| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10388/И |
| Дугаар | 191/ШШ2026/00121 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/00121
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****************** байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******************* тоотод оршин суух Боржигон овогт *******гийн ******* /регистрийн дугаар: **************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,451,482 төгрөг гаргуулах тухиргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Харилцагч У.******* цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 42 дугаар зүйлийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ бйагуулан данс хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр х ийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр MN02003000******* дугаартай зээлийн гэрээ бйагуулан 23,388,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* ******* дахь ******* тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч У.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж зээлийн MN02003000******* дугаартай гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 22,100,089 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,338,465 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,929 төгрөг, нийт 24,451,482 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулий 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 24,451,482 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч У.*******гийн гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч У.******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: У.******* миний бие ******* ******* ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас нэхэмжлэсэн 24,451,482 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг 24,451,482 төгрөгийг 2026.01.20-нд 2,000,000 төгрөг, 2026.02.20-нд 2,000,000 төгрөг, 2026.03.20-нд 2,000,000 төгрөг, 2026.04.20-нд 2,000,000 төгрөг, 2026.05.20-нд 2,000,000 төгрөг, 2026.06.20-нд 2,000,000 төгрөг, 2026.07.20-нд 2,000,000 төгрөг, 2026.08.20-нд 2,000,000 төгрөг, 2026.09.20-нд 2,000,000 төгрөг, 2026.10.20-нд 2,000,000 төгрөг, 2026.11.20-нд 2,000,000 төгрөг, 2026.12.20-нд 2,451,482 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хариу тайлбар гаргах шаардлагагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч У.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,451,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,451,482 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 24,451,482 төгрөгийг 2026.01.20-нд 2,000,000 төгрөг, 2026.02.20-нд 2,000,000 төгрөг, 2026.03.20-нд 2,000,000 төгрөг, 2026.04.20-нд 2,000,000 төгрөг, 2026.05.20-нд 2,000,000 төгрөг, 2026.06.20-нд 2,000,000 төгрөг, 2026.07.20-нд 2,000,000 төгрөг, 2026.08.20-нд 2,000,000 төгрөг, 2026.09.20-нд 2,000,000 төгрөг, 2026.10.20-нд 2,000,000 төгрөг, 2026.11.20-нд 2,000,000 төгрөг, 2026.12.20-нд 2,451,482 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,451,482 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,451,482 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 24,451,482 төгрөгийг 2026.01.20-нд 2,000,000 төгрөг, 2026.02.20-нд 2,000,000 төгрөг, 2026.03.20-нд 2,000,000 төгрөг, 2026.04.20-нд 2,000,000 төгрөг, 2026.05.20-нд 2,000,000 төгрөг, 2026.06.20-нд 2,000,000 төгрөг, 2026.07.20-нд 2,000,000 төгрөг, 2026.08.20-нд 2,000,000 төгрөг, 2026.09.20-нд 2,000,000 төгрөг, 2026.10.20-нд 2,000,000 төгрөг, 2026.11.20-нд 2,000,000 төгрөг, 2026.12.20-нд 2,451,482 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, У.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,207 төгрөгнөөс 140,103.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 140,103.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч У.*******гөөс 140,103.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч У.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР