| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2516000000209 |
| Дугаар | 2025/ДШМ/20 |
| Огноо | 2025-12-12 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/20
Д.А, А.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.О нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/209 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч А.Б, Д.А нарт холбогдох эрүүгийн 2516000000209 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:
Б овгийн Д.А нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэр, *** хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ************* сумын ********** багийн *** - *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ** ********** регистрийн дугаартай,
Б овогтой А.Б нь Монгол Улсын иргэн, 20** оны *** дүгээр сарын *** -ны өдөр Говь-Алтай аймгийн ************** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********** мэргэжилтэй, ************* ХХК-д *********** ажилтай, ам бүл *****, *****, *** ***** хамт амьдардагч, Орхон аймгийн *********** сумын ****** багийн *** - *** тоотод хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ************ сумын ********** багийн *** - *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ** ************ регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А, А.Б нар нь бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багийн нутаг *********** гэх газарт MINELAB GPZ7000 гэх бичиглэлтэй металл хайгч, Gold monster 1000 загварын хөх өнгийн металл хайгчийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулахаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч Б овгийн Д.А, Б овгийн А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, А.Б нарыг тус бүрийг 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, А.Б нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.А, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “MINELAB GPZ7000 гэх бичиглэлтэй металл хайгчийн гар, хар өнгийн ZSEARCH7000 гэх бичиглэлтэй таваг, хар өнгийн чихэвч, саарал өнгийн MINELAB гэх бичиглэлтэй үүргэвч, хар өнгийн MINELAB гэх бичиглэлтэй батарей, хар өнгийн тавгийн иш, Gold monster 1000 загварын хөх өнгийн металл хайгчийн гар, цагаан өнгийн MINELAB гэх бичиглэлтэй таваг ширхэг, тавгийн иш 2 ширхэг, хар өнгийн бариул зэргийг тус тус улсын орлогод оруулж, илжгэн чих 1 ширхэг, ногоон өнгийн үүргэвч 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлүүлэх комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир гомдол гаргаж байна.
Өмгөөлөгч миний шүүх хуралдаанд гаргасан зарим төрлийн нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах, нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй атлаа шийдвэрлэсэн байдлаар дүгнэлт хийж шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэж байгаа нь шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Учир нь өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар шийдвэрээ танилцуулахдаа өмгөөлөгчийн гаргаагүй санал хүсэлтийг өмгөөлөгч заавал оролцуулах тохиолдол биш гэж өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан мэтээр тайлбарласан атлаа шийдвэртээ өмгөөлөгчийн гаргасан саналыг шийдвэрлэсэн мэтээр дүгнэлт хийж байгаа нь хуулийн үндэслэлгүй, шүүх хуралдаанаар хийсэн дүгнэлт шийтгэх тогтоол буюу шийдвэрээс зөрүүтэй байгаа нь 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж авсан нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Учир нь эд мөрийн баримт хураан авах ажиллагаа болон түүнд үндэслэн гарсан прокурорын нотлох баримтаар тооцох тогтоол, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа болно. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Үйл баримтын дүгнэлт:
Шүүгдэгч Д.А, А.Б нар 2025 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ********* сумын ********** багийн нутаг ************ гэх /460 29’ 13” N 960 8’ 9” E кординатад/ газарт MINELAB GPZ7000 гэх бичиглэлтэй металл хайгч, Gold monster 1000 загварын хөх өнгийн металл хайгчийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулахаар бэлтгэжээ.
3. Уг үйл баримт нь хэрэгт авагдсан доорхи баримтаар тогтоогджээ.
3.1. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...********* сумын ***** -р баг ******** ****** гэх газар ******* сумын *** -р багт оршин суух Д.А, Орхон аймаг ********** сум *** -р баг *** - *** тоотод оршин суух А.Б нар газрын хэвлийд халдахаар бэлтгэсэн гэсэн мэдээллийг 07 дугаар сарын 29-ний 04:03-д авч хүлээн авсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
3.2. Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/,
3.3. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
3.4. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай тогтоол, мөрдөгчийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-21 дүгээр хуудас/,
3.5. “ *********** ” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Р.Ц-ийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай “...малтуур, 1 ширхэг, cold monster 1000 нэртэй металл хайгч, minflabgpz7000 металл хайгч мэдрэгч нийт 2,809,600 төгрөг...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 34-40 дүгээр хуудас/,
3.6. Шүүгдэгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
3.7. Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,
3.8. Гэрч Б.Г-ийн “А 2025 оны 07 дугаар сарын 28-29 нд шилжих шөнө ********** -д алт гарч байна гэх сургаар нэг дүүтэйгээ мотоцикльтэй ирсэн байсан. Түүнийг ирэхээс өмнө цагдаа нар ирсэн байсан тул А металл хайгч багаж ногоон өнгийн цүнхэнд хийж үүрсэн, гартаа нэг ширхэг төмөр малтуур барьсан байдалтай цагдаа нарт баригдсан. /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
3.9. Гэрч Т.Н-ийн “2025 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим А нэг дүүтэйгээ мотоцикльтэй явж байгаад цагдаа нарт баригдсан. А ногоон өнгийн цүнх үүрсэн, гартаа төмөр малтуур барьсан байдалтай цагдаа нарт баригдсан. /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
4. Давж заалдах гомдлын талаар:
4.1. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өгсөн огноо 2025 оны 07 сарын 29-ний 04:03-д гэсэн цаг байхад, хэргийн газрын үзлэг 2025 оны 07 сарын 29-ний 00 цаг 36 минутад гэсэн баримт /х/х 2-3/ хуудсанд авагдсан нотлох баримтаар үнэлэхэд зөрүүтэй баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт анхан шатны шүүх хуралд гаргахад шүүх шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан гэрч Б.Г-ийн, Т.Н-ийн мэдүүлгээр шүүгдэгч нар гэм буруутайд тооцогдсон үйлдлийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан цагийг зөрүүтэйгээр буюу хэргийн газрын үзлэг хийгдсэний дараа буюу 2025 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 04:03-д гаргаснаар зөрүүтэй тэмдэглэн бэхжүүлсэн байна. Гэрчийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн нөхцөл байдал тогтоогдож байхад нотлох баримтаас хасах боломжгүй байна. Тухайн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь зөрчил боловч хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хэргийг шалгах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгч хэргийн газрын үзлэг, гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан, бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/209 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Ш.БАТТОГТОХ