Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/03

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******

            Хохирогч *******, түүний өмгөөлөгч ******* 

Нарийн бичгийн дарга Г.Ганзул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/538 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2580000560 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 2-ний орой *******.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдмын Хөндий” гэх газарт “Beiben North Benz” ND4250BD5J7Z02 маркийн *******-******* улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 0.4.д заасан “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолоодож явсан - улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч *******ийн биед баруун талын бүсэлхийн , 2 дугаар нугалмын хугарал, баруун шуу ясны хугарал, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 200.000 (хоёр зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 5 дүгээр зүйлийн 5.3, 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч нь 2,070,000 төгрөгийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *******гоос 4,425,000 (дөрвөн сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч -д олгож, 6,943,5 (арван зургаан сая есөн зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж, хохирогч )-т олгож, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 89,378 (нэг зуун наян есөн мянга гурван зуун далан найм/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 00020080 дугаартай дансанд оруулж,

-Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,

-Энэ хэрэгт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******гийн 76788 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

-Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

-Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч *******гийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний зардал 4.865.*******0 төгрөг, замын болон бусад зардал .53.375 төгрөг, нийт 6.0*******.5 төгрөг нэхэмжилснийг бүрэн төлж, нийт 7.000.000 төгрөг төлж барагдуулсан \.000.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргагдаагүй\ бөгөөд иргэний нэхэмжлэгч эд төлөх 4.425.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.

Түүний хувьд ам бүл 4-лээ амьдардаг, жолооч мэргэжлээрээ ажиллаж гэр бүлийн амьдрал ахуйгаа залгуулж явдаг тул санамсар болгоомжгүй хэргийг анх удаагаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, мөн хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7.943.5 төлүүлэхээр шийдвэрлэснийг багасгаж 3 дахин буюу 0.6.000 төгрөг болгон хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний зардал 4.865.*******0 төгрөг, замын болон бусад зардал .53.375 төгрөг, нийт 6.0*******.5 төгрөг нэхэмжилснийг бүрэн төлж, нийт 7.000.000 төгрөг төлж барагдуулсан /.000.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргагдаагүй/ бөгөөд иргэний нэхэмжлэгч эд төлөх 4.425.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Түүний хувьд ам бүл 4-лээ амьдардаг, жолооч мэргэжлээрээ ажиллаж гэр бүлийн амьдрал ахуйгаа залгуулж явдаг тул санамсар болгоомжгүй хэргийг анх удаагаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, мөн хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7,424,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг багасгаж 3 дахин буюу 0,6,000 төгрөг болгон хөнгөрүүлж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасан. Торгуулийн арга хэмжээг доод хэмжээгээр оногдуулж, эрх хасах шийтгэлийг 6 сарын хугацаагаар багасгаж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг мөн доод хэмжээгээр буюу 3 дахин нэмэгдүүлснээр хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг гаргаж байна. Тухайн зам тээврийн осол гарахад өөрийн анхаарал болгоомжгүй байдлын улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг төлж барагдуулна, мөн иргэний нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг төлнө гэдгээ тус тус илэрхийлж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан 3 дугаар зэрэглэлийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр биш, 22 дахин нэмэгдүүлснээр тооцож 7,424,000 төгрөгөөр тогтоосон. Ингэж тогтоохдоо *******ийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн хохирол болохыг анхаарч, мөн хохирогч шүүх хуралдаанд оролцож баруун гарын шуу хэвийн амьдралдаа орох боломжгүй байгааг илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг 22 дахин нэмэгдүүлснээр тогтоосон. Мөн хохирогч нь аймагт оршин суудаг эмчилгээ авах гээд Улаанбаатар хотод очиж амбулаторийн карт нээлгэж эмчлүүлсэн баримтаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/538 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүхээс шүүгдэгч ******* анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр дээр ямар нэгэн маргаан байхгүй, хохирогч *******ийн биед учирсан хохирол, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэргийг харгалзан үзэж түүнд торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Харин шүүхээс оногдуулсан сэтгэцэд учирсан хор уршиг, торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн эмчилгээ хийлгэж эхэлсэн тухай баримтаа гаргаж өгсөн. Иймд сэтгэцэд учирсан хор уршиг арилаагүй байгаа нь тогтоогдож байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/538 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч ******* холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн ., 3.т зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн бүхий л шалтгаан нөхцөл, түүний дотор замын хөдөлгөөнд оролцогчид Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг хэрхэн зөрчсөн, уг ослын улмаас ямар хохирол, хор уршиг учирсан болохыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт, тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгчийн магадлагаа болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудад тулгуурлан хөдөлбөргүй тогтоосноор энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэх нотолгооны стандарт хангагдаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.

            Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 2-ний орой *******.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдмын Хөндий” гэх газарт “Beiben North Benz” ND4250BD5J7Z02 маркийн *******-******* улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 0.4.д заасан “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолоодож явсан - улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч *******ийн биед баруун талын бүсэлхийн , 2 дугаар нугалмын хугарал, баруун шуу ясны хугарал, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            Шүүхээс *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэлтэй, зөв тооцож дүгнэсэн байна.

            Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээч 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн / дугаартай “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад “Beiben North Benz” ND4250BD5J7Z02 маркийн *******-******* улсын дугаартай ачааны автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 0.4 дүгээр зүйл "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна, “Toyota prius” маркийн - улсын дугаартай автомашины жолооч ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна, энэ дүгнэлтийн болон 2 дугаар лтаар лсан, хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад хурдыг тооцоолоход ашиглах тоормосны мөр, зай, дугуйн чанар, тээврийн хэрэгслийн жин, замын болон зорчих хэсгийн гадаргуу байдал зэрэг өгөгдөл байхгүй байх тул шинжээчийн тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна, “Beiben North Benz” ND4250BD5J7Z02 маркийн *******-******* улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 0.4 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шүүхээс тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж дүгнэх нөхцөл байдал хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянаж хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

            Түүнчлэн дээрх зам тээврийн ослын улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, улмаар энэ гэмт хэргээс үүдэн түүний сэтгэцэд хүндэвтэр түвшний хор уршиг учирсан болох нь Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 606 дугаартай “...*******ийн биед бүсэлхийн , 2-р нугалмын хугарал, баруун шуу ясны хугарал, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой, учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, дээрх бүсэлхийн , 2-р нугалмын хугарал нь баруун шуу ясны хугарал гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДАР0825/00 дугаартай “...*******ийн сэтгэцэд 2025 оны 06 сарын 2-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-65-66/ тогтоогдсон байна.

            Монгол Улсын Их Хурлаас 205 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг батлан гаргахдаа “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн обьектив шинжийг урьд нь “хүний бие махбодод гэмтэл учруулсан” гэж явцуу утгаар томьёолж байсныг “хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэх өргөн агуулгаар өөрчлөн найруулсан нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлж, мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үзэл баримтлалыг агуулсан өөрчлөлт болсон билээ.

            Улмаар хор уршгийн зэрэглэл тогтоох, сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотойгоор Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд ямар төрлийн гэмт хэрэгт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, мөн хор уршгийн зэрэглэл тогтооход харгалзан үзэх нөхцөл байдлыг хуульчлан зааснаас гадна шинжилгээ хийж дүгнэлт гаргах нарийвчилсан журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар хуульчилжээ.

            Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улсын дээд шүүхэд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах бүрэн эрхийг олгосон байна.

            Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 3-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал”-ыг тус тус баталснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн.

            Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан ба үүний дараа Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал”-ын дагуу мөнгөн хэлбэрээр тооцох учиртай.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-д заасан зохицуулалтад хамаарч байгаа бөгөөд хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг мөрдөн байцаалтын шатанд хийлгэж, дээрх дүгнэлт гаргуулсны дагуу анхан шатны шүүх хохирогчид учирсан гэмтлүүд нь одоог хүртэл эдгэхгүй эдгэрэлт удаан, зовуурь шаналалтай байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосныг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 7*******.000 төгрөгийг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7.424.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, үндэслэлтэй байх тул энэ нөхөн төлбөрийн хэмжээг давж заалдах шатны шүүхээс багасгах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэхийг тогтоох нь шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн цлагын төрөл, хэмжээг оновчтой сонгож оногдуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг тогтооход харгалзан үзэх үндэслэл болдог.

             Дээрх осол гарахад хохирогч *******ийг тээвэрлэж явсан - улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тзэврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй болох нь шинжээч 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн / дугаартай дээрх дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд уг ослын улмаас  машинд 4.425.000 төгрөгийн эвдрэл гэмтэл бүхий хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 52-53 дахь талд авагдсан “ ” ХХК-ийн “автомашин, техникийн эвдрэл, хохирлын гээр тогтоосон дүн 4.425.000 төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зураг, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон мэдүүлэг өгсөн  мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсон байна.

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг багасгаж 3 дахин буюу 0.6.000 төгрөг болгон хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

            Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь зам тээврийн осолд холбогдсон даруй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх..., цагдаагийн байгууллагад мэдэгдэх..., хохирогчид анхан шатны тусламж үзүүлэх..., цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх...” зэрэг үүргээ биелүүлсэн, улмаар мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл, саад учруулахгүйгээр өөрийн холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, улмаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг түргэн, шуурхай төлж барагдуулах боломжийг олгох үүднээс анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жил 6 сарын хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг хөнгөрүүлэн оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирно гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлоос ...торгох болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хөнгөрүүлэх... талаар гаргасан хэсгийг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, харин хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг багасгаж өгнө үү гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           .Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/538 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 5 дахь заалтыг:

-“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэж гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

-“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож...” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж,

-“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж...” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

           ШҮҮГЧ                                                        Г.ДАВААРЕНЧИН

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ