| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0686/Э |
| Дугаар | 740 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 740
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ардаргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г улсын яллагч Ч.А шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.У холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.У согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт өөрийн гэртээ эхнэр Т.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Т.О мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-5/, хохирогч Т.О биед үзлэг хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5569 дугаартай дүгнэлт /хх-н 7/, Б.У сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 23-24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.А-с Б.У нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт өөрийн гэртээ эхнэр Т.Охувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт өөрийн гэртээ өөрийн эхнэр Т.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.О хохирогчоор өгсөн: “.....2018 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө 4 цагийн үед нөхөр архи ууж ирээд унтсан. 24-ний өглөө босож ирээд дахин гарч архи ууна гэхээр нь би битгий архи уугаад бай чи дандаа ингэж архи ууж явж байна гээд хүүхдийн саравчтай малгайг нөхөр рүүгээ шидсэн чинь нөхөр уурлаж босож ирээд би гал тогооны өрөөнд байхад ардаас ирээд миний ар дагз руу маш хүчтэй 2 удаа цохьсон. Би цагдаа дуудна гэсэн чинь чи цагдаа дуудах гэлээ гээд утас булааж аваад миний хоолойг багалзуурдаад толгой хэсэг, нүүр рүү цохиод байсан. Би амь авраарай гээд гэрээс гараад гүйтэл миний үснээс зулгааж оруулж ирээд тархи руу цохиод би ухаан алдсан юм байна лээ…" гэх мэдүүлэг /хх-н 4-5/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.У-н яллагдагчаар өгсөн: “…Би эхнэр Д.О17 жил хамт амьдарч байна, албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 2 хүүхэдтэй. 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед согтууруулах ундаа бага зэрэг хэрэглээд гэртээ ирсэн. Маргааш нь буюу 24-ний өглөө 09 цагийн үед босоод ажилдаа явах гэхэд эхнэр Т.Онамайг янхан банзал хаагуур явж байгаад ирсэн юм бэ гэх мэтээр орилж хашгичаад надруу савтай цэвэр ус аваад шидсэн. Тэр үед би уурлаад босоод хүзүүнээс нь заамдаж аваад тавихад, эхнэр аллаа гээд гэрийн хаалга онгойлж гараад орцоор нэг орилоод байхаар нь би ардаас нь Отгоныг гарнаас нь татаж гэрт оруулж ирээд би хамран тус газар нь өшиглөсөн тэгтэл эхнэр газар унасан. Тэгэхээр нь би босгоод орон дээр хэвтүүлсэн, тухайн үед эхнэр О хамарнаас цус гарсан, цусыг нь алчуураар арчиж цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 5569 дугаар:
1. О биед 2 нүдний доод зовхи, хамрын уг нуруу, дээд уруул, эрүүний зүүн доод хэсгээр цус хуралт, тархины зулай хэсгийн арын атирааны гүнд шигдээс, хамрын яс 2 талдаа хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 7/,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-02/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.О зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Шүүгдэгч Б.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.