2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 191/шш2025/09024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* тоот хаягт оршин байрлах М******* ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* давхар хаягт байрлах, М******* ******* ХХК /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 22,277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаний эзэмшлийн капитал ББСБ-ын РД: нэр дээр байгаа маркын , , , , улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд М******* ******* ХХК-тай 2024 оны 04-р сарын 01- ны өдөр Хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулж хамтран ажиллаж байна.

Дээрх машин механизмууд нь А ХК-тай түрээсээр ажиллах гэрээний дагуу 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс Х аймаг Д сум дахь Х нүүрсний уурхайд ажиллаж эхэлсэн.

Ажиллаж байх явцад парк дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024.05.13 ны өдөр 18цаг 30 минутын үед уурхайн талбайд ажил гүйцэтгэж байхдаа тоосжилт их харагдах орчин хязгаарлагдмал байсан тул урд явж байсан маркын, парк дугаартай, улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж тээврийн осол гаргасан.

Осол болох үед А ХК-ийн уулын мастер болон -ын ажилтанд станцаар мэдэгдсний дагуу ирж осол болсон үеийн үйл явцтай танилцаж ослын үеийн судалгаа хийсэн. Уг судалгаанд А ХК-иас 4 хуний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж дараахь арга хэмжээг авсан. Үүнд:

Тухайн газар үзлэг хийсэн

Зураг авч баримтжуулсан

Холбогдогч нараас тайлбар авсан

Жолооч нарт үлээлгэх сорил хийсэн.

Иймд ослын талаарх судалгаа дэлгэрэнгүй байдлаар хийгдэж нотлох баримтад үндэслэж ослын шалтгааныг үнэн зөв тодорхойлсон.

Ийнхүү М******* ******* ХХК-ийн менежертэй холбогдож ослын талаар мэдэгдсэн ба нөхөн төлбөр авах хүсэлт гаргаж шаардлагатай нотлох баримт материалуудыг цаг тухайд нь хүргүүлж шийдвэр гарахыг хүлээж байсан.

Гэвч М******* ******* ХХК нь 4 сарын дараа буюу 2024 оны 10-р сарын 04-ны өдөр нөхөн төлбөр олгох боломжгүй шийдвэрийг ирүүлсэн. Шалтгааныг тодруулвал Даатгуулагч нь эдгээр *******ын гэрээнд заасан ослын шалтгаан нөхцлийг тоггоосон нөхөн төлбөрийн материалуудыг ирүүлээгүйгээс шалтгаалан ямар тээврийн хэрэгслийг, хэзээ хаана мөргөснийг тогтоох боломжгүй болсон буюу хохирлын шалтгаан тодорхойгүй, мөн цагдаагийн байгууллагаас ослын газарт үзлэг хэмжилт хийгээгүй, жолоочийг соггуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй байх нь гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзсэн нь нөхөн төлбөр олгохоос зайлсхийж байна гэж үзэж байна. Учир нь манай компани

1. Ослын шалтгаан нөхцлийг тогтоосон нөхөн төлбөрийн баримт материалуудыг цаг тухайд нь хүргүүлсэн.

2. Ямар тээврийн хэрэгслийг хэзээ хаана мөргөсөн талаарх материалуудыг илгээсэн ба А ХК-аас осол болсон явдлын судалгааг хийж хүргүүлсэн байдаг.

3. Ослын улмаас гэмтсэн тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг ХХК-ийн инженер техникийн албанд хандаж эвдрэлтэй холбоотой хохирлын хэмжээг үнэн зөв гаргуулж жагсаалтаар хүргүүлсэн.

4. Осол болсон газар хот суурин газраас алслагдмал, цагдаагийн байгууллагаар үзлэг хэмжилт хийлгэх боломж хязгаарлагдмал, уурхайн талбайд ажил явагдаж байгаа тул чөлөөлөх зайлшгүй шаардлага үүссэн ба ослын талбайд удаан зогсох боломжгүй байсан тул А ХК нь судалгааны баг томилж ажиллуулсан нь нотлох баримтаар харагдаж байна.

5. Жолоочийг өглөө бүр ажилд гарах үед А ХК-иас согтуурсан мансуурсан эсэхийг шалгаж гаргадаг бөгөөд тухайн өдөр шалгаж өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсэг зуруулж ажилд гаргасан баримт материалыг хүргүүлсэн нь баримтаар нотлогдож байна.

Мөн гэрээний 8.11.-д Даатгагч нь *******ын тохиолдол буюу учирсан хохирлыг баталгаажуулахаар холбогдох эрх бүхий байгууллагаас Дааггуулагчийн болон *******ын тохиолдлын талаарх мэдээллийг авах, шалгах эрхтэй гэж заасан байгаа нь А ХК-иас ослын талаарх мэдээллийг бүрэн авах боломжтой гэж үзэж байна.

Иймд манай компани 2024 оны 11 сарын 05 ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо-нд гомдол гаргаж 24/35 тоот албан бичиг хүргүүлсэн.

Тус байгууллага 2024 оны 12 сарын 13-ны өдөр 3/4075 тоот албан бичигт Гомдлыг талуудаас ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хянахад, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Х аймгийн Д сумын нутаг дэвсгэр, Х нүүрсний уурхайн талбайд А ХК-тай түрээсээр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан тус компанийн эзэмшлийн улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоон нь үзэгдэх орнны хязгаарлагдмал байдлын улмаас урдаа явсан. улсын дугааргай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж тээврийн осол гаргаж *******ын зүйлд хохирол учруулсан байх ба уг тохиолдлыг танай компанийн зүгээс судалж, Хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.9.b 4.22-т заасны дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу №24062097 дугаар бүхий хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ыг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 а-д хүн, мал, амьтан,тээврийн хэрэгсэл, биет зүйл мөргөх шүргэх зэрэг эрсдэлүүдээс *******ын зүйлийг хамгаалахаар харилцан тохиролцсон байх ба уг *******ын эрсдэлийн улмаас *******ын зүйлд хохирол учирсан болохыг А Зам ХК-аас 4 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж баримтжуулан ослын газрын үзлэг, зураг, холбогдогч нарын тайлбар, жолооч нарын согтуурсан эсэхийг шалгасан үлээлгэх сорил, хохирлын хэмжээг гаргаж хүргүүлсэн зэрэг нь даатгуулагч дээрх *******ын гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Мөн ослын газар нь суурин газраас алслагдмал тул эрх бүхий байгууллага буюу цагдаагийн байгууллагаас ослын газарт үзлэг хийлгэх боломж хязгаарлагдмал, уурхайн талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин хянан шийдвэрлэхтэй нь зүйтэй байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг тус тус үндэслэн *******ын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг дахин хянан шийдвэрлэх тухай М******* ******* ХХК-нд хүргүүлсэн.

Тус албан бичгийн хариуг М******* ******* ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн 24/1589 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороо-нд хүргүүлсэн. Уг албан бичигт:

М******* ******* гранс ХХК -ийн эзэмшлийн улсын дугаартай маркын тээврийн хэрэгсэл нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Х аймаг Д сумын нутаг дахь Хөшөөт-ийн уурхайд тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх тохиолдолтой холбоотой ослын судалгааны тайлан, бичиг баримт, холбогдох тайлбарууд ирүүлснийг бид хүлээн авч судалж үзээд татгалзсан шийдвэрийг гаргасан.

Даатгуулагчийн зүгээс тухайн тохиолдлыг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт болох ослын үеийн зураг, жолооч нарын согтуурсан эсэхийг шалгасан сорил зэргийг баримтуудыг шаардсан боловч ирүүлээгуй юм. Үүнээс шалтгаалан тээврийн хэрэгсэл мөргөсөн эсэх, жолооч эрүүл согтуу байсан эсэх тодорхойгүй байгаа тул гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд тус маргааныг иргэний журмаар шүүхээр шийдвэрлэх хүсэлтэй байгааг уламжилж байна гэж хүргүүлсэн.

Иймд М******* ******* ХХК нь гэрээний 8.13-д заасан нөхцлийг зөрчиж нөхөн төлбөр олгохоос зайлсхийж байгаа тул нөхөн төлбөр олгоход шаардлагатай нотлох баримт материалуудыг хянаж үзэн гомдлыг шийдвэрлэж өгнө үү.

ХХК-аас гаргасан хохирлын нийт дүн 22,277,500 төгрөг болно. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч М******* ХХК-аас М******* ******* ХК-д холбогдуулан Тээврийн хэрэгслийн *******ын нөхөн төлбөрт нийт 22,277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.

М******* ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл нь 2024 оны 5 сарын 13-ны өдөр Х аймаг Д сумын нутаг дахь Хөшөөт-ийн уурхайд тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх тохиолдолтой холбоотой ослын судалгааны тайлан, бичиг баримт, холбогдох тайлбарууд ирүүлснийг бид хүлээн авч судалж үзээд нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзсэн.

Учир нь даатгуулагчийн тайлбарлаж буй осол болсон гэдгийг тогтоосон ослын үеийн зураг, бичлэг, цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон тодорхойлолт зэрэг нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай баримт материалуудыг даатгагчид ирүүлээгүй юм. Даатгуулагч нь талуудын хооронд байгуулагдсан *******ын гэрээнд заасан нөхөн төлбөрийн материалуудыг бүрэн гүйцэд ирүүлээгүйгээс шалтгаалан жолооч ямар тээврийн хэрэгслийг, хэзээ, хаана ямар шалтгаан нөхцөлийн улмаас мөргөснийг тогтоох боломжгүй болсон буюу хохирлын шалтгаан тодорхойгүй, мөн цагдаагийн байгууллагаас ослын газарт үзлэг хэмжилт хийгээгүй, тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй байсан зэрэг нь гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Талуудын хооронд байгуулсан Хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын 24062097 тоот гэрээний 4. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл. Үүнд: 4.9 Даатгуулагч дараах нөхцөлүүдийг хангаагүй, зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол: Ь) Учирсан хохирлын шалтгаан болон хэмжээг тогтооход шаардлагатай нотлох баримт, дүгнэлт, гэрээний нөхөн төлбөрийн материал хэсэгт заасан баримт бичиг, мэдээ мэдээллийг Даатгагчид бүрэн гүйцэд өгөх мөн гэрээний 4.22 Даатгуулагч нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгсөн хэдий ч ослын шалтгаан тодорхойгүй байгаа эсхүл цагдаагийн байгууллагаас ослын газарт очиж жолоочийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй болон осолтой үзлэг хэмжилт хийгээгүй тохиолдолд гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний Онцгой анхаарах нөхцөл 1 Даатгалын тохиолдол үүссэн үед ослын газраас хөдлөхгүйгээр нэн даруй даатгагч руу /24 цагийн турш ажиллана/ утсаар мэдэгдэж чиглэл авах, 2 Даатгуулагч *******ын тохиолдлын үед ямар нэг шалтгаанаар нэн даруй даатгагчтай холбогдох боломжгүй болсон бол ослын газраас хөдлөхгүйгээр тухайн орчин нөхцөл, ослын учир шалтгааныг нотлохуйц зураг, бичлэг хийж баримтжуулах ёстой ба даатгагчтай утсаар холбогдох боломжтой болсон даруй холбогдож мэдэгдэнэ даатгуулагч та дээрх онцгойлон анхаарах нөхцлүүдийг дагаж мөрдөөгүй тохиолдолд нөхөн төлбөр авах боломжгүй болох эрсдэлтэйг анхаарна уу гэх гэрээний заалтыг даатгуулагч мөрдөөгүй юм.

Иймд хариуцагч талаас нэхэмжлэгч М******* ХХК-аас Тээврийн хэрэгслийн *******ын нөхөн төлбөрт 22,277,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэргэсэхгүй болгоно уу гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд:нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зарлагын баримтууд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, А ХХК-иас судалгааны багийн гаргасан Осол/осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгаа нэртэй баримт, Тайлбар өгөх хуудас, М******* ******* ******* ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан 2024.11.05№24/35 тоот гомдлын хувь, М******* ******* ******* ХХК-иас М******* ******* ХХК-д гаргасан 2024.10.15№24/31 тоот хариу тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024.12.13№3/4075 тоот, 24062097 дугаартай Хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын гэрээ тээврийн хэрэгслийн фото зургууд, өмгөөлөгч О.М*******той байгуулсан гэрээ;

Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд: хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025.03.27№25/335 итгэмжлэл, хариу тайлбар;

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК нь хариуцагч М******* ******* ХХК-д холбогдуулан, *******ын гэрээний нөхөн төлбөрт 22,277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Даатгалын гэрээний 8.13-т заасан нөхцлийг хариуцагч зөрчиж, нөхөн төлбөр олгохоос зайлсхийж байгаа, ослын газар нь төв суурин газраас алслагдмал тул эрх бүхий байгууллага ослын газар үзлэг хийх боломж хязгаарлагдмал, уурхайн талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил явагдаж байгаа тул ослын талбайд удаан зогсох боломжгүйгээс А ХХК-иас судалгааны баг томилж ажиллуулан баримт бүрдүүлсэн, жолоочийг өглөө бүр ажилд гарах үед А ХХК-иас согтуурсан мансуурсан эсэхийг шалгаж гаргадаг бөгөөд тухайн өдөр шалгаж өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаанд жолоочоор гарын үсэг зуруулж ажилд гаргасан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай баримт материалыг бүрэн гүйцэд ирүүлээгүй, хохирлын шалтгаан тодорхойгү, цагдаагийн байгууллагаас ослын газарт үзлэг хэмжилт хийгээгүй, тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаагүй тул гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй хэмээн маргасан.

3. Зохигч талуудын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 31-ний хооронд үйлчлэх хугацаатай, 24062097 дугаартай Хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулагдаж, даатгуулагч М******* ******* ******* ХХК нь өөрийн эзэмшлийн, капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг М******* ******* ХХК-иар даатгуулж, *******ын хураамж төлөх, даатгагч компани нь *******ын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр олгохоор тохиролцсон байна.

4. Талуудын хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан *******ын гэрээний харилцаа үүссэн байна.

5. 24062097 дугаартай Хүнд даацын тээврийн хэрэгслийн *******ын гэрээ-ний төгсгөл хэсэгт тусгагдсан Онцгой анхаарах нөхцөл хэсэгт: 1. Даатгалын тохиолдол үүссэн үед ослын газраас хөдөлөхгүйгээр нэн даруй даатгагч руу /24 цагийн турш ажиллана/ утсаар мэдэгдэж чиглэл авах. 2. Даатгуулагч *******ын тохиолдлын үед ямар нэг шалтгаанаар нэн даруй даатгагчтай холбогдох боломжгүй бол ослын газраас хөдлөхгүйгээр тухайн орчин нөхцөл, ослын учир шалтгааныг нотлохуйц зураг бичлэг хийж баримтжуулах ёстой ба даатгагчтай утсаар холбогдох боломжгүй болсон даруй холбогдож мэдэгдэх. гэж заасан байна.

6. Гэвч нэхэмжлэгч нь дээр дурдсан дугаарт холбогдсон эсэх, чиглэл авсан эсэх, суурин газраас алслагдмал тул эрх бүхий байгууллага ослын газар үзлэг хийх боломж хязгаарлагдмал, уурхайн талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил явагдаж байгаа талаараа даатгагчид мэдээлж, гэрээнд зааснаар чиглэл авсан эсэх үйл баримтгүй.

7. Нэхэмлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримтыг шүүх хуралдаанд тайлбарлахдаа улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрээний хугацаанд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Х аймгийн Д сум дахь Х нүүрсний уурхайд ажил гүйцэтгэж байхдаа тээврийн осолд өртсөн гэх ба ослын газар нь төв суурин газраас алслагдмал тул эрх бүхий байгууллага ослын газар үзлэг хийх боломж хязгаарлагдмал, уурхайн талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил явагдаж байгаа тул ослын талбайд удаан зогсох боломжгүйгээс тээврийн хэрэгслийг хөдөлгөж, А ХХК-иас судалгааны баг томилж ажиллуулан баримт бүрдүүлсэн хэмээн тайлбарласан.

8. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй А ХХК-иас судалгааны багийн гаргасан Осол/осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгаа нэртэй баримтад, уг судалгааны багийн гишүүдийн нэрс бичигдсэн байх ба төслийн удирдагч гэх С.Б гарын үсэг зурсан, -ийн албаны менежерийн санал зөвлөмж, эзэн холбогдогчийн албаны менежерийн санал, зөвлөмж тус тус бичигдэж, А ХХК-ийн тамга дарагдсан байна.

9. Осол/осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгаа нэртэй баримт, Д.Б, У.А гэх хүмүүсийн гараар бичсэн Тайлбар өгөх хуудас зэрэг баримтыг Улаанбаатар хот дахь А ХХК-ийн оффист нь хандаж, тус оффис дээр тамга даруулж авсан талаараа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласанаас үзэхэд уг судалгааг бодьтой гэж үзэхэд учир дутагдалтай байна.

10. Тайлбарлавал, судалгаанд тусгагдсан -ийн албаны менежерийн санал зөвлөмж нь гараар бичсэн бичвэр байх ба уг баримтад хэвлэгч, хувилагч төхөөрөмжөөр хэвлэгдсэн, уг хуудаст гараар бичсэн эх хувь бус, харин судалгаанд зурагдсан төслийн удирдагч гэх С.Б гарын үсэг нь цэнхэр өнгийн бэхээр зурсан гарын үсгийн эх хувь, -ийн албаны менежерийн санал зөвлөмж, эзэн холбогдогчийн албаны менежерийн санал, зөвлөмж нь мөн цэнхэр өнгийн бэхээр бичигдсэн эх бичвэр байх бөгөөд дурдаж буй санал зөвлөмжүүд нэг цаг хугацаанд үйлдэгдсэн гэж үзэхээргүй, нөхөж үйлдсэн гэж үзэхээр байна.

11. Улмаар Осол/осолд дөхсөн тохиолдол, болсон явдлын судалгаа нэртэй баримтад тусгагдсан дугаартай шар өнгийн тээврийн хэрэгслийн фото зураг нь нэхэмжлэгчийн дурдаж буй осолд өртсөн эсэх, хэрэв өртсөн бол хэзээ өртсөн, уг судалгаанд дурдаж буй араасаа мөргүүлсэн гэх МТ- гэх объект нь зурагт тусгагдаагүй байх тул бодьтой гэж үзэхэд учир дутагдалтай.

12. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг татгалзаж буй үндэслэлийн талаар нотлох баримтаа өөрөө бүрдүүлж цуглуулж, шүүхэд гаргах үүрэгтэй ба зохигчийн гаргасан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М******* ******* ХХК-иас 22,277,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,337 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА