2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/11399

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******ын ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, холбоо толгой 10 дугаар гудамж 122б тоотод оршин суух Сэрдамбын ******* /Регистрийн дугаар:/-д холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн М. миний бие 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хунтайж овогт ын //-ын эзэмшилд байсан ,,, хаягтай 350 м.кв газрыг наториатаар баталгаажуулан шилжүүлж авсан. Улмаар уг газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон газар дээр орших 41.7 м.кв зуслангийн зориулалттай хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын гэрчилгээг өөрийн нэр дээр зохих журмын дагуу гаргуулсан болно. Гэвч иргэн Ц., Э. нар миний өмч болох дээрх зуслангийн байшингаас эд хөрөнгөө авахгүй, байшинг чөлөөлж өгөхгүй, эд хөрөнгөө ашиглах боломжийг минь хаагдуулж байгаа ба байшинг чөлөөлөх асуудлаар миний бие Ц. болон Э. нарт олон удаагийн давтамжтайгаар биечлэн уулзах, утсаар ярих, чат бичих зэргээр мэдэгдэж, гуйж, шаардаж ирсэн боловч миний ажиллаж байсан "" ХХК- иас авах авалгаа авч дуусах хүртэл байшинг чөлөөлөхгүй хэмээн надад хамааралгүй шалтгаан хэлж үл тоосон тул уг байшинг миний өмчлөл болохыг тогтоож, миний өмчийг эдгээр хүмүүсээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

овогтой ******* миний бие С.*******д холбогдуулаад газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан уг нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд харилцан тохиролцож эвлэрсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.******* нь нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, С.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С.******* нараас тус тус 711,187 төгрөг, нийт 1,422,374 төгрөгийг гаргуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 100090100900005415 дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР