Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 310/ШШ2026/00111

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******, ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 310/20/00085/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 1 оны сарын -нд төрсөн, настай, 8-р анги төгсөөд 1982.09.01-нд ******* аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцаж 1984.06.30-нд өдөр бетон арматур, нормчин мэргэжлээр төгсөөд ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестийн Ханын материалын үйлдвэрт 1984..02-ноос 1985.06.27-ныг хүртэл засварчинаар ажиллаад цэргийн албанд татагдаж, цэргийн алба хааж ирсэн. 1988.10.22-ноос 1992.05.25-ныг хүртэл ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчиноор ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрчилтэй гэсэн тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс 1984..02-ноос 1985.06.27-ныг хүртэл ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестийн Ханын материалын үйлдвэрт завсарчинаар, 1988.10.22-ноос 1992.05.25-ныг хүртэл ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 20 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа ******* аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1985.06.27-ны өдрийн №175 дугаартай тушаал /хэргийн 5-р хуудас/, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа ******* аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1984..02-ны өдрийн №231 дугаартай тушаал /хэргийн 6-р хуудас/, БНМАУ-ын улсын барилгын хорооны Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа ******* аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1988.10.22-ны өдрийн 213 дугаартай даргын тушаал /хэргийн 7-р хуудас/, БНМАУ-ын улсын барилгын хорооны Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа ******* аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1992.05.25-ны өдрийн 27 дугаартай даргын тушаал /хэргийн 8-р хуудас/, ******* аймгийн архивын 1999.10.12-ны 82 дугаартай тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/, Л.*******ын 51 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 10-р хуудас/, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2015.03.02-ны өдрийн 1704 дугаартай лавлагаа /хэргийн 11-р хуудас/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/, Л.*******ын улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт /хэргийн 13-р хуудас/ зэрэг хэрэгт авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Л.******* хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул 1984..02-ноос 1985.06.27-ныг хүртэл ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестийн Ханын материалын үйлдвэрт завсарчинаар, 1988.10.22-ноос 1992.05.25-ныг хүртэл ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчиноор тус тус ажиллаж байснаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.*******ын 1984..02-ноос 1985.06.27-ныг хүртэл ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестийн Ханын материалын үйлдвэрт завсарчинаар, 1988.10.22-ноос 1992.05.25-ныг хүртэл ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчиноор ажиллаж байсан нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа ******* аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1985.06.27-ны өдрийн №175 дугаартай тушаал Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа ******* аймаг дахь техник туслалцааны барилгын 4-р трестийн даргын 1984..02-ны өдрийн №231 дугаартай тушаал, БНМАУ-ын улсын барилгын хорооны Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа ******* аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1988.10.22-ны өдрийн 213 дугаартай даргын, БНМАУ-ын улсын барилгын хорооны Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа ******* аймгийн ханын материалын үйлдвэрийн даргын 1992.05.25-ны өдрийн 27 дугаартай даргын тушаал, ******* аймгийн архивын 1999.10.12-ны 82 дугаартай тодорхойлолт, Л.*******ын 51 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2015.03.02-ны өдрийн 1704 дугаартай лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолтод Л.******* нь амжиргааны түвшиний үнэлгээний 401.2-оос доош болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/ нь 1984 оны сарын 02-ны өдрөөс 1985 оны 06 сарын 27-ныг өдрийг хүртэл ******* аймгийн техник туслалцааны барилгын 6-р трестийн ханын материалын үйлдвэрт завсарчинаар, 1988 оны 10 сарын 22-ны өдрөөс 1992 оны 05 сарын 25-ны өдрийн хүртэл ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД