Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 751

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адаргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ц, улсын яллагч М.Ц, шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт С.О холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

    Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Яллагдагч С.О нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо "Өргөө дэлгүүр"-ийн гадна асаалттай үлдээсэн иргэн О.Ө эзэмшлийн  улсын дугаартай Тоёота приус-10 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч О.Өзөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “...Би машины эзэнтэй хөрш айлууд юм. Бид хоёр машинаа ээлжилж унадаг байсан. 1 дүгээр сарын 20-нд би согтуу байсан болохоор машинд нь сууж хүлээж байгаад машиныг нь унаад  явахдаа хашаа мөргөсөн. Ө ахын гэр рүү  доошоо уруудаж байхад  Ө ахтай таарч цагдаагийн хэлтэс рүү цуг явсан. Миний буруу.” гэв.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 04/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Ө хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-10, 16-17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Ц өгсөн мэдүүлэг /хх-н 18-19/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 27-28/, С.Омөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 52-55/, С.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 48/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ц С.О нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо "Өргөө дэлгүүр"-ийн гадна асаалттай үлдээсэн иргэн О.Ө эзэмшлийн  улсын дугаартай Тоёота приус-10 маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч О.Ө зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч С.О нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо "Өргөө дэлгүүр"-ийн гадна асаалттай үлдээсэн иргэн О.Ө эзэмшлийн  улсын дугаартай Тоёота приус-10 маркийн автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Ө  өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн  улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашинаар хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууулдаг "Өргөө" нэртэй дэлгүүрийн үүдэнд автомашинаа асаалттай байрлуулан тавьж цагдаагийн хэсгийн хажууд зогсож байхад зүс таних О гэх залуу миний машинд суугаад удалгүй хөдлөөд явсан. Удалгүй хүрээд ирэх байх гээд 5-10 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор араас нь явж хайгаад олоогүй. Тэгээд Цагдаагийн хэсэг рүү орж миний автомашиныг зүс таних О гэх залуу аваад явчихлаа гэж хэлсэн. Ингээд цагдаагийн хэсгээс гараад явж байгаад таньдаг жолоочтойгоо таарахад "чиний автомашиныг унаад явсан Отгонбаяр гэх залуу явган явж байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би О хайж олоод уулзахад миний автомашиныг айлын хашаа мөргүүлсэн байсан. С.О миний автомашиныг зөвшөөрөлгүй авч явж хашаа мөргөсний улмаас миний автомашины урд гупер, баруун болон зүүн крыло, толь, баруун талын хаалга гэмтсэн бөгөөд автомашинаа засварлахад 300.000 төгрөг болох юм байна лээ гэсэн мэдүүлэг..” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Цэвэлмаагийн өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагаас 13 цагийн хооронд гэртээ нөхөр, хүүхэдтэйгээ гурвуулаа хоол хийж идчээд байж байтал гадаа тас хийгээд дуугараад нөхөр бид 2 гүйгээд гарахад улсын дугаартай хар хөх өнгийн приус-10 маркийн машин унасан согтуу жолооч хашаа мөргөж унагачихаад зугтаасан. Нөхөр бид 2 араас нь хөөгөөд өөдөө гарч чадахгүй ухарч байхад нь барьж аваад цагдаагийн газар мэдэгдсэн. Машинаас бууж ирэхэд хөл дээрээ тогтож чадахгүй согтуу, архи үнэртэж байсан. ” гэх мэдүүлэг  /хх-н 18-19/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар С.О өгсөн: “......2018 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөө дэлгүүр"-ийн хажуугаар өнгөрч явахад миний танил Ө ахын эзэмшлийн  улсын дугаартай Тоёота приус-10 маркийн автомашин асаалттай байхаар нь найзынхаа гэрт хүргүүлэх зорилгоор автомашинд суусан. Ингээд ойролцоогоор 30 орчим минут Ө ахыг хүлээгээд ирэхгүй болохоор би автомашиныг нь жолоодож найзынхаа гэр рүү явж байгаад зам гулгаатай байсан тул айлын хашаа мөргөсөн. Удалгүй Ө ах ирсэн. Би хохирлоо бүрэн гүйцэд төлж барагдуулсан богөөд О.Ө ахаас гадна хашааны эзэн болох Ц гэх хүнд 50.000 төгрөгийг төлсөн.." гэх мэдүүлэг /хх-ийн 52-55/,

 автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 27-28/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.  

   Шүүгдэгч С.О нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.  

Шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.