| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/09026/И |
| Дугаар | 191/шш2025/11312 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 191/шш2025/11312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********** оршин суух, Боржигин овогт Б******* Б******* /АЯ*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************* байранд байрлах, М******* У******* Ш******* у******* ******* *******, ын хүрээлэнд холбогдох,
Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц, гэрч Д.Б, Б.Х, нарийн бичгийн даргаар Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б******* миний бие М******* у******* Ш******* у******* Академийн *******, ын хүрэзлэнг анх 2022 оны 01 дүгээр сард шинээр байгуулагдахад нь тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэнэт *******, ын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалаас Молекул, системийн нейросайнсын салбарын эрхлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай ажил олгогчийн Б/29 тоот тушаал гарсан байсан ба ийнхүү тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 буюу 59.1.4 нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх гэсэн үндэслэлийг заажээ.
Миний бие *******, ын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалд 2022 онд гомилогдсоноос хойш 2 жил ажиллаж байгааг удаан ажилласан гэж үзэхгүй бөгөөд ямар нэгэн зүй бус гадны нөлөөлөл байхгүй, мөн сэлгэн ажиллуулах талаар ажилтан надад мэдэгдээгүй зөвшөөрөл аваагүй, тохиролцоогүй тул гушаалыг эс зөвшөөрч ажил олгогчид энэ талаарх гомдлыг гаргасан боловч хариу өгөөгүйгээс гадна 2024 оны 10 дугаар сарын 01-нимй өдөр мөн хууль бусаар сэлгэн ажиллуулахаар гаргасан албан тушаал болох Молекул, системийн нейросайнсын салбарын эрхлэгчийн албан тушаалаас бууруулан Онолын тархи ын салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулахаар тушаал гаргасан байсан.
Миний бие дээрх тушаалуудыг анхнаасаа хууль бус үндэслэлгүй тушаал гэж үзэж байгаа тул бүхэлд нь эс зөвшөөрч өмнөх өөрийн ажиллаж байсан албан тушаал болох М******* у******* Ш******* у******* Академийн *******, ын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалдаа ажиллах хүсэлтэй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэж заасан. Надад энэ талаар огт мэдэгдээгүй, надтай тохиролцоогүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу Б дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан. Гэвч ажил олгогчийн зүгээс эвлэрч ажилд эргүүлэн авахыг зөвшөөрөөгүй тул миний бие ийнхүү дараагийн шатны байгууллага болох шүүхэд хандаж байна.
Иймд нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх гэх үндэслэлээр *******, ын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалаас Молекул, системийн нейросайнсын салбарын эрхлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/29 тоот тушаал, мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Б/37 тоот Онолын тархи ын салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулах тухай тушаалууд нь хуульд нийцэхгүй тул намайг М******* у******* Ш******* у******* Академийн *******, н хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59.1.4 байна уу, 59.1.2 байна уу хамаагүй, хожим иргэний хэрэг үүсгэсний дараа 59.1.2 болгон өөрчилж байгаа нь сэлгэн ажиллуулсан тушаал үндэслэлгүй болохыг харуулж байна. 59.1.4 59.1.2 аль ч заалт байсан 59.1.3т зааснаар ажилтантай тохиролцсон байх ёстой. Хариуцагч маргаж, үзлэг хийлгэж, гэрч асуулгасан боловч 2 гэрчийн хувьд уулзалтад бид байгаагүй гэж гэрчүүд мэдүүлсэн, гэрчүүдийн мэдүүлгээр тохиролцсоныг нотолж чадахгүй байна, үзлэгээр зөвшөөрснийг мөн нотолж чадахгүй байна. Ажлаа хүлээлгэж өг, төрийн ажил саадгүй явах ёстой гэсэн хариулт өгсөн, аль эрхлэгч болох вэ гэж асуугаад байхад хариулт өгөөгүй байна, тэгэхээр энэ чатын хүрээнд тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй байна. Хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна, хариуцагч баримтаар нотолж чадсангүй. Тушаалын үндэслэлд 3 төсөлтэй холбоотой зүйл байдаггүй, арга хэмжээ аваагүй байдаг. 2025 онд төсөл хэрэгжээд дууссан гэдэг агуулгыг аль аль нь гаргаж байна, тушаалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, үндэслэл журмын дагуу тушаалаа гаргасан уу, ямар үндэслэлээр гаргасан, хуульд нийцсэн үү. Өнөөдрийг хүртэл хугацаанд цалин хөлсийг бодож байгаа асуудал өөрсдийн тушаалыг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэл юм болов уу гэж бодож байна. Цалин хөлсний хувьд 9, 10, 11-р сард бодсон учир нэхэмжлэл 53,000,000 төгрөгөөс хасаж тооцно уу. гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Юун түрүүнд нэхэмжпэгч Б.Б*******г М******* У******* Ш******* у******* ******* *******, ын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн даргын албан тушаалаас М******* У******* Ш******* у******* ******* Молекул, системийн нейросайнсын салбарын эрхлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа 2024.09.16-ны өдрийн Б/29 дүгээр тушаалд техникийн алдаа гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 гэж бичигдсэн байх ба нэхэмжпэгч Б.Б*******г сэлгэн ажиллуулсан хууль зүйн үндэслэл нь мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсан ба дээрх тушаалд бичиглэлийн алдаа гаргасан байна.
Уг техникийн шинжтэй алдааг М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын тушаалаар залруулга хийсэн бөгөөд өмнө нь гаргаж байсан тушаалын бэлэн загвар дээр шинэчилж гаргахдаа бүрэн засварлаагүйгээс алдаа гаргасан байна.
Мөн нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...сэлгэн ажиллуулах талаар надад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, тохиролцоогүй... талаар дурдсан байгаа нь ор үндэслэлгүй, худлаа бөгөөд түүнийг сэлгэн ажиллуулахаас өмнө М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирал Л.С миний бие нэхэмжлэгч Б.Б*******г өрөөндөө дуудан ирүүлж, болсон асуудлын талаар ярилцаж, мөн сэлгэн ажиллуулах талаар түүнд санал тавьсныг Б.Б******* нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөн байгууллагын дотоод журмын дагуу захиргааны зөвлөлийн гишүүдийг дуудан ирүүлж саналыг нь сонссоны үндсэн дээр түүнийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасны дагуу түүнийг өөртэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалаас салбарын эрхлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд харилцан тохиролцсон болохыг харуулах баримт болон болсон үйл явдлыг гэрчлэх гэрч нар байгаа болно.
Түүнчлэн түүнийг ийнхүү сэлгэн ажиллуулах болсон үндэслэл нь нэхэмжпэгчийн эрхэлж байсан М******* У******* Ш******* у******* ******* *******, ын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан гол чиг үүргээ ажлын туршлага дутмагийн улмаас биелүүлээгүйгээс шалтгаалсан ба тухайлбал М******* У******* Засгийн газрын 497 дугаар тогтоолоор батлагдсан Шинжпэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам-ын 4 дүгээр зүйлийн 4.14, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь заалтуудын дагуу *******, ын хүрээлэн дээр хэрэгжсэн суурь судалгааны 2 төсөл, гадаад у******* байгууллатай хамтарсан 1 төслийн тайланг мэргэжлийн хорооны хурлаар хэлэлцүүлж тайлагнаагүйгээс болж, манай хүрээлэнгээс дахин 2024, 2025 онуудад судалгааны төслийн сонгон шалгаруулалтад оролцох, төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэсэн.
Үүнтэй холбоотойгоор тус хүрээлэнгийн захирал миний зүгээс эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлын байранд ажилласан ажлын туршлага дутсан, бэлтгэгдэх, мэргэших шаардлагатай гэж үзэж, түүнтэй харилцан тохиролцсоны дагуу өөр ажлын байранд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар М******* У******* Ш******* у******* ******* Тэргүүлэгчдийн 2024.09.19-ний өдрийн хурлын 11 дүгээр тогтоолоор манай хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг тогтоолоор Б.Б*******г хуулийн дагуу сэлгэн ажиллуулсан албан тушаал болох Молекул, системийн нейросайнсын салбар татан буугдсан тул тус салбарын эрхлэгчийн албан тушаал байхгүй болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор сул орон тоо болох Онолын тархи ын салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулахаар 2024.10.01-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.
Цаашилбал нэхэмжлэгч Б.Б******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд түүний 2024 оны 09, 10, 11 дүгээр сарын цалингууд бүрэн олгогдож, түүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлүүд суутгагдаж, төлөгдсөн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажиллаад явж байтал гэнэт сэлгэн ажиллуулахаар болсон гэж байна. Шүүх хуралдааны явцад уулзсан асуудлаа үгүйсгэхгүй байна, гэрч нар уулзалт болсныг хүлээн зөвшөөрлөө, үзлэгийн баримтыг тохиролцсон гэж үзэх боломжгүй гэж байна. Үзлэгийн чатад тушаал 2025 оны 9-р сарын 16-ны өдөр гарсан түүний дараа 10 хоногийн дараа би ажлаа хийхгүй н.О гэх хүнээр хийлгэ гэж бичсэн, маргааш нь аль салбарын эрхлэгч болох вэ гэсэн байна. Хууль зүйн хувьд заавал бичгээр зөвшөөрөл авах шаардлага байхгүй, анх яагаад ийм зүйл болох болсныг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлалаа, төсөл удирдах явцдаа үүргээ гүйцэтгээгүй, тайлангаа гаргаагүйгээс болсон гэдгийг тайлбарлалаа. Төсөл ямар дарааллаар хэрэгжиж дуусах вэ гэдгийг энэ журмын 4.2-т дэлгэрэнгүй журамласан байдаг. Захиалах, дэвшүүлэх нээлттэй зарлах гэж байгаа, 4.2.8-д үр дүнг хүлээлгэн өгөх, санхүүгийн тооцоолол хийх гэж байгаа. 2022-2023 онд хүлээлгэж өгч дууссан байх ёстой. Гэтэл 2024 онд хүлээлгэж өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, у******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024.09.16№Б/29, 2024.10.01№Б/37 тушаалууд, Б дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024.10.023№46 тэмдэглэл, Б.Б*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгч Б.Б******* өмгөөлөгч Ч.Бтай байгуулсан гэрээ,
Хариуцагч талаас: хариу тайлбар, М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024.11.28№Б/44 тушаал, Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний хавсралт /Захирлын 2022.08.31№Б/30 тушаалтын хавсралт/ Ажлын байрны тодорхойлолт, М******* У******* Засгийн газрын тогтоол 2022.12.28№497, Ш******* ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих журам, М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024.09.16№Б/29, 2024.10.01№Б/37 тушаалууд, М******* У******* Ш******* у******* ******* тэргүүлэгчдийн хурлын 2024.09.19№11 тогтоол, Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалт, 2024.11.18№24/082 итгэмжлэл, Ш******* ухаан технологийн сангийн 2024.09.18№3/275 албан бичиг, Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн 2024.09.11№24/060 албан бичиг, Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнд ажиллаж буй даатгуулагчдийн 2024 оны 9-өөс 12 дугаар сар, 2025 оны 01-ээс 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, хариуцагч тал өмгөөлөгч Т.Цтай байгуулсан гэрээ,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн: Хөдөлмөрийн гэрээ 2022.08.31№Б/30,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч М******* У******* Ш******* у******* ******* *******, ын хүрээлэнд холбогдуулан, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
3. Нэхэмжлэгч нь *******, ын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалаас Молекул, системийн нейросайнсын салбарын эрхлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024.09.16№Б/29 тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдлын шаардлагын үндэслэлийг дор дурдсанаар тайлбарласан:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж, ажилтанд энэ талаар огт мэдэгдээгүй, ажилтантай тохиролцоогүй гэжээ.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг дор дурдсанаар тайлбарласан:
- Б.Б*******г албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024.09.16№Б/29 тушаалд техникийн алдаа гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 гэж бичигдсэн байх ба нэхэмжлэгч Б.Б*******г сэлгэн ажиллуулсан хууль зүйн үндэслэл нь мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсан ба дээрх тушаалд бичиглэлийн алдаа гаргасан,
- Нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулахаас өмнө М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирал Л.С нь Б.Б*******г өрөөндөө дуудан ирүүлж, болсон асуудлын талаар ярилцаж, мөн сэлгэн ажиллуулах талаар түүнд санал тавьсныг Б.Б******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд байгууллагын дотоод журмын дагуу захиргааны зөвлөлийн гишүүдийг дуудан ирүүлж саналыг нь сонссоны үндсэн дээр түүнийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй.
- Нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулах болсон үндэслэл нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан М******* У******* Ш******* у******* ******* *******, ын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан гол чиг үүргээ ажлын туршлага дутмагийн улмаас биелүүлээгүйгээс шалтгаалсан ба тухайлбал М******* У******* Засгийн газрын 497 дугаар тогтоолоор батлагдсан Ш******* ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам-ын 4 дүгээр зүйлийн 4.14, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь заалтуудын дагуу *******, ын хүрээлэн дээр хэрэгжсэн суурь судалгааны 2 төсөл, гадаад у******* байгууллагатай хамтарсан 1 төслийн тайланг мэргэжлийн хорооны хурлаар хэлэлцүүлж тайлагнаагүйгээс болж, тус хүрээлэнгээс дахин 2024, 2025 онуудад судалгааны төслийн сонгон шалгаруулалтад оролцох, төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэсэн гэж тайлбарласан.
5. Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.1. М******* У******* Ш******* у******* ******* *******, ын хүрээлэнгийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №Б/29 дүгээр тушаалын удирдлага болгосон заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 гэж бичигдсэнийг М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар залруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2 дахь хэсгийг удирдлага болгосон байна.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно: 59.1.2-т Тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх, 59.1.4.-т нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх. гэж тус тус заасан.
5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан, гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлага үүссэн гэх нөхцөл байдал, үйл баримт тогтоогдоогүй буюу ийнхүү сэргийлэх үндэслэл байгаагүй талаар зохигч талууд хэн аль нь шүүхэд тайлбарласан.
5.4. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалтыг тушаалд баримталсан нь талуудын маргаанд хамааралгүй бөгөөд ийнхүү бичиглэлийн алдаанаас шалтгаалж тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.
5.5. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т Тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх, гэж зааснаар ажилтныг сэлгэн ажиллуулахаар тушаал гаргасан нь үндэслэлтэй байх бөгөөд М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №Б/29 дүгээр тушаалын удирдлага болгосон заалтыг тус хүрээлэнгийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар залруулсныг буруутгах үндэслэлгүй байна.
5.6. М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №Б/29 дүгээр тушаалын удирдлага болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т заасан тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх заалтыг баримтлан, ажилтныг сэлгэн ажиллуулах үндэслэл дор дурдсанаар тогтоогджээ.
- Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хавсралт болох М******* У******* Ш******* у******* ******* *******, ын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын Б. хэсэгт заасан чиг үүргийн 1 дэх хэсгийн Ажлын байрны зорилгын 1-д Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө, зорилго зорилтын хүрээнд эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлд хяналт тавих, 2-т Салбар, төвийн эрдэм шинжилгээний ажлын тайланг улирал, хагас жил, жилийн эцэст хянах, нэгтгэх, дүгнэх гэж тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй.
- Боловсрол, ш******* у******* сайдын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/367 тоот тушаалаар батлагдсан Б.Б******* удирдагчтай Архинаас үүдэлтэй танин мэдэхүйн бууралтыг сайжруулах бэлдмэл гарган авах инновцаийн төсөл нэртэй Докторын дараах судалгаанд олгох нэрэмжит тэтгэлгийг 2022-2023 онд хэрэгжүүлсэн байх ба М******* У******* Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоолоор баталсан Ш******* ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих журам -ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 4.14 дүгээр заалтын дагуу Б.Б******* нь удирдагчийн дэвшүүлсэн суурь судалгааны 2 төсөл, гадаадтай хамтарсан 1 төслийг мэргэжлийн хорооны хурлаар хэлэлцүүлээгүй байна.
Тодруулбал, Ш******* ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийг хөрөнгийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих журам -ын Долоодугаар зүйлд Төсөл, арга хэмжээний үр дүнг хүлээлгэж өгөх, тайлагнах талаар зохицуулсан бөгөөд уг журмын долоодугаар зүйлийн 7.1-д Гүйцэтгэгч нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш 60 хоногт багтаан түүний үр дүнг захиалагчид актаар хүлээлгэж өгнө,
7.2.-т Гүйцэтгэгч нь үр дүнг ш******* ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Ш******* ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт-ын үлгэрчилсэн загварын дагуу 4 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч болон ш******* ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалуулна,
7.3-т Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг дараах хэлбэрээр тайлагнана:
7.3.1-д гүйцэтгэлийн эцсийн үр дүн, санхүүжилтийн талаар холбогдох хууль, журмын дагуу бичсэн төслийн тайланг захиалагч, санхүүжүүлэгчид тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөх;
7.3.2.-т гүйцэтгэсэн ажлын тайланг М******* У******* холбогдох стандартын дагуу бичиж, төсөл дууссанаас хойш 2 сарын дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр санд хүлээлгэн өгч, хадгалуулах. гэж тус тус заасан.
5.7. Боловсрол, ш******* у******* сайдын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/367 тоот тушаалаар батлагдсан Б.Б******* удирдагчтай Архинаас үүдэлтэй танин мэдэхүйн бууралтыг сайжруулах бэлдмэл гарган авах инновцаийн төсөл нэртэй Докторын дараах судалгаанд олгох нэрэмжит тэтгэлгийг 2022-2023 онд хэрэгжүүлсэн төслийг 2023 онд хүлээлгэн өгөх байсан боловч 2024 оны 9-с 11 дүгээр сард хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх бөгөөд М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №Б/29 дүгээр тушаал гарах үед тайланг гүйцэтгээгүй, дурдаж буй төслийг хэрэгжүүлээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Дээр дурдсанаар Б.Б******* удирдагчтай Архинаас үүдэлтэй танин мэдэхүйн бууралтыг сайжруулах бэлдмэл гарган авах инновцаийн төсөл хэрэгжүүлж, тайланг өгсөн эсэхээ нэхэмжлэгч Б.Б******* нотлоогүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т заасныг баримтлан, тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэхээр гарсан М******* У******* Ш******* у******* ******* *******, сэтгэл ын хүрээлэнгийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №Б/29 дүгээр тушаалын үндэслэлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.
7. Хэрэгт авагдсан Б дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай тэмдэглэлд, Ш******* ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг хэрэгжүүлээгүй талаар ажил олгогч тайлбарлаж байсан байх боловч энэ талаар журмыг хэрэгжүүлсэн эсэхээ нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно: гэж зааснаар, талууд харилцан тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдож байгааг дор дурдаж байна.
8.1. Шүүх хуралдаан үед ...2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө Ц.С захирал Б.Б*******г өрөөндөө дуудаад сэлгэн ажиллуулах талаар ярилцаж байсан уу, энэ талаар мэдэх үү гэх асуултад гэрч Б.Хгийн мэдүүлсэн ...яг өдрийг нь санахгүй байгаа ч дуудаж уулзсан, дараа нь намайг өрөөндөө дуудаад бид хоёр ийм зүйл ярилаа, тушаал бэлдэж байгаарай ... гэх мэдүүлэг,
мөн шүүх хуралдааны үед ...захиргааны зөвлөлийн хуралд сэлгэн ажиллуулах талаар ярилцаж байсан уу, хэлэлцэгдээд дэмжигдсэн үү, энэ талаар мэдэх үү гэх асуултад гэрч Д.Бийн мэдүүлсэн ...Бүрэлдэхүүн 100 хувь ороод, ямар шалтгаанаар яагаад сэлгэх гэж байгаа талаар танилцуулаад, өөрөө хүлээж аваад, тушаалаа аваад хэд хоног ажиллаад ирэхээ больсон гэх мэдүүлэг, ...Б.Б*******гийн хувьд сэлгэмээргүй байна гэдгээ илэрхийлж байсан уу гэх асуултад Өөрөө ажлаас халагдахгүй ийм ажилд томилогдоно гэсэн гэх мэдүүлэг, Тушаал гарахаас өмнө захирал Б.Б*******тай уулзаж сэлгэн ажиллуулах тушаал гарсныг мэдэж байгаа юу? гэх асуултад Тушаал гарахын өмнөх өдөр би ямар салбарын эрхлэгч болох вэ ажлаасаа халагдмааргүй байна гэдгээ цахимаар бичсэн байсан гэх мэдүүлэг,
8.2. Шүүх хуралдааны үед хийсэн үзлэгээр, хариуцагчийн төлөөлөгчийн хувийн фэйсбүүк хаягаар Bulgntuya Bumandorj нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан Энэ бүтцийн хүрээнд би аль салбарын эрхлэгч болох вэ гэх зурвас зэрэг нотлох баримтууд болно.
9. М******* У******* Засгийн газрын 2022 оны 497 дугаар тогтоол нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758429672301&showType=1 цахим хаягт байршсан, хэрэгт авагдсан Ш******* ухаан технологийн сангийн 2024.09.18№3/275 тоот албан бичиг, ШУА-н *******, сэтгэл ын хүрээлэнгийн 2024.09.11№24/60 тоот албан бичиг нь М******* У******* ШУА-ын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар байгааг зохигч талуудаас шүүх тодруулахад энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, нотлох баримтыг үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэлбэр шаардлага хангаагүй нь нотолгооны ач холбогдлыг үгүйсгэхгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар, хариуцагч М******* У******* Шинжлэн у******* ******* *******, ын хүрээлэнд холбогдох, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. У******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь у******* тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА