2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/11398

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Ц.Амармэнд, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******н ******* /Регистрийн дугаар *******/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,, ББСБ ХХК /Регистрийн дугаар / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ,,, ХХК /Регистрийн дугаар /-д холбогдох

 

Зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 110,024,122 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

хариуцагчийн өмгөөлөгч Ж.,

иргэдийн төлөөлөгч Б.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.******* нь ХХК-тай 2022 оны 11 сарын 04-ний өдөр 208 дугаартай Түрээсийн гэрээ байгуулан, гэрээний дагуу өөрийн Цэгц хөрөнгө ББСБ-н нэр дээр зээлийн барьцаанд байдаг цагаан өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн ХК-аас хүртэл нүүрс тээвэрлэлт хийж хамтарч ажиллаж байсан. 2023 оны 12 сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээврийн авто замын 64 дэх километрт Н.******* миний бие өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад ХХК-ийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан Д. нь жолоо барьж явахдаа зүүрмэглэж урсгал сөрөн манай машины өөдөөс ирэхэд миний бие замаас гарах арга хэмжээ авсан боловч манай машины чиргүүлийг шүргэж улмаар замын хажуу тал руу тээврийн хэрэгсэл унагаж зам тээврийн осол гарсан бөгөөд зам тээврийн осол гаргасан ХХК-ийн жолооч Д. анхны тусламж үзүүлэлгүйгээр ослын газраас зугтааж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.5, 11.3, 13.1-д заасныг тус тус зөрчиж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж гэмт буруутай болохыг тогтоож 2023 оны 12 сарын 25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 0130649 дугаартай Шийтгэлийн хуудас-аар тухайн зөрчилд нь шийтгэл ногдуулсан.

Энэхүү зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 64,645,000 төгрөгийн хохирол учруулсан болохыг 2023 оны 12 сарын 25-ны өдөр Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон. Мөн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3,250,000 төгрөг, тээврийн хэрэгслийн толгой, чиргүүл чирүүлсэн шатахууны төлбөрт нийт 366 литр түлшийг тухайн өдрийн ханшаар 1 литрийн 4630 төгрөгөөр бодож нийт 1,694,580 төгрөг, ковш хөлсөлсөн төлбөр 1,500,000 төгрөг, ачиж явсан нүүрсний хорогдол 5,274,926 төгрөг, 2023 оны 12 сарын 21-ний өдрөөс 2024 оны 03 сарын 13-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслээ журмын хашаанаас авч чадаагүй журмын хашааны төлбөрт 1 өдрийн 22000 төгрөгөөр тооцож нийт төлбөрт 1,804,000 төгрөг, тээврийн хэрэгслийн жолооч Н.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдож 1,682,586 төгрөгөөр эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн, 2023 оны 12 сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан шатахууны төлбөр 173,030 төгрөг, 2023 оны 12 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 13-ны өдөр хүртэл журмын хашаанаас автомашинаа авч чадалгүй, ямар нэгэн тээвэрт ороогүй ажилдаа явж чадаагүй тул энэ хугацаанд олох байсан орлогод дунджаар 1 сарын орлого 10,000,000 төгрөгөөр тооцож 3 сарын хохиролд 30,000,000 төгрөг, нийт 110,024,122 төгрөгийн хохирол учирсан.

Зам тээврийн осол гарсан гэдгийг ХХК зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн байдаг бөгөөд энэ нь зөрчлийн хэрэгт тухайн үед ирүүлсэн баримтаар болон ХХК-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамгатай, манайх осол гаргасан талаар мэдэж байгаа учраас ямар нэгэн гомдол санал байхгүй, манай тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргаж өгнө үү гэсэн нотлох баримт хэргийн материалд авагдсан байгаа. Энэ нь ХХК жолооч Д.ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан гэдгийг мэдэж байсан болохыг нотолж байгаа. Зам тээврийн ослоос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд компани болон жолооч нарын хэн ч хохирол төлбөр төлөөгүй, шүүхээр яв гэсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус компани нь жолооч Д.ад тухайн автомашины эзэмших эрхийг олгосон нь хөлсөөр ажиллах гэрээнээс харагддаг. Тиймээс иргэн Н.*******д учирсан хохирлыг ХХК бүрэн хариуцах нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дугаар зүйлийн 499.1-д заасныг үндэслэн ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.ын гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд нийт 110,024,122 төгрөгийг хариуцагч ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгч Цэгц хөрөнгө ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл нь Цэгц хөрөнгө ББСБ ХХК-ийн нэр дээр 2021 оноос хойш зээлийн барьцаанд байгаа бөгөөд өмнөх зээлдэгч Ж. зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагын зүгээс уг тээврийн хэрэгслийг хураан авч, иргэн Н.*******тэй 2022 оны 04 сарын 28-ны өдөр ЗГ0500220306 тоот, 2022 оны 04 сарын 20-ны өдөр ЗГ0500220300 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж, зээлийг төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцон гэрээ байгуулан худалдан борлуулсан. Н.******* нь тээврийн хэрэгслийг худалдан авсан үеэс эхлэн өөрийн эзэмшил ашиглалтад байлган орлого олдог байсан. 2023 оны 12 сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа зам тээврийн осолд орсон бөгөөд тэрээр осолд орсон хэдий ч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгасан боловч шүүхийн маргаантай байгаа учраас өнөөдрийн байдлаар улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч амжаагүй тул уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь манай байгууллага байна. Фидуцийн гэрээ болон зээлийн гэрээгээр Цэгц хөрөнгө ББСБ ХХК-аас худалдаж авч тээврийн хэрэгслийг ашиглаж, үр шимийг нь хүртэж, учирсан хохирлыг нь бүрэн хариуцаж байсан хүн Н.******* байгаа учраас хохирлын төлбөрийг нэхэмжлэгч Н.******* хариуцагчаас гаргуулж авах нь үндэслэлтэй байна гэж үзэж тухайн осол гаргасан үед өмчлөгч байсан гэдэг утгаар манай байгууллага нэхэмжлэгчээр орж ирсэн. Нэхэмжлэгч Цэгц хөрөнгө ББСБ ХХК нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр болох автомашины хохирол болох 64,645,000 төгрөг, хохирлын үнэлгээ 3,250,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа. Манай байгууллагын хувьд тухайн тээврийн хэрэгсэл Цэгц хөрөнгө ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан боловч гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан этгээд нь Н.******* байсан гэдгийг баталж байгаа бөгөөд хохирлын төлбөрийг нэхэмжлэгч Н.*******д олгоход Цэгц хөрөнгө ББСБ ХХК татгалзах зүйлгүй гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

ХХК нь Дашнямын тай 2023 оны 09 сарын 15-ны өдөр компанийн хөрөнгө болох Beiben North Benz маркийн LBZ447DB2NA002520 арлын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэс таван толгой ХХК-ийн нүүрсний уурхайгаас Гашуун сухаат боомтын цагаан хад руу нүүрс тээвэрлэх болон холбогдох бусад ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 6 сарын хугацаатай хөлсөөр ажиллах 23/12 дугаартай гэрээг байгуулан ажиллаж байсан. Д. нь тухайн үед компанийн үндсэн ажилтан байгаагүй бөгөөд 2023 оны 12 сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргасан байна. Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д Компанийн эд хөрөнгө болох Beiben North Benz маркийн /Арлын дугаар LBZ447DB2NA002520/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажиллагчийн эзэмшилд шилжүүлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг ажиллуулагч хариуцахгүй, 5 дугаар зүйлийн 5.11-д Ажиллагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн бусдад учирсан хохирол, хор уршгийг өөрөө бүрэн хариуцна гэж заасан.

Зам тээврийн ослын тухайд нэхэмжлэлд Д. нь жолоо барьж явахдаа зүүрмэглэж урсгал сөрөн манай машины өөдөөс ирэхэд Н.******* нь замаас гарч арга хэмжээ авсан боловч манай машины чиргүүлийг шүргэж улмаар замын хажуутал руу унагаж тээврийн осол гарсан гэсэн байна. Д.ын бидэнд хэлснээр нойрмоглосон зүйл байхгүй, тухайн тээврийн хэрэгслийг шүргээгүй тул хөдөлгөөнөө үргэлжлүүлэн цааш явсан гэсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 16600 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед ямар байсан хэсэгт Уг машин урд талаасаа мөргөлдөж кабен ханзарч хэв байдлаа алдсан гэсэн байна. Мөн 16600 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланг холбогдогч Д.ад танилцуулаагүй, нэхэмжлэгчийн мэдүүлснээр автомашины чиргүүлийг шүргэсэн байхад яагаад автомашин урдаасаа мөргөлдсөн байдалтай үнэлгээ гаргуулаад байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.

Уг хэрэг нь хоёр нэхэмжлэгчтэй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн оролцогч орж болно. Гэхдээ нэхэмжлэгч Цэгц хөрөнгө ББСБ ХХК, иргэн Н.******* нарыг төлөөлж байгаа төлөөлөгч нь нэхэмжлэгч нар нэгдмэл санаа зорилготой эсэхийг мэдэгдэх ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа байдлаас харахад нэхэмжлэгч нар нэгдмэл санаа зорилго агуулагдахгүй байна гэж үзэж байна. Учир нь Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн лавлагааг гаргуулж авахад уг тээврийн хэрэгсэл Н.*******гийн нэр дээр байгаагүй гэдэг нь гараад ирсэн. Тэгэхээр фидуцийн буюу барьцааны гэрээгээр тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа хүн нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн хохирлыг нэхэмжлэх эрхтэй эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгч талаас тээврийн хэрэгслийн үнэлгээний төлбөр болох 64,645,000 төгрөгийг Цэгц хөрөнгө ББСБ ХХК нэхэмжилж байгаа гэж хэлж байна. Фидуцийн гэрээ болон барьцааны гэрээтэй байсан тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигч нь Цэгц хөрөнгө ББСБ ХХК. Нэхэмжлэгч нарын хувьд жинхэнэ нэхэмжлэгч хэн нь болох талаар нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Анх ХХК нэхэмжлэл гаргаж байсан, хөрөнгө нь биш болох нь тогтоогдонгуут Н.******* нэхэмжлэгчээр ороод ирсэн. Гэтэл Н.******* тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч эсэх нь тогтоогдохгүй байгаа.

Чиргүүлийн хэсгийг толиороо шүргэж осол гаргасан гэдэг. Чиргүүлийн хэсэг бол тээврийн хэрэгслийн арын хэсэг. Үүнийг нэхэмжлэгч талаас тайлбартаа бичсэн байдаг. Хөрөнгийн үнэлгээ дээр урдаасаа мөргөлдөх хэлбэрээр осол гарсан гэж бичээд, урд талын толь, салхины шил зэрэг олон гэмтлүүдийг бичсэн байсан. Хэрэв чиргүүлийн арын хэсгийг шүргэсэн бол тухайн шүргэсэн гэх газар шүргэсэн ул мөр байх ёстой. Зураг дээрээс харахад тийм ул мөр харагддаггүй. Үүн дээр хариуцагч талаас маргаж байгаа. Тухайн үед гарсан осол мөн бол яагаад ачаа ачаад явсан байгаа юм. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдах байх. Мөн тээвэр хийсэн бол 1 сарын 10,000,000 төгрөг, 3 сарын олох ёстой байсан орлого 30,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг нотолж байгаа ямар баримт байгаа юм. Нүүрсний хорогдол гэж 5,274,926 төгрөг нэхэмжилж байгаа ч нүүрсний хорогдол байсан эсэх тодорхойгүй. Тухайн үед очоод 40 тонн ачаанаас хэдийг нь ашиглах боломжтой авсан, хорогдол тооцох гэж байгаа бол акт бичигдэх ёстой. Энэ талаар нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч тал энэ талаар нотлох үүрэгтэй, нотлогдохгүй байгаа учраас хариуцагч талын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед Н.******* автомашиныг жолоодож явсан жолоочийн хувьд эрүүл мэндээрээ хохирсон гэж үзэхээр, чиргүүлийн арын хэсэгт шүргэсэн гэх асуудалд бол тухайн жолооч анхаарал болгоомжтой, тээврийн хэрэгслийг ямар нэгэн осол авааргүй авч явах зэрэг үүрэгтэй. Гэтэл ачааны хэсгийн чиргүүл хэсгийг толиор шүргэсэн гэж байгаа бол овор хэмжээний хувьд мөн яригдана. Мөрдөгчийн магадлагааг зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:

Талуудаас гаргасан нотлох баримт нь дутуу юм шиг санагдаж байна. Зөрчил гаргасан жолооч нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулчихаад өөрөө байхгүй байна. Хариуцагч талаас осол гаргасан жолоочоо оролцуулах ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Хохирол учруулсан байгаа болохоор хариуцлага хүлээх ёстой байх. Нэг талаар хариуцагч тал гэм буруутай гэж үзэж байна. Бодит хохирол учруулсан, 3 сар ажил төрлийг алдагдуулсан учраас хохирол барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

5. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

5.1. Нэхэмжлэгч ХХК-аас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, итгэмжлэл /хх-5, 77/, 2022.11.04-ний өдрийн 22/208 дугаартай түрээсийн гэрээ /хх6-8/, 2022.04.28-ны ЗГ0500220306 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх8-10/, 2022.04.20-ны ЗГ0500220300 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх11-13/, 2023.12.21-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-14/, Н.*******гийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх /хх-15/, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-16/, 2023.12.25-ны өдрийн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-н автомашин тенхикийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх17-18/, 2024.01.10-ны өдрийн 0130649 дугаартай шийтгэлийн хуудас /хх-19/, 2023.12.25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалын магадлагаа /хх-20/, 31-17УАУ тээврийн хэрэгслэлийн 2023 оны тооцооны задаргаа /хх21-22/, ХААН банкны дугаартай дансны хуулга /хх23-34/, зарлагын баримтууд /хх35-39/, ХХК-ийн 2024.01.25-ны 24/302 тоот албан бичиг /хх-40/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-78/,

5.2. Нэхэмжлэгч Н.*******гээс ирүүлсэн: нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодруулсан /хх93-94/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-95/, Н.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96/, 2024.03.13-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-97/, татвар төлсөн баримт /хх98-101/, итгэмжлэл /хх-108/, 2023.12.21-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-109/, 2023.12.25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-110/, 2024.01.12-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-111/, 2024.01.10-ны 0130649 дугаартай шийтгэлийн хуудас /хх-112/, 2023.12.25-ны өдрийн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-н автомашин тенхикийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх113/, зам тээврийн ослын зураг /хх114-115/, ХХК-н 2023.12.25-ны 23/113 дугаартай албан бичиг /хх-116/, 2024.01.12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан баримт /хх-117/, Цэгц хөрөнгө ББСБ ХХК-н 2024.10.08-ны өдрийн 24/741 дугаартай албан бичиг /хх-118, 156/, улсын дугаартай тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ /хх119-120/, ХААН банкны дугаартай дансны хуулга /хх121-123/, нэхэмжлэлийн шаардлага тодруулга /хх-198-199/, өмгөөллийн үйлчилгээ гэрээ /хх-137/, төлбөрийн баримт /хх-151, 159, 160/, 2022.11.04-ний 22/208 дугаартай түрээсийн гэрээ /хх161-162/, 2024.05.06-ны Шаардах эрх шилжүүлэх гэрээ /хх178-180/,

5.3. Нэхэмжлэгч Цэгц хөрөнгө ББСБ ХХК-аас ирүүлсэн: 2025.06.09-ний өдрийн хүсэлт /хх-190/, Цэгц хөрөнгө ББСБ ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-191-196/, итгэмжлэл /хх-197/, нэхэмжлэл /хх198-199/, 2022.04.28-ны ЗБ0500220306 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх209-210/, 2022.04.20-ны ЗБ0500220300 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх211-212/,

5.4. Хариуцагч талаас ирүүлсэн: ГХОХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-46/, итгэмжлэл /хх-47, 53/, 85-34УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ /хх-54/, 84-24АР улсын дугаартай тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ, 8423АР улсын дугаартай тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ /хх-55/, Д.ын иргэний үнэмлэх /хх-56/, 2023.09.15-ны 23/12 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ /хх57-58/, 2024.04.15-ны өдрийн хариу тайлбар /хх-59/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-60/, 2024.12.03-ны өдрийн хариу тайлбар /хх-130/,

5.5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, баримтууд /хх181-188/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 2023 оны 12 сарын 21-ний өдрийн зам тээврийн осолтой холбогдуулан улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 64,645,000 төгрөг, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3,250,000 төгрөг, тээврийн хэрэгслийн толгой, чиргүүл чирүүлсэн шатахууны төлбөр 1,694,580 төгрөг, ковш хөлсөлсөн төлбөр 1,500,000 төгрөг, ачиж явсан нүүрсний хорогдол 5,274,926 төгрөг, журмын хашааны төлбөр 1,320,000 төгрөг, тээврийн хэрэгслийн жолооч Н.*******гийн биед учирсан гэмтэл эмчилгээ хийлгэсэн 1,687,586 төгрөг, олох байсан орлого 20,000,000 төгрөг, нийт 99,372,092 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХК нь зам тээврийн осолд өртсөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч сольж оролцуулах хүсэлтийг гаргаж нэхэмжлэгчээр Н.******* оролцох болсон.

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 64,645,000 төгрөг, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3,250,000 төгрөг, тээврийн хэрэгслийн толгой, чиргүүл чирүүлсэн шатахууны төлбөрт 1,694,580 төгрөг, ковш хөлсөлсөн төлбөр 1,500,000 төгрөг, ачиж явсан нүүрсний хорогдол 5,274,926 төгрөг, журмын хашааны төлбөр 1,804,000 төгрөг, биед учирсан гэмтлийн эмчилгээ хийлгэсэн 1,682,586 төгрөг, 2023 оны 12 сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан шатахууны төлбөр 173,030 төгрөг, 2023 оны 12 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд олох байсан орлого 30,000,000 төгрөг, нийт 110,024,122 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цэгц хөрөнгө ББСБ ХХК нь зам тээврийн осолд өртсөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүлийг Н.******* тус байгууллагаас зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулан худалдан авсан, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн бүртгэл тус байгууллагын нэр дээр бүртгэлтэй байх үед тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үндэслэлээр нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг гаргаж, хариуцагч ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн хохирол 64,645,000 төгрөг, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, тухайн тээврийн хэрэгсэл Цэгц хөрөнгө ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан этгээд нь Н.******* байсан тул хохирлын төлбөрийг нэхэмжлэгч Н.*******д олгоход Цэгц хөрөнгө ББСБ ХХК татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж оролцсон.

 

3. Хариуцагч ХХК нь тус компанийн хөрөнгө болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д. нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан, гэрээгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн бусдад учирсан хохирол, хор уршгийг өөрөө бүрэн хариуцах үүргийг хүлээсэн, зам тээврийн ослын нөхцөл байдал эргэлзээтэй, мөрдөгчийн магадлагааг зөвшөөрөхгүй, үнэлгээний тайланг жолооч Д. болон тус компанид танилцуулаагүй, нэхэмжлэгч нарын шаардлага гаргах эрх болон нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. 2023 оны 12 сарын 21-ний өдөр 04 цагийн үед уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээврийн автозамын 64 дэх километрт Д. нь ХХК-ийн эзэмшлийн Beiben North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Н.*******гийн жолоодож явсан ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Sinotruck Howo маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан нь 2023.12.21-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.12.25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 109, 110, 14, 19, 20/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс уг зам тээврийн ослыг шалгаж, жолооч Д. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаснаас гадна дүрмийн 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх заалтыг зөрчсөн гэж Эрх бүхий албан тушаалтны магадлагааг гаргаж, 2024 оны 01 сарын 12-ны өдөр хэргийн материалыг холбогдогч Д.ад танилцуулж, 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 0130649 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасан 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. /хх-н 110, 111, 112/

5. Зам тээврийн ослыг шалгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан зам тээврийн осолд холбогдогч Д. нь өөрийн гэм буруугийн талаар маргаж, гарсан шийдвэрт гомдол гаргаагүй байх ба мөн түүнд автомашин техникийн үнэлгээний тайланг 2024 оны 01 сарын 12-ны өдөр танилцуулсан тэрээр тухайн үнэлгээнд гомдол гаргаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 111, 117/

6. Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 12 сарын 21-ний өдрийн зам тээврийн осолд өртсөн улсын дугаартай Sinotruck Howo маркийн тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшилтэй холбогдох дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашин, улсын дугаартай чиргүүлийн өмчлөгчөөр Цэгц хөрөнгө ББСБ ХХК-ийг 2021 оны 11 сарын 03-ны өдөр бүртгэж, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ олгогдсон. /хх-181-188, 119, 120/

Н.******* нь улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашин, улсын дугаартай чиргүүлийг Цэгц хөрөнгө ББСБ ХХК-аас худалдан авахаар тохирч, тус байгууллагатай 2022 оны 04 сарын 20-ны өдөр ЗГ0500220300 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 18,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлж, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ0500220300 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашин, улсын дугаартай чиргүүлийн хамт зээлдүүлэгч Цэгц хөрөнгө ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-ийн 11-13, 211-212/

Мөн 2022 оны 04 сарын 28-ны өдөр ЗГ0500220306 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 32,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашины лизинг зориулалтаар зээлж, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ0500220306 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашин, улсын дугаартай чиргүүлийн хамт зээлдүүлэгч Цэгц хөрөнгө ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-ийн 8-10, 209-210/

Дээр дурдснаар Н.******* нь улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашин, улсын дугаартай чиргүүлийг Цэгц хөрөнгө ББСБ ХХК-аас худалдан авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээг байгуулсан, өмчлөгчийн бүртгэл өөрчлөгдөөгүй ч тэрээр автомашиныг чиргүүлийн хамт өөрийн эзэмшилд ашиглаж байсан болох нь, мөн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч зам тээврийн ослын шүүхийн маргаантай байгаа улмаас өөрийн нэр дээр бүртгэлийг шилжүүлээгүй байгаа нь Цэгц хөрөнгө ББСБ ХХК-ийн тодорхойлолт, тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 156, 190/

7. Н.******* нь ХХК-тай 2022 оны 11 сарын 04-ний өдөр 208 дугаартай Түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Эрдэнэс таван толгой ХК болон Таван толгой ХК-ийн гэрээт компанийн нүүрсийг тээвэрлэх ажлыг өөрийн өмчлөлийн улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашин, улсын дугаартай чиргүүлээр хийх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, тус гэрээний дагуу нүүрс тээврийн ажлыг гүйцэтгэж байхдаа 2023 оны 12 сарын 21-ний өдөр зам тээврийн осолд өртсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх-ийн 6-7/

8. Зам тээврийн осолд өртсөн улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашин, улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ Цэгц хөрөнгө ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа боловч тус байгууллага нь зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн үндэслэлээр тухайн автомашин, чиргүүлийн хууль ёсны өмчлөгч нь Н.******* гэдэгт маргахгүй, зам тээврийн ослын улмаас тус автомашинд учирсан хохирлын төлбөрийг түүнд олгоход татгалзах зүйлгүй гэх тайлбар гаргасныг үндэслэн нэхэмжлэгч Н.******* нь улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашинд учирсан хохирлыг зам тээврийн ослын буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгч нь Beiben North Benz маркийн LBZ447DB2NA002520 арлын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож буй буюу эзэмшигч этгээд нь өөрийн нэрийн өмнөөс замын хөдөлгөөнд оролцох бус бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан тул тухайн ажилтнаас бусдад гэм хор учруулсан хариуцлагыг ажиллуулагч байгууллага хариуцна гэсэн үндэслэлээр ХХК-ийг хариуцагчаар татсан байх бөгөөд энэ үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зохицуулсан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар Д. нь Д. нь ХХК-ийн эзэмшлийн Beiben North Benz маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон, түүний буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Н.*******гийн өмчлөлийн улсын дугаартай Sinotruck Howo тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

Тодруулбал, хариуцагч ХХК нь 2023 оны 09 сарын 15-ны өдөр 23/12 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг Д.тай байгуулж, уг гэрээгээр тус компанийн хөрөнгө болох Beiben North Benz маркийн LBZ447DB2NA002520 арлын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэс таван толгой ХХК-ийн нүүрсний уурхайгаас Гашуун сухайт боомтын цагаан хад руу нүүрс тээвэрлэх болон холбогдох бусад ажлыг хийж 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон болох нь, Д. нь уг тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2023 оны 12 сарын 21-ний өдөр нэхэмжлэлд дурдсан зам тээврийн ослыг гаргасан нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байна. /хх-ийн 54, 55, 57-58/

Хариуцагч ХХК нь хөлсөөр ажиллаж байсан Д.ын гаргасан зам тээврийн ослын талаар тухайн үед нь мэдээгүй учраас гэм буруугийн асуудлаар гомдол гаргах боломжгүй байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч тус компаниас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Замын цагдаагийн хэлтэст 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 23/113 дугаартай албан бичгийг хүргүүлж, ХХК-ийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийж байсан тус компанийн жолооч Д. нь болгоомж санамсаргүйгээр осол гаргаж бусдад хохирол учруулсан талаар дурдаж, компанийн тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргах зөвшөөрөл олгохыг хүсэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /хх-ийн 116/

10. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашинд учирсан хохирлыг 2023 оны 12 сарын 25-ны өдөр Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК үнэлж автомашины эвдрэл, түүнийг засварлах нийт зардал 64,645,000 төгрөг гэж үнэлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь автомашины эвдрэл гэмтэл, хохирлын үнэлгээг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын хэмжээг тус үнэлгээгээр тогтоох үндэслэлтэй. /хх-ийн 113/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирол 64,645,000 төгрөг, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний төлбөр 3,250,000 төгрөг, тээврийн хэрэгслийн толгой, чиргүүл чирүүлсэн ковш хөлсөлсөн төлбөр 1,500,000 төгрөг, журмын хашааны төлбөр 1,804,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 12 сарын 26-ны өдөр 315,000 төгрөгөөр толгойн судасны MRI шинжилгээ, 245,000 төгрөгөөр мөч, өвдөгний MRI шинжилгээ, 245,000 төгрөгөөр бүсэлхий нурууны MRI шинжилгээ, 2023 оны 12 сарын 27-ны өдөр 8,586 төгрөгөөр гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээг тус тус хийлгэсэн буюу нэхэмжлэгчээс гарсан уг зардалууд нь хариуцагчийн гэм буруутай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байх тул эмчилгээний төлбөрт төлсөн 813,586 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эмчилгээний зардалд шаардсан үлдэх 869,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч нь ачиж явсан нүүрсний хорогдол 5,274,926 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байх боловч тухайн зам тээврийн ослын улмаас ийм хэмжээний хохирол учирсан гэж шууд дүгнэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаар нүүрсний хорогдол нь хариуцагчийн гэм буруутай шалтгаант холбоотой гэж үзэх нь учир дутагдалтай байх тул тус шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй.

Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм буруутай шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 12 сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан шатахууны төлбөр 173,030 төгрөг, тээврийн хэрэгслийн толгой, чиргүүл чирүүлсэн шатахууны төлбөрт төлсөн гэх 1,694,580 төгрөг, 2023 оны 12 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд олох байсан орлого 30,000,000 төгрөг, биед учирсан гэмтлийн эмчилгээ хийлгэсэн төлбөрийн 869,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

11. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар иргэн Б. шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан.

Иргэдийн төлөөлөгч Б. ...Зөрчил гаргасан жолооч нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулчихаад өөрөө байхгүй байна. Хариуцагч талаас осол гаргасан жолоочоо оролцуулах ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Хохирол учруулсан байгаа болохоор хариуцлага хүлээх ёстой байх. Хариуцагч тал гэм буруутай гэж үзэж байна. Бодит хохирол учруулсан, 3 сар ажил төрлийг алдагдуулсан учраас хохирол барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан хариуцагч ХХК-аас улсын дугаартай Sinotruck Howo маркийн автомашинд учирсан хохирол 64,645,000 төгрөг, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний төлбөр 3,250,000 төгрөг, тээврийн хэрэгслийн толгой, чиргүүл чирүүлсэн ковш хөлсөлсөн төлбөр 1,500,000 төгрөг, журмын хашааны төлбөр 1,804,000 төгрөг, эмчилгээний төлбөрт төлсөн 813,586 төгрөг, нийт 72,012,586 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд шаардсан үлдэх 869,000 төгрөг, ачиж явсан нүүрсний хорогдол 5,274,926 төгрөг, 2023 оны 12 сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан шатахууны төлбөр 173,030 төгрөг, тээврийн хэрэгслийн толгой, чиргүүл чирүүлсэн шатахууны төлбөрт төлсөн гэх 1,694,580 төгрөг, 2023 оны 12 сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд олох байсан орлого 30,000,000 төгрөг, нийт 38,011,536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэгч Цэгц хөрөнгө ББСБ ХХК нь тээврийн хэрэгслийн хохирол 64,645,000 төгрөг, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч Н.*******д хохирлын төлбөрийг нэхэмжлэгч олгоход татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Цэгц хөрөнгө ББСБ ХХК тээврийн хэрэгслийн гэрчилгээ тус байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа үндэслэлээр эрх ашиг нь хөндөгдөж байна гэж нэхэмжлэгчээр орсон, ямар нэгэн төлбөр шаардахгүй гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 840,201 төгрөг /654,811 төгрөг, 185,390 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 518,013 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 72,012,586 /далан хоёр сая арван хоёр мянга таван зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,011,536 /гучин найман сая арван нэгэн мянга таван зуун гучин зургаан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Цэгц хөрөнгө ББСБ ХХК тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчаас мөнгө шаардахгүй гэснийг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 518,013 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

 

Н.САРАНГҮН