Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00191

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Нэхэмжлэгч: ........... хот, ........... дүүрэг, .......... хороо, ..........., .............үйл ажиллагаа явуулж буй, “.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, ............ тоотод оршин суух, ............ овогт ............ийн ...........д  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт  409,693.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны  12 дугаар  сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “………..” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

 ...  Хариуцагч ………… нь ………… ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-10-17-ны өдөр …….. тоот ….. кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ……….. аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зорчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ……….. тоот ……… кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 310,937.18 төгрөг, үндсэн хүүнд 84,807.69 тогрог, нэмэгдүүлсэн хүүнд 4,948.41 тогрог, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын толборт 9,000.0 төгрөг, нийт 409,693.28 төгрөгийг хариуцагч ……….ийн ………..аас гаргуулах гэжээ.

Хариуцагч Б.Т............. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...........ХХК-ийн нэхэмжлэлтэй Б............д холбогдох 409,693.28 төгрөгийг төлөхөө хүлээж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч Б.............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 409,693.28 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б............. нь нэхэмжлэлийн шаардлага болох 409,693.28 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,940.78 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд  

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б............д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 409,693.28 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Б............. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,470 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 6,470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

      ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ