| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/04041/И |
| Дугаар | 191/ШШ2025/11427 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/11427
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, ХХК /Регистрийн дугаар:/-д холбогдох,
Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 127,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийгнэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цаглашгүй Бумбат ХХК болон манай компанийн хооронд 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Машин, механизм түрээсийн гэрээ" байгуулагдсан. Талууд гэрээний дагуу харилцан тохиролцож тус гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар Ковш техникийг сарын 24,000,000 төгрөгөөр, мөн Ковш Liugong -ыг сарын 24,000,000 төгрөгөөр тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч талаас хариуцагч Цаглашгүй Бумбат" ХХК-д дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй техникийг түрээсээр ашиглуулсан боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 127,100,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй байна. Бидний зүгээс харилцан хамтын ажиллагаагаа хүндэтгэх асуудлыг аль болох эвийн журмаар шийдвэрлэхийг өнөөдрийг хүртэл эрмэлзэн ирсэн. Гэвч "Цаглашгүй Бумбат" ХХК-ийн зүгээс зохиомол байдлыг зориуд үүсгэн, талуудын тооцоо нийлсэн акт үйлдсэнээс төлбөр тооцоо барагдуулах арга хэмжээг авахгүй байгаа тул хуульд заасан журмын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна Иймд "Цаглашгүй Бумбат" ХХК-иас гэрээний дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 127,100,000 төгрөгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 11 сарын 14-ний өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,26.3 дахь хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт тус тус заасныг тус тус үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Торгон Конкрет ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цаглашгүй Бумбат ХХК-д холбогдох ...талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Машин механизм түрээсийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр 127,100,000 төгрөгийн төлбөрийг гаргуулах... тухай иргэний хэргийн зохигчид болох
Нэг талаас: ******* регистрийн дугаартай Торгон ХХК, түүнийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Х. /цаашид нэхэмжлэгч гэх/,
Нөгөө талаас: регистрийн дугаартай Цаглашгүй Бумбат ХХК, түүнийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Д. /цаашид хариуцагч хамтад нъ зохигч гэх/ нар харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2024 оны бдугаарсарын 19-ныөдрийн Машин механизм түрээсийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр 127,100,000 (нэг зуун хорин долоон сая нэг зуун мянга) төгрөгийн төлбөрийг гаргуулах тухай яэхэмжлэлийг гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 127,100,000 төгрөгөөс нэхэмжлэгч нь нийт 28,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг 98,300,000 (ерэн найман сая гурван зуун мянга) төгрөг болгов.
1.3. Ингээд 98,300,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлөхөөр болов.
1.4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч доорх нөхцөл, хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрч байгаа болно.
2.1 .Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага 98,300,000 төгрөгийн хүрээнд дараах байдлаар эвлэрэв.
2.1.1 Хариуцагч нь BMW Х5 маркийн автомашиныг 83,300,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэгчид шилжүүлэв.
2.1.2 Үлдэгдэл 15,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 12 дүгээр сарын 30- ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулна.
2.2.Талууд дээрх асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах, ажил хэргийн явцад олж мэдсэн аливаа асуудлыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
3.1.Хариуцагч ньэнэ гэрээний 2.1 дэх хэсэгт заасан үүргийг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх үүрэгтэй.
3.2.Хариуцагч нь гэрээнд заасан мөнгөн төлбөрийг тогтоосон хугацаанд Нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.
3.3.Хариуцагч төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр, захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ.
4.1.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, талуудын эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсаар хүчин төгөлдөр болно.
4.2Гэрээнд заагаагүй асуудлыг Монгол улсын холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Торгон ХХК нь хариуцагч Цаглашгүй Бумбат ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 127,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох эвлэрлийн гэрээг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэгт 127,100,000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 28,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг 98,300,000 төгрөгнөөс хариуцагч нь 83,300,000 төгрөгний төлбөрт BMW Х5 маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Торгон ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Цаглашгүй бумбат ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Торгон ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Цаглашгүй Бумбат ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 127,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 28,800,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 98,300,000 төгрөг болгон хариуцагч нь 83,300,000 төгрөгт BMW Х5 маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж, 7,000,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийг 2025 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Цаглашгүй Бумбат ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793,450 төгрөгнөөс 468,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 324,725 төгрөгийг нэхэмжлэгч Торгон ХХК-д буцаан олгож, хариуцагч Цаглашгүй умбат ХХК-аас 324,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Торгон ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Цаглашгүй Бумбат ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР