Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,*******,*******,*******,*******,******* нарт холбогдох 1814000150043 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт*******,

2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт*******,

3. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт*******,

4. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт*******,

5. Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт*******,

6. Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч*******,*******,*******,*******, *******,******* нар нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын Багабаян 3 дугаар багийн нутаг “Базар буучийн тойром” гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 13-14-ний өдрүүдийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 1.989.411 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Хууль бусаар ашигт малтмал олборлох эрэл хайгуул хийсэн, олборлолт явуулсан газар болох “Базар буучийн тойром” гэх газар нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг ордог. Уг газар нь улсын тусгай хамгаалалттай газар тул манай хамгаалалтын захиргаа хариуцан ажилладаг нутаг дэвсгэр юм ... Шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан хохирлыг гаргуулах саналтай байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 111-1112/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний эзэмшлийн 42-49 УБИ улсын дугаартай ниссан кондор маркын ачааны машиныг Л.Д нь 2017 оны 12 дугаар сард нүүрсэнд явъя тэгээд дажгүй бол худалдаж авъя гээд аваад явсан. Бид албан ёсоор худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Би Л.Дас машины үнэ гэж мөнгө аваагүй. Уг машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Машинаа буцаан авах хүсэлтэй байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/,

Иргэний нэхэмжлэгч н мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 01 сарын 10-ны үед намайг Галуут суманд ажилтай явж байхад манай хүргэн Л.Д нь утсаар яриад таны экскаваторыг авч өвөлжөө бууцаа задлах гэсэн юм гэхээр нь хашаанд байгаа аваад яв гэж хэлсэн. Тэгтэл удаагүй Д мөн утсаар залгаж Өмнөговь аймгийн Сэврэй суманд таны машинаар алт ухаж байгаад баригдчихлаа гэхээр нь би өмнөөс нь “ чи өвөлжөө бууц задлах гэж явчихаад одоо юу яриад байгаа юм. Машин бүрэн бүтэн авчирч өгнө шүү гэж хэлсэн. Би Дашлхагвыг өвөлжөө бууцаа задлана гэхээр нь машинаа өгсөн. Хэрэв алт ухна гэж хэлсэн бол өгөхгүй байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 117-119/,

Шүүгдэгч******* мөрдөн байцаалтанд өгсөн ... Намайг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвд байхад Баянлиг сумын 3 угаар багийн 6 худаг гэх газарт нутагладаг малчин гэх миний танил хүн сумын төв дээр надтай таараад урд Сэврэй сумын нутаг Харын боом гэх газар Баянхонгор аймгийн төвөөс хүмүүс ирээд экскаватороор газар ухаж алт олборлож байна гэж хэлэхээр нь би бас очиж ажиллаж алт олъё гэсэн бодол төрж 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сумын төвд найз Бтай уулзаж Сэврэйн сумын Харын боом, Базар буучийн тойром гэх газарт Баянхонгор аймгийн төвөөс хүмүүс очиж экскэбатороор газар ухаж ажиллаж байна гэнэ хамт явах уу гэж хэлэхэд Б тэгье хамт явъя гэсэн. Өмнө нь 2017 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Шинэ Жинст сумын нутагт алтны илэрцтэй газарт экскэбаторын эзэн манай хадам ах , найз Б нарын хамтаар явж ажиллаад ирсэн байсан юм. Тэгээд хадам ах н эзэмшлийн Доосон 55 маркын экскаваторыг өвөлжөө бууц задлая гэж гуйж аваад, мөн ын эзэмшлийн 42-49 УБИ дугаартай Ниссан контер маркын машиныг гуйж аваад 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянлиг сумаас найз Бы хамт Сэврэй сумын нутаг руу алт олохоор явсан. Сумаас гардаг өдрөө Сэврэй сумтай хил залгаа байдаг 3-р багийн малчин танил Атэй утсаар холбогдож Харын боом, Базар буучийн тойром хавиар экскэтэй хүмүүс яваад байгаа сурагтай би сумаас техниктэйгээ гарч байна чи хайгчаараа чагнахгүй юу гэж хэлсэн. Б бид хоёр металл хайгчгүй байсан болохоор металл хайгчтай Атэй холбогдсон байсан юм. Орой нь Б бид хоёрыг Базар буучийн тойромд очиход удалгүй араас А өөрийн УА-3469 авто машинтай Н, Э, Б нарын хамт ирсэн. Б нь мотоцикль жолоодож ирсэн. Аптангэрэл жижиг Пишер маркын хайгчтай, Э Пишер маркын жижиг хайгчтай, Н Минилаб-7000 маркын хайгчтай, Б Голд-1000 маркын жижиг хайгчтай ирсэн. Бид нар нийлж энэ өдрийнхөө 17 цагийн орчимд техник хэрэгслээ байрлуулж 18 цаг хүртэл хуучин ухмал нүхийг нэмж ухаж ажиллаад алт олоогүй гадаа харанхуй болж бид нар амарсан. Маргааш өдөр нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 10 цагийн орчимд гарч ажиллаад ажиллаж байсан газрыг ухаад алт олдохгүй байхлаар нь газраа өөрчилж урагшилж хуучин ухсан байсан газрыг хөвөөлж газрын хөрсийг дэлгэж талбайг нь томсгож ухаад тэр газраасаа бага хэмжээний алт олж үргэлжлүүлж ухаж байхад 15 цагийн орчимд Сэврэй сумаас хүмүүс ирж бид нарыг барьж ажлыг зогсоосон. Ниссан контер маркийн машин нь хамаатны ах ынх байгаа юм. Мөн РООЗАМ 55 маркын экскэбатор, том оврын Паажуур нь хадам ах ахын эзэмшлийн техник төхөөрөмж байсан юм. Паажуур ажиллуулж байсан мотор нь миний мотор байсан юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 215-219/,

Шүүгдэгч*******ы мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэс санагдаж байна Д надад техник, төхөөрөмж байгаа ашиглаад урагшаа Өмнөговь руу алтанд явах уу гэж санал тавьж байсан. Би ч тухайн үед тэгье гэж зөвшөөрч байсан. Бид хоёр нэг суманд байдаг найзууд учир өдөр болгон уулзалдаж эсвэл утсаар хоорондоо ярьдаг байсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр явахаар болж Д бид хоёр техник хэрэгслээ хангаад Ниссан Кондор маркын 42-49 уби улсын дугаартай ачааны авто машин дээр DOOSON 55 маркын бага оврын экскэбатор, том оврын паажуураа ачаад хоёулаа Баянлиг сумаас 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Сэврэй Гурван тэс сумын Алтны илэрцтэй газар луу явсан. Д бид 2 метал хайгчгүй байсан болохоор Д металл хайгчтай Атэй өмнө нь нийлж алтанд явах талаар ярьсан байсан гэсэн. Сумаас гарахдаа Д А рүү утсаар залгаж гарлаа гэдгээ хэлсэн. Бид хоёр Өмнөговь аймгийн Базар буучийн тойром гэх газарт очоод экскэбатор паажуураа буулгаж хуучин ухмал нүхний набор шалаамыг паажуурдаж байхад А өөрийн УА-3469 маркын машинтай Э, Н, Б нарын хамт ирсэн. Б нь мотоцикльтой ирсэн. А, Н, Э, Б нар тус тусдаа нэг нэг хайгчтай ирсэн. Бид нар нийлж 6-лаа болж шөнийн 22 цаг хүртэл ажиллаад алт олоогүй. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр 14-ний өдрийн өглөө нь хоносон газраа дахиж ажлаагүй тэр газраасаа урагшаа 200 орчим метр газар явж хуучин ухмал нүхтэй газар очиж уг газрын талбайг дэлгэж ухсан. Тэндээ ажлаад бага хэмжээний алт олоод байж байхад Сэврэй сумаас байгаль орчин, цагдаагаас хүмүүс ирж ажлыг зогсоож саатуулсан ... Бид нар эхний өдөр ажилласан газраас алт олоогүй. Дараа өдөр буюу 2018 оны 01 дүгээр 14-ний өдөр ухаж байсан нүхнээс бага хэмжээний алт олсон. Дэнсэлж хэмжиж үзэхэд 1.0 грамм байсан. Ниссан кондор маркын авто машин нь Дагийн хамаатны ах ын эзэмшилийн авто машин юм. нь Баянхонгор аймгийн төвд байдаг гэсэн. Экскэбатор трактор нь мөн Паажуур нь Дагийн хадам ах н эзэмшлийн техник төхөөрөмж гэсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 220-224/,

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 01 дүгээр 13-ны өдөр би Богд сум руу тэмээний уралдаанд явах гэж байсан боловч хүрлийз тэмээ уралдуулахгүй гэхлээр нь тэмээн уралдаанд явахаа больчихоод гэртээ байж байхад Галт над руу залгаж Н алтанд явах гэж байна гэдгийг хэлсэн. Тэгээд би Нийн найз А рүү залгаж алтанд явах гэж байгаа эсэх талаар асуухад А алтанд явах гэж байна гэж хэлсэн. Би хамт явъя гэж Ад хэлсэн. 16 цагийн орчимд А. Э, Н 3 намайг авч явах гэж манай гэрт ирээд Б, Д 2 экскэбатор трактортой Базар буучийн тойром дээр оччихсон байгаа. Намайг Д хайгчаа аваад ир хамт ажиллая гэж дуудсан тэгээд явж байна гэж хэлсэн. Өмнө нь Д Аптангэрэлтэй уулзаж яриад Экскэбатор трактороор алт ухна гэж хоорондоо ярилцсан байсан юм байна лээ. Тэгээд би өөрийн мотоциклио унаад Голд-1000 маркын металл хайгчаа аваад А, Э Н нарыг дагаад Базар буучийн тойром руу явсан. А өөрийн УА3469 маркын машинтайгаа явж байсан. Бид дөрөв Базар буучийн тойром дээр 18 цагийн орчимд очиход Д Б хоёр паажуураа зоочихсон экскэбатороо буулгачихсан газар ухаж шороо гаргаад гаргасан шороогоо паажуурдчихсан алт гараагүй гээд байж байсан. А, Э, Н бид дөрөв тэр шөнөө Д, Б хоёртой хамт ажиллаагүй амарцгаасан. Бид дөрөв Д Б хоёроос тусдаа УА3469 маркын машин дотроо амарцгаасан. 2018 оны 01 дүгээр 14-ний өглөө цас орж байсан болохоор бид дөрөв эрт босоогүй юм. Хэдэн цагт боссоноо мэдэхгүй байна А Э Н бид дөрөв тус тусдаа нэг хайгчтай очсон байсан. Өглөө өөрсдийнхөө хайгчийг зүүгээд алт хайж олохоор тарцгаасан. Эргээд ирэхэд Д Б 2 байсан газраасаа урагшихнаа машин техникээ зөөгөөд экскэбатороороо газар ухаад шороо паажуурдаж байсан. Надад алтаны талаар мэдлэг муу энэ зун сонирхож нэг метал хайгч худалдаж аваад өмнө нь нэг удаа л алтанд явж байсан. Энэ удаагийнх хоёрдох нь байсан. юм. Миний ойлгосоноор Д Б нар экскэбатороор газар ухаж гаргасан шороогоо паажуурдаад паажуурдсан шороонд нь металл хайгчаараа чагнаж баригчинд тогтолгүй гарсан алтыг нь олж авдаг юм байна лээ. Э. А, Н нар нэг ёндоотой, Д Б 2 бас тусдаа нэг ёндоотой би ганцаараа тусдаа нэг ёндоотой боловч хамтарч ажиллаж алт олохоор явсан байсан. Нийн алт хайгчийн цэнэг нь дууссан байсан. Алт хайгчийг бага зайнд зэрэг ажиллуулж болдоггүй хоорондоо маслаад ажилдаггүй юм. Тэгээд Аптангэрэлийн хайгчаар Э, Н нар Д Б хоёрын паажуурдаж гаргасан шороон дээр хайгч тавьсан. Дараа нь би хайгч тавьсан боловч алт олоогүй. Удалгүй Сэврэй сумын цагдаа байгаль орчины хүмүүс ирээд ажлыг зогсоосон ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 215-219/,

Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... А ах миний төрсөн ах юм. Манайх А ахынхтай нэг өвөлжөөнд өвөлжиж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А ах алтанд явъя гэж хэлсэн. Манайд Н бас ирсэн. Тэгээд А ахын машинаар А ах, Н бид гурав явсан. Б өөрөө алтанд явъя гэж А ахад хэлсэн юм байна лээ замаараа Бийн гэрээр орж Бийг аваад Базар буучийн тойром гэх газарлуу алт хайж олохоор явсан. Б өөрийнхөө даюун маркын мотоцикльтой Голд-1000 маркын алт хайгчаа авч явсан. А ах нэг пишер маркын хайгчтай Н өөрийнхөө Минилаб-7000 маркын хайгчтай би бас өөрийнхөө пишер маркын хайгчаа авч явсан. Явж байх замд А ах Базар буучийн тойромд Д, Б 2 экскэбатор трактортой оччихсон байгаа гэж хэлж байсан. Бид дөрөв яваад 18 цагийн орчимд Базар буучийн тойром гэх газар очиход Д Б 2 паажуураа байрлуулчихсан Экскэбатор трактороо буулгачихсан нэг паажуурдаж үзлээ юм гарсангүй гээд байж байсан. Тэгээд байж байтал гадаа ч харанхуй болсон байсан цас ороод хүйтэн байсан болохоор А ах, Н, Б бид дөрөв машиндаа ороод унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь 2018 оны 01 сарын 14-ний өглөө гадаа хүйтэн байсан болохоор бид дөрөв аажуу босоод тус тусын хайгчаа бариад алт олохоор явцгаасан. Алт хайж яваад ирэхэд Д, Б 2 экскэбатор машин паажуур гээд бүх техник төхөөрөмжөө байсан газраасаа урагшихнаа ойрхон зайд зөөж байрлуулаад экскэбатороороо газар ухаж шороо паажуурдаж байсан. Нэг газар хайгчаар зэрэг чагнахаад нэг нэгнийхээ шуумыг таталцаад ажилдаггүй учир би өөрийнхөө хайгчийг машин дээр тавьж орхисон. А ах Д Б хоёрын паажуурдсан шороонд хайгч тавьж чагнаад хэдэн ширхэг тоосны хэмжээтэй алт олж авсан. Дараа нь Б бас паажуурдсан шороон дээр нь хайгч тавьж чагнаад алт олоогүй. Удалгүй цагдаа нар ирж ажил зогсоосон ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 230-234/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь А манай гэрт ирээд сумаас Д, Б хоёр экскэбатор трактортой Базар буучийн тойромруу алт ухахаар явна гэж байна хамт явъя би одоо явлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө Минилаб-7000 маркын алт хайгчаа аваад Аийн УА-3469 маркын машинд нь суугаад явсан. Замаараа А өөрийнхөө дүү Эыг авсан. Базар буучийн тойром руу явж байгаад замд байдаг Бийн гэрийн гадаа зогссон. Бийн гэрлүү А ганцаараа ороод гарч ирсэн. Тэгсэн Б бас хамт алтанд явахаар болж мотоциклио унаад явсан. А пишер маркын алт хайгчтай явсан. Э бас адил пишер маркын алт хайгчтай, Б Голд-1000 маркын алт хайгч авч явсан. Бид дөрөв тус тусдаа нэг нэг алт хайгчтай явсан. Орой нь 18 цагийн орчимд Базар буучийн тойром дээр бид дөрөвийг очиход Д, Б нар паажуураа байрлуулчихсан экскэбатороо буулгачихсан байсан. Д Б хоёр нэг угааж үзлээ юм гарахгүй байна гэж хэлж байсан. А, Б, Э бид дөрөв Д, Б нараас жоохон зайдуу ардхан нь жалганы нөмөрт машинаа байрлуулаад орой болсон байсан болохоор унтаж амарцгаасан. Маргааш нь 2018 оны 01-р сарын 14-ний өглөө гадаа цас орж ороод хүйтэн байсан болохоор аажуу нар дээр хөөрсөн байхад босож цайгаа чанаж уучихаад тус тусынхаа хайгчийг бариад алт олохоор тарж явцгаасан. Би Д Б нар дээр очиж экскэбатороор ухаж гаргасан шороонд нь хайгчаа тавьж чагнахад экскэбатор паажуурных нь төмрөнд нь шуум аваад хайгч тавьж чагнаж болоогүй. Э, А, Б нар хол явж алт хайж хайгч тавьж чагнаагүй бүгдээрээ Д Б нарын ухаж байгаа нүхэн дээр ирж экскэбатороор ухсан нүхэн дээр А лав хайгч тавьж чагнаж байсан. Б сүүлд нь хайгчаа тавьж чагнасан. Хайгч нараа ээлжилж асааж чагнахгүй бол нэг нэгнийхээ шумыг аваад чагнаж болдоггүй юм. Тэгээд ээлжилж чагнасан. Аийн дүү Э хайгч тавьж чагнаж байгааг хараагүй. Гэхдээ А Э бид 3 нэг ёндоотой явж байсан болохоор экскэбаторын ухсан нүхэн дээр нэг хайгчаараа чагнахад болж байсан. Миний хайгчийн цэнэг нь дууссан байсан. А паажуурдсан шороо болон экскэбаторын ухсан шороон дээр хайгч тавьж чагнаад 1.0 грамттай алт олж авсан байсан. Бид гэхдээ Аийг хайгчаараа алт олж байхыг нь хараагүй. Дараа нь ёндоогоо үзэхэд А алт олсон байсан. Д Б хоёрын ёндоо нэг байсан. Э А бид гуравын ёндоо нэг байсан Б дангаараа байсан. Гэхдээ бид нар хамтарч экскэбаторын ухсан шороон дээр ажилласан. Бид нар алт хайж ухаж эхлээд удаагүй байхад Сэврэй сумын цагдаа, байгаль орчин ирсэн. А өмнө нь Дтай ярилцсан байсан. Тийм учраас Аптангэрэл Базар буучийн өвөлжөөнд Д Б нар экскэбатор оруулан ажиллаж байгаа гээд надад хамт явах санал тавьсан юм. А Д нар хоорондоо юу ярилцсаныг би мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 235-239/,

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байсан санагдаж байна Баянлиг сумын төв дээр явж байгаад Дтай таарсан. Д надад урагшаа Өмнөговийн нутаг руу трактор, экскаватор явсан сурагтай байна би экскаватор аваад явна чи хамт явах уу очих юм уу гэхээр нь зав болвол хүрээд очъе гэсэн. Дараа нь 2018 оны 01 дүгээр 13-ны өдөр 12 цагийн орчимд Д над руу утсаар залгаж Б бид 2 гарах гэж байна гэхээр нь би яваад очъя гэж хэлсэн. Д бид 2 Базар буучийн тойром дээр байж байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн дүү Э найз Н нарт алтанд явах уу Д, Б 2 экскаватор аваад Базар буучийн тойром дээр очиж байна гэж хэлэхэд Э, Н нар явъя гээд би өөрийн УА3469 маркын 25-62 БНА улсын дугаартай машинаа жолоодоод Н, Э 2-ыг авч явсан. Замаараа Бийнхөөр ороод Бийг алтанд явах уу гэхэд Б явъя гээд өөрийнхөө хайгчийг аваад мотоциклиороо явсан. Бид 4 яваад 18 цагийн орчимд Базар буучийн тойром дээр очиход Д Б хоёр нэг паажуурдаж үзлээ юм гарсангүй гээд байж байсан. Экскаватор нь ажилчихсан газар ухсан байсан. Удалгүй харанхуй болсон. Тэгээд Э, Н, Б бид 4 амрахаар тусдаа жалганд очиж унтсан. Тэр шөнөө бид дөрөв ажлаагүй. Д Б хоёр ажилласан үгүйг мэдэхгүй байна. Тусдаа техник төхөөрөмжөө харж тэндээ амарсан ... Маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр 14-ний өглөө нь босоод цайгаа чанаж ууцгаачихаад хайгчаа барьцгаагаад алхцгаасан. Д Б 2 урд шөнө нь байсан газраасаа урагш нүүж буугаад тэндээ паажуураа зоогоод экскавотороо ажиллуулаад шороо паажуурдаж байсан. Д Б хоёрын гаргасан шороон дээр нь Э, Н, Б бид дөрөв хайгч тавьж чагнасан. Д, Б 2 металл хайгчгүй байсан. Хураалгасан алтны хагас нь Д, Б хоёрын ухсан нүхнээс гарсан зарим мь тэр хавиар би өөрөө хайгчаа барьж яваад олсон алт байсан. Бид нар ажиллаад удаагүй байхад Сэврэй сумаас цагдаа, Байгаль орчны хүмүүс ирж ажлыг зогсоож саатуулсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 240-245/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 16-26/,

Автомашин, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 27-42/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 45-46,48-85/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 87-107/,

“Сайхан ариун дэлхий” ХХК-ны байгаль орчинд учруулсан экологийн хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 146-158/,

Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 162-169/,

“Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 175-197/,

Баянхонгор аймгийн Их богдын байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 53 тоот албан бичиг /2-р хх-ийн 40-41/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 8-32, 54-64/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гарган өгсөн хохирол төлсөн санхүүгийн баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нар нь 2018 оны 01 сарын 13-14-ний өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Багабаян 3 дугаар багийн нутаг “Базар буучийн тойром” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 1.989.411 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 1.989.411 төгрөгийн хохирол гарсан талаар “Сайхан ариун дэлхий” ХХК-ны дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 1.989.411 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгч болох Баянхонгор аймгийн Их богдын байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны орлогийн дансанд тушааж холбогдох санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэв.

Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн газар хадгалагдаж байгаа VML4000 гэсэн бичигтэй цахилгаан мотор 1ш, Fisher маркийн 04111608 сери дугаартай метал хайгч 1ш, Senicc гэсэн бичигтэй хар өнгийн чихэвч 1ш, Gold Monster1000 Minelab маркын 532860053559 дугаартай метал хайгч 1ш, Minelab гэсэн бичигтэй хар өнгийн чихэвч 1ш, Fisher маркийн сери дугаар нь арилсан метал хайгч 1ш, hp-30 гэсэн бичигтэй хар өнгийн чихэвч 1ш, GPZ7000 minelab маркын 82630767055 сери дугаартай метал хайгч 1ш зэрэг эд зүйлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д заасан шинж чанар бүхий эд мөрийн баримт биш байх ба эзэмшигч нарт нь буцаан олгох боломжтой эд зүйлүүд байх тул буцаан олгох нь зүйтэй байна.

Харин эд мөрийн баримтаар хураагдаж цагдаагийн газар хадгалагдаж байгаа 1.0 грамм алт нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар улсын орлого болгов.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан DOOSAN 55 маркын Экскэбатор /трактор/, эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн паажуур төхөөрөмж зэрэг нь иргэн н эзэмшлийнх, Ниссан кондор маркийн 42-49 УБИ улсын дугаартай ачааны автомашин нь иргэн ын эзэмшлийнх байх тул тухайн паажуур төхөөрөмж болон тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгов.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байх тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч*******ийн эзэмшлийн УАЗ маркийн 25-62 БНА улсын дугаартай саарал өнгийн автомашин, 5 ханатай гэр, шүүгдэгч*******ийн эзэмшлийн Даюун маркын улсын дугааргүй мотоцикль, 5 ханатай гэр, шүүгдэгч Л.Дашлхагвын эзэмшлийн 5 ханатай гэр, шүүгдэгч*******ы эзэмшлийн 4 ханатай гэр, шүүгдэгч*******ын эзэмшлийн 45 ханатай гэр, яллагдагч *******ийн эзэмшлийн 4 ханатай гэр зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт*******, ******* овогт*******, ******* овогт*******, ******* овогт*******, ******* овогт*******, овогт ******* нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн DOOSAN 55 маркын Экскэбатор /трактор/, эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн паажуур төхөөрөмж зэргийг хууль ёсны эзэмшигч иргэн д, Ниссан кондор маркийн 42-49 УБИ улсын дугаартай ачааны автомашиныг хууль ёсны эзэмшигч иргэн т тус тус буцаан олгож, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч*******ийн эзэмшлийн УАЗ маркийн 25-62 БНА улсын дугаартай саарал өнгийн автомашин, 5 ханатай гэр, шүүгдэгч*******ийн эзэмшлийн Даюун маркын улсын дугааргүй мотоцикль, 5 ханатай гэр, шүүгдэгч Л.Д эзэмшлийн 5 ханатай гэр, шүүгдэгч*******ы эзэмшлийн 4 ханатай гэр, шүүгдэгч*******ын эзэмшлийн 4 ханатай гэр, яллагдагч *******ийн эзэмшлийн 4 ханатай гэр зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн газар хадгалагдаж байгаа VML4000 гэсэн бичигтэй цахилгаан мотор 1ш, Fisher маркийн 04111608 сери дугаартай метал хайгч 1ш, Senicc гэсэн бичигтэй хар өнгийн чихэвч 1ш, Gold Monster1000 Minelab маркын 532860053559 дугаартай метал хайгч 1ш, Minelab гэсэн бичигтэй хар өнгийн чихэвч 1ш, Fisher маркийн сери дугаар нь арилсан метал хайгч 1ш, hp-30 гэсэн бичигтэй хар өнгийн чихэвч 1ш, GPZ7000 minelab маркын 82630767055 сери дугаартай метал хайгч 1ш зэрэг эд зүйлүүдийг шүүгдэгч нарт буцаан олгож, 1.0 грамм алтыг улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА