Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/60

 

 

 

2025 оны 12 сарын 03 өдөр                                                                           Дугаар 2025/ДШМ/60                                                      Даланзадгад сум

 

 

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор А.Арсланбаатар,

Шүүгдэгч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.*******д холбогдох 2429000000083 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр З.Есөн-Эрдэнийг 2020 оны 06 дугаар сард 11 настай байхад нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тоотод оршин суух иргэн Ө.*******ийн гэрт дүү Н.*******ыг усанд оруулж байхад нь Н.*******ыг “Гадаа гараад өөрөө усанд орчих” гэж гарган З.Есөн-Эрдэнийн өмд, дотуур хувцсыг тайлж,  монгол гэр дотор газар хэвтүүлэн дээр нь гарч бэлэг эрхтнээ биед нь хүргэж,

2021 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн ******* сумын ******* багт байх задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт өвөрт нь орж тэвэрч бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, бэлэг эрхтнийг нь илж,

Хохирогч З.Есөн-Эрдэнийн хэлснээр “хэдэн онд гэдгийг нь санахгүй, зуны амралт эхэлсэн байхад ******* сумаас хойд зүгт 10 километрт байдаг хөдөө гэрт айлын мал хардаг байхад ээж, аав, эмээ нар сумын төвөөс юм авахаар явсан хойгуур бэлэг эрхтэн рүү гараа хийж хөхнөөс нь барьж оролдсон”,

-Мөн бага насны хүүхэд болох Н.*******ыг 2022 оны 04 дүгээр сард 11 настай байхад нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* багт байх эмээ болох И.*******гийн гэрт унтаж байхад нь хөнжил рүү нь орж дотуур хувцсыг нь тайлж, бэлэг эрхтнээ салтаа руу нь хийж хөдөлж,

 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээж, аавыг нь хот явсан хойгуур, 2023 оны зун 2023 оны өвөл тус тус Өмнөговь аймгийн ******* сумын задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт болон ******* сумын ойролцоо мал маллаж байсан айлын гэрт, ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй эмнэлгийн задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт өвөрт нь орж тэвэрч бэлэг эрхтэн рүү хуруугаа хийх, бэлэг эртхэнээ хүргэх, бэлэг эрхтнийг нь илэх зэргээр,

-Мөн бага насны хүүхэд Н.*******г 2023 оны 04 сараас 2024 оны 03 дугаар сарын хооронд 9 болон 10 настай байхад нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* багт байх Өмнөговь аймгийн ******* сумын задгай тоотод иргэн И.*******гийн гэрт болон ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй эмнэлгийн задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт тус тус өвөрт нь орж бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж,

-Мөн бага насны Н.*******г 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын хооронд 9 настай байхад нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* багт байх Өмнөговь аймгийн ******* сумын задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт өвөрт нь орж бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж оролдон бага насны хохирогч нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, “Аав ээждээ хэлбэл ална шүү”, “Энэ талаар хэлэх юм болно ална шүү”, “Ална шүү, зодно шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Б.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 18 /арван найм/-н жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.*******ы нийт цагдан хоригдсон 157 хоногийн хугацааг эдлэх хорих ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.*******оос сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд насанд хүрээгүй хохирогч Н.*******т 7,144,500 төгрөг, Н.*******, Н.******* нарт тус бүр 3,293,400 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.т олгож,

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О. нь хохирол төлбөрийн талаарх бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж,

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хамгийн анх цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлэх үед Б.*******ыг эхний удаа Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа:

1 дүгээр хавтаст хэргийн 1-7 дугаар хуудсанд авагдсан 2024.04.25-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд: ...Б.******* нь: цаг хугацааны байдлыг тогтоолгүйгээр тодорхой бус хийсвэр байдлаар ялласан байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс дээрх яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаалгасан. Ингээд хэргийг прокурорт буцаасан дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнөх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан.

Насанд хүрээгүй хохирогч нараас болсон гэх үйл баримтуудын талаар хэд хэдэн асуултуудыг тодруулах асуудлыг хэлэлцүүлсэн боловч шүүхээс ямар ч шалтаг шалтгаангүйгээр насанд хүрээгүй хохирогч нарыг оролцуулахаас татгалзсан. Шүүхийн энэхүү татгалзал нь миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж урьдаас эрх зүйн дүгнэлт хийсэн байхаар эргэлзээг төрүүлсэн.

Насанд хүрээгүй хохирогч нарыг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэх заалтыг өмгөөлөгч би хэрэгжүүлэх боломжгүй болгож, хязгаарласанд гомдолтой.

Миний үйлчлүүлэгчийн яллагдаж буй хэрэг нь олон байх учир яллаж байгаа хэргийн үйлдэл тус бүр дээр дүгнэлт гарган мэтгэлцэх тул 1 цагт багтаан өмгөөлөгчийн дүгнэлтээ тайлбарлах саналаа оруулсан боловч өмгөөлөгч миний дүгнэлтээ гарган тайлбарлах, мэтгэлцэх хугацааг үндэслэлгүйгээр бага хугацаагаар тогтоосон нь миний бие шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй ба эрхийг маань зөрчсөн гэж үзнэ.

Шүүх хуралдаан даргалагчийн энэхүү үйлдэл болоод шийдвэр нь шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна гэх, ...Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэх тус тус заалтыг хэрэгжүүлээгүйд гомдолтой.

Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие тайлбар гаргах хугацааг нэмүүлэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д заасан журмын дагуу гаргасан. Гэтэл шүүх хуралдаан даргалагч “та хүсэлт гаргах эрхгүй” гэж даргалагчийн давуу байдлаа ашиглаж хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр орхигдуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Цаашлаад шүүх хуралдаан даргалагч бусад 2 шүүгчийн саналыг сонсоогүй, хүсэлтийг шийдвэрлэх эсэх ажиллагааг явуулаагүй болохыг анхааран үзнэ үү.

Дээрх байдлуудаас үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг урьдаас үнэлж хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгчийн эрх ашиг, эрх зүйн байдалд нөлөөлж болохуйц нөхцөл байдлуудыг анхааран үзээгүйд гомдолтой.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэлийг 27 бичгийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх боловч эдгээр 27 нотлох баримтуудаар Б.*******ыг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит үйл баримттай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлэлгүйгээр орхигдуулсан, яагаад нотлох баримтаар үнэлээгүй болохоо тогтоолд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг нотлох юм.

Хохирогчийн мэдүүлэг өөр бусад баримтуудаар давхар нотлогдох ёстой боловч үгүйсгэгдэж байгааг эдгээр шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдана.

З.Есөн-Эрдэнийн мэдүүлэгт анхны өгсөн мэдүүлэг өгснөөс хойш 56, 121 хоногийн дараа өөрчлөгдөж байгааг өмгөөлөгчийнхөө дүгнэлтэд бичгээр бичиж өгч мэтгэлцсэн боловч шүүхээс үүнд үгүйсгэсэн, няцаасан ямар ч эрх зүйн дүгнэлтийг хийсэнгүй ээ.

Мөн анхан шатны шүүх насанд хүрээгүй Б.*******ын мэдүүлгийг хэргийн бодит нөхцөл байдалтай тохирч байгаа эсэх, эх сурвалж нь бусад баримтаар давхар нотлогдсон эсэхэд дүгнэлтийг мөн л хийсэнгүй.

Гэрт мэдүүлсэн байх анхны мэдүүлэг өгснөөс хойш 31, 42, 52 хоногийн дараа өгсөн мэдүүлгийг хооронд нь харьцуулахад мэдүүлгийн асар өөрчлөлт гарч ирсэн нь тодорхойлогдоно.

Цаг хугацааны байдлууд нь нийт 18 удаагийн өөр цаг хугацааг илэрхийлсэн байгаа боловч шүүх яагаад улсын яллагчийн ялласан цаг хугацааг үнэн зөвд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, бусад цаг хугацааны байдалд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг үндэслэлтэйгээр дүгнээгүйг анхааран үзнэ үү.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Мөнх-отгоны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Шүүх Б.*******ыг ... хүчиндэх гэмт хэрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгийг үндэслэсэн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тухайн болж өнгөрсөн гэх нөхцөл байдлуудыг сэргээн тогтоогдсон эсэх, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсан эсэх зэргийг нягтлан шалгаж, харьцуулан шинжлэн судалж тогтоож чадсангүй.

Шинжээчийн дүгнэлтүүдээр насанд хүрээгүй хохирогч нарын охин хальс бүтэн болохыг тогтоосон нь *******ы үйлдэлтэй шалтгаант холбоо үүсгээгүй, холбоотой биш байна.

... Өөрөөр хэлбэл Б.******* нь насанд хүрээгүй хохирогч З.Есөн-эрдэнэ рүү чиглэсэн идэвхтэй үйлдэл хийх гэж байсан , харин ******* руу чиглэсэн идэвхтэй үйлдэл нь хийсэн боловч уг үйлдлээ буруу зүйл хийж байна гэж ухамсарлан зогсоосон байна.

Миний үйлчлүүлэгч Б.******* нь өөрийн сайн дураараа үйлдлээ зогсоосон бөгөөд үүнийгээ эргээд ухамсарлан мэдүүлсэн. Иймд энэ нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар үндэслэлд хамаарна.

Гэмт хэргийг сайн дураараа гэмт хэрэг үйлдэхээс татгалзахад шаардлагатай нөхцөлүүд:

Гадны нөлөөгүй байх, сайн дураараа өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзсан, гэмт хэргийг хэрэгжүүлэх саадгүй нөхцөл байдал байх, этгээд нь гэмт хэргээ төгсгөхөд саад болохуйц нөхцөл байдал байхгүйг ойлгосон байх, татгалзах нь туйлын, эргэлт буцалтгүй байх, гэмт хэргийг бүр мөсөн орхиж татгалзсан байх ёстой, гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатны нөхцөл бүрдсэн байх. Энэ нь обьектив болон субьектив нөхцөлүүд хангасан байх дөрвөн шаардлагатай.

Насанд хүрээгүй хохирогч З.Есөн-эрдэнэ, Б.******* нартай хамт байсан гэх цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэх боломжтой нөхцөл байдал бүрдсэн байсан ч , өөрийн үйлдэлдээ ухамсарлан татгалзсан нь дээрх гэмт хэргийг үйлдэхээс татгалзах үндсэн шаардлагатай нөхцөлүүдтэй нийцэж байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байгааг анхаарч үзэлгүйгээр эрх зүйн байдлыг дордуулан хуулийг хэрэглэн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Насанд хүрээгүй бага насны хохирогч нар нь өөрийн мэдүүлгийн үнэн зөв эсэхээс үл хамааран хууль зүйн хариуцлага хүлээдэггүйгээрээ онцлогтой. Тэдний хувьд мөрдөгч, эмч, шинжээчийн өмнө очоод мэдүүлэг өгөх, ярилцлага хийх нь ямар нэгэн ялгаагүй ч хэрэгт авагдсан мэдүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийн зөрүүтэй байдлуудыг гаргасан байна.

Мэдүүлгийн зөрүүтэй байдал нь нотолгооны эх сурвалж эргэлзээтэй байдлыг бий болгоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эхэлж өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг гэх зохицуулалт байдаггүй, мэдүүлгийн үнэн зөвийг бусад нотлох баримтуудтай харьцуулах магадлах байдлаар үнэлдэг болохоос биш цаг хугацааны дарааллаар авч үздэггүй анхаарах ёстой. Насанд хүрээгүй хохирогч, гэрч нь нөхцөл байдлыг буруугаар ойлгох, бусдын заналхийлэл дарамтад өртөж худал мэдүүлэг өгөх боломжтой байдаг бөгөөд үүнд тэднийг буруутгах боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тэд худал мэдүүлэг өгөх үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй онцлогтой юм.

Хэрэгт насанд хүрээгүй Н.Сумьяахүү нь нийт болсон үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 6 удаагийн мэдүүлэг болон асуумжид хариулт өгөхдөө хэргийн цаг хугацааг: 2023 оны хавар, 2023 онд ээж жирэмсэн байхад, 2023 онд ******* сумын эмнэлгийн урд талд хашаагүй газар, 2023 онд аавын нуруу гэмтээд явсан үед, 2023 оны хавар цагаан сарын дараа, 1-р ангид байхад, 2-р ангид байхад ... гэх мэт 7 өөр цаг хугацааг тодотгосон байх боловч мэдүүлгийн эх сурвалжаас үзвэл гэмт хэрэг гарсан цаг хугацааг оновчтой, тодорхой мэдүүлээгүй нь харагдана.

Цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: ...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогч нар нь мэдүүлгийнхээ эс сурвалжийг зааж чацаагүй бол тэр нь нотлох баримт болохгүйг хуульчилсан байх уг гэмт хэрэг гарсан гэх 5 өөр төрлийн цаг хугацааны байдлуудыг гэрчүүд хэрхэн бусад байдлаар нотолсныг авч үзвэл:

Гэрч О.. В., И.******* нарын мэдүүлэгт тухайн хэргийн болсон үйл баримт, болж өнгөрсөн нөхцөл байдлыг хараагүй, мэдээгүй учир миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох, үнэлэх боломжгүй бичгийн мэдүүлгийн баримт байна. Цаг хугацааны байдлаас үзэхэд В., О., И.******* нар нь хэдэн онд хаана, хаана суурьшин шилжин амьдарч байсан талаарх байдлыг тэдний өөрсдийн мэдүүлгээс өөр бусад баримтаар давхар нотлогдсон баримт хэрэгт авагдаагүй учир гэмт хэрэг гарсан гэх газруудыг бодитойгоор үнэлэх боломжгүй юм.

Насанд хүрээгүй хохирогчийн 10 өөр цаг хугацааны байдлуудыг О., В., И.******* нарын мэдүүлгүүдийг харьцуулан үзэхэд гэртээ ганцаараа байсан, эмээ нь ажилтай байсан, 2-р анги гэхээр хэдэн оны хэдэн сард суралцаж байсан, шинэ жил гэхээрээ хэдэн оны шинэ жил эсэх зэрэг байдлуудын аль цаг хугацааны байдлыг болоод бусад нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна.

2023 оны 12 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын хооронд бага насны И.*******г 9 настай байхад нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3 дугаар багт байх ******* сумын задгай тоот оршин суух иргэн И.*******гийн гэрт өвөрт нь орж бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж , /1 удаа гэх ба хугацааны тооллын хувьд 2020 оны 06 cap, 2021 оны 12 cap, 2022 оны 04 cap, 2023 оны 12 cap, 2024 оны 01 cap гээд 6 удаагийн үйлдэлд буруутгасан ба насанд хүрээгүй хохирогч Н.Сумьяахүүг хүчиндсэн гэх үйлдэл хасагдаж өөрчлөлт байгаа.

Монгол улсад 2020 оноос 2022 онд ковид өвчлөлийн үе шат болсон ба энэ хугацаанд хөл хорио онцгой дэглэм тогтоосон цаг хугацаа байдаг.

Хөл хорио дэглэм тогтоосон онцгой байдал зарласан энэхүү цаг хугацаанд иргэдийг нааш, цааш явах, аймаг сумын хооронд явахгүй байх талаар зохих албан тушаалтнуудын эрх бүхий шийдвэрүүд гарч хэрэгжиж байсан. Тэгэхээр ковидын үед Б.******* нааш цааш явах боломжтой байсан эсэх, өөрөөр хэлбэл Б.******* нь ******* суманд байсан эсэхийг нотолсон баримт хэрэгт цуглуулж бэхжүүлэгдээгүй ба харин шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд хаана хаана байсан эсэхийг тодруулан асуусан ба харин ч тухайн цаг хугацаанд өөр газарт байсныг гэрчилсэн атал гэрчүүдийн мэдүүлгүүдийг хэрхэн үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул насанд хүрээгүй хохирогч И.*******, Н.Сумьяахүү нарыг хүчиндсэн гэх гэмт хэргийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй тул үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой.

Тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын шинжээчийн дүгнэлтээр бага насны хохирогч нарын охин хальс гэмтээгүй болохыг хөдөлбөргүй тогтоосон нь миний үйлчлүүлэгч Б.*******ы гэмт хэрэг үйлдсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлоогүй байна,

Б.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан хэлбэр болон агуулгын шаардлагыг хангаагүй бөгөөд нэг нь нөгөөгөө илт үгүйсгэж няцаасан харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийн заримыг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон , бусдыг яагаад үгүйсгэсэн талаар тайлбарлалгүй орхигдуулсан явдал нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

   Прокурор А.Арсланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хүчиндэх гэмт хэрэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан эрүүгийн хариуцлагыг хүлээхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байдаг.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар үйл баримтыг хөтөлбөргүй нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг бүрэн сэргээн тогтоож, гэмт үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөл, үйл явцыг шууд болон шууд бусаар нотолсон байдаг. Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон. Гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг үгүйсгэж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Гомдлын гол үндэслэл нь Өмнөговь аймгийн ******* сумын сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэдэг тайлбараа гомдолдоо би дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл буюу энэ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шийдвэрийн хууль ёсны дагуу бичигдвэл зохих зүйлийг бүрэн дүүрэн бичиж, энэ хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Өмгөөлөгч миний бие 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, гэм буруугийн талаар нэлээдгүй хэдэн зүйл дээр маргаж мэтгэлцсэн. Өмгөөлөгчийн маргаж, мэтгэлцэж шүүх бүрэлдэхүүнд гаргаж байгаа дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан байдлаа шүүх шийдвэрлээгүй.

Шүүхийн үнэлж, дүгнэлт хийж байгаа нотлох баримтыг улсын яллагчийн яллах дүгнэлтээс хийсэн нотлох баримтуудыг үнэн зөв тооцлоо гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийдэг. Өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт гэж байгаа. Цаг хугацаагаар хязгаарлаад мэтгэлцэх боломжийг олгоогүй ч гэсэн өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд бичгээр гаргаж өгөөд байхад тухайн дүгнэлтэд хэлсэн ярьсан зүйл дээр үгүйсгэж няцаасан талаар шийдвэрлэж өгөөгүй учраас гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдааны өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхэд насанд хүрээгүй хүүхдүүдийг шүүх хуралдаанд заавал оролцуулж хэргийн бодит үнэнийг тогтоох нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх шалтгаант холбоо бий болно. Өмгөөлөгчөөс оролцуулах хүсэлт гаргаад байхад ямар нэгэн байдлаар оролцуулдаггүй. Ийм байдлаар эрх хязгаарласаар байгаад шүүх дээр очоод болсон нөхцөл байдал, мэдүүлгийн зөрүүтэй байдал, цаг хугацааны зөрүүтэй байдал, үйл явдал болоод байгаа, гэмт хэрэг гараад байгаа нөхцөл байдлуудыг дандаа зөрүүтэй байдлаар шийдвэрлэчихсэн.

Шүүхийн шийдвэрийг харахад яллах дүгнэлтийн үндэслэл болсон хохирогчийн мэдүүлгүүдийг үнэлээд байдаг.

Талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит үнэн нөхцөл байдлыг олъё гэсэн чин сэтгэл гаргаагүйд би гомдолтой байна. Би хэд хэдэн цагийн өмгөөлөгчийн дүгнэлтийг маш өргөн хүрээнд, олон талаас нь холбож ярья гэсэн боловч шүүх улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд цагийг тогтоосон. Шүүх бүрэлдэхүүнд өмгөөлөгчийн дүгнэлт гаргах цаг хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргахад шүүх хуралдаан даргалагч бүрэлдэхүүнд орсон хоёр шүүгчээсээ санал авалгүйгээр алх цохиод өмгөөлөгчийн дүгнэлт гаргах эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх зарчмыг олгоогүй. Өөрийн үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн талаар үгүйсгэсэн, няцаасан дүгнэлтээ хэлэх боломжийг олгоогүйд би маш их гомдолтой байна.

Хохирогчийн мэдүүлэг эргэлзээ, тээнэгэлзээ үүссэн, цаг хугацааны орон зай, цаг хугацааг өөр байдлаар илэрхийлсэн. Иймд хохирогч нарын мэдүүлгийн эргэлзээтэй нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү. Насны байдал, үйлдэгдсэн цаг хугацаа эргэлзээтэй нөхцөл байдал бий болгосон байхад хохирогчийг оролцуулахгүй байгаа нь хэт нэг талыг барьж энэ хүнийг буруутгаж энэ хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5979 тоот, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5982 тоот, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5081 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр хүүхдүүдийн онгон хальс бүтэн, ямар нэгэн урагдал байхгүй. Эр бэлгийн эс илрээгүй. Уг шинжээчийн дүгнэлтүүд нь гэмт хэргийг үгүйсгэсэн нотлох баримт байдаг боловч шинжээчийн дүгнэлтээр хүчирхийлсэн байна гээд гэм буруутайд тооцоод байгааг би ойлгохгүй байна.

Гэмт хэрэгт буруутгагдаад байгаа цаг хугацаа 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын хооронд гээд ямар цаг хугацаа хэлж илэрхийлээд байгаа юм. Өнөөдөр гэмт хэрэг хэдийд, хаана, хэзээ, хэрхэн яаж үйлдэгдсэн гэдэг цаг хугацааны орон зай, нөхцөл байдлыг шүүхээс тогтоож өгч чадаагүй.

Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах нөхцөл байдлыг шүүхээс үгүйсгэсэн, няцаасан ч гэдэг юм уу, өмгөөлөгч миний хэлээд яриад байгаа нөхцөл байдал дээр няцааж дүгнэлт хийгээгүй учир татгалзсан нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.

Нэгдүгээрт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй.

Хоёрдугаарт тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын шинжээчийн дүгнэлтээр бага насны хохирогч нарын охин хальс гэмтээгүй болохыг хөдөлбөргүй тогтоосон. Миний үйлчлүүлэгч Б.*******ы гэмт хэрэг үйлдсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт цугларсан боловч шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлоогүй гэдгийг дүгнэлтдээ дурдаж хэлье.

Б.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан хэлбэр болон агуулгын шаардлагыг хангаагүй бөгөөд нэг нь нөгөөгөө илт үгүйсгэж няцаасан, харилцан зөрүүтэй мэдүүлгийн заримыг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, бусдыг яагаад үгүйсгэсэн талаар тайлбарлалгүй орхигдуулсан явдал нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байгааг анхаарч үзнэ үү.

Эдгээр нөхцөл байдлуудыг эрхэм шүүгч та бүхэн анхааран үзэж миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчийн гэм буруугийн хэсэгт эргэлзээтэй байвал ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдэж байгаа бол хүчингүй болгоод анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахыг хүсэж байна.

Хэргийг бүхэлд нь тал бүрээс нь харгалзан үзэж 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн хүрээнд үндэслэлтэй гэж үзэж байвал миний үйлчлүүлэгчийн ялыг багасгаж өгнө үү. Мөн хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж, хэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Намайг их гүтгэсэн гэж бодож байна. Хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.

 

 Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ гэмт хэргийн улмаас 7-оос 11 насны 4 бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогчдын хувьд хохирол, хор уршиг өндөр.

Охидын сэтгэц, сэтгэл санааны хувьд айдас, түгшилтийн хариу урвалтай, стрессийн шинж тэмдэг ихтэй. Бие махбод, сэтгэл санааны хувьд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл өндөр гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан.

Мөн охидын хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн шинжээчийн дүгнэлтүүд хэргийн материалд авагдсан учраас заавал анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудлыг дахин сануулж, сэтгэл санааг нь хямруулахгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх энэ хүсэлтийг хангаагүй шийдсэн нь үндэслэлтэй гэж харж байна.

Насанд хүрээгүй хохирогч нарын хувьд цаг хугацааг төдийлөн санадаггүй. Яагаад гэвэл бага насны хүүхдүүд юмны учир холбогдлыг төдийлөн мэдэхгүй. Сэтгэхүй нь гүйцэд бүрэн хөгжөөгүй учраас нарийн он, сар, өдрийг хэлж чадахгүй байгаа нөхцөл байдал харагддаг. Харин болсон зүйлийг аав, ээж эзгүй байхад, аав, ээжийг төрүүлэхээр явсан хойгуур, эмээ ажилдаа явсан хойгуур хөдөө айлд цайвар өнгийн амбаарт, шинэ жил, цагаан сар, энэ зуны амралтаар ******* суманд ойр байсан хөдөө айл гэх мэт үйл явдал болсон газар, цаг хугацаагаа баримжаалаад ярьдаг. Энэ талаар удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд авагдсан байдаг учраас цаг хугацааны хувьд тодорхой бус байдал байна гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тэр байтугай анхан шатны шүүх хуралдаанд Б.*******ы хувьд өгсөн мэдүүлэгтээ З.******* болон Б.*******ыг оролдож байгаа үйлдлээсээ сайн дураараа татгалзсан гэдэг. Ингэхдээ 2022 онд байсан шиг санагдаж байна. Он, сарыг нь тодорхой сайн санахгүй байна гэсэн зүйл ярьдаг. Насанд хүрсэн хүний хувьд он, сар, өдрөө тодорхой санахгүй асуудал байхад бага насны хүүхэд бүр ч санахгүй. Энэ учир байдлыг бүрэн гүйцэд ойлгох, хөгжөөгүй энэ насны хүүхдүүд он, сар, өдөртэй нь тодорхой санах боломжгүй гэдэг зүйлийг анхан шатны шүүх хуралдаанд миний зүгээс тайлбарлаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр З.Есөн-Эрдэнийг 2020 оны 06 дугаар сард 11 настай байхад нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тоотод оршин суух иргэн Ө.*******ийн гэрт дүү Н.*******ыг усанд оруулж байхад нь Н.*******ыг “Гадаа гараад өөрөө усанд орчих” гэж гарган З.Есөн-Эрдэнийн өмд, дотуур хувцсыг тайлж Монгол гэр дотор газар хэвтүүлэн дээр нь гарч бэлэг эрхтнээ биед нь хүргэж,

2021 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3 дугаар багт байх Өмнөговь аймгийн ******* сумын задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт өвөрт нь орж тэвэрч бэлэг эрхтэн рүү хуруугаа хийх, бэлэг эрхтнийг нь илж,

Хэдэн онд гэдгийг нь санахгүй, зуны амралт эхэлсэн байхад ******* сумаас хойд зүгт 10 километрт байдаг хөдөө гэрт айлын мал хардаг байхад ээж, аав, эмээ нар сумын төвөөс юм авахаар явсан хойгуур бэлэг эрхтэн рүү нь гараа хийж хөхнөөс нь барьж оролдсон,

-Мөн бага насны хүүхэд болох Н.*******ыг 2022 оны 04 дүгээр сард 11 настай байхад нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* багт байх эмээ болох И.*******гийн гэрт унтаж байхад нь хөнжил рүү нь орж дотуур хувцсыг нь тайлж, бэлэг эрхтнээ салтаа руу нь хийж хөдөлж,

 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээж, аавыг нь хот явсан хойгуур, 2023 оны зун 2023 оны өвөл тус тус Өмнөговь аймгийн ******* сумын задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт болон ******* сумын ойролцоо мал маллаж байсан айлын гэрт, ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй эмнэлгийн задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт өвөрт нь орж тэвэрч бэлэг эрхтэн рүү хуруугаа хийх, бэлэг эртхэнээ хүргэх, бэлэг эрхтнийг нь илэх зэргээр,

-Мөн бага насны хүүхэд Н.*******г 2023 оны 04 сараас 2024 оны 03 дугаар сарын хооронд 9 болон 10 настай байхад нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3 дугаар багт байх Өмнөговь аймгийн ******* сумын задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт,

******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй эмнэлгийн задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт өвөрт нь орж бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж,

-Мөн бага насны Н.*******г 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын хооронд 9 настай байхад нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3 дугаар багт байх Өмнөговь аймгийн ******* сумын задгай тоотод оршин суух иргэн И.*******гийн гэрт өвөрт нь орж бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж оролдон бага насны хохирогч нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, “Аав ээждээ хэлбэл ална шүү”, “Энэ талаар хэлэх юм болно ална шүү”, “Ална шүү, зодно шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Н.*******гийн “...н. ах гэж эмээгийн нөхөр.  н. ах миний орон дээр хүрээд ирсэн. Тэгээд миний хөнжил рүү орж ирээд миний чухал эрхтэн рүү гараа хийгээд долоовор хуруугаа миний бэлэг эрхтэн рүү хийгээд оролдоод байсан. Дараа нь 2023 онд аавын нуруу гэмтээд ээж, аав 2 хот явсан байхад гэртээ буйдангаа дэлгээд бүгдээрээ унтах гэж байхад З.******* эгчийг 00 явсан хойгуур н. ах миний чухал эрхтэн рүү гараа хийгээд оролдоод байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25, 64-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Н.*******ын “...Эмээгийн нөхөр н. ах хамгийн анх намайг шөнө орондоо унтаж байхад хөнжил рүү орж ирсэн. Тэгээд н. ах миний салтаа руу хуруугаа хийсэн... дараа нь намайг сэрүүн орондоо хэвтэж байхад н. ах миний хөнжил рүү орж ирээд миний салтаа руу гараа хийгээд миний бандаашийг тайлсан. Тэгээд өөрийнхөө бандаашийг тайлаад өөрийнхөө юмыг миний салтаа руу хийсэн. Тэгээд хөдлөөд байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33, 66-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Н.*******гийн “... Шөнө миний унтаж байсан орон дотор ороод З.******* эгчийн ор луу Н.ыг явуулаад тэгээд миний салтаа руу гараа хийгээд байсан. “Хэлэх юм бол ална шүү, зодно шүү” гэсэн. Би айгаад аав ээждээ ч хэлээгүй. Н.******* эгч, Н.******* эгч, тэгээд намайг оролдоод байсан. Шөнө сарны гэрэл манай гэр дотор тусаад би нүдээрээ харсан. Эхлээд Н.******* эгчийг, дараа нь Н.******* эгчийг оролдоод байсан. Н.*******, Н.******* эгчийн хөнжил дотор нь ороод байсан. Шинэ жилийн баяр болоод 15 хонож байсан... Ална шүү, зодно шүү гэдэг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47, 62-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч З.Есөн-Эрдэнийн “...н. ахын талаар ярина. Аавын ээж, эмээгийн нөхөр болох гэж байгаа хүн. н. ах Н.*******ыг гэрээс гаргаад миний өмдийг тайлсан. Тэгээд турсинкийг бас хамт тайлсан. н. ах өөрийнхөө өмдийг турсинкийг тайлаад миний дээр гарч хэвтсэн. Миний 2 гарыг 1 гараараа барьчхаад 1 гараараа миний бэлэг эрхтнийг илээд байсан... миний бэлэг эрхтэн рүү н. ах бэлэг эрхтнээ оруулаад байх шиг байсан... миний бэлэг эрхтэн өвдөөд байсан. Гэрт том хүн байхгүй, орой дүү нарыг унтчихсан байхад н. ах миний өмд турсикийг тайлаад өөрийнхийгөө тайлаад тэгээд гараараа миний бэлэг эрхтнийг илээд байсан... миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлхүүснээс доогуур бэлэг эрхтний ойролцоо оруулаад хөдлөөд байсан. Ойролцоогоор 4-5 минут болсон. Тэгээд эмээг ирж байгааг мэдчихээд боссон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40, 60-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.ийн “Тухайн хэргийн талаар тодорхой зүйлийг тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр л мэдсэн. ******* сумын хүүхэд хамгааллын хамгааллын багтай хуралдаж хүүхдүүд дээр ажиллах төлөвлөгөө гаргаж хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэг завсардсан хүүхдүүдэд ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 21 дүгээр цэцэрлэгт хамруулсан.

Насанд хүрээгүй хохирогч нарын ар гэрийнхэнтэй уулзаж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Өмнөговь аймгийн түр хамгаалах байранд хүүхдүүдийг байрлуулж сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн... Улаанбаатар хот 2 удаа явж шинжилгээнд хамруулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58-р хуудас/,

Гэрч О.ы “миний нөхрийн төрсөн эгч болох н. надад хэлэхдээ “Хүүхдүүд нэг л сэргэлэн цовоо байдалгүй болсон байна, чи охидоосоо юу болоод байгаа талаар тулаад сайн лавлаад асуугаадах, ээжтэй амьдраад байгаа Б.******* охидыг оролддог байж магадгүй, шоглоод байдаг юм байна лээ, миний нүдэн дээр чимхээд байсан” гэж надад хэлсэн юм.

Тэгээд би охидоос асуухад Н.*******, Н.******* 2 надад хэлэхдээ “н. /Б.*******/ гэдэг эмээтэй амьдарч байгаа хүн аав, ээж та хоёрыг байхгүй хойгуур дотоож руу хуруу гараа хийгээд оролддог” гэсэн. З.*******, Н.******* хоёрыг том хүн байхгүй үед тэвэрч аваад хөхнөөс нь баздаг гэсэн. Н.*******той хүчээр бэлгийн харьцаанд орсон байж магадгүй. “Турсик рүү нь гараа хийдэг, хуруугаараа оролддог, шөнө эмээг нь унтсан хойгуур орон дотор нь орж ирээд миний дээр гараад том хүний хийдэг юмыг хийдэг” гэсэн. Н.******* л надад хийдэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69, 86-р хуудас/,

 

Гэрч В.ын “... манай эхнэр О. надад хэлэхдээ “Манай охидыг н. оролдсон юм шиг байна, н. эгч утсаар хэлж байна” гэсэн... 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлэгт очиж Н.*******, Н.******* нарыг үзүүлсэн эмч үзээд “Охидыг чинь оролдсон байна” гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн эмч цагдаад мэдэгдсэн. 2023 оны 12 дугаар сард эхнэрээ би төрүүлэх гээд Өмнөговь аймгийн Даланзадгад сум явснаас хойш миний охидыг оролдож эхэлсэн гээд миний том охин Н.******* ээждээ хэлсэн байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-р хуудас/,

Гэрч Э.Дөлгөөний “З.******* надад хэлэхдээ “Эмээгийн нөхөр хэд хэдэн удаа бэлэг эрхтэн гараараа илсэн, хөхнөөс базсан, тэврэх гэж оролдож байсан” гэж хэлсэн. Н.******* надад хэлэхдээ “Эмээгийн нөхөр нь миний бэлэг эртхэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн”, “Энэ бэлэг эрхтэн рүү юу” гээд тодруулаад заагаад хэлэхэд “Тийм” гэсэн. “Аав, ээжийн хийдэг зүйлийг надтай хэд хэдэн удаа шөнийн цагаар хүмүүс унтчихсан байхад хийдэг байсан” гэж хэлсэн... Н.******* хэлэхдээ “Миний бэлэг эрхтэн руү” гээд хуруугаараа өөрөө заагаад хэд хэдэн удаа хуруугаа хийсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76-р хуудас/,

Гэрч И.*******гийн “Би 2017 онд Б.*******той танилцсан. Ямаа самнаж байхдаа 7 хоног шахуу хамт байсан. 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа. Манай хүү В. нуруугаа гэмтээгээд О. тэр 2 Улаанбаатар хот явсан. Тэгээд З.*******, Н.*******, Н.*******, Н.******* нарыг үлдээсэн... тэр үед 20 шахуу хоног яваад ирсэн... ******* сумын хот тохижилтод ажилладаг байсан өглөө 07 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гардаг орой 17 цагийн үед гэртээ ирдэг байсан... Миний хажууд байхад охидыг үнсээд явуулаад байдаг байсан. Тиймээ Б.******* охин болох Н.*******ыг хөдөө дагуулж явж байсан. 2021, 2022 оны намар байна. Хүүхдийн сургууль цуглаж байх үеэр авч явсан байдаг..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79, 2-р хх-ийн 75-р хуудас/,

Гэрч А.Октябрийн “... Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Нумт” гэх газарт манай өвөлжөө байдаг. Уг өвөлжөөнд цайвар цэнхэр өнгийн төмөр амбаар байдаг. Би өөрөө эзгүй ийш, тийшээ явсан байх хугацаандаа Б.*******ыг гуйж мал харуулдаг байсан...” гэх мэдүүлэг /2-p хх-ийн 72-р хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч Н.Оюунчимэг, Я.Ганхүү, Б.Бөхбат нарын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 474 дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 454,  463 дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 489 дугаартай, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 722 дугаартай дүгнэлтүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Б.Отгонжаргал нарын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 599 дугаартай, шинжээч Э.Эрдэнэтуяа, Э.Мөнхнаран нарын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 598 дугаартай, шинжээч Ц.Анхбаяр, Х.Хулан нарын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 596 дугаартай, шинжээч Э.Эрдэнэтуяа, Э.Мөнхнаран нарын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 597 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 148-150-р, 154-155-р, 159-160-р хуудас, 2-р хх-ийн 36-38-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч З.*******, Н.*******, Н.*******, Н.******* нарын насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэлүүд,

Яллагдагч Б.*******ы “...Би прокурорын гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй. Б.*******ы гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт нь хэрэгт цугларсан боловч шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан хэлбэр болон агуулгын шаардлагыг хангаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлтийг гаргуулсан байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчдыг оролцуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тэмдэглэлд тусгагдсан байна. Шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах гомдол гаргах эрхтэй байхад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ шийдвэрт гомдол гаргасан үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “хохирогчийн мэдүүлэг эргэлзээ, тээнэгэлзээ үүссэн, цаг хугацааны орон зай, цаг хугацааг өөр байдлаар илэрхийлсэн. Насны байдал, үйлдэгдсэн цаг хугацаа эргэлзээтэй нөхцөл байдал бий болгосон байхад хохирогчийг оролцуулахгүй байгаа нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн” гэх тайлбар нь насанд хүрээгүй хохирогчдын хууль ёсны төлөөлөгч Э.Наранцацралын “Яагаад гэвэл бага насны хүүхдүүд юмны учир холбогдлыг төдийлөн мэдэхгүй. Сэтгэхүй нь гүйцэд бүрэн хөгжөөгүй учраас нарийн он, сар, өдрийг хэлж чадахгүй байгаа нөхцөл байдал харагддаг. Харин болсон зүйлийг аав, ээж эзгүй байхад, аав, ээжийг төрүүлэхээр явсан хойгуур, эмээ ажилдаа явсан хойгуур хөдөө айлд цайвар өнгийн амбаарт, шинэ жил, цагаан сар, энэ зуны амралтаар ******* суманд ойр байсан хөдөө айл гэх мэт үйл явдал болсон газар, цаг хугацаагаа баримжаалаад ярьдаг. Энэ талаар удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд авагдсан байдаг учраас цаг хугацааны хувьд тодорхой бус байдал байна гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэх тайлбараар няцаагдаж байна.

 

Насанд хүрээгүй хохирогч нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг өөрсдийн оюун сэтгэхүйн хүрээнд нөхөн санаж тогтвортойгоор мэдүүлсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн он, сар, өдрийг мэдүүлж чадаагүй учир шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, нотолбол зохих байдлыг нотлоогүй гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх бусад нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэж хуульчилсан. Иймд шинжээчийн дүгнэлтэд үндэслэж шүүгдэгч Б.*******ыг бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдээгүй гэх өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.

Мөн шүүгдэгч Б.******* нь З.*******, Н.Анхбаяр нарыг оролдож байгаа үйлдлээсээ сайн дураараа татгалзсан гэх тайлбарыг гаргадаг боловч насанд хүрээгүй хохирогчид болох З.*******, Н.Анхбаяр нар шүүгдэгч Б.*******ыг өөрөө үйлдлээсээ татгалзсан талаар мэдүүлээгүй ба хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангасан байх бөгөөд шүүгдэгч Б.*******д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******ы шийтгэх тогтоол гарсан өдрөөс буюу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 164 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ы 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 164 /нэг зуун жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

 

                                  ШҮҮГЧИД                                        Т.ДЭЛГЭРМАА

 

                                                                                           Л.УГТАХБАЯР