| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2426000240354 |
| Дугаар | 2025/ДШМ/74 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 22.1.2., 22.1.3., |
| Улсын яллагч | Г.Онон |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/74
2025 12 03 2025/ДШМ/74
Ц.Х , А.И нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Иргэний хариуцагч Ч.С ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /цахимаар/
Иргэний хариуцагч С.Д-ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул /цахимаар/
Иргэний хариуцагч Ч.С /цахимаар/
Шүүгдэгч Ц.Х гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Шүүгдэгч А.И ийн өмгөөлөгч Г.Нямдалай
Шүүгдэгч А.И
Шүүгдэгч Ц.Х
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Х, А.И нарт холбогдох эрүүгийн 2426000240354 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ц.Х,
Монгол Улсын иргэн, А.И,
Ц.Х нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулах “О”-ийн гүйцэтгэх захирлаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-т “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн хуулийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1-д ”...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”,
Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 160 дугаартай тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах тухай” журмын 4.3.4 дэх хэсэг,
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/281 дугаартай “Комисс шинэчлэн байгуулах тухай” захирамжийг тус тус зөрчиж, Ч.С-д эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Б” ХХК-аас “О” -т Isuzu /хятад/ ус зөөврийн автомашин хүлээлцэх актыг хууль бусаар үйлдэж, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын ХБТХОХ-н дарга Ч.Г , “Б” ХХК-ийн захирал С.Думаа нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “О”-т “Ус зөөвөрлөх автомашин нийлүүлэх тухай” ОНТ-2022/02 дугаар гэрээний дагуу “Б” ХХК-аас нийлүүлсэн БНХАУ-д 2014 онд үйлдвэрлэсэн “И” маркын тээврийн хэрэгсэл нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй буюу моторын багтаамж, тормозын систем нь техникийн тодорхойлолтыг хангахгүй тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж “О” -н өмчид хүлээн авч төсөвт их хэмжээний буюу 73,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх,
А.И нь Өвөрхангай аймгийн Засаг даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан “...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэснийг тус тус зөрчиж,
Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “О” -ын гүйцэтгэх захирал ажилтай Ц.Х гийн Ч.С д эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын ХБТХОХ-н дарга Ч.Г , “Б” ХХК-н захирал С.Думаа нарын хооронд байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “О”-т “ус зөөвөрлөх автомашин нийлүүлэх тухай” ОНТ-2022/02 дугаар гэрээний дагуу “Б” ХХК-аас нийлүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад 2014 онд үйлдвэрлэсэн “И” маркын тээврийн хэрэгсэл нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй буюу “...Моторын багтаамж, тормозын систем нь техникийн тодорхойлолтыг хангахгүй” тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж ... улсын дугаартай “И” маркын ус зөөвөрлөх зориулалттай тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Б” ХХК-с “О” -т И /хятад/ ус зөөврийн автомашин хүлээлцэх акт”-г хууль бусаар үйлдэж, “О” -н өмчид хүлээн авч төсөвт их хэмжээний буюу 73,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт “О” -ын захирал Ц.Х д техникийн шаардлага хангаагүй дээрх тээврийн хэрэгслийг хүлээн авах чиглэл өгч, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нийслэлийн Прокурорын хяналтын прокуророос: Ц.Х гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
А.И үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Гэндэн овгийн А.И ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ц.Х г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Ц.Х д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар, шүүгдэгч Ц.Х , А.И нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Х гийн 2022-2023 онд хөтөлж байсан нийт 117 хуудастай хар хөх өнгийн арьсан хавтастай тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Б” ХХК-аас 7,300,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ч.С оос 65,700,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х д авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.И ид авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х , А.И нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Онон давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Г.Онон би, эрүүгийн 2426000240354 дугаартай Ц.Х , А.И нарт холбогдох хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолоор “Гэндэн овогт А.И ид холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч Ц.Х г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Б” ХХК-с 7,300,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ч.С оос 65,700,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газарт олгуулахаар шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар Өвөрхангай аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “О”-т 80,000,000 төгрөгөөр “Ус зөөврийн машин худалдан авах” тендерийг Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанаас 2022 онд зарлаж, үнэлгээний хорооны зүгээс Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн ирүүлсэн 73,000,000 төгрөгийн үнийн санал бүхий тендерийн материалыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчийг төлөөлж Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч.Г “Б” -ийн ХХК-ийн захирал С.Д-тай 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “О” -т автомашин нийлүүлэх” 73,000,000 төгрөгийн өртөгтэй 2022/02 дугаар гэрээг байгуулсан.
“Б” ХХК-ийн зүгээс нийлүүлэхээр санал болгосон ус зөөврийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгасан техникийн шаардлагыг бүрэн хангасан сайн чанарын тээврийн хэрэгсэл нийлүүлэхээр санал болгосон байх ба “Б” ХХК-н захирал С.Думаа, түүний нөхөр Д.Бүдрагчаа нар нь ямар нэгэн туслан гүйцэтгэгч, эсхүл тээврийн хэрэгслийг хамтран нийлүүлэх хүн, хуулийн этгээдийн мэдээллийг тендерийн материалд хүргүүлээгүй байдаг.
Гэвч “Б” ХХК-н захирал С.Думаа болон түүний нөхөр Д.Бүдрагчаа нар нь өөрсдийн танил болох Ч.С той ус зөөврийн машиныг хамтран нийлүүлэхээр харилцан амаар тохиролцож, Ч.С нь ... улсын дугаартай “И” маркийн тээврийн хэрэгслийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас нийт 31,773,000 төгрөгөөр худалдан авч, Монгол Улсын хилээр оруулж ирсэн байх бөгөөд дээрх тээврийн хэрэгслийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний дагуу “О” -т хүлээлгэн өгөхөөр ажиллахад тухайн тээврийн хэрэгслийн “...Моторын багтаамж, Тормозын систем нь техникийн тодорхойлолтыг хангахгүй...” гэх үндэслэлээр “О” -ийн захирал Ц.Х болон хүлээн авах комиссын зүгээс ... улсын дугаартай “Исузу" загварын тээврийн хэрэгслийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Ч.С нь техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч, үлдэгдэл санхүүжилтийг авах зорилгоор тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И той түүний албан өрөөнд биечлэн уулзаж, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцсан бөгөөд А.И нь урьдын бий болсон харилцааг үндэслэн Ч.С д давуу байдал бий болгох зорилгоор өөрийн албан тушаалын байдал, албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж “О” -ийн захирал Ц.Х тэй утсаар холбогдож түүнд техникийн шаардлага хангаагүй ... улсын дугаартай “И” загварын тээврийн хэрэгслийг хүлээн авах талаар чиглэл өгсөн.
Улмаар “О” -ийн захирал Ц.Х нь “Б” ХХК-аас нийлүүлэхээр авч ирсэн Ус зөөврийн машин нь техникийн шаардлага хангахгүй байгаа талаар хүлээн авах комисст ажиллах явцдаа мэдэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч Аймгийн Засаг дарга А.И ийн утсаар өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Хүлээн авах комисс”-г “О” -ийн байгууллагын Ерөнхий инженер, механик, нярав нарын бүрэлдэхүүнтэй дахин хууль бусаар байгуулж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр техникийн шаардлага хангаагүй ... улсын дугаартай “И” загварын тээврийн хэрэгслийг хүлээн авч, акт үйлдсэн болох нь тогтоогдсон ба дээрх хууль бус акт-г үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангаас нийт 73.000.000 төгрөгийг “Б” ХХК-д бүрэн олгосон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсхүл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй.
Мөн Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-н конвенцын 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно...” гэж заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн тайлбар хийж, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн нэг шинж болгон хуульчилсан.
Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И нь холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “О” -ийн захирал Ц.Х д техникийн шаардлага хангаагүй дээрх тээврийн хэрэгслийг хүлээн авах хууль бус чиглэл өгч, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан буюу А.И ийн дээрх үйлдэл нь тухайн гэмт хэргийн субьектив санаа зорилго болох “гэм буруугийн санаатай хэлбэр” бүрэн тогтоогдсон юм.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай өмч хамгаалах зөвлөлийнхөн техникийн тодорхойлолтыг хангаагүй машин ирүүлсэн тул уг ус зөөвөрлөх машиныг хүлээн авахгүй гэж шийдсэн. Гэтэл аймгийн Засаг дарга А.И надтай утсаар ярьж энэ аймгийн боловсрол Соёлын газрын дарга байж байгаад өөд болсон Самбуу-Ёндонгийн төрсөн дүү Содном гэж залуу надаас гуйгаад байна, наад машинаа хүлээн аваадах гэж хэлсэн.” гэх,
Гэрч Т.Л-ийн өгсөн: “...Захирал аймгийн дарга ав гээд шахаад байна гэж хэлсэн учир захирлын үгээр хүлээн авсан.” гэх,
Гэрч Д.З-ны өгсөн: “...манай захирал Ц.Х захирал дээрээс машиныг хүлээн авахгүй бол болохгүй гэж байна гээд машиныг хүлээн авахаар болоод хүлээн авах актад зурсан, яг хэн зуруулж байсан талаар бол санахгүй байна.” гэх тус тус мэдүүлгүүдийг давхар нотолсон, эргэлзээгүй шалгаж тогтоосон өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй гэжээ.
Гэвч дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Х гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлэг зэргээр аймгийн засаг даргаар ажиллаж байсан А.И нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн албан өрөөндөө байхдаа иргэний хариуцагч Ч.С д давуу байдал бий болгох сэдэл, санаа зорилгоор шүүгдэгч Ц.Х тэй холбогдож, техникийн шаардлага хангахгүй тус тээврийн хэрэгслийг авах хууль бус үүрэг, чиглэл өгсөн гэдгийг хангалттай нотлон тогтоосон, тэдгээрийн дээрх мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нотлох баримт хүрэлцээтэй бөгөөд хангалттай бүрдсэн гэж үзэж байна.
Тухайлбал, нотлох баримтын хүрэлцээтэй байдал нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм. Харин хэрэгт дээрх шаардлагыг хангуулсан нотлох баримтууд авагдсан ба анхан шатны шүүх шүүгдэгч А.И ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг баримталсан атлаа хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтууд, тухайн баримтуудын аль хэсэг нь түүнийг гэм буруугүй гэж үзэх шалтгаан нөхцөл болсон, А.И ийн үйлдлийг нотолсон баримтуудыг ямар баримт, мэдүүлгүүд нь үгүйсгэж, эргэлзээ төрүүлсэн талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “Хэд, хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан... ...бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга.”-г шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүх прокурорын яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийг буруутгаж буй нотлох баримтуудтай холбогдуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийтгэх тогтоолд тодорхой заахаар зохицуулсан байна.
Гэтэл шүүх дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүх аливаа баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар хэрэгт авагдсан баримтуудын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд хуулийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэх учиртай.
Гэтэл эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлээгүй нь хуулийн шаардлага хангахгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Г.Онон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Х г нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах бусад давуу байдал олгосон гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Мөн иргэний хариуцагч Ч.С оос 65,700,000 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин А.И ийн үйлдлийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хэргийн үйл явдлын талаар би утсаар ярьсан, яриагүй, тухайн үед сонссон гэдэг байдлаар ямар нэгэн маргаан байдаггүй. А.И нь холбогдох хууль дүрэм, журам зөрчөөд Ц.Х д техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг хүлээн авах талаар утсаар яриад үүрэг чиглэл өгөөд гэмт хэрэгт хамтрагчаар оролцсон. Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан гэмт хэргийн субьектив санаа зорилгыг Авлигын эсрэгийн НҮБ-ын конвенцод үндэслэж авлига өгсөн, авсан хүмүүсийн сэтгэл санаа, зорилгыг тодорхойлж заасан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэрэгт шийдвэрлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцыг заавал баримтлах ёстой. А.И ийн хувьд тухайн цаг хугацаанд Ц.Х тэй холбогдсон талаар маргаан байдаггүй. А.И нь Ц.Х г томилдог эрх бүхий албан тушаалтан. А.И ийн хувьд авлигын эсрэг хуулийг зөрчиж Ц.Х тэй хувийн журмаар гуйлтын дагуу утсаар холбогдож байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл хийж тухайн үйлдлийн улмаас Өвөрхангай аймагт хохирол учирсан үйл баримт тогтоогдсон. Анхан шатын шүүхээс А.И ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.Х гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг н.Лхагвасүрэн, н.Зоригтсайхан нарын мэдүүлэг давхар нотолсон. Гэрч н.Лхагвасүрэн, н.Зоригтсайхан, Ц.Х нар тухайн цаг хугацаанд гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энэ үйл баримтыг өөр нөхцөл байдлаар тогтоох боломжгүй. Үүнийг анхан шатны шүүхээс 60 хоногоор хойшлуулаад бусад асуудлыг өөр байдлаар нотолсон нь тодорхой байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Х гийн дэвтрийг хурааж авсан. Энэ дэвтэрт тодорхой бичигдсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан гэрчийн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн ямар нотлох баримт хэрэгт авагдсан гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хэрэв А.И ийг цагаатгаж байгаа бол хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой бичих ёстой. Н.Л, н.З, Ц.Х нарын мэдүүлгийг ямар баримтаар үгүйсгэж байгаа гэдгийг тодорхой заагаагүй. А.И Ц.Х рүү тухайн үед залгасан, аймгийн Засаг дарга шахаад байна, дарга ав гээд байна гэсэн учраас Ц.Х хуурамч акт үйлдээд авсан үйл баримт тогтоогддог. Анхан шатны шүүхийн өмнөх шүүх хуралдаанаар А.И ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хуулийн шаардлага хангаагүй байна гэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явц болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ч.С , Ц.Х хоёр нэг нэгнийгээ огт таньдаггүй. Ц.Х Ч.С ын хэлснийг биелүүлэх ямар ч эрх ашиг байхгүй. Юунаас болж Ц.Х өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлээд албан тушаалын байдлаа ашиглаад хуурамч бичиг баримт үүсгэж үнэлгээний хорооны хүлээж авах комиссыг хууль бусаар бүрдүүлээд өөрсдийн компанийн хүмүүсээр гарын үсэг зуруулж гэмт хэрэг үйлдэхэд нь хэн нөлөөлдөг вэ гэдэг талаас нь шалтгаан нөхцөлийг анхаарах хэрэгтэй. Ч.С тухайн цаг хугацаанд Өвөрхангай аймгийн Засаг даргатай уулзсан байдаг. Засаг дарга Ц.Х тэй утсаар ярьсан. Энэ нөхцөл байдлын улмаас л Ц.Х шийдвэр гаргасан. Ц.Х г гэмт хэрэгт хатгаад байна. А.И ийн гуйлтыг биелүүлэх субьектив санаа зорилго Ц.Х д үүссэн. Тухайн үед А.И ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож зөвхөн Ц.Х г гэм буруутайд тооцох ямар ч үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж А.И ийн үйлдлийг хэргийг болгосон дүгнэлт юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, мөн давж заалдах шатны магадлалдаа тухайн хэрэг үйл баримтыг тодорхой хууль зүйн гаргалгаатай дүгнэлт хийж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.И ийн өмгөөлөгч Г.Нямдалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокуророос гаргасан эсэргүүцлийн агуулга нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг бичнэ гэж заасан. Мэдүүлгүүдийг харьцуулан харахад нотлох баримтууд дамжмал баримтууд байдаг. Улсын яллагчаас А.И ийг 11 дүгээр сарын 8-ны өдөр утсаар ярьж чиглэл өгсөн гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан Ц.Х гийн тэмдэглэлийн дэвтэр бодит байдал дээрээ Ц.Х гийн бие даасан харилцан яриа явагдаж байгаа нь уншаад ойлгогдохоор байгаа. Ковидын үед цар тахал гарсан түгшүүртэй онц байдал зарлагдсан нөхцөл байдлууд байсан. Үүнийг анхаарч үзэх шаардлагатай. Бодит байдалд ганцхан оролцогч Б гэдэг компаниас усны машин орж ирсэн, өөр сонгох вариант байхгүй байсан. Аймгийн хэмжээнд усны машин байхгүйгээс ард түмэнд ямар хэцүү байсныг бүгд л мэднэ. Тэгэхээр цаад зорилго агуулга нь ямар нэгэн ашиг хонжоо, улсад хохирол учруулсан үйл баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, хэн яаж үйлдсэн нь А.И ийн хувьд энэ байдал тогтоогдохгүй байгаа. А.И ийг яагаад яллагчаар татсан, Ц.Х д ямар үүрэг чиглэл өгсөн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. 2023 оны 7 дугаар сард Авлигатай тэмцэх газраас үүрэн телефоны операторууд руу утасны дугаартай холбогдуулан мессеж бичсэн, ярьсан зүйлүүдийг шалгахад ийм зүйл тогтоогдоогүй. Мөн Мобиком компаниас А.И ийн 9902-той дугаарт ямар нэгэн баримт ирүүлсэн зүйл байхгүй. А.И даргын ярьж байгааг спикер дээр тавиад гэрчүүдийн энэ талаар сонсоод шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн зүйл байхгүй. Энэ нь дамжмал нотлох баримтууд гэдгийг хэлмээр байна. Энэ дамжуулгын зүйлүүдийг гэрчүүд ярьсан. А.И Ц.Х тэй утсаар ярьсан, маргадаггүй хүлээн зөвшөөрсөн ямар ч зүйл байхгүй. Гэрчүүдэд хууль сануулж гарын үсэг зуруулаад мэдүүлэг өгсөн. Ч.С анхнаасаа л Ц.Х тэй утсаар холбогдсон талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөөд л явж байгаа. Ч.С ын мэдүүлэг өөрчлөгдөөгүй. Ц.Х комиссыг хүлээж авахад буцаасан байсан чинь А.И яриад авхуулсан гэсэн. Энэ машиныг анхны комисс хүлээж аваагүй буцаасан нь үнэн. Анх машинд үнэлэлт дүгнэлт өгөх жолооч, шинжээч, инженерүүд очиж үзэхэд нутгийн удирдлагын ордны ард үзсэн байдаг. Машиныг комисс хүлээж авахаасаа татгалзсаны дараа Ц.Х гийн компанийн хашаанд очоод байрлуулсан. А.И автомашинуудыг хэзээ ирсэн, хэн үзсэн талаар мэдээгүй. Ковидын үе байсан учир ус түгээж байвал алдаж болохгүй гэж бодсон. Тийм ч учраас хашаандаа тавьсан. Ц.Х гийн бие даасан шийдвэр байна. Үүнийг анхаарч үзэх нь зүйтэй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэлүүдийг 41 дүгээр хуудсанд нь хангалттай тодорхой заасан. Гэрч н.Л-гийн захирал аймгийн дарга ав гээд шахаад байна гэж хэлсэн болон гэрч н.З, гэрч н.Л-гийн нарын мэдүүлгүүдийг эргэлзээгүй шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.И ийг Ц.Х рүү утсаар ярьж тухайн машиныг авах чиглэл өгсөн гэдгийг бүрэн гүйцэд хангалттай нотлоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан тул зөвхөн яллагдагч болон гэрч н.З, н.Л нарын дамжмал мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч А.И ийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэдгийг тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол танилцуулсны дараа асууж тодруулж байсан. Анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй. Ц.Х , А.И нар нь хамтарч ажиллаж байсан. Ковидын үеэр Онцгой байдлын хууль болон Гамшгийн тухай хуулиуд үйлчилж эхэлсэн. Өвөрхангай аймгийн онцгой байдлын комиссын даргаар А.И , гишүүнээр Ц.Х ажиллаж байсан. Усны машины асуудлыг онцгой комиссын хуралд яригдаад Ц.Х үүрэг даалгавар авсан. Энэ нь баримтуудаар харагдаж байгаа. Ц.Х Засаг даргын нэрийг барих юм уу, эсвэл Онцгой комиссын даргын хувьд энэ хүний үгээр авах боломжтой юм байна гэдэг санаа сэдэл Ц.Х д төрсөн. Онцгой комиссын дарга, комиссын гишүүний хувьд утсаар холбогдох битгий хэл усны машин юу болж байна, хэдэн хүнд ус түгээж байна, уснаас болж хэдэн хүн нас барж байгаа талаар мэдээлэл солилцох, шууд удирдлагаар хүнд хэцүү байдлуудыг Ц.Х гээс илтгэл хуудас, мэдүүлгээр авах бүрэн эрхтэй. Энэ хугацаанд машины талаар ав өг гэсэн юм яригдаагүй байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Х гийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн буруу зүйлчилсэн. Олон удаагийн шүүх хуралдаанаар хэргийг буруу зүйлчилсэн гэдгийг хэлсэн. Нэгэнт прокурор эсэргүүцэл бичсэн байсан учраас би давхардуулж гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх гомдол гаргасан эсэхээс үл хамаарч хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй. Ц.Х нь зохих зөвшөөрөлгүй машин авсан гэм буруугаа хүлээсэн. Тухайн нөхцөл байдлын хувьд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвд амьдардаг 32000 хүний 80% нь гэр хороололд амьдардаг. Нийтдээ 73 худагт ус зөөх тэрэг хүрэлцэхгүй байдаг. Тухайн үед хөл хорионд орсон байсан. Би хэн нэгний зөвшөөрөлгүй энэ ажлыг хийсэн гэдгийг шүүх хуралдаанд удаа дараа тайлбарласан. Ц.Х гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой саналыг удаа дараа гаргаж байсан. Хүмүүсийг усгүй байлгаж болохгүй байсан учраас толгой мэдээд авсан гэдэг. Энэ нь хуульд нийцэхгүй байгаа учраас буруутгаж байгаа. Би прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ц.Х авлига, ашиг сонирхлын зөрчлийн үүднээс хийгээгүй, хэн нэгэнд давуу байдал олгоогүй, өөртөө давуу байдал олж аваагүй, зүгээр бусдын төлөө ажилласан. Тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу хийгдээгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Ц.Х нь ямар нэгэн өмч хөрөнгө худалдаж авах эрх мэдэл байхгүй, орон нутгийн өмчид хөрөнгө худалдаж авах эрх мэдлийг орон нутгийн өмчид аж ахуйн нэгжүүдэд олгоогүй байдаг. Ц.Х худалдаж авах эрхтэй байсан бол магадгүй иргэний хариуцагчид давуу байдал олгож, эрх мэдлийг ашиглаж байх үндэслэлтэй гэж үзэж болно. Гэтэл тийм эрх мэдэл олгогдоогүй. Гэм буруугийн зүйлчлэлийг шууд албан тушаалтай нь холбож зүйлчилсэн нь буруу.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, Ц.Х д 2 жилийн хугацаатай нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгож ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.И давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрийн ажил хийж байснаараа гутарч байна. Би ямар нэгэн хууль бус юм хийгээгүй. Тухайн үед Ковид гээд дэлхий нийтийг хамарсан хөл хорионы цар тахлын үед онцгой дэглэмээр болон Гамшгийн тухай хуулиар ажиллаж байсан. Усны машиныг шууд худалдан авах эрх нь ч байсан. Мөн тендер зарлахгүйгээр аваагүй. Аймгийн онцгой комиссын хуралдаанд Ц.Х иргэдэд ус түгээх асуудал нэг номерын асуудал болж байна. Бид нар асуудлуудыг эрэмбэлж үзэх ёстой. Тэр тусмаа аймаг орон нутаг удирдаж шийдвэр гаргаж байсан хүний хувьд нэг номерт усны асуудал байсан. Иргэд усгүй бол худаг руу гарч явах гээд байсан. Худаг дээр цуглараад хөл хорио дэглэм зөрчөөд Ковид цар тахал нь улам тархах болоод байсан. Мөн хүнсний дэлгүүр болон эмийн сан гээд хүмүүс олноороо бөөгнөрөх гээд байсан. Энэ үед дэглэмийг яаж зохион байгуулах, яаж хүний амь нас аврах вэ гэдэг тухай л асуудал бодогдож байсан. Хүний амь наснаас илүү зүйл гэж байдаггүй. Шадар сайдын удирдлага дор ажиллаж байсан. Өдөр тутамдаа онцгой комиссын 30 гаруй гишүүнд утсаар болон цахимаар үүрэг өгч, мэдээлэл авч, хэдэн хүн нас барсан, улс орон даяараа хэдэн хүн нас барсан тухай мэдээлэл авч байсан. Бид нар бүгдээрээ л мэднэ. Би Өвөрхангай аймагт хамгийн цөөхөн хүн нас барсан аймаг байсан. Өвөрхангай аймгийн хэмжээнд улсын хэмжээний дундажтай харьцуулахад бага байсан. Би ковидын арга хэмжээг шат шатандаа зохион байгуулсан. Тэр онцгой комиссын гишүүдтэй хамтарч өглөө босоод эмнэлэг рүү ярьдаг, хэдэн хүн хэвтэв, хэдэн хүн нас барав, ус нь хүрэлцээтэй байна уу, цэвэр бохир нь яаж байна, хорио цээрийн дэглэм хаана хэн зөрчив, хэдэн зорчигч юу болов гээд л байнга харилцаатай ажиллаж байсан. Ц.Х тэй холбоотой үйлдэлд прокурор хоёр байр суурьтай оролцдог. Энэ хүний гэм бурууг шийдвэрлэхдээ цагаатгах, эсвэл гэм буруутгах байр суурьтай байгаа нь харагдаж байна. Ц.Х гийн дэвтэр дээр тухайн өдөр хийсэн ажлаа тэмдэглээд харилцана гэдэг зүйл байгаа. Миний Ц.Х д утсаар чиглэл өгсөн гэдэг зүйл нотлогдохгүй байгаа. Би Ц.Х д мессеж чат бичээд албан бичиг өгөөгүй. Энэ нь нотлогдохгүй байхад намайг гүтгээд хэлмэгдүүлээд байдаг. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би тэр машиныг өнөөг хүртэл хараагүй. Би гэрч нарыг танихгүй. Ц.Х дарга тэгсэн л гэж хэлдэг. Ц.Х ямар зорилгоор тэр хүмүүст тэгж хэлснийг би мэдэхгүй. Би энэ машиныг аваагүй, худалдан авах үйл ажиллагааг ч мэдээгүй. Үүнийг Тамгын газар зохион байгуулдаг. Би энэ ажиллагаанд оролцоогүй. Ч.С той Ц.Х гийн харилцаж байсан, уулзаад ярилцсан гэж тэмдэглэж байсан. Тэр өдөр намайг үүрэг өгсөн л гээд байгаа. Тэр өдөр Ц.Х рүү миний утсаар ярьсан ямар ч баримт нотолгоо байхгүй. Харилцаа холбооны газруудаас мэдээлэл авахад миний бичсэн байгаа мессеж чат байхгүй, албан бичгээр өгсөн баримт байхгүй. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хувьд ажиллаж амьдрах эрхтэй. Ажил ч хийж болдоггүй, ар гэр, амьдралд хэцүү болж эхэлж байна. Тэгээд л дуудна, гомдол гаргадаг. Одоо зорчих эрх хязгаарласан хориотой байдаг. Би хууль дүрмээ биелүүлэхээс өөр арга байхгүй. Ц.Х , Ч.С хоёр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай өрөөнд орж ирсэн. Зөвхөн дэвтэр дээр байгаа цаг хугацаагаар тогтоосон гэж дайраад байгаа. Ч.С миний бодоход 7, 8 сарын үед л орж ирсэн. Би Ч.С ыг ороод ирэхээр нь ямар ажилтай яаж байна гэсэн. Тэгэхэд аймагт ирээд явж байна, мэнд мэдээд гаръя гэж бодсон юм гэх зүйлийг ярьсан. Монгол хүмүүс хоорондоо мэнд мэддэг уламжлалтай. Манай өрөөнд орж ирээд юу ярьсныг ч нотлохгүй. Ч.С той хамт ирсэн хүн нь хүлээгээд сууж байсан л гэж ярьдаг. Коридорт тухайн үеийн бичлэг нь байхгүй, манай өрөө рүү ороод хараад сууж очерлож байгаа хүмүүсийн бичлэг байдаг. Манай өрөөнд орсон хүмүүсийн бүртгэл байхгүй. Манай туслахаас эдгээр зүйлийг шалгасан. Онцгой комиссын бүх гишүүдтэй өдөр тутамдаа ярина, цахимаар хуралдана. Тэгэхдээ аль нэг хувилбарыг нь Ц.Х д үүрэг өгсөн гэж л нотлох гээд зүтгээд байдаг. Бид өдөр тутмын ажлыг ярьдаг байсан болохоос биш усны машинтай холбоотой үүрэг чиглэл өгсөн юм байхгүй. Прокурорын буруутгаж байгаа хуулийн үндэслэл нь өөртөө давуу байдал олгосон гэх заалтуудыг оруулсан байгаа. Эндээс би нэг ч төгрөг аваагүй, ямар ч ашиг сонирхол байгаагүй. Эцсийн эцэст иргэдийг усаар таслахгүй байх, халдварт өвчнөөс сэргийлж олноор хүний амь нас эрсдэхгүй байхын төлөө ажилласнаараа л өнөөдөр хэлмэгдэж хохироод сууж байна. Би тийм учраас гутарч байна гэж хэлсэн. Цаашдаа ч төрд ажиллах бодол алга байна. Төрд ажилласнаараа буруутан болдог юм байна. Үнэхээр төрийн ажлын төлөө л явж байсан болохоос би хувьдаа ашиглая гэсэн бодол байгаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед манай байгууллагад ажиллах хүн олдохгүй байсан. Яагаад гэвэл манайх хязгаарлалтгүй, байнгын бохир хальдаг, ус тасалддаг эрсдэлтэй бүх газруудаар манай ажилчинд ордог байсан учраас ажиллах хүнгүй болсон. Хамгийн их хэл ам болж байсан нь цэвэр ус тээврийн асуудал байдаг. Дал гаруй худгаас 40 гаруй ус түгээлтээр хүргэж өгдөг байсан. Ялангуяа манай аймагт ихэнх нь гэр хорооллын айлууд байдаг учраас гэр хороололд гудамжны үзүүрт усны савнуудаа тавина, гэр лүү нь хүргэдэг байсан. Манайх 1990 хэдэн оны 2 машинтай, 2 ёнкостой машин л байдаг. Тухайн үед аймгийн онцгой комисст асуудал оруулж ус зөөвөр хүрэхгүй байна гэдэг саналыг гаргаж усны машиныг авахаар болсон. Манайх 2 машинтай болохоор хамгийн холдоо 7км явж хүргэж өгөөд буцаж ирэхэд 2 цаг зарцуулдаг байсан. Нэмэлтээр хүртэл ус түгээж байсан. Ковидын хуулиараа шууд худалдан авалт хийгээд авах байх гэж л бодсон юм. Гэтэл тендер зарлахаар болсон. Бусад зөндөө олон газрууд шууд худалдан авалт хийж усны машинуудаа авсан гэдгийг бид нар дотоод сүлжээгээрээ мэдэж байсан. Би Ч.С той уулзсан. Ч.С-ын өмгөөлөгч нь уулзсан чинь үнэн үү худлаа юу гэхээр нь би нэмэлтээр дэвтрийг гаргаж ирсэн юм. Машинд техникийн тодорхойлолтоор зөрсөн гээд байгаа. Тэр нь хийн тоормостой байх, моторын багтаамж нь жижиг байна гэсэн. Бид нарын зөрчилдөөд буруу юм хийсэн нь хийн тоормостой машин 6 тэнхлэгтэй машин буюу хойноо давхар 2 дугуйтай жолоодлого хийх хийн тоормостой байдаг юм байна. Үүнийг сүүлд интернэт ухаад л ойлгож авсан. Техникийн моторын сэнс 5800-аас дээш гээд өгсөн чинь 2 тэнхлэгтэй машин 5800-аас дээш байдаггүй юм байна. Ингээд техникийн тодорхойлолтыг гаргаж өгөхдөө манай зүгээс буруу гаргаж өгснөөс болоод зөрчил үүссэн. Хавар тендер зарлахад орох хүн олдохгүй 2 удаа буцаж 3 дахь удаад нь нэг компани ирсэн. Яагаад гэвэл хүмүүсийн хэл амнаас үнэнийг хэлэхэд залхаж байсан болохоор авмаар санагдсан. Гэхдээ олонхоо дагаад авахгүй гээд буцаасан. Ч.С той энэ талаар ярилцаж байсан нь үнэн. Ард иргэдийг усаар хангах нь манай байгууллагын хариуцаж байгаа үүрэг учраас авсан. Миний хувьд ёс зүйн хувьд авахгүй гэж байгаад гэнэт авсан болохоор сонин санагдах учраас үнэндээ даргын нэрийг бариад авсан. Энэ бол үнэн. Үүнээс болж энэ хүнийг өнөөдрийг хүртэл чирээд явна гэж бодсонгүй. Энэ бол миний буруу.
Иймд энэ бүхэнд дүгнэлт хийж намайг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Иргэний хариуцагч Ч.С-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тээврийн хэрэгслийг яах вэ гэсэн үр дагаврын талаар тодорхойлоогүй байгаа. Өөрөөр хэлбэл 65,700,000 төгрөгийг Ч.С оос гаргуулж, 7,300,000 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тээврийн хэрэгсэл хэний эзэмшилд байгаагаас үл хамаараад шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийг ус сувгаас нэхэмжлэх хүлээлгэж өгөх гэдэг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл 41,842,354 төгрөгөөр анхны байсан нөхцөлөөс өөрчлөгдөж багасаж засвар хэрэгжсэний улмаас үнэлэлт гарсан байдаг. Ц.Х гийн мэдүүлэгт анх байснаас нь өөрчилж хэмжээг багасгасан. Харин засварлаж байх хугацаанд аудитын шалгалт хийсэн гэж тайлбарлаж байгаа. Тээврийн хэрэгслийг 2 жилийн хугацаанд ашигласан хэрнээ элэгдэл хорогдлын нөхцөл байдал үүсэж байгаа. Тээврийн хэрэгслийг ашигласантай холбоотойгоор элэгдэл хорогдлыг хэрхэн яаж тооцох, түүнийг нь хэн хариуцах уу гэдэг байдлаар шийдвэр байдаггүй.
Иймд мөнгөн төлбөрөөс үнэлгээг нь хасаж үлдэгдэл мөнгийг нь “Б” ХХК болон иргэний хариуцагч Ч.С нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Иргэний хариуцагч Ч.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нэг байна. Өмнөх анхан шатны 2 удаагийн шийтгэх тогтоолд автомашиныг 2, 3 жилийн хугацаанд ашигласан байсан учраас улсын үнэлгээний дагуу улсад үлдээх асуудлыг тогтоосон байдаг. Харин зөрүү мөнгийг нь улсад хохирсон хохирлыг төлөх асуудлыг өмнөх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байдаг. Харин 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд машиныг яах тухай асуудал тодорхой ямар ч шийдэл байгаагүй. Үүнийг Б ХХК, эсвэл ус суваг хэн нь яаж хариуцах талаар мэдэхгүй байгаа. Монгол Улсад орж ирсэн ус зөөврийн машиныг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ашигласан нь үнэн. Үүнийг Ковид цар тахлын үед хэрэглэсэн гэдгийг ярилаа. Гэтэл усны машиныг яах асуудал нь шийдэл гараагүйгээр “Б” компанийн татварынхаа өрний асуудлыг шийд гэсэн. Тэгээд машины үлдсэн үнэ болох 63,000,000 төгрөгийг Ч.С төл гэсэн тогтоол гарсан байдаг. Машины нь яах вэ гэсэн ямар ч шийдвэр гардаггүй гэдгийг хэлмээр байна гэв.
Иргэний хариуцагч С.Д өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохиролтой холбоотой асуудлыг ялгаатай янз янзаар шийдвэрлэж байна. Анхан шатны шүүхээс “Б” ХХК-аас 7,300,000 төгрөг гэж гаргасан. Гэхдээ улсад учруулсан нийт хохирлыг тогтоохдоо зөрүүтэй тогтоож байгаа. Миний зүгээс Б.Чулуунгэрэл өмгөөлөгч болон Ч.С нартай санал нэг байна. Машиныг ашигласан үйл баримт нь тогтоогдсон, машины үнэлгээ нь 41,000,000 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Машиныг О-д үлдээх гэж байгаа бол 73,000,000 төгрөгөөс үнэлгээний 41,000,000 төгрөгийг хасаж, үлдсэн мөнгөө хариуцагч нараас гаргуулах хэрэгтэй. Машинаа улсад үлдээгээд дахиад иргэний хариуцагч нараас мөнгийг нь гаргуулна гэдэг чинь давхар хохироод байгаа асуудал. Ч.С болон “Б” ХХК-аас гэмт хэрэг үйлдээгүй байхад иргэний хариуцагч нарыг давхар хохироогоод байх шаардлага байна уу “Б” ХХК-аас 10%-ийг нь татварын албандаа улсдаа төлсөн гэдэг баримтаа шүүх хуралдаанд өгсөн.
Иймд эдгээр баримтуудыг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү гэв.
Иргэний хариуцагч Ч.С ын өмгөөлөгч С.Чулуунгэрэлээс: Өмнөх саналаа дэмжиж байна. Шүүх бүрэлдэхүүнд хэлэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн зүйлчлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үнэн бодитой дүгнэсэн. Харин 2 удаагийн анхан шатны шүүх хуралдаанд Ц.Х гийн өгсөн мэдүүлэг болон өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгийг сонсохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй холбоотой үйл баримт яригдаад байна. Нийтдээ 73,000,000 төгрөгийн үнэлгээгээр үнэлээд байгаа боловч, бодит амьдрал дээр 2 жилийн хугацаанд ашиглагдсан машин 41,842,354 төгрөгөөр үнэлэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл 41,000,000 гаруй төгрөгөөр үнэлэгдсэн машиныг ашиглаад засвар үйлчилгээ нь хийгээд орон нутгийн өмчит байгууллага ашигласан. Хэрвээ 73,000,000 төгрөгөөр шийдвэрлэвэл О ХХК болон “Б” ХХК болон Ч.С-ын зүгээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан гэм хорын асуудлаар нэхэмжлэх эрхтэй. Мөн бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр хууль бусаар захиран зарцуулсан түүнтэй холбоотой элэгдэл хорогдлыг нэхэмжлэх эрх нь Иргэний хуулиар зохицуулагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг давхар шийдвэрлэхдээ олон талаас нь харж шийдвэрлэх хэрэгтэй шаардлагатай. Анхан шатны шүүх энэ саналын хүрээнд шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд асуудлыг урьдчилан шийдвэрлээгүй. Харин ч 73,000,000 төгрөг нь ямар үндэслэлээр гарч байна гэдгийг тодорхой бус заасан учраас нөхцөл байдлыг харгалзаж үзээд давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд багасгаж шийдвэрлэж өгнө үү. Өнөөдрийн хувьд бодит байдалд машиныг аваад зарахад үнэлгээнийхээ 73,000,000 төгрөгт хүрэхгүй байна. Иймд 73,000,000 төгрөгийн зардлаасаа 41,842,354 төгрөгийг хасаж үлдэгдэл мөнгийг нь холбогдох хэргийн хариуцагч нараас шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... Анхан шатны шүүх шүүгдэгч А.И ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталсан атлаа хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтууд, тухайн баримтуудын аль хэсэг нь түүнийг гэм буруугүй гэж үзэх шалтгаан нөхцөл болсон, А.И ийн үйлдлийг нотолсон баримтуудыг ямар баримт, мэдүүлгүүд нь үгүйсгэж, эргэлзээ төрүүлсэн талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй нь мөн хуулийн шаардлага хангаагүй шийтгэх тогтоол болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Шүүгдэгч А.И мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар...Машин нийлүүлсэн гэх Ч.С гэдэг залуу манай ажлын өрөөнд намайг ганцаараа байхад орж ирж уулзсан. Танай аймгийн О орон нутгийн өмчид компанид цэвэр ус зөөвөрлөх машин нийлүүлэх сонгон шалгаруулалтад оролцсон юм. Тэгээд машинаа нийлүүлэхээр болоход тормозны систем өөр байна гээд авахгүй байна. Уг нь хийн тормозтой машин нийлүүлэх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ асуудлын талаар мэдэхгүй байна, Онги ус суваг орон нутгийн өмчид компанийн даргаас асууж өгье гэж хэлээд явуулсан....гэх,
Мөн шүүгдэгч Ц.Х г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар...Тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И дарга над руу залгаж усны машиныг нь авчих гэж хэлэхэд даргаа манайх гэр хорооллоор явдаг наад машин чинь дээш доош ус зөөвөрлөхөд хүндрэлтэй тийм учраас Цэцэрлэгжилт орон нутгийн компанид өгчихвөл яасан юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь чи дуугүй л наад машинаа авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь намайг томилдог, шууд удирддаг аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өгсөн болохоор нь би байгууллагын холбогдох хүмүүст Засаг дарга авчих гээд байна, энэ машиныг нь авъя гэдгээ хэлсэн. Ингээд машиныг нь авч үйл ажиллагаандаа ашигласан...гэх мэдүүлгүүдийг тус тус өгч байжээ.
Гэтэл шүүгдэгч А.И , Ц.Х нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх ёстой байтал гэрч Т.Л, Д.З нарын мэдүүлгийг давхар нотлогдоогүй, эргэлзээтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг нь хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, эрх зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг үйл баримтыг бодитойгоор тогтоогоогүй атлаа А.И ийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бодит үндэслэл хангалттай тогтоогдоогүй, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар А.И ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Х , А.И нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ