Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 752

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч М.Э шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Батбаярт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн,

    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайван" зочид буудалд хамт байсан хохирогч Б.Х-н “Cамсунг галакси нөүт-5” маркийн гар утсыг нь утсаар ярьчихаад хоол, хүнс аваад эргэж орж ирнэ гэж хэлж гарч явж уг гар утсыг бусдад зарж борлуулан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Би тухайн үед утсаар нь хүнтэй ярьчихаад өгье гэж утсыг нь авч гадаа гараад автобусны буудал дээр эхнэртэйгээ тааралдаж маргалдаад, тэгээд гэрлүүгээ явсан. Уул нь би утсыг нь өгөх гэж байсан. Тэгээд дараа нь зах дээр явж байгаад 30.000 төгрөгөнд зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 04/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Х хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-9/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 14-15/, Н.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 50-51/, Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 25/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Э-с Н.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайван" зочид буудалд хамт байсан хохирогч Б.Х-н “самсунг галакси нөүт-5” маркийн гар утсыг нь утсаар ярьчихаад хоол хүнс аваад ирье гэж хэлж гарч явж уг гар утсыг нь бусдад зарж борлуулан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу гар утсыг завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Н.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайван" зочид буудалд хохирогч Б.Х “самсунг галакси нөүт-5” маркийн гар утсыг нь утсаар ярьчихаад хоол хүнс аваад ирье гэж хэлж уг гар утсыг нь бусдад зарж борлуулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Х өгсөн: “...2017 оны 09-р сарын 02-ны өдөр би гэртээ байж байхад 11 цаг 49 минутанд Б гэсэн дугаараас залгаад би хотод ирсэн. Хоёулаа уулзъя чи гараад ир гэсэн. Би гараад очсон тэгтэл Б манай байрны гадаа ирсэн байсан. Бид хоёр хамт буудалруу ороод 5 дугаартай өрөөнд орсон. Өрөөнд ороод байж байтал Б би картнаас мөнгө аваад ирье гээд гарсан. Б 10 минут орчим болоод ирсэн. .., Миний нойр хүрч байсан нэг мэдэхэд би унтсан байсан. Би 2 цаг гаруй унтсан байсан. Сэрэхэд би нүцгэн надад хувцас гэх юм үлдээгүй байсан. Дотуур хувцас дотоож гээд бүгд тайлагдсан байсан. Эд зүйлсээ шалгахад 2017 оны 08-р сарын 20-ны хавицаа авсан самсунг нөт-5 маркийн гар утас байхгүй байсан. Би буудлын ажилтнуудаас асуутал Б хоолонд явлаа гээд гарсан гэж хэлсэн. Би ирэхийг нь удаан хүлээгээд тэр оройдоо буудалдаа хоносон. Өглөө сэрээд бас л Б ирэх байхдаа гэж бодоод хүлээж байгаад гар утсаа өгөөд буудлын ажилтнуудаар цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Н.Б өгсөн: “...Тухайн үед хөдөө Мандах суманд ажиллаж байгаад найзынхаа гар утсаар интернэтэд фэйсбүүк хаягаар орж байгаад санаандгүй Х гэж эмэгтэй рүү "Сайн уу, сонин юу байна, найз нь удахгүй очино” гэсэн үгтэй чатыг өөр эмэгтэйд биччихээд явуулах гэж байгаад андуураад явуулсан байсан. Тэгтэл Х хариу мессеж бичээд бид хоёр улмаар танилцаад хэн хэнийхээ гар утасны дугаарыг өгч авалцаад хоорондоо утсаар ярьдаг байсан. Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг жижигхэн буудалд ороод нэг ортой өрөөг 23.000 төгрөгөөр хоногийн хугацаагаар тооцож авсан. Х өөрөө миний эрхтнийг гаргаж амаараа хөхөж эхэлсэн. Тэгээд баримжаагаар 4-өөс 5 минут орчим хугацаанд миний эрхтнийг хөхсний дараа нь би Х дээр нь гараад өөрийнхөө эрхтнийг Х эрхтэнрүү нь хийгээд бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бид хоёр бэлгийн ажил хийж дууссаны дараа хэсэг хугацаанд хоорондоо дахин уулзаж салхинд гарч аялах талаар ярилцаж байгаад хоеулаа нэг хэсэг хугацаанд унтаад өгсөн байсан. Тэгээд сэрээд харахад орой болчихсон байхаар нь би гарч идэж уух юм авч ирэх санаатай буудлаас гараад явж байтал эхнэр А тааралдаад шууд гэр рүүгээ явчихсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 шинжээчийн дүгнэлт /хх-н 11/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 14-15/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.  

   Иймд шүүгдэгч Н.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүгдэгч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.