| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/12040/И |
| Дугаар | 191/ШШ2025/10315 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/10315
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух Дархчуул овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,,, /регистрийн дугаар: /-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03677 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон 2025 оны 10 сарын 20-ны өдрийн Б/415 дугаар гарсан өдөр хүртэлх хугацааны цалинд 27,176,048 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х.******* намайг Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалаас үндэслэлнүйгээр чөлөөлсөн маргааныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03677 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийг Чингэлтэй Нэгдсэн эмнэлгээс 2025 оны 10 сарын 20-ны өдрийн Б/415 дугаар тушаалыг гаргаж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсийг олгож, ажилд эргүүлэн томилж, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийж биелүүлсэн. Гэвч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03677 дугаар шийдвэр гарсанаас хойш ажилд эргүүлэн томилсон Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 10 сарын 20-ны өдрийн Б/415 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны цалинг хуулийн дагуу олгохгүй байх тул дээрх хугацааны цалинг гаргуулж, уг хугцаанд хамарсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх талаар гомдлыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2024 оны 09 сарын 10-ны едрийн 182/ШШ2024/03677 дугаар шийдвэрээр миний нэг өдрийн цалинг 120,248 төгрөгөөр тооцон тогтоосон болно. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 11 сарын 03-ны дугаар 25/90 хуралдаанаар ажил олгогч талаас гомдол гаргагч надтай харилцан тохиролцож ажилд томилогдох хүртэлх хугацааны доорх цалинг олгох шийдэлд хүрсэн болно. Тиймээс Чингэлтэй Нэгдсэн эмнэлгээс ажилгүй байсан хугацааны цалин болох 2024 оны 09 сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 сарын 20-ны өдрийн хооронд хамаарах нийт 226 хоногт тооцогдох 27,176,048 төгрөгийг /226*120,248 = 27,176,048/ гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Х.*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 25/90 дугаар шийдвэрээр Чингэлтэй нэгдсэн эмнэлгээс ажилгүй байсан хугацааны цалин болох 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хамаарах нийт 226 хоногт тооцогдох 27,176,048 төгрөгийг /226*110,248=27,176,0418/ олгуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэхээр харилцан тохиролцсон болно. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03677 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон 2025 оны 10 сарын 20-ны өдрийн Б/415 дугаар гарсан өдөр хүртэлх хугацааны цалинд 27,176,048 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхийг даалгах тухайгаа хийхийг даалгах ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03677 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон 2025 оны 10 сарын 20-ны өдрийн Б/415 дугаар гарсан өдөр хүртэлх хугацааны цалинд 27,176,048 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
1. Х.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03677 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон 2025 оны 10 сарын 20-ны өдрийн Б/415 дугаар гарсан өдөр хүртэлх хугацааны цалинд 27,176,048 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,030 төгрөгөөс 182,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 182,015 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******т буцаан олгож, хариуцагч Чингэлтэй Нэгдсэн эмнэлгээс 182,015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР