2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 191/шш2026/00271

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч:********* тоотод оршин суух Хадны овогтой Э******* З******* /РД:ВЮ*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** тоотод оршин суух, Боржигон овогтой Д******* Ж******* /РД:*******/-д холбогдох

24,624,000төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.З******* миний бие өөрийн найз болох Д.Ж*******д мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Ариг банкнаас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 40,000,000(дөчин сая) төгрөгний зээл авч тэр өдрөө Д.Ж*******ы хаан банкны дансруу зээлийн нэг хувийн шимтгэлээ хасуулаад 39,600,000(гучин есөн сая зургаан зуу) төгрөг шууд шилжүүлсэн. Уг зээл нь гучин сарын хугацаатай сарын хүү 1.30 хувийн хүүтэй зээл байсан бөгөөд сарын эргэн төлөлтийг маань найз хариуцаад хийж байсан. Бидний хооронд итгэлцэл байсан учраас сар бүрд төлбөр төлөх мэдэгдэл ирэхээр нь данс руу мөнгө хийгээрэй гээд явуулдаг байсан. Гэтэл сүүлийн саруудын хугацаанд төлбөр мөнгөө хийхээ байгаад бидний хоорондох харилцаа таарамжгүй болж улмаар Д.Ж******* утсаа ч авахгүй алга болсон. Иймд үлдэгдэл төлбөх болох 24,624,000 (хорин дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянган) төгрөгийг хариуцагч болох Д.Ж*******аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 24,624,000 төгрөгийн хүрээнд дараах байдлаар эвлэрэв. Хариуцагч нь 24,624,000 төгрөгийг дараах хyваарийн дагуу Э.З******* Худалдаа хөгжлийн банк MN830004000455044089 дансанд төлж барагдуулна. 2025 оны 11 сарын 07-ны өдрийн дотор. 1,624,000 төгрөг, 2025 оны 11 cарын 28-ны өдрөөс 2027 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,375,000 төгрөгөөр 2027 оны 03 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.З******* нь хариуцагч Д.Ж*******д холбогдуулан 24,624,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 24,624,000 төгрөгийг 2025 оны 11 сарын 07-ны өдрийн дотор 1,624,000 төгрөг, 2025 оны 11 cарын 28-ны өдрөөс 2027 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,375,000 төгрөгөөр 2027 оны 03 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

2. Эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.З*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ж*******д холбогдох 24,624,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 24,624,000 төгрөгийг 2025 оны 11 сарын 07-ны өдрийн дотор 1,624,000 төгрөг, 2025 оны 11 cарын 28-ны өдрөөс 2027 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,375,000 төгрөгөөр 2027 оны 03 сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,070 төгрөгийн 140,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 140,535 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, хариуцагч Д.Ж*******аас улсын тэмдэгтийн хураамж 140,535 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.З*******д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА