| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2518000060534 |
| Дугаар | 2026/ДШМ/02 |
| Огноо | 2025-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/02
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Яллагдагч ******* өмгөөлөгч *******
Яллагдагч *******ын өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Г.Ганзул нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны *******0*******5 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн *******0*******5/ШЗ/1393 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******, ******* нарт холбогдох *******5180000634 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******5 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хөдөө оршин суух хаягтай, урьд:
- аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 11 үгээр сарын **************-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.3, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.4-т зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
- аймаг дахь сум дундын шүүхийн *******0 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн,
- аймаг дахь сум дундын шүүхийн *******0 оны 1******* дугаар сарын 19-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар 1 жил ******* сарын хорих ялаар шийтгүүлж *******006 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,
- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******009 оны 08 дугаар сарын 1*******-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******01 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 06 дугаар сарын *******4-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 5 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн.
*******.Монгол Улсын иргэн, хөдөө оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Яллагдагч *******, ******* нар нь бүлэглэн *******0*******4 оны 11 дүгээр сарын *******9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн сумын ******* дугаар баг, дугаар бригадын задгайд оршин суух иргэн ******* эд зүйл хадгалах зориулалттай чингэлгийн хаалганы цоожийг эвдэж учрах саадыг арилгах зорилгоор 5- улсын дугаартай “Кiа Саrens” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж шүдлэн үхрийн бүтэн мах, хоёр хонины гулууз мах, нэг ямааны гулууз мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,*******6,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь заалтад заасныг баримтлан яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн *******5180000634 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,
-Хэргийг прокурорт очтол яллагдагч *******д урьд авсан цагдан хорих, яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яллагдагч ******* нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “и аймагт амьдардаг. Мах хаана байгааг мэдэхгүй, мэдэх боломжгүй. Дарханд байдаг манай дүү намайг дуудаж мах байгаа газрыг зааж өгч хулгайлуулсан. Авсан махнаасаа надад өгөөрэй гэж байсан.” гэх агуулгаар мэдүүлэг өгч байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог сайтар шалгаж, хэргийн ботид байдлыг тогтоох шаардлагатай гэх дүгнэлтийг хийсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд нотлох баримтыг үнэлэх бөгөөд үнэлэхдээ үйл явдлын мэдээлэл, түүний агуулга болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн байдал, арга хэлбэр, эх сурвалжийг магадлан нэгдмэл байдлаар цогцоор нь тодорхойлдог.
Гэтэл анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч ******* өгсөн тайлбарыг үндэслэн хэрэгт гэрч .ын оролцоо байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт , түүнд агуулагдсан үйл явдал, мэдээлэл, нөхцөл байдлыг үнэлэхгүй орхигдуулах, нотлох баримтуудын харилцаа хамаарлыг харьцуулж дүгнээгүй гэж үзэхээр байна.
Хэрэгт гэрч .ын “...Урд айл уул нь надад гэрээ захиж үлдээдэг байсан. Тэгээд юм алдагдсан талаар ярьж байгаагүй, би сонсоогүй. Өчигдөр шөнө буюу *******0*******4.1*******.10-ны шөнө манай бэр ******* над руу залгаад ...ахыг чинь цагдаа бариад явсан, би хил дээр байна, ах чинь урд талын айлаас чинь юм авсан байна...гэж хэлэхийг нь сонсоод юу авсныг нь асуухад ...******* хонины гулууз, 1 өвчүү, 1 гуя байсан... гэж хэлсэн. Тэгээд над руу бас ...би чамтай хамт гэрт чинь үлдсэн, ах чинь ганцаараа явсан гэж хэлээрэй...гэхээр нь би ...тэгж хэлж чадахгүй, болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэлнэ... гэсэн. и ганцаараа байшинд орсон, ах эгч ******* хоёулаа үлдсэн. и тухайн үед нь мэдээгүй, надаас сүүлд нь цагдаа ...танайд хүн ирсэн үү... гэж асуухаар нь би сэжиг авсан...” гэх мэдүүлэг,
...Яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....ын гэрт нь очсон чинь . гэртээ ганцаараа байсан, уулзах гэж байсан нь Дарханы төвд согтуу байгаа гэсэн. Тэгээд бид ******* .ын гэрт нь ааруул цагаа зарах талаараа ярьж байгаад манай нөхрийн хийсэн хэрэг дээр сэтгэл санааны хохирол учруулсан 3.000.000 төгрөг өгөөч гэж ярих гэсэн боловч манай нөхөр дүүтэйгээ маргалдаад манай нөхөр тамхи татах гээд гэрээс нь гараад явсан. и дүүтэй нь гэрт нь үлдээд зовлон жаргал яриад нэлээд удаан суусан. Манай нөхөр орж ирэхгүй нэлээд удаж байгаад гаднаас орж ирээд намайг “одоо хоёулаа гэр лүүгээ явъя, шал дэмий ирлээ, гэр орон хэцүүдчихлээ” гэхээр нь би хувцсаа өмсөөд гараад машиндаа суугаад 00 цагийн үед аймаг руу явсан...” гэх мэдүүлэг болон яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн ******* удаагийн мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдэхэд .ыг оролцоо байсан эсэх талаар огт мэдүүлж байгаагүй зэрэг нотлох баримтуудын харилцаа хамаарлыг анхаараагүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч гэмт хэргийн талаар гомдол бичгээр гаргахдаа "үхрийн бүтэн мах, хоёр хонины мах алдсан" гэж /хх-ийн 3 дах тал/, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө "1 ширхэг үхрийн мах, ******* ширхэг хонины мах, 1 ширхэг ямааны мах алга болсон гэж" /хх-ийн 18 дахь тал/, яллагдагч ******* сэжигтнээр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “үхрийн хаа 1 ширхэг, ******* гуя, ******* ширхэг хонины мах, 1 ширхэг ямааны гулууз авсан" /хх-ийн 3 дахь тал/ гэж, яллагдагч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт "******* ширхэг үхрийн гуя, 1 ширхэг үхрийн хаа, ******* хонь, 1 ямааны гулууз авсан" гэж, гэрч "... үхрийн ******* ширхэг гуя 54 кг, хонины ******* ширхэг гулууз 43 кг, ямааны 1 ширхэг гулууз ******* кг авсан" /хх-ийн 33-34 дэх тал/ гэж харилцан адилгүй мэдүүлжээ. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолууд, яллах дүгнэлтэд яллагдагч *******, ******* нарыг "үхрийн гулууз 1 ширхэг, хонины гулууз ******* ширхэг, ямааны гулууз 1 ширхэг зэргийг хулгайлсан гэж дүгнэжээ. Гулууз мах гэдэг ойлголтыг "бог малын эвдээгүй бүтэн тураг мах, бод малын шулсан мах" гэж Монгол хэлний тайлбарт тодорхойлжээ.
Иймд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд бичигдсэн махны хэмжээний талаарх ойлголтыг нэг мөр болгох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг сайтар тогтоох шаардлагатай. Мөн хохирогч нь махны хэмжээг жинлээгүй байхад хохирогчийн таамаг жинг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд яг ямар хэмжээтэй, хэдэн настай малын мах алдагдсаныг сайтар шалгаж тогтоож, Монгол Улсын статистик судалгаанд үндэслэн дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Гэрч нь мах худалдан авах үед жинлэж үзэхэд үхрийн ******* ширхэг гуя 54 кг, хонины ******* ширхэг гулууз 43 кг, ямааны 1 ширхэг гулууз ******* кг байсан анхаарах нь зүйтэй гэжээ.
Хохирогч мэдүүлэхдээ хэрэг гардгийн өмнөх өдөр ******* үхэр гаргаж 1 үхрийн махыг хүргэн дүү нь авч 1 үхрийн бүтэн мах үлдсэн талаарх мэдүүлэг, яллагдагч ******* болон ******* нар үхрийн ******* гуя, 1 хаа авсан гэдэг боловч мах авсан д үхрийн ******* гуя өгсөн нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон яллах дүгнэлтэд үхрийн махыг “1 үхрийн гулууз” гэх нэр томьёо ашигласан нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй бөгөөд гэрч үхрийн ******* гуяыг жинлэхэд 54 кг болсон, нь махыг тарган сайхан мах байсан гэж мэдүүлсэн зэргээс 1 үхрийн махыг 180 кг гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Хулгайд мах алдагдсан хэргийн газрыг анх харсан гэх гэрчээр мэдүүлэг аваагүй байх тул мэдүүлэг авч чингэлэгт бог, бодын ямар хэмжээтэй, хэдэн мах байснаас хэд нь алга болсон байсан талаар асууж тодруулах шаардлагатай гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт хохирогч ******* удаа мэдүүлэг өгсөн, хохирогч 1 үхрийн мах алдсан тухайн алдсан гэх үхрийн мах хэдэн кг байсан талаараа тогтвортой мэдүүлдэг, гэрч мэдүүлэхдээ контейнерт хэдэн тооны ямар малын мах хадгалагдаж байгаад алдагдсан талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгдөг. Иймд хохирогчийн эхнэр дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж хэргийн бодит байдлыг тогтоохдоо шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч болон хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийг оролцуулах боломжтой бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шинжлэн судлах боломжтой гэж үзэхээр байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж хэргийг прокурорт буцаасан *******0*******5/ШЗ/1393 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон яллах дүгнэлтэд үхрийн махыг “1 үхрийн гулууз” гэх нэр томьёо ашигласан нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй бөгөөд гэрч үхрийн ******* гуяыг жинлэхэд 54 кг болсон, нь махыг тарган сайхан мах байсан гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд 1 үхрийн махыг 180 кг гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Энэ шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэхгүй байна. Хулгайд мах алдагдсан хэргийн газрыг анх харсан гэх гэрчээр мэдүүлэг аваагүй байх тул мэдүүлэг авч чингэлэгт бог, бодын ямар хэмжээтэй, хэдэн мах байснаас хэд нь алга болсон байсан талаар асууж тодруулах шаардлагатай гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт хохирогч ******* удаа мэдүүлэг өгсөн, хохирогч 1 үхрийн мах алдсан тухайн алдсан гэх үхрийн мах хэдэн кг байсан талаараа тогтвортой мэдүүлдэг, гэрч мэдүүлэхдээ контейнерт хэдэн тооны ямар малын мах хадгалагдаж байгаад алдагдсан талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгдөг. Иймд хохирогчийн эхнэр дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй байна. Эдгээр нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж хэргийг прокурорт буцаасан *******0*******5/ШЗ/1393 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитойгоор шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтоох ёстой гэж үзэж байгаа. Яллагдагч ******* нь миний төрсөн дүү . надад мах байгаа газрыг зааж өгсөн гэж хэлдэг. Энэ нь үндэслэлтэй байна. Яагаад үндэслэлтэй вэ? гэхээр *******, ******* нар нь аймгийн Алтанбулаг суманд амьдардаг. Хэрэг болсон газар нь Дархан-Уул аймгийн сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт болсон. Тэр айлын чингэлэгт мах байгаа гэдгийг яллагдагч нар мэдэхгүй. Энэ нөхцөл байдлыг нотолбол зохих ёстой зүйл гэж үзэж байна. Хохирогчийн үнэлгээний хувьд яллагдагч ******* нь үхрийн хоёр гуя, нэг хаа авсан гэдэг. Энэ махыг алдсанаас хойш дахиад өөр хүн ороод авсныг үгүйсгэхгүй. Үхрийн бүтэн мах гэдэг нь ******* хаа, ******* гуя, өвчүү, хүзүү, сээр, нуруу гэх мэтээр долоон хэсэг болж салдаг. Гэтэл ******* хаа, 1 гуяны мах авсан хүнийг бүтэн үхрийн мах авсан гэж таамгаар тулгаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн 1393 дугаар шүүгчийн захирамжаар *******, ******* нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан үндэслэлтэй байна, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч ******* өмгөөлөгч ******* саналдаа:
Яллагдагч ******* хувьд үйлдсэн гэмт хэрэг, зүйлчлэлийн хувьд маргадаггүй. Иймд нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч *******, ******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч *******, ******* нарыг бүлэглэн *******0*******4 оны 11 дүгээр сарын *******9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн сумын ******* дугаар баг, дугаар бригадын задгайд оршин суух иргэн ******* эд зүйл хадгалах зориулалттай чингэлгийн хаалганы цоожийг эвдэж учрах саадыг арилгах зорилгоор 5- улсын дугаартай “Кiа Саrens” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж шүдлэн үхрийн бүтэн мах, хоёр хонины гулууз мах, нэг ямааны гулууз мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,*******6,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллагдагч *******ын өмгөөлөгч ******* анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай №*******180 дугаар захирамжийг *******0*******5 оны 10 дугаар сарын *******1-ний өдөр гаргасан байна.
Уг захирамжийн дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хэрэгт хамааралтай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж, хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж яллагдагч ******* ...гэрч мах байгаа газрыг зааж хулгайлуулсан....гэх мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах, хулгайлагдсан махны хэмжээг харилцан адилгүй мэдүүлсэн тул махны хэмжээг тогтоох, мах алдагдсан хэргийн газрыг анх харсан гэх гэрчийн мэдүүлэг авах ... гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.1-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хохирогч Д.атсайхан, гэрч , ., болон хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцүүлэн, улмаар талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.
Өөрөөр хэлбэл нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтын талаар урьдчилсан дүгнэлт хийх нь буруу юм.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой бөгөөд гэмт хэрэгт сэрдэгдэж буй болон яллагдагчаар татагдсан этгээд өөрийн гэм бурууг нотлох, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй юм.
Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3., 39.9 дүгээр зүйлийн *******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 10 дугаар сарын *******4-ний өдрийн *******0*******5/ШЗ/1393 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
*******. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч *******д урьд авсан цагдан хорих, яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ