширхэг толийг сууриар нь хугалаад авсан байсан. Үүрээр 07.00 цагийн үед машинаа асаах гэж очоод толио хулгайд алдсанаа мэдсэн. Хураагдсан толинууд дотор миний машины толь байна, гэхдээ хугалаад авсан болохоор ашиглах боломжгүй болсон байна. Иймд хохирлоо нэхэмжилж байна гэв.

 

3.Хохирогч Ц.Б- мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 21-ноос 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “А” мэдрэлийн эмнэлэгт охиноо хэвтүүлээд тус эмнэлгийн гадна 0000 УНП улсын дугаартай “Тоёота приус” машинаа зогсоолд нь тавиад ажил руугаа явсан. Ээлжийн ажилтай болохоор маргааш нь буугаад байж байхад охин залгаад машины хоёр толь алга байна гэж хэлсэн. Хохирлоо нэхэмжилж байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Р.А-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед би өөрийн эзэмшилийн **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ Сонгинохайрхан 00 дугаар хороо “Шинэ цэргийн хотхон”-ны ) дугаар байрны гадна зогсоолд тавьчихаад байж байтал орой 20 цагийн үед миний машины дохиолол дуугарахаар нь гараад хартал машины зүүн талын 1 ширхэг толь алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний машины толь “Санота-2” маркын толийг тааруулаад хийчихсэн байсан, ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй хар өнгийн толь байсан. Хулгайд алдаад 150,000 төгрөгөөр шинэ хятад толь авч хийсэн. ...нэг ширхэг толины үнийг нэхэмжилж байна. Миний машины алдагдсан толь хураагдсан тольнууд дунд байна, гэхдээ эвдрэлтэй, сууриараа хугарчихсан толь хохиролдоо тооцож авахгүй. ...” гэх мэдүүлэг [1],

 

1.2 “Т” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний 127 дугаартай шинжээчийн дүгнэлт [2] ,

1.3 **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [3],

1.4 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл [4],

 

2.Хохирогч А.Э-ы мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн эзэмшилийн ***? ӨВО улсын дугаартай “Приус-20” маркийн авто машиныг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 00 дугаар байрны гадна урд талын зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 06:40 цагт босоод автомашинаа асаах гэтэл зүүн талын толийг суурь хэсгээр нь хугалсан байсан. Алдагдсан толинд содон шинж тэмдэг байхгүй. ...” гэх мэдүүлэг [5] ,

2.1 “Т” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлийн 126 дугаартай үнэлгээ [6] ,

 

3.Хохирогч Э.Т-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 25-ний өдөр мэдүүлсэн:  “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед би өөрийн эзэмшилийн **?? УНГ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээ Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 байрны гадна зогсоолд тавьсан. Маргааш өглөө 10 цагийн үед танихгүй хүн утсаар яриад машины чинь толь байхгүй байна гэж хэлсэн. Би гараад хартал миний машины зүүн талын толийг сууриар нь хугалаад аваад явсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Үүнээс хойш 3 хоногийн дараа цагдаагаас утсаар яриад толины хулгайч бАдсан байгаа гэж хэлсэн. 4 хоногийн дараа дахин ярьж хулгайд алдсан толио ирж аваарай гэж хэлсэн. Би ирээд толио авсан. Миний толь дахин ашиглах боломжгүй суурийг нь хугалчихсан, толины ар талын суурь нь бас хугарчихсан байсныг би хүлээн авсан. Гэхдээ ашиглах боломжгүй байсан. Миний толинд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би толио 150,000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрөө дахин толь 150,000 төгрөгөөр авсан. Миний толины гадаргуу нь хагарчихсан байна. Би ийм толь хохиролдоо тооцож авахгүй. Миний толийг авахдаа сууриар нь хугалж авсан байна. ...” гэх мэдүүлэг [7] ,

3.1 “Т” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлийн 120 дугаартай үнэлгээ [8] ,

3.2 8459 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [9] ,

3.3 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт [10],

 

4. Хохирогч П.О-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Би Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, ) дугаар байрны зогсоолд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед өөрийн эзэмшилийн 0??? УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулчихаад гэртээ ороод хувцасаа солиод байж байтал нэг эмэгтэй хүн утсаар яриад таны машины толь байхгүй байна гэсэн. Гараад хартал миний машины хоёр ширхэг толийг сууриар нь хугалаад аваад явсан байсан. Би ийм эвдэрхий толь буцааж авахгүй, хохиролдоо тооцож авахгүй. Зах зээлийн үнэ нь 1 ширхэг 150,000 төгрөг байна лээ. Би тийм болохоор алдагдсан толио 150,000 төгрөгөөр үнэлж байна. Миний толинд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би өөрөө дахин шил 150,000 төгрөгөөр авсан. ...” гэх мэдүүлэг [11]

4.1 “Т” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний 119 дугаартай шинжээчийн дүгнэлт [12],

4.2 хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [13],

 

5.Хохирогч Н.А-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...Би Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 1 дүгээр байрны зогсоолд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны оройны 18 цагийн үед өөрийн эзэмшлийн ???? УББ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээ байрлуулчихаад найзындаа ороод гараад иртэл миний машины 1 ширхэг толийг сууриар нь хугалаад аваад явчихсан байсан. Толийг сууриар нь хугалсан болохоор буцааж хийх боломжгүй, толийг буцааж авах боломжгүй. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, Х банкнаас лизингээр авч байсан. Х банкны нэр дээр байдаг юм. Би “Приус-20” маркийн 1 ширхэг толийг авто худалдааны захаас 150,000 төгрөгөөр авсан, авсан үнээрээ үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [14] ,

5.1 “Т” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 122 үнэлгээ[15],

 

6.Хохирогч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо “МАХ”-ын 2-30 дугаар байрны гадна зогсоол дээр манай нөхрийн эзэмшилийн <00> УБП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслээ тавьчихаад гэртээ ороод, 30 минут орчимын дараа гараад иртэл миний машины зүүн талын толийг хугалаад аваад явсан байсан. Уг машин нь манай нөхрийн нэр дээр байсан. Манай нөхөр одооноос сарын өмнө өвчний учир нас барсан. Машин “Сайн ламбард”-ны нэр дээр байдаг. Миний машины толь гадна талаараа никел хүрээтэй байсан. Би өөрөө дахин шинэ толь авсан. Толио 150,000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан толиныхоо хохирлыг барагдуулчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний машины баруун талын толь алдагдсан. Толь никел хүрээтэй, толин дээрээ дохиотой, миний машины толь нь энэ шуудайтай толин дунд байна. Гэхдээ толины дотор талын толь байхгүй байгаа болохоор би энэ толийг авахгүй. Би шинэ толь 150,000 төгрөгөөр авсан, уг мөнгийг нэхэмжилж байна. Шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [16],

6.1 “Т” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаартай үнэлгээ [17],

6.2 <00> УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [18]

 

7.Хохирогч Б.М-ий мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 0 дүгээр байрны гадна зогсоолд 20 цагийн орчимд //// УБЕ улсын дугаартай “Приус-20” маркын тээврийн хэрэгсэлээ байрлуулаад өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гарч иртэл миний автомашины толийг хулгайлсан байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Одоо “А” банкинд зээлтэй учир “А” банкны нэр дээр байдаг. 2015 онд машинаа худалдаж авахад цуг ирж байсан хөх өнгийн толь ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Уг гэмт хэргийн улмаас миний машины зүүн талын толь хулгайд алдагдсан. Өөр толь би 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мөнгийг гаргуулж авмаар байна. Хохиролоо барагдуулчих юм бол гомдолгүй, би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [19],

7.1 “Т” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний 124 дугаартай шинжээчийн дүгнэлт [20],

 

8.Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн "... Би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо “????? гаар байрны гадна байсан ???? УНГ улсын дугаартай “Приус-20” машины зүүн талын 1 ширхэг толийг хугалаад аваад явсан байсан. Тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилийнх. Одоо манай нөхөр миний машиныг унаад Бор өндөр рүү явчихсан болохоор бичиг баримт нь надад байхгүй байна. Би толио 150,000 төгрөгөөр үнэлж байна. Уг тольнууд дунд миний машины зүүн талын толь байгаа боловч дотор талын толь нь хагарчихсан, сууриараа хугарчихсан байх тул би уг толийг хохиролд тооцож авахгүй. Би шинэ толь зах дээрээс 150.000 төгрөгөөр худалдаж авсан болохоор уг мөнгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг [21] ,

8.1 “Т” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай үнэлгээ [22],

 

9.Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад 2018  оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Станц”-ын 2 дугаар байрны өмнө өөрийн эзэмшилийн (??) УБП улсын дугаартай ”Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээ орой 22 цагийн үед тавьчихаад гэртээ ороод байж байтал 23 цагийн үед цонхны доор юм дугарах шиг чимээ гарсан. Тэгэхээр нь би цонхоор хартал миний машины хоёр толь байхгүй байсан. Тэгээд манайх нэг давхарт байдаг болохоор шууд гараад эргэн тойрноо хартал ямар нэгэн хүн байхгүй байсан. “Т” дэлгүүрийн үүдэнд хоёр цагдаа зогсож байхаар нь дуудаад дөнгөж сая миний толийг нэг хүн хугалаад аваад явчихлаа холдоогүй байгаа гэтэл хоёр цагдаа манай орцны подвол руу ороод миний машины толийг авсан гэх хүнийг аваад гараад ирсэн. Тэр хүн авсан нэг толио цамцан дотуураа гэдсэндээ хийчихсэн байсан, нэгийг нь орцонд унагаачихсан байсан. Миний толийг сууриар нь хугалаад авсан байсан. Цагдаа нар уг этгээдийг тольтой нь цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Намайг цагдаад өргөдлөө гаргаж өгөөрэй гэсэн. Миний машины толийг авсан гэх хүн ганцаараа явж байсан. Уг этгээд нь архи уучихсан халамцуу байсан. Толь нь машинтайгаа хамт ирж байсан. 2015 оны 03 дугаар сард авч байсан. Би өөрийн машины толио авсан боловч эвдэрч гэмтсэн байсан . Хоёр толио 200,000 төгрөгөөр засуулж суурилуулсан. Толиныхоо суурийг янзлуулсны төлбөр болох 200,000 төгрөгийг нэхэмжилж байна. (??) УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилийнх ба, манай охин Ц-ийн Н-гийн нэр дээр байдаг юм. Манай охин төрөөд удаагүй байгаа болохоор хөдөө явчихсан, ирэх боломжгүй байгаа. ...” гэх мэдүүлэг [23] ,

9.1“Т” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 118 дугаартай эд зүйлийн үнэлгээ [24],

9.2 (??) УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [25]

 

10.Хохирогч И.М-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн "...Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргин 0000-р байрны гадна талын авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн {00} УБҮ улсын дугаартай авто машинаа тавьсан. Маргааш нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 06:00 цагийн үед машин дэрээ ирэхэд 2 ширхэг толь алдагдсан байсан. Бор шаргал өнгөтэй, сэв зураасгүй, харвал танина, гадна талдаа давхар хамгаалалттай, 400.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [26] ,

10.1 “Д” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-161 дугаартай дүгнэлт [27],

10.2 Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт [28]

 

11.Хохирогч С.Д-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-ныг шилжих шөнө 02:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо. 11 дүгээр байрны 01 дүгээр орцны авто зогосоол дээр өөрийн эзэмшлийн 000№ УБЯ улсын дугаартай “Приус 20” машинаа байрлуулаад хучаад гэртээ орсон. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 07.00 цагийн үед машинаа асаах гэтэл миний машины 2 ширхэг толь алдагдсан байсан. Хяналтын камер байгаа боловч шаардлага хангахгүй байсан. Толио 300.000 төгрөгөөр үнэлж байна. Цагаан өнгөтэй толины хавтсан дээр жижиг бөөрөнхий толь наасан байгаа. ...” гэх мэдүүлэг [29] ,

11.2 Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр орцны гадна байх 000№ УБЯ, ???? УНЭ дугаартай “Приус 20” маркийн автомашинуудын толь хулгайлагдсан гэх гэрэл зураг [30] ,

 

12.Хохирогч М.З-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Би өөрийн эзэмшлийн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 43б байрны гадна талын авто зогсоолд №№ УНО улсын дугаартай “Приус 20” марзын маршинаа тавьсан. Маргааш нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 09.00 цагийн үед машин дээрээ ирэхэд 2 ширхэг толь алдагдсан байсан. Сэв зураасгүй, цагаан өнгөтэй, 2 ширхэг толь харвал танихгүй. 300.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [31],

12.1 “Д” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-159 дугаартай дүгнэлт [32],

12.2 Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 43 дугаар байрны гадна байсан №№ УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зураг  [33],

 

13.Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн № дүгээр орцны урд өөрийн эзэмшлийн №-”. УНО улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота приус 20” маркийн машиныг байрлуулаад гэртээ орсон. 23 цагийн орчим цонхоороо харахад миний машин зүгээр байсан. Маргааш өглөө нь 08.40 минутын орчим гэрээсээ гарч ирээд машин дээрээ ирэхэд миний машины 2 талын толийг суурь хэсгээр хугалж аваад явсан байсан. Миний алдсан толинд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Миний алдсан толь тус бүр 150.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [34],

 

14.Хохирогч М.О-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн № дүгээр орцны урд өөрийн эзэмшлийн ? БНА улсын дугаартай “Тоёота приус 10” маркийн машиныг байрлуулаад гэртээ орсон. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 11 цагийн орчим гэрээсээ гарч ирээд машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын толийг суурь хэсгээр хугалж аваад явсан байсан. Миний алдсан толинд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. 130.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [35]

14.1 “Д” ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-107 дугаартай дүгнэлт [36],

14.2 Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байр 11 дүгээр орцны гадна байх хулгай орсон гэх №-”. УНО, ? БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийн гэрэл зураг [37]

14.3 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [38],

 

15.Хохирогч Б.О-ий мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн "...Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 29-р байрны гадна талын ил зогсоолд өөрийн эзэмшлийн @ УБЭ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашинаа тавьсан. Маргааш нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 07.00 цагийн үед машинаа асаах гээд машин дээрээ очтол миний машины баруун урд талын 1 ширхэг толь алдагдсан байсан. Саарал өнгөтэй, суурин толь гадна тал нь никэл, би толио харвал танина. 200.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [39] ,

15.1 “Д” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-163 дугаартай дүгнэлт [40],

15.2 @ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [41] ,

 

16.Хохирогч Ц.Б-ы мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой 18:00 цагийн үед Сонгирхайрхан 12 дугаар хороо, “A булган” мэдрэлийн эмнэлгий. гадна талд өөрийн 0000 УНП услын дугаартай машиныг тавьсан. Маргааш нь 2018 оны 01 дүгээр сайрын 23-ны өглөө 08.00 цагийн үед манай охин Б.Бархас над руу залгаад машины 2 ширхэг толь алдагдсан байна гэж хэлсэн. Хэрэг болсон газар хяналтын камергүй. Цагаан өнгөтэй, сэв зураасгүй, харвал танихгүй. 400.000 мянган төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [42] ,

 

16.2 Гэрч Б.Бархасын мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “A Булган” эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 17-нд хэвтсэн. Манай аав Б- өөрийн 0000 УНП улсын дугаартай цагаан өнгийн “Приус 20” маркийн автомашинаа 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр уг эмнэлгийн гадна, баруун талд ил зогсоолд тавьсан. ...2018 оны 01 дүгээр сарын 22-ны оройн 19 цагийн үед харахад машин хэвийн байсан. Тэгээд унтаж амраад өнөөдөр өглөө 8.30 цагт цонхоор харсан чинь машины толио алдсан байсан. Миний машины толинд баруун талын толины хүрээний гадна талын булан нь жаахан хагарч цуурсан, толины гаднах хүрээнүүд нь жаахан сэв зураастай байсан. ...” гэх мэдүүлэг [43],

16.3 “Д” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-164 дугаартай дүгнэлт [44],

16.4 0000 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  [45]

16.5 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт [46],

16.6 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [47] ,

 

17.Хохирогч Р.Ж-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагт гэртээ хүрч ирээд байрныхаа зүүн талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 46-02 УБВ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус-20” автомашинаа байрлуулж тавиад гэртээ орж амарсан. Тэгээд сая гэрээсээ гараад ирсэн чинь миний машины баруун талын толийг сууриараар нь аваад явчихсан байсан. 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн. Хуучин толь 150.000 төгрөгтэй байдаг юм байна лээ. Угаар нь суурьтай нь аваад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг [48]

-хохирогч Р.Ж-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дахин мэдүүлсэн “...000? УБВ улсын дугаартай тээврийн хэрэсгэл нь манай эхнэр Рагчаасүрэнгийн Түшинжаргалын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч машины эзэн нь би байгаа юм. Манай эхнэр жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Шашны зан үйлээс шалтгаалан эхнэрийнхээ нэр дээр уг тээврийн хэрэгслийг авсан юм. Манай эхнэр Баянзүрх дүүрэг худалдааны төв лангуу түрээсэлж ажиллуулдаг, цагдаагийн байгууллага дээр ирэх боломжгүй болохоор би уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон юм. Бид хоёр 1992 онд гэр бүлийн гэрлэлтээ батлуулж байсан. Гэр бүлийн баталгаа байгаа. ...” гэх мэдүүлэг [49]

17.1 “Д” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-165 дугаартай дүгнэлт [50],

17.2 000? УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [51]

 

18.Хохирогч У.У-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн "...Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн @@ дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд авто зогсоолд өөрийн эзэмшилийн ₮:.- УБИ улсын дугаартай “Приус 20” машинаа тавиад орой нь буюу 23:00 цагийн үед гэрийн цонхоор машин руугаа харахад миний машины 2 толь алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Сэжиглэж байгаа хүн  байхгүй. Хяналтын камертай. Сэв зураасгүй, Саарал өнгөтэй, 1 толийг нь цавуугаар нааж байсан харвал танина. Машинаасаа өөр эд зүйлс алдаагүй зүгээр байгаа. 300.000 мянган төгрөг үнэлж байна. Одоо зах зээлийн хашаар үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [52]

18.1 “Д” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-160 дугаартай дүгнэлт [53]

18.2 Хэргийн газар үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [54] ,

 

19.Хохирогч Л.Б-ы мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө миний утас руу хүн залгаад таны машины толь байхгүй байна гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 32-14 тоот гэрээсээ гараад хартал миний эзэмшлийн саарал өнгийн 33-14 УНЧ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлийн хажуугийн 2 толийг суурийн хамт хугалчихсан байсан. Тэгэхэд миний хажууд байсан өөр “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлийн 2 толийг, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 1 толийг суурийн хамт хугалаад явчихсан байсан. Тэгээд нөгөө машины жолооч залуу тэр хавиар явж байгаад 2 дугаар орцны бункерийн үүдэн дээрээс 5 ширхэг хугалсан, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлийн толь олсон. Тэр дунд миний толь байхаар нь авсан. Би хүүхэд сургуульд хүргэж өгөх ажилтай байсан учир яваад өгсөн. Тэгээд цагдаагаас дуудахаар нь буцаж ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Миний алдсан 2 толь хосоороо 240,000 төгрөгийн үнэтэй одоо би хятад улсад үйлдвэрлэсэн толь хосоороо 120,000 төгрөгийн авч тавьсан байгаа. Миний буцааж олж авсан 2 толийг сууриар нь хугалчихсан болохоор буцаж тогтохгүй байгаа. Мөн доторх утас нь тасарсан суурь нь тасарсан байсан. Хэрэв ашиглавал зөвхөн доторх хавтас толь бүтэн байгаа.  ...” гэх мэдүүлэг [55]

19.1 “Д” ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-118 дугаартай дүгнэлт [56],

19.2 Автомашины гадна талд нөхөн үзлэх хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [57],

19.3 ,_”?№ УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [58] ,

 

20.Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...Би 2018 оны 02 дугаар сарны 04-ний орой 20:00 цагийн үед Сонгинохайран дүүргийн @@ дүгээр байрны 1 дүгээр орцны үүдний авто зогсоолд өөрийн эзэмшлийн ???? УБЭ улсны дугаартай “Приус 20” автомашинаа тавиад маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 02.00 цагийн үед манай байрны оршин суугч зүс таних эмэгтэй миний дугаар руу залгаад таны машины толь алдагдсан байна гэсэн. Би гэрээсээ гараад машинаа хартал жолооч талын урд талын 1 ширхэг толь алдагдсан байсан. “Соёлт СӨХ”-ийн камерт бичигдсэн байгаа, би бичлэгийг цагдаа нарт өгсөн. Бичлэг нь дээр 2018 ОНЫ 02 дугаар сарын 04-ний шөнө 22.00 цагийн үед 1 үл таних залуу хулгайлж буй дүрс буусан байсан. Сэв зураасгүй, сувдан цагаан өнгөтэй би толио харвал танина. Машинаас өөр эд зүйлс алдагдаагүй зүгээр байгаа. 120000 төгтөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг [59],

20.1 “Д” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-162 дугаартай дүгнэлт [60],

20.2 Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [61] ,

 

21.Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн “..Би 2018 оны 01 дүгээр сарын 21 -ны орой найзынхаа гэр болох 1 дүгээр хорооллын 0 дүгээр байрны 5 дугаар орцны харалдаа зогсоолд өөрийн эзэмшлийн -№” УБЭ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаа орой 18 цагийн үед тавьж байрлуулсан юм. Би найзынхаа гэрт 2 хоног болсон ба 1 дэх өдөр миний машины дугаар явдаггүй болохоор гараагүй, 01 сарын 23-ны өглөө 09 цагийн үед гарахад миний машины жолооч талын эсрэг талын хаалганы толийг сууриар нь хугалж хулгайлсан байсан. Миний алдсан толь цагаан өнгөтэй байсан, содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй, би толио 120.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан эд зүйлсээ олж хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг [62],

21.1“Д” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний СХ-3-18-108 дугаартай дүгнэлт [63],

21.2 -№” УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [64],

21.3 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [65],

 

22.Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Би өнөөдөр 08 цаг 30 минутын үед гэрээсээ гараад дэлгүүр орж тамхи авчихаад гарч ирээд өөрийн ??? УНВ улсын дугаартай цагаан өнгийн “Приус 11” маркийн машинаар халтууранд явах гэж байтал 25 орчим насны монхордуу хамартай 2 цүнхтэй зүйл барьсан өндөр залуу ирээд халтууранд явах уу гэж асуусан. Тэгээд би явна гээд машиндаа суулгаад хаашаа явахыг нь асуухад 5 шарын “С” зах орно гэж хэлсэн. Тэгээд би “С” зах дээр хүргэж ирэхэд нөгөө залуу том цүнхтэй зүйлээ үлдээгээд жижиг цүнхтэй зүйлээ аваад буусан удахгүй ирнэ гэсэн. Тэгээд удалгүй дахин ирээд том цүнхтэй зүйлээ аваад явсан. Тухайн үед нь би мөнгөө аваад явмаар байна гэхэд та түр хүлээж бай би эргээд ханын материал явна гэсэн. Тэгээд би хүлээгээд сууж байхад нэг өндөр залуу ирээд таныг хамт явсан хүн чинь дуудаж байна гэхээр нь би яваад очтол нөгөө залуу цагдаад бАдчихсан сууж байсан. Тэгсэн нөгөө залуу цагдаагийн машины арын суудалд сууж байгаад гэнэт буугаад зугтаачихсан. Тэр үед цагдаа миний бичиг баримтыг аваад намайг цагдаагийн газарт яваад очоорой гэсэн. Тэгээд би ирсэн. Би тэр залууг танихгүй өмнө нь харж байгаагүй. Надад нэрээ хэлээгүй харин надтай ойр зуурын зүйл яриад явж байсан. Анх надад суухдаа шууд тохирьё гээд байсан тэгээд 12.000 төгрөгөөр тохироод надад 12.000 төгрөгөө өгсөн. Хулгайн эд зүйл авч явааг мэдээгүй, 2 үүрдэг цүнхтэй эд зүйл л байсан. Унаж явсан машин миний эөрийн эзэмшлийн машин байгаа юм. ...” гэх мэдүүлэг [66],

 

23.Гэрч Э.Г-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Би З- гэх хүнийг таньдаг. Манай Б-тэй 2017 оны 08 дугаар сард танилцаж манай гэрт орж ирж байсан. 2017  оны 10 дугаар сард аав ээж нь ирж танилцаж байсан. З- нь манай гэр хавиар орж гаран байдаг. Манайд хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр золгохоор ирсэн. Тэгээд маргааш нь 5 шард байх эгч дээрээ очиж хононо гэж яваад 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манайд ирж хоноод өчигдөр охин нь Хөвсгөлөөс ирсэн гээд охиноо авчирна гэж яваад орой ирсэн. Тэгээд манайд ирж хоноод өнөөдөр 09 цагийн үед эмээдээрээ очино гээд явсан. Би З-ыг гэмт хэрэгт татагдан шалгагдаж байгааг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг [67],

 

24.Гэрч Р.Даваадоржийн мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...З-ыг ямар хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байна. Намайг Хөвсгөл аймагт байхад цагдаагийн газраас танай хүүхэд сааТ-агдаж байгаа гэж сонссон, өөр зүйл мэдэхгүй байна. З-тай хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3, 4 хороолол Э-ын замаар хойш өгсөөд өөрийн төрсөн эх болох Д.Р-ынд 10 цагийн орчим уулзсан. Хөвсгөлөөс 2017 оны 11 сарын үед эхнэр хүүхдийн хамт хадам болох Э.Г-ийх рүү явсан. Хөвсгөлд байхдаа малаа хараад гэрээс гардаггүй байсан. Манай хүүхэд төлөв даруу, үг дуу цөөнтэй, элдэв муу зан чанар байхгүй юмыг их эмзэг хүлээж авдаг сэтгэлийн тэнхээ муутай хүүхэд байгаа юм. Сүүлд цэрэгт яваад эхнэр хүүхдээсээ салсанаас хойш жоохон архи дарс уух гээд байдаг болсон. ...” гэх мэдүүлэг [68],

 

25.Г.З-ын мөрдөн байцаалтад 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Надад хулгайн гэмт хэрэг үйлдэх ямар нэгэн зорилго байхгүй. Архи уугаад согтуурсан үедээ л хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. Манай төрсөн эгч Г.О- ирж уулзсан. Энэ үед манай эгч 3.000.000 төгрөг өгч болно, тал бүрээсээ дэмжээд болгоё гэсэн. Би хохирлыг төлж барагдуулна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр би 16 ширхэг өрөөсөн толь, 1 хос /2 ширхэг/ толь авч явж байгаад бАдсан. Энэ 16 ширхэг өрөөсөн толь 1 хос толь /2 ширхэг/ хулгайлсан үйлдэл дээр гэм буруугийн маргаан байхгүй. Харин хос толь хулгайлаагүй. Би үйлдэл дээрээ 16 ширхэг өрөөсөн толь авч явж байгаад бАдсан. Би 16 ширхэг дан өрөөсөн толийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө авч явж байгаад бАдсан. Харин 1 хос толийг 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед авсан. Б- гэх хүн намайг “цүнхтэй толийг О- гэх хүнд “С” зах дээр очиж өгчихөөд ир” гэж явуулсан. Би Б-тай 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр архи ууж байсан. Харин түүний овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, төрсөн, он, сар, өдөр, насыг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [69],

 

26.Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын 177 дугаартай тогтоол [70],

 

27.Г.З-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [71], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [72], банкуудын лавлагаа [73], авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлгүй тухай лавлагаа [74], Улсын бүртгэлийн эд хөрөнгүй тухай лавлагаа [75], Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1212 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [76], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [77] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.З-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.З- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор:

1.2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, ) дугаар байрны гадаа зогсоолд байсан Р.А-гийн эзэмшлийн **** УБҮ улсын дугаартай “Тоёота приус” машины 1 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2018 оны 01 дүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00 дугаар байрны гадаа зогсоолд байсан А.Э-ы эзэмшлиийн ***? ӨВО улсын дугаартай “Тоёота приус” машины зүүн талын 1 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00 байрны гадаа зогсоолд байсан Э.Т-гийн эзэмшлийн **?? УНБ улсын дугаартай “Тоёота приус” машины зүүн талын 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо ) дугаар байрны гадаа зогсоолд байсан 0??? УНЕ улсын дугаартай П.О-ын эзэмшлийн “Тоёота приус” машины 2 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны 0 дүгээр байрны гадаа зогсоолд байсан ???? УБВ улсын дугаартай Н.А-ийн “Тоёота приус” машины зүүн талын 1 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2018 оны 01 дүгээр сарын 22-ны 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны 00-00 дугаар байрны гадаа зогсоолд байсан <00> УБП улсын дугаартай Ц.Ч-ийн “Тоёота приус” машины зүүн талын 1 толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2018 оны 01 дүгээр сарын 21-ний 22 цагаас 22-ны 10 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны 0 дүгээр байрны гадаа зогсоолд байсан ---- УБЕ улсын дугаартай Б.М-ий эзэмшлийн “Тоёота приус” машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны “Шинэ цэргийн хотхон”-ны 3 дугаар байрны гадаа зогсоолд байсан (**) УНГ улсын дугаартай “Тоёота приус” машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

9.2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Станцын 2 дугаар байрны гадна байрлуулсан байсан Б.Ц-ийн эзэмшлийн (??) УБП улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00000 дугаар байрны гадаа байсан И.М-ийн эзэмшлийн {00} УБҮ улсын дугаартай “Тоёота приус-20” машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр орцны зогсоолд байсан С.Д-ын эзэмшлийн 000№ УБЯ улсын дугаартай “Тоёота приус-20” машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 43б байрны гадаа байсан М.З-ын эзэшмлийн №№ УБО улсын дугаартай “Тоёота приус-20” машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

13.2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 01 дүгээр байрны 11 дүгээр орцны зүүн талд, гадаа байсан Д.М-ын эзэмшлийн №-”. УНО улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг суурь хэсгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр байрны 11 дүгээр орцны зүүн талд, гадаа байсан М.О-ын эзэмшлийн № БНА улсын дугаартай Приус магины зүүн талын толийг суурь хэсгээр хугалж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 180,000 төгрөгийн хохирол учруулсан,

15.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 20 дүгээр байрны гадаа байсан Б.О-ий эзэмшлийн @ УНЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

16.2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороны нутаг дэвсгэр, A нэртэй мэдрэлийн эмнэлгийн гадаа байсан Ц.Б-ы эзэмшлийн 0000 УНП улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

17.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 30 дугаар байрны зүүн талд гадаа байсан Р.Ж-ийн эзэмшлийн 000? УБВ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

18.2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 00 дүгээр орцны гадаа байсан У.У-ийн эзэмшлийн ₮:.- УБИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

19.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны 2 дугаар орцны гадаа байсан Л.Б-ы эзэмшлийн ,_”?№ УНЧ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 2 ширхэг толийг суурьтай нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

20.2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 00 дүгээр орцны гадаа байсан Д.Т-ын эзэмшлийн 0741 УБЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

21.2018 оны 01 дүгээр сарын 22-носс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 0 дүгээр байрны 5 дугаар орцны гадаа байсан Б.Б-ын эзэшмлийн -№” УБЭ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан, буюу 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 4,680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

охирогч Р.А-, А.Э-, Э.Т-, П.О-, Н.А-, Ц.Ч-, Б.М-э, Б.Н-, Б.Ц-, И.М-, С.Д-, М.З-, Д.М-, М.О-, Б.О-э, Ц.Б-, Р.Ж-, У.У-, Л.Б-, Д.Т-, Б.Б-, гэрч Б.Бархас, Г.Г нарын мэдүүлэг, Г.З-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

-2018 оны 1 дүгээр сарын 22, 23, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургууд, 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр автомашинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

-2018 оны 1 дүгээр сарын 23, 29, 2018 оны 2 дугаар сарын 05, 07-ны өдрүүдэд  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургууд, 10 ширхэг толь З-аас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд,

-2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Тоёота приус 20” загварын автомашины 10 ширхэг толийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол,

-хохирогч Б.Ц-ид автомашины толь хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

“Тэнцвэрт эстимэйт” ХХК-ний 118, 120, 122, 124, 125, 127 дугаартай үнэлгээнийн тайлангууд, “Д” ХХК-ний 118, 107, 159, 160, 163, 164, 165 дугаартай үнэлгээний тайлангууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.З- нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг өмгөөллийн дүгнэлтэдээ “...яллах дүгнэлтэнд авагдсан 21 үйлдэл дээр гэм буруутай гэж үзэхгүй байна. Мөрдөн байцаалтын явцад Г.З- нь 2018 оны 02 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнийн 8 үйлдэлээ хүлээн зөвшөөрдөг. 8 үйлдэл хүлээн зөвшөөрснийг 13 үйлдэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж үзэх боломжгүй. Тухайн 2 өдөр үйлдсэн үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдэгдсэн байна. Г.З- нь үйлдэл дээрээ бАдсан байдаг. 21 удаагийн үйлдлээс хасах боломжтой үйлдлүүд байна. Үйлдэл дээрээ бАдсаныг нь хүлээн зөвшөөрч байна. Бусад нотлогдохгүй байгаа автомашины 8 хос толийг авсан гэх үйлдлийг хасах боломжтой. 2018 оны 02 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө Г.З- эрүүжүүлэхэд хоносон. Эрүүжүүлэгдэхээс өмнө тэр олон хороог хэсээд явах цаг хугацаа байхгүй тул нотлогдохгүй байна. Иймд хоёр өдрийн машинаас авсан үйлдэл дээрээ бАдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч, бусад нотлогдохгүй байгаа үйлдлийг 21 үйлдлээс нь хасаж тооцож өгнө үү гэсэн санал дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.СО-ээс “...Г.З- нь мэдүүлэхдээ О- гэх хүн приус автомашины зүүн талын өрөөсөн толь хэрэгтэй гэсэн тул машины өрөөсөн толийг авсан, харин машины хос толь аваагүй гэж маргадаг. Үйлдсэн хэргтээ үнэн зөвөөр мэдүүлж байгаа байдлыг гэм буруугийн талд харгалзан үзнэ үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Хэрэгт цугларсан үйл баримт, нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Г.З- нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, мөн 2018 оны 2 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө тус тус бусдын тээврийн хэрэгслийн толийг хулгайлах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Тус хулгайн гэмт хэргийг үйлдэж  16 ширхэг толийг “С” зах дээр борлуулах зорилгоор очих үедээ цагдаагийн ажилтанд бАдсан, мөн 2018 оны 2 дугаар сарын 4-өөс 5 нд шилжих шөнө хулгайлсан толио байрны орцонд тавьсан байх үедээ үйлдэл дээрээ цагдаагийн ажилтанд бАдсан бөгөөд шүүгдэгчээс 8 ширхэг хос толь аваагүй, зөвшөөрөхгүй гэх мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зарим үйлдлийг хасах боломжтой гэж өмгөөллийн дүгнэлт гаргах боловч аль үйлдлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцээд байгаа нь тодорхой бус, эрүүлжүүлэгдсэн байх хугацаанд нь хулгай хийсэн гэж буруутгаж байна гэж маргах боловч 2018 оны 2 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө шүүгдэгч нь хулгайн үйлдэл дээрээ бАдсан тул өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Г.З-ыг 21 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.З-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Мөн шүүгдэгч Г.З- нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, мөн 2018 оны 2 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа нэг байрны гадна зогсоолд байрлуулсан хэд хэдэн тээврийн хэрэгслийн  толийг нэг цаг хугацаанд хулгайлсан байх тул түүнийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэсэн болно. Түүнчлэн шүүгдэгч Г.З- нь хулгайлсан толийг худалдан борлуулж мөнгө болгоогүй байгаа тул түүнийг амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхгүй.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Г.З- эрхэлсэн ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох сэтгэлгээ, ухамсарын төлөвшил, архидан согтууралт зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Шүүгдэгч Г.З-ыг хулгайлсан эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний “Т” ХХК, “Д” ХХК тус бүр тогтоосон байх ба, үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг хохирогч нарт төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Г.З-аас 4.380.000 төгрөгийг гаргуулж:

-хохирогч Р.А-д 150.000 төгрөг,

-хохирогч А.Э-д 150.000 төгрөг,

-хохирогч Э.Т-д 150.000 төгрөг,

-хохирогч П.О-т 300.000 төгрөг,

-хохирогч Н.А-ид 150.000 төгрөг,

-хохирогч Ц.Ч-т 150.000 төгрөг,

-хохирогч Б.М-эд 150.000 төгрөг,

-хохирогч Б.Н-д 150.000 төгрөг, 

-хохирогч С.Д-д 300.000 төгрөг,

-хохирогч И.М-д 300.000 төгрөг,

-хохирогч М.З-т 300.000 төгрөг,

-хохирогч М.О-од 180.000 төгрөг,

-хохирогч Б.О-эд 150.000 төгрөг,

-хохирогч Ц.Б-д 300.000 төгрөг,

-хохирогч Р.Ж-ид 150.000 төгрөг,

-хохирогч Э.У-т 300.000 төгрөг,

-хохирогч Л.Б-д 360.000 төгрөг,

-хохирогч Б.Б-д 180.000 төгрөг,

-хохирогч Д.Т-д 150.000 төгрөг

-хохирогч Д.М-од 360.000 төгрөг тус тус олгох үндэстэй байна. Харин хохирогч Б.Ц-ийн автомашины толийг буцааж өгсөн байх тул хохирогч Б.Ц-ид төлөх төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.З-ыг  бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоох тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нь нийтэд аюул байхгүй, иргэдэд хохирол учирсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.СО-ээс шүүгдэгч Г.З- нь бага насны хүүхэдтэй, мөн өөрийнх нь биеийн байдал сайнгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тус зүйл ангид заасан хорих ялын хамгийн багаар тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Г.З-т хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Г.З- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон байх бөгөөд тус хугацаа өнгөөргүй буюу ялыг эдэлж дуусаагүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.

Иймд шүүгдэгч Г.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг буюу эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын хорих ял ялыг нэмж нэгтгэн, Г.З-ын биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            3.Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу “Д” ХХК-ний нэхэмжлэхээр нэхэмжилсэн хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс 144,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус байгууллагад олгох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.З-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.З-ын 2018 оны 02 дугаар сарын 07, 10, 12-ны өдрүүдэд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 6 хоног,  2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 122 хоног, нийт 128 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн, цаашид ашиглах боломжгүй болсон автомашины 10 ширхэг эвдэрхий толийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус тогтоолд дурдав.

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 887-88 дугаар тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар тал.

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 92-94 дүгээр тал.

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр тал.

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр тал.

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 122-125 дугаар тал.

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр  тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дугаар тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар тал.

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дугаар тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 229-231 дүгээр тал.

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 250, 2 дугаар хавтаст хэргийн 01 дүгээр тал.

[23] 2 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[24] 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[25] 2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал.

[26] 2 дугаар хавтаст хэргийн 69-70 дугаар тал.

[27] 2 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар тал.

[28] 2 дугаар хавтаст хэргийн 60-63 дугаартал.

[29] 2 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

[30] 2дугаар хавтаст хэргий н 100-102 дугаар тал.

[31] 2 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар тал.

[32] 2 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар тал.

[33] 2 дугаар хавтаст хэргийн 141-142 дугаар тал.

[34] 2 дугаар хавтаст хэргийн 174-175 дугаар тал.

[35] 2 дугаар хавтаст хэргийн 178-179 дүгээр тал

[36] 2 дугаар хавтаст хэргийн 194-195 дугаар тал.

[37] 2 дугаар хавтаст хэргийн 188-189 дүгээр тал.

[38] 2 дугар хавтаст хэргийн 208 дугаар тал.

[39] 2 дугаар хавтастхэргийн 225 дугаар тал.

[40] 2 дугаар хавтаст хэргийн 248-249 дүгээр тал.

[41] 2 дугаар хавтаст хэргийн 226 дугаар тал.

[42] 3 дугаар хавтаст хэргийн 10-12 дугаар тал.

[43] 3 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[44] 3 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[45] 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар тал.

[46] 2 дугаар хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[47] 3 дугаар хавтаст хэргийн 23 дугаар тал.

[48] 3 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар тал.

[49] 3 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар тал.

[50] 3 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[51] 3 дугаар хавтаст хэргийн 76 дугаар тал.

[52] 3 дугаар хавтаст хэргийн 83-84 дүгээр тал.

[53] 3 дугаар хавтаст хэргийн 108-109 дүгээр тал.

[54] 3 дугаар хавтаст хэргийн 92-94 дүгээр тал.

[55] 3дугаар хавтаст хэргийн 129-130 дугаар тал.

[56] 3 дугаар хавтаст хэргийн 136-137 дугаар тал.

[57] 3 дугаар хавтаст хэргийн 123, 125 дугаар тал.

[58] 3 дугаар хавтаст хэргийн 132 дугаар тал.

[59] 3 дугаар хавтаст хэргийн 164-165 дугаар тал.

[60] 3 дугаар хавтаст хэргийн 169-170 дугаар тал.

[61] 3 дугаар хавтаст хэргийн 154-157 дугаар тал.

[62] 3 дугаар хавтаст хэргийн 183-184 дүгээр тал.

[63] 3 дугаар хавтаст хэргийн 196-197 дугаар тал.

[64] 3 дугаар хавтаст хэргийн 186 дугаар тал.

[65] 3 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр тал.

[66] 3 дугаар хавтаст хэргийн 209-210 дугаар тал.

[67] 3 дугаар хавтаст хэргийн 216-217 дугаар тал.

[68] 3 дугаар хавтаст хэргийн 218 дугаар тал.

[69] 4 дүгээр хавтаст хэргийн 81-83 дугаар тал.

[70] 4 дүгээр хавтаст хэргийн 74-80 дугаар тал.

[71] 3 дугаар хавтаст хэргийн 248 дугаар тал.

[72] 4 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал.

[73] 4 дүгээр хавтаст хэргийн 7, 9, 10,13,15,16, 19 дүгээр тал.

[74] 4 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал.

[75] 4 дүгээр хавтаст хэргийн 20-22 дугаар тал.

[76] 4 дүгээр хавтаст хэргийн 24-29 дүгээр тал.

[77] 4 дүгээр хавтаст хэргийн 30-40 дүгээр тал.