| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/09924/И |
| Дугаар | 191/ШШ2025/11660 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/11660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******** тоот хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ************ тоот хаягт байрлах ХХК /Регистрийн дугаар /-д холбогдох
Гэм хорын хохиролд 26,889,444 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, барьцааны мөнгө 3,500,000 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я. /Үнэмлэхийн дугаар /,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
хариуцагчийн өмгөөлөгч Х. /Үнэмлэхийн дугаар ,
иргэдийн төлөөлөгч Л.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
"******* *******" ХХК нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот. , 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж *******/1, *******/2 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг аж ахуйн зориулалтаар түрээслэсэн. Түрээслэж байх хугацаандаа " " ХХК-ийн захирал Э., Н. нар *******энд мэдэгдэлгүйгээр байрыг эзэнгүй орхиж хаалга болон дотор сантехник, цахилгааны шугам, эд хогшилыг эвдэж эзэнгүй хаяж явснаас *******энд эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан талаар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр гомдолыг хэрэгсэхгүй болгосон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Цагдаагийн байгууллагад шалгах явцад мөрдөгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2024 оны 10 сард гаргасан үнэлгээгээр 13,243,961 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсаныг тогтоосон. Дээрх төлбөр дээр нэмээд хариуцагч компани нь үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд ашиглаж байх явцдаа ашигласан тог цахилгаан төлбөр, цэвэр, бохир ус, дулааны төлбөр, түрээсийн төлбөр, хог тээвэр цэвэрлэгээний төлбөр, үнэлгээний төлбөр болон хууль зүйн туслалцаа авч байгаа өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний төлбөр зэрэг бусад төлбөрүүдийг оруулаад нийт 26,889,444 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Гэм хор учруулсны хохирлыг тодорхойлбол, үл хөдлөх хөрөнгийн засварын үнэлгээ 6,843,950 төгрөг, хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6,400,011 төгрөг, үнэлгээний төлбөр 118,000 төгрөг, ашиглалтын зардал буюу цэвэр, бохир ус, дулаан НӨАТ-тай 299,548 төгрөг, цахилгааны төлбөр НӨАТ-тай 629,050 төгрөг, цахилгааны төлбөрийн алданги НӨАТ-тай 316,385 төгрөг, түрээсийн төлбөр 7,800,000 төгрөг, түрээсийн төлбөрийн алданги 1,182,500 төгрөг, хог тээвэр, цэвэрлэгээний зардал 300,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 3,000,000 төгрөг. Гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдсан боловч аль нэг талаас гэрээ цуцлах талаар санал гараагүй бол гэрээ автоматаар сунгагдаад явах нөхцөлтэй гэрээ байсан. Ийм учраас 4, 5 сард хариуцагч тухайн объектыг үйл ажиллагаандаа ашиглаж байсан нь 5 сарын 10-нд түрээсийн төлбөр төлж байснаар нотлогддог. Хариуцагч тал түрээслэсэн обьект банкны барьцаанд байсан учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжих гээд байна гэж тайлбарлаж байна. 2024 оны 9 сар хүртэл энэхүү объект ******* ******* ХХК-ийн өмчлөлд байсан асуудалд хэн ч маргадаггүй. Энэ хугацаанд хариуцагч тал ашиглаж байсан. Ашиглаж байх хугацаанд түрээслэгч талын эд хөрөнгөд хохирол учруулсан, мөн ашиглалтын явцад гарсан зардлаа төлөөгүй явсан нь нэхэмжлэлийн баримтаар нотлогдоно. 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тухайн үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардлууд зохих байгууллагуудаас бичигдэж байсан учраас энэ хүртэл түрээслэгч тал ашиглаж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Бүгдийг нь засаж янзлаад явсан байхад нэхэмжлэгч хүлээж аваагүйгээс болоод гэмтсэн байна гэдэг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн гуравдагч этгээд ирээд гэмтээсэн юм шиг яриад байна. Гэрээгээ цуцлах байсан бол танайх ирж эд хөрөнгөө хүлээж ав манайх гэрээг цуцаллаа гэдэг шаардлага тавих байсан. 6 дугаар сарын 10-нд засвар хийгээд өгөхөөр аваарай гэж хэлчхээд засвараа хийгээгүй хаяад явсан баримт байна. Иймд хариуцагч зохих ёсоор буруутай байсан гэж үзэж байгаа тул гэм хорын хохиролд 26,889,444 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа 3,500,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 35 хоногийн түрээсийн төлбөрт тооцсон учраас буцааж өгөх үндэслэлгүй гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 26,889,444 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Манай байгууллагын хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг ямар нэг байдлаар эвдэж, устгасан, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан зүйл байхгүй. ******* ******* ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээнд гарын үсэг зурж байгаа хүнийг харахад албан тушаал дээр иргэн гэсэн байдаг. ******* ******* ХХК-ийн зүгээс 2023 онд олгосон гэх итгэмжлэл шүүхэд ирүүлсэн, үүнийг хуурамч итгэмжлэл гэж үзэж байгаа. Энэ итгэмжлэлийг ******* шүүхэд ирж тайлбар гаргасны дараа араас нь нөхөж үйлдсэн итгэмжлэл байдаг. Иргэний хуульд итгэмжлэлийн хугацаа дээд тал нь 3 жил байдаг. Гэтэл уг итгэмжлэл 5 жилийн хугацаатай байгуулагдсан байгаа учир хүчин төгөлдөр бус итгэмжлэл гэж үзэж байна. Бид Ч.той гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч нь ******* ******* ХХК биш юм. Үл хөдлөх эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн гэж 6,843,950 төгрөгийг хохиролд шаардаж байгаа. Хариуцагч талаас эвдэж сүйтгэсэн зүйл байхгүй, гэм буруутай үйлдэл байхгүй гэдэг нь прокурорын тогтоолоор тогтоогдсон. Түрээсэлж байх хугацаанд дээврээс ус алдсан. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад ус гоожиж байсныг Ч. гэх хүнд мэдэгдсэн. Хаалга хашаа зэрэг хөрөнгөтэй холбоотой зардлууд шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Нийт 17 төрлийн эд хөрөнгө хүлээлцсэн, энэ эд хөрөнгөөс өөр бусад хөрөнгүүдэд үнэлгээ гаргаад 6,400,000 төгрөг нэхэмжилсэн байна. "Дамно" ХХК-ийн үнэлгээнд энэ эд хөрөнгийн тавилгын жагсаалтад байгаа ногоон өнгийн хөшиг зэрэг ганц нэг эд хөрөнгийг дурдсан, бусад төмөр хаалга, холигч зэрэг актаар хүлээлцээгүй эд хөрөнгийн үнэлгээ гаргаж өгснийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тухайн хөрөнгүүдийг хүлээлгэж өгсөн талаар нотолж байж шаардах эрх үүснэ. Түрээсийн төлбөр 7,800,000 төгрөгийг цахилгааны төлбөр гарсан огноогоор тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний хугацаа нэг жилийн хугацаатай байгуулагдсан, энэ хугацаа дуусаад түрээсийн зүйлийг хүлээж авах эрх нь түрээслүүлэгчид байгаа. Энэ түрээслүүлсэн зүйлээ хүлээж аваач гэхээр би очиж амжихгүй хөдөө явж байна гэх зэрэг зүйл хэлдэг. Тэгээд ******* шүүхийн шийдвэрээс битүүмжилсэн болохоор гар гээд байна гэж тайлбарлаад хаалгыг нь цоожлоод явсан. 2024 оны 4 дүгээр сарын 15-д хугацаа дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт хүлээж аваарай гэдэг байдлаар мэдэгдээд түлхүүрээ орхиод явж байхад өөрөө хүлээж аваагүй байж одоо түрээс төл гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хүн өөрийн хүсэлтээр өмгөөлөгч авч байгаа учраас зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх юм бол нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжих асуудал үүсэж байна. Яагаад гэвэл энэ хөрөнгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хураалгасан, нэхэмжлэгчээс тодруулахад нийт 406,000,000 төгрөгийн шийдвэр гараад энэ дүндээ хураалгасан, эвдрэл гэмтэл болсон гээд байгаа асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өмнө болсон асуудал гэж тайлбарлаж байгаа. Нэгэнт эвдэлж сүйтгэсэн асуудал байгаа бол Үндэсний хөрөнгө оруулалтын банк энэ үнэлгээг хасаж тухайн өр төлбөрийг хаах ёстой байсан. Өөрөөр хэлбэл 406,000,000 төгрөгийн өртэй гэхдээ үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээний хохирол магадгүй 16,000,000 төгрөг байсан байна. Тэгэхээр доголдолтой хөрөнгийг шийдвэртээ тооцуулж авах боломжгүй, 406,000,000 төгрөг биш 390,000,000 төгрөгт тооцож өг, харин 16,000,000 төгрөгөө бэлнээр өгөөд дараа нь буруутай этгээдүүдээс 16,000,000 төгрөгөө аваарай гэдэг байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан бол нэхэмжлэл гаргах эрхтэй. Эвдэрсэн гээд байгаа хөрөнгөө 406,000,000 төгрөгт тооцож хаалгачхаад одоо юмаа засна гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч одоо 20,000,000 төгрөг аваад юуг засах юм, бусдын өмчлөлд шилжиж өр төлбөрт өгсөн байгаа зүйлээ авч засах гээд байгаа юм уу. Энэ нь ойлгомжгүй, логик зөрчилдөөнтэй байна. Тухайн банканд зээлийнхээ үнийн дүнд хаагаад өгсөн учраас энэ хүний эрх ашиг хөндөгдөхгүй. ХХК нь нэхэмжлэгч компанитай түрээсийн гэрээ байгуулахдаа 3,500,000 төгрөгийг түрээсийн гэрээний барьцаа болгон шилжүүлсэн. Гэвч түрээсийн хугацаа дуусах үед дээрх барьцааг эргүүлэн шилжүүлээгүй бөгөөд нэгэнт түрээсийн гэрээ дууссан тул тус барьцаа хөрөнгийг эргүүлэн шаардах эрхтэй. Нэхэмжлэгчээс төлбөр төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн, үүнээс харвал нийт 40,000,000 төгрөгийг төлсөн байна. Гэрээ 12 сарын хугацаатай сарын 3,000,000 төгрөгийн түрээс төлөхөөр хийсэн тул 36,000,000 төгрөгийн түрээс төлөх ёстой. " " ХХК-ийн хувьд үүнээс илүү төлсөн буюу барьцаанд байршуулсан 3,500,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тайлбартаа энэ барьцаа төлбөрийг түрээсийн 4 сарын төлбөрт авсан гэж байгаа нь үндэслэлгүй. Үүнээс харахад барьцаа төлбөрийг өгснийг хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн төлбөрийг сар сард нь төлөөд явсан. Нэгэнт түрээсийн хугацаанд түрээсийн төлбөрөө зохих ёсоор төлөөд дууссан. Гэрээ дууссан, буцаагаад шаардах эрхтэй учраас барьцаанд төлсөн 3,500,000 төгрөгийг буцааж гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйлсээс ойлгомжгүй шаардлага олон байна. Жишээ нь 408 хоногийн алданги гэж нэхэж байгаа. Гэтэл түрээсийн гэрээ нь нэг жилд 3******* хоног байдаг. Тэгэхээр бүх хоногийн туршид мөнгө төлөхгүй байлаа гэхэд 408 хоног болж гарч ирэх боломжгүй. Миний ажигласнаар нэхэмжлэгч болох ******* ХХК-ийн түрээсийн алдангийн хугацаа 408 хоног гэдэг үндэслэлгүй санагдсан. Мөн эд хөрөнгөө түрээслүүлэхдээ дээврийн цас цэвэрлэх талаарх заалтыг тусгаж өгөөгүй учир дусаалаас болж учирсан хохиролыг нэхэмжлэх үндэслэлгүй санагдсан. Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон учир сөрөг нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжилж буй барьцааны мөнгө болох 3,500,000 төгрөгийг гаргаж өгөх байх гэж бодож байна гэв.
4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, ******* ******* ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2023.03.17-ны 01 дугаартай түрээсийн гэрээ /хх6-8/, эд хөрөнгө тавилгын жагсаалт /хх-9/, 000307524, 000307523 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-10/, 00083******* дугаартай Галын аюулгүй байдлын дүгнэлт /хх-11/, фото зураг /хх12-15/, 0000233578 дугаартай Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-16/, 01116-2023/12548 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг /хх17-19/, Цахим бичигт тоон гарын үсэг зурсан баримт /хх20-21/, 2024.10.29-ны өдрийн СХД1-24-161 дугаартай Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх22-58/, дүүргийн Прокурорын газрын 2024.10.18-ны 1615 дугаартай прокурорын тогтоол /хх59-61/, төлбөрийн нэхэмжлэх /хх62-63/, ХҮТ-н хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-64/, 29336 дугаартай Авлага барагдуулах гэрээ /хх-*******/, ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-66/, 1646/19 дугаартай Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хураах, тээвэрлэх гэрээ /хх-67/, депозит дансны хуулга хх-68/, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-69/, ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-70/, ******* ******* ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-120, 121-123/, 2023.03.01-ниы итгэмжлэл /хх-124/, Дамно үнэлгээ ХХК-н албан бичиг /хх125-126/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2025.10.20-ны 01/459 дугаартай албан бичиг /хх-190/, хариу тайлбар /хх-248/
4.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Мипкмэн ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-76/, итгэмжлэл /хх-82/, хариу тайлбар /хх-83/, сөрөг нэхэмжлэл /хх-218/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-219/, 2023.03.18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-222/,
4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025.05.12-ны өдрийн 5/0555 тоот албан бичиг /хх-141/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025.05.20-ны 01-05/2819 тоот албан бичиг, нэгж талбарын тодорхойлолт /хх-142, 143-144/, Дамно үнэлгээ ХХК-н 2025.06.13-ны албан бичиг, СХД1-24-161 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-145, 146-164/, 2025.12.02-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх235-239/, Гэрч Н.гийн мэдүүлэг /хх242-244/, гэрч Г.ийн мэдүүлэг /хх246-247/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд үл хөдлөх хөрөнгийн засварын үнэлгээ 6,843,950 төгрөг, хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6,400,011 төгрөг, үнэлгээний төлбөр 118,000 төгрөг, ашиглалтын зардал буюу цэвэр, бохир ус, дулаан НӨАТ-тай 299,548 төгрөг, цахилгааны төлбөр НӨАТ-тай 629,050 төгрөг, цахилгааны төлбөрийн алданги НӨАТ-тай 316,385 төгрөг, түрээсийн төлбөр 7,800,000 төгрөг, түрээсийн алданги 1,182,500 төгрөг, хог тээвэр, цэвэрлэгээний зардал 300,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 3,000,000 төгрөг, нийт 26,889,444 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,
хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-д холбогдуулан барьцааны мөнгө 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
3. Зохигчийн хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 01 дугаартай Түрээсийн гэрээг Ч. болон ХХК нарын хооронд байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Ч. нь ******* ******* ХХК-ийн өмчлөлийн дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, *******/1, *******/2 тоот хаягт байршилтай обьектыг үйлдвэр, үйлчилгээ, оффисын зориулалтаар дагалдах эд хөрөнгийн хамтаар түрээслүүлэх, түрээслэгч ХХК нь түрээсийн байранд сүүн бүтээгдэхүүн зориулалтаар үйл ажиллагаа явуулах, түрээсийн төлбөрт нэг сард 3,000,000 төгрөг төлөх, барьцаа болон түрээсийн төлбөрт 6,500,000 төгрөгийг төлж, 2023 оны 03 сарын 25 /04-р сарын 15-аас/-ны өдрөөс түрээслэхээр харилцан тохиролцсон, тус гэрээний хавсралтаар эд хөрөнгө, тавилгын жагсаалтыг гарган хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, түүний хавсралт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-8, 9/
5. Хариуцагч тал дээр дурдсан гэрээг байгуулсан талаар маргаагүй боловч түрээсийн гэрээг иргэн Ч.той байгуулсан тул ******* ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж, мөн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2023 оны итгэмжлэл нь нөхөж үйлдсэн хуурамч баримт, итгэмжлэл хуульд нийцээгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ******* ХХК дараах газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, өмчилж байсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1252 дугаар захирамжаар Улаанбаатар хот, дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж *******/1, *******/2 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 471 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, эрхийн улсын бүртгэлийн Э-2201058259 дугаарт бүртгэн, 0000233578 дугаартай Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. /хх-ийн 142, 16-19/
6.2. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, нийслэлийн дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, *******/1 тоот хаягт байршилтай 87,75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008*******7 дугаарт бүртгэлтэй, нийслэлийн дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, *******/2 тоот хаягт байршилтай 141,44 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тус тус бүртгэж 00030307524, 00030752 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /хх-ийн 141, 10/
7. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал С. нь 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 03/01 дугаартай итгэмжлэлээр тус компанийн эзэмшлийн дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж *******/1, *******/2 тоот хаягт байрлах газар, үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр түрээслүүлэх болон түрээслүүлэхтэй холбоотой бүх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.ид, таван жилийн хугацаатай олгосон баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. /хх-ийн 124/
Хариуцагч тал нь дээр дурдсан итгэмжлэлийг нөхөж үйлдсэн хуурамч баримт гэх тайлбарыг гарган маргаж байх боловч өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хариуцагчийн тайлбарт дурдсан итгэмжлэлийг тухайн цаг хугацаанд үйлдээгүй хожим нөхөж үйлдсэн баримт гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал С.ын олгосон 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 03/01 дугаартай итгэмжлэлд таван жилийн хугацаатай олгосон талаар дурдсан байх боловч тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нь 2023 оны 03 сарын 17-ны өдөр хариуцагч талтай түрээсийн гэрээг байгуулсан нь хуульд зөрчөөгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар ...хүчин төгөлдөр байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан хүчинтэй хугацаанд хариуцагчтай түрээсийн гэрээг байгуулсан байх ба энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
8. Зохигчийн хооронд 2023 оны 03 сарын 17-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байх боловч үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул гэрээний талууд мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэг үүсэх бөгөөд түрээсийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус учраас талууд өгсөн, авснаа харилцан буцаах үүрэгтэй боловч хариуцагч тал нь нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүргийг хүлээх ба хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй.
Тодруулбал, хариуцагч ХХК 2023 оны 04 сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлах, тус компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэн ашиглаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч бусдын эд хөрөнгийг ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болсны улмаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэх зохицуулалтын дагуу үл хөдлөх хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.
9. Нэхэмжлэгч нь тус компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл хариуцагч ХХК ашигласан гэж 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс 07 сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 7,800,000 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардал буюу цэвэр, бохир ус, дулааны төлбөр 299,548 төгрөг, цахилгааны төлбөр 629,050 төгрөг, цахилгааны төлбөрийн алданги 316,385 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ түрээсийн байрны ашиглалтын зардал болох цахилгааны тоолуурын заалт бичигдэж 2024 оны 07 сарын 08-ны байдлаар төлбөр гарсан байгаа тул энэ өдрийг хүртэл ашигласан гэж гэж үзэх үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ түрээсийн гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдсан, гэрээнд заасан хугацааны төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирж түрээслэж буй үл хөдлөх хөрөнгө хураагдаж байгаа гэж нүүх шаардлагыг тавьсан учраас гэрээний хугацааг дуусгаад 2024 оны 5 сард нүүсэн гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
Зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2.3-т түрээсийг тооцож эхлэх хугацааг 2023 оны 03-р сарын 25, 04-р сарын 15-наас гэж бичиж, гэрээний үргэлжлэх хугацааг тодорхой заагаагүй боловч талууд гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан гэх тайлбарыг гаргаж, хэн аль нь энэ асуудлаар маргаагүй ба хариуцагч ХХК нь нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан хугацаанаас эхлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж эхэлсэн нь тогтоогдож байх бөгөөд зохигч түрээсийн хугацаа дууссан цаг хугацааны асуудлаар маргаж байна.
10. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* ******* ХХК Улаанбаатар хот, дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж *******/1, *******/2 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 471 м.кв газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 87,75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008*******7 дугаарт бүртгэлтэй, 141,44 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ХХК-д түрээсийн гэрээгээр ашиглуулж байх хугацаанд Үндэсний хөрөнгө орууллатын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан үйл баримт тогтоогдож байна.
11. Хариуцагч ХХК түрээсийн байрыг ашиглаж байсан хугацааг түрээсийн байрны ашиглалтын зардал болох цахилгааны тоолуурын заалт бичигдэж 2024 оны 07 сарын 08-ны байдлаар төлбөр гарснаар энэ өдрийг хүртэл ашигласан гэж нэхэмжлэгч тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байх боловч баримтаар үгүйсгэж няцаагаагүй, ашиглалтын зардалтай холбогдох хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байх тул 2023 оны 03 сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл түрээсийн байр түрээслэгч талын эзэмшилд байсан гэж түрээсийн төлбөрийн үүргийг уг хугацаагаар тооцох үндэслэлтэй гэж үзэв. /хх-ийн 64/
Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 2023.03.18-ны өдөр 4,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2023.04.15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023.05.17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023.06.18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023.07.18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023.09.20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023.09.28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023.10.03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.10.25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023.11.19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023.12.27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.04.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.05.10-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн гэх тооцоог гаргаж, 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс 07 сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 7,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул уг шаардсан хэмжээгээр шаардлагыг хангаж хариуцагчаас түрээсийн төлбөрт 7,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Мөн түрээсийн байрыг ашигласан хугацааны ашиглалтын зардал болох цэвэр, бохир ус, дулааны төлбөр 299,548 төгрөг, цахилгааны төлбөр 629,050 төгрөг, цахилгааны төлбөрийн алданги 316,385 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
12. Нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр 2023.05.17-ны өдөр 2 хоногийн, 2023.06.18-ны өдөр 3 хоногийн, 2023.08.18-ны өдөр 3 хоногийн, 2023.09.20-ны өдөр 35 хоногийн, 2023.09.28-ны өдөр 13 хоногийн, 2023.10.03-ны өдөр 5 хоногийн, 2023.10.25-ны өдөр 10 хоногийн, 2023.11.19-ний өдөр 4 хоногийн, 2023.12.27-ны өдөр 12 хоногийн, 2024.04.02-ны өдөр 77 хоногийн, 2024.05.10-ны өдөр 85 хоногийн, 2024.04.20-07.08-ны өдрийг хүртэл 159 хоногийн алданги тооцож түрээсийн төлбөрийн алданги 1,182,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэсэн тул уг гэрээний дагуу алданги гаргуулах үндэслэлгүй.
13. ******* ******* ХХК-ийг төлөөлөн иргэн Ч.оос дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******/1, *******/2 тоот хаягт байрлах обьектод бусдад залиуулсан гэх гомдол гаргаж, 2024 оны 09 сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 1615 дугаартай тогтоолоор 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээний асуудал нь Иргэний хуульд заасан иргэний эрх зүйн маргаан, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 59-61/
Тус хэрэг бүртгэлтийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулахад Дамно үнэлгээ ХХК-ийн дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгийн засварын үнэлгээ 6,843,950 төгрөг, хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6,400,011 төгрөг, нийт 13,243,961 төгрөг гэж үнэлгээ гаргасан байна. /хх-ийн 146-164/
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч деливэри ХХК түрээсийн байрыг хүлээлгэж өгөлгүй, эзэнгүй орхиж явснаас түрээсийн обьектод их хэмжээний хохирол учирсан, мөн хариуцагч талын ашиглалтаас шалтгаалан эд зүйлс эвдэрч хэмхэрсэн байсан гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлтэд заасан 13,243,961 төгрөг, мөн үнэлгээний төлбөрт төлсөн 118,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар 2023 оны 03 сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 17 нэр төрлийн эд хөрөнгө тавилгыг жагсаалт үйлдэн хүлээлцсэн болох нь, гэрээнд түрээслэгч тал гэрээ цуцлах, дуусгавар болгоход үл хөдлөх эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээ, сантехникийн болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасан болох нь, хариуцагч нь түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогдож байх боловч хариуцагчийн гэм буруугийн улмаас түрээсийн үл хөдлөх хөрөнгө болон эд хогшилд хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул үл хөдлөх хөрөнгийн засварын үнэлгээ 6,843,950 төгрөг, хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6,400,011 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 118,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
14. Нэхэмжлэгч нь 2 удаагийн хог тээвэр, цэвэрлэгээний зардал 300,000 төгрөг гарсан гэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан байх боловч хариуцагчийн гэм буруугийн улмаас нэхэмжлэгчээс ийм хэмжээний зардал гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт төлсөн гэх 3,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй, тодруулбал нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, үйлчилгээний төлбөр төлсөн байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
15. Хариуцагч деливэри ХХК нь түрээсийн гэрээний барьцаа төлбөрт 3,500,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь уг мөнгийг түрээсийн төлбөрт тооцсон гэх тайлбарыг гаргаж байх боловч зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчээс гэрээний барьцаа төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулж хариуцагчид олгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
16. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар иргэн Л. шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан.
Иргэдийн төлөөлөгч Л. ...нэхэмжлэгч ******* ХХК-ийн түрээсийн алдангийн хугацаа 408 хоног гэдэг үндэслэлгүй... Мөн эд хөрөнгөө түрээслүүлэхдээ дээврийн цас цэвэрлэх талаарх заалтыг тусгаж өгөөгүй учир дусаалаас болж учирсан хохиролыг нэхэмжлэх үндэслэлгүй... Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон учир ХХК-ийн нэхэмжилж буй барьцааны мөнгө болох 3,500,000 төгрөгийг гаргаж өгөх байх гэж бодож байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан хариуцагч ХХК-аас түрээсийн төлбөр 7,800,000 төгрөг, ашиглалтын зардал болох цэвэр, бохир ус, дулааны төлбөр 299,548 төгрөг, цахилгааны төлбөр 629,050 төгрөг, цахилгааны төлбөрийн алданги 316,385 төгрөг буюу нийт 9,044,983 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хор учруулсны хохиролд үл хөдлөх хөрөнгийн засварын үнэлгээ 6,843,950 төгрөг, хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6,400,011 төгрөг, үнэлгээний төлбөр 118,000 төгрөг, түрээсийн алданги 1,182,500 төгрөг, хог тээвэр, цэвэрлэгээний зардал 300,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 3,000,000 төгрөг буюу нийт 17,844,461 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас барьцааны мөнгө 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 159,669 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 9,044,983 /есөн сая дөчин дөрвөн мянга есөн зуун наян гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,844,461 /арван долоон сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэгэн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 159,669 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөгийг гаргуулан хариуцагч ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
Б.УНДРАА