Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2026/00348

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, *-р хороо С талбай-**, С тауэр, * давхарт байрлах, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, Х сум, * дугаар баг, Ч гэх газар оршин суух, Ч овогт А-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,557,989.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *****************тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,957,869.63 төгрөг, үндсэн хүүнд 575,301.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,818.07 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 3,557,989.29 төгрөгийг хариуцагч Ч.А-с гаргуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *****************тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,957,869.63 төгрөг, үндсэн хүүнд 575,301.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,818.07 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 3,557,989.29 төгрөгийг хариуцагч Ч.А-с гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 3,557,989.29 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.

Хариуцагч Ч.А нь нэхэмжлэлийн шаардлага 3,557,989.29 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ч.А-д холбогдох ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,557,989.29 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,877.82 төгрөгөөс 35,938.91 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,938.91 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 35,938.91 төгрөгийг хариуцагч Ч.А-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ