| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00457/И |
| Дугаар | 308/ШШ2026/00373 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 308/ШШ2026/00373
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Н-д холбогдох 499,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
О к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************тоот зээл 20** оны 03 сарын 15-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 76,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 324,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 386 хоногийн хүү 216,166 төгрөг, хүүнд төлсөн 40,667 төгрөгийг хасаж нийт хүү 175,499 төгрөг, нийт 499,499 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О к ББСБ ХХК нь Н.Н-д холбогдох 499,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н нь О к ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 499,499 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар тайлбар гаргасан, мөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Н биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Н-д холбогдох 499,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,634.97 төгрөгийн 7,818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 7,818 төгрөг, төрийн сангаас 7,818 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч О к ББСБ ХХК-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ