| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0134/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/156 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох 1814003280160 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багт иргэн *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багт иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч *******гийн ... Нийнд ирэхдээ би халамцуу ирсэн, надтай хамт явсан******* 0,75 граммын 2 шил Улаанбаатар гэсэн нэртэй архи авчирсан. Н,******* бид 3 хувааж уусан. Би нэг шил архийг нь хуваалцаж уусан. Би Нийнд хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Тэгтэл Нийн эхнэр нь намайг сэрээгээд*******ыгоо аваад яв гэхээр нь би*******ыг 2 цохиод авсан чинь Н намайг чи яагаад цуг яваа хүнээ зоддог юм гээд Н надруу дайраад баруун нүдрүү нэг цохиод авсан. Тэгэхээр нь би чамайг голын баньд нараар зодуулна шүү гэсэн юм. Тэгсэн Н миний нүүрлүү өшиглөөд авсан. Тэнд байсан хүмүүс салгаад гэрээс гарцгаасан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь нүүр ам нил цус болчихсон байсан. Батцэцэг цус цэвэрлэж өгсөн. Тэгээд шөнөдөө би*******ыг сундлаад гэрлүүгээ явсан. Өмнө нь Нтой бэлчээрээс болж маргаж байсан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-17/,
Гэрч *******ын ... Тэгтэл ******* эгч Уг сэрээгээд чи энэ*******ыгоо аваад яв гээд хэлсэн чинь У надруу уурласан чинь Н ах намайг өмөөрөөд Уг зодсон. Тэгээд Н ахын хүүхэд нь хониноос ирээд аавыгаа салгаад гэрлүү нь оруулсан. Бид хоёр мотоциклио асаагаад *******ынд очиж байж байгаад шөнө нь Угийнхруу явсан. Замаараа ******* гэдэг айлд орчихоод У бид хоёр *******аар Угийн гэрт нь хүргүүлсэн У бид хоёр урьд шөнө нь архи уучихсан жаахан согтуу ирсэн. Н ахынд ирээд авчирсан архиа уугаад нэлээн согтсон Н ах бид хоёрын авчирсан архинаас хувааж уусан жаахан халамцуу болсон байсан. Угийн баруун нүдний дээд хөмсөгний ойролцоо язарсан, цус гарсан байсан. Хоёр нүд нь нэлээн хавдсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/,
Гэрч..Н.*******гийн ... 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Манай нөхөр Н бид хоёр ямаагаа самнах гээд байж байсан чинь У,*******оо хоёр мотоцикльтой ирсэн. Тэр хоёр ирэхдээ 2 шил Улаанбаатар нэртэй 0,75 грамийн архи авчихсан согтуу ирсэн. Манай нөхөрт нэг шил архи өгсөн, тэрийг нь манай нөхөр аваагүй, тэгээд У манай нөхрийг сундлаад ямаа самнадаг гэрлүү аваад явсан, замдаа нэг шил архийг*******, Н, У нар уучихаад ирсэн. Нэг шил архийг гэрт ирээд уусан. Архиа уучихаад У нь ямаа самнадаг гэрт унтаад байсан. Н ямаагаа самнаад сууж байсан чинь******* нь хэрүүл нэхээд байсан. Би Уг сэрээгээд*******ыгоо аваад яв ажил хийлгэхгүй юм гэж хэлсэн. Тэгсэн чинь*******ыгоо У нь цохиод авахаар нь манай нөхөр Н гараараа баруун нүднийх нь хөмсөгрүү нь цохиод авахаар Батцэцэг бид хоёр салгаад гэрээсээ гаргасан. Манай нөхөр гэрлүүгээ орох гээд явж байсан чинь араас нь У чамайг дагуулж явж байгаад ацын голын банди нараар зодуулах гэж байсан юм гэсэн чинь манай нөхөр Н эргэж очоод Угийн нүүрлүү нь гараараа цохисон. Манай хүүхэд Лувсандамба хониноосоо ирж байсан. Тэгээд аавыгаа аваад гэрлүүгээ орсон. Тэгээд тэр хоёр мотоциклио унаад манайхаас зүүн тийшээ явсан. Бид нар ч бас амарцгаасан. У******* нар манайд ирэхдээ согтуу ирсэн. Манайд ирээд манай нөхөртэй авчирсан 2 шил архи уугаад бүүр их согтсон. Манай нөхөр Н бол тэр хоёрын авчирсан архийг л хувааж уусан. Нээх согтоогүй байсан ухаанаа алдтал бол согтоогүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26/,
Гэрч ... Би өдөржингөө хонио хариулж яваад үдээс хойш ирсэн чинь манай гэрийн гадаа У ахтай аав хэрүүл хийгээд байж байхаар нь аавыг аваад гэрлүүгээ оруулсан тэр хоёр мотоциклио асаагаад явсан . У******* нар манайд ирэхдээ согтуу ирсэн. Манай аав бол авчирсан архийг нь л хувааж уусан, Аав нэг их согтоогүй байсан. Аав Уг яагаад зодсоныг би мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/,
Шүүгдэгч *******ийн ... би 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байсан чинь У******* нар ирсэн. Ирэхдээ 2 шил Улаанбаатар гэсэн нэртэй архи авчирсан. Түүнийг нь бид гурав хувааж уусан. Тэгээд би гэртээ ямаа самнаж байсан чинь хамт ирсэн Болбаатар нь хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь манай эхнэр Уг сэрээгээд энэ хүнээ аваад яв гэсэн. Тэгтэл У нь*******баатарлуугаа дайрхаар нь миний уур хүрээд Уг нүүрлүү нь гараараа цохисон. Тэгээд манай эхнэр болон Батцэцэг нар гэрээс салгаад гаргасан чинь У намайг ацын голын банди нараар зодуулна гэхээр би нүүрлүү нь нэг өшиглөсөн юм. Би буруугаа хүлээж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 11-ний өдрийн 384 дугаартай шинжээчийн ... *******гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний салстад цус харвалт, зовхины цус хуралт, баруун хөхөнд цус хуралт, баруун зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******гийн 2 ширхэг рентеген зураг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 84-85 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентеген зургийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентген зургийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА