Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 723

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Э.Г, шүүгдэгч Б.М, Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М, Х овогт Г.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн,

2. Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.М нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингаравын замд иргэн Ё.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдаагч Г.О нь 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингаравын замд иргэн Ё.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ё.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-14, 19-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Н өгсөн мэдүүлэг /хх-н 22-23/, гэрч М.А мэдүүлэг /хх-н 24/, гэрч Г.О мэдүүлэг /хх-25/, гэрч Б.М мэдүүлэг /хх26-27/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2636, 3240 дугаартай дүгнэлт /хх-н 29-31/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх32-33/, Г.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 47/, Б.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-50/ ял шалгах хуудас /хх-н 34/,  оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-36/, гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол /хх-5/, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч Ё.Б хүсэлт /хх58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.М, Г.О нар нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингаравын замд иргэн Ё.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.  

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.М, Г.О нар нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингаравын замд иргэн Ё.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.Б хохирогчоор өгсөн “...Тухайн үед миний толгой зулай хавдсан байсан. Жолооч залуугийн аав нь миний толгой руу өшиглөхөд зулай хавдсан, яг өшиглүүлж байсхад миний зүүн гар оногдож 1-р хурууны буюу эрхий хуруу хөхрөөд хавдсан. Зүүн шанаа зүүн нүд рүү аав нь гараараа цохисон. Харин баруун нүдний зовхины хөхрөлт бол сүүлд ирж миний баруун шанаа руу цохисон. Ах нь гэх хүн уг гэмтлийг учруулсан. Жолооч залуугийн аав нь толгойн зураг авахуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, нийт 128.000 төгрөгийг надад өгсөн" гэх мэдүүлэг /хх-н 18-21/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2636 дугаар:

          1. Ё.Б биед зулайн хуйх, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн шанааны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна,

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-29/,

            гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол /хх-5/, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч Ё.Б хүсэлт /хх58/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Г.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

          Хохирогч Ё.Б нь “...128.000 төгрөг эмчилгээний төлбөрт авсан нь үнэн. Нэхэмжилэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.М, Г.О нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.   

Шүүгдэгч Б.М, Г.О нар нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.