| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/01286/И |
| Дугаар | 191/ШШ2026/03344 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/03344
2026 03 05 191/ШШ2026/03344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* төвийн бүс,******* гудамж, ******* эрдэнэ хотхон ******* байрны 17 тоотод оршин суух, ******* овогт *******-н ******* /РД-/-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- дүүрэг, хороо, 32, 80 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо дүүрэг, 4 хороо, 2 давхарт байрлах, /РД-/-д холбогдох,
алдангийн төлбөрт 40,112,150 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч -нд холбогдуулан гэрээний хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алдангийн төлбөрт 40,112,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан /хх-1-3/.
2. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ -тай 2022 оны сарын 28-ны өдөр байрны урьдчилсан захиалгын гэрээ байгуулж, дүүрэг, 11-р хороонд баригдсан билиг хотхоны А блок барилгын 14-р давхарт 1401 тоотын 47,47 мкв байрыг нэг мкв-г 1,690,000 төгрөгөөр захиалж, нийт 80,300,000 төгрөгийг төлсөн. Тус компани байрыг 2022 оны 4-р улиралд ашиглалтанд оруулахаар тохирсон боловч 2025 оны 5-р сарын 19-ний ашиглалтад орж, хүлээн авч, өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Гэрээний 4.11-д зааснаар компани захиалсан байрыг хугацаандаа оруулаагүй тул төлсөн төлбөрийн 0,2 хувиар тооцож 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүлээн авсан 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаа хэтрүүлсэн алдангийн төлбөрт нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал орон сууц захиалагчтай байгуулсан гэрээний талаар маргаан байхгүй, энэхүү гэрээг дүгнэсэн 2025 оны 4-р сарын 9-ний актанд төлбөр тооцоо хэвийн төлөгдөж дууссан, үлдэгдэл төлбөр тооцоо дууссан, орон сууц ашиглалтын хугацаа хэтрэлт нь цар тахал, бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан болохыг харилцан тохиролцож акт үйлдсэн байгаа. Хэн хэнэээсээ алданги төлбөр нэхэмжлэхгүй гээд тохирсон тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан байгаа. Иргэний хуулийн 41-р зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүлээн авснаар гэрээ дүгнэж акт үйлдсэн. Манай компани 200 хувийн алдагдалтайгаа энэхүү төслийг дуусгасан нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
4. Нотлох баримтын тухайд
4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Ч.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, 2022-3-28-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах гэрээ /хх-6-9/, -ний захиалагч Ч.*******т гэж хаягласан 2024-01-9-ний өдрийн 04/02 дугаартай албан бичиг /хх-10/, -ний харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-11-12/, Ч.*******ын -нд 2022-3-29-ний өдөр 70,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-13/, 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай гэрээ дүгнэсэн акт /хх-14/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-15/, -ний 80,224,300 төгрөгийн НӨАТ-ны буцаан олголттой баримт /хх-16/, орон сууц хүлээлцэх 2025-5-19-ний өдрийн акт /хх-17/ зэрэг баримтуудыг гаргасан.
4б. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-22/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Эрдэнэмандалыг томилсон 2026-01-16-ны өдрийн 03/32 дугаартай итгэмжлэл /хх-23/, хариу тайлбар /хх-31/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр , нарыг томилсон 2026-02-26-ны өдрийн 03/112 дугаартай итгэмжлэл /хх-35/, үл хөдлөх хөрөнгө түлхүүр хүлээлгэн өгсөн тухай 2025-5-19-ний өдрийн АВА/102 дугаартай акт /хх-41/ зэргийг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлээс 12,033,645 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 28,078,505 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...2022 оны сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах гэрээний үнийг бүрэн төлсөн боловч 2022 оны 4-р улиралд ашиглалтад оруулах орон сууцыг 2025 оны 5-р сарын 19-ний ашиглалтад орж, хүлээлгэн өгсөн тул гэрээний 4.11-д зааснаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны 0,2 хувиар тооцож алдангид 40,112,150 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал татгалзалын үндэслэлээ ...орон сууц захиалагчтай байгуулах гэрээг дүгнэж талууд хэн хэнэээсээ алданги төлбөр нэхэмжлэхгүй гээд Иргэний хуулийн 41-р зүйлд зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүлээн авснаар гэрээ дүгнэж акт үйлдсэн. Ковид цар тахалын улмаас манай компани 200 хувийн алдагдалтайгаа энэхүү төслийг дуусгасан тул алдангийг төлөх үндэслэлгүй... гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай орон сууц захиалагчтай байгуулах гэрээнд нэхэмжлэгч Ч.******* нь захиалагчаар, хариуцагч нь гүйцэтгэгчээр оролцож, гэрээгээр Нийслэлийн дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдах билиг хотхоны А блок 16 давхар орон сууцны барилгын 14-р давхарын 2-1401 тоот 47,47 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцыг захиалж, нийт үнэ 80,224,3000 төгрөгийн төлбөрийг төлөх, гүйцэтгэгч нь уг барилгыг 2022 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцсон байна /хх-6-8/.
4б. -ний 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 04/02 дугаартай албан бичигт манай компанийн дүүргийн 11-р хороонд хэрэгжүүлж буй билиг төслийн А блок, 2 орц, 14 давхар, 1401 тоот 47,47 м.кв талбайд байгуулсан орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн тул төлбөр тооцооны үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон байна /хх-10/.
4в. Ч.******* нь тоот данснаас -ний тоот данс руу 2022 оны сарын 29-ний өдөр 70,500,000 төгрөгийг АВТ-А блок-2орц-1401-******* гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-13/.
4г. 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай гэрээ дүгнэсэн актаар нэг талаас , нөгөө талаас Ч.******* нар оролцож, 2022-3-28-нд байгуулсан дугаартай орон сууц захиалагчтай байгуулах гэрээг дүгнэж, гэрээг дуусгавар болгох зорилгоор гэрээний талууд энэхүү гэрээ дүгнэсэн актыг үйлдэв. Гэрээний дагуу арилжааны нөхцөлөөр төлбөр тооцоо хэвийн төлөлт хийгдэж дууссан болно. Талуудын хооронд гэрээний хуваарийн дагуу төлбөр тооцоог төлөлт хийхээс бусад холбоотой төлөгдөөгүй өөр төлбөр тооцооны үлдэгдэл болон тооцсон эсхүл нөхөн шаардах аливаа алдангийн төлбөр тооцоо байхгүй болно. Учир нь орон сууц ашиглалтанд оруулах хугацааны хэтрэлт барилгын материалын үнийн өсөлт, цар тахлын сөрөг нөлөөлөл зэргээс шалтгаалсан тул хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, мөн захиалагчийн худалдан авсан орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ, ханшийн өсөлтийн дүн нь ашигтай, илүү үнэ цэнэтэй болсон тул ямарваа нэгэн хэлбэрээр алданги тооцохгүй, нэхэмжлэхгүй байхаар тохиролцов. Гүйцэтгэгч тал захиалагчийн өмчлөлд орон сууц захиалагчтай байгуулах гэрээнд заасан билиг А блок, 2-р орц 1401 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөр орон сууц захиалан бариулах гэрээтэй холбоотой бүхий л үндсэн болон нэмэгдэл үүрэг бүрэн дуусгавар болно гэжээ /хх-14/.
4д. Орон сууц хүлээлцэх актыг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр /хх-17/, үл хөдлөх хөрөнгө түлхүүр хүлээлгэн өгсөн тухай АВА/102 дугаартай актыг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус тус үйлдсэн байна /хх-41/.
5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр АВ/2022/020 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь Нийслэлийн дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдах билиг хотхоны А блок 16 давхар орон сууцны барилгын 14-р давхарын 2-1401 тоот 47,47 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцыг захиалж, нийт үнэ 80,224,3000 төгрөгийн төлбөрийг төлөх, хариуцагч нь уг барилгыг 2022 оны 4-р улиралд ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээсэн байна /хх-6-8/.
7. Зохигчийн тайлбар болон нэхэмжлэлийн агуулга зэргээс үзэхэд талууд уг гэрээг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох орон сууц бодитоор бий болоогүй, хариуцагч шинээр барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч төлбөрийг төлөхөөр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
9. Талуудын байгуулсан дээрх гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зориг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх ба зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
10. Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдах билиг хотхоны А блок 16 давхар орон сууцны барилгын 14-р давхарын 2-1401 тоот 47,47 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,690,000 төгрөгөөр тооцож, нийт 80,224,300 төгрөгөөр барьж гүйцэтгэх, захиалагч болох нэхэмжлэгч нь дээрх төлбөрөөс 70,500,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаар төлж, 9,724,300 төгрөгийг 2022-3-31-ний өдөр төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээний үнэнд 80,224,300 төгрөг төлсөн, хариуцагч тал маргаагүй /хх-10, 11, 13/.
11. Зохигчид дээрх гэрээ байгуулсан болон гэрээний төлбөр төлөгдсөн үйл баримтад маргаагүй бөгөөд хариуцагч нь орон сууцны барилгыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тул гэрээгээр тохирсон алдангийн төлбөрийг шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
11а. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний зүйл болсон орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нь барьж гүйцэтгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
11б. Хариуцагч тал орон сууц ашиглалтанд оруулах хугацааны хэтрэлт нь барилгын материалын үнийн өсөлт, цар тахлын сөрөг нөлөөлөл зэргээс шалтгаалсан тул хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй байхаар, захиалагчийн худалдан авсан орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ, ханшийн өсөлтийн дүн нь ашигтай, илүү үнэ цэнэтэй болсон тул ямарваа нэгэн хэлбэрээр алданги тооцохгүй, нэхэмжлэхгүй байхаар тохиролцож Иргэний хуулийн 41-р зүйлд зааснаар хүсэл зоригийн илэрхийлэлийг хүлээн авснаар гэрээ дүгнэж акт үйлдсэн гэж маргасан.
12. Хэрэгт авагдсан гэрээний талуудын 2025 оны 4-р сарын 9-ний өдөр үйлдсэн, гэрээ дүгнэсэн 15 дугаартай актанд гэрээний талууд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь орон сууц захиалагчтай байгуулах гэрээний үүргийг дүгнэхдээ орон сууц ашиглалтанд оруулах хугацааны хэтрэлт барилгын материлын үнийн өсөлт, цар тахлын сөрөг нөлөөлөл зэргээс шалтгаалсан, захилагчийн худалдан авсан орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ ханшийн өсөлтийн дүн ашигтай талаар дурдаж захиалсан орон сууцыг хүлээн авахаар хүсэл зоригийг харилцан илэрхийлсэн гэж үзэхээр байна.
13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зохицуулсан.
Тодруулбал, алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас гүйцэтгэгч талд хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр буюу зохигчийн хувьд хариуцлагын шинжтэй нэмэлт үүрэг байдаг онцлогтой тул хуульд зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагатай.
14. Талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан дугаартай орон сууц захиалагчтай байгуулах гэрээний 4.11-д орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа энэ гэрээний 4.11., 6.1-д зааснаас бусад шалтгаанаар хойшилсон, 4.1-т заасан хугацаа 120 хоногоос илүү хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувиар тооцож гүйцэтгэгч тал захиалагчид төлнө гэж харилцан тохиролцсон байна.
15. Хэдийгээр талууд гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон байх хэдий ч зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээ хэрэгжих явцад дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хилийн боомт хаах, хөл хорих арга хэмжээ авснаар иргэн, хуулийн этгээдийн өдөр тутмын амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн бодит байдлын тухайд зохигч маргаагүй, энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.
16. Хариуцагч энэ шалтгаанаар нэхэмжлэгчтэй гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн болохыг тайлбарласан. Өөрөөр хэлбэл, орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн бодит байдалтай маргаагүй хэдий ч ийнхүү хойшлуулсан явдалд үүрэг гүйцэтгэгч буруугүй гэж мэтгэлцсэн.
17. Хэдийгээр, хариуцагч нь орон сууц захилагчтай гэрээ байгуулах цаг хугацаанд ковид цар тахлын нөхцөл байдал үргэлжилж байсан, бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан талаар тайлбарлаж гэрээ дүгнэсэн актанд дурдсан, энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ дүгнэсэн акт үйлдэж хүсэл зоригоо илэрхийлсэн, тухайн актанд гарын үсэг зурахгүй бол захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөхгүй гэснээр актанд гарын үсэг зурсан гэх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
18. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зохицуулсан нь анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болох талаар хуулиар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, ковид-19 цар тахлын улмаас барилгын материал, ажиллах хүчний үнэ өссөн нь барилгын төсөвт өртөгт нөлөөлсөн, үнийн өсөлтөөс шалтгаалсан талаарх хариуцагчийн татгалзсан тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй бөгөөд гэрээний талууд энэхүү нөхцөл байдлын талаар гэрээ дүгнэсэн актанд дурдсан байна.
19. Иймд шүүх хариуцлагын үүргийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэгч гэрээ дүгнэсэн актаар нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзээд 80,224,300 төгрөгөөс тооцсон 40,112,150 төгрөгийн алдангийг 30 хувиар тооцон 12,033,645 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 28,078,505 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 207,488 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч /РД-/-с алдангийн төлбөрт 12,033,645 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******-н ******* /РД-/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,078,505 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -с улсын тэмдэгтийн хураамжид 207,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ