| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00407/И |
| Дугаар | 308/ШШ2026/00371 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 308/ШШ2026/00371
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, *-р хороо, Ю гудамж-**, МПМ ц байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, Ө дов * гудамж *** тоотод оршин суух, П овогт Д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,086,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндсэн зээл 1,400,000 төгрөг, зээлийн хүү 581,177 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,037 төгрөг, нийт 2,086,214 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндсэн зээл 1,400,000 төгрөг, зээлийн хүү 581,177 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,037 төгрөг, нийт 2,086,214 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч П.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 2,086,214 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.
Хариуцагч П.Д нь нэхэмжлэлийн шаардлага 2,086,214 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч П.Д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,086,214 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,329 төгрөгөөс 24,164.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 24,164.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 24,164.5 төгрөгийг хариуцагч П.Д тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ