2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/03594

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 10 *******1/ШШ2026/0359*******

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 1-р хороо, ******* сэлбэ *******-р байр, ******* цогцолбор ******* давхарт байрлах, ******* ХХК /РД-20*******2177/-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* өргөн чөлөө *******, өөрийн байранд байрлах, ХК /РД-263553*******/-нд холбогдох,

гуравдагч этгээд- аймаг, сум, 3-р баг, Далан, 11-р зүүн талд ******* худалдааны төвд байрлах, *******трэвел ХХК /РД-5*******6387*******/ бие даасан шаардлага гаргаагүй,

банкинд төлөх өр төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулж, тухайн төлбөрийн үлдэгдлийг төлснөөр аймгийн сумын төв, 3-р баг, Нутгийн удирдлагын ордны зүүн талд байршилтэй, дугаарт бүртгэлтэй, *******321.*******9 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах нэгж талбарын *******608002560 дугаар бүхий 273******* м.кв талбайтай, газрын эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг ******* ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ХХК-ний захирал ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  /АҮД-30667/, Х. /АҮД-27870/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч ХК-нд холбогдуулан тус банкинд төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, тухайн төлбөрийн үлдэгдэлийг төлснөөр зочид буудлыг шилжүүлэн өгөх албан тоот гаргаж өгөхийг даалгах, зочид буудлын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан /1-р хх-1-5/.

 

2. Хариуцагч ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: ...дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгчийн гаргасан анд төлөх өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, төлбөрийн үлдэгдлийг төлснөөр зочид буудлыг шилжүүлэн өгөх албан тоот гаргаж өгөхийг даалгах, зочид буудлын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг шийдвэрлэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага нь иргэний эрх зүйн дагуу тодорхойлогддог нэхэмжлэлийн шаарлагад хамаарахгүй, хуульд нийцэхгүй байгаа төдийгүй тус банкнаас нэхэмжлэгчтэй хууль болон аливаа гэрээ, хэлцлээр үүрэг хүлээгээгүй байхад хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбар гаргасан /1-р хх-39-*******1/.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ХХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулуулах, тухайн төлбөрийн үлдэгдлийг төлснөөр аймгийн сумын төв, 3-р баг, Нутгийн удирдлагын ордны зүүн талд байрлах, дугаарт бүртгэлтэй, *******321.*******9 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах нэгж талбарын *******608002560 дугаар бүхий 273******* м.кв талбайтай, газрын эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг даалгах, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг ******* ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлсэн байна /2-р хх-9-12/.

 

*******. Зохигчид харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд доор дурдсан нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэхээр тохиролцов.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 991,67*******,855 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөг, 2026 оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *******1,67*******,855 төгрөгөөр бүрэн төлж барагдуулсан тохиолдолд аймгийн сумын 3-р баг, Нутгийн удирдлагын ордны зүүн талд байрлах, дугаартай, *******321.*******9 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын *******608002560 дугаар бүхий 2,735 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн авна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 991,67*******,85******* төгрөгийг дээрх хугацаанд бүрэн төлж барагдуулсан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор үл хөдлөх хөрөнгө, газрын өмчлөл, эзэмших эрхийг нэхэмжлэгчид, эсхүл түүний албан бичгээр нэр зааж ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлэх албан бичгийг хариуцагчаас гаргаж өгнө. Газар, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч, түүний нэр заасан этгээдийн нэр дээр шилжүүлж байгаатай холбоотойгоор гуравдагч этгээд өөрийн нэр дээр бүрэн, хэсэгчлэн шилжүүлэх шаардлагатай байсан гэж маргахгүй байхаар, шаардлагатай бол өмчлөл, хамтран, хэсгээр өмчлөх асуудлыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хоорондоо, хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэхээр тохиролцов.

Эхний хуваарьт төлбөр төлөгдсөний дараа үл хөдлөх хөрөнгийн В1 давхар, *******-7 давхрын талбайн ашиглалтыг нэхэмжлэгчид хариуцагчаас актаар хүлээлгэн өгөх бөгөөд хуваарьт төлбөрийн хугацаанд хариуцагчийн ажилтан эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллана, нэхэмжлэгч нь хуваарьт хугацааг нэг удаа зөрчсөн буюу хугацаа хэтрүүлсэн, хуваарьт хугацаанд төлбөл зохих төлбөрөөс дутуу төлбөр төлсөн зэрэг аль нэг нөхцөл нь үүссэн тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж, ашиглалтад хэсэгчлэн шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн талбайг чөлөөлж авах бөгөөд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө, газартай холбоотой гэрээний маргаан дуусгавар болохыг баталгаажуулав.

Төлбөр төлөх нөхцөл хэрэгжээгүй бол хариуцагч ашиглалтад шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан авахтай холбоотой төлсөн төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид буцааж шилжүүлэхээр харилцан тохиролцов гэжээ /*******-р хх-183-185/.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК-ний төлөөлөгч 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ******* ХХК болон ны хооронд 2013 онд байгуулсан 208/2013 тоот банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 991,67*******,855 төгрөгийг төлсний үндсэн дээр аймгийн сумын 3-р багт байрлах, дугаартай *******391.*******9 м.кв талбайтай, зочид буудлын үл хөдлөх хөрөнгө, мөн хаяг дахь нэгж талбарын *******608002560 дугаар бүхий 2735 м.кв газрыг эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай шаардлагаа тодруулж байна.

Талуудын хооронд 2026-03-10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний 2.1.1-д заасан графикт төлбөрийг төлж чадаагүй, зөрчсөн бол дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө, газрыг банкны өмчлөлд үлдээх заалтыг би ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа гэжээ /*******-р хх-189/.

 

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2013 оны 208/2013 тоот гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 991,67*******,855 төгрөгийг төлсний үндсэн дээр аймаг дахь зочид буудлын үл хөдлөх хөрөнгө, мөн хаяг дахь газрын эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай талуудын хооронд 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, эвлэрлийн гэрээний 2.1.1-д заасан графикийн төлбөрийг төлж чадахгүй зөрчсөн бол дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө, газрыг банкны өмчлөлд үлдээх заалтыг зөвшөөрч байна гэсэнтэй танилцаж зөвшөөрч байна гэжээ /*******-р хх-*******1/.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээний нөхцлийг тодруулан гаргасан тайлбартаа: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, инд холбогдох иргэний хэрэгт зохигчид 2026 оны 03-р сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж, эвлэрлийг шүүхээр баталгаажуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 208/2013 тоот банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр болох 991,67*******,855 төгрөгийг төлөх, уг төлбөрийг төлснөөр аймгийн сумын 3-р баг, Нутгийн удирдлагын ордны зүүн талд байрлах, дугаартай, *******321,*******9 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 2735 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэн авахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэхийг зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл 2026-03-10-ны өдрийн эвлэрлийн гэрээний 1.1, 1.2 дахь заалтуудыг уг агуулгын буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч байгаа болохыг тодруулан илэрхийлж байна гэжээ /*******-р хх-*******2/.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХК-д холбогдуулан банкинд төлөх өр төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулуулах, тухайн төлбөрийн үлдэгдлийг төлснөөр аймгийн сумын төв, 3-р баг, Нутгийн удирдлагын ордны зүүн талд байрлах, дугаарт бүртгэлтэй, *******321.*******9 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, мөн хаягт байрлах нэгж талбарын *******608002560 дугаар бүхий 273******* м.кв талбайтай, газрын эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг даалгах, зочид буудлыг хэвийн ашиглах эрхийг ******* ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэж тодруулж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн /2-р хх-9-12/.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь тай 2013 онд байгуулсан 208/2013 тоот банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөрийг баталгаажуулах гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан /*******-р хх-189/.

 

3. ******* ХХК-ний регистрийн 20*******2177 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд захирлаар ыг томилсон бүртгэл 2006 оны 06-р сарын 7-ны өдөр хийгдсэн /1-р хх-7/,

хариуцагч ХК-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдтэй эвлэрэн хэлэлцэх, эвлэрлийн нөхцөлийг тохиролцох, хариуцагчийг төлөөлөн эвлэрлийн гэрээ байгуулах бүрэн эрхийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5/1782 тоот итгэмжлэлээр төлөөлөгч , Х. нарт хугацаа заагаагүй олгосон байна /*******-р хх-120/.

 

*******. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай  дугаар захирамжаар *******трэвел ХХК-г нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна /2-р хх-3*******-36/.

 

5. Гуравдагч этгээд *******трэвел ХХК-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, эвлэрэн хэлэлцэх, эвлэрлийн нөхцөлийг тохиролцох, эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсэг зурах бүрэн эрхийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 002 дугаартай итгэмжлэлээр төлөөлөгч ид 3 сарын хугацаатай олгосон /*******-р хх-117/.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар

6а. талуудын хооронд 2011 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцож авах тухай 15*******/2011 дугаартай гэрээ /1-р хх-9-10/, 2012 оны ******* дүгээр сарын 3-ны өдөр үл хдөлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцож авах тухай гэрээ /1-р хх-13-1*******/ тус тус байгуулагдсан,

6б. ******* дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 857 дугаар захирамжаар ны нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох *******,201,986,12******* төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч нь 2,100,993,062 төгрөгийг 2012 онд багтаан, үлдэх 2,100,993,062 төгрөгний төлбөрийг 2013 онд багтааж төлөх, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг албадан дууддлага худалдаагаар худалдаж зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон /1-р хх-20-21/,

6в. талуудын хооронд 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай 208/2013 дугаартай гэрээ-ээр ЧД-н шүүхийн 2012-5-23-ны өдрийн 857-н тоот шүүгчийн захирамжийн дагуу банкинд төлөх үндсэн зээлийн болон хуримтлагдсан хүүгийн төлбөрт тооцон шилжүүлсэн 000128856 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн 1-р хороо, баруун сэлбийн гудамж-5 хаягт байрлах, 9308,3 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 13 давхарын 257,5 м.кв талбайг, улсын бүртгэлийн -н тоот дугаарт бүртгэгдсэн, аймаг, сум, Далангийн 3-р баг Нутгийн удирдлагын ордны зүүн урд хаягт байрлах **************5,92 м.кв /нийт *******557,0 мкв талбайгаас 33*******,18 м.кв талбайг гэрээний дагуу банкны өмчлөлд шилжүүлсэн, мөн 26,9 м.кв талбайг бусдад шилжүүлсэн тул/ талбай бүхий зочид буудлын зориулалттай барилгыг дээрх хаягт орших газрын хамт ИХ-ийн 270-р зүйлд заасны дагуу 201******* оны 1-р сарын 15-ны өдрийн дотор үнийг бүрэн төлж, хөрөнгийг шилжүүлэн авахаар тохирсон /1-р хх-15-16, 57-59/,

6г. мөн талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын *******-ний өдөр байгуулагдсан банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх нэмэлт 229/2013 дугаартай гэрээ-ээр талуудын 2013-3-26-ны өдөр байгуулсан 85/2013 тоот банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд өөрчлөлт оруулж, ******* ХХК-ний ЧД-н шүүхийн 2012-5-23-ны өдрийн 857-н тоот шүүгчийн захирамжийн дагуу банкинд төлөх үндсэн зээлийн болон хуримтлагдсан хүүгийн төлбөр болох 3,21*******,715 ам.доллар буюу *******,201,986,12******* төгрөгийн төлбөрт тооцон 00128856 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн 1-р хороо, баруун сэлбийн гудамж-5 хаягт байрлах, 9308,3 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 13 давхарын 257,5 м.кв талбайг, улсын бүртгэлийн -н тоот дугаарт бүртгэгдсэн, аймаг, сум, Далангийн 3-р баг Нутгийн удирдлагын ордны зүүн урд хаягт байрлах **************5,92 м.кв /нийт *******557,0 мкв талбайгаас 33*******,18 м.кв талбайг гэрээний дагуу банкны өмчлөлд шилжүүлсэн, мөн 26,9 м.кв талбайг бусдад шилжүүлсэн/ талбай бүхий зочид буудлын зориулалттай барилгыг дээрх хаягт орших, аймгийн засаг даргын 2013 оны 6-р сарын 12-ны өдрийн 296 тоот шийдвэрээр олгогдосон нэгж талбарын *******608002560 тоот дугаар бүхий 273******* м.кв талбай бүхий газрын хамт банкинд шилжүүлэн өгөх, банк нь тус хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, төлбөр төлөгчийн зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон /1-р хх-2*******5-2*******6/,

6д. , ******* ХХК, *******трэвед ХХК нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээгээр банк болон ******* ХХК нарын хооронд 2013-3-26-ны өдөр байгуулагдсан 85/2013 тоот банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний *******.1-д заасны дагуу *******трэвел ХХК нв *******,201,986,12******* төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр банкинд бүрэн төлж барагдуулсан тохиолдолд банк хөрөнгийг ******* ХХК-ний өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхээр тохиролцсон /1-р хх-111-113/ гэрээ, хэлцэл тус тус байгуулагдсан байна.

 

7. Мөн, аймгийн сумын 3-р баг, нутгийн удирдлагын ордны зүүн талд байршилтай, зочид буудлын зориулалттай, *******557 м.кв талбайтай, 90 хувь-тай дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр /1-р хх-181/,

аймгийн сумын 3-р баг, Далан нутгийн удирдлагын ордны зүүн талд байршилтай, *******321,*******9 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр /1-р хх-*******5/ тус тус бүртгэгдсэн байх бөгөөд аймгийн сумын НУО-ны зүүн талд байршилтай, нэгж талбарын *******608002560 дугаартай, зочид буудлын зориулалттай 273******* м.кв газрыг ХХК нь 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан байна /1-р хх-*******6/.

 

8. , ******* ХХК нар 991,67*******,85*******.38 төгрөгийн үлдэгдэлтэй тухай тооцоо нийлэх акт-ыг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн /1-р хх-11*******/ байна.

 

9. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал шаардлага, үндэслэлээ тодруулж, хариуцагчтай 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхий үндсэн дээр худалдан авах тухай 208/2013 дугаартай гэрээний дагуу банкинд төлөх өр төлбөрийн үлдэгдэлийг баталгаажуулах гэж тодруулсан шаардлагын хүрээнд талууд харилцан тохиролцож,

нэхэмжлэгч ******* ХХК-ний 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 208/2013 дугаартай гэрээний дагуу ХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл 991,67*******,855 төгрөг болохыг талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөгөөр, 2026 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөгөөр, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөгөөр, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөгөөр, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөгөөр, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *******1,67*******,855 төгрөгөөр тус тус хариуцагчид бэлэн бусаар хуваарьт хугацаанд төлөхөөр,

нэхэмжлэгч нь төлбөрийн үүргийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор үл хөдлөх хөрөнгө, газрын өмчлөл, эзэмших эрхийг нэхэмжлэгчид эсхүл түүний албан бичгээр нэр зааж ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлэх албан бичгийг хариуцагч гаргаж өгөх, энэ тохиолдолд гуравдагч этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөл, эзэмшлийг шилжүүлэх шаардлагатай байсан гэж маргахгүй байхаар,

дээрх төлбөрийн үүргээс нэхэмжлэгч эхний хуваарьт төлбөрийг төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн В1 давхар, *******-7 давхарын талбайн ашиглалтыг нэхэмжлэгчид хариуцагчаас актаар хүлээлгэн өгөх, хуваарьт төлбөрийн хугацаанд хариуцагчийн ажилтан эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахаар,

нэхэмжлэгч нь төлбөрийн хуваарьт хугацааг нэг удаа зөрчсөн буюу хугацаа хэтрүүлсэн, хуваарьт хугацаанд төлбөл зохих төлбөрөөс дутуу төлбөр төлсөн зэрэг аль нэг нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж, ашиглалтад хэсэгчлэн шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн талбайг чөлөөлж авах бөгөөд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө, газартай холбоотой гэрээний маргаан дуусгавар болохыг баталгаажуулах,

төлбөр төлөх нөхцөл хэрэгжээгүй бол хариуцагч ашиглалтад шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан авахтай холбоотой төлсөн төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцааж шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож /*******-р хх-183-185/, шүүх хуралдаанд оролцсон төлөөлөгч нар тухайн эвлэрлийн гэрээний нөхцөлийн талаар бичгээр нэмэлт тайлбар гаргасан байна /*******-р хх-189, *******1, *******2/.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх эрхтэй гэж, хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.*******-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 7*******.*******-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.

 

11. Нэхэмжлэгч ******* ХХК нь банкинд төлөх өр төлбөрийн үлдэгдлийг шүүхээр баталгаажуулуулах шаардлагын үндэслэлийг тай 2013 оны 3-р сарын 26-ны өдөр байгуулсан банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай 208/2013 дугаартай гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөрийг баталгаажуулах гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан шаардлага, үндэслэлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээнд тусгагдсан аймгийн сумын 3-р баг, Далан нутгийн удирдлагын ордны зүүн талд байршилтай, *******321,*******9 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, аймгийн сумын НУО-ны зүүн талд байршилтай, нэгж талбарын *******608002560 дугаартай, зочид буудлын зориулалттай 273******* м.кв газрын эзэмшигчээр хариуцагч ХХК бүртгэлтэй байна.

 

12. Иймд зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон талуудын 2013-3-26-ны өдөр байгуулсан 208/2013 дугаартай банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай гэрээнд нэг талаас хариуцагч , нөгөө талаас нэхэмжлэгч ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлөгчөөр тус тус оролцсон,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2013 оны 208/2013 тоот гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 991,67*******,855 төгрөгийг төлсний үндсэн дээр аймаг дахь зочид буудлын үл хөдлөх хөрөнгө, мөн хаяг дахь газрын эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай талуудын хооронд 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, эвлэрлийн гэрээнд заасан графикийн төлбөрийг төлж чадахгүй зөрчсөн бол дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө, газрыг банкны өмчлөлд үлдээх заалтыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүх хуралдаанд бичгээр гаргасан тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.*******-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж зохицуулсан.

 

1*******. Иймд нэхэмжлэгчийн 2022 оны *******-р сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг /1-р хх-6/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 1*******0,*******00 төгрөг /70,200+70,200/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж /2-р хх-13/, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

15. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцэх тул талуудын эвлэрлийн гэрээнд тусгасан шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгжүүлэх хүсэл зориг, бусад зүйл гэж тохиролцсон эвлэрлийг захирамжлах нь хэсэгт тусгайлан тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

16. Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК /РД-20*******2177/-ний шаардсан банкинд төлөх өр төлбөрийн үлдэгдэлийг баталгаажуулах шаардлагын хүрээнд ХК /РД-263553*******/-тай 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг давуу эрхийн үндсэн дээр худалдан авах тухай 208/2013 дугаартай гэрээ-ний дагуу банкинд төлөх өр төлбөрийн үлдэгдэлийг зохигч талууд 991,67*******,855 төгрөг болохыг баталгаажуулж,

нэхэмжлэгч ******* ХХК нь 991,67*******,855 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр, 2026 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөр, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *******1,67*******,855 /нэг зуун ерөн нэгэн сая зургаан зуун далан дөрвөн мянга найман зуун тавин тав/ төгрөгөөр тус тус хариуцагч ХК-д бэлэн бусаар хуваарьт хугацаанд шилжүүлэхээр,

дээрх төлбөрийн үүргээс нэхэмжлэгч ******* ХХК нь эхний хуваарьт төлбөрийг төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн В1 давхар, *******-7 давхарын талбайн ашиглалтыг ХК-с нэхэмжлэгч ******* ХХК-д актаар хүлээлгэн өгөх, хуваарьт төлбөрийн хугацаанд хариуцагчийн ажилтан эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахаар,

нэхэмжлэгч ******* ХХК нь төлбөрийн үүргийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид эсхүл түүний албан бичгээр нэр зааж ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлэх албан бичгийг хариуцагч ХК гаргаж өгөх, газар, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч, түүний нэр заасан этгээдийн нэр дээр шилжүүлж байгаатай холбоотойгоор гуравдагч этгээд *******трэвел ХХК бүрэн болон хэсэгчлэн шилжүүлэх шаардлагатай байсан талаар маргахгүй байхаар,

нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх төлбөрийн хуваарьт хугацааг нэг удаа зөрчсөн буюу хугацаа хэтрүүлсэн, хуваарьт хугацаанд төлбөл зохих төлбөрөөс дутуу төлбөр төлсөн зэрэг аль нэг нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж, ашиглалтад хэсэгчлэн шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн талбайг чөлөөлж авах бөгөөд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө, газартай холбоотой гэрээний маргаан дуусгавар болохыг баталгаажуулах,

төлбөр төлөх нөхцөл хэрэгжээгүй бол хариуцагч ХК нь ашиглалтад шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор нэхэмжлэгч ******* ХХК, гуравдагч этгээд *******трэвел ХХК нарын үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан авахтай холбоотой төлсөн төлбөрийг харицагч ХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д буцааж шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК-с улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зохицуулсан тул нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ХК нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ