Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 308/ШШ2026/00300

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:

  Нэхэмжлэгч: У хот Х дүүрэг **-р хороо А з гудамж, Ф т *** тоотод байрлах, М б з газар ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг З ***** тоотод оршин суух, Ч овогт Н холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,456,457.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЗээлдэгч Ч.Н үндсэн зээл 2,079,774.31 төгрөг, зээлийн хүү 363,736.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,946.16 төгрөг, нийт 2,456,457.37 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: М б з газар ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,456,457.37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Ч.Н нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: нэхэмжлэлийн дүнгээс 1,763,699 төгрөгийг төлж барагдуулан үлдэх 692,758 төгрөгийг 20** оны 03 дугаар сараас 20** оны 05 дугаар сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 230,920 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М б з газар ХХК нь хариуцагч Ч.Н холбогдуулан 2,456,457.37 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч М б з газар ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,456,457.37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Ч.Н нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: нэхэмжлэлийн дүнгээс 1,763,699 төгрөгийг төлж барагдуулан үлдэх 692,758 төгрөгийг 20** оны 03 дугаар сараас 20** оны 05 дугаар сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 230,920 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М б з газар ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,456,457.37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Ч.Н нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: нэхэмжлэлийн дүнгээс 1,763,699 төгрөгийг төлж барагдуулан үлдэх 692,758 төгрөгийг 20** оны 03 дугаар сараас 20**оны 05 дугаар сар хүртэл сар бүрийн 15-ны өдөр 230,920 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,254 төгрөгийн 27,127 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н улсын тэмдэгтийн хураамжид 27,127 төгрөг, төрийн сангаас 27,127 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М б з газар ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ