| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/05586/И |
| Дугаар | 192/ШШ2026/00959 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2026/00959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мө******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* ТБАГУТҮГ /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* НҮТББ /РД:*******/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, Хуульчдын гудамж, 15/1, Бага тойруу, өөрийн байранд байрлах, Улсын Ерөнхий прокурорын газар /РД:5059763/
46 тоот хаягт байрлах, Ү-2206******* дугаартай аийн барилга, байгууламжийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Я*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А*******,
хариуцагчийн төлөөлөгч С.Э*******, Д.Б*******,
хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, С.М, О.Т, Б.М,
гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Г,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* хариуцагч Б******* НҮТББ-д холбогдуулан 46 тоот хаягт байрлах, Ү-2206******* дугаартай аийн барилга, байгууламжийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аийн барилга, байгууламжийн тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар /БНМАУ/, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /ЗСБНХУ/-ын Засгийн газар хоорондын, хоёр орны ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ- ын Засгийн газраас буюу ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс Улаанбаатар хотод аийн барилга байгууламж барьж, БНМАУ-д бэлэг болгон өгөхөөр 1980 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хэлэлцээр байгуулсан байдаг. Энэ хэлэлцээрийн үндсэн дээр 1980 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 55- 069/18300 дугаар гэрээний дагуу Ерөнхий захиалагчаар БНМАУ-ын М/С Комплексимпорт, Ерөнхий гүйцэтгэгчээр ЗСБНХУ-ын В/О Техноэкспорт ** дугаар хорооны нутаг дэвсгэрт дараахь хөрөнгүүдээс бүрдсэн аийн цогцолбор барилга, байгууламжийг ДОСААФ-ын 100 хувийн зардлаар барьж, Монгол улсад бэлэг болгон хүлээлгэн өгсөн юм. Үүнд 350 суралцагчийн хүчин чадалтай аийн барилга, 150 ортой нийтийн байр суралцагчийн дотуур байр, техник үйлчилгээний пункт, /тус бүр 15 автомашины зориулалттай 2 граж, шалган нэвтрүүлэх байр, 18x6 метрийн тулгуур сеткийн Плауэк хэлбэрийн хөнгөн метал хийцээр барьсан, сургалтын машинд засвар үйлчилгээ хийх зориулалттай барилга /одоогийнхоор 65 машины авто граж гэж байгаа /төвлөрсөн дулааны пункт,/ нийт барилга байгууламжийг дулаанаар хангах, халуун ус түгээх зориулалттай, ИИС-04 серийн төмөр бетон хийцээр барьсан, 9x9 кв.м талбайтай, тусдаа барилга/ трансформаторын дэд станц /барилга байгууламжийг бүхэлд нь цахилгаанаар хангах зориулалттай, ТМ-250/6-0.4 маркийн 2 Трансформатороор тоноглогдсон, 9.35x4.65 кв.м талбайтай тусдаа барилга/, бүх барилга байгууламж, халуун хүйтэн усан хангамж, бохирын сувгаар холбогдсон, агааржуулагч, цахилгаан хангамж, дохиоллын хэрэгсэл гадуурх инженерийн шугам сүлжээ /аж ахуйн, ундны усны, түймрийн усан хоолой, бохирын шугам, цахилгааны сүлжээ, дулааны шугам, радио, телефон утасны сетүүд багтсан/ төмөр бетон хавтангаар хийгдсэн хашаа, бетондсон зам талбай, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, аппаратур, техник хэрэгсэл. Уг барилга байгууламжийг Монголын тал хүлээн авч, БНМАУ-ын Б******* //-Т ийн зориулалтаар ашиглуулахаар хариуцуулсан нь 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЗСБНХУ-ын ДОСААФ-ын бэлгийн обьект аийн цогцолборыг хүлээлгэн өгөх баяр ёслолын хурлын протокол зэрэг баримтуудад тодорхой байна. Улсыг б*******ийн тухайд улсыг б******* // нь 1929 онд Монгол улсыг хамгаалах явдалд туслах эвлэл нэртэйгээр цэргийн зөвлөлийн харьяанд байгуулагдан, 1942 оноос, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт стряд, 1958 оноос Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг, 1961 оноос Батлан хамгаалахад хөдөлмөр нийгэмлэг, 1970 оноос Улсыг б*******ийн төв зөвлөл, 1971 оноос Улсыг б*******, 1975 оноос Баглан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн цэрэг, армийн бэлтгэл хангах, хүүхэд залуучуудыг цэргийн хэрэгт бэлтгэх байгууллага юм. Зөвлөлт Холбоот Улсын Б******* буюу ДОСААФ-ын дэмжлэгээр Авто жолоодлогын сургалтын, Зүүн Германы тусламжтайгаар Буудлагын сургалтын, Унгар улсын дэмжлэгээр Радмо станцт- сургалтын, Чех улсын дэмжлэгээр Мото спортын сургалтын төвүүдийг тус тус шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт Монгол улсад хүлээлгэн өгсөн байх ба төрөөс дээрх сургалтын төвүүдийг үр ашигтай, зориулалтын дагуу ашиглахад шаардагдах газар, барилга, байгууламжийг барьж улсын төсвөөс санхүүжүүлдэг байгууллага байжээ. Уг байгууллагыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1970 оны 14 дүгээр тогтоолоор Улсыг б*******ийн төв зөвлөл гэж нэрлэн, аж ахуй, санхүүг нь Батлан хамгаалах яамны аж ахуй, санхүүгийн аппараттай нэг байхаар тогтоосон байх ба МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1980 оны 283 дугаар тогтоолоор Улсыг б*******ийн төв зөвлөлийг улсаас санхүүжүүлэхийн хамт аж ахуйн тооцоотой ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. МАХН-ын Төв хорооны Улс төрийн Тозиеоны 1983 оны 184 дүгээр тогтоолоор энэ байгууллагын орлогч даргаар С.С томилогдож ажиллаж байсан бөгөөд 1987 онд -ийн 1Ү Их хурал болж. Ж.Г, Д.Б, С.С нарыг удирдлагаар сонгуулахаар санал оруулж, сонгосон байдаг. нь БНМАУ-ын цэрэг-мэргэний талаарх төрийн бодлогын чиг хэсэг ба улсын батлан хамгаалах чиглэлд залгамж холбоог бэлтгэдэг, хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, улсын төсвөөс санхүүждэг, орон тоо, удирдлагыг төрөөс томилдог, хөдөлмөрчид сайн дураараа нэгдэж болох төрийн олон нийтийн байгууллага байна. -ийн аийн барилга, байгууламж. Эд хөрөнгийг Бийн төв зөвлөл ТББ өмчлөх болсон тухайд -ийн аийн 1996 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 39 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд газар баталгаажуулж өгөх тухай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу Хот байгуулалт газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын 1996 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хурлын протокол №4 Газрын эрхийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн. Үүнд 029 дугаар гэрчилгээ дугаар бүхий 4.0 га газрыг -ийн аь гэдэг байгууллагад сургалтын зориулалттай 4 жилийн хугацаатай ашиглах эрх олгох асуудыг хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын 596 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 тоот захирамжаар уг газрыг олгосон байна. Үүний үндсэн дээр газар ашиглах 956 дугаар гэрчилгээ олгогдсон бөгөөд уг гэрчилгээн дээр Улсын гэрчилгээ, регистрийн дугаар хэсэгт -ийн аийн Нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээний 029 гэдэг дугаар бичигдсэн байна. Тухайн цаг хугацаанд Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу гишүүддээ үйлчилдэг эсхүл нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагууд олноор байгуулагдаж байсны нэг нь Б*******ийн төв зөвлөл төрийн бус байгууллага юм. Б*******ийн төв зөвлөл ТББ нь иргэн С.Сийн өргөдлийн дагуу Хууль зүйн яамнаас 1015133 регистрийн дугаар олгон Б******* төрийн бус байгууллагыг бүртгэж, 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 357 дугаартай гэрчилгээ олгогдсон шинээр үүсгэн байгуулагдсан байгууллага байна. -ийн Авто жолоодлогын сургалтын цогцолбор болох 8992 м.кв талбай бүхий барилга байгууламжийг 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тухайн үеийн -ийн төв зөвлөлийн дарга С.Сийн аргасан мэдүүлэг, албан хүсэлтийг үндэслэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22С6******* дугаарт бүртгэж, Б*******ийн төв зөвлөл ТББ-д өмчлүүлсэн №0000 тоот гэрчилгээ олгосон байдаг. Энэ цогцолбор үл хөдлөх хөрөнгийг ТББ-д шилжүүлэн авахдаа, үл хөдлөх хөрөнгийн товч танилцуулга, барилга хүлээлцсэн тухай 1984 оны акт. үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, нийслэлийн засаг даргын 1996 оны А/224 дүгээр захирамжаар -д баталгаажсан 39597 м.кв талбай бүхий газрын гэрчилгээ, гэрээ, газрын кадастрын зураг /-д хамааралтай баримтууд/, 1997 оны Төрийн бус байгууллагын гэрчилгээ үл хөдлөх хөрөнгийн фото зураг зэрэг баримтуудыг хавсаргасан Дээрх үйл баримтаас харахад 1996-2000 он хүртэл уг газрыг -ийн Аь эзэмшиж, ашиглаж байсан. ЗСБНХУ-аас БНМАУ-д бэлэглэсэн аийн барилга дотуур байрны барилга зэрэг цогцолбор үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчийн эрхийг Б-ийн төв зөвлөл ТББ бүрэн эдэлж, өрөө тасалгааг хэсэгчлэн бусдад худалдах зэргээр захиран зарцуулж ирсэн нь Улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс харагдана. Дээрх өмч хөрөнгийг Б*******ийн төв зөвлөл ТББ- д худалдсан, хувьчилсан болон бусад үндэслэлээр эрх бүхий байгууллагаас шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй мөн Б*******ийн төв зөвлөл ТББ нь -ийн үйл ажиллагаа, эрх үүргийг залгамжлан хэрэгжүүлэгч гэж тогтоосон эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр гараагүй байхад Б******* ТББ нь -ийн авто сургалтын цогцолбор хөрөнгүүдийг шилжүүлэн авч, хувийн ашиг сонирхлын үүднээс ашиг олох зорилгоор бусдад худалдаж, хувьчилж, өмч хөрөн ийг шамшигдуулж иржээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь заалтыг үндэслэн улсын б*******ийн эзэмшилд байсан аь, сонсогчдын дотуур байрлах болон эзэмшил газрыг улсын байгууллагын нэрээр авч төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, захиран зарцуулсан байх тул төрийн өмчид буцаан авах асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Прокурорын газраас Б*******ийн төв зөвлөл ТББ-ын даргад холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу -ийн Аийн эзэмшил газрыг бусдад худалдсан, хууль бусаар хөрөнгөжсөн асуудлыг шалгаж байгаа талаар Т*******т мэдэгдсэн бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2021 онь 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/04 дугаар Прокурорын мэдэгдэлд Б******* түүний харьяа салбар нэгжүүдийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг төрийн өмч гэж үзэх үндэслэлтэй байна. Харин өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэхдээ Б*******ийн өмч хөрөнгө үрэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэж, дээрх хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоолгох төрд хүлээлгэн өгөх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн болно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль баталсан тухайн цаг хугацаанд Аийн төвийн барилга байгууламжийг нь -н эзэмшил ашиглалтад буюу төрийн өмчлөлд байсан. Түүнчлэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна төсөвт авсан зээл, хандив дэмжлэг тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна гэж заасан. БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын 2 орны ах дүүгийн найрамдал бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ-аас БНМАУ-д бэлэглэсэн 350 суралцагчийн хүчин чадалтай аь, суралцагчийн дотуур байр 65 машины авто граж болон сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, аппаратур, техник хэрэгсэл зэрэг үндсэн болон дагалдах эр хөрөнгүүд бүхий авто сургалтын иж бүрэн цогцолбор байгууламж нь -ийн үйл ажиллагаанд зориулан ашиглуулсан төрийн өмч юм. Иймд Хан Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын б*******ийн Аийн төвийн барилга байгууламж түүний бүрдэл болон дагалдах эд хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоож, төрд хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ыг Б*******т бэлэг болгон автын сургуулийг барьж байгуулах тухай БНМАУ-ЫН Засгийн газар, ЗСБНХУ-ЫН Засгийн газар хоорондын хэлэлцээр нэртэй баримт бичигт монголын талаас ГЭЗТХУХ-ны дарга Д.С, Зөвлөлтийн талаас ЗСБНХУ- ын ЭЗТГХУХ-ны орлогч дарга Осадчук Е.И нар гарын үсэг зурсан байдаг. Энэ хэлэлцээр нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан албан ёсны хэлэлцээр. Өөр ямар нэгэн Гэрээ хэлэлцээр байгаа болон уг барилга байгууламжийг улс хүлээн авсан тухай акт, баримт материал байгаа эсэх талаар бид Засгийн газар, Улсын Төв архив, Гадаад яаманд хүсэлт явуулсан боловч ямар нэгэн нэмэлт материал байхгүй байгаа талаар бидэнд албан бичгээр хариу илгээсэн нь нэхэмжлэлийн хариу тайлбарт хавсаргасан байгаа. Дээрх хэлэлцээрийн нэр нь л гэхэд ДОСААФ-аас БНМАУ-д гэлгүйгээр -т бэлэг болгон барьж байгуулж өгнө гэж тодорхой заажээ. Тухайн үеийн систем, тогтолцооны дагуу гадаадтай харилцах асуудлыг зөвхөн МУ-ын засгийн газар, түүний эрх олгосон байгууллага шийдвэрлэдэг байлаа. Тэр үед ГЯЯ болон ГЭЗТХУ-ын Хороо, Гадаад харилцааны яам гурав л Засгийн газрын зөвшөөрөл олгосноор гэрээ, хэлэлцээр хийж байсны зөвхөн нэгэн жишээ энэ хэлэлцээр юм. Засгийн газар гэрээ байгуулсан учир энэ нь улсын өмч гэх нь дэндүү гэнэн бөгөөд явуургүй үндэслэл. Угаасаа хэлэлцээр нь нэр, утга, агуулгаараа тэс өөр байгаа ба тодруулбал "ДОСААФ-аас -т бэлэг болгон барьж байгуулж өгөх" гэж тодорхой, хэн ч андуурахааргүй заагаад өгчээ. Баримт нотолгоо ийм байтал ТӨБЗ-ын газар нэхэмжлэлдээ уг хэлэлцээрийн оршил буюу ерөнхий заалт болох манай улсаас ЗСБНХУ-тай байгуулсан аливаа гэрээ, хэлэлцээрийн өмнөх оршил хэсэгт бичдэг тогтсон хэллэг болох" ...хоёр орны хоорондын ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны үүднээс дор дурдсан зүйлийг тохиролцов" гэсэн үгийг салган авч өөрсдөдөө давуу байдал үүсгэх зорилгоор бага зэрэг дэлгэрүүлэн "БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хоёр орны ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ-ын Засгийн газраас буюу ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс Улаанбаатар аийн барилга байгууламж барьж БНМАУ-д бэлэг болгон өгөхөөр 1980.03.07-ны өдөр хэлэлцээр байгуулсан байдаг гэж хэлэлцээрийн үг үсгийг илтэд гуйвуулан засварлан бичиж Засгийн газрын төлөөний байгууллагын нэр хүндэд харшилсан, хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэхийг оролдсон хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийжээ. 1980 оны энэ хэлэлцээр бидний мөрдөх, дагах ганц баримт бичиг мөн. Үүнийг хэн нэгэн өөрийн зорилгод ашиглан гуйвуулан тайлбарлах нь төр, хуулийн байгууллагыг хуурсан хэрэг болно. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Зөвлөлтийн байгууллага монголын нэг байгууллагад бэлэг болгон барьж өгсөн барилга байгууламж тул Улсын комисс хүлээж авалгүйгээр шууд монголын талаас -ийг төлөөлж БНМАУ болон ЗСБНХУ-ын Баатар, Сансарын нисгэгч, хошууч генерал, -ийн дарга Ж.Г, Зөвлөлтийн талаас ЗСБНХУ-ын Арми, нисэх хүчин, флотод туслах сайн нийгэмлэгийг төлөөлж Егоров ГМ нар 1984.10.01-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Харин үүний дараа -ийн дарга хошууч генерал Ж.Ггийн тушаалаар "ЗХУ-ын тусламжаар баригдсан аийн барилга байгууламж, эд хогшил тоног төхөөрөмж хүлээн авах комисс" томилжээ. Энэ тушаалаар -ийн нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Д.Бг комиссын даргаар, гишүүдэд дэд хурандаа болон миний бие оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилон хүлээн авч байсан түүхтэй. Комисс аийн барилга байгууламжийг хүлээн авсны дараа нээлт болж аийн үүдний чөлөөт талбайн хананд "БНМАУ-ыг Б-Т ЗСБНХУ-ын Арми, агаар тэнгисийн цэрэгт туслах сайн дурын нийгэмлэгээс бэлэг болгон барьж байгуулсны дурсгал болгож Монгол Орос хэл дээр хүрэл самбар байрлуулан дурсгалын түлхүүр гардуулж байлаа. Энэ самбар одоо хир нь байгаа ба хэн хүний нүдэнд ил харагдаж байдаг юм. 1976 онд Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хууль гарсантай уялдуулан -ийн Анхдугаар их хурал 1977 онд болж дүрмээ шинэчлэн баталж байсан түүхтэй. Тэгэхээр өнөөгийн Б тэртээ 1929 онд байгуулагдаж байсан -ийн хууль ёсны залгамжлагч мөнөөс мөн. Эндээс харахад одоогийн Б нь анх байгуулагдахдаа л батлан хамгаалахад туслах эвлэл", ардын өөрийгөө хамгаалах хөдөлмөр нийгэмлэг, ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг, батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэг, улсыг б******* гэсэн олон нийтийн байгууллага байжээ. Энэ байгууллагын анхны болон одоогийн зорилго, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд туслах, ард иргэдийг эх оронч хүмүүжилтэй болгон төлөвшүүлэх, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, ялангуяа залуучуудын цэрэг эх оронч сэтгэлгээг сэргээх, цэргийн албанд бэлтгэх, тэднийг улс орноо батлан хамгаалах үйлст татан оролцуулах, цэрэг техникийн спортыг түлхүү хөгжүүлэх явдал байсан. Ийм зорилго хэрэгжүүлж байсан одоо ч хэрэгжүүлж байгаа байгууллага. ТӨБЗГ-ын бичсэнээр манай байгууллагыг оролцуулаад дээрх олон нийтийн байгууллагуудын удирдлага, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны журам зэргийг тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр баталдаг байсан нь ч үнэн. Манай байгууллага ч бусдын адил мөн тийм замаар байгуулагдаж явж ирсэн байж таарна. Үүнтэй маргахгүй. Харин дахин сануулахад 1975 оноос хөдөлмөрчдийн биеэ даасан байгууллага болсон төдийгүй 1970 оноос аж ахуйн тооцоонд шилжин өөрийгөө санхүүжүүлж байсан. Энэ тухай -ийн ТЗ-ийн дарга байсан дэслэгч генерал Ж.Жгийн бичсэн Б-ийн 1975-1982 оны тайланд тодорхой бичсэн байгаа. Уг материал ч бидний өгсөн тайлбарт байгаа. Өмчлөлийн тухай маргаан юунаас үүдэлтэй вэ? гэвэл 2020 оны намар Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарим аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтай танилцаж явахдаа БСТК-ээр орсон юм билээ. Энэ үед төрийн өмчид очоод байсан буудлага Клубын болон БТСУХ-ны удирдлагууд Аийн талаар Ерөнхий Сайдад ташаа буруу мэдээлэл өгснөөс асуудал үүсэн байдаг. Энэ ажил хэргийн уулзалтын үр дүнгийн талаар Засгийн газрын 2020- 10-21 өдрийн хуралдаан дээр ЗГХЭГ-ын дарга танилцуулга хийсний дагуу "аийн өмчлөлийг тогтоох, төрийн өмчид авах асуудлыг хуулийн хүрээнд судалж үзэх талаар ТӨБЗГ, БТСУХ болон нийслэлийн засаг дарга нарт чиглэл өгсөн байдаг. Энэ дагуу ТӨБЗГ комисс томилон ажиллуулж дүгнэлт гаргасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд хэн гэдэг даргатай хэдэн гишүүнтэй комисс ажиллаж ямар баримт материал үндэслэн дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна. Мөн өмч хөрөнгө болон хувь хүнтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж шийдэгдээгүй байгаа асуудал болон 2021-9-20-ны нийслэлийн Прокурорын мэдэгдэл зэргийг ашиглан аь нь төрийн өмч байх үндэслэлтэй юм гэж үзэн ТӨБЗГ-аас иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. Тэгвэл гол иш үндэс болгосон хоёр асуудлыг АТГ-т байгаа хэрэг одоо болтол шийдэгдээгүй хүлээгдэж байгаа, прокурорын мэдэгдэл нь дутуу дулимаг, үндэслэл муутай болох нь бидний нийслэлийн прокурорт явуулсан албан тоотын хариу бичгээс тодорхой харагдаж байна. Нийслэлийн прокурорын газраас манай асуулгад ирүүлсэн 4/856 тоот албан бичигт Нийслэлийн прокурорын ерөнхий газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдаж дуусаагүй байхад 2021-01-20-ны өдрийн 01/04 тоот дугаартай мэдэгдлийн мөрөөр буюу мэдэгдлийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор "Б НҮТББ-ын өмч хөрөнгийг төрийн өмчид авах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нөгөө талаас мэдэгдэлд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокурорын мэдэгдэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болохгүй бөгөөд тухайн мэдэгдэл нь иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын ач холбогдолгүй юм " гэж хариу өгсөн байдаг. Ийм хариу ирүүлснийг шүүх анхааралдаа авсан гэж найдаж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн гол үндэслэлүүд тодорхой нотлох баримтад тулгуурлаж чадаагүй үндэслэлгүй болох тодорхой байна. ТӨБЗГ-ын албан бичигт Төрийн өмчийг тоолохдоо орхигдуулсан гэсэн санаа бий. Нэгэн зүйл-2010 оноос хойш 12 жил өнгөрөөд байхад өмнө байсан ТӨХ-ны даргынхаа болон бусад хэлтсийн дарга нарын шийдвэрийг / ТӨХ-ны нэгдсэн шийдвэр гэж ойлгосон/ үгүйсгэн ТӨБЗГ-аас шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрхэн ойлгох вэ? Учир шалтгаан юунд байна. ТӨБ-ын өмнөх албан тушаалтнуудын буруу байв уу, эсвэл БНАГУ-ын манайхтай ижил төстэй байгууллагын тусламжийн хөрөнгөөр манай байгууллагад барьж өгсөн. Дэслэгч генерал Ж.Жгийн нэрэмжит Буудлага спортын төв клубийг төрийн өмч хэмээн хууль хүчний байгууллагыг төөрөлдүүлэн тэдний хүчийг буруугаар ашиглан төрд авч одоо үр ашиггүй ажиллаж байгаа Төрийн өмчит компани байгуулж байсан жишгээ давтах гэж зорив уу? Энэ байдлаар 21 аймаг, төвлөрсөн хот, дагавар хотуудад байгаа манай салбар зөвлөлүүдийн өмчийг бас авах уу? Тэд бас өөрийн гэсэн өмчтэй, багш дасгалжуулагч ажилчидтай. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад Б-ийн өмч нь анхнаасаа төрийн өмч байгаагүй, -т хариуцуулан ажиллуулах шийдвэр ч гараагүй болохыг харуулахын зэрэгцээ ямар нэгэн аргаар л төрийн өмч болгох гэсэн санаа нь илт байна. Одоогийн өмчлөгчийн нэрийг ч гэсэн хуучин мэтээр бичсэн нь Монгол Улсын хуулийн дагуу өвлөн залгамжлах эрхээ эдлэн шинэчлэгдсэн НҮТББ болох Б-ийг үл ойшоосон байдал илт мэдрэгдэж байна. Эргэцүүлэн бодоход үнэхээр л -т хариуцуулан өгсөн бол Засгийн газар, тодруулбал, тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн шийдвэр гарсан байх ёстой. Бид Засгийн газар, Төв архив, ГЯЯ-ны архиваас тодруулга авсан боловч ямар нэгэн баримт бичиг" хариуцуулан ажиллуулна" гэсэн шийдвэр байгааг олж чадаагүй. Энэ сургуулийг Улсаас Б-т "ашиглуулж" байсан байгаагүйг гэрчлэх Б-ийн даргаар ажиллаж байсан хошууч генерал Ж.Г, орлогч дарга, даргаар ажиллаж байсан хурандаа С.С нар амьд сэрүүн байгаа. Тухайн үед барилга байгууламжийг барих явцад оролцон хүлээн авахад нь комиссын гишүүнээр ажиллаж тэнд нь алба хашиж явсан хүн нь, манай сургуулийн үе үеийн захирал, нягтлан, багш нараас олон хүн одоо ч ажил үүрэг гүйцэтгээд явж байна. Мөн аймаг орон нутгийн салбарын үе үеийн дарга нар ч бас амьд сэрүүн байгаа шүү. Иймд төрийн өмчийг тоолохдоо олон нийтийн байгууллагын хөрөнгийг хамруулж алдаа гаргасан байх тул Та бүгд Б-ийн харьяа салбарын хөрөнгийг орон нутгийн өмчийн жагсаалтаас хасаж Б-ийн өмчлөлд хэвээр үлдээх тухай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргаж 2002 оны 6 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг мэдэгдье гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай монгол улсын хуулийн 3-р бүлгийн "Төрийн өмчийн удирдлага, Төрийн өмчийн талаар УИХ-ын бүрэн эрх" гэсэн заалтын 1-р зүйлд: УИХ бүх ард түмнийг төлөөлөн Төрийн өмчлөгч байна гэж заажээ. Тэгвэл УИХ-ын 1999 оны 29-р тогтоол, тогтоолоор баталсан шийдвэр буруу юу? Мөн хуулийн 2-р бүлгийн 3-р зүйлд "Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ, мөн 5-р зүйлд: Төрийн өмч гэдэгт Төрийн байгууллага албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө заажээ. Энэ заалтыг баримтлан "төр эзэмшүүлж байсан" гэх боловч Б-т эзэмшүүлэх тухай ямар нэгэн зарлиг, тогтоол, шийдвэр байхгүй гэж. ТӨБЗГ хандив тусламж бэлэглэлийн журмаар авсан эд хөрөнгөд хамааруулах гэж оролдсон байдаг. Хуулиа сөхье. Дээр дурдсан хуулийн 6- р зүйлийн 4-т: хандив, тусламж, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө гэж зааж. Б-ийн Аь нь Зөвлөлтийн ДОСААФ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулагдан Монгол улсын ижил төстэй хамтран ажилладаг байгууллага болох -т бэлэг болгон өгсөн обьект. Улсад бэлэг болгож өгөөгүй. Иргэний хуулийн 11-р бүлгийн 90.1 дүгээр зүйлд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Манай байгууллагын хувьд маш тодорхой, нотлох баримт нь ч байна. Мөн хуулийн 91.2.1-д Улсын бүртгэлд үндэслэсэн бол өмчлөгч гэнэ ойлгохоор тодорхойлжээ. Манай байгууллага, улсын бүртгэлд бүртгэлтэй, гэрчилгээтэй гэдгийг хэлмээр байна. иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж заасныг үндэслэж төрийг төлөөлж, төрийн байгууллагын хүсэлтээр гуравдагч этгээдээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тухайн хөрөнгийг хүлээлгэж өгсөн байна. Үүнийг 2 улсын хэлэлцээрийн хүрээнд монгол улсад бэлэглэж байгаа асуудал байхад төрийн бус байгууллагын хууль батлагдсанаар бүртгүүлээд, өөрийн өмчид авсан нь эргэлзээтэй байна. Энд албан тушаалын хэргийн асуудал байгаа гэж яригдсан. Тухайн хөрөнгийг үндэслэлгүйгээр захиран зарцуулснаас үүссэн үр дагаврын асуудал байгааг үгүйсгэхгүй. Ийм учраас төр хөрөнгөө шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ЗСБНХАУ-ын арми , нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ыг Б*******т бэлэг болгон автын сургуулийг барьж байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард улсын Засгийн газар, Зөвлөлт Социалимт Бүгд Найрамдах Холбоот Засгийн газар хоорондын хэлэлцээр, хавсралт, Ү-2206******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №0003 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022.03.22-ны өдрийн 01-06/1086 тоот албан бичиг, Нийслэлийн засаг даргын 1996.11.01-ний өдрийн А/224 тоот захирамж, хавсралт, Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын хурлын протокол дугаар, 1998.04.13-ны өдрийн Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, №029 тоот Нийгмийн даатгалын гэрчилгээний хуулбар, Нийслэлийн газрын албаны 1996.09.18-ны өдрийн 33 тоот албан бичиг, Монгол улсын Засгийн газрын хуралдааны 2020.10.21-ний өдрийн хурлын тэмдэглэлээс, Тын 2021.01.15-ны өдрийн А/3 тоот Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, хавсралт, 2021.04.22-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын 2020.03.27-ны өдрийн 06/3681 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2021.01.20-ны өдрийн 1/04 тоот мэдэгдэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын 2021.04.09-ний өдрийн 01-06/2594 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2020.05.18-ны өдрийн 02-03/2013 тоот албан бичиг, Б*******ийн төв зөвлөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.02.08-ны өдрийн 7/937 тоот албан бичиг, Монголын ардын хувьсгалт Намын төв хорооны Улс төрийн товчооны тогтоол 1976.03.25-ны өдрийн №81 тоот тогтоол, 1975.01.18-ны өдрийн №18 тоот тогтоол, 1980.10.20-ны өдрийн №283 тоот тогтоол, 1983.03.12-ны өдрийн №53 тоот тогтоол, 1983.07.20-ны өдрийн №184 тоот тогтоол, МАХН-ын Төв хороон нарийн бичгийн дарга нарын 1987.10.21-ний өдрийн №307 тоот Зөвлөлгөөний тогтоол, 1984.01.18-ны өдрийн №39 тоот Зөвлөлгөөний тогтоол, 1975.02.01-ний өдрийн №30 тоот Зөвлөлгөөний тогтоол, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979.06.13-ны өдрийн №189 тоот тогтоол, 1970.01.22-ны өдрийн №14 тоот тогтоол, 2023.01.23-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984.07.06-ны өдрийн №192 дугаар тогтоол, 1984.06-р сарын тогтоол, Б-ийн төв зөвлөлийн 1984.05.14-ний өдрийн №1/372 тоот Тогтоолын төсөл хүргүүлэх тухай албан бичиг, БНМАУ-ын 1984.05.23-ны өдрийн №113 тоот Улсын төлөвлөгөөний комиссын Тогтоол, шийдвэрийн төсөлд өгөх санал, БНМАУ-ын 1984.05.19-ний өдрийн №7 тоот Тээврийн яамны санал, БНМАУ-ын Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны саналын хуудас, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны Аь байгуулах тухай тогтоол, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984.09.29-ний өдрийн №81 тоот Захирамж, 1984.09-р сарын Гарын үсэг зурах эрх олгох тухай захирамж, 1984.09.24-ний өдрийн 2/1346 тоот Бэлгийн автосургуулийг байнгын ашиглалтад хүлээн авах тухай албан бичиг, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957.04.25-ны өдрийн №231 тоот тогтоол, хавсралт, Улсын орон тооны комиссын 1958 оны 11-р сарын 27-ны өдрийн 91-р тогтоолын хавсралт, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1975.04.18-ны өдрийн №11 дүгээр тогтоол, 1970.01.22-ны өдрийн №14 тоот Тогтоол, МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны 1975.01.18-ны өдрийн №18 тоот Тогтоол, Улаан-Од сонины нийтлэл, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1983.06.17-ны өдрийн №170 тоот Тогтоол, хавсралт, БНМАУ-ын Бийн төв зөвлөлийн 1975, 1976, 1977, 1978, 1979 оны тайлангууд, ТЭХС-ийн Техникийн нөхцөл, Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны №277 тоот Тогтоол зэргийг ирүүлсэн. 1хх-ийн 7-82, 98, 2хх-ийн 226-227, 3хх-ийн 12, 51-52, 65-138, 183-199/
5. Хариуцагчаас хэрэгт Б-ийн удирдах зөвлөлийн 2022.10.03-ны өдрийн №06 тоот Түр орлон гүйцэтгэгч томилох тухай тогтоол, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, БНМАУ-ын Улсын банкны 1979 оны жилийн тайлангийн хуулбар, БНМАУ-ын Улсын нэгдсэн төсвийн 1981, 1982 оны төлөвлөгөөний хуулбар, Өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээ, Үндэсний төв архивын 2021.12.03-ны өдрийн МН/02 тоот албан бичиг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээ, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013.06.17-ны өдрийн 110 тоот тогтоол, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013.02.26-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013.04.25-ны өдрийн 136 дугаар магадлал, БНМАУ-ын -ийн төв зөвлөлийн дарга, 1 орлогч дарга нарын ажил хүлээлцсэн тухай тайлан акт, Б*******ийн төв зөвлөлийн 1984.10.12-ны өдрийн 272 тоот тушаал, 03.15-ны өдрийн 29 дүгээр тушаал, Б*******ийн тэргүүлэгчдийн 2021.10.10-ны өдрийн №04 тоот хурлын тогтоол, гэрэл зураг, Б*******ийн төв зөвлөлийн танилцуулга зураг, нэхэмжлэлд хариу тайлбар, Б*******ийн төв зөвлөлийн 2025.11.02-ны өдрийн 03 тоот Хурлын тогтоол, Гадаад харилцааны төв архивын 2021.04.12-ны өдрийн 08/1598 тоот албан бичиг, ЗСБНХАУ-ын арми , нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ыг Б*******т бэлэг болгон автын сургуулийг барьж байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Засгийн газар хоорондын хэлэлцээр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.23-ны өдрийн 102/ШШ2023/04245 дугаар шийдвэр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021.03.15-ны өдрийн х/216 тоот албан бичиг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016.04.25-ны өдрийн 43 дугаар шүүхийн тогтоол, 2016.11.21-ний өдрийн 124 дүгээр шүүхийн тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2025.09.02-ны өдрийн 06/14970 тоот албан бичиг, ОНБ-ын байршил удирдлагын мэдээний маягт №2, 1993.10.24-ний өдрийн Б-ийн 5-р их хурлын №1, №2 тогтоол, Б-ийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хулын 1997.11.25-ны өдрийн №16 тоот протоколоос, Б-ийн төв зөвлөлийн даргын өргөдөл, ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийн бүртгэл, Б*******ийн дүрэм, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009.07.01-ний өдрийн 89 дүгээр тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Протокол №7, Мөрдөн шалгах хэлтсийн 2026.01.15-ны өдрийн 06/804 тоот албан бичиг, Б*******ийн дүрэм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Б******* НҮТББ-ын 2025.12.30-ны өдрийн 40 тоот хүсэлт, Тын 2026.01.14-ний өдрийн А-1/88 тоот албан бичиг, 2026.01.05-ны өдрийн А-1/09 тоот албан бичиг зэргийг ирүүлсэн. 1хх-ийн 90-97, 99-142, 152-153, 2хх-ийн 247-248, 3хх-ийн 13-14, 156-157, 218-220, 4хх-ийн 1-40, 42-69, 75-105, 114-129, 131-150, 152-166/
Гуравдагч этгээд Улсын ерөнхий газрын газраас хэрэгт Улсын ерөнхий прокурорын газраас прокурор томилох тухай /3хх-ийн 11/
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 39597 м.кв барилга байгууламж бүхий газрын хувийг хэргийг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас -ийн цогцолбор барилга болох 8992 м.кв талбай бүхий байгууламжийн хувийн хэргийг, гэрчээр С.С, Д.А, Ц.Ө, С.А нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Таас 2025.06.06-ны өдрийн А-1/1120 тоот Т*******т 46 хаяг байршилтай, Ү-2206*******-тай аийн барилга, байгууламж болон түүний бүрдэл болох эд хөрөнгүүд төрийн өмчид бүртгэлтэй байсан эсэх, мөн хариуцагч Б******* НҮТББ ямар гэрээ хэлцэл, эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр ашиглуулж ирсэн талаарх лавлагаа мэдээлэл бүхий албан бичиг, план зураг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025.06.05-ны өдрийн 1/7734 тоот албан бичгээр 2012.08.20-ны өдрийн 2/1372 дугаартай албан бичгийг, Авлигатай тэмцэх газраас Б******* НҮТББ-ын зүгээс Комиссар А.М, эрхэлсэн комиссар Х.Б нарын үйл ажиллагаанд гомдол гаргах тухай 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр хүргүүлсэн гомдлын хариуг, Таас 2025.10.30-ны өдрийн А-1/2103 тоот албан бичиг, Үндэсний төв архиваас 2025.11.07-ны өдрийн 03/1139 тоот албан бичиг зэргийг бүрдүүлсэн байна. /1хх-ийн 170-250 хуу, 2хх-ийн 1-211, 3хх-ийн 139-152, 201-212, 243, 245-246/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар /БНМАУ/, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /ЗСБНХУ/-ын Засгийн газар хоорондын, хоёр орны ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ-ын Засгийн газраас буюу ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс Улаанбаатар хотод аийн барилга байгууламж барьж, БНМАУ-д бэлэг болгон өгөхөөр 1980 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хэлэлцээр байгуулж, энэ хэлэлцээрийн үндсэн дээр 1980 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 55- 069/18300 дугаар гэрээний дагуу Ерөнхий захиалагчаар БНМАУ-ын М/С Комплексимпорт, Ерөнхий гүйцэтгэгчээр ЗСБНХУ-ын В/О Техноэкспорт *** хорооны нутаг дэвсгэрт Аийн цогцолбор барилга, байгууламжийг ДОСААФ-ын 100 хувийн зардлаар барьж, Монгол улсад бэлэг болгон хүлээлгэн өгсөн юм. Б-ийн төв зөвлөл нь Монгол Улсын нийгэм, улс төрийн хэрэгцээнд зориулагдсан төрөөс зориудаар бий болгосон, улсын төсвөөс санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь заалтыг үндэслэн улсын б*******ийн эзэмшилд байсан аь, сонсогчдын дотуур байрлах болон эзэмшил газрыг улсын байгууллагын нэрээр авч төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, захиран зарцуулсан байх тул төрийн өмчид буцаан авах асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль баталсан тухайн цаг хугацаанд Аийн төвийн барилга байгууламжийг нь -н эзэмшил ашиглалтад буюу төрийн өмчлөлд байсан. Түүнчлэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна төсөвт авсан зээл, хандив дэмжлэг тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна гэж заасан. БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын 2 орны ах дүүгийн найрамдал бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ-аас БНМАУ-д бэлэглэсэн 350 суралцагчийн хүчин чадалтай аь, суралцагчийн дотуур байр 65 машины авто граж болон сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, аппаратур, техник хэрэгсэл зэрэг үндсэн болон дагалдах эр хөрөнгүүд бүхий авто сургалтын иж бүрэн цогцолбор байгууламж нь -ийн үйл ажиллагаанд зориулан ашиглуулсан төрийн өмч юм. Иймд ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын б*******ийн Аийн төвийн барилга байгууламж түүний бүрдэл болон дагалдах эд хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоож, төрд хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү...“ гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Б*******ийн төв зөвлөл /Б-ийн/ ТББ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба татгалзлын үндэслэлээ уг барилга байгууламжийг ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ыг б*******т бэлэг болгон Улаанбаатар хотод аийн барилгыг зөвлөлтийн байгууллагын хүчээр барьж, хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар хооронд байгуулсан1980 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хэлэлцээр, 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн актаар тогтоогддог. Уг хөрөнгийг газрын хамт улсын бүртгэлд бүртгүүлсэн, манай байгууллагын өмч гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Б*******ийн төв зөвлөл нь анх улс орныг батлах хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд идэвхтэй туслах үндсэн үүрэгтэйгээр 1929 онд “Монгол улсыг хамгаалах явдалд туслах эвлэл” нэртэйгээр Батлан хамгаалах яамны харьяанд байгуулагджээ.
5.1 МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1975 оны 18 дугаар, 1976 оны 81 дүгээр тогтоолоор -ийг Батлан хамгаалах яамны харьяаллаас гаргаж, хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан байгууллага болгон өөрчлөн зохион байгуулж, байнгын удирдлагаар хангаж байхыг аймаг, хотын намын хороо, АДХГЗ-нд, нийгэмлэгийн ажлыг сайжруулах, спорт, цэрэг техникийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд бүх талаар туслахыг Батлан хамгаалах яаманд, нийгэмлэгийн хэрэгцээнд зориулан спорт буудлагын ордон, сургууль-буудлагын төхөөрөмжилсөн талбай байгуулах, сургалт спортын зарим шаардлага бүхий багаж, хэрэгсэл тоног төхөөрөмжийг гадаадад захиалах арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр авах, сургалт спортын 1976-1980 оны 5 жилийн төлөвлөгөөг хянан баталж, түүний материаллаг баазыг сайжруулан бэхжүүлэх арга хэмжээ авахыг БНМАУ-ын СнЗ-д тус тус даалгажээ.
5.2 Б-ийн анхдугаар хурал 1976 оны 6 дугаар сард хуралдаж, нийгэмлэгийн дүрмийг баталж, үйл ажиллагаагаа явуулж байгаад 1997 онд “Б” ТББ болж, 1 гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
6. ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ыг б*******т бэлэг болгон аийг барьж байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1984 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хэлэлцээрээр Улаанбаатар хотод автын сургуулийн барилгыг зөвлөлтийн байгууллагын хүчээр барьж, байгуулах түүний тоноглох ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцож, улмаар 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БНМАУ-ын засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын актаар БНМАУ-ын улсыг б*******т үнэ, төлбөргүйгээр ачааны ЗИЛ-131 автомашин 12, Газ-66 автомашин 10, Суудлын УАЗ-469Б автомашин 3, Москвич-2140 автомашин 3, Автобус ПАЗ-672 маркийн 2 ширхэгийг шилжүүлж, Улаанбаатар хотын 350 суралцагчтай аийг ашиглалтад хүлээлгэн өгөх техникийн комиссын актаар 350 суралцагчид хичээллэх корпус, 150 ортой нийтийн байр, техник үйлчилгээний пункт, төвлөрсөн дулааны пункт, трансформаторын пункт бүхий барилга, байгууламжийг барьж БНМАУ-ын Улсыг б*******т хүлээлгэн өгсөн байна./1-р хх-ийн 10-19/
6.1 Эдгээрээс дүгнэхэд дээрх аийн барилга, байгууламжийг, тоног төхөөрөмжийн хамт ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгийн хөрөнгөөр барьж, байгуулан БНМАУ-ыг б*******т бэлэг болгон хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
7. Тухайн үед хүчин т үйлчилж байсан Иргэний хуулийн /1963 оны/ 59 дүгээр зүйлд “өмчийн төрлийг социалист өмч, амины өмч гэж ялгана. ...”, 60 дугаар зүйлд “социалист өмч нь улсын өмч, хоршооллын өмч, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчөөс бүрдэнэ”, 61 дүгээр зүйлд “өмчлөгч нь БНМАУ-ын хуулиар тогтоосон журам, хэмжээ хязгаарын дотор эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.” 62 дугаар зүйлд “...мөн улсын бүх байгууллагын эд хөрөнгө улсын өмч байна” гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзвэл тухайн барилга байгууламж бүхий хөрөнгө нь социалист өмчид хамаарч байсан байх ба нь уг барилгыг эзэмшиж, ашиглаж байсан байна.
7.1 Монгол улс 1990 онд нийгмийн өөр тогтолцоонд шилжиж, 1992 онд шинэ Үндсэн хууль болон Өмч хувьчлах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай зэрэг хуулиуд батлагдсантай холбогдон өмчийн төрөл, хэлбэр өөрчлөгдсөн, үүнтэй уялдан төрийн өмчийг өөр хэлбэр, төрөлд шилжүүлэх шаардлага гарсан, үүний дагуу төр өөрийн хөрөнгөд бүртгэл, тооллого явуулжээ.
7.2 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдаж, Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого явуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 13 дугаар тогтоол гарсан боловч, Аийн барилга байгууламжийг төрийн өмчид бүртгээгүй байна.
7.3 Энэ нь хэрэгт авагдсан, Төрийн өмчийн хорооны даргын 2010.09.20-ны өдрийн 12/1757 тоот албан бичигт “…Төрийн өмчийн хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчийн хөрөнгийг тоолж төрийн өмчийн мэдээллийн санг байгуулахдаа Бийг хамааруулаагүй юм.” гэсэн, мөн хорооны 2012.08.20-ны өдрийн 2/1372 тоот албан бичигт “…Б******* нь төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн өмчийн оролцоогүй тул төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тооллогод хамрагдаагүй байна. Тус нийгэмлэгийн эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болно. …” гэсэн баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 243, 3-р хх-ийн 247/
8. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ …Монгол Улсын засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 1, 3 дахь хэсэгт заасан үүрэг, даалгаврыг биелүүлэх зорилгоор Тын даргын 2021 оны 01 сарын 15-ны өдрийн А/3 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, уг тушаалаар баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг ажиллаж, 2021 оны 04 сарын 22-ны өдөр Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж, дээрх дүгнэлтэд заасан үндэслэлээр, мөн Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/04 дугаар Прокурорын мэдэгдэл зэрэгт үндэслэж байна.” гэж тайлбарласан. /1-р хх-ийн 44-56/
8.1 Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс 2026.01.15-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын 06/804 тоот албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн ба уг бичигт Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/04 дугаар Прокурорын мэдэгдэлд дурдсан асуудлаарх хэрэг бүртгэлтийн 190200411 дугаартай хэргийг хаах саналтай Нийслэлийн прокурорт хүргүүлсэн талаар дурдсан байна. /4-р хх-ийн 152/
9. Дээрх аийн барилга байгууламжийг, газрын хамт Б төв зөвлөл ТББ нь өөрийн өмчлөлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөх эрхтэй болсон болох нь тогтоогдож байх ба эдгээр баримтууд хэрэгт авагдсан байна.
а/ Үүнд: Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1979 оны 11 сарын №277 тогтоолд …Буудлага спортын комплекс барихад зориулан УБ хотын АДХГЗ 1977 оны №93 Барилгын байршил тогтоох тухай тогтоолоор БНМАУ-ын Б ТЗ-д олгосон 2.8 га газрын баруун талд 3.1 га газрыг аийн комплекс барихад зориулан нэмэлтээр олгох, гэжээ. /3-р хх-ийн 193/
б/ Дээрх газарт Аийн барилга байгууламжийг барьж, ашиглалтад оруулсан үйл баримтын тухайд талууд маргаагүй байх ба уг газрыг Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 сарын 01-ний өдрийн А/224 тоот захирамжаар -ийн буудлагын төвд 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба 1998 оны 04 сарын 13-ны өдөр Газар ашиглах гэрээг байгуулж, 956 дугаар гэрчилгээг авсан байна. /1-р хх-ийн 26-36/
в/ Б төв зөвлөлийн дарга 1999 оны 9 сарын 21-ний өдрийн №45 албан бичгээр “Б-ийн аийн байшин барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж өгч, манай өмчийн эрхийг баталгаажуулж өгнө үү.” гэсэн хүсэлтийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж, холбогдох баримтуудын хамт хүргүүлж, Б*******ийн аийг Аийн цогцолбор барилгын хууль ёсны өмчлөгчөөр 2000.03.29-ний өдөр улсын бүртгэлийн 2206******* дугаарт бүртгэж, №0000 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон байна. /2-р хх-ийн 6-43/
г/ Дээрх эрхийг баталгаажуулсны дараа Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамж гарч, тус цогцолборын 39 597м.кв газрыг БТХН төв зөвлөл ТББ-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр сунгаж, мөн 2007 оны 04 сарын 13-ны өдөр Б төв зөвлөл ТББ нь Аийн цогцолбор барилгын өмчлөх эрхийг баталгаажуулж, 000012915 дугаар гэрчилгээ авчээ. /2-р хх-ийн 72/
10. Эдгээрээс дүгнэхэд Б төв зөвлөл ТББ нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг, газрын хамт өөрийн өмчлөх, эзэмших эрхэд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болсон нь тогтоогдож байх ба төр уг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгэж, баталгаажуулж байгаагүй байна.
10.1 Нөгөөтэйгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх эсэгт зааснаар энэ хууль хүчин т болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгийг төрийн өмч гэж үзэхээр зохицуулсан байх ба энэхүү хууль хүчин т болох үед болон одоог хүртэл маргаан бүхий хөрөнгө нь төрийн өмчлөлд бүртгэлтэй гэх баримтгүй байна.
10.2 Түүнчлэн Төрийн өмчийн хорооны 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12/1757 албан бичигт “төрийн өмчийн хөрөнгийг тоолж, төрийн өмчийн мэдээллийн санг байгуулахдаа байгуулахдаа Б*******ийг хамааруулаагүй” гэсэн зэргээс төр тухайн хөрөнгийг өөрийн өмчид бүртгэж аваагүй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.
11. Эдгээрээс үзэхэд Б******* төв зөвлөл ТББ нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулсан байх ба энэ нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх … зэрэг зарчимд үндэслэн хийгдсэн, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан тухайн эд хөрөнгийн өмчлөгч болсон байна.
11.1 Харин нэхэмжлэгч Т******* нь дээрх бүртгэлийн тухайд маргасан талаар хэрэгт ирүүлсэн баримтгүй байна.
12. Нэхэмжлэгч нь 2002 оны Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т “эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна”, 104.5-т “энэ хуулийн 104.1, 104.2-т заасан хугацаанаас өмнө өмчлөгч нь эд хөрөнгө олж авсан этгээдэд шаардлага гаргасан тохиолдолд уг хугацаа таса” гэж тус тус заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж тайлбарласныг, хариуцагч нь “…энэ хуулийн заалт хамааралгүй бөгөөд тухайн байгууллага нь өмч хөрөнгөө энэ хууль хэрэгжихээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхтэй этгээд болсон.” гэж маргасан.
12.1 Хэргийн баримт талуудын тайлбар зэргээс нэхэмжлэгч Т*******, хариуцагч Б төв зөвлөл нарын хооронд 2012 онд ТӨХ-ны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар тогтоолтой холбоотой маргаан бүхий захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн үйл баримт тогтоогдсон байх ба энэ үед маргаан бүхий эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
13. Хариуцагч Б төв зөвлөл ТББ нь нэхэмжлэгч Тыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй байна.
13.1 Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-т “Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно.” гэж заасан ба Т******* нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бүхий байгууллага байна.
13.2 Нэхэмжлэгч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Т******* нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаар тогтоолоор байгуулагдсан байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д “Т, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.” гэж зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн байна.
13.3 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Т, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй.
13.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
14. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Тын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б******* төв зөвлөл НҮТББ-д холбогдох 46 тоот хаягт байрлах, Ү-2206******* дугаартай аийн барилга, байгууламжийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Т,ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
.