| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00080/И |
| Дугаар | 308/ШШ2026/00321 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 308/ШШ2026/00321
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, С талбай-*, Г банкны төв байранд байрлах, Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Үзүүр * гудамж ***тоотод оршин суух, Д овогт Н холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 611,875.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Н үндсэн зээл 473,585.74 төгрөг, зээлийн хүү 102,013.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,776.71 төгрөг, бусад төлбөр 12,500 төгрөг, нийт 611,875.86 төгрөгийг гаргуулж Г банканд олгуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Н үндсэн зээл 473,585.74 төгрөг, зээлийн хүү 102,013.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,776.71 төгрөг, бусад төлбөр 12,500 төгрөг, нийт 611,875.86 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 611,875.86 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.
Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлага 611,875.86 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Д.Н зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 611,875.86 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,006 төгрөгөөс 9,503 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 9,503 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 9,503 төгрөгийг хариуцагч Д.Н тус тус гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ