| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10617/И |
| Дугаар | 191/ШШ2025/10869 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/10869
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******лол,*******,*******,******* ББСБ ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,,, /Регистрийн дугаар: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 36,624,915.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч С.Орхонтулга н 2024 оны 12-р сарын 09-ны өдөр Есөн финанс ББСБ ХХК-с 2412031656 дугаартай зээлийн гэрээ байгуулж 23,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэйгээр барьцаат зээл бүтээгдхүүнээр зээл авсан. Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 272 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний төлбөрийн үндсэн зээл 23,000,000 төгрөг, үндсэн хүү 12,249,863.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,375,052.01 төгрөг, нийт 36,624,915.29 төгрөгийг С.Орхонтулгаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.Орхонтулгын гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч С.Орхонтулга нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: С.Орхонтулга миний бие Есөн финанс ББСБ-д 36,624,915.29 төгрөг төлөх нь үнэн бөгөөд дээрх мөнгөн дүнг 2025 оны 12 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 4,578,915.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Есөн финанс ББСБ ХХК нь хариуцагч С.Орхонтулгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,624,915.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 36,624,915.29 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 36,624,915.29 төгрөгийг 2025 оны 12 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 4,578,915.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Есөн финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Орхонтулгад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Есөн финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Орхонтулгад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,624,915.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 36,624,915.29 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 36,624,915.29 төгрөгийг 2025 оны 12 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 06 сарын 30-ны өдөр 4,578,000 төгрөгөөр, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 4,578,915.29 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, С.Орхонтулгад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,075 төгрөгнөөс 170,537.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 170,537.5 төгрөгийг нэхэмжлэгч Есөн финанс ББСБ ХХК-д буцаан олгож, хариуцагч С.Орхонтулгаас 170,537.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Есөн финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч С.Орхонтулга нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР