Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 308/ШШ2026/00377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймаг Х сум *-р баг, А Э гудамж **-р байр * тоотод оршин суух, С овогт Ч Мнэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: Миний бие Д аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багш, эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай Д аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн тодорхойлолт /хх-4/, Д аймгийн З даргын тамгын газрын архивын тасгийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт /хх-5/, Д аймгийн З даргын тамгын газрын архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт /хх-6/, *****дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7/, ******дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8-9/, ******дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-10-16/, 1968 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн БНМАУ-ын Сангийн яам, Статистикийн төв газрын цалингийн тооцооны хуулбар /хх-17-26/, гэрч Ө.А, Н.Т нарын тодорхойлолт /хх-31, 33/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-27, 28/, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-28-30, 32/, холбогдох тушаал шийдвэрүүд /хх-34-41/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: Ө.А, Н.Т нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.М нь Д аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багш, эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.М нь Д аймгийн Хсумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багш, эрхлэгчээр ажиллаж байсан болох нь 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай Д аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн тодорхойлолт /хх-4/, Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай тодорхойлолт /хх-5/, Д аймгийн З даргын тамгын газрын архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай тодорхойлолт /хх-6/, ************дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7/, ************дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8-9/, **************дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-10-16/, 1968 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн БНМАУ-ын Сангийн яам, Статистикийн төв газрын цалингийн тооцооны хуулбар /хх-17-26/, гэрч Ө.А, Н.Т нарын тодорхойлолт /хх-31, 33/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-27, 28/, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-28-30, 32/, холбогдох тушаал шийдвэрүүд /хх-34-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ч.М-н Д аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багш, эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С овогт Ч М Д аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багш, эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ