| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0751/э |
| Дугаар | 773 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-ын С-т холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Б-ын С- Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ? дүгээр курсэд суралцдаг, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүгийн 0 дугаар хороо, 00 дугаар гудамж 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Б.С- нь 2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүгийн 00 дүгээр хороо, “Цамбагарав”-ын автобусны буудлын баруун талд байрлах “Ж” нэртэй пабын урд явган хүний зам дээр иргэн О.Б-ыг “хажуугаар өнгөрөхдөө мөрлөсөн” гэх шалтгаанаар маргалдан, зодож хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-аас: Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч О.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай найз Б-э, М- хоёр миний төрсөн өдрийг тэмдэглээд бид гурав гэрийн ойролцоо гудамжиндаа 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво 1, лаазтай 0.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво 3 ширхэгийг уугаад гэртээ байж байгаад 1 дүгээр хороолол орж сагс тоглох гээд 17:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны урд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр очсон. Тэгээд сагс тоглож байхад 20:00 цагийн үед найз Г-, Б- хоёр ирээд тавуулаа сагс тоглож дахиад 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уугаад сагс тоглож байгаад шөнийн 02:00 цагийн үед гэр лүүгээ харихаар болоод унаагүй, мөнгөгүй байсан болохоор “Цамбагарав”-ын автобусны буудлын ойролцоо 19-ийн автобусны буудал чиглэлтэй явган хүний замаар алхаж явтал өөдөөс 4 залуу ирж байсан. Тэр 4 залуутай зөрөхдөө манай найз Г-, С- гэдэг залуутай мөргөлдсөн. Тэр хоёр маргалдаад заамдалцаад авахаар нь С-ын найз бид хоёр салгасан. Би С-т хандан “одоо маргалдаад яах юм бэ ингээд салаад явчихъя” гээд юм яриад зогсож байтал цаанаас 3 залуучууд орилоод гүйгээд ирэхэд манай найзууд зугтаад явсан. Тэгтэл С- миний уруул руу цохихоор нь найзуудынхаа араас зугтсан. “Цамбагарав”-ын автобусны буудал дээр ирээд найзуудтайгаа уулзахад М-, Б- хоёр байхгүй байхаар нь тэр залуучуудад зодуулж байгаа байх гэж бодоод “Р-” баарны зөөгч ах У-д хэлээд хамт нөгөө газраа очиход тэр залуучууд байсан. У- ах тэр залуучуудыг дуудаад ирэхэд нөгөө залуучууд зодолдох гээд байсан. Тэгтэл У- ах нөгөө залууст хандан “одоо больцгоо дүү нар минь зодоон хийгээд юу ч хожихгүй” гэхэд нь би С-т “чи буруу хүнээ цохьчихлоо доо” гэхэд хүрч ирээд дахин миний зүүн талын шанаа руу цохиход би газар унасан. У- ах намайг татаж босгоод тэр залуучуудыг явуулсан. С-т цохиулсны дараа зүүн талын нүд халуу дүүгээд, бүрэлзээд, толгой эргээд, нүднээс юм гоожоод байсан. Явах гээд машинд суусан. Тэрнээс хойш болсон явдлыг санахгүй байна, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Дараа нь цагдаагийн байгууллагад очиж өргөдөл өгсөн. Би С- гэдэг залууг танихгүй, тэр өөрийгөө “Толгойт”-ын С- гээд байсан. найзуудаасаа асууж байгаад С- гэж мэдсэн. Өөр хүн намайг цохиогүй, миний ам, зүүн талын хацар хавьцаа цохисон. Би С-ыг цохиж зодоогүй, манай найзууд ч С-т гар хүрээгүй, С-ын найзууд нь ч манай найзуудыг цохиогүй. М-, Г-, Б-, Б-э, У- ах, С- болон түүний найзууд байсан. Би С-аас эмчилгээний зардал болох 1.250.000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [1],
2.Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтад 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дахин мэдүүлсэн: “...би өмнөх мэдүүлэг дээрээ С-аас эмчилгээний зардал болох 1.250.000 төгрөг нэхэмжилж байсан. Өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1.250.000 төгрөгийг хүлээн авлаа, эмчилгээтэй холбогдуулж өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй. ...” гэх мэдүүлэг [2],
3.Гэрч Ч.Б-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан, “Толгойт”-ын байрны гадна найз Т-, А- хоёртой юм яриад сууж байхад манай найз С-, Т-гийн гар утас руу залгаад “Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, “Цамбагарав”-ын автобусны буудлын баруун талд буюу “Пицца хат”-ын урд хэдэн согтуу ах нар намайг зодох гээд байна хүрээд ирээч” гэхээр нь бид 3 такси бариад явж очоод машинаас орилоод буутал нөгөө ах нар зугтаасан. Тэгээд С-ыг аваад таксинд суух гэтэл нөгөө ах нар буцаад ирэхээр нь зодолдох гэж байна гэж бодоод очтол нэг ах “дүү нар байж бай эвээр яръя” гэж хэлсэн. Тэгтэл С- нэг өндөр залуутай маргалдаад зүүн гараараа далайгаад нөгөө залуу дальтархад баруун гараараа доороос нь өлгөж цохисон, яг хаашаа цохисныг нь хараагүй. Тэгсэн нөгөө “эвээр яръя” гээд байсан ах дундуур нь ороод С-ыг тэврээд авсан. Тэрнээс хойш зодоон болоогүй бүгдээрээ гар бариад салсан. Тухайн үед би найз Т-, А- хоёртой хамт явж очиход С-, З-, Д- хоёртой хамт 4-5 залуустай маргалдаад байж байсан. С-тай маргалдаж байсан залуусыг өмнө нь харж байгаагүй, танихгүй. Бид гурвыг очиход С- тухайн залуустай зодолдоогүй байсан. Дараа нь ч зодолдоогүй. С- л тэр өндөр залууг гараараа доороос нь өлгөж эрүү хавьцаа нь нэг цохисон. ...Тухайн залуус бид нарыг цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг [3],
4.Гэрч Б.Б-ы хэрэг бүртгэлтэд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр манай найз Б-ын төрсөн өдөр болоод би ажлаа тараад Б-той уулзах гэж оройн 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүүргийн хороо, 00 дүгээр байрны урд талын сагсан бөмбөгийн талбай дээр Г-тэй хамт ирэхэд Б-, М-, Б-э гурав байсан. Тэгээд бид тав сагс тоглож байгаад дэлгүүрээс 2.5 литрийн том пиво нэгийг аваад 24 дүгээр байрны хойд талын граш дунд орж уугаад буцаад шийдэн дээр сагс тоглож байгаад шөнийн 01:00 цагийн үед гэр лүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Цамбагаравын баруун талд “Ж” пабын урд явган хүний замаар явж байхад өөдөөс дөрвөн хүүхэд ирж байсан. Тэгээд тэр дөрвийн нэг нь зөрөхдөө манай найз Г-ийг мөрлөчихсөн юм. Тэгтэл Г- “хөөе чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу эргэж хараад Г-тэй муудалцаад заамдалцаад авахад тэр залуу хамт явж байсан хоёр хүүхэд салгах гээд Г- тэр залуу хоёрын дундуур орсон. Мөн Б- бид хоёр тэр хоёрыг салгаад би Г-ийг дагуулаад нилээн цаана зайтай очоод хүлээгээд зогсож байсан. Б- тэр залуутай юм яриад үлдсэн. Тэгээд цаана очоод хүлээгээд зогсож байхад машинаас 3 банди бууж ирэхэд тэр залуу Б-ыг цохих шиг болсон. Тэгээд би байр тойрч зугтаад буцаад ирэхэд “Р-” баарны зөөгч ах У- Б-ыг газраас босгож байсан, нөгөө залуучууд байхгүй байсан. Тэгээд ирээд Б-ын нүүрийг харахад хамар амнаас нь цус гаргасан зүүн талын шанаа нь цөмөрчихсөн юм шиг байхаар нь шууд гэмтлийн эмнэлэг очиж үзүүлэхэд зүүн талын шанаа нь цөмөрсөн байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгээс шууд Б-ын гэр лүү очоод хувцасыг нь солиод цагдаа дээр ирж өргөдөл гаргасан юм. Тухайн үед тэр залуу өөрийгөө "Толгойтын С-” гээд байсан. Тэгээд Толгойтын найзаасаа С- гээд таних уу гээд асуухад бид нарт фээсбүүк хаягыг нь олж өгсөн. Тэгээд ороод хартал С- гэдэг залуу байсан. Өмнө бид нар тэр С- гэдэг залууг харж байгаагүй 18-20 орчим настай 175-180 см өндөр нуруутай дунд зэргийн махлаг залуу байсан. С- гэдэг залуу Б-оос өөр хүнийг цохиж зодоогүй. Миний харснаар бол нүүр лүү нь гараараа цохиод авах шиг болсон. Яг аль хэсэгт нь цохисныг би хараагүй. Тэгээд байр тойроод зугтаад ирэхэд Б-ын нүүрнээс цус гарсан зүүн талын шанаа нь цөмөрчихсөн байсан. С-ын найзууд болон манай найзууд хоорондоо зодолдсон асуудал байхгүй. Г-, С- хоёр хоорондоо мөрлөснөөс болж маргаан гарсан. ..” гэх мэдүүлэг [4],
5.Гэрч Г.Г-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн найз Б-гийн хамт 22 цаг болж байхад ажлаа тараад явж байтал манай найз Б- над руу залгаад нэгдүгээр хорооллын 00 дүгээр байрны сааданд хүрээд ирээч уулзъя гэхээр нь би өөрийн найз Б-гийн хамт нэгдүгээр хороололд ирсэн юм. 1 дүгээр хороололд ирэхэд Б-, М-, Б-э гээд манай 3 найз байсан. Бид тав уулзаад сааданд хэсэг юм ярьж сууж байхдаа 2.5 литрийн савалгаатай пиво нэгийг хувааж уусан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад бид тав харихаар болоод 00 дүгээр байрны гадна талын сааднаас гараад 5 шар орох гээд Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд явж байтал үл таних 20 орчим насны 4 залуус бид нарын өөдөөс ирж таарсан. Тэр 4 залуу бид нарын хажуугаар зөрөхдөө нэг залуу нь намайг мөрлөсөн. Тэгээд тэр намайг мөрлөсөн залуу надтай муудалцаад бид хоёр хэсэг хугацаанд заамдалцаад зогсож байтал, тухайн надтай маргалдаж байсан залууд зодуулж гэмтэл авсан Б- гэх найз маань бид хоёрыг салгаж байсан. Тэгээд тэр залуучуудаас салаад явах гэтэл тэр залуу надтай нэгийн эсрэг нэг зодолъё гэж байснаа чи наанаа байж бай одоо манай найзууд ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал бид нарын муудалцаж байсан газрын хажуу талын автомашины зогсоолоос 5 орчим залуу гарч ирэхэд надтай муудалцаж байсан залуу манай найз нар байна гэж хэлээд Б-ын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд бид нар зугтаад явахад, тэр залуучууд машиндаа суугаад яваад өгсөн. Тэр залуу надтай муудалцаж байхдаа надад өөрийгөө “Толгойтод байдаг С- гэдэг” гэж танилцуулж байсан. Тэр залуу 20 орчим насны 170 см орчим өндөртэй, бор царайтай залуу байсан. Бусад найз нөхдийг нь анзаарч хараагүй. Надтай эхэлж муудалцсан С- гэж өөрийгөө танилцуулсан залууг би харвал танина. Бид тав явж байхад ганцхан Б-ыг л зодсон. Тэр залууг Толгойтод байдаг С- гэсэн болохоор нь Толгойтод амьдардаг өөрийн найз Дэлгэрмөрөн гэх залуугаас асуухад Б-а овогтой С- гэсэн нэртэй фейсбүүкийг явуулахаар нь ороод зургийг нь харахад надтай муудалцаж байсан, Б-ыг цохисон хүн мөн байсан. ...” гэх мэдүүлэг [5],
6.Гэрч М.Б-ий хэрэг бүртгэлтэд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар 13-ны өдөр манай найз Б-ын төрсөн өдөр болоод би найз М-гийн хамт гэрт нь очиж юм ярьж сууж байгаад гадаа гарч бид гурав 1.5 литрийн пиво нэгийг уугаад дахиад лаазтай пиво нэг нэгийг уугаад сагс тоглохоор Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны шийдэн дээр ирсэн. Тэгээд бид гурав сагс тоглож байхад оройн 21:00 цагийн үед манай найз Г-, Б- хоёр ирээд бид хэд сагс тоглож байгаад дахиад 2.5 литрийн пиво нэгийг уугаад сагс тоглож байгаад шөнийн 01:00 цагийн үед гэр лүүгээ харихаар явсан. Тэгээд бид тав Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд “Ж” пабын урд явган хүний зам дээр таван шар чиглэлтэй алхаад явж байхад өөдөөс 3 залуу ирж байсан. Тэр залуучууд зөрөхдөө С- гэдэг залуу манай найз Г-ийг мөрөлчихсөн. Тэр хоёр муудалцаад заамдалцаад авахад Б- салгах гээд дундуур нь ортол цаанаас С-ын найзууд орлилдоод гараад ирсэн. Тэгтэл С- Б-ын нүүр лүү нь цохиод авсан. Тэгээд бид хэд зугтсан. Нилээн цаана очоод зогсоход манай найз М- байхгүй байхаар нь үлдээд зодуулж байгаа юм болов уу гээд буцаад явсан. Хэсэг хугацааны дараа очиход “Р-” баарны зөөгч У- ах, Г-, Б- нар зогсож байхаар нь очоод хартал Буягтогтохын зүүн талын хацар сонин болчихсон байхаар нь гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд яс нь цөмөрсөн байна гэсэн. Намайг байхад Б-ыг С- нэг удаа нүүр лүү нь цохисон. Найзууд нь цохиогүй. С-ын найзууд болон манай найзууд хоорондоо зодолдсон асуудал байхгүй. Тухайн үед Б- найзуудаа “одоо боль маргаан хийгээд яах юм бэ” гээд яваад байсан. ...” гэх мэдүүлэг [6],
7.Гэрч Н.М-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай найз Б-ын төрсөн өдөр болоод би найз Б-ий хамт гэрт нь очиж юм ярьж сууж байгаад гадаа гарч бид гурав 2.5 литрийн том пиво нэгийг уугаад дахиад лаазтай пиво нэг, нэгийг уугаад сагс тоглохоор Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны шийдэн дээр ирсэн. Тэгээд бид гурав сагс тоглож байхад оройн 21:00 цагийн үед манай хоёр найз Г-, Б- ирээд бид хэд сагс тоглож байгаад дахиад 2.5 литрийн пиво нэгийг уугаад сагс тоглож байгаад шөнийн 01:00 цагийн үед гэр лүүгээ харихаар явсан. Бид тав Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд “Ж” пабын урд явган хүний зам дээр таван шар чиглэлтэй алхаад явж байхад өөдөөс 3 залуу ирж явсан. Тэр залуучууд зөрөхдөө С- гэдэг залуу нь манай найз Г-ийг мөрлөчихсөн. Тэр хоёр хоорондоо маргалдаад заамдалцаад авахад Б- салгах гээд дундуур нь ороход цаанаас С-ын найзууд орилолдоод гүйгээд гараад ирэхэд С- Б-ын нүүр лүү нь гараараа цохиход бид нар бүгдээрээ зугтаасан. Тэгээд би 19 дүгээр байрны урд очсон. Тэгээд хэсэг хугацааны дараа манай найзууд намайг утсаар ярьж дуудаад Цамбагаравын автобусны буудал дээрээс ирж авсан. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд Б-ын хацрын яс нь цөмөрсөн гэсэн. Намайг харж байхад С- Б-ыг нэг удаа нүүр лүү нь цохисон. С-ын найзууд Б-ыг цохиж зодохыг хараагүй. С-ын найзууд болон манай найзууд С-ын найзуудтай зодолдсон асуудал байхгүй. Б- одоо найзуудаа “боль маргаан хийгээд яахын бэ” гээд яваад байсан. С-ыг цохиж зодсон асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг [7],
8.Гэрч Б.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...Манай дүү Б-ын С- нь 2000 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Заамар суманд айлын 6 дахь хүүхэд болон төрсөн. Бага насандаа Төв аймгийн Заамар суманд цэцэрлэгт хүмүүжиж байгаад, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар бүрэн дунд сургуулийн 1-9 дүгээр ангид суралцаж, 10 жилээ Улаанбаатар хотод төгсөөд, 10-11 дүгээр ангийг хувийн бүрэн дунд “Ж-” сургуульд суралцаж төгссөн. Манай дүү сурлага спортоороо тэргүүний сурагч ба сургуулиа онц, сайн дүнтэй алтан медалтай төгссөн. Багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг хүүхэд юм. Манай дүү хүнд их тусч, хүмүүсийн дунд биеэ зөв авч явдаг. ...11 жилээ төгсөөд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангид элсэн орсон. Манай аав ээж хоёр хөдөө Төв аймгийн Заамар суманд тэтгэвэрт гарсан хүмүүс байдаг. Дүү хотод манай гэрт нөхөр бид хоёртой хамт амьдардаг. Манай дүү С- 2017 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зодоон хийгээд цагдаагийн байгууллагад шалгагдаад 500,000 төгрөгөөр торгуулсан. Манай дүү хүнтэй маргалдаж учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан одоо ямар нэгэн гомдол саналгүй болсон. ...” гэх мэдүүлэг [8],
9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7584 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн аньсага хаагдсан, эмзэглэлтэй, зүүн хацар яс хонхойсон, эмзэглэлтэй, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Толгойн КТГ”-д зүүн хацар яс, хацрын нум, зүүн ухархайн дотор, доод хана, хамрын нурууны хоёр тал хугарсан, тархины эдэд гэмтлийн өөрчлөлтгүй.
ДҮГНЭЛТ:
1.О.Б-ын биед зүүн ухархайн дотор, доод хана, хацар яс, түүний нум, хамрын нурууны хугарал тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Ганболд/. ...” гэсэн дүгнэлт [9],
10.Шинжээч Ц.Ганболдын хэрэг бүртгэлтэд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...О.Б-ын биед учирсан зүүн ухархайн дотор, доод хана, хацар яс, түүний нум, хамрын нурууны хугарал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр буюу гараар цохиход үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. ...” гэх мэдүүлэг [10],
11.Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтод найз охин Н-тай уулзчихаад харих гэтэл унаа байхгүй болохоор Толгойтоос 1000 төгрөгийн унаанд суугаад таван шарын автобусны буудал дээр буугаад төв замын урд хэсгээр баруунаас зүүн тийш “Хархорин” зах руу чиглээд Саппорогийн буудал орох санаатай ганцаараа алхаж явж байгаад “Хархорин”-гийн явган хүний гарцаар хойшоогоо гарах замдаа Б-, З- гэж хоёр таньдаг хүнтэйгээ таарсан. Тэр хоёрыг би гуйгаад ахыгаа Саппорогийн буудал хүргээд өг гэж хэлээд замын хойд талаар хамт бид гурав алхаад Цамбагаравын буудал орох замд өөдөөс зургаан залуу алхаад ирж байсан. Нэг залуу нь зөрөхдөө намайг мөрлөөд бид хоёр зөрөх гэж явж байгаад би эргээд хартал үл таних залуу “яасан” гэж хэлсэн. Би хариуд нь “яасын бэ” гэж хэлтэл тэр залуу цамцаа тайлаад өмдний тэлээгээ сугалаад баруун гартаа ороогоод над дээр гүйж ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж авахад хамт явсан залуус нь бүгд ирээд намайг шахаад модны хашлагны тороос руу түлхээд шахахад би тэр тороосонд нь хөл тээглээд газар унасан. Манай хоёр дүү тэдгээр залуусаас намайг салгаж холдуулаад газраас босгосон. Би босож ирээд тэдгээр залуустай муудалцаад 10-20 минут хэрэлдэж зогсож байгаад утсаа гаргаж ирээд найз Т-гийн утас руу нь залгаад найзыг нь хүмүүс зодох гээд байна гэж хэлсэн. Төд удалгүй Т-, А-, Б- гурав такси барьж ирээд “Пицца хат”-ын хажууд зогсоод машинаас бууж ирээд орилоод тэр гурав ирж байсан. Тэр үед тэдгээр залуус манай гурван найзыг ирж байхыг хараад бүгдээрээ зүүн тийшээгээ зугтаагаад гүйгээд явсан. Манай гурван найз намайг хүргэж өгөх гээд таксинд суугаад хөдлөх гэж байхад тэдгээр залуус “Р-” баарны ажилтан гэх нэг залуугийн хамт 3-4 хүн буцаад ирэхээр нь бид хэд таксинаасаа буугаад өөдөөс нь яваад очиход Б- гэж залуу над дээр ирээд нүүр тулахаар нь би солгой гараараа далайтал хойшоо нэг ухарч алхахад нь би баруун гараа атгаж байгаад зүүн шанаа руу нь нэг удаа цохиход “Р-” баарнаас ирсэн гэх ах нь голоор орж ирээд салгасан. Тэр ах хэлэхдээ “амаараа учир зүйгээ олцгооё” гэж хэлсэн. Би тэгээд Б-оос “зүгээр биздээ” гэж хэлээд уучлал гуйхад Б- “зүгээрээ харин чи буруу хүнээ андуураад цохьчихлоо” гэж хэлээд бид хоёр хоорондоо гар бариад салсан. Намайг анх мөрлөсөн залуу сүүлд буцаж ирэхэд байхгүй байсан. Харин хамт явсан залуусаас нь буцаад 3-4 залуу нь иргэж ирсэн. Б- гэж залуу нь намайг машинаас буугаад очиход миний өмнө нүүр тулаад ирсэн, би солгой гараараар далайтал хойшоогоо нэг алхахаар баруун гараа атгаж байгаад зүүн шанаа руу нь нэг л удаа цохисон. Би Б-ыг нэг удаа цохисон. Надтай хамт явсан найз нар Б-од гар хүрээгүй. Намайг цохиж зодоогүй. Миний биед гэмтэл шарх байхгүй. Би Буянтогход гар хүрч гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би Б-од хохирлын мөнгө 1.250.000 төгрөг, дээр нь эмчилгээний мөнгө 350.000 төгрөг бэлнээр нь өгсөн. ...” гэх мэдүүлэг [11],
12.Хохирогч Б-ын гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд [12], хохирогч О.Б-ын “хохирлоо барагдуулж авсан гэх хүсэлт [13],
13.Б.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [14], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [15], Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт [16], Асап сангийн лавлагаа [17], Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [18], Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3/11773 дугаар албан бичиг /Б.С- нь 450.000 төгрөгийн торгуулийг бүрэн төлсөн тухай/ [19], Б.С-ын нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай дүүргийн улсын бүртгэлийн лавлагаа [20], Б.С-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа [21], Б.С-ын нас тоолсон тухай тэмдэглэл /2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 17 нас 11 сар 03 хоногтой байсан тухай/ [22], Б.С-ын хувийн байдлын талаарх бүрэн дунд боловсролын үнэмлэх, сурагчийн хувийн хэрэг, суралцаж байсан хичээлийн үнэлгээ зэрэг баримтуудын хуулбар [23], мөн Б.С- нь “Төрийн банк”-нд данс эзэмшдэг [24], Хаан банк, Кредит банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банкуудад данс эзэмшидэггүй тухай лавлагаанууд [25] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүдэгч Б.С- нь 2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүгийн 00 дүгээр хороо, “Цамбагарав”-ын автобусны буудлын баруун талд байрлах “Ж” нэртэй пабын урд явган хүний зам дээр иргэн Г.Г-тэй “хажуугаар өнгөрөхдөө мөрлөсөн” гэх шалтгаанаар маргалдан, улмаар найзуудаа дуудаж хэрүүл маргааныг өдөөж, тэдний маргааныг салгах гэж байсан иргэн О.Б-ын нүүрэнд гараараа цохиж, биед нь зүүн ухархайн дотор, доод хана, хацар яс, түүний нум, хамрын нурууны хугарал бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч О.Б-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ...1 дүгээр хороолол орж сагс тоглох гээд ...сагсан бөмбөгийн талбай дээр очиж тоглож байхад 20:00 цагийн үед найз Г-, Б- хоёр ирээд тавуулаа сагс тоглож ...2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уусан. ...Шөнийн 02:00 цагийн үед гэр лүүгээ харихаар болоод ...“Цамбагарав”-ын автобусны буудлын ойролцоо 19-ийн автобусны буудал чиглэлтэй явган хүний замаар алхаж явтал өөдөөс 4 залуу ирж байсан. Тэр 4 залуутай зөрөхдөө манай найз Г-, С- гэдэг залуутай мөргөлдөж, тэр хоёр маргалдаад заамдалцаад авахаар нь С-ын найз бид хоёр салгасан. ...Тэгтэл С- миний уруул руу цохихоор нь найзуудынхаа араас зугтсан. “Цамбагарав”-ын автобусны буудал дээр ирээд найзуудтайгаа уулзахад М-, Б- хоёр байхгүй байхаар нь тэр залуучуудад зодуулж байгаа байх гэж бодоод “Р-” баарны зөөгч ах У-д хэлээд хамт нөгөө газраа очиход тэр залуучууд байсан. ...Би С-т “чи буруу хүнээ цохьчихлоо доо” гэхэд хүрч ирээд дахин миний зүүн талын шанаа руу цохиход би газар унасан. ...С-т цохиулсны дараа зүүн талын нүд халуу дүүгээд, бүрэлзээд, толгой эргээд, нүднээс юм гоожоод байсан. ...Өөр хүн намайг цохиогүй, миний ам, зүүн талын хацар хавьцаа цохисон. ...” гэх мэдүүлэг [26],
-Гэрч Ч.Б-ий хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад ...манай найз С- Т-гийн гар утас руу залгаад “Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, “Цамбагарав”-ын автобусны буудлын баруун талд буюу “Пицца хат”-ын урд хэдэн согтуу ах нар намайг зодох гээд байна хүрээд ирээч” гэсэн. ...такси бариад явж очоод машинаас орилоод буутал нөгөө ах нар зугтаасан. Тэгээд С-ыг аваад таксинд суух гэтэл нөгөө ах нар буцаад ирсэн. ...Тэгтэл С- нэг өндөр залуутай маргалдаад зүүн гараараа далайгаад нөгөө залуу дальтархад баруун гараараа доороос нь өлгөж цохисон. ...С-тай маргалдаж байсан залуусыг өмнө нь харж байгаагүй, танихгүй. ...С- л тэр өндөр залууг гараараа доороос нь өлгөж эрүү хавьцаа нь нэг цохисон. ...” гэх мэдүүлэг[27],
-Гэрч Б.Б-ы хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай найз Б-ын төрсөн өдөр болоод ...Б-той уулзах гэж оройн 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүүргийн хороо, 00 дүгээр байрны урд талын сагсан бөмбөгийн талбай дээр Г-тэй хамт ирэхэд Б-, М-, Б-э гурав байсан. Тэгээд бид 5 сагс тоглож байгаад дэлгүүрээс 2.5 литрийн том пиво нэгийг авч уугаад ...шөнийн 01:00 цагийн үед гэр лүүгээ харих гээд ...Цамбагаравын баруун талд “Ж” пабын урд явган хүний замаар явж байхад өөдөөс 4 хүүхэд ирж байсан. Тэр дөрвийн нэг нь зөрөхдөө манай найз Г-ийг мөрлөчихсөн. Тэгтэл Г- “хөөе чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу эргэж хараад Г-тэй муудалцаад заамдалцаад ...Б- бид хоёр тэр хоёрыг салгасан. ...Б- тэр залуутай юм яриад үлдсэн. Тэгээд цаана очоод хүлээгээд зогсож байхад машинаас 3 банди бууж ирэхэд тэр залуу Б-ыг цохих шиг болсон. ...Тэгээд ирээд Б-ын нүүрийг харахад хамар амнаас нь цус гаргасан зүүн талын шанаа нь цөмөрчихсөн юм шиг байхаар нь шууд гэмтлийн эмнэлэг очиж үзүүлэхэд зүүн талын шанаа нь цөмөрчихсөн байсан. ...Миний харснаар бол нүүр лүү нь гараараа цохиод авах шиг болсон. ...Б-ын нүүрнээс цус гарсан зүүн талын шанаа нь цөмөрчихсөн байсан. ...Г-, С- хоёр хоорондоо мөрлөснөөс болж маргаан гарсан. ..” гэх мэдүүлэг [28],
-Гэрч Г.Г-ий хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн найз Б-гийн хамт 22 цаг болж байхад ... 1 дүгээр хороололд ирэхэд Б-, М-, Б-э гээд манай 3 найз байсан. Бид 5 уулзаад сааданд хэсэг юм ярьж сууж байхдаа 2.5 литрийн савалгаатай пиво нэгийг хувааж уусан. ...Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд явж байтал үл таних 20 орчим насны 4 залуус бид нарын өөдөөс ирж таарсан юм. Тэр 4 залуу бид нарын хажуугаар зөрөхдөө нэг залуу нь намайг мөрлөсөн. ...намайг мөрлөсөн залуу надтай муудалцаад бид хоёр хэсэг хугацаанд заамдалцаад зогсож байтал ...Б- гэх найз маань бид хоёрыг салгасан. ...хажуу талын автомашины зогсоолоос 5 орчим залуу гарч ирэхэд надтай муудалцаж байсан залуу манай найз нар байна гэж хэлээд Б-ын нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. ...Тэр залуу надтай муудалцаж байхдаа надад өөрийгөө “Толгойтод байдаг С- гэдэг” гэж танилцуулж байсан. ...” гэх мэдүүлэг [29],
-Гэрч М.Б-ий хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар 13-ны өдөр манай найз Б-ын төрсөн өдөр болоод ...1.5 литрийн пиво нэгийг уугаад 00 дүгээр байрны шийдэн дээр ирсэн. ...оройн 21:00 цагийн үед манай найз Г-, Б- хоёр ирээд бид хэд сагс тоглож байгаад дахиад 2.5 литрийн пиво нэгийг уугаад сагс тоглож байгаад шөнийн 01:00 цагийн үед гэр лүүгээ харихаар явсан. ...Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд “Ж” пабын урд явган хүний зам дээр алхаад явж байхад өөдөөс 3 залуу ирж байсан. ...С- гэдэг залуу манай найз Г-ийг мөрлөж, тэр хоёр муудалцаад заамдалцаад авахад Б- салгах гээд дундуур нь ортол цаанаас С-ын найзууд орилолдоод ирсэн. С- Б-ын нүүр лүү нь цохиод авсан. ...Тэгээд хэсэг хугацааны дараа очиход “Р-” баарны зөөгч У- ах, Г-, Б- нар зогсож байхаар нь очоод хартал Буягтогтохын зүүн талын хацар сонин болчихсон байхаар нь гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд яс нь цөмөрчихсөн байна гэсэн. Намайг байхад Б-ыг С- нэг удаа нүүр лүү нь цохисон.. ...” гэх мэдүүлэг [30],
-Гэрч Н.М-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...2018 оны 06 дугаар 13-ны өдөр манай найз Б-ын төрсөн өдөр болоод би найз Б-ий хамт ...бид гурав 2.5 литрийн том пиво нэгийг уугаад ...14-р байрны шийдэн дээр ирсэн. ...оройн 21:00 цагийн үед манай найз Г-, Б- хоёр ирээд бид хэд сагс тоглож байгаад дахиад 2.5 литрийн пиво нэгийг уугаад ...шөнийн 01:00 цагийн үед гэр лүүгээ харихаар явсан. ...Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд “Ж” пабын урд явган хүний зам дээр алхаад явж байхад өөдөөс 3 залуу ирж явсан. ...С- гэдэг залуу манай найз Г-ийг мөрлөчихсөн. Тэр хоёр хоорондоо маргалдаад заамдалцаад авахад Б- салгах гээд дундуур нь ороход цаанаас С-ын найзууд орилолдоод гүйгээд гараад ирсэн. С- Б-ын нүүр лүү нь гараараа цохисон. ...бид нар гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд Б-ын хацрын яс нь цөмөрсөн гэсэн. Намайг харж байхад С- Б-ыг нэг удаа нүүр лүү нь цохисон. ...” гэх мэдүүлэг [31],
-Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ... Цамбагаравын буудал орох замд өөдөөс зургаан залуу алхаад ирж байсан. Нэг залуу нь зөрөхдөө намайг мөрлөөд бид хоёр зөрөх гэж явж байгаад би эргээд хартал үл таних залуу “яасан” гэж хэлсэн. Би хариуд нь “яасын бэ” гэж хэлтэл тэр залуу цамцаа тайлаад өмдний тэлээгээ сугалаад баруун гартаа ороогоод над дээр гүйж ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан. ...намайг шахаад модны хашлагны тороос руу түлхээд шахахад би тэр тороосонд нь хөл тээглээд газар унасан. Би босож ирээд ...найз Т-гийн утас руу нь залгаад найзыг нь хүмүүс зодох гээд байна гэж хэлсэн. ...удалгүй Т-, А-, Б- гурав такси барьж ирээд ...тэдгээр залуус манай гурван найзыг ирж байхыг хараад бүгдээрээ зүүн тийшээгээ зугтаагаад явсан. Манай гурван найз намайг хүргэж өгөх гээд таксинд суугаад хөдлөх гэж байхад тэдгээр залуус ...нэг залуугийн хамт 3-4 хүн буцаад ирэхээр нь бид хэд таксинаасаа буугаад өөдөөс нь яваад очиход Б- гэж залуу над дээр ирээд нүүр тулахаар нь би солгой гараараа далайтал хойшоо нэг ухарч алхахад нь би баруун гараа атгаж байгаад зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. ...Б- “...чи буруу хүнээ андуураад цохьчихлоо” гэж хэлсэн. ...Би Б-ыг нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг [32],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7584 дугаартай дүгнэлт [33], шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг [34] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.С- нь хохирогч О.Б-той хамт явж байсан түүний найз Г-ийг мөрлөж, эхэлж маргаан үүсгэсэн байх ба улмаар найзуудаа дуудан ирүүлж хэрүүл маргааныг өдөөсөн, мөн тэднийг салгасан хохирогч О.Б-ын нүүрэнд гараараа цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.С- урьд нь мөрлөлөө гэх шалтгаанаар бусдыг зодож гэмтэл учруулсан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, мөн тус гэмт хэргийг мөрлөлөө гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, салгах гэсэн иргэнийг зодсон байдал нь түүний нийгэмд биеэ авч явж байгаа байдал, ёс суртахуун, зан төлөв зэрэг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.С- нь хохирогч О.Б-ын биед “зүүн ухархайн дотор, доод хана, хацар яс. Түүний нум, хамрын нурууны хугарал бүхий” хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг заалтад зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчоос 1.250.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлж, шүүгдэгч Б.С- нь хохирогч О.Б-од 1.250.000 төгрөг, 350.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг нөхөн төлсөн байх ба цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогчоос хүсэлт [35] ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.С-ыг хохирогч О.Б-од төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.С- нь урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, мөн түүний холбогдсон гэмт хэргийг прокурорын шатанд эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан байна. Өөрөөр хэлбэл нэг жилийн өмнө 1 хүн зодож, тус хохирогчтойгоо эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан, мөн хоёр хүнийг зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан хэрэгтээ шүүхээс торгуулийн ял шийтгэгдэж байсан зэрэг түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Б.С-т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.С-аас өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо “энэ жил оюутан болсон тул хичээл завсардах зэргийг харгалзан үзэж, торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.
Шүүгдэгч Б.С- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хоёр иргэнийг зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэх эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байсан байна.
Мөн хувийн байдлын хувьд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт шалгагдаж, хохирогч, яллагдагч нар сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр тус хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон зэрэг баримтууд хэрэгт цугларчээ.
Шүүхээс шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж, түүнд 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.С-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.
[1] Хавтаст хэргийн 11-14 дүгээр тал.
[2] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.
[3]Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.
[5]Хавтаст хэргийн 28-30 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.
[7]Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.
[8]Хавтаст хэргийн 24-25 дугаар тал
[9]Хавтаст хэргийн 38 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 35 дугаар тал
[11]Хавтастхэргийн 50-52 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 95-98 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 99 дүгээр тал.
[14]Хавтаст хэргийн 56, 60 дугаар тал.
[15]Хавтаст хэргийн 63 дугаар тал.
[16]хавтаст хэргийн 55 дугаар тал.
[17]Хавтаст хэргийн 61-62 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 66-69 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.
[20] Хавтаст хэргийн 73 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.
[22] Хавтаст хэргийн 76 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 77-86 дугаар тал.
[24] Хавтаст хэргийн 87-89 дүгээр тал.
[25] Хавтаст хэргийн 91-94 дүгээр тал.
[26] Хавтаст хэргийн 11-14 дүгээр тал.
[27]Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.
[28] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.
[29]Хавтаст хэргийн 28-30 дугаар тал.
[30] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.
[31]Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.
[32]Хавтастхэргийн 50-52 дугаар тал.
[33]Хавтаст хэргийн 38 дугаар тал.
[34] Хавтаст хэргийн 35 дугаар тал
[35] Хавтаст хэргийн 99 дүгээр тал.