2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10277

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоотод оршин суух Барга овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/-гийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харчин овогт *******ийн ******* /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ,,, тоотод өөрийн эзэмшилийн 2 өрөө байрыг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хариуцагч Алтацэцэг овогтой *******д түрээслүүлсэн боловч 4,750,000 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэйгээр 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Тухайн үед үлдэгдэл төлбөр болон СӨХ-ийн ямар нэг төлбөрийн үлдэгдэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ны дотор төлж барагдуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан боловч төлөөгүй. Иймд миний бие 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажриллагааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хаяг тогтоогдоогүй үндэслэлээр хүчингүй болгосон захирамж гарсан. СӨХ-ийн төлбөрийн 750,000 төгрөг төлөөгүй байсан тул нэмж, нийт 5,500,000 төгрөг нэхэмжлилсэн болно. Иймд, хариуцагч Алтацэцэг овогтой ******* /регистрийн дугаар: /-г эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.10.08-ны өдрийн 197/ШЗ2025/61358 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024.07.03ы өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 2025.02.13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлсөн баримт, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Тус шүүхийн тамгын газрын 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 3017 тоот албан бичиг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******гийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

 

2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. Б.******* нь Улаанбаатар хот, Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. Б.******* нь Харчин овогт *******ийн ******* /Регистрийн дугаар /-тай 2024.07.03ы өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч А.*******гийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

5. Б.******* нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хариуцагч А.*******д холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн хаягийг Улаанбаатар хот, ,,, тоот гэж тодорхойлсон байх ба тус шүүхийн шүүгчийн 2025.10.08-ны өдрийн 197/ШЗ2025/61358 дугаар захирамжаар хариуцагч дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч А.*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, , 43 дугаар хороо,, тоот гэсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар А.*******г шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн шуудангийн илгээмжийн магадлагаагаар тогтоогдож байна.

 

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд, А.*******г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, , 43 дугаар хороо,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй Харчин овогт *******ийн ******* /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Б.******* /утас: 99079378, 89600900/ мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР