Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

 

*******, *******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, *******-******* нарын өмгөөлөгч     

Нарийн бичгийн дарга Г.Ганзул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/514 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох 2518000000505 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

2.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч *******, *******-******* нар нь бүлэглэн 2025 оны ******* дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дугаар баг, ******* дугаар брак байрны гадна зогсоол дээр байсан хохирогч ******* эзэмшлийн *******-******* улсын дугаартай "Тоёота приус-*******" маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг - улсын дугаартай “Тоуоtа Prius-*******” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2025 оны ******* дугаар сарын -ний өдрөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дугаар баг, дүгээр брак байрны гадна хохирогч эзэмшлийн - улсын дугаартай “Сонота *******” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг -8******* улсын дугаартай “Тоуоtа sai” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.234.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, *******-******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт , овогт -******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч *******, *******-******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******-******* нарт оногдуулсан тус бүр 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд гүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******-******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан- Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, *******-******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан -8******* улсын дугаартай “Тоуоtа sai” маркийн тээврийн хэрэгсэл болон - улсын дугаартай “Тоуоtа Prius-*******” маркийн тээврийн хэрэгслийн үнэ нийт 52.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******-******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 2*******.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй , орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн байна.

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон , орлогыг... албадан гаргуулна" гэж, 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон , орлого" гэж... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаас үзвэл гэмт хэргийн замаар олсон , орлогыг хураахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг мөн адил хамааруулж хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгохоор зохицуулсан юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл, бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодит аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч утгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан -8******* улсын дугаартай Тоуоtа sai загварын тээврийн хэрэгсэл, - улсын дугаартай Тоуоtа Рrius-******* загварын тээврийн хэрэгслийн үнэ нийт 52.000.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******-******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах талаар өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, *******-******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн  зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглээгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэж хэрэглэсэн гэж үзэж эсэргүүцэл бичсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/514 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан -8******* улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн болох 25,000,000 төгрөг, - улсын дугаартай Тоёота Приус-******* маркийн тээврийн хэрэгслийн болох 27,000,000 төгрөг нийт 52,000,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******-******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 2*******,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх эсэргүүцэл бичсэн уг эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч саналдаа:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэхдээ бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч нар настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийг арилгасан гэх хувийн байдлыг харгалзан үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч нараас 52,000,000 төгрөг гаргуулна гэж байгаа хэтэрхий өндөр үнийн дүн байна. Хуульд заавал хураах биш, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг тайлбарлаж хуульчилсан байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Прокуророос шүүгдэгч *******, *******-******* нарыг бүлэглэн 2025 оны ******* дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим, Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дугаар баг, ******* дугаар брак байрны гадна зогсоол дээр байсан хохирогч ******* эзэмшлийн *******-******* улсын дугаартай "Тоёота приус-*******" маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг - улсын дугаартай “Тоуоtа Prius-*******” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2025 оны ******* дугаар сарын -ний өдрөөс 20-нд шилжих шөнө 04.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* дугаар баг, дүгээр брак байрны гадна байрлуулсан хохирогч эзэмшлийн - улсын дугаартай “Сонота *******” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг -8******* улсын дугаартай “Тоуоtа sai” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.234.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд д учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэдэг нь өмчлөгч, эзэмшигчийн амь нас, эрүүл мэндэд ямар нэг хохирол учруулахгүйгээр халдахыг, “хууль бусаар авах” гэдэг нь өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц, далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэн авахыг ойлгодог.

Түүнчлэн гэмт этгээд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах, хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас хурдан шуурхай зугтах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч *******, *******-******* нар дээрх гэмт хэргийг машин механизм ашиглаж бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч : “...миний бие 2025 оны 0******* сарын -ний өдрийн 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, -р брак байрны гадна өөрийн эзэмшлийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулчхаад гэртээ орж унтсан. Ингээд үүрээр 04.00 цагийн үед цагдаагийн байгууллагаас над руу залгаад машины дугуй алдагдсан талаар хэлсэн. Би тэр даруй гэрээс гараад машин дээрээ очиход миний машины 4 дугуй алдагдсан байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар миний машины 4 дугуйг бүтэн олж өгсөн. Миний машины 4 дугуйны хоёр нь 225/*******0R17 хэмжээтэй, нөгөө хоёр нь 225/*******5R17 хэмжээтэй өвлийн дугуйнууд, шогун гэх нэршилтэй обудтай байсан, 4 обуд, 4 дугуй нийлээд ойролцоогоор 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх-13-14-р тал/,

-хохирогч *******: “... 2025 оны ******* сарын 13-ны өглөө 08.00 цаг 29 минутын үед манай байрны хөрш Итгэл гэх залуу гэрийн хаалга тогшоод "машины чинь 4 дугуй байхгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би гараад машинаа шалгахад миний *******-******* улсын дугаартай "Тоёота приус-*******" маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй хулгайд алдагдсан байсан... Миний 4 дугуй хол тав R17-тай дугуй байсан. Би 4 дугуйгаа нийт 1,000,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх--р тал/,

-Дархан-Уул амгийн Дархан сум *******-р баг, -р брак байрны гадна - улсын дугаартай “Sonota *******” маркийн тээврийн хэрэгсэлд 2025 оны ******* сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5-р тал/, 

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багт байрлах Цагдаагийн газрын автомашины зогсоолд -8******* улсын дугаартай “Toyota sai” маркийн тээврийн хэрэгсэлд 2025 оны ******* сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-*******-10/,

-гэрч : “...миний бие 2025 оны ******* сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, дүгээр брак байрны 8 тоотод унтаж байхад үүрийн 04:00 цагийн үед байрны гадна төмөр дуугараад байхаар нь сэрээд харахад - улсын дугаартай “Сонота-*******” маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд -8******* улсын дугаартай цагаан өнгийн “Toyota sai” маркийн тээврийн хэрэгслийн гэрэл нь асаалттай байж байгаад маш хурдан хөдлөөд явсан. Ингээд гараад харахад - улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй нь байхгүй, тухайн тээврийн хэрэгслийн дор чулуу ивэгдсэн байдалтай байсан тул цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-1*******-р тал/,

-2025 оны ******* сарын 20-ны өдөр 225/*******5R17 хэмжээтэй 2 ширхэг дугуй, 225/*******0R17 хэмжээтэй 2 ширхэг дугуйг обуд, боолтуудын хамт хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-31-р тал/, 

-“ " ХХК-ийн 2025 оны ******* сарын 27-ны өдрийн ТХУ-5-91271******* дугаартай шинжилгээгээр "Обуд 225/*******5/R17 4 ширхэг 9*******0,000 төгрөг, 80 хувийн хээтэй өвлийн улирлын  дугуй 4 ширхэг 224,000 төгрөг, шифилк 20 ширхэг 50,000 төгрөг, нийт 1.234.000 төгрөг"-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-*******-39-р тал/,

-“ " ХХК-ийн 2025 оны 7 сарын 03-ны өдрийн 90059 дугаартай шинжилгээгээр "Sai маркийн -8******* улсын дугаартай сувдан цагаан өнгийн автомашиныг 25,000,000 төгрөг"-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-45-47-р тал/,

-“ " ХХК-ийн 2025 оны 7 сарын 03-ны өдрийн 90058 дугаартай шинжилгээгээр - улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн “Тоуоtа Prius-*******” маркийн тээврийн хэрэгсэл 27.000.000 төгрөгийн үнэтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-107/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-******* тал/, хохирогч 2025 оны 7 сарын 01-ний өдөр 5R/17-той 4 ширхэг обуд, 225/*******017/-той 4 ширхэг дугуй зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-102-р тал/ болон шүүгдэгч нарын өөрсдийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, шүүгдэгч *******, *******-******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүхээс болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн байх боловч шүүгдэгч нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлээгүй нь буруу байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй , орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон , орлогыг... албадан гаргуулна" гэж, 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон , орлого" гэж... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаас үзвэл гэмт хэргийн замаар олсон , орлогыг хураахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг мөн адил хамааруулж хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгохоор зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэдэг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

Шүүгдэгч *******, *******-******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан -8******* улсын дугаартай “Тоуоtа sai” загварын, - улсын дугаартай “Тоуоtа Рrius-*******” загварын тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч нарын өмч биш байх ба -8******* улсын дугаартай “Тоуоtа sai” загварын тээврийн хэрэгсэл нь “Бэрс Финанс ХХК” ББСБ-ын эзэмшлийнх бөгөөд “ " ХХК-ийн хөрөнгийн ний тайланд зах зээлийн үнэ 25.000.000 төгрөгийн үнэтэй болохыг, мөн - улсын дугаартай “Тоуоtа Рrius-*******” загварын тээврийн хэрэгсэл нь “Богд лизинг” ХХК-ийн эзэмшлийн автомашин байх ба “ " ХХК-ийн гээр 27.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан -8******* улсын дугаартай “Тоуоtа sai” загварын тээврийн хэрэгслийн үнэ 25.000.000 төгрөг, - улсын дугаартай “Тоуоtа Рrius-*******” загварын тээврийн хэрэгслийн үнэ 27.000.000 төгрөг, нийт 52.000.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******-******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/514 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад:

-“4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******-******* нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан -8******* улсын дугаартай “Тоуоtа sai” загварын тээврийн хэрэгслийн үнэ 25.000.000 төгрөг, - улсын дугаартай “Тоуоtа Рrius-*******” загварын тээврийн хэрэгслийн үнэ 27.000.000 төгрөг, нийт 52.000.000 /тавин хоёр сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******ээс 2*******.000.000 /хорин зургаа сая/, шүүгдэгч *******-*******эс 2*******.000.000 /хорин зургаа сая/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд гүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ийн цагдан хоригдсон 79 хоног, *******-Эрдэнийн цагдан хоригдсон 79 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

                  ШҮҮГЧ                                                        Г.ДАВААРЕНЧИН

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ