| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04541/И |
| Дугаар | 191/шш2025/09753 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 191/шш2025/09753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************** тоотод оршин суух, Долоон тайж овогт Б******* Б*******/регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч*********** хаягт оршин байрлах, Т******* ******* ******* ******* *******-д холбогдох,
Т******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батаа овоггой Б******* миний бие Т******* ******* ******* *******йн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 23-ны өдрийн Б-36 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг эс зөвшөорч Хөдөлм******* тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасны дагуу гомдлыг гаргаж улмаар Чингэлтэй дүүргийн хөдөлм******* эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 25/25 дугаар хуралдааны шийдвэрээр тушаалын асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн.
Уг шийдвэрт талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх, харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгож ажилтан энэхүү тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлж болно гэж заасны дагуу Хөдөлм******* тухай хуульд заасны дагуу хуулийн хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Учир нь Б.Б******* миний бие 2014 оноос хойш Т******* ******* ******* ******* *******-д ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 сарын 14-ний өдрөөс Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллахаар болж улмаар хөдөлм******* гэрээгээ сүүлд 2024 оны 01 сарын 02-ны өдөр шинэчлэн байгуулж өнөөдрийг хүртэл ямар нэгэн сахилга хариуцлагын шийтгэл хүлээж байгаагүй эрхэлсэн ажилдаа үнэнч шударгаар ажиллаж байсан юм.
Гэвч Т******* ******* ******* *******йн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 23-ны өдрийн Б-36 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалаар анх удаа сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байгаа юм.
2025 оны 04 сарын 09-ний өдрөөс 2025 оны 04 сарын 15-ны хо*******дох хугацаанд Т******* ******* ******* *******йн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явагдаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлаар тушаал гаргаж буй Э.Т нь уг сонгон шалгаруулалтад надтай хамт өрсөлдөж буй гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч этгээд юм.
Уг этгээдээс хувийн ашиг сонирхлын үүднээс ө******* өрсөлдөгч этгээдийг харлуулах, өрсөлдөгч этгээдийг сонгон шалгаруулалтад оролцоход шударгаар өрсөлдөх боломжийг хаасан, мөн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ө******* энэхүү албан тушаалын байдлыг ашиглан өөртөө давуу байдлыг бий болгох гэсэн санаа зорилготойгоор ор үндэслэлгүй сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг гаргасан гэж үзэж байна.
Учир нь компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2025 оны 04 сарын 04-ний өдөр хуралдсан бөгөөд уг хуралдаанд миний бие оролцогч этгээд бус, хурал дундаар дуудаж гэнэтийн байдлаар миний гүйцэтгэх ажил үүрэгтэй ямар ч хамааралгүй бизнес төлөвлөгөө байгаа үгүйг асуусан бөгөөд уг төлөвлөгөө байхгүй болохыг хэлж огт худал мэдээлэл хүргээгүй, бодит нөхцөл байдлыг танилцуулсан юм.
Гэвч гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ТУЗ-д надаас өгөгдсөн мэдээлэл нь худал мэдээлэл гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах байдлаар илт үндэслэл муутайгаар надаас өгөгдсөн мэдээллийг худал үгүйг огт шалган тогтоогоогүй атлаа ажил үүрэгтэй хариуцлагагүй хандсан гэх үндэслэлийг зааж буй нь илт үндэслэлгүй тушаал юм.
Миний бие уг ажилд орсон цагаасаа эхлэн үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, хөдөлм******* гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж ажиллаж ирсэн бөгөөд 2025 оны 04 сарын 04-ний өдөр ч мөн энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлсэн байтал ор үндэслэлгүй сахилгын шийтгэлийг ногдуулсанд гомдолтой байна.
Иймд Т******* ******* ******* *******йн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 23-ны өдрийн Б-36 дугаар хууль зүйн үндэслэлгүй, илт ө******* хувийн ашиг сонирхлын үүднээс гаргасан Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******-ийн ТУЗ-ийн хурал 2025 оны 4-р сарын 4-нд болсон байдаг. Энэхүү хурал дээр компанийн ашиг алдагдал, өр авлагын талаар яригдсан. ТУЗ-ын гишүүд стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө байгаа эсэх талаар асуухад Захиргаа удирдлагын газрын дарга Б.Б******* нь:
- Стратеги төлөвлөгөөг 5-н жилээр баталдаг энэ жил 8 сард хугацаа нь дуусаж байгаа шинээр батлуулна, бизнес төлөвлөгөө тусгайлан баталдаггүй гэж хариулсан байдаг.
ТУЗ-ын гишүүд:
- Та энэ байгууллагад хэдэн жил ажиллаж байна. Хэн бизнес төлөвлөгөөг батлуулах ажлыг хариуцаж хийх ёстой вэ?
ЗУГ-ын газрын дарга Б.Б*******:
- 11 жил ажиллаж байгаа. Бизнес төлөвлөгөөг ашиг алдагдал талаасаа Санхүү хөрөнгө оруулалтын газар хариуцаад явах ёстой гэж хариулсан байдаг.
1. Иргэн Б.Б******* нь 2014 оноос *******-д ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байна. Захиргаа удирдлагын газрын даргын ажпын байрны тодорхойлолтод заасанаар Албан тушаалын зорилго нь Компанийн стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө, дээд шатны байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах... гэж заасан байдаг бол Албан тушаалын зорилт 1-д Компанийн үндсэн чиг үүргийн хүрээнд урт болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажпыг зохион байгуулах гэж заасан байдаг. Ер нь Б.Б*******г Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд томилогдсон цагаас өнөөг хүртэл тус ажлын байрны АБТ-д 2022 оны 05 дугаар сарын 23, 2024 оны 01 дүгээр сарын 22-нд тус тус өөрчлөлт орсон байдаг. Ингэхдээ компанийн үндсэн чиг үүргийн хүрээнд урт болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажил нь албан тушаалын зорилго, зорилтын хүрээнд байнга тусгагдаж ирсэн үндсэн үүрэг байсан.
2. Иргэн Б.Б******* нь Стратеги төлөвлөгөөг 5 жилийн хугацаатай баталдаг энэ жилийн 8 сард дуусаж байгаа шинээр батлуулна гэж хэлсэн гэтэл 2022-2026 оны Стратеги төлөвлөгөө-ний төслийг 4 жилийн хугацаатай боловсруулан 2021.11.02-ны өдөр батлуулахаар 1/756 тоот албан бичгээр ТӨБЗГ-т хүргүүлсэн байдаг.
3. 2025 оны 4-р сарын 4-нд болсон *******-ийн ТУЗ-ийн хурал дээр ЗУГ-ын дарга Б.Б*******гын компанийн стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний талаар хийсэн танилцуулгыг ТУЗ-ын гишүүдэд худлаа мэдээлэл өгөөд аргалаад гарч байна гэж шүүмжилсэн байдаг.
ТУЗ-ийн дарга: - ЗУГ-ын дарга ийм том алдаатай зүйл хэлж болохгүй гэдгийг сануул. ТУЗ-ийг худлаа мэдээллээр хангаж болохгүй. Сануулах арга хэмжээ ав. гэж гүйцэтгэх захиралд үүрэг өгсний дагуу ТУЗ-ын хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б-36 тоот тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар тушаал, Б.Б*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Хөдөлм******* гэрээ 2024.01.02№14, Чингэлтэй дүүргийн Хөдөлм******* эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр 2025.05.06№25/25, Ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгч Б.Б******* ба өмгөөлөгч Б.Г*******, О.М нарын байгуулсан 2025.08.30 гэрээ,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, Т******* ******* ******* ******* *******-ийн ТУЗ-ын хурлын 2025.04.04№07 тэмдэглэл, Т******* ******* ******* ******* *******-ийн 2021.11.02№1/756 тоот албан бичиг, Т******* ******* ******* ******* *******-ийн Стратеги төлөвлөгөө /2022-2026 он/, Т******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2020.01.14№Б/02, 2025.04.23№Б-36, 2024.01.22№А/11, 2022.05.23№А/37 тушаал, Ажлын байрны тодорхойлолт, нэг ширхэг флаш диск
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтад: Т******* ******* ******* ******* *******-ийн ТУЗ-ийн 2025.04.04 хурлын тэмдэглэлийн аудио бичлэгийн хэсгүүдэд 2025.11.06-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Т******* ******* ******* ******* *******-д холбогдуулан, Т******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дор дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан:
- Т******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хо*******д явагдаж байсан Т******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөгч этгээд болох Б.Б*******гийн өрсөлдөх боломжийг хаахаар, албан тушаалын байдлыг ашиглан, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ор үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан,
- Дээрх тушаалыг гаргахдаа, Тус компанийн Удирдах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд Б.Б*******г гэнэт дуудаж, ажил үүрэгтэй нь хамааралгүй Бизнес төлөвлөгөө байгаа үгүйг асууж, өгсөн мэдээллийг шалгаж тогтоолгүйгээр худал мэдээлэл өгсөн, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хэмээн сахилгын шийтгэл ногдуулсан гэв.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаал ажлын байрны тодорхойлолтод 2022 оны 05 дугаар сарын 23, 2024 оны 01 дүгээр сарын 22-нд тус тус өөрчлөлт орсон байдаг ба компанийн үндсэн чиг үүргийн хүрээнд урт болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажил нь албан тушаалын зорилго, зорилтын хүрээнд байнга тусгагдаж ирсэн үндсэн үүрэг байсан. 2025 оны 4 дүгээр сарын 04-нд болсон *******-ийн ТУЗ-ийн хурал дээр ЗУГ-ын дарга Б.Б*******гын компанийн стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний талаар хийсэн танилцуулгыг ТУЗ-ын гишүүдэд худлаа мэдээлэл өгөөд аргалаад гарч байна гэж шүүмжилсэн, бөгөөд ЗУГ-ын дарга ийм том алдаатай зүйл хэлж болохгүй гэдгийг сануул. ТУЗ-ийг худлаа мэдээллээр хангаж болохгүй. Сануулах арга хэмжээ ав. гэж ТУЗ-ийн даргаас гүйцэтгэх захиралд үүрэг өгсний дагуу ТУЗ-ын хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б-36 тоот тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авсан гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.
4. Зохигч талуудын тайлбар ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.
Т******* ******* ******* ******* *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн /07 дугаар/ хуралдааны үед тус компанийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Б*******г ТУЗ-ийн хуралдаанд дуудан мэдээлэл хүсч, ТУЗ-ын гишүүд стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө байгаа эсэх талаар асуухад, ...Стратеги төлөвлөгөөг 5-н жилээр баталдаг, ... бизнес төлөвлөгөө тусгайлан баталдаггүй, ...Бизнес төлөвлөгөөг ашиг алдагдал талаасаа Санхүү хөрөнгө оруулалтын газар хариуцаад явах ёстой хэмээн хариулсан нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн /07 дугаар/ хуралдааны тэмдэглэл ба уг хуралдааны аудио бичлэгт 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
5. Хариуцагч нь дээр дурдсан Б.Б*******гийн мэдээлэл худал, Захиргаа удирдлагын газрын даргын ажпын байрны тодорхойлолтод заасанаар Албан тушаалын зорилго нь Компанийн стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө, дээд шатны байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах... гэж заасан байдаг бол Албан тушаалын зорилт 1-д Компанийн үндсэн чиг үүргийн хүрээнд урт болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажпыг зохион байгуулах гэж заасан байдаг. Ер нь Б.Б*******г Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд томилогдсон цагаас өнөөг хүртэл тус ажлын байрны АБТ-д 2022 оны 05 дугаар сарын 23, 2024 оны 01 дүгээр сарын 22-нд тус тус өөрчлөлт орсон байдаг. Ингэхдээ компанийн үндсэн чиг үүргийн хүрээнд урт болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажил нь албан тушаалын зорилго, зорилтын хүрээнд байнга тусгагдаж ирсэн үндсэн үүрэг байсан. 2022-2026 оны Стратеги төлөвлөгөө-ний төслийг 4 жилийн хугацаатай боловсруулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр батлуулахаар 1/756 тоот албан бичгээр ТӨБЗГ-т хүргүүлсэн байдаг хэмээн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.
6. Б.Б*******д ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Т******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
7. Хөдөлм******* тухай хуулийн 123 дугаар зүйлд Хөдөлм******* сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан бөгөөд хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д Хөдөлм******* хууль тогтоомж, хөдөлм******* гэрээ, хөдөлм******* дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.,
Мөн зүйлийн 123.2.-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлм******* сахилгын шийтгэл ногдуулна: 123.2.1.-д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах; гэж тус тус заасан.
8. Ажил олгогч нь Хөдөлм******* тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийг сонгон хэрэглэхдээ, шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул Хөдөлм******* тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-т Ажил олгогч хөдөлм******* сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлм******* сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлм******* сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана. гэж заасныг зөрчсөн.
9. Тодруулбал, Хөдөлм******* тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-т зааснаар, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах нь хуульд тухайлан заасан сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан үзэх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой юм.
10. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар шүүхэд гомдлын шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлм******* тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан, Б.Б*******д ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сахилгын хариуцагч Т******* ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА