Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

 

                                                        

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

1. Н.А-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт заасан гэмт хэрэгт,

2. Б.Н, С.Г нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

3. Л.А 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

4. М.А 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

5. Д.А 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

6. Н.Б 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 заалт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2502 2453 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 535 дугаар захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Т.Оргил-Очир, иргэдийн төлөөлөгч Ч.Н хохирогч О.Т, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Х.Очирдорж, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Н.Өлзийбаяр, Г.Батбаяр, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг тус шүүхийн хуралдааны нарийн бичиг А.Арай хөтлөв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Н.А нь шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор Л.А, М.А, Н.Б, С.Г, Б.Н нартай бүлэглэн,

2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч Я.Ц, Б.Г, А.М, Ж.Н, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн, дээрх 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож, Б.Г, А.М, Ж.Н, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэж, бусдад 57.496.120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, тухайн гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Л.А нь шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор Н.А, Б.Н, М.А, Н.Б, С.Г нартай бүлэглэн,

2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч Я.Ц, Б.Г, А.М, Ж.Н, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн дээрх 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож, Б.Г, А.М, Ж.Н, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэж бусдад 57.496.120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, тухайн гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсан гэмт хэрэгт,

- Мөн байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 7.62x39 мм калибртай 11 ширхэг сумыг хууль бусаар 2015 оноос хойш 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл өөрийн гэр болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо 80а байр 38 тоотод хадгалсан,  2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө дээрх сумнуудыг 49-20 УБӨ улсын дугаартай Т.Кроун маркийн автомашинаар хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч Б.Н нь шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор Н.А, Л.А, М.А, Н.Б, С.Г нартай бүлэглэн,

2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч, Я.Ц, Б.Г, А.М, Ж.Н, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн дээрх 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож, Б.Г, А.М, Ж.Н, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэж, бусдад 57.496.120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

4. Шүүгдэгч М.А нь шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор Н.А, Б.Н, Л.А, Н.Б, С.Г нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч Я.Ц, Б.Г, А.М, Ж.Н, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн дээрх 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож Б.Г, А.М, Ж.Н, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэж бусдад 57.496.120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Мөн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо 79 дүгээр байрны 03 тоотод Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.П, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Г, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Ц нарыг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрсдийн албаны үнэмлэхийг ашиглан гэрт нэвтрэх үед нь Д. А бүлэглэн өөрийн гарт 2 ширхэг заазуур барьж, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт,

 

5. Шүүгдэгч Н.Б нь шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор Н.А, Б.Н, Л.А, М.А, С.Г нартай бүлэглэн,

- 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч Я.Ц, Б.Г, А.М, Ж.Н, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн дээрх 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож Б.Г, А.М, Ж.Н, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэн бусдад 57.496.120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Мөн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баирлах “Х” XXX-ийн хашаан дотор 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр О.Т  хутгалж буюу зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

6. Шүүгдэгч С.Г нь шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор Н.А, Б.Н, Л. А, Н.Б, М.А нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч Я.Ц, Б.Г, А.М, Ж.Н, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн дээрх 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож Б.Г, А.М, Ж.Н, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэн бусдад 57.496.120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,  

 

7. Шүүгдэгч Д.А нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо 79 дүгээр байрны 03 тоотод Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.П, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Г, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Ц нарыг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрсдийн албаны үнэмлэхийг ашиглан гэрт нэвтрэх үед нь М.А-тэй бүлэглэн өөрийн гарт 2 ширхэг хутга барьж төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 18 цагт тоглоомын газарт байсан найзууд Н.Э, Н.Ц нар дээр очсон. Би шоронгоос гараад 3 сар болж байсан ба ах, дүү, найз нөхдийн өгсөн мөнгөөр юу хийхээ мэдэхгүй байж байхад манай найз нар мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг гэхээр нь би 20.000.000 төгрөг өгч, рулетний ашгийг авахаар тохиролцоод ажилуулдаг байсан. Мөрийтэй тоглоомын хэргийг тусгаарласан гээд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ тухай мэдүүлэг өгүүлээгүй. Н.Э надаас 10.000.000 төгрөг урьд нь авсан байсан ба Н.Ц 10.000.000 төгрөг тухайн өдөр зээлж аваад тоглоод алдсан. Тэгэхэд нь би рулетнээс мөнгөө авах санаатай байсан. Би Н.Т-ийг коридорт гаргаж ирээд Н.Э бид 2 шоронд хамт байсан, намайг дэмжиж явдаг найз маань байгаа. Гэхдээ сая мөнгөө алдчихлаа, энэ хоёрын мөнгийн талыг нь гаргаад өгчихье гэж ярихад Н.Т Н.Ч-оос асууя гэхээр нь би Ч-ийг дуудаж дахин хэлэхэд за ахаа, тоглоом өнөө орой нилээн үргэлжлэх юм шиг байна, орой нэмэх гарвал зохицуулж өгье, та бид хоёрын хооронд үлдэгдэл мөнгө байгаа гэсэн. Тэгээд би эхнэр гадуур ажилтай байна гэхээр нь 19 цаг өнгөрч байхад гарч яваад эхнэр дээрээ очиж ажлыг нь зохицуулж өгөөд байж байтал Ё.Б хоол идэх гэж байна, хүрээд ир гэсэн. Би очиход Н.Б, М.А, Б.Н, С.Г нар сууж байсан. Хоол идчихээд Н.Б, М.А, Б.Н бид 4 “Эргэн дурсахуй” гэдэг баар руу яваад орж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба би согтсон байсан. Тэр үед манай найз Н.Э залгаад мөнгө төгрөг юу болж байна, чи түрүүн эд нартай ярьсан байна, чамд мөнгө алдсан мөнгийг маань өгөх талаар ярьсан гэсэн гэхэд нь би орой очиж уулзана, би угаасаа хэдэн хүмүүстэй авлагатай, авч чадахгүй байна гэж яриад Улаан Загалмайн байр руу орсон. Намайг тоглоомын газарт ороход 13-14 хүн байсан ба О гэдэг залуу хаалга онгойлгож өгсөн. Би Н.Ч-той яриад урьдын мөнгөө цувуулаад авъя гэхэд өгөх санаачлага гаргахгүй байхаар нь Н.Т-ийг 2-3 удаа цохиход Н.Г, Н.Ч нар Н.Т-ийг өмөөрч тоглоомын газар байсан хүмүүсийн хооронд маргаан гарсан. Л.А Н.Г-ыг цохиход гал зуухны шүүгээ мөргөөд унасан. Дүү нар ардаас машинтай явж байгааг би мэдээгүй, Л.А гаднаас буутай ороод ирсэн. Тоглоомын газар байсан хүмүүс цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх гэж байна гээд бид хүмүүсийг зодож дарсан. Хохирогч нарын мэдүүлдэг шиг мөнгө төгрөг хайсан зүйл байхгүй, жетоноор солигдоод шкафан дотор мөнгө ил байж байсан. Тэндээс мөнгө төгрөгийг аваад төмөр замын буудалд очоод хувааж авцгаасан. Би 10.000.000 төгрөг, 1.000 доллартай авсан. Анхандаа цагдаагийн алба хаагч нар миний мэдүүлгийг тасдаж хаяаад шахаж асуусан болохоор шүүхэд мэдүүлэг өгөх боломж олдоно гэж бодоод мэдүүлэг өгөөгүй. Бид нар анх тоглоомын газар орохдоо хутгатай ороогүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад манай гэрээс хутга хурааж авч ирээд хавтаст хэрэгт хавсаргасан байсан. Гэхдээ би хутгагүй байсан гэдгийг нотолж чадахгүй. Миний эсрэг өгсөн мэдүүлгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, бид хохирогч нарыг зодсон гэхдээ өөр муухай хэллэг хэрэглээгүй. Мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надтай хамт байсан хүмүүс хохирогч нарыг зодоогүй, би 3-4 хүн зодсон.

Тухайн үед бид тоглоомын газраас гараад ирэхэд ланд 200 загварын машин байхгүй байсан ба 2 хутгыг машинаас хураах гэж байна. Батхаан зочид буудал дээр очиход байгаагүй. Буудал дээр мөнгийг хувааж аваад гэртээ явсан. Н.О, М.А нар намайг гэрт хүргэж өгсөн ба би гэртээ хоноогүй. Би эхнэртээ 3 дугаар хороололд хоноё гээд явж хоносон ба өглөөний 3-4 цагийн үед цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Маргааш нь 120-т байдаг гэрт нэгжлэг хийхдээ гэрээс хутга авсан байсан. Ланд 200 загварын машинаас хутгыг авсан гээд байгаа боловч манай гэрээс авсан байсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Л.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай найз Л.Б согтуу ирээд архи ууя гэхээр нь би архи уухгүй хөдөө ажлаар явж байгаа гэсэн. Тэгж байтал М.А “Дурсамж” гэдэг бааранд байна гэхээр нь Л.Б бид хоёр очиход Н.А ах согтуу байсан ба төд удалгүй баарны хамгаалалтын хүмүүстэй маргалдсан. Тэгээд би Б.Н-т утасдаж хүмүүс бүгд согтуу байна, баарны хамгаалтын албаныхантай маргалдаад байна. Хүрээд ир, машин барих хүн хэрэгтэй байна гэж хэлээд ирхээр нь Ё.Б ахыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Уг нь хөдөө явахаар төлөвлөсөн байсан. Н.А замаараа хүнээс мөнгө авах ёстой гээд Улаан загалмайн байранд очсон. Н.А, Н.Б бид 3 эхэлж тоглоомын газарт ороход 10 гаруй хүмүүс байсан. Ширээ тойроод зарим хүмүүс нь мах идэж сууж байсан. Н.А ах мөнгө, цаасны асуудлаас болж маргалдаад байсан ба маргаан хутгандаа тулж нэг нэгнийгээ ална гээд байхаар нь би гарч гүйгээд машинд байсан буугаа авч ороод больцгоо гээд айлгаж болиулсан. Тэр үед нь Н.А ах миний мөнгийг өг гээд нэг хоёр хүнийг цохиод байхаар нь байдал буруудлаа гээд М.А орж ирж байхад нь миний бууг аваад явж бай гээд өгөөд явуулсан. Н.Б бид хоёр Н.А ахыг болиулаад лифтнээс гараад ирэхэд үүдэнд 2 цагдаагийн алба хаагч нартай зөрсөн. Гадаа бид 3-ын ирсэн машин явсан байсан болохоор дуудлагаар такси дуудаж төмөр замын буудалд очсон.

Тэгээд мөнгөө гаргаад үзэхэд 25.000.000 төгрөг байсан ба Н.А ах 10.000.000 төгрөг аваад үлдсэн мөнгийг бид нарт хуваагаад авчих гээд өгсөн. Би гарч ирээд Н.Б-т 4.000.000 төгрөг, Б.Н-т 6.000.000 төгрөг өгсөн. ...2015 онд Нарантуул захад явуулын хүнээс 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр нийт 10 сум худалдаж авсан. Өөрийн эзэмшилд байдаг буугаа анд хэрэглэдэг” гэсэн мэдүүлэг,

3. Шүүгдэгч Н.б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би найз С.Г-н хамт Н.Г гэдэг эгчээс 5.000.000 төгрөг авч явж байгаад М.А рүү залгаад хаана байна гэхэд Айришт Ё.Б, Б.Н бид 3 хоол идээд сууж байна гэхээр нь С.Г бид 2 яваад очиж хамт хоол идсэн. Тэгээд гаднаас Н.А ах орж ирэхэд С.Г бид 2 зөрж гараад цаашаа Налайх руу явья гээд ярьж байсан ба нэг найз руу гаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь М.А рүү залгахад “Эргэн дурсахуй” гэдэг бааранд Ё.Б, Н.А бид 3 байна гэхээр нь С.Г бид 2 тэд нар руу очсон. С.Г дотогшоо ороогүй, би ороод байж байтал Л.А, Л.Б 2 ирсэн. Тэгж байтал баарны хамгаалагч нартай маргалдаж гараад явцгаасан. Ё.Б ахыг гэрт нь хүргэж өгөөд байрны гадаа зогсож байхад Н.А тоглоомын газар яваад ирье, ах нь хүмүүсээс хэдэн төгрөг авах ёстой гэхээр нь тоглоомын газар руу явсан. Эхлээд Л.А, Н.А бид 3 орсон. Тэгэхэд Н.А 1-2 хүний нэрийг хэлээд агсарч байсан ба тэр хоёрыг цохиж аваад байсан. Цаанаас нь нэг өндөр шар залуу гарч ирээд Н.А ахад та яах гээд байгаа юм бэ гэхээр нь би тэр хүнтэй маргалдаад зодсон. Тэгээд дотор байсан хүмүүс утсаар яриад гаднаас хүмүүс дуудаад байх шиг болоход Л.А гарч яваад гаднаас бусад хэдийг дагуулаад ирсэн. Тоглоомын газар бужигнасан юм болж байгаад Л.А, Н.А ах бид 3 хамгийн сүүлд лифтнээс бууж ирээд 2 цагдаагийн алба хаагч нартай зөрсөн. Тоглоомын газраас гараад ирэхэд бид нарын ирсэн машинууд яваад өгсөн байсан болохоор Л.А такси дуудаад бид 3 төмөр замын буудалд очоод Л.А надад 4.000.000 төгрөг аваад байж бай гэсэн. Тэгээд гэр гэрлүүгээ тараад явцгаасан.

- 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хын хашаанд би Х.Д, Н.У гэдэг найзуудтайгаа очсон ба О.Т ах дотор байхыг харсан. Би Н.У-г дагуулаад орсон, тэгээд О.Т ахтай мэндэлсэн. Тэгэхэд манай Н.У гэдэг найзыг надтай мэндэлсэнгүй гээд О.Т ахтай зууралцаж аваад салахдаа Н.У О.Т ахыг өшиглөсөн. О.Т ах гэмтэл авсан бол Н.У гэмтэл учруулсан гэж бодож байгаа. Би тухайн үед шүүх дээр бүртгүүлдэг байсан ба Цагдаагийн байгууллагаас дуудаж, чи О.Т гэдэг хүнийг хутгалсан байна, хэргээ хүлээ гээд 48 цаг хорьсон.  Би дахин Н.У-тай уулзаагүй. Хяналтын камерийн бичлэгт гүйж байгаа хүн нь Н.У. Би О.Т ахад хүрээгүй.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүгдэгч М.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Дээрмийн хэрэгт холбогдоод хоригдож байх үед хохирогч нартай уулзаж уучлалт гуйсан, хохирол учруулсан бол барагдуулья гэдэг саналаа тавьж байсан. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 01:00 цагийн үед Ё.Б ах согтуу болохоор нь гэрт нь хүргэж өгсөн. Л.А утасдаж нэг газар хүргээд өг гэхээр нь 1 дүгээр эмнэлгийн тэнд яваад очсон. Миний машинд сууж явсан Л.А, Н.А, Н.Б нар яваад орсон. Би тухайн үед кроун машин хаана байсныг нь анзаараагүй. Би машинд утсаа цэнэглээд гарч тамхилаад байж байхад 10 минутын дараа Л.А кроун машинаас юм аваад буцаад гүйгээд орхоор нь хойноос нь Б.Н цуг орсон.

Би үүдний коридорт ороход Л.А пальтонд ороосон урт зүйл надад өгсөн. Н.А ах хүмүүстэй хэрэлдээд мөнгө төгрөг нэхээд байсан. Би гарах гээд хартал том өрөөний ширээнийн бүтээлгэн дээр жетон, цүнхтэй мөнгө байсан болохоор хамж аваад буугийн хамт аваад явсан. Үүдэнд цагдаагийн 2 алба хаагчийн хажуугаар зөрж гараад явсан. Тэгээд машинд сууж байхад хэдэн залуучууд ирээд машинтай хаагаад зогсохоор нь зугтаагаад явсан. Би мөрдөн  шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн.

- 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед Улаанбаатар хотод Замын-Үүдээс ирсэн. Миний хуурай ах байсан Ё.Б утасдаж фейсбүүкийн кодыг хэлээд өгөөч гэсэн. Тэгээд Д.А тэднийд байна гэхээр нь бид хоёр нэг зүг явдаг учир байж байгаад, намайг хүргэж өгөөрэй гээд Ё.Б ахынд очсон. Орц руу нь ороход архи, согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн хүмүүс дээд давхарт нь шуугилдаж байсан. Д.А хаалга онгойлгож өгөөд би орж байхад дээд давхараас нилээн хэдэн залуучууд шуугилдаад буугаад ирхээр нь би айж сандарсандаа хаалгаа хүчтэй хаачихсан.

Тэгэхэд хаалга хүчтэй цохиж жижүүр байна, саяны залуучууд манай найз охиныг аваад явчихлаа гэхээр нь би айгаад 2 ширхэг зазуурыг аваад очсон. Би жижүүрийг нь урьд харж байсан болохоор мэддэг байсан, эмэгтэй хүн байдаг байсан. Тэгээд Ё.Б ах хаалга нээж өгөхөд энгийн хувцастай 7-8 залуучууд байсан. Цагдаа байна гэхээр нь би “үнэмлэхээ үзүүл” гэхэд бор өнгийн түрийвч үзүүлсэн, жетонтой үнэмлэх биш байсан. Тэгэхээр нь би Д.А-Т цагдаа дууд гээд заазуураа тавиад эргээд харахад 3 удаа над руу буудсан.” гэсэн мэдүүлэг,

 

5. Шүүгдэгч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад М.А утасдаж Ё.Б ах архи уусан байна, машин барих хүн байхгүй, хүрээд ир гэж дуудсан. Би очоод машиныг нь бариад хэрэг болдог газар руу очсон. 21 цагийн алдад “Эргэн дурсахуй” гэдэг бааранд Н.А, М.А, Ё.Б бид 4 орж суугаад архи уухаар нь би уухгүй гээд гэртээ харьсан. Хэсэг хугацааны дараа Л.А залгаж бааранд архи ууж байгаад баарны хамгаалагч нартай маргалдчихлаа, манайхан бүгд халамцуу байна, ирээд аваад яв гэхээр нь би дахин очиход Ё.Б ах согтуу байсан, түүнийг гэрт нь оруулж өгсөн. С.Г, Л.Б бид 3 кроун машинтай араас нь дагаад явсан. Гэмт хэрэг болдог байранд шөнө бөөнөөрөө очсон.

С.Г, Л.Б бид 3 машиндаа сууж байхад Н.А, Л.А, Н.Б нар тоглоомын газарт орсон. Дараа нь Л.А буцаж ирээд машины ард талын сандалын түшлэгэнд савтай буу байсан ба буугаа аваад орсон. Юу болсон бэ, ямар учиртай буу вэ гэхэд хөдөө авч явдаг миний буу байгаа юм, дотор маргаан болоод байна, Ш ахын мөнгө төгрөг өгөх хүмүүс нь өгөхгүй, хэрүүл маргаан үүсгээд байна гэхээр нь Л.Б бид 2 Л.А дагаад тоглоомын газарт орсон. Байранд ороход маргаан, зодоон болж байсан. Тун удахгүй Л.Б бид 2 гараад явсан. Надад анхнаасаа дээрэм хийж, хүн амьтан дарамталж зодох сэдэл санаа байгаагүй. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гэмт хэрэг хийх санаа зорилгогүй очсон өөрийгөө татаж авах ухамсартай, эрүүл байсан. Тухайн үед манай эхнэр 4 сартай жирэмсэн байсан. Анхнаасаа согтуу хүмүүсийг гэр гэрт нь оруулж, хүргэж өгөхөөр очсон ба хохирогч нарын хэлсэн шиг аймшигтай зүйл болоогүй.” гэсэн мэдүүлэг,

 

6. Шүүгдэгч С.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Хэрэг болдог өдөр Н.Б хүрээд ид гэхээр нь яваад очиход Л.Б, Б.Н нар миний унаж явсан кроун машинд суугаад явсан. Бид Н.А нарын араас нь дагаад Улаан загалмайн нийгэмлэгийн байрны гадна очсон. Бид 3 машинд сууж байхад Л.А ирээд буугаа аваад Л.Б, Б.Н нарын хамт байр руу яваад орсон. Би тухайн үед хэрэг болсон газар ороогүй, машин дотор сууж байсан. Б.Н, Л.Б нарыг ирэхэд би тэндээс явсан.” гэсэн мэдүүлэг,

 

7. Шүүгдэгч Д.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ё.Б гэдэг хүн намайг дуудаж цахилгааны ажлууд байна, ирээд үз гэхээр нь очсон. Гэрт нь байж байхад М.А утасдаж Замын Үүдээс Улаанбаатар хот руу явж байна, чи Ё.Б ахынд сууж байгаа юм байна, намайг гэрт хүргээд өгөөч гэсэн. М.А орж ирэхэд гаднаас хүмүүс хаалга тогшоод байсан, би гал зуухны өрөөнд сууж байсан. М.А үүдэнд зогсож байгаад 2 заазуур аваад түрүүлж очсон ба намайг цагдаа дууд гээд би цагдаа дуудсан. Намайг ална гээд орилсон гэж байна, тийм зүйл болоогүй.” гэсэн мэдүүлэг,

 

8. Хохирогч О.Т-н шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би Наран хотелын доод талын пабад Н.А нартай архи ууж байж байгаад куртикээ орхисон байсан. Маргааш нь залгаж куртикээ авъя гэхэд би цагдаа дээр байна, чи үдээс хойш ирээд авчих гэсэн. Би комбинатад архи ууж байгаад Х руу очиход Н.Б куртик барьсан ирж байхаар нь Н.А, Н.Б өгөөд явуулсан байх гэж бодсон.

Тэгэхэд 3-4 залуучууд миний толгой руу цохиод чулуу шидээд байсан. Би Н.Б тэр залуучуудтай хамт зугтаад явсан болохоор гомдоод таньдаг байсан, ганц Н.Б байсан болохоор Билгээ гэж хэлсэн. Би Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хааж өгнө үү гэж хэлсэн. Урьд өдөр нь манай дүүгийн төрсөн өдөр болоод архи ууж, согтуу байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Тухайн өдөр согтолтын зэрэг тогтоогоогүй. Би согтуу байсан болохоор санахгүй байна. Намайг хэн хутгалсанг мэдэхгүй. Би Н.У-тай зодолдож, 1-2 удаа цохисон байсан. Би Н.У-г олох хүсэлт гаргаагүй. Би мэдүүлэг өгөх анхны өдөр согтуу байсан, дараагийн өдөр эрүүл байсан. Би мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлгээ уншиж, гарын үсэг зурж байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201625022453 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууц/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 21-38х/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр байрны 29 тоот орон сууц буюу Н.А-н байр/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 45-55х/,

 

3. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр 59 дүгээр байрны 35 тоот орон сууц буюу гэрч Б.Э-н байранд нэгжлэг хийсэн тухай тогтоол, тэмдэглэл /нэгжлэгээр буу мэт зүйлийг уутны хамт хураан авсан/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 66-69х/,

 

4.1900-1950 Мэдээллийн лавлахаас авсан:

“...88023339 дугаартай хэрэглэгч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01:19:23 цагт тус лавлах руу холбогдон 1-р амаржих газрын зүүн талын Платиниум зочид буудалд такси дуудаж 67-60 УНД мөнгөлөг өнгөтэй Sonata 6 маркийн таксигаар үйлчлүүлсэн байна.” гэсэн лавлагаа баримт /хэргийн 13-р хавтас 67-68х/,

 

5. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6142 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 24 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцсэн “3” дугаартай 2 ширхэг гарын мөр, “9” дугаартай 1 ширхэг гарын мөрүүд нь А. Ч гэгчийн баруун гарын дунд, ядам, зүүн гарын эрхий хуруугаар, “10” дугаартай 2 ширхэг гарын мөр, “11” дугаартай 1 ширхэг гарын мөр, “14” дугаартай 2 ширхэг гарын мөр, “17” дугаартай 1 ширхэг гарын мөрүүд нь Н. Э гэгчийн зүүн гарын эрхий, долоовор, дунд хуруугаар, “19” дугаартай 1 ширхэг гарын мөр, “20” дугаартай 3 ширхэг гарын мөр, “22” дугаартай 1 ширхэг гарын мөрүүд нь А. М гэгчийн баруун гарын эрхий, долоовор, дунд, ядам хуруугаар тус тус үүсгэгдсэн мөрүүд байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 125х/,

 

6. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6218 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гарсан 13х8мм, 3х2.5см, 12х8мм, 19х32см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 145х/,

 

7. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6171 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн цамцанд 6мм, 5мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхайнууд гарсан байна.

2. Бусад хувцаснууд уранхайгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 150х/,

 

8. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8848 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бэлтгэлийн өмд, юүдэнтэй хар өнгийн цамц, ханцуйгүй хар өнгийн жилетик, хар өнгийн саравчтай CrossFit гэсэн бичигтэй цэнхэр өнгийн малгай, цэнхэр өнгийн футболкан дээр цус илэрсэн.

2. Хар өнгийн бэлтгэлийн өмд, юүдэнтэй хар өнгийн цамц, хар өнгийн саравчтай CrossFit гэсэн бичигтэй цэнхэр өнгийн малгайн дээрх цус нь ABO системээр AВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.

3. Ханцуйгүй хар өнгийн жилетик дээрх цус нь ABO системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

4. Цэнхэр өнгийн футболкан дээрх цусанд урвал явагдаагүй тул бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 156х/,

 

9. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8846 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн ханцуйгүй куртик, юүдэнтэй цэнхэр өнгийн цамц, саарал өнгийн футболка, хөх өнгийн бэлтгэлийн өмдөн дээр цус илэрсэн.

2. Юүдэнтэй цэнхэр өнгийн цамц, саарал өнгийн футболкан дээрх цус нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна.

3. Саарал өнгийн ханцуйгүй куртик, хөх өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 160х/,

 

10. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8841 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй саарал өнгийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, судалтай хөх өнгийн майк, саарал өнгийн хос оймсон дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2. Юүдэнтэй саарал өнгийн цамцан дээрх цус нь ABO системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

3. Саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цус нь ABO системээр AB/IV/ бүлгийн харьяалалтай байна.

4. Судалтай хөх өнгийн майк, саарал өнгийн хос оймсон дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 162х/,

11. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын мэргэшсэн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6169 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн майканд уранхай, цоорсон уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 163х/,

 

12. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8842 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй хар өнгийн хантааз, юүдэнтэй хар өнгийн цамц, хөх алаг өнгийн зузаан нилон өмдөн дээр цус илэрсэн.

2. Юүдэнтэй хар өнгийн цамц, хөх алаг өнгийн зузаан нилон өмдөн дээрх цус нь ABO системээр O/I/ бүлгийн харьяалалтай байна.

3. Ханцуйгүй хар өнгийн хантаазан дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 168х/,

 

13. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8844 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн дженсэн өмдөн дээр цус илэрсэн. Энэ нь ABO системээр AB/IV/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 172х/,

 

14. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8847 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй саарал өнгийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн футболка, улаан өнгийн куртик дээр цус илэрсэн.

2. Саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цус нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна.

3. Саарал өнгийн футболкан дээрх цус нь ABO системээр B/IV/ бүлгийн харьяалалтай байна.

4. Юүдэнтэй саарал өнгийн цамц, улаан өнгийн куртик дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 176х/,

 

15. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8845 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар саарал алаг өнгийн бэлтгэлийн өмдөн дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2. Хар саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

3. Ханцуйгүй хөх өнгийн жинсен зузаан цээживч, хар саарал алаг өнгийн бэлтгэлийн цамцан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 180х/,

 

16. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 8840 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футбольканы урд энгэрийн доод хэсэгт цус илэрсэн. Уг цусны бүлгийн харьяалал тогтооход дээж хүрэлцэхгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 182х/,

 

17. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9849 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн мөнгө боох зориулалтын цаас дээр биологийн ямар нэгэн зүйл байна.

2. Уг биологийн гаралтай зүйл нь цус байна.

3. Мөнгө боох зориулалтын цаас дээр илэрсэн цус B/III/ бүлгийн харьяалалтай байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дэвтэр дээр биологийн ямар нэгэн зүйл байна.

5. Уг биологийн гаралтай зүйл нь цус байна.

6. Ягаан өнгийн дэвтэр дээр илэрсэн цус B/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 202х/,

 

18. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8849 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэхэд trophy master гэсэн бичигтэй 12 см хуванцар саарал өнгийн иштэй 24 см урттай хутган дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2.Trophy master гэсэн бичигтэй 12 см хуванцар саарал өнгийн иштэй 24 см урттай хутган дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.

3.13 см хар өнгийн хуванцар иштэй 34 см урттай хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 215х/,

 

19. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний газрын Сүхбаатар дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/380 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 7, 8, 12, 15 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй 7 дугаартай 1 ширхэг гарын мөр санд 2005-2105-ХУД, 11042, 2501532, MN003420002157, MN000710006314 гэсэн дугааруудаар бүртгэгдэж байсан Ё.Б-ийн зүүн гарын дунд хуруугаар, 15 дугаартай гарын мөр санд 2513444, 114616, MN0000ШШГО3986, MN003220002949, MN005210005066 гэсэн дугааруудаар бүртгэгдэж байсан. Б.Н-ийн зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй 8, 12 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр, дардасуудтай тохирохгүй.” гэсэн дүгнэлт /3хх-ийн 220-237х/,

 

20. Ё.Б-ийн эзэмшлийн 20-15 УНН дугаартай Т.Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 106-116х/,

 

21. “Мэнгүжин Мао” ХХК-ийн эзэмшлийн 04-38 УБҮ дугаартай Nissan Patrol маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд / хэргийн 1-р хавтас 122-126х/,

 

22. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 30/17 дугаартай дүгнэлтэд:

1, 2. Н овогтой А нь сэтгэцийн хувьд эрүүл, урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй байсан болно.

3. Н овогтой А нь сэтгэцийн хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.

4. Б овогтой Э нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 250х/,

23. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай дүгнэлтэд:

1. М.А нь урьд өмнө нь 2015 онд СЭМҮТ-ийн 3-р клиникт “Органик сульдал” оношоор 11 хоног эмчлүүлсэн гэх 6216 дугаартай өвчний түүх байна.

2. Одоо М.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3.Одоо М.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4.М.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.М.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 4-р хавтас 5-8/,

 

24. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 281 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Н нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Б.Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 4-р хавтас 10-11/,

 

25. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 279 дугаартай дүгнэлтэд:

1. С.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. С.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. С.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. С.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. С.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 4-р хавтас 13-14/,

 

26. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Б нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээ байхгүй байна.

2. Н.Б нь сэтгэцийн өвчингүй байна.

3. Н.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Н.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 4-р хавтас 16-17/,

 

27. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 305 дугаартай дүгнэлтэд:

1. Л.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

2. Одоо Л.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Л.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Л.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Л.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 4-р хавтас 19-21/,

 

28. Жолоодох эрхийн үнэмлэх /12.500 төгрөг/ болон иргэний үнэмлэхийн /15.000 төгрөг/ үнэлгээний талаарх албан бичгүүд /хэргийн 6-р хавтас 88-89х/,

 

29. Монгол банкны Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн лавлагаа /2,273.59/ /хэргийн 6-р хавтас 96х/,

 

30. Дээрмийн хэргийн нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ тогтоосон “Дамно” хөрөнгө үнэлгээний ХХК-ийн үнэлгээний тайлан /хэргийн 15 дугаар хавтас 147-164х/,

 

31. Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 13 дугаар хавтас 116-123х, 127-135х, 136-144х/,

 

32. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13 дугаар хавтас 124-126х/,

 

33. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.З мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

“...Уг ажиллагаагаар гэрч Б.З-аас би өөрийн төрсөн дүү Б.Н-ийн найз болох Н.Б намайг 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр над руу өөрийнхөө дугаараас залгаад та ажил дээр ирээд уулзаадах гэхээр нь би Да хүрээ зах дээр очиж уулзахад надад хар гялгар ууттай 6 сая төгрөг болон хавтсан гэртэй цагаан саарал өнгийн Самсунг галакси эс-6 плас эджэ маркийн гар утсыг надад өгөөд “үүнийг Н таньд л өгөөрэй гэсэн, өөр хүнд битгий өгөөрэй” гэж хэлэхээр нь би аваад тэр мөнгийг өөрийнхөө ажил болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын Баялаг-Ундраа төвийн 4 дүгээр давхар 68-р лангууны доод хэсэгт өөрийнхөө мөнгө тавьдаг хэсэгт ил тавьчихсан.

...Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 119 тоот өрөөнд орж ирэн мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан 6 боодол бүхий мөнгийг гэрч Б.З нараар өөрөөр нь тоолуулахд 6.0 сая төгрөг буюу 10.000 төгрөгийн дэвсгэрт-566 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт-15 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт-8 ширхэг тус тус байснаар ажиллагааг дуусгаж, ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 134-142х/,

 

34. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.О-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 143-148х/,

35. ШШҮХ-ийн галт зэвсгийн лабораторийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6237 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд сангийн анги АК4494 дугаартай, замаг 494 дугаартай, 2008 онд ОХУ-д ан агнуурын зориулалтай үйлдвэрлэгдсэн Вепрь загварын хагас автомат ажиллагаатай карабин буу ирүүлсэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэж болно.

3. Шинжилгээнд ирүүлсэн буу нь 7,62х39 мм калибртай байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазиныг сангийн анги АК4494 дугаартай, замаг 494 дугаартай Вепрь загварын карабин буунд ашиглаж болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинд байсан 10 ширхэг сумнаас дээж болгон 5 ширхэг сумаар буудлага хийхэд буудлага үйлдэж байна.

6. Бууны аль нэг хэсэгт байсан дугаар, заводын тэмдэг тэмдэглэгээг арилгаж өөрчлөгдсөн шинж тэмдэг илрэхгүй байна.

7. Бууны аль нэг хэсгийг засварлан шинж байдал илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн буунд зориулалтын нэмэлт тоноглол хийсэн бөгөөд энэ нь буудлага үйлдэх болон түүний ашиглалтанд нөлөөлөхгүй.

8. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинд байсан 10 ширхэг сумнаас дээж болгон 5 ширхэг сумаар буудлага хийхэд буудлага үйлдэж байна.

9. Шинжилгээнд 1975 онд хуучнаар ЗХУ-ын Фрунзед байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, ган зүрхэвчтэй, 7.62 х 39 мм калибртай нийт 11 ширхэг сумнууд ирүүлсэн байна.

10.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинтай 10 ширхэг сум нь
Ё.Бийн эзэмшлийн 20-15 УНН улсын дугаартай автомашины зүүн урд талын суудал дээрээс хурааж авсан гэх 1 ширхэг сум нь нэг төрлийн сумнууд байна. Эдгээр сумнууд нь байлдааны зориулалттай буюу хошуу нь ган зүрхэвчтэй
байна.

11. Шинжилгээнд ирүүлсэн 11 ширхэг сум нь үйлдвэрийн хийцийнх болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 186-189х/,

 

36. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч М.Чинбатын өгсөн:

“...Шинжилгээнд ирүүлсэн сумнуудын хонгионы малгайн хэсэг буюу ёроолын гадаргууд тухайн сумны зориулалт, үйлдвэрлэгдсэн он, үйлдвэрийн тэмдэг тэмдэглэгээ зэрэг шаардлагатай мэдээллийг агуулсан тэмдэг тэмдэглэгээг үлдээдэг юм. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудын малгайн хэсэгт 12 цагийн чигт 60 гэсэн тэмдэглэгээ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан одоогийн Киргиз улсын Бишкен хотын зэвсгийн үйлдвэрт үйлдвэрлэгдснийг илэрхийлж байна.

Харин 6 цагийн чигт 75 гэсэн тэмдэглэгээ нь 1975 онд үйлдвэрлэгдсэн болохыг илэрхийлж байгаа юм. Ийнхүү үйлдвэрлэсэн он, үйлдвэрийн тэмдэглэгээг хонгионы малгайн хэсэгт хийж үлдээж байх талаар хуучин ЗХУ, түүний бүрэлдэхүүн байсан одоогийн хамтын нийгэмлэгийн орнууд, мөн тэр үеийн Варшавын гэрээний орнууд харилцан тохиролцсон байдаг.

1990 оны эхэн үеэс эхлэн 7.62х39 мм-ийн 1943 оны засварын шинжилгээнд ирүүлсэн 11 ширхэг сумтай адил /гадаад хэлбэр хийцийн хувьд адил/ ангийн буюу ган зүрхэвчгүй сумнуудыг үйлдвэрлэж эхэлсэн байдаг.

Шинжилгээнд ирүүлсэн сумнуудыг үйлвэрлэж байх үед буюу 1975 онд 7.62х39мм ан агнуурын сум зохион бүтээгдэж байгаагүй. Тэр үед энэ төрлийн сумыг зөвхөн байлдааны зориулалттай байсан бөгөөд шинжилгээнд ирүүлсэн сумны гадаргууд, шатаах, хуяг нэвтлэх, гэрэлтүүлэх гэх мэт тусгай зориулалтын тэмдэглэгээ байхгүй тул эдгээр сумнууд нь “ган зүрхэвч бүхий, ердийн байлдааны сум” болно.

Байлдааны зориулалттай сум нь ан агнуур, спорт сургалтанд ашиглах сумнаас ялгаатай. 

нэгдүгээрт: Байлдааны зориулалтай сум нь галт зэвсгийн хуулийн холбогдох заалтуудаар хуулиар хориглогдсон. Өөрөөр хэлбэл ган зүрхэвчтэй, мөн хуяг нэвтлэн, шатаах гэх мэт тусгай зориулалттай сумнууд байна.

хоёрдугаарт: сумны хошууны нэвт цохих хөнөөлийн чадвар нь илүү, тусгалын хувьд илүү гэх мэт техникийн үзүүлэлтийн хувьд давуу байдаг. Цэргийн бус зориулалттай үйлдвэрлэгдсэн энэ төрлийн болон бусад төрлийн сумнуудын хонгионы малгай хэсэгт үйлдвэрийн тэмдэг, хошууны калибр, хонгионы өндөр, дарьны бүтэц зэргийг илэрхийлсэн, мөн худалдааны зориулалттай /агуулгатай тэмдэг тэмдэглэгээ/ байдгаараа ялгарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 195-196х/,

 

37. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Э-аас:

...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20.000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, 88 ширхэг 10.000 төгрөгний дэвсгэрт нийт 900.000 төгрөг хураан авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 149х/,

 

38. Мөрдөн байцаалтын шатанд М.А-ээс:

“...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийнх нь хар өнгөтэй, Ай фоне-4 маркийн гар утас, түр жолооны үнэмлэх зэргийг хураан авсан.” тогтоол, тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 150-151х/,

 

39. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.М

“...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1.500.000 төгрөг, 800 ам.доллар хураан авсан.” тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 152-154х/,

 

40. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Л:

“...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Н.Бын хадгалуулсан 7.500.000 төгрөгийг хураан авсан.” тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 155-156х/,

 

41. Гэрч Б . Мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оноос 2017 оны хоооронд Б ээлжлэн смен маягаар машиныг нь барьж таксинд явдаг байсан. 2016 оны 10 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ шөнө 01 цаг өнгөрч байхад 1 дүгээр төрөхийн баруун талын Платиниум зочид буудалд такси дуудаж байна гэж станцаар мэдээллэхээр нь ойрхон явж байсан учраас тэр дуудлагыг авсан. Тэгээд Платиниум зочид буудлын гадаа очиход 1 дүгээр төрөхийн хашааны тэндээс 3 залуу хүрч ирээд машинд суусан. Тэр залуучууд их биерхүү залуучууд байсан бөгөөд хоорондоо нэг их юм ярихгүй байсан. Миний мэдэж байгаагаар тэр залуучууд согтуу байсан ба нилээн архи үнэртэж байсан.

Би тэр залуучуудыг суулгаад явж байхдаа голын толиндоо харсан чинь нэг нь ах хүү яасан муухай хараад байна уу үгүй юу гэсэн. Тэгэхээр нь би тэд нарыг эвгүй залуучууд байна гэж бодоод нэг их юм дугараагүй. Тэр 3 залуугийн нэг нь махлаг, бордуу царайтай байсан бөгөөд тэр нь урд сандал дээр миний хажууд суусан. Нөгөө хоёр нь ямархуу царайтай байсныг сайн санахгүй байна. Би эдгээр залуучуудыг одоо харвал танихгүй. Би тэр залуучуудыг хаана буулгаснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан би тэр 3 залуугаас айсан учраас хурдхан л хүрэх газар нь хүргээд мөнгөө аваад явсан. Тэр залуучууд хаана буусан, хэдэн төгрөг өгч тооцоогоо хийсэн талаар үнэхээр санахгүй байна. Тэр залуучууд хэн нэгнийг зодсон, дээрэмдсэн талаар хоорондоо яриагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-р хавтас 70х/,

 

42.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улаан загалмай нийгэмлэгээс хяналтын камерын бичлэгийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 157-167х/,

 

43. Хохирогч Н.Э, Я.Ц, Ж.П, В.Э, Ж.Н, Б.Г, А.М, Д.Л нарын биед үзлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 7-40х/,

 

44. Хохирогч А.Ч талаарх мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 41-42х/,

45. Шүүгдэгч Н.А цус мэт зүйлээр бохирлогдсон хувцсыг хураан авсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 43-44х/,

 

46.Хохирогч П. ийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 2-р хавтас 45-46х/,

 

47. Батхаан зочид буудлын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 51-52х/,

 

48. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” XXX-ийн хашаан дотор/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-р хавтас 68-71х/,

 

50. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зебра” XXX-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-р хавтас 72-75х/,

 

51. Хохирогч О.Т Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хэргийн 16-р хавтас 189-197х/,

 

52. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 53-54х/,

 

53. 20-15 УНН дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан 2 ширхэг хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 55х/,

 

54. Гэрч Б.Э-ийн байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан буунд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 56-58х/,

 

55. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоолууд /хэргийн 2-р хавтас 128-131, хэргийн 16-р хавтас 88-89х/,

 

56. Хохирогч О.Т-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-р хавтас 76-80х/,

 

57. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Т-аар таньж олуулах ажиллагаа хийсэн:

“...2017 оны 09 сарын 08-ны өдөр намайг хутгалсан залууг би танина. Тэр залуугийн нэрийг Б гэдэг. Би тэр хэрэг гарахаас өмнө 1 жилийн өмнөөс таньдаг болсон хуурай ах дүүгийн холбоотой хүмүүс юм. Би хавсралт №1 хуудсанд байгаа хүмүүсийн зургыг сайн харлаа. Намайг хутгалсан залуу бол №3 дугаарт байгаа халимаг үсний засалттай, хүрэн шар өнгийн цамц өмссөн Б мөн байна. Би Б хаанаас нь ч хараад танина.” гэсэн тэмдэглэл /хэргийн 16-р хавтас 83-84х/,

 

58. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16-р хавтас 85-86х/,

 

59. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.У-ийн өгсөн:

“...Би ХУД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Х ХХК-д байрлах засварчны өрөөндөө ажлаа хийж байх үед 12 цагийн орчим манай өрөөний хаалгаар 20 гаран насны дунд зэргийн нуруутай махлаг биетэй цайвар царайтай, хар футболктой, саарал өнгийн өрөөсөн пүүзтэй залуу би хүнд хутгалуулчихлаа би энд чинь нуугдаж байя та хүнд битгий хэлээрэй гэсэн. Уг залуу хутгалуулсан гэх газраа надад харуулсан чинь баруун бөөрний орчимд нь улайсан юм харагдаж байсан. Тэгээд би өрөөнөөс гараад өөрийнхөө гар утсаар цагдаа дуудах гээд зогсож байсан чинь уг залуу манай өрөөнөөс гараад явсан. Уг залууг хар өнгийн жийп машинтай хүн ирж авч явсан.

Манай өрөөнд орж ирсэн залуу ямар нэгэн юм яриагүй. Уг залуу нь баруун бөөр хэвлийн орчимд нь улайсан байсан ямар нэг цус гарч байгаа нь харагдаагүй, манай өрөөнд шалан дээр цус тусаагүй. Хар өнгийн Ланд крүзер маркийн 9977 УБР улсын дугаартай машинтай хүмүүс авч явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 97-98х/,

 

60. Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б-ийн өгсөн:

“...Би “Х” ХХК-д 4 жилийн өмнөөс харуулын ажлыг хийж байна. Манай компаний байршил Хан-Уул дүүргийн АПУ-ын сүүний үйлдвэрийн хойд талд байдаг. 2017 оны 09 сарын 08-наас 09-нд би компани дээр жижүүрт гарч харуулын үүрэг гүйцэтгэсэн. Би өдөр 12 цагийн орчим захирлын автомашиныг угаалгах гээд хажуу талын “Хатантуул” авто угаалгын газар руу захирлын машиныг аваад явсан юм. 1 цаг орчмын дараа эргээд ирэхэд оффисын үүднээс 2-оос 3 метрийн зайд цус дуссан юм шиг мөр харагдсан. Мөн хашааны том хаалганы зүүн багананы орчим цус дуссан юм шиг улаан өнгийн толбонууд байсан. Оффис дотор байсан цахилгаанчин У ахаас асуухад “нэг залуу оффис дотор гүйж орж ирээд намайг хүн хөөгөөд байна” гээд токарийн машины ард сууж байсан гэсэн. Цагдаад дуудахад нөгөө залуу гүйгээд гараад явсан гэсэн. Тухайн үед өөр хүн орж ирээгүй. Тэр өдөр дотор талд ямар нэгэн маргалдсан, зодолдсон асуудал байхгүй. Тэдгээр хүмүүс маргалдсан бол гадаа маргалдсан байж магадгүй. Өөр юу ч болоогүй. Оффисын байранд ямар нэгэн ул мөр юу ч байхгүй байсан. Гадна талд цус дуссан юм шиг мөр үлдсэн байсан. Тэр дээр тухайн үедээ элс асгаад дарсан юм. Би тэр хүнийг орж ирэхэд нь байгаагүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн  мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 99-100х/,

 

61. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Н-ийн өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 08-ны 14 цаг 45 минутанд хотын түргэн тусламжаар хутгалуулж гэмтсэн хүн ирсэн гэж хүлээн авахаас дуудахад гэмтлийн хүлээн авах дээр очиж үзсэн. 103-ын түргэн тусламжаар хэвлий тус газраа хатгагдсан шархтай 40 гаран насны эрэгтэй хүн ирсэн. Үзлэг хийж шархыг нь шалгахад хэвлийн хөндий рүү нэвтэрсэн байсан тул яаралтай журмаар өвчний түүх нээж, хагалгаанд оруулсан. Хагалгаан дээр хэвлийн хөндийг нээж шалгахад нарийн гэдэс нэвт хатгагдсан шархтай, хэвлийн хөндийд цус алдсан. Их сэмжнээс цус алдаж байсан. Нарийн гэдсийг оёж, сэмжний цус алдалтыг зогсоож хэвлийн хөндийд алдсан цусыг соруулж цэвэрлэн угаасан. Хэвлийд гуурс тавьж, хэвлийн хагалгааг дуусгасан.

О.Т нь анх орж ирэхдээ согтуу, юм асуухад нэрээ хэлж, асуултанд хариулж байсан. Анх ирэхдээ ганцаараа, түргэний эмчтэй ирсэн. Түргэний эмчийг нь сайн мэдэхгүй байна. Намайг хүнээ үзэх гэж ирэхэд түргэний эмч хүлээлгэж өгөөд явсан байсан. Хагалгаанд орохын өмнө эхнэр нь гэх эмэгтэй ирсэн байсан. Нэрийг нь мэдэхгүй. Утасны дугаар нь 94595959 гэсэн. Хагалгаанд орсны маргааш нь О.Т эмнэлгээс оргоод явсан байсан. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Эхнэр рүү нь ярихад эхнэр нь мэдэхгүй байсан. Би Ням гаригт жижүүрт гарахдаа О.Т нь алга болсныг мэдсэн. Хагалгаанд оруулсны дараа нь бас дүү нь гэх 2 залуу байх шиг байсан. Би бас сайн анзаараагүй. О.Т нь бас өмнө нь зүрхний хагалгаанд орж байсан гэсэн. Хуучны шарх сорви биен дээр нь байсан. Хагалгаанд орсны дараа эхнэр нь сахиж байгаад өглөө нь хүүхэд рүүгээ явсан хойгуур нь О.Т гараад явсан юм шиг байна. Эхнэр нь утсаар тэгж ярьсан. Мөн эхнэрт нь хагалгаанд орсны дараа хоол, ус хэрэглэж болохгүй, дуслаар тэжээгдэх ёстой гэдгийг нь хэлсэн. Мөн манайд эмчилгээний төлбөр тооцоо 330.000 төгрөгийг эхнэр нь төлсөн байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 101-102х/,

 

62. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14096 тоот дүгнэлтэд:

1. А.Ч-ийн биед дээд уруул, зүүн сарвууны няцарсан шарх, толгой, нүүр, цээж, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 101х/,

 

63.Шүүх эмнэлгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн шинжилгээний 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн материалаар А.Ч-ийн баруун чамархай хэсэгт няцарсан шарх бүхий гэмтэл учирсан байна.

2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь цохих, цохигдох үед үүсэх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт  /хэргийн 3-р хавтас 103-105х/,

 

64. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14010 тоот дүгнэлтэд:

1. Д.Л-гийн биед нүүр, зүүн гарын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 107х/,

 

65. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14045 тоот дүгнэлтэд:

1. Э-ын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт, зулгаралт, баруун чихний дэлбээнд зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 109х/,

 

66. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14100 тоот дүгнэлтэд:

1. П.Т-ийн биед тархины дунд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 111х/,

 

67. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 14054 тоот дүгнэлтэд:

1. Н-ийн биед дагз, зүүн чих, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 113х/,

 

68. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 14048 тоот дүгнэлтэд:

1. Б.Г-н биед зүүн чих, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чих, дух, зүүн нүдний дор, хамарт зулгаралт, зүүн мөрөнд, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйчлэлээр тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 115х/,

 

69. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14053 тоот дүгнэлтэд:

1. Эын биед зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 117х/,

 

70. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14055 тоот дүгнэлтэд:

1. М-ын биед дагз, баруун чамархай, зүүн чихний ар, баруун нүдний эргэн тойрон, баруун хацар, хамрын нуруу, дух, хэвлий, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 119х/,

 

71. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14063 тоот дүгнэлтэд:

1. П-ын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алим, дух, зүүн хацар, шанаа, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 123х/,

 

72. Шүүх эмнэлгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1063 тоот дүгнэлтэд:

1. О.Т-ын биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн шарх, хагалгааны дараах байдал /2017.09.08/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 16-р хавтас 145х/,

 

73. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Н-ийн өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр орой 17:00 цагийн үед найз Бтай уулзахаар Сүхбаатар дүүргийн Япон элчингийн зүүн талд байрлах байшинд очсон юм. Намайг тэнд очиход Ш гэх хочтой хүн, мөн найк Б, байрны эзэн Ч, Д, Ц, Л, мөн танихгүй 2 залуу хоорондоо юм яриад байж байсан. Гэтэл Ландага гэх хочтой Б таньдаг ах гаднаас орж  ирсэн. ...Бид нар юм яриад сууж байхад Ландага, Ш гэх хочтой А хүмүүс гараад явцгаасан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Б, Д, Ц, Л, мөн нэг залуу, бид нар зургаа хоорондоо 13 модны покер гэх тоглоомыг бооцоотой тоглоод сууж байтал 00:30 цагийн орчимд хаалга тогшсон.

Тухайн үед хаалга Ч онгойлгосон. Гэтэл урт хошуутай буу барьсан хүн, мөн араас нь Ш хочтой А хашгираад, бас цаана нь хэдэн залуучууд бүгд /5-н хүн орж ирэх шиг болсон/ дайрч орж ирсэн. Гартаа буу барьсан залуу нь “бүгд хэвтээд” гэж орилсон. Тэгэхэд тэр байранд байсан бүх хүмүүс газарт доош харж хэвтсэн, Ш хочит А нь газарт хэвтсэн хүмүүсийг зодож эхэлсэн, мөн хамт орж ирсэн залуучууд “өндийж болохгүй” гээд дээрээс дэвсээд байсан.

Тэд нар “мөнгө төгрөг хаана байна” гэж орилсон. А нь Б-г ал гээд,  Ч болон Д нарыг “мөнгө хаана байна, энэ хоёрыг ал” гэх мэтээр хашгираад байсан. Тухайн үед намайг доошоо хараад хэвтэж байхад нэг залуу миний дээрээс хөлөөрөө дэвсээд байсан ба миний өмдний халаасанд байсан гар утсыг авсан. Мөн миний өмсөж явсан бор өнгийн саравчтай малгай алга болсон байсан. Тэнд байсан залуучууд бүгд орилоод хүмүүсийг газарт хэвтүүлээд зодож байгаад гараад явсан. Орон дээр байсан даавууг толгой дээр шидсэн болохоор би тэр залуучуудын царай зүсийг нь сайн харж чадаагүй, дээшээ өндийх гэтэл  дээрээс дэвсэж зодоод байсан. тэр хүмүүсийг гараад явсны дараа Б цагдаа дуудсан.

...Миний харснаар  буу барьсан залуу нь 160 см орчим нуруутай, хар малгай өмссөн, нүүрэндээ цагаан ороолт шиг зүйл ороож, царайгаа халхалсан, хар өнгийн куртка өмссөн байсан. Би АКА маркийн буу барьсан байна гэж харсан, их урт хошуутай байсан. Ш гэх хочтой залуу нь махлагдуу, бор царайтай, цэнхэр өнгийн жинсэн яак, өмдтэй хар өнгийн саравчтай малгайтай, том размерын пүүзтэй байсан. Бусад залуучуудыг нь харж амжаагүй, ямар ч л байсан 6-н залуу орж ирэх шиг болсон.

Ш гэх А нь гартаа 30-см орчим хутга барьсан байсан. Хамгийн эхэнд орж ирсэн залуу буу барьсан байсан, бусад залуучууд юу барьсныг хараагүй. Гартаа буу барьсан залуу нь бууныхаа магазиныг хойш нь татаад цэнэглэж байсан тэгээд бүгд доошоо хэвтсэн. А намайг миний дээрээс дэвссэн. Тухайн үед Ш гэх залуу нь “У наадуулаа ал гээд, мөн Дээгий Ч ал Уа” гээд орилоод байсан У гэх нэрийг олон удаа дуудсан. Өөр ямар нэг нэр хэлээгүй. Тухайн үед өрөөнд ширээн дээр мөнгө байгаагүй, цаана хүмүүсийн цүнх болон шкафанд л мөнгө байсан байх. ...Мөн дайрч орж ирсэн хүмүүс “мөнгө чинь хаана байна, мөнгөө гаргаж өг” гээд Д буюу Т, Ч буюу Ч нарыг зодоод байсан. Ч их зодсон, нүүр ам нь битүү цус болсон байсан.

...Дайрч орж ирсэн хүмүүс биднийг дээрээс хөлөөрөө өшиглөж дэвсэж байсан ба намайг 2-3 удаа дээрээс дэвссэн. Өөрөөр цохиж өшиглөөгүй, намайг яг ямар содон шинж тэмдэгтэй хүн өшиглөсөн болохыг хараагүй ээ. Миний дээрээс дэвссэн хүмүүс надад хандаж юу хэлснийг санахгүй байна. Би Ш хочтой А-ийг хоолойгоор нь таньсан бөгөөд А, Ч, Т хоёрыг “мөнгөө гаргаж өг, мөн наадуулаа ал, бууд, эрхтэнийг нь тасдаад аманд нь хий” гэж байсан. Бас “У наадуулаа ал” гэж орилж байхыг нь би сонсоод А орилж байна гэж хоолойгоор нь таньсан. Би Э найз бөгөөд паркын Б хочтой,  одоогоос 1 сар гаруйн өмнө А-тай анх танилцуулж байсан юм.

...Би зодуулсаны улмаас учирсан гэмтлээ үзүүлэхээр эмнэлэгт хандаагүй бөгөөд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй учир зодуулсантай холбоотойгоор нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Хэрэг гарах үед надад бэлэн мөнгө байгаагүй, гар утас болон малгай хоёроо алдсан юм. Миний малгай Бугати брендийн бор өнгийн шинэ малгай, хэрэг гардаг өдөр Хан бүргэдэйгээс 186.000 /нэг зуун наян зургаа/ мянган төгрөгөөр худалдан авсан.  Малгай саравчтай, бор өнгөтэй, зөөлөн даавуун малгай байсан. Би малгайгаа авсан үнээр нь үнэлж байна. Миний халаасанд байсан Самсунг S7 маркийн гар утсыг 2 хоногийн өмнө Тэди төвөөс 1.380.000 төгрөгөөр худалдаж авсан юм. 9911..., 9192..., гэх дугаартай, сериал нь 357224/07/594615/7 байсан. Би гар утсаа авсан үнээр нь буюу 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгөөр үнэлж байна. Өөрөөр надаас алдагдсан зүйл байхгүй. ... Намайг багаас маань Х гэж дууддаг байсан юм. Сүүлийн үед хүмүүс Элеганс Х гэж дуудаад байгаа юм. Надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2-р хавтас 134-139х, 141х/,

 

74. Хохирогч Ж.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байгаад Э гэх найзруугаа 16 цагийн орчимд 91919706 дугаарын утас руу нь өөрийн 99119051 гэсэн дугаарын утаснаас залгаж ярьсан. Тэгэхэд Э Улаан загалмай нийгэмлэгийн хажууд байх 9 давхар байр байгаа, хүрээд ир гэхээр нь такси аваад очсон. Тэгээд тэр байрлуу ороод 8 давхарын 18 тоотод очтол Э, Н, Д, Ц, А, мөн нэрийг нь мэдэхгүй 25 орчим насны 2 залуу байсан. Мөн удалгүй Б ороод ирсэн байсан. Тэгээд би гэрт ороод удаагүй байтал А, Б хоёр “явлаа” гээд 18:00 цагийн орчимд гарсан.

Тэр үед гаднаас Ч, Б нар ар араасаа цувраад орж ирсэн. Тэгээд мөн л удалгүй 22 цагийн орчимд Г гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд Б, Ц, Д, Э, Н нар хөзөр тоглосон. Г, би Ч бид нар наагуур, цаагуур яваад тэднийг хөзөр тоглож байгааг нь хараад байцгааж байсан.

Тэгээд би сандал дээр суугаад тэд нарыг тоглохыг хараад сууж байтал “доошоо хараад хэвт” гээд бөөн хүмүүс пижигнээд ороод ирсэн. Тэгээд би хартал хар өнгийн пальто өмссөн, дундаж нуруутай бага зэргийн махлаг залуу, хар өнгийн урт буу /сайга гэх нэртэй буутай төстэй гэх/ барьчихсан залуу шууд ирээд намайг сандлаар цохиод “ална шүү хэвт” гэж хэлэхээр нь би шууд доошоо хараад хэвтсэн. Тэгээд нэг анзаараад хартал амаа дараад цагаан өнгийн алчуур зүүчихсэн нэг залуу харагдах шиг болсон.

Тэдгээр залуучууд бүгд л хутга барьсан санагдаж байна. Тэгтэл хэн нь байсан мэдэхгүй нэг залуу нь намайг хөлнөөс чирээд татахаар нь би “болиоч дээ” гэж хэлтэл нөгөө залуу дээрээс нэг дэвссэнээ намайг орхиод явсан. Тэр залуучууд бид нарыг бүгдийг нь л “хөл рүү нь бууд алаад өг” гээд орилоод байсан. Хажуугаар гарах болохоороо л дэвсээд өшиглөөд байсан. Хэн дэвсээд өшиглөөд байсныг хараагүй. Харах сөхөө ч байгаагүй. Би гараараа толгойгоо дараад хэвтсэн байтал тас гээд дух хавирга руу өшиглөх шиг болсон.

Тэгээд “Ч, Д 2-ыг мөнгөө авчир” гээд А орилоод байсан. Тэгтэл Ч “цаана чинь байгаа ш дээ” гэж хэлээд байх шиг байсан. Тэгж байснаа “за явцгаая” гээд пижигнээд гараад явцгаасан. ... бид нар босч ирээд бүгд л “цүнх, утас байхгүй байна” гээд ярилцаж эхэлсэн. Тэгтэл Г “миний цүнхэнд 1200 грамм алт байсан цүнхтэй алга болсон” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хэд чинь цагдаа, эмнэлэг дуудаад Ч бид хоёр гэмтэл рүү явсан.

...Тэнд тоглож байсан хүмүүст бол мөнгө байсан. Бүгд цүнхэндээ хийчихсэн байх шиг байсан. Надад гэхэд л 2.0 сая төгрөг байсан. Би тэр мөнгөө рулетэнд нь хийгээд алдчихсан. Цаад өрөөнд нь рулетны ширээ байсан юм. Элит хотхоны уг тоотыг Д, Ч хоёр нийлж түрээсэлсэн юм шиг байна лээ. Ямар ч байсан А орж ирээд орилоод байсан. Нөгөө хамт орж ирж биднийг зодож дээрэмдсэн хүмүүсийг хараагүй танихгүй. ... Миний гар утас куртикны халаасанд байсан. Надаас ямар нэгэн эд зүйлс аваагүй. ...

...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний цамц, өмд хоёр намайг зодуулсаны дараа урагдаагүй байсан. Харин цамц, өмд хоёр дээр байгаа цус бол миний цус юм. 2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит хотхоны 8 давхарын 18 тоотод дайрч орж ирсэн хүмүүс намайг зодож надтай хамт байсан хүмүүсийг дээрэмдсэн. Тухайн үед би зодуулаад зүүн нүдний дээд талын хөмсөг задарсан. Мөн дух хавдсан байсан. Өөрөөр биед гэмтэл шарх учраагүй байсан. Миний нүүрэнд учирсан гэмтлийг Ш хочтой А учруулсан юм. Намайг доошоо хараад хэвтэж байхад хэн нэгэн хүн “хэн бэ чи” гээд мөрнөөс татахаар нь би өндийгөөд харахад Ш хочтой А намайг татаж байсан. Би түүнд хандаж “би П байнаа” гэж хэлтэл тэрээр “П зодож болохгүй шүү” гэж хэлснээ юу болсон юм бүү мэд шууд миний нүүрэн тус газар өшиглөчихсөн. Тэгээд л миний нүүрэн дээр байгаа гэмтлийг учруулсан. А хамт орж ирсэн хүмүүсийг би танихгүй байх гэж бодож байна. Би тэднийг ерөөсөө харж чадаагүй учраас содон шинж тэмдэгийг нь нэрлэх боломжгүй байна. Мөн А хамт орж ирсэн хүмүүс бүгд нүүрээ далдалсан байсан. ... Би цус болсон цамцаа 2014 оны үед Ханбүргэдэй дэлгүүрээс 200.000 орчим мянган төгрөгөөр авч байсан санагдаж байна. Харин жинсэн өмдөө цамцтайгаа цуг 200.000 орчим мянган төгрөгөөр авч байсан. Би өөрийн цус болсон өмд, цамц хоёрыг үнэлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 145х, 147-148х/,

 

75. Хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэртээ байхад миний танил Д ах /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ надруу ...залгаад “ахын дүү хүрээд ирээч” гэж хэлэхээр нь байгаа газрыг нь заалгаад СБД-ийн 1-р хороо, 1-р төрөхийн баруун талын шар өнгөтэй 10 орчим давхар шинэ байрны 8 давхарт 18 тоотод ороход тэнд Д ах, зүс үл таних 7-8 хүн байх шиг байсан. Тэдгээр нь нэг ширээ тойроод сууцгаачихсан хөзөр тоглочихсон, ширээн дээр нь ус ундаа, чанасан махнаас өөр зүйл байгаагүй. Харин буйдан дээр 2-3 ширхэг хар өнгийн цүнх байсан ба дотор нь юу байсныг хараагүй. Тэгээд би цаашаа жижиг өрөөнд 20:00 цагийн үед ороод унтсан. Бараг 2-3 цаг унтсан байх. Тэгтэл нөгөө өрөөнд хүмүүсийн чанга чанг дуугарах, хэрэлдэх чимээ гарахаар нь би өрөөнөөс гартал зүс үл таних 6-7 залуу эрэгтэй хүмүүс ирчихсэн, 3 хүн нь миний хоёр гарнаас барьж аваад хутга тулгаад “ална шүү доошоо хэвт” гэж хэлэхээр нь би хэвтэхэд тэр 3 хүн миний  дээрээс дэвсэж, өшиглөөд гараараа нүүр ам, нуруу,хүзүү ер нь биеийн бүх газарт цохиж зодож эхэлсэн. Тэр хүмүүс хутга барьчихсан, харин нэг нь залуу нь буу барьчихсан юм шиг харагдсан. Шууд л намайг “энэ бацаанд ямар ч мөнгө төгрөг байхгүй, гуйлгачин банди байна, боовыг нь тасла” гэх зэргээр хооорондоо яриад байсан.

Би яг ямар царай зүстэй, ямар хувцас өмссөн, хүмүүс байсныг анзаарч харж чадаагүй, ... харин нэг нь алаг хүдтэй, хар сахалтай, 170 орчим см өндөр, туранхай биетэй, насыг нь хэлж мэдэхгүй байна. Эдгээр хүмүүс нь тэр өрөөнд хөзөр тоглоод сууж байсан хүмүүсийг бүгдийг нь зодож, бүх эд зүйлс, мөнгө төгрөгийг нь аваад явсан. Миний гар утсыг намайг зодож байсан 3 хүний нэг нь өмдний халаасыг ухаж байгаад аваад явсан.

...Би гар утсаа 1 сарын өмнө Скайтелын төвөөс 40.000 төгрөгөөр худалдан авсан, Нокиа маркийн хар өнгийн дэлгэц нь мэдрэгчтэй хуучин хэрэглэж байсан утас худалдаж авсан. Би гар утсаа үнэлэхгүй. И-мей дугаарыг нь мэдэхгүй. Надад өөр алдагдсан зүйл байхгүй ээ.

... Би “миний биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт, зулгаралт баруун чихний дэлбээнд зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт зэрэг хөнгөн гэмт тогтоогдлоо” гэсэн шинжээчийн №14045 дугаартай дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.

Хэрэг гардаг өдөр би хэрэг гарсан байрны нэг өрөөнд унтаж байсан юм. Гаднаас дайрч орж  ирсэн хүмүүс надтай хамт байранд байсан хүмүүсийг газарт хэвтүүлсэний дараа урт түрийтэй, хар билүү саарал өнгийн гуталтай, саарал өнгийн пальтотой залуу, мөн шар царайтай шаймидуу, эрүү болон уруулны дээд хэсэгт шингэндүү хар өнгийн сахалтай, алаг нүдтэй, /миний өмнөх мэдүүлэг дээрээ содон шинж тэмдэгийг нь дурдсан/  залуу хоёр миний дээрээс толгойн дээрээс дэвссэн. Энэ үед би дэвсүүлээд толгойгоороо паркетан шал хавсарч мөргөж байсан болохоор миний биед гэмтэл учирсан. Саарал пальто, урт түрийтэй гуталтай хүний царайг би харж чадаагүй. Харин алаг нүдтэй, шаймидуу нүүртэй шар залуу багцаагаар 25-30 орчим насны хүн байсан бөгөөд би тэр залууг харвал танина. Ер нь бол гаднаас дайрч орж ирсэн залуучуудын орилж байгаа дууг сонсоход бүгд ойролцоо насны буюу 25-35 орчим насны дандаа залуу хүмүүс шиг санагдсан. Харин өөр нэг хүмүүс Ш гэж хэлээд юм яриад байсан хүний хоолой хөгшин байсан. Би гаднаас дайрч орж ирсэн бусад хүмүүсийн содон шинж тэмдэгийг нь нэрлэж мэдэхгүй байна.

Д буюу Т ах, Ч ах, Х гээд ах, Бал гэх залуу, Б гээд нэг ах, Г гээд ах, Л гээд нэг ах, өөр нэг миний нэрийг нь мэдэхгүй 1-2 хүн байсан байхаа. Рулетны ширээг хэн ажиллуулсаныг би мэдэхгүй байна, бас хэн, хэн тоглосон болохыг мэдэхгүй байна. Хэрэг гарсан өдөр Т ах намайг дуудаж мах, ногоо, ундаа усанд явуулаад, би тэр зүйлсийг авч ирээд ногоо цэвэрлэж мах чанасан. Тэгээд хоол болсны дараа би Т ахад хандаж “ах би явчих уу” гэхэд намайг “байж бай” гэж хэлсэн юм. Т ах намайг шоудсан үедээ дуудаж машин бариулдаг, мөн хөдөөд адуундаа явуулж байсан. Намайг дуудах болгонд нь очиж машиныг нь барьж өгсөний хариуд надад Т ах 20.000-30.000 төгрөг өгдөг юм. Тухайн хэрэг гардаг өдөр Т ахыг надад мөнгө өгөх байх гэж горьдоод тухайн газарт байж байсан юм. Надтай хамт дээрэмдүүлсэн хүмүүс хэн нь хэдэн төгрөгтэй байсан талаар би ёстой мэдэхгүй байна. Би тэр алтыг ч олж хараагүй бөгөөд дээрмийн өмнө би тэр тухай ерөөсөө сонсоогүй. Хэрэг гарах үед дээрэмдүүлсэн хүмүүс надад мөнгөний тухайгаа хэлж намайг тоохгүй шүү дээ.

Би О гэх хүнийг танихгүй. ... Би дээр дурьдсанчлан намайг зодсон хоёр хүн хоёулаа гартаа хутгатай байсан бөгөөд шаймидуу нүүртэй залуу гартаа үзүүр нь мохойдуу, багцаагаар 30-35 орчим см урттай, ажлын хэсгийн урт нь багцаагаар 20-25 орчим см урттай, хутганы иш нь 10-15 см урттай, мөнгөлөг саарал хутгатай байсан. Би хутганы бариулны өнгө, хэлбэрийг харж амжаагүй ээ, хутганы ирний үзүүр нь мохоодуу байсан юм. Өөрөөр би хутгануудыг хараагүй ээ. Намайг зодсон шаймидуу нүүртэй хүн гартаа барьсан хутгаараа намайг доошоо харж хэвт, пизда минь хөдлөх юм бол ална шүү гээд чичээд байсан. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 149-150х, 153-154х/,

 

76.Хохирогч Б.Г-гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би хагас сайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн 23-00 УБР улсын дугаартай тоёота ланд крузер 200 маркийн авто машинтайгаа ганцаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу найз О /91905566/-аас өр болох 100 гаруй сая төгрөгийг авахаар явсан. Учир нь би өнгөрсөн хавар О-д алт угаадаг усан буу буюу скүүпер зарсан юм. Би 12:00 цагт эндээс гараад Ерөөд бараг 20:00 цагийн үед очсон. Явсаар байтал нэг мэдэхэд цаг тийм болсон байсан. Замдаа би Зүүн хараагаар дайрч хоол идчихээд явсан. Орой 20:00 цаг өнгөрч байхад очоод би О гэрт хоночихоод маргааш өглөө нь явах болоход О надад мулти витамины савтай 1240 грамм байгалийн цэвэршүүлээгүй алтыг 120 сая төгрөгийн тооцоондоо бодож өгснийг би авч цүнхэндээ хийгээд наашаа хот руу ганцаараа өдөр 11-12 цагийн үед гарсан.

О бас өөрийнхөө машинтай араас хот руу явсан. Замдаа бид хоёр уулзаад маргааш алтаа тушаагаад тооцоогоо бодъё гэж ярьж байсан юм. Хот руу би шинэ 22-ын товчоогоор 21:00 цаг өнгөрч байхад орж ирэхэд над руу Т 99074545 гэсэн дугаараас миний 99118011 гэсэн дугаар луу залгаад “ах хаана байна, сонин юу байна, би байраа түрээслэж байгаа Б, Х, Ч, Б бид нар байна, та ирэх юм уу” гэхээр нь би “замаараа дайраад гарна” гэж хэлсэн. Тэгээд би Таван шараас шууд ирэхээр болоход Т надад гэрийн хаягаа зааж өгсөн.

Тэгээд би 22:00 цаг болж байхад тэнд очсон. Очиход орц нь кодгүй байсан болохоор шууд 8 давхарт гараад очсон. Намайг орж ирэхэд Э /88000000/, Х/дугаарыг нь мэдэхгүй гэх/, Ч /96966969/, Б /99116363/, П /99119051/, М /дугаарыг нь мэдэхгүй гэх/ мөн дээр нь Д дүү гэх 2-3 залуучууд байсан ба Ч, М хоёр хоорондоо тоглоод бусад нь буу халаад сууж байсан. Би ороод тэд нартай юм хум яриад, тэр зуур сууж байсан чинь 00:00 цагийн үед “хаалга тогшлоо” гэж нэг нь хэлэхэд Ч хаалга онгойлгох гээд очтол гаднаас гэнэт буу, хутга барьсан 5-6 залуучууд “доошоо бол” гээд орилж чарлаад ороод ирсэн. Эхлээд Ч нүүр рүү буу барьчихсан хүн цохиж унагаад, “бүгдийг чинь ална шүү” гээд ороод ирцгээсэн.

Тэгээд би хальт өндийгөөд харахад миний танидагаас /Ш/ хочтой А гялтганасан цагийн өнгийн урт, никел материалтай хутга барьчихсан, Э “Шоо, чи яаж байгаа юм бэ, гэхэд ,чамайг ална, гээд Э луу хутга бариад дайрч байсан. Наагуур нь байсан залуучууд нь бид нарыг сандал, шил, тэрүүгээр байсан юм хумаар цохиж зодоод, гартаа байсан хутгануудаараа чичээд “хэвтэцгээ, бүгдийг чинь ална шүү” гэж хэлж байсан. Би тухайн үед гал зуухны текний наахан талд ширээний хажууд хэвтэж байсан. Тэд нарыг “доошоо хэвт” гэхээр нь би үг дуугүй доошоо хэвтэхэд Ш намайг ирж толгой руу өшиглөөд, дэвсээд байсан ба нөгөө залуучууд нь ч гэсэн нуруу туруу руу өшиглөөд байсан.

Ш миний нэрээр дуудаад “наадхаа ал, гуя руу нь, ард талаас нь хутгал” гэж орилж чарлаж байсан. Тэр үед би маш их айдастай байсан болохоор “Шоо чи болилдоо” гэж хэлэхэд намайг “чи битгий хуцаад бай, чамайг ална аа” гээд байсан. Энэ явдал бараг 30-аад минут болсон. Тэгээд бид нарын бүх эд зүйлсийг хамж аваад, Ш болон нөгөө залуучууд нь ч гэсэн бүгдэнгээс нь “мөнгө хаана байна” гэж орилоод зодоод байсан. М зодоод байсан чинь М “миний мөнгө шкафны шургуулганд байгаа” гэж зааж өгөхөд тэр мөнгийг нь нэг нь очиж авсан байх. Тэгж л сонсогдож байсан. Ч, Т хоёрыг бас “мөнгө төгрөгөө гаргаж өг” гээд л зодоод байсан. Ерөнхийдөө тэрүүгээр байсан үнэд хүрч болохуйц бүх зүйлсийг аваад шууд бүгдээрээ гараад явцгаасан.

Тэд нарыг гараад явсны дараа бид нар босцгоож бие биенээсээ асуугаад цагдаа руу Э дуудлага өгсөн. Сүүлд сонсож байхад Т лүү манай М гэх найз санаандгүйгээр залгахад нь Т утасныхаа дуудлагыг авчихаад ширээн доогуур шидчихсэн юм байна лээ. Тэгэнгүүт нь М тэрийг ойлгоод цагдаа руу утасдсан гэж байсан. Тэгээд өөрөө 2, 3 дүү нартайгаа явж байхад нь Ш залуучуудтайгаа номеруудаа боочихсон хар өнгийн ланд круйзер-200 маркийн автомашинтай хөдлөх гэж байсан ба М машинаа урдуур нь жаахан хаших марктай болоход дээшээ буудаад хажуугаар нь дайраад гараад явсан гэсэн.

...Ш А 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ба суллагдахад нь Э, Т, М, бид дөрөв Тахир соёотын хорих ангиас очиж авсан. Тэрнээс хойш бид нар ойр дотно харьцаатай, бие биедээ тусалж дэмжиж явдаг байсан. Ш А шоронгоос гарч ирсэнээс хойш хэн нь ч мөнгө өгсөн юм бүү мэд “хүмүүст мөнгө зээлчихлээ” л гэж ярьдаг байсан. Анх хэрэг болсон газарт очиход Ш хочтой А байгаагүй ээ. ... Бид нарын хувьд тэр үед архи уусан хүн нэг ч байгаагүй ээ. Харин тэдгээр залуучуудын гаргаж байгаа ааш авираас харахад согтуу байрын хүмүүс санагдсан. Үнэртэхийн сөхөө ч өгөөгүй. Хар малгайтай цамцтай байрын хувцастай дунд зэргийн нуруутай 30 гаран насны нүүрээ халхалчихсан байсныг санаж байна. Буу нь урт хошуутай, АК-47 маркийн буутай төстэй ч юм шиг, гэхдээ АК-47 гэхэд арай илүү урт хошуутай байсан. Миний бодлоор ангийн зориулалттай буу л гэж харсан. Яг хутгалуулсан хүн байхгүй. ... Ш 6 талтай саравчтай хар малгайтай, хар өнгийн нимгэн даавуун куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, бор пүүзэн гуталтай явж байсан. Бусад залуучуудын хувьд буутай залууг хальт харсанаар дээгүүрээ бараан өнгийн малгайтай цамц ч юм уу, гадуур хувцастай байсан. Бусад залуучууд дунд нэг саарал пальтотой залуу миний түрүүвч, цүнхийг авсан. Тэр залуу 25-27 орчим насны л залуу байх шиг байсан. Миний ажигласнаар тэдгээр залуучуудын 2-3 залуу нь Хас бүлгэмийхний өмсөөд байдаг урт түрийтэй хромон гутал шиг ижил гуталтай байсан.

30х30 см хэмжээтэй planten гэсэн бичигтэй бор цүнхийг би одоогоос 3 жилийн өмнө Хан бүргэдэй дэлгүүрээс 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тэрийг би үнэлэхгүй, түрийвчний хувьд урт загвартай 3 жилийн өмнө Хонгконгоос 500 хонгконг доллараар худалдаж авч байсан. Үүнийг би мөн адил үнэлэхгүй. Гар утасны самсунг галакси эс-6 эдже маркийн мөнгөлөг өнгийн гар утсыг 4 сарын өмнө 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо би 1 сая төгрөгөөр үнэлнэ. Түрийвчэн дотор миний бүх бичиг баримтууд болон бэлнээр 1.800.000 гаруй төгрөг байсан. 2.0 сая төгрөг байсан гэж бодож байсан боловч 200.000 гаруй төгрөгийг үрчихсэн санагдаж байна. Мөн миний цүнхний кармаанд “Эко Прийш” ХХК-ийн тамга болон машины түлхүүр хамт байсныг аваад явсан. Тэнд байсан хүмүүст бэлнээр хэдэн төгрөг байсанг би яг тооцоолоогүй. Би сүүлд ирсэн болохоор мэдэхгүй байна. Өнөөдөр сураг сонсоод сууж байгаад ярилцахад ямартай ч бэлнээр 100 гаруй сая төгрөг байсан гэж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...Хэрэг гарах үед намайг газарт хэвтэж байхад ар дал руу дээрээс хэн дэвсэж өшиглөсөн болохыг би хараагүй болохоор мэдэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө бидний  байсан Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит  байрны 8 давхарын 18 тоотод Ш хочтой А тэргүүтэй бүлэг залуучууд дайрч орж ирээд биднийг газарт хэвтүүлж дээрэмдсэн. Энэ үед Ш хочтой А миний нүүрэн тус газарт учирсан гэмтлийг өшиглөж учруулсан.

А миний зүү талын хавирга, дал орчим мөн зүүн талын нүүрэн тус газарт мөн зүүн талын дух орчим руу  хэд хэдэн удаа өшиглөж гэмтлийг учруулсан. А “чи надад мөнгө өгөөгүй, чи надад юу өгсөн юм” гэж хэлээд “мөн энийг ал” гэж намайг зааж бусдад хэлж байх шиг байсан. Ш хочтой А нийтэд хандаж “мөнгөнүүд чинь хаана байна” гэж хэлэхийн зэрэгцээ зодож буй хүн болгон дээрээ очиж “мөнгө чинь хаана байна, мөнгөө өг” гэж хэлж байсан. А “энийг ал У” гэж миний хажууд байхдаа намайг зааж хэлсэн. Ш хочтой А хамт байсан хүмүүсийг би харвал танихгүй, А “У” гэдэг ганцхан нэр хэлсэн. А бусад нь бүгд нүүрээ халхалчихсан байсан. Миний цүнх хэрэг гардаг байрны том өрөөний голын ширээн дээр байсан ба би өөрийн цүнхийг харах боломжтой газарт хэвтэж байсан юм. Энэ үед багцаагаар 178-180 орчим см өндөр нуруутай, саарал өнгийн пальтойрхуу зүйл гадуураа өмссөн залуу миний цүнхийг онгойлгож дотроос нь миний хэтэвчийг авсан. Миний хэтэвчийг авсан залуугийн нүүр нь ил байсан ба тэр залуу цэвэрхэн нүүртэй, шонтгор хамартай, алагдуу нүдтэй, багцаагаар 25-30 орчим насны залуу байсан юм. Миний хэтэвчийг авсан залууг би одоо харвал танина.

Би дээрх нүүрний содон шинж тэмдэгээр нь таних бөгөөд тэр залуу миний хэтэвчийг авсаны дараа би харчихаад “чи миний бичиг баримтыг үлдээгээд доторхыг нь аваа” гэхэд миний хэтэвчийг авсан залуу “цаашаа хар” гээд миний  нуруун тус газарт нэг удаа өшиглөсөн. Энэ явдлын дараа А хүрч ирээд би энэ байцаалтын эхэнд дурдсанчлан намайг өшиглөж зодсон. Тэгээд л хүмүүс доошоо хар, доошоо хар гээд шаардаад байсан. Миний цүнхэн дотор 1 кг 240 грамм алт байсан. Тэр алтыг гулдмайлаагүй, харахад алт байна гэж мэдэгдэхээр чулуу, шороо шиг янз бүрийн хэмжээтэй алт байсан. Тухайн алт цагаан, эх бие нь цагаан өнгөтэй, бичигтэй хэсгээрээ цэнхэр өнгийн зураас болон бичгүүдтэй “forever kids” зэрэг бичгүүдтэй, мөн витаминуудыг найрлагыг бичсэн витамины хайрцган дотор байсан юм.

Хэрэг гарах үед хэрэг болдог газар намайг алт аваад явж байсан гэдгийг хэн ч мэдээгүй байсан. Би алт байсан шиг яг ижил савыг цагдаагийн байгууллагад сайн дураараа гаргаж өгч байсан. Алтыг би өмнөх мэдүүлэг дээрээ дурдсанчлан О гэдэг хүнээс авсан. Алтыг О миний хажууд надад граммалж өгсөн бөгөөд алтыг граммлаж байхад О эхнэрийн дүү Ч гэсэн байхаа тэр залуу хамт байсан. Алтыг О уурхай дээр алт граммладаг автомат хил байсан.

Миний хэтэвчинд миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны алтан карт, Худалдаа хөгжлийн банкны карт зэрэг бичиг баримтууд байсан бөгөөд би дээрх бичиг баримт картуудыг үнэлэхгүй. Мөн миний эзэмшлийн 23-00 УБР улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр миний цүнхнээс алга болсон. Би түлхүүрээ 800.000 төгрөгөөр дахин хийлгэж авсан учраас түлхүүрээ энэ үнээр нь үнэлнэ. Мөн хэрэг гарах үед миний гар утас гал тогооны ширээн дээр буюу миний хажууд байсан юм. Миний Samsung Galaxy S6 edge маркийн гар утсыг хэн авсаныг би хараагүй. Миний гар утас Мөнгөлөг саарал өнгөтэй утас байсан юм. Би гэрээсээ гар утасныхаа хайрцгийг олсон бөгөөд утасны IMEI нь 352961/07/090915/2 дугаартай байсан. Би гар утсаа 2016 оны 07 дугаар сард 1.700.000 төгрөгөөр авч байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 159х, 160-161х/,

 

77.Хохирогч В.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10-р сарын 09-ний өдөр ...12:00 цагийн үед намайг гэртээ байхад манай хуурай дүү Т над руу 96968888 дугаараас миний 91919706 дугаарын утас руу залгаад “юу байна ах аа, өдөр завтай бол манай дээр хүрээд ирэхгүй юу, 13 модны покер тоглоё, би 1-р эмнэлгийн энд нэг байр түрээслэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд 15:00 цагийн үед Шангрилла дотор хоол идэж байхдаа би Ц 88110647 дугаарын утас руу өөрийн 91919706 дугаараас залгаад “Т рүү очих уу, цаадах чинь 1-р эмнэлгийн тэнд байр түрээслэж байгаа юм байна, очиж 13 модны покер тоглох уу” гэж хэлсэн. Тэгээд би Ц Шангрилла-д хоол идэж байгаа гэдгээ хэлчихээд байж байтал удалгүй 15 орчим минутын дараа буюу яг 15 цаг 40 минутанд Ш хочтой Н.А над руу залгаад “Шангрилла”-ийн гадаа ирчихсэн байна гараад ир” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр хүүхдүүдээ хоолны газартаа үлдээгээд өөрөө гараад очсон, гараад очиход Н.А, Ц нар нь Ц бор өнгийн Лексус маркийн автомашинтай явж байсан. Тэгээд машинд нь суугаад би өөрийнхөө 91919706 дугаарын утаснаас Т 96968888 дугаарын утас руу залгаж хаягыг нь заалгаж очсон юм.

Эхэндээ бид нар тэр байрыг нь олохгүй, тэр хавиар нилээн тойрч будилсан. Тэгээд дахин дахин утсаар ярьж заалгаж байж нэг юм олж очсон. Улаан тоосгон 12 давхар байшин байсан. Машинаа Ц уг байрны яг үүдэнд нь байрлуулж тавьсан.  Тэгээд бид гурав 8 давхарт гарч 18 тоот руу орсон юм. Тэгээд би хаалга тогшиход нэг танихгүй залуу хаалга тайлсан юм. Дурангаараа хараад л шууд хаалгаа тайлсан. Уг хаалга тайлсан залуугийн нэрийг сүүлд мэдэхэд “О” гэж дуудаж байсан.

Яг бүтэн нэрийг нь би мэдэхгүй байна. Н.А, Ц бид 3-г уг байр луу ороход Т, 2 дүүгийнхээ хамт, мөн Т уулзахаар ирсэн гэж ярьж байсан 2 эрэгтэй хүн, ингээд нийт 5 хүн байсан. Бид 3-г орсноос хойш хэсэг хугацааны дараа Т уулзахаар ирсэн гэх 2 эрэгтэй хүн нь яваад өгсөн. Биднийг орж ирэхэд Т мах чанаж байсан. Удалгүй Н над руу залгаад, би уг байрыг зааж өгөөд Н ирсэн юм. ... Би уг байранд орохдоо анх 10.000 доллартэй орсон юм, тэгээд тэр мөнгөөрөө рулет тоглоод алдчихсан. 13 модны покер тоглохдоо хүний 20.0 сая төгрөгтэй тоглохоор ярьж тохирсон юм.

Тэгээд би мөнгө дутахаар нь би Н.А “10 сая төгрөг зээлээч” гэж асуухад Н.А “би нэг хүнээс мөнгө авах ёстой юм, тэр хүнээсээ асуугаадахья” гэж байсан. Тэгж байтал Н.А “Ландага, залгаж байна, цаадах чинь баларчихсан гэж байна, би уулзчихаад ирье” гэж хэлэхэд нь ...би “яасан бэ цаадах чинь, гайгүй юу” гэж асуухад надад тодорхой зүйл хэлээгүй, гараад явсан. Тэгээд би ойролцоогоор 5 минутын дараа нөгөө өрөөнд ороход Ландага хочит Ё.Б ирчихсэн, ...жаахан халамцуу байсан. Тэгээд Ё.Б ахтай “таны бие гайгүй юу, наад архиа болиоч” гэх мэт зүйл яриад мөн “13 модны покер хамт тоглох уу” гэж асуусан. Тэгэхэд Ё.Б ах “та нар хэдэн төгрөгөөр тоглодог юм” гэхэд би “мөнгө хамаагүй ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл Ё.Б ах “би та нартай 20, 20 сая төгрөгөөр ч тоглоно шүү” гэх мэт зүйл ярьсан. Гэхдээ ямар нэгэн маргаан болоогүй, инээж хөхрөлдөж байгаад л гараад явсан. Нэг мэдэхэд Ё.Б гараад явчихсан байсан. Түүний араас нэг их удалгүй Н.А гараад явчихсан байсан.

Н.А тэндээс 17 цаг 30 минутын үед гараад явсан. Зөрөөд М уг байранд орж ирсэн. Орж ирэхдээ М “сая орцонд Ландагатай таарлаа” гэж байсан. М таарахдаа Ландага түүнд “Энэ Т байхгүй байсан бол энэ муу сайн шаарнуудыг бүгдийг нь алуулахгүй юу, манай дүү нар гадаа байна л даа” гэж хэлсэн гэж байсан. Үүнийг нь Т бас сонссон байсан. А гарсныхаа дараа Ц руу залгасан юм, тэр 2 нийлж хааяадаа тоглодог юм. Уг нь А Ц тоглох мөнгийг олж ирэхээр явсан юм байна лээ. Гэхдээ ирээгүй, утсаар ярихдаа Ц надад “та Ш ахтай ярих юм уу” гэхээр нь би утсыг нь аваад “яасан, хөгшөөн мөнгө бүтэх нь үү” гэхэд Н.А “мөнгө бүтэхгүй нь ээ” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би түүнд “за за тэгвэл больё, би өөр газраас зохицуулчихья” гэж хэлсэн юм. Ингээд 18:00 цаг өнгөрч байхад Б.Г ирсэн. Г орж ирэхэд бид нар 13 модны покероо тоглоод эхэлсэн байсан. 13 модны покер тоглож байхад Т, Н, Ц, М, О, П, Л, Ч, Б.Г, У бид нар буюу нийт 10 хүн байсан. Гэхдээ яг 13 модны покерыг бол Ц, Т, Н, Л, бид тавуулаа тоглосон юм. Бид 5 нэг нь өнжөөд ээлжилж тоглож байсан юм. Бид нар 10, 10 сая төгрөгтэй тоглож байсан. Тэгтэл орой 00 цаг 30 минутын үед хаалга тогшсон юм.

Тэгтэл О, эсвэл Ч хоёрын нэг нь хаалгыг тайлсан юм. Би тоглож байсан болохоор яг сайн санахгүй байна. Нэг хартал “баахан багтай хүмүүс гүйлдээд ороод ирсэн, тэд нар бүгд хутга гартаа барьсан байсан, нэг залуу нь харин гартаа автомат барьчихсан байсан. Би эхэндээ юу болсныг ойлгоогүй байж байтал араас нь Ш буюу Н.А “бүгд байрандаа, мөнгөө гаргаад ир, ална шүү” гэж орилоод ороод ирсэн.

Тэр залуучууд нь нүүр, ам хэсгээ халхалж цагаан өнгийн даавуугаар нүүрнийхээ тал хэсгийг боосон байсан. Тэгээд тэд нар бүгд “доошоо газар хэвт” гээд орилоод байсан. Бид нар ч шууд нүүрээ доош харуулаад газар хэвтэцгээсэн. Тэгтэл Ш буюу Н.А “наадуулаа хутгал, бууд гээд нөгөө хэддээ тушаагаад байсан. Тэгэхээр нь би Н.А очоод “хөөе Ш хөгшөөн, би Б байна, яаж байгаа юм бэ” гэхэд Н.А “энэ Б ал” гээд намайг заамдаад гартаа хутгатай түрсэн юм. Тэгтэл нэг залуу нь над руу сандал барьж байгаад “чи хэвтээч пизда минь” гэхээр нь би тэр залуугийн сандлыг нь гараараа бариад тулахад түүний хажуунаас түүнтэй хамт орж ирсэн өөр нэг багтай залуу “би наадхыг чинь алчихья” гэж хэлээд намайг татаж газар унагаад буйдангийн ардуур чирж оруулсан.

Тэгснээ тэр залуу надад “Б ах аа, та наанаа хэвтэж бай, зүгээр зүгээр” гэж хэлсэн. Тэгснээ тэр залуу буйдан дээрх дэрнүүдийг авч миний дээр хаясан. Ер нь бараг намайг нуусан юм. Би тэр залууг танихгүй байсан. Тэр залууг нөгөөдүүл нь “У, У” гэж дуудаад байсан. Тэгээд би чимээгүй нуугдаад байж байтал манай нөгөө найзуудыг бүгдийг нь зодож байсан. “Боовыг нь таслаад ам руу нь хий, наадуулаа бууд, хутгал, мөнгөнүүдээ гаргаад ир, энд 500 сая төгрөг байгаа” гэж А орилоод байсан. Тэгээд сонсож байхад Т, Ч нарыг А “та хоёр намайг бизнестээ оруулдаггүй” гээд, харин Б.Г “чи намайг шоронгоос гарч ирэхэд мөнгө өгөөгүй” гэж хэлээд зодоод байсан.

Мөн П А-Д зодуулж байхдаа “Шоо би П байна ш дээ” гэж хэлтэл А “хөөе, П бол зодохгүй шүү, болохгүй шүү” гэж хэлж байсан.  Тэгснээ гэнэт л “мөнгийг нь олчихлоо” гээд л орилолдоод бүгд гараад явцгаасан. Гарсных нь дараа босоод харахад шал нилэнхүйдээ цус болчихсон, эд зүйлс эвдэрч хэмхэрсэн, хаалга онгорхой байсан. Ч бие нилэнхүйдээ цус болсон, толгойноос нь маш их цус гарсан байсан, П дух хэсэг нь маш том хавдартай, Тийн 2 нүд битүү хавдсан, юм харж чадахгүй байсан. Л харин нэг нүд нь битүү хавдсан байсан. Э гэх залуугийн бас нэг нүд нь битүү хавдсан байсан.

О гэх хүүхэд огт харагдаагүй. Хаана байсныг нь би мэдэхгүй байна. М нүүр нь зулгарч хөхөрсөн байсан. Ц харин яагаа ч гүй байсан. Г нүүр рүүгээ өшиглүүлсэн гэсэн нүүр нь зулгарсан байсан. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Ц, Н, бид 3 зодуулаагүй зүгээр байсан.

Гэхдээ “Хар Н ал” гээд дундуур нь бас Ш орилж байсан. Н надтай ойролцоо хэвтэж байсан учраас нэг их зодуулаагүй. Ц харин Н.А “доошоо хэвт” гээд анхнаасаа зодоогүй гэсэн. Тухайн үед бид нар бүгд эрүүл байсан. Н.А харин нилээн согтуу байсан. Хамт орж ирсэн бусад залуучуудыг нь би согтуу байсан эсэхийг нь мэдэхгүй байна.

Урьд нь Н.А надад ингэж агсам тавьж, хэрэлдэж муудалцан зодож цохиж байсан асуудал гаргаж байгаагүй. Шоронгоос гарч ирснээсээ хойш анх удаа л архи ууж байна. Н.А нэг л хувцастай байсан. Цайвар жинсэн цамц, өмдтэй байсан гэж би санаад байна. Арзгар пүүзэн гуталтай байсан. Хар шилтэй байсан. Орой нь харин шилээ авчихсан байсан. Би доошоо хараад л шууд хэвтсэн учраас яг сайн хувцаснуудыг нь санахгүй байна. Намайг сандлаар цохих гэж байсан залуу харин шар өнгийн хөмсөгтэй байсан. Өөр зүйл санахгүй байна. Намайг нуусан гэх У нь халимаг үстэй, жаахан шингэхэн хоолойтой, 170 см орчим өндөртэй, шардуу цэвэрхэн царайтай, 30 орчим насны залуу байсан. Буу нь надад нэг автомат шиг л харагдсан. Уг буугаар буудаагүй ээ, бүгд рүү нь уг буугаараа тулгаж байсан. Орж ирэхдээ л тэр буутай залуу буугаа цэнэглээд, бүгд рүү нь чиглүүлээд “буудлаа, доошоо хэвт’’ гэж орилсон.

Н.А-ТЭЙ нийлээд бүгд 6 хүн байсан. Нэг залуу нь буутай, бусад нь бүгд хутгатай байсан. Ер нь нилээн урт урт, том хутгануудтай байсан. Хутгаар бол яг яаж гэмтэл учруулсныг хараагүй. О, эсвэл Ч л хаалгыг онгойлгосон байх. Н.А-Г мөнгө авчирч Ц өгнө гэж бодоод хаалгыг онгойлгосон.

Н.А уг дээрмийн хэргийг удирдаж, зохион байгуулж, хамт орж ирсэн багтай залуучууддаа “ал, хутгал, бууд, мөнгөө гарга” гэх мэтээр тушааж байсан. Хөргөгчин дээр байсан миний “Данхилл” нэртэй брендийн эрэгтэй хүний жижиг хар өнгийн гар цүнх, түүн дотор “Коач” брендийн саарал өнгийн арьсан түрийвч байсан. Мөн түрийвчний хажуугаар 13.000.000 төгрөг бэлнээр байсан. Түрийвчин дотор 200.000 орчим төгрөг, Голомт банкны 2 олон улсын виза карт, миний цахим үнэмлэх, мөн энд тэндхийн байгууллагуудын гишүүнчлэлийн картнууд байсан.

Данхилл брендийн цүнхийг би 2008 онд Сөүл хотын Инчеон нисэх онгоцны буудлаас 700 доллараар худалдан авч байсан. Түрийвчийг харин 2015 онд Хонконг улсын онгоцны буудлаас “КОАЧ” брендийн дэлгүүрээс 400 доллараар худалдаж авч байсан. Одоо энэ үнээр нь л үнэлэж байна. Картнуудыг болон бичиг баримтуудыг бол үнэлэхгүй. Уг 13.000.000 төгрөгийг би Т зээлсэн юм.

Би анх 10.000 доллартай байж байгаад, тэр байранд рулет тоглоод алдчихсан юм. Тэгээд би Т-Г дуудаад “ах нь танайд 23 сая орчим төгрөг алдчихлаа ш дээ, чи ахдаа 10.000.000 төгрөг зээлчих” гээд 10.0 сая төгрөг зээлсэн юм. Тэгээд тэр мөнгөөрөө 13 модны покер тоглож өсгөөд 13.0 сая төгрөг болгочихсон байсан юм. Тэгээд тэр 13.0 сая төгрөгийг би цүнхэнд хийгээд хөргөгчин дээр тавьчихсан байсан юм. Би тоглолтын явцад хожоод Т-С зээлсэн 10 сая төгрөгөө төлөөд дээрээс нь 20 сая төгрөг хожиж пиджакны халаасанд хийгээд, дахин рулет тоглож 13.0 сая төгрөг хожоод цүнхэндээ хийчихсэн байсан юм

Уг мөрийтэй тоглоомын газрыг Т, Ч 2 нийлж ажиллуулдаг юм. Рулет болон 13 модны покер тоглуулдаг юм. Гэхдээ хасаа, жетон гэх мэт зүйл байгаагүй. Бид нар эхлээд хүний 20.0 сая төгрөгтэй тоглох гэж байгаад мөнгөгүй болоод хүний 10.0 сая төгрөгөөр тоглохоор болсон. Н.А-ТАЙ зууралдаж байхад хутгаараа л миний гарыг жаахан зүсчихсэн. Н.А-Д ер нь нилээн л их хэмжээний мөнгө төгрөг өгсөн юм шиг байна лээ. Би утас аваарай гээд нэг 900 доллар өгч байсан. Г уг нь мөнгө өгч л байсан байх. Т, Ч нарыг харин “та нар намайг бизнестээ оруулсангүй” гэж зодсон.

Сүүлд Н, Л нар Ц Н.А “чи тэр байр руу өнөөдөр битгий оч оо” гэж хэлсэн талаар надад хэлсэн. Ц-Г Н.А “чи өнөөдөр очоод хэрэггүй, явчих” гэж анхааруулсан гэсэн. Тэгээд л бараг зодоогүй юм шиг байна лээ. П таниагүй юм шиг л зодож байсан. Тэгтэл П “Ш оо би П байна ш дээ” гэж хэлэхэд А “Өө П зодож болохгүй шүү” гэж хэлснээ зодохоо больсон. П угаасаа хүн болгонтой найрсаг харьцдаг даруухан зантай залуу. Штой ч гайгүй сайн харилцаатай байдаг юм. Газар сум унасныг би сонсоогүй. Уг  Дээрэм хийх үед бол Б байгаагүй.

2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө дээрмийн халдлагад өртөх үед саарал өнгийн пиджактай байсан юм. Миний пиджакны халаасанд бэлнээр 20 сая төгрөг байсан. Тэр 20 сая төгрөг дандаа 20.000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэртээр байсан. Ш хочтой А болон үл таних залуучууд бид нарыг дээрэмдсэний дараа цагдаа нар ирээд бид нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан юм. Тэнд байж байгаад гараад би өөрийн пиджакыг бид нарын байсан байрыг түрээслэж байсан Т-С “миний пиджак хаана байна” гэхэд Т “Штой хамт орж ирсэн хүмүүс аваад явсан шүү дээ” гэж хэлсэн. Би өөрийн пиджакыг 2012 оны үед Солонгос Улсаас 200.000 орчим төгрөгөнд авч байсан санагдаж байна. Би тэр үнээрээ үнэлнэ. Мөн миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Голомт банкны 2 ширхэг карт зэрэг зүйлс алга болсон. Би эдгээр зүйлсээ үнэлэхгүй. Бусад алдсан зүйлсийнхээ талаар өмнөх мэдүүлэг дээрээ дурдсан байгаа.

Тухайн үед А нэг гартаа хутга барьчихсан байсан бөгөөд би тэр хутгыг нь анзаараагүй. Энэ үед А У гэж дуудаад байсан нүүрээ халхалсан буу барьчихсан байсан залуу намайг татаж А-С холдуулаад “Б ах хэвтэж бай” гээд буйдангийн араар оруулж хэвтүүлсэн. Хүмүүс намайг Б гэж дууддаг юм.

А “мөнгийг нь ол” гэж орилж хамт байсан хүмүүстээ хэлж Ч, Т хоёрыг зодоод байсан. Миний өмнө мэдүүлэг дээрээ дурдсан алдагдсан 13 сая төгрөг 20.000 /хорин мянга/ төгрөгний дэвсгэртээр хөргөгчин дээр миний өмнөх мэдүүлэг дээрээ дурдсан алдагдсан цүнхэн дотор байсан.

А-ТЭЙ хамт дээрэм хийхээр орж ирсэн хүмүүсийн содон шинж тэмдгийг нь би одоо хэлж мэдэхгүй байна, тэр хүмүүс нь бүгд нүүрээ халхалсан байсан. О гэж дуудаад байсан хүнийг би танихгүй. Т-Н найз байхаа. Хүмүүс түүнийг О л гэж дуудаад байсан. Түүнээс биш би тэр О гэгчийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэр залуу 20-25 орчим насны залуу байсан. О гэх залуу А тэргүүтэй дээрэмчдийг орж ирэхэд байсан ба сүүлд алга болчихсон байсан, хүмүүс түүнийг зугтаагаад гараад явсан гэж хэлээд байсан.

А болон Ч, Т нарыг хоорондоо юу ярьж тохирч байсныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан хэрэг гарсаны дараа Ч Ш хочтой А-Г хамт тоглоомын газар ажиллуулъя гэж хэлж байсан гэж хэлж байсан. Би тэдний хоорондын яриаг сонсоогүй болохоор мэдэхгүй байна. Ш хочтой А намайг заамдаж байх үед би түүнтэй зууралцаж байхдаа хутганд нь хүрчихсэн байх. Миний зүүн гарын ядам хурууны товгор ясны орчим зүсэгдсэн байж байгаад эдгэчихсэн. Хэрэг гардаг өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит байрны 8 давхар 18 тоотод 15 цагийн үед очсон юм. Багцаагаар 18 цагийн үед Л, Н, Т, Ц бид тав хүн тус бүрийн 2 сая төгрөг булаад 13 модны покер тоглосон юм. Бид нар анх хүн бүр 20 сая төгрөг үзүүлж байгаад тоглолтоо эхлэе гэж ярьсан боловч хүмүүсийн мөнгө хүрэхгүй байсан юм. Тэгэхээр нь би өөрийн анх авч очсон 10.000 ам доллароор тухайн байрны нэг өрөөнд нь  байсан рулетны машин дээр очиж тоглоод тэр мөнгөө алдчихсан. Миний тоглосон рулетны машины хэний машин болохыг би хэлж мэдэхгүй байна. Миний тоглож байсан рулетны машиныг О гэх залуу диллер хийж ажиллуулсан юм. Би тэр рулетны машин дээр тоглоод 10.000 /арван мянга/ доллараа бүгдийг нь алдаад Т-С 10 сая төгрөг бэлнээр зээлээд 13 модны покер тоглосон. Нэгэнт 20 сая төгрөгөөр 13 модны модны покер тоглох гэсэн боловч хүмүүсийн мөнгө дутсан тул бид нар 10 сая төгрөг бэлэн үзүүлээд тоглолтыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл тоглогч бүр 13 модны покер тоглохын өмнө 10 сая төгрөг бусад тоглогч нартаа үзүүлээд булж байгаа 2 сая төгрөгөө ширээн дээрээ тавиад бусад мөнгөө өөрсөд өөрсдийн газарт далд хийж байгаад тоглосон. Мөн миний өмдний халаасанд 2 сая төгрөг бэлнээр байсан боловч дээрэмчид аваагүй. ...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хэн нэгэн хүнд зодуулаагүй учраас миний хувцас хунар ямар нэгэн цус олсон зүйл байхгүй ээ. Харин Ш хочтой А намайг нэг гараараа миний ноосон цамцнаас боогоод цонхны тавцан руу түлхэх үед миний цамцанд 6 мм, 5 мм ханзралт үүссэн байхаа. Би шүүх хуралд суухгүй ээ, түүнээс гадна надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ, би гомдолгүй ээ.

...Миний хувьд А-Д мөнгөө алдчихлаа ирээд алдсан мөнгийн аваад өгөөч гэж огт яриагүй. Ш миний цүнхэнд байсан 13.0 сая төгрөгийг дээрэмдээд авсан. Би өөрөө мөнгөтэй байж юу гэж түүн лүү ярих вэ, худлаа мэдүүлсэн байна. Би тэр ородйоо Ш руу нэг ч залгаагүй. Гэхдээ би болсон асуудлыг үнэн зөвөөр ярьлаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 163-165, 166-170х, 171-172х, хэргийн 13-р хавтас 145х/,

 

78. Хохирогч А.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний хүү төрөөд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би эхнэр, хүүхэд хоёроо эмнэлгээс гаргаад байж байтал Т над руу залгаад “найзаа баяр хүргэе, энд мах чанаж байна” гээд хэрэг гардаг байрыг надад зааж өгөхөөр нь би яваад очсон юм. Элит хотхоны 8 давхарт байх байранд очсон. Д мах чанаж байхаар нь идчихээд юм ярьж байгаад гарах гээд хаалга онгойлгоход Ш гэх залуу зогсож байсан цаана нь танихгүй баг өмссөн 7-8 тооны залуу урт хар өнгийн буу, бас хутга барьцгаасан залуучууд шууд учир зүггүй дайрч орж ирээд, “гараа шилэндээ ав, хэвт” гэж орилоод зодоод эхэлсэн. Тэгээд би газар хэвттэл миний толгой луу цохиод дэвсээд байснаа “мөнгөө гаргаад ир” гээд хутга гаргаж ирээд цээж рүү хутгаар чичээд, “төмсөгийг нь аваад хаячих, бандидчих” гэх зэргээр хэлээд хөл, гар, бие лүү их зодсон. Тэгээд би ухаан балартаад сэртэл дахин зодоод “мөнгөө олоод өг” гээд байхаар нь босож мөнгөө хайх гэтэл бас нэг залуу намайг цохиод унагасан. Тэгээд намайг Ш, У гэх хоёр залуу цаад өрөөнд оруулаад ална гэж дарамтлаад, мөнгө олж өг гээд байхаар нь мөнгө байвал наагуур чинь байгаа гэж хэлсэн.

...Би тухайн үед гарах гэж байсан болохоор цүнхээ үүрсэн байсан. Тэгээд доош хэвтээд зодуулж байхдаа  цүнхээ тайлаад хажуудаа тавьсан байсан. Надад тухайн үед мөнгө байгаагүй, сүүлд нь би цүнхээ хайгаад олоогүй. Цүнхэн дотор Нокиа-8800 маркийн гар утас, хүрэн өнгийн түрийвч байсан. Түрийвчинд мөнгө байгаагүй хоосон байсан. Өөр эд зүйл байгаагүй юм. Би гар утсыг 2015 онд Макаод явж байхдаа 3.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо хэдэн төгрөгөөр үнэлэхийг мэдэхгүй байна. Утас нь хар өнгийн корпустай, дээш доошоо гулгадаг нугастай, дэлгэцний доод хэсгээрээ бриллиантан шигтгээтэй. Сериал дугаарыг нь хэлж бмэдэхгүй байна.  Арьсан цүнхээ 50.000 төгрөгөөр үнэлнэ. Түрийвчийг мөн Макаод явж байхдаа 1.100.000 төгрөгөөр авч байсан арьсан түрийвч.

...Ш нь зодож байх дундуураа намайг өөрийнхөө нүүр лүү харуулж “би лаг байна уу, рецедив гэмт хэрэгтэн яаж зохион байгуулдагыг харж байна уу” гэж асуугаад байсан. Мөн гартаа хутга барьчихсан ишээр нь нүүрлүү цохиод байсан.  ... У нь надтай уулзах үедээ нүүрээ нуугаагүй байсан. Миний биед учруулсан гэмтлийг Ш дээрээс дэвсэж учруулсан, мөн У, Ш хоёр хутганы бариулаар миний нүүрэн тус газарт ээлж дараагаар цохьсон. Өөр ямар хүн намайг зодсон болохыг би хэлж мэдэхгүй байна. Ш, У хоёрын барьсан байсан хутгыг би хутга л байна гэж харсан болохоос биш хутганы содон шинж тэмдэгийг нэрлэж чадахгүй байна. Би Ш, У хоёроос өөр хүний царайг харж чадаагүй.

...Гар утас, хэтэвч зэргээ худалдаж авсан үнээрээ үнэлж байна. Би эмчилгээ хийлгээд гарсан зардлаа баримтын нь өгч нэхэмжлэх болно.  Надтай хамт хохирогч болсон хүмүүс хэн нь хэдэн төгрөг алдсан талаар би мэдэхгүй байна. Би “О” гэх хүнийг би танихгүй ээ, Т тэр О гэх хүнийг мэдэж байгаа байх. Хэрэг гарсан байранд байсан Рулет тоглоомны автомат ширээ Т-ийнх юм.

Тэр автомат ширээтэй би ямар ч хамааралгүй. Би өмнө Т-тэй автомат тоглоомын газар ажиллуулж байгаад хамтрахаа больчихсон юм. Тийм болохоор хүмүүс Т бид хоёрыг хамтрагч нар гэж ойлгоод, тухайн хэрэг болсон байрыг мөрийтэй тоглоомны газар ажиллуулахаар хамт түрээсэлсэн гэж буруу ойлгоод байгаа. Хэрэг гардаг өдөр Т тухайн рулет тоглоомын машиныг надаар угсруулах гэж дуудсан юм. Рулет тоглоомон дээр хүн тоглосон эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Хэрэг хийсэн хүмүүс миний гэр бүлийн гишүүд болон миний амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулах вий гэхээс айж байна, мөн миний өгсөн мэдүүлгийг хараад намайг тэднийг шоронд явуулсан мэтээр бодож заналхийлэх вий гэхээс айж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 174-176х, 177-181х, 183-184х/,

 

79.Хохирогч Я.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Э ах, Ш хочтой А нарын хамт 1 дүгээр эмнэлгийн урд талын Улаан загалмайн нийгэмлэгийн зүүн талын Элит нэртэй байрны 8 давхарт айлд ирсэн. Э ах тус байрны эзэн гэх Д уулзахаар очсон юм. Тэгээд бид 3-г дотогш ороход адууны мах чаначихсан, хоол унд хийчихсэн байсан. Бид 3 орж суугаад хоол идээд байж байхад Д, Ч болон өөр хэдэн хүмүүс нийлээд хөзөр тоглож байсан. ...хэсэг хугацааны дараа А ах “хүнтэй уулзчихаад ирье” гээд  гараад явсан. Байж байгаад би утас руу нь залгаад “ахаа хаана явж байна” гэж асуухад “би удахгүй эргээд очих байх, амжихгүй бол очихгүй байх” гэж хэлсэн. Тэгээд тэнд хөзөр тоглоод энд тэнд сууж байсан, нийлээд 10-аад хүн байсан. Тэд нарын дундаас Э, Д, Ч, Х, П, Г, Б нарыг танина, гэхдээ бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэр үед ширээн дээр мөнгө байсан эсэхийг санахгүй байна, ямар ч байсан ширээн дээр хэдэн хүн, буйдан дээр хэд нь суучихсан юм.

Тэгэж байтал хаалга тогших шиг болсон, Ч босоод хаалга онгойлгох үед А ах 4-5 тооны, багтай хүмүүстэй хамт орж ирсэн бөгөөд бүгд тэнд тоглож байсан хүмүүсийг “доошоо хар лалруудаа, дээшээ харсныг чинь ална шүү” бүх хүмүүсийг өшиглөж, цохиж доош харуулж хэвтүүлсэн. Орж ирсэн 4-5  тооны хүмүүс буу, хутга зэрэг зүйлстэй байсан, миний хувьд нэг хүнийг нь хальт анзаарч харахад тэр хүн гартаа харн өнгийн Ака маягийн буу барьчихсан, хүмүүсийг дээшээ харахаар нь нүүр лүү нь бууны бөгс, гараараа цохиод байсан.

Миний нуруу луу хэн нь юм бүү мэд, юугаар цохисныг хараагүй,  нэг өшиглөөд, цохиод байсан. Тэгээд тэр хүмүүс болон А нар тэнд байсан хүмүүсийг “биедээ байгаа мөнгө болон гар утас, эд зүйлүүдээ гаргаад ир” гэж орилоод хүмүүсийн гаргаж ирсэн мөнгө, эд зүйлсийг аваад байсан.

Би хувьдаа өөрийн халаасандаа байсан бэлэн 20.000 төгрөгийн дэвсгэртээр боосон 2.0 сая төгрөгийг гаргаж өгсөн. Халаасандаа утсаа аваад үлдсэн ба тэд нар нэгжээд миний утсыг олоогүй. Би малгайтай цамцтай байсан ба халаас нь гэдэсний хэсэгт байдагтэр халаасанд утас байсан юм. Тэгээд доошоо хараад хэвтэж байтал тэр хүмүүс А-ийн хамт бүгд гараад явсан. Тэгээд тэнд байсан хүмүүс босоод, хоорондоо ярилцахад Ш хочит А-ийг тэр хүмүүстэй орж ирснийг бүгд харсан, зарим нь дуу хоолойгоор нь таньсан гээд яагаад ийм үйлдэл гаргасан юм бол гээд гайхаад мэдэхгүй байсан. Тэгээд ярилцаж байгаад Э ах цагдаад дуудлага өгсөн. Тэр дунд байсан хүмүүсээс Ч, Д, П нар илүү их зодуулсан харагдаж байсан. 

Тоглоомын ширээн дээр алт, мөнгө төгрөг байсныг мэдэхгүй. Г ах алтны уурхайтай, алтаа хураагаад буугаад явж байсан гэж ярьж байсан. Миний хурууны хэсэгт бага зэрэг хөндүүртэй байна, би 2.0 сая төгрөг алдсан, үүнийгээ нэхэмжилнэ.

Миний харснаар буу барьсан хүн нүүрнийхээ тал хэсгийг цагаан өнгийн даавуугаар боочихсон байсан, бусдыг нь анзаарч хараагүй, өндийгөөд харах гэхээр дээрээс цохиод байсан. тэр хүмүүс буугаар буудаагүй, М гэдэг хүний урд нэг ширхэг сум унасан гэж байсан. Миний харсан хүн буугаа цэнэглэсэн, сэгсрээд байсан. Тэр үед жинхэнэ бууны шар шар хийх чимээ дуу гарч байсныг санаж байна.

... Хэрэг гардаг өдөр Э, Д буюу Т, Б, Х гээд нэг ах байсан, мөн би, бид нар 13 модны покер тоглосон. Бид нар эхлээд хүн тус бүрийн 20 сая төгрөг үзүүлж тоглож эхлэх гэж байсан бөгөөд хүмүүсийн мөнгө хүрээгүй учраас хүн тус бүр 10 сая төгрөг үзүүлж тоглоцгоохоор болсон. Тэгээд бид тав хүн тус бүр 10 сая төгрөг үзүүлээд багцаагаар 16-17 цагийн үеэс тоглож эхэлсэн. Таван хүн 13 модны покерыг тоглохдоо дөрвүүлээ тоглодог бөгөөд нэг гарааг авсан хүн нь дараагийн тоглолтон дээр босож нөгөө дөрвөө тоглуулна, дараагийн гарааг авсан хүн нь босож өнжсөн хүнээ оруулна. Ингэхдээ хүн бүр эхлээд 1 сая төгрөг булж 50 оноо хүртэл тоглож 50 оноо авсан хүн нь хасагдаж хамгийн бага оноотой хүн нь мөнгийг авах зарчмаар тоглож байсан. Эхлээд 1 сая төгрөг булж 50 хүртэл оноогоор тоглож байгаад дараа нь 2 сая төгрөг булж тоглож эхэлсэн.  Би бэлэн 10 сая төгрөгтэй тухайн газарт очоод 10 сая төгрөг бэлэн алдаж Тээс дахин 10 сая төгрөг зээлж тоглоод, дахин 10 сая төгрөг олж Тт мөнгийг нь буцааж өгөөд, тэгээд олсон мөнгөө алдсаар байгаад бэлэн 2.0 сая төгрөгтэй үлдсэн байсан. Үүнийгээ дээрэмчдэд дээрэмдүүлсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 186-187х, 189-190х/,

 

80. Хохирогч Д.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө миний байсан Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байсан Элит байрны 8 давхарын 18 тоотод үл таних хүмүүс дайрч орж ирсэн ирсэн бөгөөд тэд нар надтай хамт байсан бүх хүмүүсийг зодож байсан. Дайрч орж ирсэн хүмүүсийн нэг нь буутай байсан ба биднийг “хөдлөлгүй доошоо хараад хэвт, хөдөлвөл ална шүү” гэж байсан. Тэгэхээр би доошоо хараад хэвтчихсэн. Намайг доошоо хараад хэвтэхэд дайрч орж ирсэн хүмүүс дээрээс толгой дагз руу дэвсээд байсан. Би хоёр гараараа толгойгоо хамгаалаад хэвтчихсэн байсан болохоор үл таних хүмүүс дээрээс дэвсэхдээ гаран дээр дэвссэн, тийм байдлаар буюу дээрээсээ дэвсүүлээд шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтэл миний биед учирсан. Чухам хэн гэдэг хүн миний дээрээс дэвсэж гэмтлийг учруулсан болохыг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гаднаас дайрч орж ирсэн хүмүүсийг би харж амжаагүй бөгөөд хэдэн хүн орж ирсэнийг мэдээгүй ээ. Дайрч орж ирсэн эхний 2 хүнийг харсан ба тэр хоёр хүн нүүрээ халхалсан байсан. Эхний дайрч орж ирсэн хүн урт хошуутай буутай байсан. Би дайрч орж ирсэн бусад хүнийг хараагүй ээ, ямар ч байсан газар хэвтэж байхад сум газарт унахад нь харахад Ака бууны сум байсан.

 

Мөн Н.А-ийг би дуу хоолойгоор нь таньсан юм. Н.Ал “Б ал” гэж орилж байсан, мөн дайрч орж ирсэн залуучууд “мөнгө хаана байна, мөнгөө гарга, ална шүү, мөнгийг нь ол” гээд хэн нь орилоод байгаа юм мэдэгдэхгүй орилолдоод байсан. Гаднаас буу барьж орж ирсэн хүнийг би одоо харвал танихгүй, багцаагаар 160-165 орчим см нуруутай хүн байсан байх, дайрч орж ирсэн хүмүүсийн хэд нь хутга барьсан байсан болохыг би хэлж мэдэхгүй байна. Би №6170 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Би Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байсан Элит байрны 8 давхарын 18 тоотод 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед очихдоо бэлэн 2000 ам.доллар, мөн бэлэн 6.0 сая төгрөгтэй очсон. Мөн хэтэвчин дотор багцаагаар 500.000 /таван зуу/ орчим мянган төгрөг байсан. Доллар нь дандаа 100-тын дэвсгэртээр, төгрөг нь 20.000 төгрөгийн дэвсгэртээр байсан.

Ингээд бид нар хүн бүр 20.0 сая төгрөг үзүүлж, 13 модны покер тоглох гэсэн боловч хүмүүсийн мөнгө хүрээгүй учраас 10.0 төгрөг бэлэн үзүүлээд тоглохоор болсон юм. Ингээд Т буюу Д, Ц буюу Бал, Э буюу паркын Б, Н буюу Х, бид тав тоглож эхэлсэн. Тоглолтын явцад би бэлнээр 2.0 сая төгрөг алдсан. Би өөрийн барьдаг Burrberry брендийн гар цүнхэн дотор 2000 долларыг хийгээд хөргөгчин дээр тавьчихсан байсан.

Мөн миний өмсөж явсан цамцны урд талын халаасанд 1 боодол 20.000-ын дэвсгэртээр, 2 боодол 10.000-тын дэвсгэртээр, 4.0 сая төгрөг бэлнээр байсан. Миний түрийвч гар цүнхэн дотор байсан юм. Дээрэмчид орж ирээд миний халаасанд байсан 4.0 сая төгрөгийг доошоо хараад хэвтэж байхад дээрээс нэгжиж тэмтрээд авсан, ямар хүн авсаныг мэдэхгүй байна. Мөн миний цүнхийг аваад гарсан байсан. Миний цүнхэн дотор иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг зүйлс байсан. Би алдсан гар цүнхээ одоо 1.0 сая төгрөгөөр, хар өнгөтэй арьсан түрийвч, ямар брендийнх байсныг мэдэхгүй, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхээ би үнэлэхгүй. Өөр алдсан зүйл байхгүй.

...Би дээрэм болсон газар анх удаа очсон бөгөөд би зодуулж дээрэмдүүлсний дараа тухайн байрны цаад талд, том өрөөнд рулетны ширээ байсныг мэдсэн. Би том өрөөнд 13 модны покер тоглож тоглолтондоо анхаарсан байсан. Би рулетыг хэн тоглож байсныг анзаараагүй. ...Хэрэг гардаг үед покер тоглож байсан 5 хүн бүгдээрээ тус бүр 10 сая төгрөг үзүүлээд тоглолтоо эхэлж байсан юм. Өөрөөр хэнд, хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй ээ. Би гэмтэл аваад ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй бөгөөд эмчилгээтэй холбоотой мөнгө нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 192х, 194-195х/,

 

81. Хохирогч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 17:30 цагийн үед намайг Да хүрээ зах машинуудаа зарах гээд зогсож байхад Н залгаад “Ландкруйзер-100 машин 20.0 саяд авах уу” гэж асуухаар нь би “авья” гэж хэлээд 18:00 цагийн үед 1 дүгээр эмнэлгийн урд талын Улаан загалмайн нийгэмлэгийн зүүн талд байрлах 11 давхар улаан өнгөтэй, тоосгон байшингийн 8 давхарт, 18 тоотод ирэхэд Э, Н, Ц, Т, Ч, бас хоёр танихгүй залуу байсан.

Тэгээд Э, Н, Ц, Т нар 13 модны покер гэдэг тоглоом шөнийн 00 цаг хүртэл тоглосон. Би Ч-той зурагт хараад сууж байтал хаалга тогшсон. Ч хаалга нээх гээд очиход хаалганы цаанаас 6-7 залуучууд орж ирээд “доошоо хараад хэвт” гэж орилоод гарандаа хутга болон галт зэвсэг автомат буу барьсан, орж ирээд биднийг зодож эхэлсэн. Тэгээд Ш хочит А намайг газар хэвтсэн байхад толгой дээр дэвсэж зодож байснаа Э, Н, Т, Ч, Г нарыг “наадуулаа ал” гэж нөгөө хамт орж ирсэн хүмүүсдээ хэлсэн.

... А гартаа маш том хэмжээний хутга барьсан, ...цайвардуу өнгөтэй ажлын хэсгийн урт нь багцаагаар 20-25 орчим см урттай, өргөн нь 5 орчим см боловч өргөнөөсөө богиносож нарийссан тийм хутгатай байсан. Би хутганы бариулыг харж чадаагүй, яагаад гэвэл А бариулнаасаа барьчихсан байсан юм.

Би Аийн барьж гаднаас орж ирсэн хутгыг харвал танина. Хүмүүс дайрч орж ирэх үед би диван тойроод ард нь гартал А хутгатайгаа над руу дөхөөд ирэхээр нь би буцаж диван даваад үсэртэл би өөрөө халтираад уначихсан. Тэгтэл миний харсан нүүрээ халхлаагүй байсан залуу, миний нүүрэн тус газарт өшиглөсөн.

Намайг өшиглөсөн залууг би харвал танина. Ямар содон шинж тэмдэгээр нь таних вэ гэвэл “эрүү нь шаамийдуу, шардуу царайтай, хүнхэр нүдтэй, буржгардуу жижиг халимагтай” хүн байсан. Би нүүрэн тус газраа өшиглүүлсэний дараа А “наадхаа мөнгөө өгөхгүй бол энд нь алчих” гэж хэлээд миний нүүрэн тус газарт өшиглөсөн залуутай нийлж, миний дээрээс дэвссэн.

Хэсэг дэвсэлсний дараа миний нүүрэн тус газарт өшиглөсөн залуу “пизда минь мөнгөө гаргаж өг” гэж хэлээд намайг дээшээ хараад хэвтэж байхад миний хүзүүн тус газарт хутга тулгасан. Би “мөнгөө зааж өгье” гэж хэлтэл миний нүүрэн тус газарт өшиглөж надад хутга тулгасан залуу намайг үсдэж босгосон. Намайг үсдэж босгож ирсэн залуу багцаагаар 165-170 орчим см өндөр нуруутай байсан. Би хэрэг болдог газарт Аээс Ланд Круйзер 100 маркийн автомашин худалдаж авахаар очоод,  автомашиныг үзэж 20.0 сая төгрөгөнд авахаар тохироод, нутгийн хуурай дүү Баяржаргал луу утсаар ярьж “гэрээс очоод 6000 доллар аваад ир” гэхэд Баяржаргал манай гэрт очиж, эхнэрээс 6000 ам доллар авчирч өгсөн байсан. ...Тухайн үед А мах идээд сууж байсан ба би “6000 долларыг 14.0 сая төгрөгөнд тооцож, мөн Чоос 6.0 сая төгрөг бэлнээр авч, данс руу нь Мобайл банкаар 6.0 сая төгрөг шилжүүлээд, нийт 6000 мянган ам доллар, 6.0 сая төгрөгийг Ад ав гэж өгсөн.

Энэ үед А мах идээд сууж байсан тул “мөнгөө цаашаа нэг газарт тавьчих” гэхээр нь би мөнгийг куртикнийхээ халааснаас гаргалгүй, гал тогооны өрөөний тавилганы орчим өлгөсөн байсан. Би Баяржаргал луу ярьж мөнгө захихын өмнө Аээс Ланд Круйзер машины эзэмшигчийг, дүүтэйгээ холбож “Худалдах, худалдан авах гэрээ”  хийлгэж өг гэж хэлсэний дагуу Баяржаргал гэрээ хийсэн талаар надад хэлж байсан. Тэгээд би гэрээсээ доллар авчруулсан юм.

Тэгээд мөнгөө өг гээд надад хутга тулгаад байсан хүнд би куртик байсан газарт очиж өөрт байсан мөнгийг гаргаж өгсөн. Тийм болохоор би намайг өшиглөж надад хутга тулгаж, намайг үсдэж босгож миний мөнгийг надаар заалгаж авсан шаймий залуугийн царайг маш сайн мэдэж байна. Намайг мөнгө өгсөний дараа намайг гал тогооны өрөөний шалан дээр хэвтүүлсэн. Тэнд чинь орилоон, хашгираан, хүн ёолох зэрэг дуу чимээ их байсан ба жаахан л өндийж хүмүүсийг харах гэхээр дээрээс өшиглөж дэвсэж бууны бөгсөөр хүмүүсийг цохиод байсан. Тийм болохоор би дээшээ хараагүй.

Тэгээд миний халаасанд байсан гар утас болон бэлэн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хэн нэгэн хүн нь авсан, би тэр хүнийг харж амжаагүй. Тэгээд байж байтал өөр нэг хүн ирсэнээ миний баруун гарын ядам хуруунд байсан бөгжийг аваад явсан.

Ш хочтой А байранд байсан хохирогч нарыг алахаа шахсан, хүн болгоныг очиж зодоод “наадуулаа ал, ах нь арыг нь даана” гэж орилоод л “бөгсөнд нь хутгал” гэж хэлээд,  мөн Ака буу барьж аваад, түүгээрээ хүмүүсийг зодоод байсан бөгөөд сүүлдээ хамт байсан хүмүүс нь Аээс айж хутгатай гарыг нь барьж авах, буугаа өгөхгүй байх зэрэг арга хэмжээг авч байсан.

Ш хочтой А хамгийн сүүлд “мөнгийг нь бүгдийг нь авсан уу, пизда нараа” гэж орилсон ба тэр дуу гарсаны дараа бүгдээрээ байрнаас гараад явцгаасан. Би нийтдээ 6000 ам.доллар, 6200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг бэлнээр, Iphone-6 Plas маркийн гар утас, бөгж зэргээ дээрэмдүүлсэн.

...Хэрэг гарах үед би яг дээрх зүйлсийг л дээрэмдүүлсэн болно. Миний бөгжний содон шинж тэмдэг нь дөрвөлжин, хар мана шигтгээтэй, тойроод хээтэй дөрвөлжин алтан бөгж байсан. Би бөгжөө 5-6 жилийн өмнө урт цагаан дээр хийлгэж байсан, үнийг нь санахгүй байна, бөгжинд орсон алтыг тухайн үеийн ханшаар 800.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Би бөгжөө 900.000 төгрөгөөр үнэлнэ.

Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хэн хэн рулет тоглосныг мэдэхгүй байна. Тэр тоглоомын газар миний очсон өдөр л нээгдсэн юм шиг байна лээ. БХбуюу А, Э, Т, Ц нар хөзөр тоглож байсан. Г, бид нар хөзөр мэдэхгүй учир хөзөр тоглоогүй, Ч, Г, бид нар кино үзээд сууж байсан. Мөн биднээс гадна барилддаг байрын хулгар чихтэй залуу, өөр нэг гараад зугатаасан гээд байгаа нэрийг нь үл мэдэх залуу, П гээд нэг залуу, бид нар байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас, 197-199х, 200-203х, 204-205х/,

 

82. Хохирогч П.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би өөрийн түрээслэж авсан байранд 10 сарын 09-ний өдөр 14:00 цагийн үед найз Чтой хамт ирж тоглоомын ширээг ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилгоор ирсэн юм. Паркийн Б /Э/-тай яриад “өнөөдөр жаахан тоглоё” гээд хүмүүс цуглацгаасан, эхэндээ цөөхүүлээ муушиг тоглоно, гэж байснаа сүүлдээ хүмүүс нь олшроод 13 модны тоглоом тоглосон. Бид нар бараг 10-аад хүмүүс байцгааж байхад цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна, хаалга цохиж,  хэн онгойлгосныг мэдэхгүй пир пархийх чимээ гараад, баахан хүмүүс ороод ирсэн.

Харахад өдөр нь паркийн Б гэгчтэй хамт ирсэн Ш гэж хочилдог залуу л лав байсан. Бусдыг нь харж ч амжаагүй “бүгдийг нь хэвтээд, алаад өг” гээд байсан. Тэр хүмүүс гартаа буу, хутга зэрэг зүйл барьсан байсан. Ш нь хутга барьсан, араас нь буутай хүн орж ирж байсан. Тэгээд л бид нарыг дээрээс дэвсэж зодсон.

Яг намайг бол нуруун дээр гишгэж байгаад, толгойны ар луу хөлөөрөө дэвсээд байх шиг байсан. 2-3 удаа цохьсон. Тэгээд тэнд байсан хүмүүсийн бүгдийнх нь мөнгө төгрөг, утас зэргийг аваад явсан. Гараад явцгаасных нь дараа цагдаад дуудлага өгсөн. Би сандраад хэвтэхэд миний гар утас гал тогооны тавилганы доогуур уначихсан учир үлдсэн байна.

Манай найз Ч, Ц, Г, Бжижиг П, М, Хүрлээ, Э, Паркын Б ах, О гэж дууддаг Чийн дүү бид нар байсан. Ш гэж дууддаг хүнтэй паркийн Б ахын найз гэдгээр нь 3 сар гаруйн өмнөөс Корпорейт гэдэг буудалд тааралдаж, танилцаж байсан. Шоронд байж байгаад гарч ирсэн л гэдгийг нь мэднэ. Өөрөөр сайн мэдэхгүй.

Би байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 88009933 гэсэн дугаарын утсаар ярьж байрны эзэн гэх Энхтуяа гэдэг хүнтэй уулзаж, сарын 1000 ам.долларын түрээс төлөхөөр тохирч, хааяа тоглоом тоглож байх зорилгоор 2016.10.07-нд гэрээ хийж 10.08-нд орж эхэлсэн. Өнөөдөр л анх удаа тоглож эхэлсэн юм. 10.08-нд надад өөрт байсан рулетын ширээг авчирч нэг өрөөнд нь угсарсан юм.

Энхтуяа гэдэг хүнийхээ утасны дугаарыг мэдэхгүй. Тэнд байсан хүмүүс яг хэдэн төгрөгтэй байцгаасныг мэдэхгүй байна, би нүдээрээ хараагүй. Дээрэм болсоны дараа л тэдний яриагаар 100-аад сая төгрөг байсан, 1 кг алт байсан гэж Паркийн Б, Г нар ярьж байсан. Миний хувьд алдагдсан зүйл гэвэл үүрдэг жижиг цүнх, утасны цэнэглэгч зэрэг зүйлс байхгүй байна. Биед толгой өвдөж байна, хөмсөг язарч шарх авсан байна. Гомдолтой байна.

...Би №14100 дугаарын шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би яг хэн, хэн нь ямар гэмтэл учруулсан талаар ангилж хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл хэрэг гарах үед гаднаас дайрч орж ирсэн А болон үл таних залуучууд бид нарыг газарт хэвтүүлсэн, дээшээ жаахан өнгийж харах гэхэд ерөөсөө харуулахгүй дээрээс өшиглөж, дэвсэж байсан болохоор миний толгойн дээр дэвсэх үед миний нүүр газарт хавсрагдаж цохигдон үүссэн гэмтлүүд байгаа юм.

А миний дээр ирчихээд “энэ их зэвүүн нөхөр” гээд л дээрээс дэвсээд байсан, бас “мөнгө хаана байна, мөнгө чинь хаана байна” гэж хэлээд дээрээс дэвсээд байсан. ...Би Атэй хамт дээрэм хийхээр гаднаас дайрч орж ирсэн хүмүүсийг танихгүй. ...Анх дайрч орж ирэх үед би цонх руу харчихсан сууж байсан болохоор Аийг хутга бариад орж ирэхийг харсан, араас нь буу шиг урт зүйл барьчихсан, саарал өнгийн урт куртиктэй, нүүрээ халхалсан нөхөр орж ирсэнийг хальт харсан.

...Тухайн үед би биедээ бэлэн 2.0 сая төгрөгтэй байсан ба 20.000 /хорин мянга/-тын дэвсгэртээр байсан. Дээрэмчид гаднаас дайрч орж ирэх үед би өөрийн анх байсан 2.0 сая төгрөгөөс гадна, дахиад 2.500.000 төгрөгтэй болсон байсан. Уг мөнгийг 13 модны покер тоглоод хожсон. Дээрэмчид орж ирэх үед гал тогооны өрөөний тавиур дотор миний хар өнгийн, нэг оосортой үүрдэг цүнх байсан, дотор нь 4.0 сая төгрөг дандаа 20.000 төгрөгний дэвсгэртээр 2 боодолтой байсан. Мөн цүнхний цахилгаантай халаасанд 500.000 /таван зуун мянга/ төгрөг, 20.000 төгрөгний дэвсгэртээр байсан ба дээрэмчид гарч явах үед цүнх алга болсон байсан.

Алдагдсан цүнх 2 халаастай байсан юм. Алдагдсан цүнхний бөөрөн дээрх хээний талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Би №6169 болон №8841 дугаарын шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Би шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Миний майкан дээр байгаа татаж чангаасаны улмаас үүссэн урагдалтыг хэн учруулсаныг мэдэхгүй байна, гэмт этгээдүүд дээрээс татаж чангаах үед л үүссэн байх.

Огын бүтэн нэрийг нь би мэдэхгүй. Огын бүтэн нэрийг нь Ч мэдэж байгаа. О Чинзорийгийн дүү нь гэж явдаг юм, чухам ямар дүү нь болохыг би мэдэхгүй байна. О, одоо хаана байгаа болох ямар дугаараар холбогдохыг би мэдэхгүй байна. Ч л мэднэ. ...Рулетны ширээг Ч л ажиллуулж мэдэх юм. Би рулетны ширээг ажиллуулж мэдэхгүй. Рулетны ширээг асуусан хүн бол Ч юм. Надад ягаан дэвтэр байхгүй, би бүртгэлийн дэвтэр хөтлөөд байдаггүй юм. Хураагдсан ягаан дэвтэр хэнийх болохыг мэдэхгүй байна. Би хэрэг гарах үед өмсөж байсан хувцаснуудаа үнэлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 208х, 212-213х/,

 

83. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бөгсөн:

“...2016 оны 10 сарын 09-ний өдөр ... 19 цагийн үед Мах над руу өөрийнхөө 99113556 дугаарын утаснаас залгаад “манай гэрт очоод 6000 ам.доллар аваад ир, би 1-р эмнэлэгийн урд айлд байна, хүнээс машин авч байгаа юм” гэхээр нь би Махын Богд Ар хороололд байрлах гэрт нь очиж эхнэрээс нь 6000 ам.доллар авсан. Мах намайг очихоос өмнө эхнэртээ “намайг очиж мөнгө авна” гэж хэлчихсэн байсан. Тэгээд би уг мөнгийг аваад 1-р эмнэлэгийн урд байрлах Улаан загалмайн нийгэмлэг гэсэн хаягтай байрны зүүн талын улаан тоосгон 12 давхар байрны гадаа очоод ярихад Мах өөрөө 8 давхарын тагтан дээрээс “наад хүндээ өгчих” гэж хэлэхэд, орцноос нэг 23-25 орчим насны залуу гарч ирээд надаас мөнгө аваад орсон.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 217-218х/,

 

84. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Б-ынөгсөн:

“...Би 2015 оны 09 дүгээр сарын 24-нөөс эхлэн Элит хотхоны СӨХ-д харуулаар ажиллаж байгаа. Намайг 12 дугаар байр руу ороод хоёр траншейны эрэгтэй, эмэгтэй хоёрыг хөөж гаргачихаад гараад иртэл 12/3 дугаар байрны гадаа цагдаагийн машин ирчихсэн зогсож байхаар нь цагдаа нараас “ямар дуудлагаар хэдэн, тоотод ирсэн” талаар асуухад надад тодорхой мэдээлэл өгөөгүй, “гадна талбайгаа сайн харж байгаарай” гэж хэлээд 12/3 дугаар байр руу орсон. Би манаачийн байр луугаа ортол 12/3 байрнаас 3 залуу гараад ирэхээр нь би цагдаа нарыг орцонд зөрчихлөө гэж бодсон. Аль нэг нь лифт, нөгөө хэсэг нь шатаар явж зөрсөн гэж бодож байна.

Тухайн гарч ирсэн 3-н залуугийн хамгийн урд талд явсан залуу нь 160-170 орчим өндөртэй, саарал өнгийн, малгайтай цамц юм уу, пальто өмссөн, хойноос гарч явсан хоёр залуу нь бараан өнгийн малгайтай цамц юм уу, куртик өмссөн байсан. Хамгийн түрүүлж гарч ирсэн залуу нь цагаан өнгийн даавуунд эд зүйлүүд боогоод барьчихсан гарч ирсэн. Ямар, ямар эд зүйлүүд байсан нь тодорхой харагдаагүй, бөөрөнхий болгочихсон байсан. Тэдгээр 3 залуу нь манаачийн байрны хажуугаар гарахад манаачийн байрны хажууд үл таних 3-4 залуу байсан ба нөгөө 3-н залуугийн араас “хөөш” гээд хойноос нь гарахад, цагаан өнгийн Кровн маркийн авто машин хурдтай хөдлөөд явсан. Тэгтэл нөгөө 3-4 залуу орж ирээд, “энэ машинд суугаад зугтаачихлаа” гэж яриад, манаачийн байрны хажууд зогсож байтал удалгүй нилээн олон тооны машин, энгийн хувцастай цагдаа нар ирсэн. Хэсэг хугацааны дараа надад болсон хэргийн талаар ярьж хэлсэн. 

Манай манаачийн байрны ойролцоо зогсож байсан 3-4 залуу нь дотор зодуулсан хүмүүсийн дүү нар болон найзууд нь байсан байна лээ. Тухайн үед туранхай нүдний шилтэй залуу байсан бусад хүмүүсийнхэн царайг сайн харж тогтоож аваагүй. Өөр ямар нэгэн хүмүүс гарч зугтаагүй. Намайг 12/1 байрыг шалгаад явж байх хойгуур дээрхи гэмт хэрэг үйлдэгдсэн байсан. Өөр тодорхой мэдэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 233х/,

 

85. Гэрч Г.О-нымөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би шөнийн 01:00 цагийн үед гал тогоондоо аяга тавгаа угааж байхад чанга чимээ сонсогдож, хүмүүс орилолдоод байх шиг байсан. Яг аль айлаас чимээ гараад байгааг сайн мэдэгдэхгүй байсан. Манай нөхөр Мөнхбат “орцонд их шуугиантай байна” гэж надад хэлсэн. Төд удалгүй чимээгүй болж, бид унтсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 236х/,

 

86. Гэрч Б.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...М.А, А нарыг одоогоос 2 жилийн өмнөөс таньдаг болсон,  ажил хэргийн шугамаар танилцаж байсан. Ажил төрлийн холбоотой. А нь найз Дэлгэрсайханы харуул хамгаалалтын албанд гэрээгээр Хөшигтийн хөндийн хурдны замын харуул хамгаалалтаар ажиллаж байгаа. А нь Визард констракшин компанид харуул хамгаалалт хариуцаж ажилладаг.

...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орой хамгаалагч Болдсайхан “А ирээд ууттай, том буу хамгаалагч нарын өрөөнд үлдээгээд явсан” гэж хэлэхээр нь би “энд буу байлгаж болохгүй” гээд, захирал Гад энэ талаар хэлэхэд “найдвартай газар аваачсан нь дээр” гэж  байсан. Тэгээд Г захирал “би машиндаа аваад байж байя, бууны эзэд нь асуугаад ирвэл өгье” гэж хэлээд Лексус-570 маркийн, цагаан өнгийн 24-99 УНТ дугаартай машиндаа хийгээд авч явсан. Одоо тэр бууг хаана байгааг мэдэхгүй. Би тэр бууг нь уутнаас нь гаргаж үзээгүй, ямар буу байсныг нь мэдэхгүй. Би тэр бууг 1 удаа харж байсан. А ахын нэр дээр байдаг байсан, одоо мэдэхгүй.

...Би Аийн компаний харуул хамгаалалтын жолоочоор ажилладаг байсан ба тухайн үед 04-31 УБҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн цагаан өнгийн авто машиныг барьж байсан. 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой найзтайгаа хороололын Кастель бааранд орж үйлчлүүлж байхад шөнө 02:30 минутаас 03 цагийн хооронд яг хэдэн цаг, хэдэн минутанд гэдгийг сайн санахгүй байна,  А над руу “хөдөө явах гэсэн юмаа, машин очиж авья” гэж ярихаар нь би байгаа газраа хэлэхэд А, Н, Батбаяр, Б нар цуг явж байсан.

Яг ямар машинтай явж байсныг тодорхой санахгүй байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зарим зүйлийг тодорхой санахгүй байна. А надаас патрол машины түлхүүрийг аваад явсан. Тэд нар хөдөө хаашаа явах гэж байгаа талаараа хэлсэн эсэхийг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас  242-243х, 244х/, 

 

87. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Болдсайханы өгсөн:

“...Би Атэй ...багын найзууд, найз нөхдийн холбоотой. Би Хан-Уурл дүүргийн 14-р хороонд байрлах Өлзийт хороололд Хятадын хөрөнгө оруулалттай авто замын компанид хамгаалагчаар ажилладаг бөгөөд 2016 оны 10 сарын 10-ны шөнө 03-04 цагийн үед ажлын байран дээрээ буюу ажилчдын байранд амарч байхад А ирсэн юм.

Тэгэхэд нь би “юу хийж яваа юм бэ” гэхэд “өө дэмий шахуу, жоохон яаруу явж байна, энэ бууг өрөөндөө оруулаад тавьчих” гээд бор шаргал өнгийн берзентэн  материалан гэртэй гитарны гэх мэт зүйл өгсөн. Би “энэ юу юм бэ” гэхэд надад хэлээгүй “оруулаад тавьчих л” гэсэн. А тухайн үед цагаан өнгийн суудлын машинтай явж байсан. Тоёота приус-20 машин шиг харагдсан. Тэгээд би “одоо чи хаачих гэж байгаа юм бэ” гэхэд “харьж амарлаа, оройтчихлоо” гэж хэлээд явсан. Тэгээд би нөгөө өгсөн зүйлийг нь анзаарч харалгүй өрөөндөө ороод унтсан. Өглөө 10 цагийн үед сэрээд ажил төрөл гэж яваад 13:00 цагийн үед нөгөө өгсөн зүйлийг нь үзэхэд дотор талд нь хар өнгийн клашников маркийн буутай төстэй буу байсан. Би өөрөө бууны маркийг сайн мэдэхгүй. Тэгээд хамгаалагч нараа хариуцдаг П гээд залууг ирэхээр нь “А өчигдөр авч ирж үлдээсэн юм, чи энэ бууг аваад явчих, энд хүн амьтан харчихвал юу гэж бодох юм” гэж хэлээд Пт өгөөд явуулсан. ... Л.Аийг У гэж дууддаг, М.Аг Амараа гэж дууддаг, өөр хоч байхгүй байх. Миний мэдэж байгаагаар М.А ...Атай их дотно найз бололтой явдаг. Ад өөрт нь буу байдаггүй юм, надад өгсөн бууг би Аийн буу болов уу гэж бодож байна. А нь одоогоос 1 жилийн өмнө байх “буу худалдаж авсан” гэж ярьж байсан. Тэр бууг болов уу гэж бодож байна. А нь дээгүүрээ ногоон өнгийн нацист куртиктэй, малгайгүй байсан. Архи уугаагүй байсан шиг санагдаж байна. А архи уудаггүй, бөөрний өвчтэй юм.

...Тэгтэл миний танил Одмаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байсан санагдаж байна, яг тодорхой санахгүй байна, утсаар яриад “А хэд хоногийн өмнө миний машиныг авч яваад авчирч өгөхдөө машин дотор шаргал өнгийн үүргэвчээ үлдээсэн байна, яаж өгөх вэ” гэж асуухаар нь Аг хоригдчихсон байгаа машиндаа байлгаж байхгүй юу гэж хэлсэн.

Тэгтэл өнөөдөр буюу 2016.11.09-ны өдөр над руу цагдаагаас ярьж байна гээд нэг эрэгтэй хүн яриад Агийн үүргэвч хаана байгаа талаар асуухаар нь би байгаа газрыг нь хэлж Одмаатай утсаар яриад байгаа газраас нь очиж аваад авчирч өгч байна. А манай ажил дээр шөнө ирэхдээ машинаас ганцаараа бууж ирсэн болохоор хэн, хэнтэй хамт явж байсныг нь мэдэхгүй. Агийн ирсэн цагаан өнгийн приус 20 маркийн авто машины урд хойд хаалганы шил тентэй учраас дотор нь хэдэн хүн явж байсан нь харагдаагүй. ...Аг ганцаараа явж байгаа юм байна бодоод өнгөрсөн. Агийн хувцас нь нүдэнд тусахаар цус нөж болж, урагдаж цоорсон зүйл ажиглагдаагүй. Харанхуй шөнө байсан учраас сайн хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 246-248х/,

 

88. Гэрч Т.Э-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...А нь зүс үл таних эмэгтэй 30 орчим настай хүнээр 1.800.000 төгрөг дамжуулан 2016 оны 10 дугаар сарын 10-ны орой 19:00 цагийн үед намайг Саппоро төвийн замын эсрэг талд байхад өгч явуулсан байсан. Энэ мөнгөнөөс 900.000 төгрөгийг нь 3 хамгаалагч залууд цалин гэж өгсөн одоо үлдсэн 3 хамгаалагчид нь 900.000 төгрөгийг нь өгөх гээд биедээ авч явна. Надад 1.800.000 төгрөг авчирч өгсөн Агийн явуулсан гэх эмэгтэй хүнийг та урд өмнө нь харж байгаагүй, над руу 89141522 дугаарын утаснаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны 19:00 цагийн үед залгаад “Эрдэнэчулуу ах уу А ах мөнгө өгч явууллаа, хамгаалалтын албанд гарсан хүмүүсийн цалин гэж байна, танд өгчих” гэж хэлсэн гэж хэлэхээр нь би уулзаж мөнгийг нь авсан.”

..Би 2016 оны 10 дугаар сарын 09-нээс 10-нд шилжих шөнө өөрийн ... гэртээ унтаж байсан. Тэгтэл шөнө 04 цаг өнгөрч байхад М.А өөрийнхөө 94443770 дугаарын утаснаас миний 88088353 дугаарын утасруу залгахаар нь авсан чинь “та Замын цагдаагийн хажууд машингүй хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэж асуухгүйгээр Ад тусалъя гэж бодоод гэрээсээ гарсан.

Тэгээд би өөрийнхөө Приус-20 маркийн цагаан өнгийн 26-92 УБГ улсын дугаартай машиныг унаж гэрээсээ гараад Сансрын колонкийн замын урд талд байрлах Петровис колонкийн гадаа очиж машинаа тавьчихаад, тэндээсээ такси бариад Атэй ярьж байгаад Замын цагдаагийн газрын ойролцоо очсон.

Намайг очиход Замын цагдаагийн газрын урд байдаг замын урд талд буюу Нарантуул руу явдаг замын нэгдүгээр эгнээнд нэг цагаан өнгийн приус маркийн машин зогсож байсан. Намайг таксинаас буухад уг приус маркийн машинаас нэг эмэгтэй бууж ирсэн бөгөөд приус машины цонхыг А онгойлгоод, наад эмэгтэйтэйгээ хамт машинд суугаад явчих гэж хэлсэн.

Тэгтэл нөгөө эмэгтэй нь зам хөндлөн ертөнцийн зүгээр хойшоо гараад замын хажууд тавьсан байсан хар өнгийн Ланд-200 маркийн машинд суусан. Тэгэхээр нь би машины урд суудал дээр суугаад тэр эмэгтэйтэй машинаа бариад, би хамт явсан. А болохоор нөгөө цагаан өнгийн приус машиныг унаад араас дагаад явсан. Тэр эмэгтэй Ланд-200 машиныг унаад Баянгол дүүргийн шүүхийн тэнд байдаг нэг байрны гадаа очоод зогсоолд нь машиныг тавьсан.

Тэгэхэд А хүрч ирээд “Эрка ахаа та энэ машины түлхүүрийг байрны жижүүрийг нь дуудаж байгаад Ландагад өгчих” гээд өгчихөөрэй гэсэн. Тэгэхээр нь би тэр байрны жижүүрийнх нь өрөөний хаалгыг тогшиход нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь “энэ түлхүүрийг Ландагад өгчихөөрэй” гэж хэлээд түлхүүрийг нь өгчихөөд Приус-20 маркийн машинд суусан. Тухайн үед яг хэдэн цаг болж байсныг би сайн санахгүй байна.

Тэгээд А машиныг жолоодоод машин унаж очсон эмэгтэй, бид 3 хамт Сансрын колонки дээр очиж миний машиныг авсан. Тэнд очоод нөгөө эмэгтэй Агийн унаж ирсэн приус машиныг унаад яваад өгсөн. Би машинаа унаад Аг Баянхошуунд байдаг өөрийнх нь гэрт хүргэж өгсөн. Энэ үед өглөөний 06 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна.

...Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр жижүүрт гарч хонох ажиллах ёстой байсан учраас 09:00 цагийн үед ажил дээрээ очиж ээлжээ хүлээж авсан. Тэгтэл 10 цагийн үед А өөрийнхөө утаснаас надруу залгаад “ахаа намайг хотын төврүү оруулаад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хувийн машинаараа Баянхошуунд очиж Аг аваад, хороололд байдаг “Мама” рестораны гадаа буулгасан. Тэрнээс хойш Атэй дахиж уулзаагүй. ...Тэр шөнө Атэй уулзахад хэвийн байдгаасаа нэг л өөр бага зэрэг айсан, сандарсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 2-4х/,

 

89. Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

“...Би өчигдөр буюу 2016 оны 10 сарын 10-ны 17:00 цагаас 2016.10.11-ний өглөөний 08:00 цаг хүртэл ажил дээрээ ээлжтэй байсан юм. Тэгээд ажлаа тараад 10 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгээд уг бууны талаар огт мэдээгүй байж байтал гэнэт гаднаас цагдаагийн ажилтнууд Г-ын хамтаар ороод ирсэн юм. Уг буу ямар учиртай хэн авчирсан талаар надад ямар нэг мэдэж байгаа зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 5х/,

 

90. Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10-р сарын 11-ний орой 21:00 цагийн үед намайг гэртээ байхад манай үеэл ах Г над руу залгаад “ахын дүү гараад ир” гээд дуудсан. Тэгээд би гараад очтол Г ах надад нэг ууттай буу шиг юм өгөөд “чи энийг өнөөдөр гэртээ аваад орчих, би маргааш өдөр ирээд авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за” гээд уг ууттай бууг нь аваад гэртээ оруулсан юм. Тэгээд л маргааш нь унтаж байхад цагдаагийн ажилтнууд ирээд бууг хураагаад аваад явсан юм. ...Ямар учиртай гэдгийг хэлээгүй. ...өөр ямар нэг зүйл авчраагүй, ганцхан уг бууг л авчирсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 6х/,

 

91. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Г-ын өгсөн:

“...2016 оны 10 сарын 10-ны өдөр 14:00 цагийн орчим би өөрийн ажил дээрээ очсон. ...Тухайн үед манай хамгаалалтын албаны ажилтан Пүүгий гэх залуу, бид 2 хотруу явах гээд машинтайгаа хөдлөх гэтэл манай хамгаалагч Болдоо гүйж ирээд Пүүгийтэй уулзаад байсан юу ярьсаныг нь мэдэхгүй байна. Пүүгий машинд орж ирж суухдаа хайрцагтай том буу аваад ороод ирсэн, “энэ бууг аваад хот орох гэсэн юм” гээд орж ирсэн. Тэгээд бид 2 хотод ирээд байж байхад Пүүгий “энэ бууг чи аваад явчих, машинд чинь байж байг, би маргааш авчихья” гэж хэлэхээр нь “сум байхгүй биз дээ” гэж асуучихаад бууг нь аваад явсан. Гэрийнхээ гадаа ирээд гэрлүү оруулчихвал эхнэр, хүүхэд айчихна гэж бодоод өөрийн дүү Алтансүх рүү яриад “гэртээ байна уу гэж асуусан чинь байна” гэхээр нь “яваад очьё” гэж хэлээд Алтансүхэд тэр хайрцагтай бууг өгөөд, “маргааш ирээд авна” гэж хэлээд үлдээсэн. ...Надад энэ бууны талаар огт юм хэлээгүй, би ч энэ бууны талаар асуугаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 7х/,

 

92. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.М-ын өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16:00 цагийн орчим намайг гэртээ байхад Дээгий нь миний 99102088 дугаарын утасруу 99074545 дугаарын утаснаас залгаад, өөрийн түрээсэлж байгаа байр болох 1-р эмнэлгийн урд талд байрлах Элит хотхоны 18 тоот байранд ирж “мах идээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 18:00 цаг өнгөрч байхад яваад очтол Э, Хүрэлээ, Ч, П болон бүтэн нэрийг нь мэдэхгүй Бал, БДээгий, М нар үхрийн мах чанаж идчихээд, 13 модны покер тоглоод сууж байсан. ...Би гарч явсан бөгөөд шөнийн 01 цаг хүртэл найз хүүхэнтэйгээ хамт байж байгаад гэрт нь хүргэж өгчихөөд, Дээгийгийн гар утас руу залгахад утас нь санаандгүй авагдчихсан. Тэгтэл Дээгий өөрөө юм ярихгүй, цаана нь хүмүүс дуугараад байхаар нь юу ярьж байгааг нь сонсоход “бүх халаасыг нь нэгжээд, бүх мөнгийг нь ав” гээд нэг хүн орилоод байсан. Тэгэхээр нь би утсаа таслаад ...Элит 12 дугаар байрлуу өөрийн машин болох 54-12 УБӨ улсын дугаартай Тоёота харьер маркын автомашинтай очих гээд Улаан загалмайн нийгэмлэгийн байрны урд талаар эргээд орж байтал өөдөөс, урд талын дугаараа цагаан өнгийн юу нь мэдэгдэхгүй зүйлээр халхалчихсан, хар өнгөтэй Тоёота ланд круйзер 200 загварын автомашин ирж байсан.

Бас араас нь Мөндөөк болон Чийн төрсөн дүү Батзориг нар гүйж байгаа харагдахаар нь би тэр машиныг гаргахгүй гээд замыг нь хааж зогсоод, машинаасаа буухад нөгөө машин ухрах шиг болоод миний машины хажуугаар дайраад гарсан. Тэгэхээр нь би машинаа эргүүлээд, нөгөө машины араас замруу гарсан боловч алга болсон байхаар нь буцаад Дээгийгийн түрээслэдэг байрлуу ороход цагдаа нар ирчихсэн, тэнд байсан бүх хүмүүсийн нүүр амнаас нь цус гарчихсан байдалтай байсан.

Тэнд байсан бүх хүмүүс л Ш хочтой А баг зүүсэн залуучуудтай орж ирээд бид нарыг зодчихлоо гэж ярьж байсан. ...Тухайн үед цаг шөнийн 01 цаг өнгөрч байсан учир машин дотор сууж байсан хүмүүс огт харагдаагүй. Уг нь бол би дотор нь ямар хүмүүс байгааг харахыг хичээсэн боловч харагдахгүй байсан.

...Миний санаж байгаагаар Г гаднаас орж ирэхдээ цэргийн офицер цүнхнээс ялимгүй том хэмжээтэй хүрэн өнгийн цүнх үүрсэн байсан. Гартаа бол ямар нэгэн зүйл бариагүй байсан. ...Намайг шахаж зогсоход Батзориг, Мөндөөк нар машины хаалгыг гаднаас нь онгойлгож байсан санагдаж байна. Намайг очиход бол цонх, хаалгаа онгойлгосон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргий 3-р хавтас 8-10х/,

 

93. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Энхзоригийн өгсөн:

“...Тухайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ... өдөржин гэрээ нүүлгээд 00 цаг өнгөрч байхад дуусаад, би дуудлагын бэлэн хоол захиалж хоолоо идээд байж байхад Мөнхзул ах эхлээд надруу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь Энхболд руу залгаж надтай холбогдож “яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, ахыг чинь хүмүүс зодоод байх шиг байна, хаана байна” гэхээр нь “гэртээ байна” гэсэн чинь “1 дүгээр төрөхийн урд талд байдаг, Улаан загалмайн нийгэмлэгийн өмнө хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь дүү Батзоригийн машинтай Аринуболд ах, Энхболд, Гантогтох нарын хамт Улаан загалмайн үүдэн дээр 01 цаг өнгөрөөгөөд очсон чинь 18 дугаар байрны гадна талд цагдаагийн машин ирчихсэн байхаар нь учрыг нь олж байгаа юм байх гэж бодоод үүдэн дээр нь машинтайгаа зогсож байсан чинь орцноос нэг хар хувцастай залуу, зүүн гартаа пальтойгоороо нэг зүйл боочихсон гүйж гарч ирээд, хашааны гадаа байсан Ланд-200 маркын автомашины жолоочийн талаар суучихаар нь бид нар хоорондоо ярилцаж байгаад “энэ залууг бариад авъя” гээд тэр Ланд 200 машин дээр очсон чинь машиныхаа хаалгыг дотор талаас нь түгжчихээр нь хаалгыг нь онгойлгох гээд хаалга үүдийг нь татаад байж байхад Мөнхзул ах өөрийнхөө Тоёота харьер маркын машинтайгаа уг машины урдуур нь орж зогссон.

Тэр үед уг машины жолоочын талаар орж суусан залуу машины дотор талаас “буудлаа шүү” гээд буу шиг юм гаргаад ирэхээр нь бид нар хойшоо гүйлдчихсэн юмаа. Машин теньтэй байсан болохоор сайн харж чадаагүй, ямар ч байсан “буудлаа шүү” гээд орилоод байсан. Бид нарыг хойшоо зугтаасан чинь машинаа хойшоо ухраагаад Улаанзагалмайн урдуур гарч Анагаах ухаан их сургуулийн тийшээ зугтаагаад явчихаар нь Мөнхзул ах болон манай найз Гантогтох Энхболд нар машинтайгаа хөөгөөд гүйцээгүй. Тэгээд бид нар учрыг нь ололгүй бөөгнөрөөд байрны гадаа зогсож байгаад Мөнхзул ах бид хоёр уг байрны орц руу ороод давхрыг нь мэдэхгүй учраас 10 дугаар давхар луу дарж 10 дугаар давхарт гарсан чинь цахилгаан шатны үүдэнд 1 цагдаа зогсож байхаар нь бид хоёр буцаж доошоо бууж орцноос гараад нөгөө хэдтэйгээ нийлээд манаачийн пүтэкны доор зогсож байхад 5-6 хүн уг орцноос гүйлдэж гарч ирээд хашааны гадаа байсан цагаан өнгийн дөрвөлжин кровн маркын машинд суугаад яваад өгсөн. ...Нэг нь цүнх үүрчихсэн харагдаж байсан, гүйлдэж гарч ирцгээгээд гүйгээд явчихсан болохоор сайн анзаарч хараагүй. ...Бид нар цагдаагийн машин байсан учраас цагдаа нар орчихсон салгаж зохицуулж байгаа юм байна гэж бодсон юм. ...би Мөнхзул ахын хамт уг байрлуу орж 8 дугаар давхар гарч 18 тоотод орсон чинь цагдаа нар болон 103 ирчихсэн манай ах Ч цус нөжиндөө холилдчихсон, том өрөөнд буйдангийн урд талд хэвтэж байсан. ...Уг Ланд 200 машин дараа нь зугтаагаад явахад нь харсан чинь хойд талын дугаар нь байхгүй байсан. Урд талдаа дугаартай байсан эсэхийг анзаараагүй. Тэр залуугаас өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 12-13х/, 

 

 94. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Энхболдын өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз Энхзоригийн гэрийг Төмөр замаас Цэцэрлэгт хүрээлэн лүү нүүлгэж 00 цаг өнгөрөөгөөд дуусаж байхад миний утас дугарч Мөнхзул ах яриад “Энхзориг /Мөндөөк/ байна уу, утас нь болохгүй байна” гэхээр нь утсаа Энхзоригт өгсөн чинь “хэдүүлээ төрөхийн тийшээ явчихаад ирье, ахыг чинь хүмүүс зодоод байх шиг байна” гэхээр бид нар, Энхзориг дүү, Батзоригийн машин болон найз Гантогтохын машинтай нэгдүгээр төрөхийн урд талд байдаг Улаан загалмайн нийгэмлэгийн хажуу талд очсон. Энхзоригийн ах нь байгаа гэх байрны гадаа цагдаа нар ирчихсэн байна гэхээр нь би машинаас буугаагүй сууж байхад манай хэд байр луу явснаа буцаж ирээд нөгөө хүмүүс нь зугтаачихлаа гэж ярьж байсан. ...Ланд 200 зугтаачихлаа,  дараа нь Кроун зугтаачихлаа гэж байсан. Би машины ард талд суучихсан буугаагүй болохоор анзаарч хараагүй. ...Гантогтох машиндаа гүйж орж ирээд Ланд 200 зугтаачихлаа гээд араас нь хөөх гэсэн чинь алга болчихоор нь больж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 15х/,

 

95. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б-гийн өгсөн:

“...Б 2016 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө манай гэрт өөрийн найз Галаа гэх залуутай хамт ирж хоночихоод, маргааш нь “гадуур ажилтай машинаа өгөөч” гээд миний эзэмшлийн 49-20 УБӨ улсын дугаартай Тоёота кроун 175 машиныг аваад явсан. Авч гарсанаасаа хойш 2 цаг гаруйн дараа “би хөдөө ажлаар Чойр руу явах болчихлоо 2 хоноод ирнэ” гэхээр нь би “тэг тэг” гэхдээ “машин жаахан муу байгаа шүү” гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 10 дугаар сарын 09-нд ...өөрөө над руу шөнийн 02:00 цаг өнгөрч байхад 96-тай дугаараас залгаад “Галаа ирсэн үү” гэж асуухаар нь би “ирээгүй” гэтэл удалгүй өөрөө орж ирсэн.

С тухайн үед унтаж байсан учраас намайг дуудаад надтай хамт жижиг өрөө лүү ороод хаалга хаасан. Бын өмсөж явсан цагаан саарал өнгийн урт загвартай пальто нь ард талдаа цусны толбо болчихсон, дээр нь жаахан архи үнэртүүлчихсэн байсан болохоор нь би “яасан юу болсон юм бэ” гэхэд би “нэг хужаатай муудалцсан” гээд яг аль кармаанаас гаргаж ирсэнийг бүү мэд боодолтой 20 мянгатууд, одоо бодоод байхад бараг 10 гаруй сая төгрөгийг гаргаж ирээд, гал тогооны өрөөнөөс очиж уутанд тэр мөнгөө хийгээд үлдээчихээд гарсан.

Мөн кармаанаасаа нокиа маркийн жижгэвтэр товчлууртай гар утас тамхи, асаагуур гаргаж ирчихээд унталгүйгээр, буцаад гараад явахаар нь би “хаачих гэж байгаа юм” гэхэд би “ойрхон гарчихаад ирье” гээд гарсан. ...Тэгтэл удалгүй Бтай зөрөөд Галаа орж ирээд, араас нь Билгээ орж ирсэн. Тэгээд тэр хоёр жижиг өрөөнд ороод хаалгаа хаагаад юм яриад байсан. Би тэр үед том өрөөнд унтаж байсан болохоор юу ярьсаныг нь сонсоогүй ээ. Удаа ч үгүй Билгээ ганцаараа гараад явсан, Галаа жижиг өрөөнд унтсан...

...Гыг сайн танихгүй, Бын найз гэдгээр нь мэднэ, хааяа нэг уулзахаар мэндийн зөрүүтэй л байдаг. ...Б шөнө орж ирэхдээ яарч сандарсан байдалтай орж ирээд жижиг өрөөнд тамхи асаагаад татаж байхдаа саарал өнгийн пальтоныхоо хоёр халааснаас одоо бодоход 3-4 боодол 20000-тын дэвсгэртүүд гаргаж ирснээ буцаагаад халаасандаа хийснээ уут байна уу гэж асуухаар нь гал тогооны өрөөнөөс гялгар уут авчирч өгөхөд мөнгөө уутанд хийгээд тавьсан. ...Би Быг мөнгө гаргаж ирэхэд нь ямар учиртай мөнгө юм бэ гэж асуугаагүй. Тэгтэл удалгүй Б ганцаараа явсан ба явахдаа ийшээ, тийшээ явлаа гэж хэлээгүй. Би өглөө ажилдаа явахаар 07 цаг өнгөрч байхад босоход Галаа босчихсон байсан ба нөүтбүкний цүнх байна уу гэж асуухаар нь би шкафнаас цүнх авч өгөөд том өрөө рүү ороод удаагүй байхад Галаа гараад явахдаа Бын хүнээс авсан мөнгийг өгөөрэй, Сувдаагийн утасны төлбөр ойр зууртаа хэрэглээрэй гээд 700.000 төгрөг өгсөн. Би гал тогооны өрөө рүү ороход Бын мөнгөө хийсэн гялтар уут гал тогооны өрөөний ширээн дээр байсан болохоор Галааг мөнгөө цүнхэнд хийгээд аваад гарсан юм байна гэж бодоод өнгөрсөн. Б шөнө гарахдаа мөнгө авч гарсан эсэхийг мэдэхгүй байна. Маргааш нь өглөө 09 цаг өнгөрч байхад Б над руу залгахаар нь хаана байгаа юм бэ гэж асуухад Эрдэнэтэд байна хүнээс 150.000 төгрөг зээлчихсэн байсан юмаа тэр мөнгийг өгчихөөрэй гээд хаан банкны дансны дугаар өгөхөөр нь би хаан банк руу шилжүүлэх гээд орсон боловч хүн ихтэй байхаар нь өөрийнхөө төрийн банкны данс руу мөнгийг нь хийж байгаад Бын хэлсэн хүний данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Б надаас хэд хоногийн өмнө 90.000 төгрөг зээлээч гэж ярихаар нь би мөнгөгүй байсан учраас өөрийн таньдаг Дэлгэрмөрөн эгчээс 100.000 төгрөг зээлж Бт өгсөн байсан, уг мөнгийг би Дэлгэрмөрөн эгчийн дэлгүүрт нь оруулж өгсөн. Сувдаагийн утасны төлбөрт 40 гаран мянга төгрөг гарсныг тушаасан. Үлдсэн мөнгөнөөс би юнивешний төлбөр хийгээд үлдсэн мөнгийг нь хоол хүнсний зүйл авсан машинаа очиж авахад бензингүй байхаар нь Галаагийн үлдээсэн мөнгөнөөс бензин хийгээд хэрэглээд дууссан. ...Манай гэрт Галаа, Б нар цүнхтэй зүйл үлдээгээгүй. ...Би 2016.09.20-ны өдөр өөрийн эзэмшлийн 49-20 УБӨ улсын дугаартай Тоёота Крован маркийн авто машинаа Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагад 2.5 сая төгрөгний барьцаанд 12 сарын хугацаатай барьцаанд тавьсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 20-24х/,

 

96. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С-ий өгсөн:

“...Бодьцэцэг бид хоёр унтаж байсан, тэгэхэд шөнө 02 цагийн үед хонх дуугараад Бодьцэцэг босч хаалга онгойлгоход Б орж ирсэн ба тэр хоёр жижиг өрөөнд орчихоод удалгүй Б гараад явсан. Тэгснээ нээх удалгүй Б орж ирсэн тэгэхдээ -Галаа орж ирсэн үү гэж Бодьцэцэгээс асуучихаад гараад явсан. Тэгсэн бас удалгүй Галаа манайд орж ирээд жижиг өрөө рүү орсон. Тухайн үед Бодьцэцэг надад орж ирж хэлэхдээ Б их хэмжээний мөнгөтэй явж байна гэсэн, тухайн үед би нойрмог, унтаж байхад л орж гараад яваад байсан болохоор сайн санахгүй байна. Галаа тэгээд манай жижиг өрөөнд хоносон, би өглөө босоод ажилдаа явах гэж байгаад ариун цэврийн өрөөнд ороод байж байхад Галаа, Бодьцэцэгтэй уулзчихаад яваад өгсөн. Тэгээд би ариун цэврийн өрөөнөөс гараад ирсэн чинь Бодьцэцэг “Галаа сая надад мөнгө өгсөн, Б надад өгөөрэй гээд мөнгө өгчихөөд явлаа” гэсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг өгсөн юм бэ” гэж асуухад “700.000 гаруй төгрөг өгсөн” гэсэн. ...Бодьцэцэг рүү Б утасдаж нэг хүний данс руу 200,000 төгрөг хий гэсэн гэж хэлсэн гэсэн, тэр мөнгийг би хийсэн эсэхийг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 26-28х/,

 

97. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.М-ийн өгсөн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орой 22:00 цагийн үед өөрийн амьдардаг гэртээ байж байхад Галаа ах надруу залгаад “ахын дүү гараад ир” гэсэн, би гараад очиход Галаа ах такситай явж байсан ба би таксинд нь ороод суухад таксины жолоочийн утсаар ярьсан бололтой гартаа барьж байсан утсаа баярлалаа гээд жолоочид өгсөн. Тэгснээ надад -хоёулаа 1-р хороолол руу нэг газар луу хамт явчихаад ирье, ах нь тэндээс мөнгө аваад чамд хадгалуулъя гэж хэлсэн, тэгэхээр нь “орой болчихсон байна ш дээ” гэтэл “ах нь хэрүүлтэй хэцүү байна аа, манай найз охин Солонгос руу явах гээд хэрэлдээд” гэсэн тэгээд хамт явсан. Тухайн үед би болсон бүх явдлаа өөрийн нөхөрлүүгээ гар утсаар мессеж бичиж байсан, Галаа ах ирснийг, 1-р хороолол явъя гэснийг мөнгө хадгалуулъя гэснийг гэх мэт бүгдийг бичиж хэлж байсан.

Тэгээд би Галаа ахтай хамт явахад 1-р хорооллын 32-ын ар талын замаар яваад хойшоо гэр хороолол руу өгсөөд явж байгаад нэг мухар гудамж руу орж зогсоод “ах нь гялс орчихоод ирье” гээд буугаад нэг хашаа руу орсон, таксины жолооч машинаа эргүүлээд байж байтал удалгүй Галаа ах гарч ирсээд манайх руу явж байгаад надад 100 ам.долларын дэвсгэртээр 8 ширхэг нийт 800 ам.доллар, 20.000 төгрөгийн дэвсгэрт, 10,000 төгрөгийн дэвсгэрт нийлсэн нийт 2.000.000 төгрөгийг надад өгөөд “ах нь уул нь энэ найз охинтойгоо амьдаръя гэж бодож байсан чинь Солонгос явна гэнэ, Солонгос явах гэж байгаа хүнд зовж олсон мөнгөө өгөөд яахав дээ, чи миний мөнгийг хадгалж байгаарай, би Эрдэнэтэд аав, ээжид мал авч өгөх гэх мэт ажил байгаа, мөн чи надад нэг өрөө тавилгатай түрээслэх байр хайгаад өг, ах нь хөдөө яваад халтардчихсан, бас ядраад байна, чи 200.000 төгрөгийг нь өөрөө хэрэглэж байгаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч иймэрхүү зүйл ярьсаар манай гэрт ирсэн.

...Галаа ахын өгсөн мөнгөний ам.долларыг нь авч үлдээд, 200.000 төгрөгийг авч үлдээд, үлдсэн 1.800.000 төгрөгийг Их орд төвд байрлах АТМ-ээс өөрийн Хаан банкны 5037449141 дугаарын данс руу хийсэн.  Галаа ах залгасан ба хаана байна гэхээр нь ажил дээрээ байна гэж хэлтэл шууд орж ирээд “...ахдаа 200.000 төгрөг өгчих” гэсэн, тэгэхээр нь өөрийнх нь мөнгө надад байгаа юм чинь гээд 200.000 төгрөг өгсөн, тэгээд Галаа ах яваад өгсөн. ...Тэрнээс хойш огт холбоо бариагүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 15-ны орой 18:00 цагийн үед надруу залгаж “Очироо ирсэн үү, ах нь нэг данс явуулъя, ах руугаа 100.000 төгрөг шилжүүлээд өгөөч” гээд өөр юм яриагүй тэгээд би 19:00 цагийн үед гэрээсээ гараад Сансрын Петровис колонки дээрхг АТМ-ээс өөрийн данснаас шууд Галаа ахын явуулсан данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Галаагийн хэрэглээрэй гэсэн 200.000 төгрөгийг би хэрэглэчихсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 30-32х/,

 

98. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О-гийн өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 01:00 цаг өнгөрч байхад, “утсаар А байна, намайг Дүнжингарав худалдааны төв дээрээс ирээд аваач” гэж ярихаар нь би гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 60-19 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашинтай, ганцаараа Дүнжингарав худалдааны төвийн баруун урд талын гэрлэн дохиогоор Дүнжингарав худалдааны төв рүү эргэтэл замын хажууд А ганцаараа зогсож байсан. Тэгээд машинд суулгахад Агийн хар өнгийн цамц нь хүзүүнийхээ оёдолоор урагдчихсан байдалтай байхаар нь “хувцас чинь яагаад урагдчихсан юм бэ, юу болсон юм” гэж асуухад А “нэг тоглоомын газар луу ороод ийм юм болчихлоо, тэгж байгаад ярья” гэж хэлээд “Төмөр зам руу явья” гэж хэлэхээр нь би машинтайгаа хөдлөөд Нарны замаар Төмөр замын Эргэн дурсахуй баарны хойд талын Батхаан зочид буудлын гадаа очиж зогсоход А намайг “машиндаа сууж бай, би орчихоод гараад ирье” гэж хэлээд уг буудал руу ганцаараа орсон.

А бид хоёрыг Батхаан зочид буудлын гадаа очиж зогсоход буудлын урд талын зогсоол дээр ямар ч машин байгаагүй. А буудал руу ороод нэг их удалгүй гарч ирсэн санагдаж байна, хугацааг нь яг тодорхой санахгүй байна ойролцоогоор 10 гаран минутийн дараа гарч ирэхдээ 40 орчим насны биеэрхүү, хар өнгийн пальто өмссөн танихгүй хүнтэй гарч ирээд, машинд суугаад А “энэ хүнийг гэрт нь хүргэж өгье” гэж хэлэхэд нөгөө танихгүй залуу “19-рүү яв” гэж хэлэхээр нь би Нарны гүүрээр урагшаа давж АПУ ХХК-ний хойд талын сургуулийн хойно байрлах 4-н давхар шар байрны гадаа очиж зогссон. Байрны дугаарыг мэдэхгүй очвол зааж өгч чадна. Нөгөө танихгүй залуу А бид хоёрыг “машиндаа сууж бай, би гэртэй орчихоод гараад ирье” гэж хэлээд машинаас буугаад явсан. Уг байрны 3 давхарын урагшаа харсан болконтой цонх руу чулуу шидээд байсан ба удалгүй нэг эмэгтэй болкон дээрээ гарч ирээд, нөгөө танихгүй залуутай юм яриад байсан. Яг юу гэж ярьсан талаар нь мэдэхгүй байна.

Тэгтэл нөгөө танихгүй залуу удалгүй харсан чинь алга болчихсон, би бодохдоо гэр рүүгээ орсон юм байна гэж бодоод А бид хоёр хүлээгээд зогсож байтал 30 гаран минутын дараа нөгөө танихгүй залуу гарч машинд суугаад, “21 дүгээр хороолол руу айлд очно” гэж хэлээд бид 3 явж Мираж зочид буудлын хойд талаар зүүн эргээд хуучны саарал 5 давхар байрны гадаа очсон. Байрны дугаарыг нь мэдэхгүй байна. Би одоо очвол зааж өгч чадна. Тэр байрны гадаа очиход нөгөө танихгүй залуу Аг “чи энэ орцны 5 давхарт гараад хаалгыг тогшоод үз” гэж хэлээд буулгасан ба А машинаас гарч яваад удалгүй буцаж ирээд “зааж өгсөн хаалгыг нь олсонгүй” гэж хэлэхэд нөгөө залуу “хамт явья” гээд машинд суугаад хороолол руу 1000 нэрийн барааны дэлгүүрийн эсрэг талд зам дээр бууя гээд нөгөө танихгүй хүнийг буулгасан.

Тэгтэл А өөрийнхөө 94773770 дугаарын утсаараа нэг эрэгтэй хүнтэй ярьж байснаа намайг циркийн тийшээ явья гэж хэлэхээр нь яваад циркийн баруун талын хүнсний захын гадаа очиход намайг машиндаа сууж бай гэж хэлээд өөрөө машинаас буусан ба жижиг суудлын хар өнгийн машинтай найзууд нь бололтой 2-3 залуу зогсож байхад нь А очоод юм яриад зогсоод байсан.

Яг юун тухай ярьсныг мэдэхгүй. Тэр хар өнгийн жижиг суудлын марк, улсын дугаарыг санахгүй машины багажнаас миний машины багаж руу цүнхнүүд хийгээд байх шиг байсан, би машинаас бууж хараагүй болохоор Аг миний машины багаж руу ямар ямар эд зүйл хийснийг сайн анзаарч хараагүй. А машинд суугаад “Замын цагдаагийн тийшээ яв” гэж хэлэхээр нь яваад замын цагдаагийн баруун талын жаст шатахуун түгээх станцын хажуу талын зогсоол руу орж зогсоход, А  машинаас бууж зогсоол дээр зогсож байсан хар өнгийн Ланд-200 маркийн авто машиныг онгойлгоод, уг машинаас өөрийнхөө куртикийг миний машинд хийгээд,  дахиад ямар эд зүйлүүд байсныг мэдэхгүй миний машины багаж руу эд зүйлүүд хийгээд байсан. Хар өнгийн Ланд 200 маркийн авто машинаа тэнд нь орхиод Өлзийт хороолол руу Кемп рүү явья гээд, бид хоёр тийшээ явж очиход А машины багажнаас ногоон шаргал өнгийн гитарны гадна гэр шиг хэлбэртэй урт зүйл аваад явж байхад цаанаас Агийн найз Болдсайхан гарч ирээд нөгөө барьж явсан цүнхтэй зүйлээ өгөөд буцаад машиндаа суусан.

Болдсайхан тухайн үед намайг Атэй хамт явж байсныг мэдээгүй байх, А бид хоёр тэндээсээ хөдлөөд, хэр явсныг сайн санахгүй байна, А машинаас буугаад багаж онгойлгоод хар өнгийн цүнх 1 ширхэг, нөгөө 2 нь бараан өнгийн цүнх нийтдээ 3-н цүнх машин руу оруулж доторх эд зүйлүүдийг үзэхэд нэг бараан өнгийн цүнхэнд эмнэлэгийн шинжилгээний бичиг баримтууд, нэг цүнхэн дотор хар саарал өнгийн түрийвч, дотор нь бичиг баримтууд, мөнгө төгрөг байгаагүй мөн түлхүүрүүд байсан. Өөр нэг цүнхэн дотор нь ямар эд зүйл байсныг санахгүй байна.

А тэр 3-н цүнхийг үзсэнийхээ дараа бүгдийг нь машины цонхоор гаргаад хаячихсан. ...Тэгээд тэндээсээ хөдлөөд А бид хоёр замын цагдаагийн баруун талд нөгөө хар өнгийн Ланд 200 маркийн авто машин дээр ирсэн. Энэ үед А хамт ажилладаг Эрка ахыгаа тэнд дуудчихсан байсан.  А “ахын машиныг гэрийнх нь гадаа хүргэмээр байна” гэж хэлээд А намайг “Ланд 200 маркийн авто машиныг бариад яв” гэж хэлэхээр нь би уг авто машиныг жолоодоод Төмөр замын арктай шар байрны зүүн талын байрны зогсоол дээр аваачиж тавьсан.

Тухайн үед миний хажууд Эрка гэх ах нь сууж явсан. А Ланд-200 машины түлхүүрийг орцны жижүүрт нь оруулаад өгчих гэж Эрка ахдаа хэлж өгөөд оруулсан ба удалгүй гарч ирэхээр нь бид яваад Сансарын колонк дээр Эрка ахыг нь машин дээр хүргэж өгөхөд А, Эрка ахтайгаа хамт яваад, намайг харьж амар гээд би гэртээ харьж унтаж амарсан. Өдөр унтаж босоод машиныхаа багажийг үзэхэд Агийн оруулж тавьсан эд зүйлүүдээс нэг ч эд зүйл үлдээгүй байсан.

...Маргааш нь буюу 2016.10.10-ны өглөө 10 цаг өнгөрч байхад А над руу яриад машины голын хайрцаг дотор 1.8 сая төгрөг байгаа түүнийг Эрка ахад “ажилчдын цалин гэж хоёр хувааж өгөөрэй” гэж хэлсэн. Эрка ах руу орой ажил тараад 20:00 цаг өнгөрч байхад Гурвалжингийн гүүрний ойролцоо мөнгийг өгөхөд Эрка гэдэг ах нь “Амараагийн цүнх чамд өгчихөөрэй гэж хэлсэн гэхээр нь би аваад машиндаа хийсэн. Цүнхэн дотор Агийн бор өнгийн цүнх, хувцаснууд нь байсан. ...Аг хэзээ миний машины голын хайрцганд мөнгө хийснийг мэдэхгүй. Би Агээс мөнгө төгрөг аваагүй, миний машин бензинтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 55-57х/,

 

99. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Л-ийн өгсөн:

“...Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан орон нутгын сонгуулийн өдрөөс 1-2 хоногийн өмнө /жич: Орон нутгийн сонгууль 2016.10.19-ний өдөр зохион байгуулагдсан/ Б надтай утсаар ярьж байгаад, Баянхошууны Хөтөлийн тэнд ирж уулзаад 7.500.000 төгрөг өгөөд, “энэ мөнгө чамд байж байг, надад хэрэг болохоор нь би өөрөө ирж авна” гэсэн. Бын өгсөн мөнгө нь 10.000-тын дэвсгэрт 4 боодол буюу 4.0 сая, 20.000-тын дэвсгэрт 1 боодол, 75 ширхэг буюу 3 сая 500 мянга, нийт 7.5 сая төгрөг байсан. Би тэр мөнгийг Баас авахдаа ямар учиртай мөнгө болох, яагаад надад хадгалуулж байгаа талаар нь асуугаагүй. Учир нь Б мөрийтэй тоглоод мөнгө хожсон үедээ ганц, хоёр удаа надад мөнгө хадгалуулчихаад эргүүлээд авч байсан юм. ...Би энэ мөнгийг гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэж огт мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 76х/,

 

100. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Г-ийн өгсөн:

“...2016 оны 10 сарын 09-ний орой 23 цаг өнгөрч байхад намайг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Элит хотхоны 12-3-20 тоотод гэртээ байж байхад манай өрөөнд хүмүүсийн хашгирах, орилох чимээ гарч нэг бүдүүн хоолойтой хүн ганцаараа яриад, хүмүүсийг дарамтлаад “мөнгө хаана байна” гээд орилоод байсан ба тэнд байгаа хүмүүс нь хутгалуулж байгаа бололтой эвгүй дуу авиа гаргаад “ах аа уучлаарай, амь авраач” гэж ярьж байгаа нь сонсогдсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 81-82х/,

 

101. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Эрбишийн өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 09 цагаас 10 дугаар сарын 10-ны 09 цаг хүртэл эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Сүлдбаярын хамт Сүхбаатар дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн Т-113 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн авто машинтай 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Цагийг нь яг тодорхой санахгүй байна, 00 цаг өнгөрчихсөн шөнө “Т-10 аас Т-112 давхар дуудлагатай байна, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Элит хотхоны 8 давхарт тоотыг санахгүй байна агсан тавиад, зодоон болоод байна” гэсэн дуудлага өгсний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Сүлдбаярын хамт хөдөлгөөнт эргүүлийн автомашинтайгаа Элит хотхон руу ороод зогстол цагаан өнгийн кровн маркийн авто машин дотор хүмүүс сууж байхаар нь шалгахаар очиход жолооны ард сууж байсан залуу нь “манай найзын эхнэр нь төрөөд яаралтай эмнэлэг явах гэсэн юм аа” гэж хэлэхээр нь бичиг баримтыг нь үзэж шалгаагүй.

Сүлдбаяр бид хоёр орц руу ороход зөрөөд 165-170 см орчим өндөртэй махлагдуу хоёр залуу зөрөөд гарсан ба лифтээр 8 давхарт гараад дуудлага өгсөн айлын хаалгыг тогшиход, нэг настай эрэгтэй хаалгаа онгойлгоод “манай дээд айлд зодоон болоод байх шиг байна, түрүүнээс хойш пижигнээд унтаж амраахгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Т-10-аас дуудлагын утга өөрчлөгдсөн, яг юу гэж өөрчлөгдснийг сайн санахгүй байна. Сүлдбаяр бид хоёр дээд давхар луу шалгаад хаалгыг нь тогшиход дотроос нь нэг хүн онгойлгоод “цаана чинь буутай хүмүүс байгаа хурдан ор” гэж хэлээд бид хоёрыг оруулаад хаалгаа дотроос нь хааж цоожилсон.

Сүлдбаяр бид хоёрыг ороход зодоон болсон байдалтай үүд, өрөөнүүдийн шал нь цус болчихсон 6-7 орчим хүн байхаар нь Т-10 руу нөхцөл байдлыг танилцуулж бүрэлдэхүүн дуудахад нэг хүний толгойноос цус гараад байхаар нь 103 руу дуудлага өгөөд 2 хүн 103 явж, жижүүрийн бүрэлдэхүүн ирэхээр нь хэргийн газрыг хүлээлгэн өгч дараагийн дуудлага руу явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 83х/,

 

102. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.С-ын өгсөн:

“...Эрбишийн хамт хөдөлгөөнт эргүүлийн авто машинтай Элит хотхон руу ороход байрны араас буюу харанхуйгаас үл таних 3-4 залуу гүйлдээд, цагаан өнгийн кровн маркийн авто машин руу орж суухаар нь би цагдаа Эрбишийн хамт очоод “юу болсон талаар асууж, бичиг баримтыг нь шалгуул”  гэхэд машин руу гүйж орсон үл таних залуучуудын нэгнийх нь эхнэр нь төрөөд, эмнэлэг рүү явах гээд гүйлдсэн гэж хэлэхээр нь Эрбиш бид хоёр машиных нь бичиг баримтыг шалгаагүй явуулсан.

Тухайн үед Эрбиш бид хоёр зодоон хийсэн хүмүүс тухайн байрнаас зугтааж байна гэж бодоод улсын дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгийн Кровн машин дээр оччихоод дуудлагаа шалгахаар нь Элит хотхоны орц руу ороход хаалгаар үл таних хоёр залуу гарч байсан, гартаа янз бүрийн эд зүйл барьсан байсан эсэхийг сайн анзаарч хараагүй. Эрбиш бид хоёр зөрж ороод лифтээр 8 давхарт гараад дуудлага өгсөн айлын хаалгыг тогшиход нэг эрэгтэй хүн хаалга онгойлгохоор нь дуудлага өгсөн юм уу гэж асуухад “манай дээд айл гэлүү, доод айл гэлүү зодоон болоод байна” гэж хэлэхээр нь дээд дахварт гарч шалгаад хаалгыг нь тогшиход хэн нь онгойлгосон бүү мэд хаалга онгойлгохоор яваад ортол хүмүүс шалаар хэвтчихсэн энд тэндгүй цус нөж болчихсон байдалтай байсан ба дээрэм хийсэн хүмүүс буутай байгаа гээд нилээн айж цочирдсон байдалтай, хаалгаа дотроос нь цоожлоод Эрбиш бид хоёрыг гаргахгүй байхаар нь Т-10-т мэдэгдсэн. Тэгтэл хоёр залуугийн толгойноос нь цус гараад тогтохгүй байхаар нь 103 руу дуудлага өгөөд өгч явуулсан, удалгүй жижүүрийн бүрэлдэхүүн ирэхээр нь хүлээлгэж өгөөд дараагийн дуудлаганд явсан.

Тухайн үед харанхуй байсан болохоор тэдгээр залуучуудын нүүр царай, хувцас хунарыг анзаарч хараагүй. Кровн маркийн машинд 2 залуу суучихсан, хоёр залуу хажууд нь зогсож байсан. Эрбиш бид хоёрыг шалгахаар очиход өөдөөс нэг залуу нь манай найзын эхнэр нь төрөөд бид нар эмнэлэг явахаар гарч ирэхдээ гүйлдсэн, одоо явлаа гэж хэлж байсан. Одоо тэдгээр залуучуудыг хараад танихгүй, нүүр царай болон гартаа ямар нэгэн эд зүйл барьсан байсан эсэхийг анзаарч хараагүй. Элит хотхоны орцны үүдэнд ямар ч байсан өндөр том биетэй махлаг, сахалтай залуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 84х/,

 

103. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Энх-Орчлонгийн өгсөн:

“...Би 2007 онд дээрх Вепрь маркийн бууг худалдан авч байсан юм. Тэгээд 2015 оны 06 дугаар сард уг бууг зарахаар шийдээд интернетэд зар тавьсан чинь А гэдэг залуу надтай холбогдоод худалдаж авахаар болсон. Ингээд 2015 оны 06 дугаар сарын 15-наас хойш шиг санаж байна, А гэдэг залууд өөрийн буугаа 4,2 сая төгрөгөөр зарсан. Тэгээд гэрээгээ нотариатаар баталгаажуулаад Атай хамт яваад Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж бүртгүүлээд өөрийн нэрээс хасалт хийлгэж Аийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш Атай холбоо бариагүй, буугаа дахин аваагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 92х/,

 

104. Хохирогч П.Т болон А.Ч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 215-216х/,

 

105.     Ё.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би энэ миний машинд байсан гэх 1 ширхэг сумны талаар мэдэхгүй. Би тухайн үед согтуу байсан. Намайг согтуу байхад машиныг минь авч явсан хүмүүс л өөрсдөө мэдэх байх.” /4хх-ийн 228х/ “...миний машинд үзлэг хийж хураан авсан 2 ширхэг хутга миний хутга биш, би энэ хутгыг танихгүй юм байна. Хэний хутга болохыг нь мэдэхгүй байна. ...миний машинд 3-4 хүн суугаад хэргийн газар руу явсан гэж сонссон. Тэр хүмүүсийн хутга байж магадгүй гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 229х/,

 

106. Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Б хэдэн дүүгээрээ энэ хэдийг айлгаж байгаад миний алдсан мөнгийг аваад өгөөч гэсэн. ...Тэндээс гараад эхнэртэйгээ уулзаж байж байгаад салаад Irish-д очиход Ландага, А, Н, Б, Г нар хоол идээд сууж байсан. Тэгээд гараад Эргэн дурсахуй бааранд орсон ба Ландага, А бид 3 сууж байхад У, Билгээ, Насаа 3 ороод ирчихсэн байсан. ...23 цагийн үед парк Б 88-тай дугаараас миний утас руу залгасан, тэгээд нөгөөх чинь юу болж байна гэхээр нь тэгж байгаад яръя гэхэд хурдлахыг бодоорой гэсэн. ...Тэгээд 00-ын өрөө явж утсаар ярьж дуусчихаад ширээн дээр ирэхэд У ганцаараа сууж байхаар нь өдөр би нэг газар очсон юм, тэгээд Парк Б мөрийтэй тоглоод 20 гаран сая төгрөг алдсан, манай хуурай дүү Ц 10 гаран сая төгрөг алдсан. Тэр мөнгийг нь эргүүлээд аваад өгчихмөөр байна гээд Уад хэлэхэд Уа “ахаа би аваад өгчихье л дөө” гэсэн. “Тэрэнд ядаад байх юу байхав, зүгээр аваад өгчихнө шүү дээ” гэсэн. Энэ талаар ярьчихаад би Ландагатай хамт өөр ширээнд хүмүүстэй танилцаад юм ярьж байсан...”

...72 цаг саатуулагдсан байхдаа Утай таараад “Бг яасан” гэхэд би Б ахыг нүд ирмээд буйдангийн араар ор гээд оруулчихсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 247-248х/,

 

107. Шүүгдэгч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад Ландага хочтой Б ах надруу яриад 3, 4 дүгээр хороололын эцэст Говь дээр хүрээд ир, хамт хоолонд оръё гэсэн. ...Тэнд тойгны шөл уугаад сууж байхад Ш хочтой А ах мөн ирсэн бөгөөд Ландага ахтай хамт нилээн олон хүмүүс байсан. Ландага ах хүмүүстэй юм ярьж сууж байгаад архи уучихсан ба машиныг нь жолоодох хүн хэрэгтэй болсон учраас би Нийг хүрээд ир гэж дуудсан. ...Бид нарыг Irish-д ороод байж байхад Ш ах, Б, Г нар ирсэн. Тэнд хоол идээд гарахад Н харилаа гээд, Б, Г хоёр хүнтэй уулзлаа гээд явсан. Ш ах, Ландага ах бид 3 хамт “Эргэн дурсахуй” нэртэй баар руу явсан ба тэр бааранд 20 цаг өнгөрч байхад орсон. ...Бааранд ороод Ш ах, Ландага ах хоёр архи, пиво аваад уусан бөгөөд удалгүй А, Батбаяр, Б нар хүрч ирсэн. Тэд нар нийлээд архи уусан бөгөөд би машин барьж байсан болохоор архи уугаагүй. Бааранд нилээн удсан бөгөөд яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна, Ландага ах согтоод ширээн дээр унтчихаар нь би Батбаяртай хамт дамжилж гаргаад машинд суулгасан. ...Нэг харахад Н хүрээд ирчихсэн байсан. ...Би тэндээс Ландага ахыг хүргэж өгөхөөр явах гэхэд нөгөө хэд машиндаа багтахгүй байна, замдаа буучихъя гээд 2-3 хүн Ландага ахын машинд суугаад хамт явсан. Тэндээс Богд-Ар хороололын Фреско супермаркетын хажууд зогсоод Батбаяр бид хоёр Ландага ахыг дамжлаад гэрт нь оруулсан.

Би Ландага ахын гэрт ороод хүндэрч байхад Батбаяр намайг гараад ирээч гээд утсаар дуудахаар нь гараад очиход Ш ах бид нар машинд багтахгүй байна, нэг газарруу дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Ландага ахын машинаар хүргэж өгөхөөр явсан бөгөөд Ш ах хүнээс мөнгөө авна гэсэн юм ярьж байсан. Тэгээд Ландага ахын машинд Ш ах, Батбаяр, А нар суугаад явсан ба Ш ах зам заагаад өдөр очсон Улаан загалмайн тэнд байдаг байр руу явсан. ...Тэгтэл удалгүй Г хүрч ирээд бид хоёрыг дуудаж байна гэсэн. Тэгэхээр нь машинаасаа буугаад Гтай хамт хойноос нь яваад ороход лифт нь 8 давхарт зогссон. Г бид хоёр хүлээж байгаад лифт нь ирэхээр нь араас нь 8 давхарт гарахад нөгөө хэд нэг айлруу орчихсон байсан. Араас нь яваад ороход Парк Б гэдэг ах манай хэдийн нэгэнтэй нь маргалдаад зогсож байхаар нь салгаж аваад Б ахыг буйдангийн араар хэвтүүлээд дээрээс нь дэр тавьчихсан. Тэр байранд баахан бужигнаан болоод байсан ба зарим хүмүүс хоорондоо муудалцаад, зарим нь орилж чарлаад Ш ах мөнгөө авъя гээд орилоод байхаар нь би гаръя гэж бодоод үүдрүү явж байтал А надад пальтондоо боочихсон нэг зүйл өгсөн. Би тэр зүйлийг нь юу юм гэж асуугаагүй, юу гэдгийг нь мэдэхгүй авч гараад лифтээр буусан. Тэгээд лифтний үүдэн дээр 2 цагдаатай таарсан ба машиндаа очиж суугаад Аийн өгсөн пальтонд боосон зүйлийг машинд тавиад явах гэхэд өөдөөс нэг машин ирээд урдуур ороод хашиж зогссон. Тэр машинаас хэдэн хүн буугаад ирэхээр нь би машиныг нь тойрч гараад явчихсан.

...Тэр хэд Эргэн дурсахуй баарны арын буудалд байна гэхээр нь заалгаад нэг буудлын 2 давхарт байрлах өрөөнд ороход Ш ах, А, Н нар байсан. Тэгтэл Ш ах надад хандаж ах нь хүнээс мөнгөө авчихлаа, май чи үүнийг ав гээд 2 сая төгрөг өгсөн. ...Тэндээс гараад явах гэхэд Ш ах байж бай гэснээ ахыгаа хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь Ш ахыг суулгаад 19-р хороололд байдаг гэррүү нь явсан. ...19-р хороололд Ш ахын гэрийн гадаа ирэхэд гэртээ орохгүй эхнэрээ дуудаад ...Ш ах эхнэртэйгээ уулзаж байснаа ганцаараа буцаж хүрч ирээд ахыгаа 21 дүгээр хороололд хүргээд өг гэсэн. ...Тэгснээ 62 дугаар сургуулийн зуун талын 9 давхар байрыг заагаад тийшээ явъя гэсэн. Тэнд очоод байрыг нь гаднаас харж байснаа за за ахыгаа хороололд хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь яваад хороололын 1000 нэрийн барааны дэлгүүрийн харалдаа замын урд талд буулгаад явсан. Тэндээс явж байхад А билүү Н над руу залгаад Цирк дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход тэд нар Далай ээж захын ойролцоо байсан. Тэгтэл А машинаасаа бууны гэр гаргаж өгөөд түрүүний чамд өгсөн зүйл буу байсан юм, энэ саванд хийгээд хурдны замын кэмп-д аваачаад тавьчих гэхээр нь аваад хөдлөх гэтэл байж байгаарай хойно чинь нэг юм хийчихье гээд 2-3 цүнх хийсэн. Тэгснээ энэ цүнхнүүдийг хаячихаарай гэсэн. Яг хэн нь тэгж хэлснийг санахгүй байна.

Би тэндээс хөдлөөд Замын цагдаагийн хажууд очоод бууны гэрийг авч буугаад Ландага ахын машинд байсан бууг дотор нь хийж авч ирээд Одмаагийн машины багажинд хийсэн. Тэндээсээ Өлзийт хороололд, Хөшигтийн хөндийн наад талд байдаг хурдны замын кемп дээр очиход хамгаалагч Болдсайхан жолооч нартай архи уугаад сууж байхаар нь бууг А энд үлдээгээрэй гэсэн гээд Болдсайханд өгчихөөд явсан. Тэгээд буцаад явж байхдаа шороон зам дээр зогсож байгаад багажинд байсан цүнхнүүдийг оруулж ирээд үзэхэд бүгд хоосон, 2 гар цүнх, нэг хэтэвч байхаар нь зам дагуу хаячихсан. ...Би 10-ны өдөр Одмааруу яриад өмнөх өдөр нь машиных нь голын хайрцагт үлдээсэн байсан 1,8 сая төгрөгийг Эрдэнэчулуун ахад ажилчдын цалин тавиарай гэж хэлээд өгчихөөрэй гэсэн. Ш ахын надад өгсөн мөнгөнөөс би 200 мянгыг нь аваад үлдсэнийг нь Одмаагийн машины голын хайрцагт хийчихсэн байсан юм. Тэр 200 мянган төгрөгнөөс Эрдэнэчулуун ахад бензин хийж өгөөд үлдсэнээр нь буудалд өрөө авсан. Бусад нь миний хэтэвчинд байж байгаад хураагдсан. ...Ш ах намайг Галаагаар дуудуулаад ороод ир гэж байна гэхээр нь би явж орсон. ...Намайг уг байранд ороход шалан дээр хэвтсэн хүн байгаагүй, Парк Б манай хэдийн нэгэнтэй нь маргалдаад зууралдаад зогсож байсан. Мөн манай бусад хэд уг байранд байсан хүмүүстэй барьцалдчихсан зогсож байсан.

...Ш ах хэрэг болохоос өмнө надтай уулзаж байхдаа гар цүнхтэй байсан. Харин дараа нь буудалд уулзаад надаар гэртээ хүргүүлэхдээ нэг мөртэй цүнх үүрчихсэн, дээгүүр нь Насаагийн пальтог өмсчихсөн байсан. Ш ах тэр цүнхтэй зүйлээ аваад 1000-н нэрийн барааны дэлгүүрийн үүдэнд буусан. ...Ландага хочтой Б ахын машинд ямар учиртай 2 сум байсныг би мэдэхгүй байна. Харин хөдөө явахдаа мах идэх, талх хэрчихэд ашигладаг хутга бол уг машинд байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 16-20х/,

 

108. Шүүгдэгч Л.Аийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Бид нар баарнаас гараад Ландага ахын машинд суусан ба надтай хамт А, Ш, Н, Билгээ нар суусан. Тэндээс бид нар Ландага ахыг хүргэж өгсөн бөгөөд Билгээгийн найз Галаа цагаан өнгийн Кроун унаад хүрээд ирсэн байсан. Насаа, Билгээ, Ш ах бид нар Ландага ахын машинд сууж байхад Ш ах утсаар нэг хүн рүү залгахад утсаа авахгүй байсан. ...надаас мөнгө зээлсэн хүн хугацаа нь болчихоод байхад мөнгөө өгөхгүй байна, одоо тоглоомын газар байгаа юм шиг байна. Тэр газар руу нь хамт очоод миний авах ёстой мөнгийг авъя гэсэн. ...Ландага ахын гэрийн гаднаас хөдлөөд бид нар Улаанзагалмайн тэнд байдаг байрны гадаа Ш ах тэр газрыг зааж өгөөд очиж зогссон. Байрны гадаа очиход Ш ах энд 2 хамгаалагч байгаа, мөн тоглож байгаа олон хүмүүс байгаа, эрүүгийн хулгайч нар ч байгаа. Тэгэхээр маргаан болж магадгүй, бүгдээрээ хамт оръё гэсэн. Тэр байрны гадаа очихоос өмнө би гэрээрээ дайраад өөрийн Вепрь загварын бууг аваад цагаан кроун машины сандлын арын тавиур дээр тавьсан байсан. ...Улаанзагалмайн тэндэх байр руу орохын өмнө Ландага ахын машинд байсан 2 хутгыг, мөн бууг аваад орохоор болсон. Бууг лав би өөрийн пальтоны энгэрт хийгээд орсон. ...Уг байр руу ороод 8 давхарт гарахад Ш ах та нар лифтний хонгилд зогсож бай гэхээр нь хүлээж байхад Ш ах нэг хаалга тогшоод оръё гээд түрүүлээд орохоор нь Насаа, Билгээ, А, Галаа, Б бид 6 араас нь орсон. Ингэхдээ би Ш ахын араас орсон, миний ард Билгээ, Насаа 2 байх шиг байсан. ...Ш ах хаалга тогшиход Ч онгойлгосон бөгөөд Ш ах Чийг цохиж унагаад нэг нэр хэлээд тэр хаана байна гэж асуусан. Тэгтэл Ч тэр байхгүй гэж хэлтэл Ш ах Чийг дахиж цохиод чи надад мөнгө өгдөггүй бил үү гэсэн. Тухайн үед уг байрны гал тогооны текний хажууд 5 хүн, том өрөөнд 4-5 хүн байсан ба Ш ах намайг У наадуулаа битгий хөдөлгө, доошоо суулга гэсэн. Тэгэхээр нь би доошоо сууцгаа, хөдөлж болохгүй гэж команд өгөхөд ихэнх нь доошоо суусан. Тэгэхэд Б.Г Ш оо боль л доо гэхэд У наадахаа ав холдуул гэхээр нь би Гантулгыг холд гээд бууны бөгсөөр дал руу нь цохьсон. Ш ах Чоос мөнгө нэхээд зодоод байхад 1 хар фудболктой залуу Ч зүгээр мөнгөө өгчихөө гэснээ мөнгө тэнд байгаа гээд гал тогооны шүүгээ заасан. Тэгснээ гал тогооны шүүгээ өөрөө онгойлгож өгөхөд дотор нь боодолтой 20-тын дэвсгэртүүд өрөөд тавьчихсан байсан. Тэгээд тэр байранд байсан хар цүнхийг аваад шүүгээнд байсан мөнгөнүүдийг хийсэн ба хэн мөнгийг цүнхэнд хийснийг санахгүй байна. ...би байдал эвгүйтлээ гэж бодоод өөрийн пальтондоо буугаа боогоод Ад өгөөд энийг аваад гарч бай гэсэн. Тэгээд байж байхад буйдангийн цагаан бүтээлэг дээр хүмүүсийн утас, цүнх, хэтэвч овоолчихсон байхаар нь энүүгээр яах гэж байгаа юм гэхэд цагдаа дуудчихвал яах юм бэ аваад гарчихъя гэж нэг нь хэлсэн. Аг гарахаас өмнө Ш ах парк Бг битгий зодоорой гэхээр нь би Ад хэлээд А Бг буйдангийн араар нуусан. ...тэгээд би эхлээд гарцгаая гэж хэлээд хамтдаа гарцгаасан ба Билгээ, Ш ах бид 3 лифтээр, Б, Насаа, Галаа 3 шатаар буусан. Бид 3 гараад ирсэн чинь Ланд, кроун 2 хоёулаа явчихсан байсан. Тэгээд бид 3 нэгдүгээр эмнэлгийн тийшээ алхаад Платинум буудлын хашаанд ороод би такси дуудаад ирэхээр нь манай гэрийн гадаа очсон. ...Батхаан буудалд ороход Ш ах мөнгө хийсэн хар цүнхийг үүрч орж ирээд доторхыг нь орон дээр асгахад 20 гаран сая төгрөг, 2000 орчим доллар байсан. Ш ах тэр мөнгөний 10 орчим сая төгрөг, 2000 орчим долларыг авч цүнхэндээ хийгээд үлдсэнийг нь дүү нар хуваагаад авчих гэсэн. Тэгээд Насаа, Амараа бид гурав 2, 2 сая төгрөг аваад, Билгээ, Галаа, Б гурвын мөнгийг би авч буудлаас гарсан. Буудлаас гараад Бд 2 сая төгрөг, Билгээд 2 сая төгрөг, Галаагийн 2 саяыг Билгээд өгсөн. ...Тэндээс яваад Птай ярьж байгаад хамгаалалтын албандаа ашигладаг Патрол машинаа Кастл баарны гаднаас очиж аваад Насаа, Б, Билгээ бид 4 Хайртхаан амралт руу явсан. Тэнд архи уугаад хоносон ба өглөө нь Галаа хүрээд ирчихсэн байсан. ...Хот руу ороод Насаа явлаа гэхээр нь өөрийнхөө авсан 2 сая төгрөгийг Насаад өгөөд явуулсан. ...Уг байр руу ороход Ш ах нэг том хутга барьчихсан байсан. ...Намайг дагаж яваад хэрэгт холбогдчихоод байгаа Н, Батбаяр, А нарт их харамсаж байна” /5хх-ийн 35-41х/ “...би 2015 онд Нарантуул зах дээрээс явуулын хүнээс 10 гаруй ширхэг сум худалдаж авч байсан юм, уг сумыг буутайгаа хамт өөрийн амьдарч байсан гэртээ хадгалж байгаад тухайн орой авч гарсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 42-43х/,

 

109.Шүүгдэгч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Намайг очиход Насаа, Б, Бнар байсан бөгөөд тэр 3 миний сууж явсан машинд суугаад “Улаан загалмай”-ын байрны тийшээ явъя гэсэн. Тийшээ явахад Насаа хүнтэй утсаар яриад зам заагаад явсан бөгөөд тэр байр нь 1 дүгээр эмнэлгийн тэнд байсан. Тэнд нэг байрны гадаа очиж зогсоод Билэгээ, Насаа хоёр ээлжилж утсаар яриад 8 давхар энэ тэр гээд байсан. Тэгээд тэр 3 буугаад нэг байр руу яваад орчихсон бөгөөд би машиных нь түлхүүр гацаад байхаар нь оролдож байгаад нэг тамхи татчихаад Б руу залгахад 8 давхарт гараад ир гэсэн. Тэгэхээр нь уг байр руу ороод 8 давхарт лифтээр гараад очиход өөдөөс Б, Насаа хоёр 8 давхарт байх нэг хаалганаас гараад ирсэн. Тэгтэл Б нь нэг хар өнгийн нимгэн куртик, цагаан өнгийн бүтээлэг шиг юманд боосон цүнх шиг хэмжээтэй зүйл надад өгөөд энийг авчих гэсэн. Тэгэхээр нь би тэрийг нь барьсан бөгөөд бид 3 хамт шатаар буусан. ...Машинаа орхихдоо арын суудал дээр байсан куртик уначихсан байхаар нь аваад дээшээ тавихад машины шалан дээр мөнгө, доллар уначихсан байхаар нь тоолоод үзэхэд 2 сая төгрөг, 800 доллар байсан. Тэр мөнгийг нь би авч халаасандаа хийсэн бөгөөд тэр байранд тоглох гйэж байсан хүн нэгнийх нь мөнгө юм байна гэж бодсон.

Тэгээд Насаа, Б хоёрын араас очоод хамт такси бариад хамт хороолол руу явсан. Би тэр хоёрт машинаас мөнгө олж авснаа хэлээгүй. ...Тэгээд би Б-ийнгэрт унтаж байхад өглөө 07 цагийн үед Бодьцэцэг намайг сэрээгээд Бутсаар яръя гэж байна гэсэн. Тэгэхээр нь утсыг нь аваад ярихад Б-ийнгэрт цүнхэнд хийсэн 5 сая төгрөг байгаа. Тэр мөнгийг аваад Хайртхаан амралтын газар хүрээд ир. Тэр мөнгөнөөс 500 мянган төгрөгийг Бодьцэцэгт өгчихөөрэй гэсэн. Тэгэхээр нь би Бодьцэцэгт 700 мянган төгрөг өгөөд гарч такси бариад Хайртхаан амралтын газарт явж очсон. Тэнд очиход Б, Насаа, У, Б4 байсан. ...Маргааш нь Угаас салаад 2 сая төгрөг 800 доллараа Монтел дээр ажилладаг Очироо гэдэг дүүгийн эхнэр Мөнхцэцэгт хадгалж байгаарай гээд өгчихсөн. Юун мөнгө юм гэхээр нь манай найз Солонгос явах гээд цуглуулж байгаа мөнгө гээд худлаа хэлээд өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 59-61х/,

 

110. Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Тэгээд Ш ах Улаан загалмайн тэнд байдаг мөрийтэй тоглоомын газраар ороод гаръя, тэнд очиж тоглъё гээд бөөндөө явсан. Тухайн үед надад 5.000.000 төгрөг бэлнээр явсан. Очоод тоглъё гэж бодож очсон. Тэгээд бид нар Улаан загалмайн тэр хавьд очиж нэг байрлуу бөөндөө орж 7 билүү 8 дугаар давхарт гараад Ш ах хаалга тогшсон чинь хаалгаа онгойлгож өгөхөөр нь бид нар бөөндөө орсон чинь тэнд байсан хүмүүс нь юун хүмүүс юм бэ? гээд хоорондоо маргалдсан. Би уг байрны том өрөөнд байх текны хажуу талд зогссон чинь өндөр шар ах намайг хажуу талаас түлхээд байхаар нь би өөдөөс нь түлхсэн чинь бөгсөөрөө хойшоо шалан дээр суухчихлаар нуруу луу нь 2 удаа гараараа цохиж “зүгээр байл даа” гэж хэлсэн. Тэгээд нэг харсан чинь А, Ш ах бид гурав үлдчихсэн байсан. Бид гурав уг айлаас гараад цахилгаан шатаар 1 дүгээр давхарт  буусан чинь цахилгаан шатны үүдэнд 2 цагдаатай тааралдсан. Уг байрны орцноос бид гурав гарч хашаанаас гарч байхад  цагаан өнгийн кроун хөдлөөд явж байсан. ...Би 1 дүгээр хороолол орж Б-ийнгэрт орж Бодьцэцэгээс Г ирсэн үү? гэсэн чинь ирээгүй гэхээр нь би Бодьцэцэгт энэ мөнгийг хийчих цүнх байна уу? гээд өөртөө байсан 5.000.000 төгрөгөө гаргаж харуулсан, Бодьцэцэг цүнх авчирч өгөхөөр нь цүнхэнд нөгөө мөнгөө хийгээд коридорт байдаг хувцасны шкафны доод талын тавиур дээр тавьсан. ...би Г луу залгаж Б-ийнгэрт шкафанд нь мөнгө үлдээсэн байгаа, тэр мөнгөнөөс Бодьцэцэгт 500.000 төгрөг үлдээгээд үлдсэн мөнгийг нь аваад такси бариад Хайртхааны амралтан дээр 2 шил архи аваад хүрээд ир гэж хэлсэн. ...Буу хутга байгаагүй, авсныг нь ч би мэдээгүй. ...Нэг улаан нокиа маркын утас шидэгдэж орж ирэхээр нь би авч кармаандаа хийсэн. ...Бөөндөө бужигналдаад орсон. ...би ямар ч байсан тэр сүүлд нь сонссон Б.Г гэдэг ахыг түлхэж унагаагаад нуруулуу нь гараараа 2 удаа цохисон.

...2016.10.09-нөөс 10-нд шилжих шөнө Ландага ахыг гэрт нь буулгачихаад бид нар Ландага ахын машинд суугаад явж байхад Ш ах бүгдээрээ нэг тоглоомын газар ороодохъё, ах нь нэг хүнээс өрөө аваадахъя, тэгээд бас бүгдээрээ мөрийтэй тоглъё гэсэн. Тэгээд бид нарт хамт явсан бөгөөд 2 машинтай, 7-уулаа явсан. Тэгээд хэнийг нь санахгүй байна, нэг нь зам заагаад “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн тэнд байдаг байрны гадаа очсон. Байрны гадаад очоод нэг их юм яриагүй бөгөөд бүгдээрээ дотогшоо оръё гээд Ш ах дагуулаад явсан. Тэгээд лифтэнд суугаад 8 давхарт гарахад Ш ах нэг хаалга тогшоод хаалгыг нь онгойлгосон. Тэгээд бид нар бүгдээрээ тэр байр руу явж орсон. Би 4-5 дугаарт нь явж орсон шиг санагдаж байна. Ороход тэр байранд байсан бүх хүмуүс газар хэвтчихсэн байсан бөгөөд Ш ах нэг хүнээс мөнгө нэхээд орилоод байсан. Тэгснээ нэг хүнийг өшиглөхөөр нь би очоод “боль” гэж хэлсэн. Тэгээд Ш ахыг тэврээд авсан. Тэрний дараа нэг хүн рүү дайрах гэхээр нь болиулах гэж байгаад Ш ах бид хоёр хамт газар унасан. Тэгээд Ш ах босоод дахиад нэг хүн рүү явахаар нь би газар байсан нэг хүн дээр буйдангийн дэрнүүд тавиад нуусан. Тэгтэл шалан дээр нэг улаан Нокиа утас, мөн ширээ, текэн дээр 2-3 утас байхаар нь би аваад пальтоныхоо халаасанд хийсэн. Ш ах бол хоёр хүнээс л мөнгө нэхэзд байхаар нь би нэг сахалтай залууд нь ингэж байхаар мөнгө төгрөгийг нь гаргаад өгчихөөч дээ гэж хэлсэн. Нэг харахад уг байранд байсан хүмүүсийн гар цүнх, хэтэвчнүүдийг цагаан өнгийн бүтээлэг дээр овоолоод тавьчихсан байхаар нь би бүтээлгээр нь боож аваад Галаад өгөөд энийг аваад гарчих гэсэн. Уг байранд ийм л асуудал болсон, энд тэнд бужигнаад байсан болохоор хэн хэн нь юу хийж байсныг сайн санахгүй байна. Би бол Ш ахыг хүн зодох гэхээр нь болиулаад яваад байсан. ...Би өөрөө 5 сая төгрөгтэй явж байсан. Тэгээд Төмөр замд очоод байж байхад А надад 4.0 сая төгрөг өгөөд наад мөнгөө аваад байж бай гэсэн. Би тэндээс гараад Б-ийнгэрт очоод 5.0 сая төгрөгөө үлдээгээд 4.0 сая төгрөгийг нь биедээ аваад явж байсан.

Уг  9.0 сая төгрөгөө бүгдийг нь цүнхэнд хийгээд тавьсан байж байгаад гарахдаа 4 сая төгрөгийг нь аваад гарчихсан юм. Үлдсэн 5 сая төгрөгөв Гаар Б-ийнгэрээс авахуулсан бөгөөд Г надад 4,2 сая төгрөг авч ирж өгсөн. Тэгээд нөгөө хэдээсээ салахдаа 8 сая төгрөгийг авч яваад 500 мянган төгрөгийг нь өөрөө авч үлдээд үлдсэнийг нь найз Лхагвадоржид өгөөд хадгалуулчихсан юм. Би тэр байрнаас 3-4 гар утас авч гарсан бөгөөд Төмөр замын аркгай шар байрны гадаа очоод Ш ахад утаснуудыг өгсөн. У надад 4 сая төгрөг өгөхдөө улаан өнгийн Нокиа маркийн утас өгснийг нь би Патролын ард үлдээсэн.

...Уг байранд бид нар 7-уулаа очсон бөгөөд хэн хэн нь явж орсныг сайн санахгүй байна. Би ямар ч байсан гол хавьд нь л явж орсон. Миний урд Ш ах, У нар лав байсан. Ард хэн байсныг сайн хараагүй. Дотор орсон байхад Ш ах, У, Насаа, Б, Галаа нар лав байсан. Аг болохоор би дотор хараагүй шиг санагдаад байна. ...Ш ах бол нэг хүнийг өшиглөхийг би харсан. Тэрнээс хойш би болиулаад байсан болохоор хүн зодоогуй. Тэгэхдээ намайг харахад шалан дээр цус болсон, зодуулсан хүмүүс байсан. ...Газар болон ширээ, текэн дээр байсан 4 ширхэг гар утсыг авсан. Мөн цагаан бүтээлэг дээр овоолж тавьсан байсан цүнх, хэтэвчнүүдийг аваад Галаад өгсөн. Уг бүтээлэг дээр ямар ч байсан нилээн олон цүнх, хэтэвч харагдаж байсан. Миний хамт орсон хүмүүсийн нэг нь наадуулынхаа утас, эд зүйлсийг нь ав гэхээр нь би тэр утас, эд зүйлсийг нь аваад гарчихсан юм. Би цагаан бүтээлэгтэй эд зүйлсийг Гад өгчихөөд эргээд ороход Ш ах, У хоёр үлдсэн, бусад нь гараад явчихсан байхаар нь бид хамт гараад лифтэнд суугаад буусан. Ш ахыг А, Уг А, Амарааг А, Насааг Н, Бг Батбаяр, Галааг Г гэдэг. ...би тэр байранд очоод Ш ахыг хүн зодохыг нь болиулах гэсээр байгаад гарч ирсэн, байрнаас гараад явж байхад Ш ах хэн мөнгө төгрөгийг аваад явчихав гэж асууж байсан.  

...Би 2017 оны 09 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед Модны 2-т байрлах ‘Хан” зочид буудлын ресторанд ороод сууж байхад гаднаас О Т хэдэн хүмүүстзй хамт орж ирж байсан. Тэгэхээр нь би О.Ттай мэндлээд хэсэг хугацаанд хамгг юм ярьж суусан. Т хамт орж ирсэн хүмүүстэйгээ архи захиалж уухаар нь би архинаас нь 2-3 хундага уучихаад гараад явсан. Тэндээсээ Цамбагаравт байдаг “Рокси* нэртэй бааранд ороод ганцаараа архи ууж хэсэг суусан. Тэгээд нилээн согтоод цзг хзд болсныг анзаараагүй. Шөнө 02-03 цагийн үед л байх уг баарнаас гараад такси барих гээд алхаж яваад будрээд замын хашлаганд тоглгойгоо цохиод уначихсан юм...” гэсэн мэдүүлэг / гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 65-67х, 74-76х, хэргийн 16-р хавтас 168х/,

 

111. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Нийн өгсөн:

“...Ш хочит А ах -дүү нар бөөнөөрөө ийшээ нэг газар ороод ах нь ацлаад айлгаатахъя, дүү нар дэргэд зүгээр байж бай гэж хэлсэн, уул нь тэндээс гэр гэрлүүгээ харьцгаах гэж байсан. Тэгээд Батбаяр, А хоёр Ландага хочит Б ахыг машинаас буулгаж гэрт нь оруулж өгчихөөд гарч ирсэн, тэгээд Ш ах У хочит А, А нар яваад Батбаяр, Г, бид гурав цагаан өнгийн Кроун маркын автомашинд суугаад араас нь дагаж яваад Нэгдүгээр эмнэлгийн зүүн талд, Улаан загалмайн эмнэлгийн зүүн гар талын нэг орцтой улаан тоосгон 10 билүү давхар байр байсан. Тэгээд хашааных нь гадаа хоёр автомашинаа тавиад бүгдээрээ бууцгаасан, тэгээд тэд нар түрүүлж ороод А бид хоёр машинаа түгжчихээд араас нь орц руу нь ороход лифтний үүдэн дээр Ш хочит А гартаа хар өнгийн иштэй, нэлээд урт хутга барьчихсан харагдсан. Тэгээд лифтээр 8 давхарт гараад Ш хочит А ах -энд хориотой Рулет тоглоомын газар байгаа юм аа дүү нараа, ах нь ороод энийг тоглуулж байгаа эзнийг нь жоохон айлгаатахъя -хаалгаа онгойлгохгүй ш дээ наадуул чинь гээд бид нар хэлэхэд Ш ах -ах нь өдөр орчихоод гарсан юм аа, Ш байна гэвэл онгойлгоно та нар дуранд нь харагдахгүй шатны хажууд зосгож бай ах нь онгойлгоод орчихно, тэгээд очоод хаалгыг нь тогшоод Ш байна аа гэхэд нэг хүн хаалга онгойлгож өгсөн, тэгсэн чинь Ш ах тэр хаалга онгойлгосон хүнийг шууд нэг цохиод унагаагаад -ороод ороод гээд орилсон, тэгээд бүгд араас нь орсон, Ш ах түрүүлж орчихсон тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь -гараа шилэндээ аваад доошоо хараад хэвт гээд орилсон, бүх хүмүүс доошоо хараад хэвтсэн, тэгээд л бид нар ч гэсэн Ш ахын хэлснээр доошоо хараад хэвт гээд орилцгоосон, бүх хүмүүс доошоо хараад хэвтсэн, Ш ах орилоод л энэ тэрүүгээр яваад байсан, манайхан ч бас бужигналдаад сүүлдээ бид нар бараг өөрсдөө сандралдаад л бөөн бужигналдаад Ш ах тэнд хэвтэж байсан хүмүүс рүү дайраад л байсан, Тэнд ороод ойролцоогоор 15-20 минут орчим болсон, Г, Батбаяр, бид гурав -одоо гарцгаая арай дэндлээ гээд тэгээд бөөнөөрөө гарахаар болоод Г, Батбаяр бид гурав гараад шатаар буусан, араас У хочит А, Ш хочит А, Б гурав лифтэнд суугаад буусан, тэгээд гадаа гараад ирсэн чинь Ландага ахын Ланд Круйзер-200 байгаагүй явчихсан байсан, тэгэхээр нь тэр хэдийг түрүүлж гараад Ланд Круйсер-200-аар явчихсан байна гэж бодоод Гад Кроун машины түлхүүр байсан ба Кроуныг онгойлгоод Батбаяр, Г бид 3 машинд суугаад тэндээс холдоод явж байхдаа Батбаяр У хочит А руу залгахад -та гурав Ш ах, Б бид гурвыг хаяад явчихлаа ш дээ гээд бид нар - Ланд Круйзер-200 байхгүй болохоор нь та нарыг түрүүлээд явчихсан байна гэж бодсон ш дээ гээд тэгээд Угийн гэрийн гадаа уулзахаар болж төмөр замд очсон. ...Тэгээд Ш ах хойд талын зочид буудал руу оръё гээд нэрийг нь санахгүй нэг зочид буудал руу Ш ах, У хочит А бид гурав орсон, ороод 2 давхарт 1 ортой өрөөнд орсон. Тэр өрөөнд ороод Ш ах үүрч явсан цүнхээ тайлаад орон дээр сэгсрэхэд цүнхэн дотроос боодолтой мөнгөнүүд орон дээр унасан. Тэр мөнгөнүүдийг бид гурав тоолж цэгцэлэхэд 25 сая төгрөг, 1000 гаруй ам.доллар, 4-5 гар утас, тэр бүх rap утаснууд унтраалттай байсан. Тэгээд Ш ах -за дүү нар та нар чинь хэдүүлээ байгаа билээ, ах нь 10 сая төгрөгийг нь авлаа шүү, та нар үлдсэн 15 сая төгрөгийг нь хуваагаад авчих гэж хэлээд тэр цүнхэндээ 10 сая төгрөгөө хийгээд үүрсэн, ам.долларыг бол Ш ах У хоёр хоорондоо ярьж байгаад хуваагаад авчихсан. Ш ах мөнгөө цүнхэндээ хийгээд үүрч байх үед гаднаас А орж ирээд нөгөө 15 сая төгрөгийг бид нар зургуулаа 2, 2 сая төгрөгөөр хувааж авахаар болж үлдсэн 3 сая төгрөгийг дундын мөнгө гэж ярилцаад тухайн үед А, У бид гурав 2, 2 сая төгрөгөө аваад дундын мөнгө болох 3 сая төгрөгийг болон Г, Б, Батбаяр нарын 6 сая төгрөгийг У авсан. Тэнд байсан гар утаснуудаас Ш ах нэг гар утсыг авсан, би Самсунг Галакси Эс-6 эджэ маркын гар утсыг нь авсан, үлдсэн утаснуудыг хуваагаад авцгаасан. ...Г -гал тогооны ширээний ард талд нэг залуугийн гуянаас нь цус гарчихсан байсан, тэрийг хэн хутгалсан бэ гээд асуугаад манай хэд хутгалаагүй гээд тэгвэл Ш ах хутгалждээ гэж ярилцацгаасан. ...Буу, хутга хаанаас хэн авсныг би мэдэхгүй, ямар ч байсан уг байрны 8 дугаар давхар цахилгаан шатнаас гараад буухад Ш хочтой А ах зүүн гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд уг байрлуу ороход хэн юм мэдэхгүй нэг буу барьчихсан байсан. ...Тэнд байсан хүмүүсийн эд зүйл мөнгө, болон гар утаснуудыг Б л цуглуулсан гэж бодож байна. ...Бид нар циркийн зүүн орхисон цагаан өнгийн кроун маркын авто машин дээр очоод тээшний хэсгийг нь онгойлгож үзэхэд орны бүтээлгэнд боочихсон Батбаярын уг байрнаас барьж гарч ирсэн эд зүйл байхаар нь авч машиндаа хийгээд замдаа Атэй ярилцаж байгаад замдаа Ад өгсөн. Тэр дотор цүнх, түрийвчнүүд байсан. Ундааны савтай алт байгаагүй. ...Ш хочтой А ах л бүгдийг зодож цохиод байсан.

...Уг байранд очиход эхлээд Ш ах орсон, түүний араас У хочтой А орсон. Тэрний дараа хэн хэн орсон гэдгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан би сүүлээсээ хоёрт орсон, миний ард Батбаяр орсон. Тэр байранд бид нар нийт долуулаа орсон. Тэгэхээр Угийн араас Б, Г, А нар орсон гэсэн үг. ...Миний санаж байгаагаар А хамарнаас доорхи хэсгээ хар бараан өнгийн зүйлээр халхалсан байсан, юугаар халхалсан байсныг нь бол мэдэхгүй байна. Бид нар уг байранд очих замдаа Угийн гэрийн гадаа зогсоход У гэрээсээ буу аваад бид нарын сууж явсан Кроун машины ард тавьсан. ...Тэгээд хамт лифтэнд суугаад явж байхдаа Уг буугаа биедээ аваад орж байгаа гэдгийг мэдсэн. Мөн лифтнээс буусны дараа Ш ахыг гартаа том хутга барьчихсан байхыг харсан. ...Уг байрны хаанаас, мөн хэнээс ямар эд зүйлс авч гарсныг би мэдэхгүй байна. Б л тэр байран дундуур холхиод юмнуудыг нь цуглуулаад байсан. Энэ талаар Б, Г нар сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Ямар ч байсан Ш ах тэр хүмүүсийг мөнгөө гаргаад ир гээд л зодоод байсан. Бид нар бол тэр хүмүүсийг хэвтэж байгааг нь хараад босгохгүй байж байсан. ...Би буудалд очоод Ш ахын үлдээсэн мөнгөнөөс 2 сая төгрөг аваад гарсан. Тэгээд машинд ороод У, Батбаяр, Б нартай уулзахдаа энэ ер нь олохгүй асуудал болсон юм шиг байна. Бид нар угаасаа дээрмийн хэрэгт холбогдчихлоо. Эргээд цагдаа шалгаад дээрэм хийсэн мөнгө төгрөг хаана байна гэхэд бид нар мөнгийг нь үрчихсэн байвал өрөнд орно. Тиймээс нэг газар хадгалуулъя гэж хэлсэн. Тэгэхэд У, Б хоёр зөвшөөрөөд надад 2, 2 сая төгрөгөө өгсөн бөгөөд би тэр хоёрын мөнгөтэй нийлүүлээд 6 сая төгрөг, нэг гар утас авсан. Тэндээсээ шууд хөдлөөд нарны замын тэнд Ахмадын хороололын байранд байдаг Батхуягтай уулзаад уг мөнгө, утсыг манай ахад өгөөрэй гэж хэлээд үлдээсэн...” /5хх-ийн 89-90х/ “...Миний санаж байгаагаар Б, А нар хутгатай байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 82-86х, 94х/,

 

112. Яллагдагч Л.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би тухайн хэрэг болсон байранд орохдоо хүн амьтан зодож, дээрэм тонуул хийх гэж байна гэж мэдээгүй, зүгээр Ш гэдэг ах бүгдээрээ өөр тийшээ явъя гэхээр нь өөр газарт очиж архи уух гэж байгаа юм байна гэж бодоод хамт явчихсан юм. Тэгээд уг байранд очиход А, А нар эхлээд орсон бөгөөд бид нар араас нь цувраад орсон. Би сүүлээсээ 2 дугаарт орсон бөгөөд намайг ороход уг байранд байсан хүмүүсийг бүгдийг нь газар хэвтүүлчихсэн А гэдэг ах бүгдийнх нь дээрээс толгой дээр нь дэвсээд яваад байсан. Тухайн үед би айж балмагдаад болъё, гаръя, явцгаая гэж хэлсэн. ...Тэр байранд бид нар 7-уулаа очсон бөгөөд эхлээд А гэдэг ах явж орсон. Энэ үед би лифтний ойролцоо зогсож байсан. А ахын араас А, түүний араас А, түүний араас Б, Бын араас Н, тэгээд би миний араас Г уг байр руу орсон. Миний мэдэхээр А цагаан саарал өнгийн зүйлээр хамарнаас доош хэсгээ халхалсан байсан ба тэр нь юу болохыг би мэдэхгүй байна. Бусад нь нүүрээ халхалсан байсан эсэхийг би мэдэхгүй байна. ...Ямар ч байсан Ш ах баруун талын ханцуйндаа нэг юм хийчихсэн байсан, тэрийг нь би хутга байж магадгүй гэж бодсон. Харин бууг хэн барьж орсныг мэдэхгүй. Учир нь би согтуу байсан. Уг байранд байсан хүмүүсийг А гэдэг ах дээрээс нь дэвсээд зодоод байсан бөгөөд хажууд нь Б, А нар явж байсан. ...А гэдэг ах хүн дэвсээд зодоод байхаар нь би очоод болиулах гэхэд надруу мөн уурлаад байсан. Тэгэхээр нь дахиж болиулах гэж оролдохоо больчихсон. Б лав гал тогооны өрөөний шүүгээнээс цагаан боодолтой мөнгө аваад пальтоныхоо халаасанд хийгээд байсан. Мөн Б, Г хоёр тэр байрны өрөөнүүдээр яваад цүнх, хэтэвчнүүд цуглуулж ирээд цагаан өнгийн бүтээлэг дээр овоолоод тавиад байсан. Тэр байрнаас гарахад Г цагаан өнгийн даавуун бүтээлгэн дээр тавьсан эд зүйлсийг боогоод аваад гарсан бөгөөд Ш ах болохоор жижиг цүнхтэй зүйл үүрээд гарч байсан. Бусад хүмүүс ямар эд зүйл барьж гарсныг сайн хараагүй. Г, Н бид 3 шатаар буугаад Кроун машинд суугаад явахад Г барьж гарсан зүйлсээ Кроун машины багажинд хийчихсэн. А бууг нь бариад гарсан шиг санагдаж байна. Миний санаж байгаагаар А түрүүлээд гараад явчихсан байсан, яг хэзээ гарсныг нь би мэдээгүй. Сүүлд бид нар 6-уулаа үлдчихсэн байж байгаад уг байрнаас гарсан бөгөөд эхлээд А гэдэг ах, Б, А нар гарсан бөгөөд тэр 3 лифтэнд суугаад явчихсан. А ах жижиг цүнхтэй зүйл үүрчихсэн байсан. Б бол пальтоныхоо халаасыг дүүртэл юм хийчихсэн байсан. А болохоор гартаа гадуур хувцас шиг зүйл барьчихсан байсан. Н, Г бид 3 араас нь гараад шатаар буугаад явсан. Г цагаан бүтээлэгт боосон зүйл бариад, Н бид 2 хоосон гарсан. ...Ш ах хүн болгонд 2 сая төгрөг өглөө гэж хэлж байсан. Надад өгсөн 2 сая төгрөгийг Н хадгалж байгаад цагдаад хураалгасан гэсэн. Кроун машины багажинд байсан Гын уг байрнаас барьж гарч ирсэн эд зүйлсийг Агийн унаж явсан цагаан өнгийн Приус маркийн машинд хийж явуулсан...”

...2016.10.10-ны шөнө Улаан загалмайн нийгэмлэгийн тэнд байдаг байранд болсон дээрмийн хэрэгт намайг Эрүүгийн хуулийн 147.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тэр дээрмийн хэрэгт оролцоогүй, мөн би согтуу байсан болохоор дээрмийн хэрэг хийх гэж явж байна гэж мэдээгүй байсан. Баарнаас гараад өөр газар очъё гэхээр нь л дагаж явсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 98-102х, 104-106х, 109х/,

 

113. Нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-р хавтас 5-15х/, орон сууцанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-р хавтас 16-25х/,

 

114. Хүний биед үзлэг хийх тогтоол, тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-р хавтас 47-60х/, эд зүйл болон дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-р хавтас 61-69, 70-71х/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 8-р хавтас 73х/,

 

115.  ШШҮХ-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 3667 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн №01, №02 гэж дугаарласан зүйлс нь зүсэх, таслах зориулалттай заазуурууд, харин №03, №04 гэж дугаарласан зүйлс нь зүсэх, таслах зориулалттай хутганууд байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн №01, №02 гэж дугаарласан заазуурууд болон №03, №04 дугаарласан хутгануудыг зэвсгийн чанартай ашиглавал хүний бие, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 8-р хавтас 121-122х/,

 

116. Хохирогч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 05 сарын 09-ний өдрийн 23:00 цагийн орчимд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Ц нар “урьд нь олон жил ял эдэлж байсан Ландага хочит Б нь өөрийн оршин суух Баянгол дүүргийн 03 дугаар хороо 79 дүгээр байрны 03 тоот гэртээ хар тамхи хэрэглээд байна гэсэн мэдээлэл авлаа” гэж манай хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ариунжаргалд мэдэгдсэний дагуу хэлтсийн дарга П ахлах, бид хоёрт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Ц нартай мэдээллийг шалгаж хамтран ажиллах талаар үүрэг өгсөн.

Ингээд бид нар 2016 оны 05 сарын 09-10-нд шилжих шөнө 01 цаг зэрэг өнгөрч байхад Төмөр замын Цагдаагийн хэлтсийн тэнд уулзалдаж хэрхэн ажиллах талаар ярилцаж, Бийг амьдардаг байрныхаа хэдэн давхарт амьдардаг зэргийг нь олж тогтоосон.

Энэ үед Бийн амьдардаг гэх байр нь гэрэлтэй байсан ба шөнийн 03:00 цагийн үед орцны үүдэнд орох гэж байхад 25-30 орчим насны 175 орчим см өндөртэй махлаг залуу тухайн орцоор хамт ороод шатаар дээш өгсөн Бийн гэрлүү орсон.Тэгэхээр нь араас нь хамт орох гэсэн боловч амжаагүй учир түүнийг ороод удаагүй байхад нь хаалгыг тогшиход дотроос “хэн бэ, яах гээд байна, юун хулгайч вэ” гэж хэн нэгэн хашгираад хаалга нээж өгсөн.

Тэр үед А, А нар хутга барьчихсан зогсож байсан. ...Бид 4 “цагдаагаас явж байгаагаа хэлээд албаны үнэмлэхээ үзүүлээд, мэдээллийн дагуу явж байна, дотогш нэвтрэх шаардлага гарсан” болохыг хэлэхэд А нь “та нарын цагдаа хамаагүй, хаалгаар дотогш нэвтэрвэл хутгална шүү” гэсэн. Тэр үед нь бид нар түүнд хандан “албан үүргээ гүйцэтгэж байна” гээд тайван байхыг хүсэхэд П ахмад хаалганы довжоогоор дөнгөж хөлөө тавингуут А нь хоёр гартаа барьсан заазуураа ашиглан дээрээс доош, доороос дээш гэсэн чиглэлд цавчих хөдөлгөөн хийсэн.

Тухайн үед нь би асуудал хурцдаж болохыг тооцоолон шатаар доош уруудаж, нэг давхарт байсан урт улаан иштэй хогийн гаргуур шиг юм байхаар нь аваад дээш гарч ирэхэд манай 3 хаалганы наана зогсчихсон, П ахлах утсаараа бичлэг хийчихсэн, нөгөө нөхдүүд нь хутга, заазуураа барьсан байдалтай байж байсан.

Тухайн үед бидэнд ямар нэг тусгай хэрэгсэл байгаагүй. Тэр үед биднийг цагдаагийн хувцас өмсөөгүй тухай яриад байсан тул Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утас луу залгаж болж буй асуудлын талаар мэдээлэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Тайшир” дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн 2 алба хаагч ирсэн ба албанд ашигладаг хийн буугаар сануулах буудлагыг аюулгүй зүгт үйлдэж, зэвсгээ хаяхыг санал болгосны дагуу А, А нар өөрсдийн барьж байсан хутга, заазуураа газар тавьж, том өрөө рүү ороод Бийн хамт газар хэвтсэн.

Тухайн үед үүрэг гүйцэтгэхдээ бид дөрөв бүгд энгийн хувцастай явсан юм. Би өөрийн албаны үнэмлэхийг нэг удаа харуулсан, харин бусад алба хаагч  2-3 удаа үзүүлсэн. Үнэмлэх дээр байсан бичвэрийг харах хүсэлтэй хүн байхгүй байсан. А нь “та нарын наад үнэмлэх чинь үнэн ч юм уу, худлаа ч юм уу, бид яаж мэдэх юм” гээд харахыг хүсээгүй. Тэд хувьдаа үнэмлэх дээр байсан бичвэрийг бүрэн харах боломжтой байсан гэж бодож байна.

Гэхдээ бидний үнэмлэхний хажууд хувийн дугаар бүхий цагдаагийн алба хаагчийн энгэрийн тэмдэг /четон/ байсан. Миний хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад, үүсэн гарах үр дагаврын талаар тайлбарлаад байхад эсэргүүцсэн, заналхийлсэн үйлдлээ үргэлжлүүлж бидний амь нас, эрүүл мэнд, албаны эрх ашигт аюул заналхийлэл учруулахаар үйлдэл хийсэнд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 76-78х/,

 

117. Хохирогч Г.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тухайн байрны орцоор орох үед 25-30 орчим насны 175 орчим см өндөртэй махлаг залуу тухайн орцоор хамт ороод шатаар дээш өгсөн Бийн гэр рүү орсон. Тухайн үед тэр залуу тийшээ орох гэж байгааг мэдсэн бол хамт орох байсан боловч мэдээгүй байсны улмаас алдсан. Тэр залуу Бын гэрт орсны дараа хаалгыг тогшиход дотроос “хэн бэ, яах гээд байна, юун хулгайч вэ” гэж хэн нэгэн хашгираад хаалга нээж өгсөн ба тэр үед тухайн байранд сүүлд орсон залуу, одоо харж байгаагаар А хоёр гартаа 2 ширхэг заазуур, туранхай биетэй, монхор хамартай богино үстэй, хар фудволка өмссөн залуу одоо харж байгаагаар А нь хоёр гартаа 2 ширхэг хутга барьчихсан зогсож байсан. Ингээд цагдаагаас явж байгаагаа хэлээд, албаны үнэмлэхээ үзүүлээд мэдээллийн дагуу явж байна дотогш нэвтрэх шаардлага гарсныг хэлэхэд А нь “та нарын цагдаа хамаагүй, хаалгаар дотогш нэвтэрвэл хутгална шүү” гэсэн. Миний бие дотогш нэвтрэхийг завдахад А хоёр гартаа барьсан заазуураа ашиглан дээрээс доош, доороос дээш гэсэн чиглэлд цавчих хөдөлгөөн хийсэн. Тэр үед нь би тухайн хөдөлгөөнөөс бултаж, утсаа гаргаад бичлэг хийж эхэлсэн. ...Тавьсан шаардлага болгоныг эсэргүүцээд, бидний зүгээс үнэмлэхээ үзүүлээд, хууль бус үйлдэл хийж болохгүй тухай сануулсаар байхад үл тоож, сүрдүүлгээ үргэлжлүүлж байсан.

...Тэгээд ...төлөөлөгч Гансүх Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утаслуу залгаж болж буй асуудлын талаар мэдээлэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Тайшир” дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн хоёр алба хаагч ирж, албанд ашигладаг хийн буугаар сануулах буудлага аюулгүй зүгт үйлдэж, зэвсгээ хаяхыг санал болгосны дагуу А, А нар өөрсдийн барьж байсан хутга, заазуураа тавьж, том өрөө лүү зугтаэ орж газарт хэвтсэн.

...Миний хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан, мөн үүсэн гарах үр дагаврын талаар тайлбарлаж өгөөд байхад энэхүү эсэргүүцсэн, заналхийлсэн үйлдлээ үргэлжлүүлсээр байсан зэрэг нь албаны эрх ашиг, төрийн албан хаагчийн хувьд гомдолтой байна. Би заазуурын цавчилтанд өртөх боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 81-83х/,

 

118. Хохирогч М.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“..Хаалгыг тогшиход хаалга нээж өгсөн, тэр үед А 2 заазуур, А 2 хутга барьчихсан зогсож байсан. Тэдний хойд талд Б зогсчихсон нааш цааш алхаад байж байсан. ...Ингээд бидний ажилд хутга, заазуур ашиглан, тавьсан шаардлагыг маань үл ойшоон, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагаа хэлээд үнэмлэхээ үзүүлсээр байтал эсэргүүцэл үзүүлсэн. Бидэнд цагдаагийн хувцас өмсөөгүй байна гээд байсан учир бид 102 дугаарын утаслуу залгаж удалгүй 2 хувцастай цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлэн ирсэн ба албаны дуу гаргагч тийрэлтэт төхөөрөмж ашиглан таазанд буудаж, “зэвсгээ хаяад, газар хэвтэхийг санал болгож дайчлан баривчлах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад байхад эсэргүүцсэн, заналхийлсэн үйлдлээ үргэлжлүүлж бидний амь нас, эрүүл мэнд, албаны эрх ашигт аюул заналхийлэл учруулахаар үйлдэл хийсэн явдалд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 86-87х/,

 

119. Хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...03:00 цагийн орчимд орон сууцлуу нэвтрэх үед 25-30 орчим насны 175 орчим см өндөртэй махлаг залуу тухайн орцоор хамт ороод шатаар дээш өгсөн Бийн гэрлүү орсон. Араас нь очоод хаалгыг тогшиход элдэв үгээр хашгирсаар хаалга нээж өгсөн. Тэр үед А, А нар хутга барьчихсан зогсож байсан. Тэдний хойд талд Б зогсчихсон байсан. Бийн гарт юу байгааг хараагүй. Ингээд бидний ажилд хутга, заазуур ашиглан, тавьсан шаардлагыг маань үл ойшоон эсэргүүцэл үзүүлсэн. ...Удалгүй 2 хувцастай цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлэн ирж,  албаны дуу гаргагч тийрэлтэт төхөөрөмж ашиглан таазанд буудаж, зэвсгээ хаяад газар хэвтэхийг санал болгож дайчлан баривчлах ажиллагааг хийж гүйцэтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 90-91х/,

 

120. Мөрдөн байцаалтын шатанд Г.Т-н гэрчээр өгсөн:

“...2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагаас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн Тайшир-116 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 2016 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө буюу шөнийн 03:00 цагийн орчим Тайшир-10 буюу жижүүрээс “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод хар тамхины хэрэгт холбогдолтой хүмүүс байна, уг тоотод Эрүүгийн цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагч нар нэвтрэх гэхэд нэвтрүүлэхгүй байна, хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг явуулж өгнө үү” гэсэн дуудлага өгсний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэлийн хамт дээрх тоотод очиход, 3 тоот хаалга нь хагас нээлттэй дотор нь хоёр залуу хутга барьсан байдалтай, хаалганы гадна талд Эрүүгийн цагдаагийн газрын 4 алба хаагч, энгийн хувцастай орох гээд чадахгүй зогсож байсан.

Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэл бид хоёр хутга барьсан хоёр залууд “хутгаа хаяхыг санал болгоход” өөдөөс эсэргүүцсэн учир цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэл албаны хийн гар бууг гарган “шаардлага биелүүлэхгуй бол буудлаа шүү” гэж гурван удаа хэлж анхааруулсан боловч хутга барьсан хоёр залуу улам эсэргүүцсэн. Тэгээд албаны хийн гар буугаар анхааруулга өгөх зорилгоор бууны хушууг аюулгүй зүгт чиглүүлэн нэг удаа буудсан. Тэр үед нөгөө хоёр залуу гартаа барьсан хутгаа газар хаяад, бид нарын хэлсэн шаардлагыг биелүүлсэн. Тэгээд Эрүүгийн цагдаагийн алба хаагч нар уг 3 тоотод орж дотор нь байсан 3 хүнийг баривчилсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 100х/,

 

121. Хойшлуулашгүй тохиолдлоор сэжигтнийг баривчлах тогтоол /хэргийн 8-р хавтас 166х, 172х/,

 

122. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.А-ын өгсөн:

“...Надад тэр тэдний гэрт байсан сумтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Харин өөрсдийгөө эрүүгийн цагдаагийн ажилтанууд гэсэн хүмүүсийг ирэхэд хутга барьсан нь үнэн, тэгэхдээ надад тэднийд хутгалах бодол байгаагүй. ...Ингээд намайг тэднийд байж байхад А миний 99114164 дугаарын утаслуу өөрийнхөө 88113770 дугаарын утаснаас залгаад “хаана, юу хийж байна” гэсэн, тэр үед нь би Лак ах буюу Б ахынд байгаа тухайгаа хэдэхэд би Багахангай өнгөрөөд явж байна Хятадаас ирж байна, унаагүй явж байгаа наана чинь яваад очъё, намайг гэрт хүргээд өг гэсэн. ...Ингээд байж байхад шөнийн 2 цагийн үед А гаднаас орж ирсэн. Бараг цуг шахуу 1-2 минутын дараа хаалга хүн тогшсон ба Амараа “хэн бэ” гэж асуухад хаалга тогшиж байсан эрэгтэй хүн “манай эхнэр наадлуу чинь орчихлоо” гэхээр нь бид нар юу яриад байгаа юм бэ тийм зүйл байхгүй гэж хэлсэн, ...тэр үед Амараа гал тогооны өрөөлүү гүйгээд 2 заазуур, 2 хутга авчирсан ба надад 2 хутгыг өгөөд энийг бариад энд зогсож бай гээд үүдэнд зогсоосон. Ингээд Амараа хаалга онгойлгоход надад харагдаж байгаагаар 2-3 залуу зогсчихсон “цагдаагаас явж байна гараа шилэндээ ав” гэж хэлсэн, тэр үед Амараа бичиг баримтаа үзүүлчих гэсэн, тэр үед бичиг баримтаа үзүүлээгүй ингээд маргаан болсон. Тэдгээрийн араас хар хувцас өмссөн 2 хүн орж ирээд хийн буугаар таазруу 2-3 удаа буудаад хутгаа бариад доошоо хэвт гэдэг шаардлага тавьсаны дагуу хутга, заазуураа шалан дээр тавьцгаагаад доош харан Амараа бид хоёр хэвтсэн. Лак ах өөрийнхөө унтдаг орон дээр сууж байсан. Ийм л зүйл болсон. ... Тухайн үед хутга барьж цагдаагийн алба хаагч нарыг дотогш оруулахгүй үйлдэл гаргасандаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн хэргийн 8-р хавтас 189-191х, 14-р хавтас 131х/,

 

123. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.А-гийн өгсөн:

“...Тэр үед Гадасаа надад завтай байгаагаа хэлээд өөрийгөө Лак ахынд байна гэдгээ хэлсэн. Ингээд л шууд тэднийд очсон, тэр үед шөнийн 03 цаг болж байсан, ингээд Лак ахынд орцоор ороод 2 давхарт Лак ахынд орох үед хойноос хүмүүс хүрээд ирэхээр нь би хаалгаа хаагаад дотогш орсон. Энэ үед хаалга тогшсон. Хэн бэ гэх зэргээр асуухад эрэгтэй хүн наад руу чинь орсон залуу манай найз охиныг аваад орчихлоо, мөн жижүүр байна гэхээр нь хаалга онгойлгосон. Тэр үед энгийн хувцастай олон тооны залуучууд орохоор дайрахаар нь би айсандаа гал тогооны өрөөлүү гүйгээд тэнд байсан 2 ширхэг заазуур, 2 ширхэг хутгыг аваад үүдэнд буцаж гүйж ирээд 2 заазуураа өөрөө, 2 хутгаа Ат өгсөн. Тэр үед цагдаагийн ажилтанууд бор өнгийн түрийвч үзүүлээд өөрсдийгөө цагдаа байна гэж хэлэхээр нь би дотор нь юу байгааг нь хараагүй, мөн харах ч боломжгүй байсан, үүдний гэрэл нь асаж унтраад байдаг. Ингээд би тэд нарт энгийн хувцастай цагдаа байдаггүй юм аа гэж хэлээд оруулаагүй нь үнэн, ийм л зүйл болсон. ...Б ах энэ бүхэнд оролцоогүй хараад л байж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 198-200х/,

 

124. Хохирогч О.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 09:00 цаг өнгөрч байхад Цирк дээр очоод таньдаг хүнтэйгээ уулзчихаад,  дараа нь найз Тг дуудахад манай найз өөрийн 97-77 УНӨ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд би UB палас орж танил Аийн гэрийн дагаа очсон. Би урьд шөнө нь Аийн машинд өөрийн өмсөж явсан хүрэн өнгийн элгэн курткээ орхисон байсан болохоор картгээ авмаар байна гэж ярихад А “байж байгаад эргээд залгая, гадуур ажилтай явж байна” гэсэн. Тэгээд би Хан-Уул дүүрэг орж найз Энхээгийн “Х” ХХК дээр 11 цагийн өнгөрч байхад ирсэн. Тэгээд би хашаан дотор нь орж зогсоод бие засчихаад зогсож байтал хашаан дотор 4-5 залуу ороод ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс яваад очтол танил дүү Б, бараан саарал өнгийн хувцастай байсан санагдаж байна,  ахаа гэснээ шууд намайг гэдэс рүү цохих шиг болсноо буцаад гүйгээд явчихсан.

Тухайн үед би нэг их анзаараагүй, зогсож байтал манай найз Энхээ “Таа чиний гэдэснээс цус гараад байна ш дээ” гэсэн. Тэгэхээр нь би хартал миний гэдэснээс цус гоожиж байсан. Тэгээд найз Тгийн Ланд-200 машинаар Гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь хүлээж аваагүй, гэмтлийн түргэнээр Цэргийн төв эмнэлэг орсон. Хүлээн авах дээр намайг хүлээж аваад шууд хагалгаанд оруулсан. Эрчимт эмчилгээний тасагт 3 өдөр хэвтсэн. Тухайн 3 дахь өдрийн 11 цагийн үед эмчид нь хэлэлгүй эмнэлгээс гараад явчихсан юм.

Б бид хоёрт ямар нэг өс хонзон байхгүй, яагаад намайг хутгалсныг мэдэхгүй байна. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй, хэргийг хаалгах хүсэлтэй байна.

...Б урдаа куртик барьсан өөдөөс алхаж байгаа харагдсан бөгөөд куртикээ ав ах гэхээр нь өөдөөс нь очоод авах гэтэл миний гэдэс рүү цохих шиг болсон. Б ямар хутгаар хутгалсныг би анзаарч хараагүй, эмч нар хутга мэс байна гээд байсан. 2017 оны 09 сарын 07-ны өдөр Хан зочид буудлын ресторанд Б бид хосрын дунд ямар нэг зодоон болоогүй.

...2016 оны 07, 08 сарын сүүлээр байх өөрийн хуурай дүү Энкүгээр дамжуулан одоо энэ намайг хутгалсан Б гэх залуутай танилцаж байсан. Түүнээс хойш хааяа нэг уулкдаг, гэр орноор орж гардаг, хуурай ах дүүгийн холбоотой байсан.

...Тухайн үед Б 5-6-уулаа явж байсан санагдаж байна, би өөрөө архи уучихсан, бага зэрэг согтуу байсан болохоор хүний тоог сайн мэдэхгүй байна. Бтай хамт явж байсан хүмүүёийг одоо харвал танихгүй. Тэд нар нэг жижиг, нэг цагаан өнгийн Ланд-100 байлуу 105 байсан уу 2 машинд хуваагдаж суугаад зугтацгаасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 90-96х/,

 

125. Гэрч Х.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 39-78 УБХ улсын дугаартай А.Ундралын улаан өнгийн Дриус-20 маркийн автомашиныг хааяа ундаг юм. 2017 оны 09 сарын 08-ны өдрийг өглөө уг машиныг унаж, Ундралын охиныг хичээлд нь хүргэж өгөөд, буцаад 3.4 дүгээр хороолол руу явж байхад 09:00 багийн орчимд найз Б 9191... дугаарын утсаар залгаад “эмийн сан ороод ариун боолт, шарх эдгээдэг шингэн, бинт аваад ир” гэсэн. Тэгээд эмийн сан орж захисан зүйлийг нь аваад Хан-Уул дүүргийн 1-р хороо, МАК ХХК-ийн ард байрлах хуучны шар алаг 5 давхар байрны 2 дугаар орцны 2 давхарын 2 дахь хаалганд орсон. Тухайн үед Бын толгойн ар дагз болон толгойн орой хэсэгтээ язарсан байдалтай оёдол тавиулсан байсан. тэгэхээр нь би яагаад ийм болчихов гэхэд Б 2017 оны 09 сарын 07-ны орой Хаан зочид буудлын ресторанд Т ах “надаас чи муу урвалаа гээд шилтэй архи толгой дээр хагалаад хагархайгаар нь толгой зүсчихлээ” гэж ярьж байсан. Тэгээд “Т ах согтоод өмсөж явсан бор өнгийн куртикээ орхисон байсан, тэгсэн надаас нэхээд байна чи машинтай явж байгаа бол UB паласын гадаа хүргээд өг Т ах тэнд байна гэсэн. Тэгээд миний машинд Б ...нар суугаад UB паласын гадаа очоод, машинаас буугаад ...хар өнгийн Ланд-200 машины хажууд зогсоод юм яраиад байх шиг байсан. тэгээд машинд буцаж суугаад Б “Т ах их ууртай байна, куртикийг нь араас нь аваачиж өгнө” ...гээд хөдлөөд явсан. Бид нар үйлдвэр комбинат яваад “АПУ” ХХК-ны хажууд явж байгаад Амраа, ЧУ хоёр миний машинаас буугаад цагаан өнгийн Лексус-470 маркийн машинд суусан. Тэгээд бид нар Х ХХК-ны үйлдвэрийн байрны гадна хашааны үүдэнд ирээд зогссон. Миний машинаас Б, Галаа хоёр буусан, замаас суусан танихгүй залуу машин дотор суугаад үлдсэн. Би машинаа хөдлөөд явах гэхэд уг залуу “түр байж бай” гээд байхаар нь би ухраад зогссон. Төд удалгүй хүмүүс бужигнаад миний машин луу хүрээд ирэхээр нь хөдөлхөд, миний машины урд сандал дээр Б орж ирж суугаад, “араас чулуу шидэж байна цонхыг чинь хагалчих байх” гэхээр нь би хурдтай хөдлөөд явсан. Миний араас цагаан өнгийн Лексус 470 маркийн машинд үлдсэн хүмүүс нь суугаад явсан. ...Машинаас буух үед Бын баруун гарт нь төө хэрийн хэмжээтэй хутга барьсан харагдсан... Хяналтын камерын бичлэгийг үзэхэд бичлэг дээр анх миний машины урдаас бууц байгаа канттай цамцтай Б, шар цамцтай нь Галаа, хар бараан өнгийн хувцастай нь ЧУ нар байна. Миний машины ард Лексус-470 машин маркийн машин ирж зогссон. ...Машины ардуур гүйгээд хашаа руу орж байгаа хар бараан хувцастай хүн бол А, араас нь орж байгаа улаан шаргал цамцтай залуу нь Лексус-470-ын жолооч байна. Бичлэг дээр миний машины урд талд буцах үед сууж явсан нь Б. ... , Тэр компанийн гаднаас буцаж явахад ...бичлэгээс үзэхэд... Галаа миний машинд суугаагүй, араас явж байсан цагаан өнгийн  Лексус 470 машинд суугаад  явсан. Тэндээс хөдлөөд 19 дүгээр хорооллын уулзвар өнгөрөхд Б, танихгүй залуу хоёр миний машинаас буусан. Би цаашаа ганцаараа явсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 104-107, 108х/,

 

126. Гэрч Д.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...UB Palace-д очоод Т дахиад утсаар ярьж “куртикаа асуусан” ба 1-2 цаг орчим хүлээхэд нөгөө хүмүүс нь ирээгүй. Тэгээд бид хоёр явж бүдүүн Энхээтэй уулзахаар болсон. Энхээгийн гэр Хан-Уул дүүргийн Соёлын ордоны урд талд байдаг болохоор 19-р хорооллын автобусны буудал дээр очиж зогсоод Энхээг суулгасан. Т бид очих замдаа “Энхээг буудал дээр гараад ир” гээд хэлчихсэн байсан юм. Тэндээсээ бид 3 хөдлөхдөө “шар Энхээ ахын үйлдвэр энд байгаа, ороод гарцгаая, Энхээ ах байвал уулзъя” гэж ярилцсан.

Тэгээд “Х” ХХК-ний хашаанд оруулж машинаа тавьчихаад, 3-уулаа машинаасаа буусан. Тэгэхэд миний шээс хүрч байсан учраас хашааны баруун талд байсан бүхээгтэй 66 маркийн аялалын машины араар ороод бие зассан. Намайг бие засаад дуусч байхад гэнэт хүмүүс орилолдоод эхлэсэн. Тэгэхээр нь машины араас гарч ирээд өөрийн машинаа тавьсан, хүмүүс хашгираад байсан зүгрүү харахад 4-5 залуу “Х” ХХК-ний хашаанаас гараад гүйж байсан.

Тэр залуучуудын араас бүдүүн Энхээ газраас чулуу авч шидээд, орилоод хөөж байсан. Харин Т болохоор гэдсээ дараад зогсож байсан. Тэгэхээр нь Т дээр яваад очиход Энхээ буцаад хүрээд ирсэн ба Т-ын толгойн дух хэсэгт цус мэт зүйл болсон, гэдэснээс нь цус гарч байсан. Толгой хэсгийн цус нь цустай гараараа дараад цус болгочихсон байж магадгүй. Яг толгой нь гэмтсэн байсан эсэхийг мэдэхгүй. Би Тыг хутгалуулсан ч юм уу, ямар нэг байдлаар гэмтэл авсан байна гэж шууд ойлгоод, машинаасаа 00-н цаас авч өгөөд наадахаа дар гэж хэлсэн.

Тэгээд машинд суу эмнэлэг явъя гэхэд Т “зүгээр зүгээр би яагаа ч үгүй байна, эмнэлэг орох хэрэггүй” гээд байсан. Машинд явж байхдаа би Таас “юу болсон юм бэ, яачихав аа” гэхэд “хэдэн пацаанууд араас чимээгүй дагаад явж байсан юм шиг байна, араас гэнэт гарч ирээд л ингэчихлээ” гэсэн.

Тэндээс яваад шууд Гэмтлийн эмнэлэгт очсон ба тэнд манайх эмчлэхгүй Госпиталь руу явах шаардлагатай гэж хэлсэн. Мөн бие нь муу байна гээд дусал хийгээд өөрсдөө түргэн дуудаад Тыг өгч явуулсан. Энхээ бид хоёр араас нь миний машинтай Госпиталь дээр очоод эмчтэй нь уулзахад “хагалгаанд орох шаардлагатай” гэхээр нь эхнэр Ариунааг нь дуудсан. Тэгээд хагагаа дуусчихлаа гэхэд нь хагалгааны төлбөрийг нь хийчихээд Энхээ бид хоёр хамт явсан. Тэрнээс хойш Ттай дахиж уулзаагүй. Ямар ч байсан бие нь зүгээр гадуур явж байгаа гэж сонссон.

Би тэр залуучуудыг зугатаж байхыг араас нь харсан болохоор ямар залуучууд байсныг нь мэдээгүй, царай зүсийг нь хараагүй. Т л тэр залуучуудыг пацаанууд гээд байсан. ...Сүүлд сонсоход л “Билэгээ, Тыг хутгалсан байна лээ” гэж хүмүүс яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 135-136х/,

 

127. Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 12:00 цаг өнгөрч байхад 19 дүгээр хороололд байдаг гэрээсээ гараад ...Ттай автобусны буудал дээр уулзсан. Энэ үед Т Т-гийн машинд суучихсан хамт явж байсан бөгөөд бид 3 шар Энхээ ахын ажил болох “Х” ХХК-ийн байр луу явсан. Тэдний компанийн хашаанд ороод. ...Т бие засах гээд яваад өгсөн, харин Т машинаас буугаад зогсож байсан, би болохоор нэг тамхи асаагаад компанийх нь байр руу орох гээд алхаж байсан.

Тэгтэл ард хүмүүс пижигнэх чимээ гарахаар нь эргээд харахад 4-5 залуу ирчихсэн байсан. Тэгэхээр нь олон залуучууд ирээд зодоон болж магадгүй гэж ойлгоод “та нар чинь юун залуучууд вэ, зайлцгаа” гээд газраас чулуу авч байгаа дүр үзүүлээд тонгойход, нөгөө залуучууд гүйгээд компаний хашаанаас гараад явчихсан. Энэ үед Т мөн хүрээд ирсэн бөгөөд Тыг харахад гэдсээ дарчихсан, гэдэснээс нь цус гарч байгаа харагдсан.

Тэгэхээр нь би Тт” чиний гэдэснээс цус гарч байна” гэж хэлэхэд Т тэгвэл эмнэлэг явцгаая гээд машиндаа суугаад бид 3 гэмтэл рүү явсан. ...Гэмтэл дээр очоод Тыг үзүүлээд байтал түргэний машинаар Госпиталь руу явуулчихсан, тийшээ очоорой гэхээр нь Т бид хоёр яваад очиход яралтай хагалгаанд орхоор болсон байсан.

...тухайн үед би шартчихсан дотор муу байсан болохоор тэр залуучуудыг тогтож сайн хараагүй. Б байсан эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 16-р хавтас 137-138х/,

 

128. Нэр бүхий шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн талаарх ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас баримтууд, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 5 дугаар хавтас 148х, 161х, 166х, 169х, 190х, 198х, 193-194х, 199-214х, хэргийн 8-р хавтас 214х/,

 

129. Нэр бүхий шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж, баримтууд /хэргийн 4 дүгээр хавтас 28-219х, хэргийн 13 дугаар хавтас 84-99х, хэргийн 17 дугаар хавтас 105-11х, хэргийн 18 дугаар хавтас 64-75х, 125х/,

 

130. Нэр бүхий шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар баримт, амбулаториор үйлчлүүлэгчийн гар карт зэрэг /хэргийн 5 дугаар хавтас 147х, 157-158х, 164-165х, 167-168х, 171-179х, 189х, хэргийн 7 дугаар хавтас 174-179х, хэргийн 8-р хавтас 213х, 215-217х/ ,

 

131. Нэр бүхий хохирогч нарын хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон:

  • Д.Л-д -11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг:,
  • Ж.А-д - 2.000.000  /хоёр сая/ төгрөг:,
  • В.Э-т - 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг:,
  • Я.Ц-д- 2.000.000 /хоёр сая/ төгрөг:,
  • А.М-т- 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг:,
  • Д.Т-т – 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг:,
  • Б.Г-д- 3.900.000 /гурван сая есөн зуу/ төгрөг тус тус хүлээлцсэн баримтууд  болон хохирогч А.Ч-ийн “...хохирол бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” тухай бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 15-р хавтас 68-69х,  70-71х, 72-73х, 74-75х, 76-77х, 79х, 80-81х, 110-111х, хэргийн 18 дугаар хавтас 249х/,

 

132. Прокурорын 2017 оны 06 сарын 09-ны өдрийн 237 дугаартай яллагдагч Ё.Б, Л.Бнарт холбогдох Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасан хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол /хэргийн 14-р 2-4х/,

 

133. Яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 2017 оны 06 сарын 09-ны өдрийн 82, 83 дугаартай тогтоолууд /хэргийн 13-р хавтас 243-244х, 248-250х/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.    

                           

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа болон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй,  нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан  байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд дүгнэлт хийж, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Нэг. Шүүгдэгч Н.А, Л.А, М.А, Н.Б, С.Г, Б.Н нар нь шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот  орон сууцанд нэвтэрч, хохирогч Я.Ц, Б.Г, А.М, Ж.А, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн, дээрх нэр бүхий 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож, Б.Г, А.М, Ж.А, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарын биед хөнгөн гэмтэл учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэж, бусдад 57.496.120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж,

Н.А, Л.А нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулж үйлдсэн,  

М.А, Н.Б, С.Г, Б.Н нар нь гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож, гүйцэтгэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

 

  1. Эрүүгийн хэрэг үүсгэж /201625022453/ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 1х/,
  2. П.Т, Я.Ц нарт холбогдох “мөрийтэй тоглоом тоглохыг зохион байгуулж, тоглосон” үйлдэлд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан тогтоол /хэргийн 1-р хавтас 2х/,

 

  1. Хэрэг учрал болсон Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ЯТТ-ын 103 төвийн баруун талд байрлах Элит хотхоны 1 дүгээр байр, 8 давхар, 18 тоот байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 22-38х/,

 

  1. 20-15 УНН улсын дугаартай иргэн Ё.Бийн эзэмшлийн Тоёото ландкруйзер-200  маркийн автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 106-116х/,

 

  1. иргэн Б.Б-ийнэзэмшлийн 49-20 УБӨ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёото кроун маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 1-р хавтас 117-121х/,

 

  1. гэрч Б.Зулбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 134-142х/,

 

  1. гэрч Б.Одмаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 143-148х/,

 

8. Эд зүйлс, бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэл, хураан авах тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 149х, 150-151х, 152-154х, 155-156х/,

 

9. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаан загалмайн нийгэмлэгийн байрны урд талын хяналтын камерын бичлэг хураан авсан болон камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэг бүхий CD-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 1-р хавтас 157-167х, хэргийн 2-р хавтас 128х/, 

 

10. 20-15 УНН улсын дугаартай иргэн Ё.Бийн эзэмшлийн Тоёото Ланд круйзер-200 маркийн автомашин, иргэн Б.Б-ийнэзэмшлийн 49-20 УБӨ улсын дугаартай Тоёото кроун маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 1-р хавтас 169-177х, 227-233х/,

 

11. 64-02 УНА улсын дугаартай, Тоёото эстима маркийн М.Агийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, Б.Нийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011611 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 36и байрны 103  тоот, 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус битүүмжилсэн тогтоол /хэргийн 1-р хавтас 183-192х, 193-206х, 227-232х/,

 

12. Хохирогч М.Э, Я.Ц, Б.Г, В.Э, Ж.А, Б.Г, А.М, Д.Л, П.Т, А.Ч нарын биед үзлэг хийх тогтоол, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэдгээрээс эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл баримтууд /хэргийн 2-р хавтас 7-42х/,

 

13. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 2-р хавтас 53-54х, 55х, 56-58х/,

 

14. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах 2017 оны 03 сарын 29-ний тогтоол /хэргийн 2-р хавтас 129-130х/,

 

15. Хохирогч А.Ч, Д.Л, М.Э, П.Т, Ж.А, Б.Г, А.М, Ж.П нарын биед тус тус “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл”  учирсныг тогтоосон  ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 14096 тоот, 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 62 тоот, 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 14010 тоот,  2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14045 тоот, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14100 тоот, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14054 тоот,  2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14048 тоот, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14055 тоот, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14063 тоот дүгнэлтүүд /хэргийн 3-р хавтас 101х, 103-105х, 107х, 109х, 111х, 113х, 115х, 119х, 123х/, 

 

16. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн  2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6142 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6218 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6171 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 сарын 14-ны өдрийн 6176 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 6172 дугаартай дүгнэлт  /хэргийн 3-р хавтас 125х, 145-147х, 150-151х, 153-155х, 158-159х/,

 

17. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8846 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8848 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8841 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  6169 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8842 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8844 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8847 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8845 дугаартай дүгнэлт /хэргийн 3-р хавтас 156х,  160х, 162х, 163х, 168х, 172х, 176х, 180х/,

 

18. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын бактерлогийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 8840 дугаартай дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9849 дугаартай дүгнэлт,  2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8849 дугаартай дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/380 дугаартай дүгнэлт /хэргийн 3-р хавтас, 182х, 202х, 215х, 220-237х/, 

 

19. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6237 дугаартай:

“1.Шинжилгээнд сангийн анги АК4494 дугаартай, замаг 494 дугаартай, 2008 онд ОХУ-д ан агнуурын зориулалтай үйлдвэрлэгдсэн Вепрь загварын хагас автомат ажиллагаатай карабин буу ирүүлсэн байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэж болно.

3.Шинжилгээнд ирүүлсэн буу нь 7,62х39 мм калибртай байна.

4.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазиныг сангийн анги АК4494 дугаартай, замаг 494 дугаартай Вепрь загварын карабин буунд ашиглаж болно.

5.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинд байсан 10 ширхэг сумнаас дээж болгон 5 ширхэг сумаар буудлага хийхэд буудлага үйлдэж байна.

6.Бууны аль нэг хэсэгт байсан дугаар, заводын тэмдэг тэмдэглэгээг арилгаж өөрчлөгдсөн шинж тэмдэг илрэхгүй байна.

7.Бууны аль нэг хэсгийг засварлан шинж байдал илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн буунд зориулалтын нэмэлт тоноглол хийсэн бөгөөд энэ нь буудлага үйлдэх болон түүний ашиглалтанд нөлөөлөхгүй.

8.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинд байсан 10 ширхэг сумнаас дээж болгон 5 ширхэг сумаар буудлага хийхэд буудлага үйлдэж байна.

9.Шинжилгээнд 1975 онд хуучнаар ЗХУ-ын Фрунзед байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, ган зүрхэвчтэй, 7.62 х 39 мм калибртай нийт 11 ширхэг сумнууд ирүүлсэн байна.

10.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинтай 10 ширхэг сум нь
Ё.Бийн эзэмшлийн 20-15 УНН улсын дугаартай автомашины зүүн урд талын суудал дээрээс хурааж авсан гэх 1 ширхэг сум нь нэг төрлийн сумнууд байна.

Эдгээр сумнууд нь байлдааны зориулалттай буюу хошуу нь ган зүрхэвчтэй
байна.

11.Шинжилгээнд ирүүлсэн 11 ширхэг сум нь үйлдвэрийн хийцийнх болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 186-189х/,

 

20. шинжээч М.Ч-ын: “...Шинжилгээнд ирүүлсэн сумнуудын хонгионы малгайн хэсэг буюу ёроолын гадаргууд тухайн сумны зориулалт, үйлдвэрлэгдсэн он, үйлдвэрийн тэмдэг тэмдэглэгээ зэрэг шаардлагатай мэдээллийг агуулсан тэмдэг тэмдэглэгээг үлдээдэг юм. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудын малгайн хэсэгт 12 цагийн чигт 60 гэсэн тэмдэглэгээ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан одоогийн Киргиз улсын Бишкен хотын зэвсгийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэнийг илэрхийлж байна. Харин 6 цагийн чигт 75 гэсэн тэмдэглэгээ нь 1975 онд үйлдвэрлэгдсэн болохыг илэрхийлж байгаа юм. Ийнхүү үйлдвэрлэсэн он, үйлдвэрийн тэмдэглэгээг хонгионы малгайн хэсэгт хийж үлдээж байха талаар хуучин ЗХУ, түүний бүрэлдэхүүн байсан одоогийн хамтын нийгэмлэгийн орнууд мөн тэр үеийн Варшовын гэрээний орнууд, харилцан тохиролцсон байдаг. 1990 оны эхэн үеэс эхлэн 7.62х39 мм-ийн 1943 оны засварын шинжилгээнд ирүүлсэн 11 ширхэг сумтай адил /гадаад хэлбэр хийцийн хувьд адил/ ангийн буюу ган зүрхэвчгүй сумнуудыг үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудыг үйлдвэрлэж байх үед буюу 1975 онд 7.62х39 мм ан агнуурын сум зохион бүтээгдэж байгаагүй. Тэр үед энэ төрлийн сумыг зөвхөн байлдааны зориулалттай байсан бөгөөд шинжилгээнд ирүүлсэн сумны гадаргууд, шатаах, хуяг нэвтлэх, гэрэлтүүлэх гэх мэт тусгай зориулалтын тэмдэглэгээ байхгүй тул эдгээр сумнууд нь ган зүрхэвч бүхий, ердийн байлдааны сум болно.

...Байлдааны зориулалтай сум нь галт зэвсгийн холбогдох заалтуудаар хуулиар хориглогдсон. Өөрөөр хэлбэл ган зүрхэвчтэй, мөн хуяг нэвтлэн, шатаах гэх мэт тусгай зориулалттай сумнууд байна, ...сумны хошууны нэвт цохих хөнөөлийн чадвар нь илүү, тусгалын хувьд илүү гэх мэт техникийн үзүүлэлтийн хувьд давуу байдаг. Цэргийн бус зориулалттай үйлдвэрлэгдсэн энэ төрлийн болон бусад төрлийн сумнуудын хонгионы малгай хэсэгт үйлдвэрийн тэмдэг, хошууны калибр, хонгионы өндөр, дарьны бүтэц зэргийг илэрхийлсэн мөн худалдааны зориулалттай /агуулагатай тэмдэг тэмдэглэгээ/ байдгаараа ялгарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 195-196х/,

 

21. хохирогч Ж.Аийн: “...2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр орой 17:00 цагийн үед найз Бтай уулзахаар Сүхбаатар дүүргийн Япон элчингийн зүүн талд байрлах байшинд очсон юм. Намайг тэнд очиход Ш гэх хочтой хүн, мөн найз Б, байрны эзэн Ч, Дээгий, Ц, Лувсанцэрэн, мөн танихгүй 2 залуу хоорондоо юм яриад байж байсан. Гэтэл Ландага гэх хочтой Б таньдаг ах гаднаас орж  ирсэн. ...Бид нар юм яриад сууж байхад Ландага, Ш гэх хочтой А хүмүүс гараад явцгаасан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Б, Дээгий, Ц, Лувсанцэрэн, мөн нэг залуу, бид нар зургаа хоорондоо 13 модны покер гэх тоглоомыг бооцоотой тоглоод сууж байтал 00:30 цагийн орчимд хаалга тогшсон.

Тухайн үед хаалга Ч онгойлгосон. Гэтэл урт хошуутай буу барьсан хүн, мөн араас нь Ш хочтой А хашгираад, бас цаана нь хэдэн залуучууд бүгд /5-н хүн орж ирэх шиг болсон/ дайрч орж ирсэн. Гартаа буу барьсан залуу нь “бүгд хэвтээд” гэж орилсон. Тэгэхэд тэр байранд байсан бүх хүмүүс газарт доош харж хэвтсэн, Ш хочит А нь газарт хэвтсэн хүмүүсийг зодож эхэлсэн, мөн хамт орж ирсэн залуучууд “өндийж болохгүй” гээд дээрээс дэвсээд байсан.

Тэд нар “мөнгө төгрөг хаана байна” гэж орилсон. А нь Бг ал гээд,  Ч болон Дээгий нарыг “мөнгө хаана байна, энэ хоёрыг ал” гэх мэтээр хашгираад байсан. Тухайн үед намайг доошоо хараад хэвтэж байхад нэг залуу миний дээрээс хөлөөрөө дэвсээд байсан ба миний өмдний халаасанд байсан гар утсыг авсан. Мөн миний өмсөж явсан бор өнгийн саравчтай малгай алга болсон байсан. Тэнд байсан залуучууд бүгд орилоод хүмүүсийг газарт хэвтүүлээд зодож байгаад гараад явсан. Орон дээр байсан даавууг толгой дээр шидсэн болохоор би тэр залуучуудын царай зүсийг нь сайн харж чадаагүй, дээшээ өндийх гэтэл  дээрээс дэвсэж зодоод байсан. тэр хүмүүсийг гараад явсны дараа Б цагдаа дуудсан.

...Миний харснаар  буу барьсан залуу нь 160 см орчим нуруутай, хар малгай өмссөн, нүүрэндээ цагаан ороолт шиг зүйл ороож, царайгаа халхалсан, хар өнгийн зуртка өмссөн байсан. Би АКА маркийн буу барьсан байна гэж харсан, их урт хошуутай байсан. Ш гэх хочтой залуу нь махлагдуу, бор царайтай, цэнхэр өнгийн жинсэн яак, өмдтэй хар өнгийн саравчтай малгайтай, том размерын пүүзтэй байсан. Бусад залуучуудыг нь харж амжаагүй, ямар ч л байсан 6-н залуу орж ирэх шиг болсон.

Ш гэх А нь гартаа 30-см орчим хутга барьсан байсан. Хамгийн эхэнд орж ирсэн залуу буу барьсан байсан, бусад залуучууд юу барьсныг хараагүй. Гартаа буу барьсан залуу нь бууныхаа магазиныг хойш нь татаад цэнэглэж байсан тэгээд бүгд доошоо хэвтсэн. А намайг миний дээрээс дэвссэн. Тухайн үед Ш гэх залуу нь “У наадуулаа ал гээд, мөн Дээгий Чинзог ал Уа” гээд орилоод байсан У гэх нэрийг олон удаа дуудсан. Өөр ямар нэг нэр хэлээгүй. Тухайн үед өрөөнд ширээн дээр мөнгө байгаагүй, цаана хүмүүсийн цүнх болон шкафанд л мөнгө байсан байх. ...Мөн дайрч орж ирсэн хүмүүс “мөнгө чинь хаана байна, мөнгөө гаргаж өг” гээд Дээгий буюу Т, Ч буюу Ч нарыг зодоод байсан. Чийг их зодсон, нүүр ам нь битүү цус болсон байсан.

...Дайрч орж ирсэн хүмүүс биднийг дээрээс хөлөөрөө өшиглөж дэвсэж байсан ба намайг 2-3 удаа дээрээс дэвссэн. Өөрөөр цохиж өшиглөөгүй, намайг яг ямар содон шинж тэмдэгтэй хүн өшиглөсөн болохыг хараагүй ээ. Миний дээрээс дэвссэн хүмүүс надад хандаж юу хэлснийг санахгүй байна. Би Ш хочтой Аийг хоолойгоор нь таньсан бөгөөд А, Ч, Т хоёрыг “мөнгөө гаргаж өг, мөн наадуулаа ал, бууд, эрхтэнийг нь тасдаад аманд нь хий” гэж байсан. Бас “У наадуулаа ал” гэж орилж байхыг нь би сонсоод А орилж байна гэж хоолойгоор нь таньсан. Би Эын найз бөгөөд паркын Б хочтой,  одоогоос 1 сар гаруйн өмнө Атэй анх танилцуулж байсан юм.

...Би зодуулсаны улмаас учирсан гэмтлээ үзүүлэхээр эмнэлэгт хандаагүй бөгөөд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй учир зодуулсантай холбоотойгоор нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Хэрэг гарах үед надад бэлэн мөнгө байгаагүй, гар утас болон малгай хоёроо алдсан юм. Миний малгай Бугати брендийн бор өнгийн шинэ малгай, хэрэг гардаг өдөр Хан бүргэдэйгээс 186.000 /нэг зуун наян зургаа/ мянган төгрөгөөр худалдан авсан.  Малгай саравчтай, бор өнгөтэй, зөөлөн даавуун малгай байсан. Би малгайгаа авсан үнээр нь үнэлж байна. Миний халаасанд байсан Самсунг S7 маркийн гар утсыг 2 хоногийн өмнө Тэди төвөөс 1.380.000 төгрөгөөр худалдаж авсан юм. 9911..., 9192..., гэх дугаартай, сериал нь 357224/07/594615/7 байсан. Би гар утсаа авсан үнээр нь буюу 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгөөр үнэлж байна. Өөрөөр надаас алдагдсан зүйл байхгүй. ... Намайг багаас маань Хүрэлээ гэж дууддаг байсан юм. Сүүлийн үед хүмүүс Элеганс Хүрэлээ гэж дуудаад байгаа юм. Надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2-р хавтас 134-139х, 141х/,

 

22. хохирогч Ж.Пын: “...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байгаад Э гэх найзруугаа 16:00 цагийн орчимд 91919706 дугаарын утас руу нь өөрийн 99119051 гэсэн дугаарын утаснаас залгаж ярьсан. Тэгэхэд Э Улаан загалмай нийгэмлэгийн хажууд байх 9 давхар байр байгаа, хүрээд ир гэхээр нь такси аваад очсон. Тэгээд тэр байрлуу ороод 8 давхарын 18 тоотод очтол Э, А, Дээгий, Ц, А, мөн нэрийг нь мэдэхгүй 25 орчим насны 2 залуу байсан. Мөн удалгүй Б ороод ирсэн байсан. Тэгээд би гэрт ороод удаагүй байтал А, Б хоёр “явлаа” гээд 18:00 цагийн орчимд гарсан.

Тэр үед гаднаас Ч, Базараа нар ар араасаа цувраад орж ирсэн. Тэгээд мөн л удалгүй 22 цагийн орчимд Г гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд БЦ, Дээгий, Э, А нар хөзөр тоглосон. Г, би Ч бид нар наагуур, цаагуур яваад тэднийг хөзөр тоглож байгааг нь хараад байцгааж байсан.

Тэгээд би сандал дээр суугаад тэд нарыг тоглохыг хараад сууж байтал “доошоо хараад хэвт” гээд бөөн хүмүүс пижигнээд ороод ирсэн. Тэгээд би хартал хар өнгийн пальто өмссөн, дундаж нуруутай бага зэргийн махлаг залуу, хар өнгийн урт буу /сайга гэх нэртэй буутай төстэй гэх/ барьчихсан залуу шууд ирээд намайг сандлаар цохиод “ална шүү хэвт” гэж хэлэхээр нь би шууд доошоо хараад хэвтсэн. Тэгээд нэг анзаараад хартал амаа дараад цагаан өнгийн алчуур зүүчихсэн нэг залуу харагдах шиг болсон.

Тэдгээр залуучууд бүгд л хутга барьсан санагдаж байна. Тэгтэл хэн нь байсан мэдэхгүй нэг залуу нь намайг хөлнөөс чирээд татахаар нь би “болиоч дээ” гэж хэлтэл нөгөө залуу дээрээс нэг дэвссэнээ намайг орхиод явсан. Тэр залуучууд бид нарыг бүгдийг нь л “хөл рүү нь бууд алаад өг” гээд орилоод байсан. Хажуугаар гарах болохоороо л дэвсээд өшиглөөд байсан. Хэн дэвсээд өшиглөөд байсныг хараагүй. Харах сөхөө ч байгаагүй. Би гараараа толгойгоо дараад хэвтсэн байтал тас гээд дух хавирга руу өшиглөх шиг болсон.

Тэгээд “Ч, Дээгий 2-ыг мөнгөө авчир” гээд А орилоод байсан. Тэгтэл Ч “цаана чинь байгаа ш дээ” гэж хэлээд байх шиг байсан. Тэгж байснаа “за явцгаая” гээд пижигнээд гараад явцгаасан. ... бид нар босч ирээд бүгд л “цүнх, утас байхгүй байна” гээд ярилцаж эхэлсэн. Тэгтэл Г “миний цүнхэнд 1200 грамм алт байсан цүнхтэй алга болсон” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хэд чинь цагдаа, эмнэлэг дуудаад Ч бид хоёр гэмтэл рүү явсан.

...Тэнд тоглож байсан хүмүүст бол мөнгө байсан. Бүгд цүнхэндээ хийчихсэн байх шиг байсан. Надад гэхэд л 2.0 сая төгрөг байсан. Би тэр мөнгөө рулетэнд нь хийгээд алдчихсан. Цаад өрөөнд нь рулетны ширээ байсан юм. Элит хотхоны уг тоотыг Дээгий, Ч хоёр нийлж түрээсэлсэн юм шиг байна лээ. Ямар ч байсан А орж ирээд орилоод байсан. Нөгөө хамт орж ирж биднийг зодож дээрэмдсэн хүмүүсийг хараагүй танихгүй. ... Миний гар утас куртикны халаасанд байсан. Надаас ямар нэгэн эд зүйлс аваагүй. ...

...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний цамц, өмд хоёр намайг зодуулсаны дараа урагдаагүй байсан. Харин цамц, өмд хоёр дээр байгаа цус бол миний цус юм. 2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит хотхоны 8 давхарын 18 тоотод дайрч орж ирсэн хүмүүс намайг зодож надтай хамт байсан хүмүүсийг дээрэмдсэн. Тухайн үед би зодуулаад зүүн нүдний дээд талын хөмсөг задарсан. Мөн дух хавдсан байсан. Өөрөөр биед гэмтэл шарх учраагүй байсан. Миний нүүрэнд учирсан гэмтлийг Ш хочтой А учруулсан юм. Намайг доошоо хараад хэвтэж байхад хэн нэгэн хүн “хэн бэ чи” гээд мөрнөөс татахаар нь би өндийгөөд харахад Ш хочтой А намайг татаж байсан. Би түүнд хандаж “би П байнаа” гэж хэлтэл тэрээр “Пг зодож болохгүй шүү” гэж хэлснээ юу болсон юм бүү мэд шууд миний нүүрэн тус газар өшиглөчихсөн. Тэгээд л миний нүүрэн дээр байгаа гэмтлийг учруулсан. Атэй хамт орж ирсэн хүмүүсийг би танихгүй байх гэж бодож байна. Би тэднийг ерөөсөө харж чадаагүй учраас содон шинж тэмдэгийг нь нэрлэх боломжгүй байна. Мөн Атэй хамт орж ирсэн хүмүүс бүгд нүүрээ далдалсан байсан. ... Би цус болсон цамцаа 2014 оны үед Ханбүргэдэй дэлгүүрээс 200.000 орчим мянган төгрөгөөр авч байсан санагдаж байна. Харин жинсэн өмдөө цамцтайгаа цуг 200.000 орчим мянган төгрөгөөр авч байсан. Би өөрийн цус болсон өмд, цамц хоёрыг үнэлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 145х, 147-148х/,

 

23. хохирогч Н.Э-ын: “...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэртээ байхад миний танил Дээгийн ах /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ надруу ...залгаад “ахын дүү хүрээд ирээч” гэж хэлэхээр нь байгаа газрыг нь заалгаад СБД-ийн 1-р хороо, 1-р төрөхийн баруун талын шар өнгөтэй 10 орчим давхар шинэ байрны 8 давхарт 18 тоотод ороход тэнд Дээгий ах, зүс үл таних 7-8 хүн байх шиг байсан. Тэдгээр нь нэг ширээ тойроод сууцгаачихсан хөзөр тоглочихсон, ширээн дээр нь ус ундаа, чанасан махнаас өөр зүйл байгаагүй. Харин буйдан дээр 2-3 ширхэг хар өнгийн цүнх байсан ба дотор нь юу байсныг хараагүй. Тэгээд би цаашаа жижиг өрөөнд 20:00 цагийн үед ороод унтсан. Бараг 2-3 цаг унтсан байх. Тэгтэл нөгөө өрөөнд хүмүүсийн чанга чанг дуугарах, хэрэлдэх чимээ гарахаар нь би өрөөнөөс гартал зүс үл таних 6-7 залуу эрэгтэй хүмүүс ирчихсэн, 3 хүн нь миний хоёр гарнаас барьж аваад хутга тулгаад “ална шүү доошоо хэвт” гэж хэлэхээр нь би хэвтэхэд тэр 3 хүн миний  дээрээс дэвсэж, өшиглөөд гараараа нүүр ам, нуруу, хүзүү ер нь биеийн бүх газарт цохиж зодож эхэлсэн.  Тэр хүмүүс хутга барьчихсан, харин нэг нь залуу нь буу барьчихсан юм шиг харагдсан. Шууд л намайг “энэ бацаанд ямар ч мөнгө төгрөг байхгүй, гуйлгачин банди байна, боовыг нь тасла” гэх зэргээр хоорондоо яриад байсан.

Би яг ямар царай зүстэй, ямар хувцас өмссөн, хүмүүс байсныг анзаарч харж чадаагүй, ... харин нэг нь алаг хүдтэй, хар сахалтай, 170 орчим см өндөр, туранхай биетэй, насыг нь хэлж мэдэхгүй байна. Эдгээр хүмүүс нь тэр өрөөнд хөзөр тоглоод сууж байсан хүмүүсийг бүгдийг нь зодож, бүх эд зүйлс, мөнгө төгрөгийг нь аваад явсан. Миний гар утсыг намайг зодож байсан 3 хүний нэг нь өмдний халаасыг ухаж байгаад аваад явсан.

...Би гар утсаа 1 сарын өмнө Скайтелын төвөөс 40.000 төгрөгөөр худалдаж авсан, Нокиа маркийн хар өнгийн дэлгэц нь мэдрэгчтэй хуучин хэрэглэж байсан утас худалдаж авсан. Би гар утсаа үнэлэхгүй. Имей дугаарыг нь мэдэхгүй. Надад өөр алдагдсан зүйл байхгүй ээ. ... Би “миний биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт, зулгаралт баруун чихний дэлбээнд зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт зэрэг хөнгөн гэмт тогтоогдлоо” гэсэн шинжээчийн №14045 дугаартай дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.

Хэрэг гардаг өдөр би хэрэг гарсан байрны нэг өрөөнд унтаж байсан юм. Гаднаас дайрч орж  ирсэн хүмүүс надтай хамт байранд байсан хүмүүсийг газарт хэвтүүлсэний дараа урт түрийтэй, хар билүү саарал өнгийн гуталтай, саарал өнгийн пальтотой залуу, мөн шар царайтай шаймидуу, эрүү болон уруулны дээд хэсэгт шингэндүү хар өнгийн сахалтай, алаг нүдтэй, /миний өмнөх мэдүүлэг дээрээ содон шинж тэмдэгийг нь дурдсан/  залуу хоёр миний дээрээс толгойн дээрээс дэвссэн. Энэ үед би дэвсүүлээд толгойгоороо паркетан шал хавсарч мөргөж байсан болохоор миний биед гэмтэл учирсан. Саарал пальто, урт түрийтэй гуталтай хүний царайг би харж чадаагүй. Харин алаг нүдтэй, шаймидуу нүүртэй шар залуу багцаагаар 25-30 орчим насны хүн байсан бөгөөд би тэр залууг харвал танина. Ер нь бол гаднаас дайрч орж ирсэн залуучуудын орилж байгаа дууг сонсоход бүгд ойролцоо насны буюу 25-35 орчим насны дандаа залуу хүмүүс шиг санагдсан. Харин өөр нэг хүмүүс Ш гэж хэлээд юм яриад байсан хүний хоолой хөгшин байсан. Би гаднаас дайрч орж ирсэн бусад хүмүүсийн содон шинж тэмдэгийг нь нэрлэж мэдэхгүй байна.

Дээгий буюу Т ах, Ч ах, Хгээд ах, Бал гэх залуу, Б гээд нэг ах, Г гээд ах, Лувсан гээд нэг ах, өөр нэг миний нэрийг нь мэдэхгүй 1-2 хүн байсан байхаа. Рулетны ширээг хэн ажиллуулсаныг би мэдэхгүй байна, бас хэн, хэн тоглосон болохыг мэдэхгүй байна. Хэрэг гарсан өдөр Т ах намайг дуудаж мах, ногоо, ундаа усанд явуулаад, би тэр зүйлсийг авч ирээд ногоо цэвэрлэж мах чанасан. Тэгээд хоол болсны дараа би Т ахад хандаж “ах би явчих уу” гэхэд намайг “байж бай” гэж хэлсэн юм. Т ах намайг шоудсан үедээ дуудаж машин бариулдаг, мөн хөдөөд адуундаа явуулж байсан. Намайг дуудах болгонд нь очиж машиныг нь барьж өгсөний хариуд надад Т ах 20.000-30.000 төгрөг өгдөг юм. Тухайн хэрэг гардаг өдөр Т ахыг надад мөнгө өгөх байх гэж горьдоод тухайн газарт байж байсан юм. Надтай хамт дээрэмдүүлсэн хүмүүс хэн нь хэдэн төгрөгтэй байсан талаар би ёстой мэдэхгүй байна. Би тэр алтыг ч олж хараагүй бөгөөд дээрмийн өмнө би тэр тухай ерөөсөө сонсоогүй. Хэрэг гарах үед дээрэмдүүлсэн хүмүүс надад мөнгөний тухайгаа хэлж намайг тоохгүй шүү дээ.

Би О гэх хүнийг танихгүй. ... Би дээр дурьдсанчлан намайг зодсон хоёр хүн хоёулаа гартаа хутгатай байсан бөгөөд шаймидуу нүүртэй залуу гартаа үзүүр нь мохойдуу, багцаагаар 30-35 орчим см урттай, ажлын хэсгийн урт нь багцаагаар 20-25 орчим см урттай, хутганы иш нь 10-15 см урттай, мөнгөлөг саарал хутгатай байсан. Би хутганы бариулны өнгө, хэлбэрийг харж амжаагүй ээ, хутганы ирний үзүүр нь мохоодуу байсан юм. Өөрөөр би хутгануудыг хараагүй ээ. Намайг зодсон шаймидуу нүүртэй хүн гартаа барьсан хутгаараа намайг доошоо харж хэвт, пизда минь хөдлөх юм бол ална шүү гээд чичээд байсан. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 149-150х, 153-154х/,

 

24. хохирогч Б.Г-ын: “...Би хагас сайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн 23-00 УБР улсын дугаартай тоёота ланд крузер 200 маркийн авто машинтайгаа ганцаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу найзО/91905566/-аас өр болох 100 гаруй сая төгрөгийг авахаар явсан. Учир нь би өнгөрсөн хавар Отгончулуунд алт угаадаг усан буу буюу скүүпер зарсан юм. Би 12:00 цагт эндээс гараад Ерөөд бараг 20:00 цагийн үед очсон. Явсаар байтал нэг мэдэхэд цаг тийм болсон байсан. Замдаа би Зүүн хараагаар дайрч хоол идчихээд явсан. Орой 20:00 цаг өнгөрч байхад очоод би Отгончулууны гэрт хоночихоод маргааш өглөө нь явах болоходОнадад мулти витамины савтай 1240 грамм байгалийн цэвэршүүлээгүй алтыг 120 сая төгрөгийн тооцоондоо бодож өгснийг би авч цүнхэндээ хийгээд наашаа хот руу ганцаараа өдөр 11-12 цагийн үед гарсан.

О бас өөрийнхөө машинтай араас хот руу явсан. Замдаа бид хоёр уулзаад маргааш алтаа тушаагаад тооцоогоо бодъё гэж ярьж байсан юм. Хот руу би шинэ 22-ын товчоогоор 21:00 цаг өнгөрч байхад орж ирэхэд над руу Т 99074545 гэсэн дугаараас миний 99118011 гэсэн дугаар луу залгаад “ах хаана байна, сонин юу байна, би байраа түрээслэж байгаа Б, Хүрлээ, Ч, Базараа бид нар байна, та ирэх юм уу” гэхээр нь би “замаараа дайраад гарна” гэж хэлсэн. Тэгээд би Таван шараас шууд ирэхээр болоход Т надад гэрийн хаягаа зааж өгсөн.

Тэгээд би 22:00 цаг болж байхад тэнд очсон. Очиход орц нь кодгүй байсан болохоор шууд 8 давхарт гараад очсон. Намайг орж ирэхэд Э /88000000/, Х/дугаарыг нь мэдэхгүй гэх/, Ч /96966969/, Базараа /99116363/, П /99119051/, М/дугаарыг нь мэдэхгүй гэх/ мөн дээр нь Дээгийгийн дүү гэх 2-3 залуучууд байсан ба Ч, Мхоёр хоорондоо тоглоод бусад нь буу халаад сууж байсан. Би ороод тэд нартай юм хум яриад, тэр зуур сууж байсан чинь 00:00 цагийн үед “хаалга тогшлоо” гэж нэг нь хэлэхэд Ч хаалга онгойлгох гээд очтол гаднаас гэнэт буу, хутга барьсан 5-6 залуучууд “доошоо бол” гээд орилж чарлаад ороод ирсэн. Эхлээд Чгийн нүүр рүү буу барьчихсан хүн цохиж унагаад, “бүгдийг чинь ална шүү” гээд ороод ирцгээсэн.

Тэгээд би хальт өндийгөөд харахад миний танидагаас /Ш/ хочтой А гялтганасан цагаан өнгийн урт, никел материалтай хутга барьчихсан, Э “Шоо, чи яаж байгаа юм бэ, гэхэд ,чамайг ална, гээд Э луу хутга бариад дайрч байсан. Наагуур нь байсан залуучууд нь бид нарыг сандал, шил, тэрүүгээр байсан юм хумаар цохиж зодоод, гартаа байсан хутгануудаараа чичээд “хэвтэцгээ, бүгдийг чинь ална шүү” гэж хэлж байсан. Би тухайн үед гал зуухны текний наахан талд ширээний хажууд хэвтэж байсан. Тэд нарыг “доошоо хэвт” гэхээр нь би үг дуугүй доошоо хэвтэхэд Ш намайг ирж толгой руу өшиглөөд, дэвсээд байсан ба нөгөө залуучууд нь ч гэсэн нуруу туруу руу өшиглөөд байсан.

Ш миний нэрээр дуудаад “наадхаа ал, гуя руу нь, ард талаас нь хутгал” гэж орилж чарлаж байсан. Тэр үед би маш их айдастай байсан болохоор “Шоо чи болилдоо” гэж хэлэхэд намайг “чи битгий хуцаад бай, чамайг ална аа” гээд байсан. Энэ явдал бараг 30-аад минут болсон. Тэгээд бид нарын бүх эд зүйлсийг хамж аваад, Ш болон нөгөө залуучууд нь ч гэсэн бүгдэнгээс нь “мөнгө хаана байна” гэж орилоод зодоод байсан. Мыг зодоод байсан чинь М“миний мөнгө шкафны шургуулганд байгаа” гэж зааж өгөхөд тэр мөнгийг нь нэг нь очиж авсан байх. Тэгж л сонсогдож байсан. Ч, Т хоёрыг бас “мөнгө төгрөгөө гаргаж өг” гээд л зодоод байсан. Ерөнхийдөө тэрүүгээр байсан үнэд хүрч болохуйц бүх зүйлсийг аваад шууд бүгдээрээ гараад явцгаасан.

Тэд нарыг гараад явсны дараа бид нар босцгоож бие биенээсээ асуугаад цагдаа руу Э дуудлага өгсөн. Сүүлд сонсож байхад Т лүү манай Мөнхзул гэх найз санаандгүйгээр залгахад нь Т утасныхаа дуудлагыг авчихаад ширээн доогуур шидчихсэн юм байна лээ. Тэгэнгүүт нь Мөнхзул тэрийг ойлгоод цагдаа руу утасдсан гэж байсан. Тэгээд өөрөө 2, 3 дүү нартайгаа явж байхад нь Ш залуучуудтайгаа номеруудаа боочихсон хар өнгийн ланд круйзер-200 маркийн автомашинтай хөдлөх гэж байсан ба Мөнхзул машинаа урдуур нь жаахан хаших марктай болоход дээшээ буудаад хажуугаар нь дайраад гараад явсан гэсэн.

...Ш А 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ба суллагдахад нь Э, Түвшин, Мөнхзул, бид дөрөв Тахир соёотын хорих ангиас очиж авсан. Тэрнээс хойш бид нар ойр дотно харьцаатай, бие биедээ тусалж дэмжиж явдаг байсан. Ш А шоронгоос гарч ирсэнээс хойш хэн нь ч мөнгө өгсөн юм бүү мэд “хүмүүст мөнгө зээлчихлээ” л гэж ярьдаг байсан. Анх хэрэг болсон газарт очиход Ш хочтой А байгаагүй ээ. ... Бид нарын хувьд тэр үед архи уусан хүн нэг ч байгаагүй ээ. Харин тэдгээр залуучуудын гаргаж байгаа ааш авираас харахад согтуу байрын хүмүүс санагдсан. Үнэртэхийн сөхөө ч өгөөгүй. Хар малгайтай цамцтай байрын хувцастай дунд зэргийн нуруутай 30 гаран насны нүүрээ халхалчихсан байсныг санаж байна. Буу нь урт хошуутай, АК-47 маркийн буутай төстэй ч юм шиг, гэхдээ АК-47 гэхэд арай илүү урт хошуутай байсан. Миний бодлоор ангийн зориулалттай буу л гэж харсан. Яг хутгалуулсан хүн байхгүй. ... Ш 6 талтай саравчтай хар малгайтай, хар өнгийн нимгэн даавуун куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, бор пүүзэн гуталтай явж байсан. Бусад залуучуудын хувьд буутай залууг хальт харсанаар дээгүүрээ бараан өнгийн малгайтай цамц ч юм уу, гадуур хувцастай байсан. Бусад залуучууд дунд нэг саараль пальтотой залуу миний түрүүвч, цүнхийг авсан. Тэр залуу 25-27 орчим насны л залуу байх шиг байсан. Миний ажигласнаар тэдгээр залуучуудын 2-3 залуу нь Хас бүлгэмийхний өмсөөд байдаг урт түрийтэй хромон гутал шиг ижил гуталтай байсан.

30х30 см хэмжээтэй planten гэсэн бичигтэй бор цүнхийг би одоогоос 3 жилийн өмнө Хан бүргэдэй дэлгүүрээс 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тэрийг би үнэлэхгүй, түрийвчний хувьд урт загвартай 3 жилийн өмнө Хонгконгоос 500 хонгконг доллараар худалдаж авч байсан. Үүнийг би мөн адил үнэлэхгүй. Гар утасны самсунг галакси эс-6 эдже маркийн мөнгөлөг өнгийн гар утсыг 4 сарын өмнө 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо би 1 сая төгрөгөөр үнэлнэ. Түрийвчэн дотор миний бүх бичиг баримтууд болон бэлнээр 1.800.000 гаруй төгрөг байсан. 2.0 сая төгрөг байсан гэж бодож байсан боловч 200.000 гаруй төгрөгийг үрчихсэн санагдаж байна. Мөн миний цүнхний кармаанд “Эко Прийш” ХХК-ийн тамга болон машины түлхүүр хамт байсныг аваад явсан. Тэнд байсан хүмүүст бэлнээр хэдэн төгрөг байсанг би яг тооцоолоогүй. Би сүүлд ирсэн болохоор мэдэхгүй байна. Өнөөдөр сураг сонсоод сууж байгаад ярилцахад ямартай ч бэлнээр 100 гаруй сая төгрөг байсан гэж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...Хэрэг гарах үед намайг газарт хэвтэж байхад ар дал руу дээрээс хэн дэвсэж өшиглөсөн болохыг би хараагүй болохоор мэдэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө бидний  байсан Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит  байрны 8 давхарын 18 тоотод Ш хочтой А тэргүүтэй бүлэг залуучууд дайрч орж ирээд биднийг газарт хэвтүүлж дээрэмдсэн. Энэ үед Ш хочтой А миний нүүрэн тус газарт учирсан гэмтлийг өшиглөж учруулсан.

А миний зүү талын хавирга, дал орчим мөн зүүн талын нүүрэн тус газарт мөн зүүн талын дух орчим руу  хэд хэдэн удаа өшиглөж гэмтлийг учруулсан. А “чи надад мөнгө өгөөгүй, чи надад юу өгсөн юм” гэж хэлээд “мөн энийг ал” гэж намайг зааж бусдад хэлж байх шиг байсан. Ш хочтой А нийтэд хандаж “мөнгөнүүд чинь хаана байна” гэж хэлэхийн зэрэгцээ зодож буй хүн болгон дээрээ очиж “мөнгө чинь хаана байна, мөнгөө өг” гэж хэлж байсан. А “энийг ал У” гэж миний хажууд байхдаа намайг зааж хэлсэн. Ш хочтой Атэй хамт байсан хүмүүсийг би харвал танихгүй, А “У” гэдэг ганцхан нэр хэлсэн. Аээс бусад нь бүгд нүүрээ халхалчихсан байсан. Миний цүнх хэрэг гардаг байрны том өрөөний голын ширээн дээр байсан ба би өөрийн цүнхийг харах боломжтой газарт хэвтэж байсан юм. Энэ үед багцаагаар 178-180 орчим см өндөр нуруутай, саарал өнгийн пальтойрхуу зүйл гадуураа өмссөн залуу миний цүнхийг онгойлгож дотроос нь миний хэтэвчийг авсан. Миний хэтэвчийг авсан залуугийн нүүр нь ил байсан ба тэр залуу цэвэрхэн нүүртэй, шонтгор хамартай, алагдуу нүдтэй, багцаагаар 25-30 орчим насны залуу байсан юм. Миний хэтэвчийг авсан залууг би одоо харвал танина.

Би дээрх нүүрний содон шинж тэмдэгээр нь таних бөгөөд тэр залуу миний хэтэвчийг авсаны дараа би харчихаад “чи миний бичиг баримтыг үлдээгээд доторхыг нь аваа” гэхэд миний хэтэвчийг авсан залуу “цаашаа хар” гээд миний  нуруун тус газарт нэг удаа өшиглөсөн. Энэ явдлын дараа А хүрч ирээд би энэ байцаалтын эхэнд дурдсанчлан намайг өшиглөж зодсон. Тэгээд л хүмүүс доошоо хар, доошоо хар гээд шаардаад байсан. Миний цүнхэн дотор 1 кг 240 грамм алт байсан. Тэр алтыг гулдмайлаагүй, харахад алт байна гэж мэдэгдэхээр чулуу, шороо шиг янз бүрийн хэмжээтэй алт байсан. Тухайн алт цагаан, эх бие нь цагаан өнгөтэй, бичигтэй хэсгээрээ цэнхэр өнгийн зураас болон бичгүүдтэй “forever kids” зэрэг бичгүүдтэй, мөн витаминуудыг найрлагыг бичсэн витамины хайрцган дотор байсан юм.

Хэрэг гарах үед хэрэг болдог газар намайг алт аваад явж байсан гэдгийг хэн ч мэдээгүй байсан. Би алт байсан шиг яг ижил савыг цагдаагийн байгууллагад сайн дураараа гаргаж өгч байсан. Алтыг би өмнөх мэдүүлэг дээрээ дурдсанчланОгэдэг хүнээс авсан. АлтыгОминий хажууд надад граммалж өгсөн бөгөөд алтыг граммлаж байхад Отгончулууны эхнэрийн дүү Ч гэсэн байхаа тэр залуу хамт байсан. Алтыг Отгончулууны уурхай дээр алт граммладаг автомат хил байсан.

Миний хэтэвчинд миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны алтан карт, Худалдаа хөгжлийн банкны карт зэрэг бичиг баримтууд байсан бөгөөд би дээрх бичиг баримт картуудыг үнэлэхгүй. Мөн миний эзэмшлийн 23-00 УБР улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр миний цүнхнээс алга болсон. Би түлхүүрээ 800.000 төгрөгөөр дахин хийлгэж авсан учраас түлхүүрээ энэ үнээр нь үнэлнэ. Мөн хэрэг гарах үед миний гар утас гал тогооны ширээн дээр буюу миний хажууд байсан юм. Миний Samsung Galaxy S6 edge маркийн гар утсыг хэн авсаныг би хараагүй. Миний гар утас Мөнгөлөг саарал өнгөтэй утас байсан юм. Би гэрээсээ гар утасныхаа хайрцгийг олсон бөгөөд утасны IMEI нь 352961/07/090915/2 дугаартай байсан. Би гар утсаа 2016 оны 07 дугаар сард 1.700.000 төгрөгөөр авч байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 159х, 160-161х/,

 

25. хохирогч В.Эын: “...2016 оны 10-р сарын 09-ний өдөр ...12:00 цагийн үед намайг гэртээ байхад манай хуурай дүү Т над руу 96968888 дугаараас миний 91919706 дугаарын утас руу залгаад “юу байна ах аа, өдөр завтай бол манай дээр хүрээд ирэхгүй юу, 13 модны покер тоглоё, би 1-р эмнэлгийн энд нэг байр түрээслэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд 15:00 цагийн үед Шангрилла дотор хоол идэж байхдаа би Цын 88110647 дугаарын утас руу өөрийн 91919706 дугаараас залгаад “Тийнх рүү очих уу, цаадах чинь 1-р эмнэлгийн тэнд байр түрээслэж байгаа юм байна, очиж 13 модны покер тоглох уу” гэж хэлсэн. Тэгээд би Цд Шангрилла-д хоол идэж байгаа гэдгээ хэлчихээд байж байтал удалгүй 15 орчим минутын дараа буюу яг 15 цаг 40 минутанд Ш хочтой Н.А над руу залгаад “Шангрилла”-ийн гадаа ирчихсэн байна гараад ир” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр хүүхдүүдээ хоолны газартаа үлдээгээд өөрөө гараад очсон, гараад очиход Н.А, Ц нар нь Цын бор өнгийн Лексус маркийн автомашинтай явж байсан. Тэгээд машинд нь суугаад би өөрийнхөө 91919706 дугаарын утаснаас Тийн 96968888 дугаарын утас руу залгаж хаягыг нь заалгаж очсон юм.

Эхэндээ бид нар тэр байрыг нь олохгүй, тэр хавиар нилээн тойрч будилсан. Тэгээд дахин дахин утсаар ярьж заалгаж байж нэг юм олж очсон. Улаан тоосгон 12 давхар байшин байсан. Машинаа Ц уг байрны яг үүдэнд нь байрлуулж тавьсан.  Тэгээд бид гурав 8 давхарт гарч 18 тоот руу орсон юм. Тэгээд би хаалга тогшиход нэг танихгүй залуу хаалга тайлсан юм. Дурангаараа хараад л шууд хаалгаа тайлсан. Уг хаалга тайлсан залуугийн нэрийг сүүлд мэдэхэд “О” гэж дуудаж байсан.

Яг бүтэн нэрийг нь би мэдэхгүй байна. Н.А, Ц бид 3-г уг байр луу ороход Т, 2 дүүгийнхээ хамт, мөн Ттэй уулзахаар ирсэн гэж ярьж байсан 2 эрэгтэй хүн, ингээд нийт 5 хүн байсан. Бид 3-г орсноос хойш хэсэг хугацааны дараа Ттэй уулзахаар ирсэн гэх 2 эрэгтэй хүн нь яваад өгсөн. Биднийг орж ирэхэд Т мах чанаж байсан. Удалгүй А над руу залгаад, би уг байрыг зааж өгөөд А ирсэн юм. ... Би уг байранд орохдоо анх 10.000 доллартэй орсон юм, тэгээд тэр мөнгөөрөө рулет тоглоод алдчихсан. 13 модны покер тоглохдоо хүний 20.0 сая төгрөгтэй тоглохоор ярьж тохирсон юм.

Тэгээд би мөнгө дутахаар нь би Н.Аээс “10 сая төгрөг зээлээч” гэж асуухад Н.А “би нэг хүнээс мөнгө авах ёстой юм, тэр хүнээсээ асуугаадахья” гэж байсан. Тэгж байтал Н.А “Ландага, залгаж байна, цаадах чинь баларчихсан гэж байна, би уулзчихаад ирье” гэж хэлэхэд нь ...би “яасан бэ цаадах чинь, гайгүй юу” гэж асуухад надад тодорхой зүйл хэлээгүй, гараад явсан. Тэгээд би ойролцоогоор 5 минутын дараа нөгөө өрөөнд ороход Ландага хочит Ё.Б ирчихсэн, ...жаахан халамцуу байсан. Тэгээд Ё.Б ахтай “таны бие гайгүй юу, наад архиа болиоч” гэх мэт зүйл яриад мөн “13 модны покер хамт тоглох уу” гэж асуусан. Тэгэхэд Ё.Б ах “та нар хэдэн төгрөгөөр тоглодог юм” гэхэд би “мөнгө хамаагүй ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл Ё.Б ах “би та нартай 20, 20 сая төгрөгөөр ч тоглоно шүү” гэх мэт зүйл ярьсан. Гэхдээ ямар нэгэн маргаан болоогүй, инээж хөхрөлдөж байгаад л гараад явсан. Нэг мэдэхэд Ё.Б гараад явчихсан байсан. Түүний араас нэг их удалгүй Н.А гараад явчихсан байсан.

Н.А тэндээс 17 цаг 30 минутын үед гараад явсан. Зөрөөд Муг байранд орж ирсэн. Орж ирэхдээ М“сая орцонд Ландагатай таарлаа” гэж байсан. Мтай таарахдаа Ландага түүнд “Энэ Т байхгүй байсан бол энэ муу сайн шаарнуудыг бүгдийг нь алуулахгүй юу, манай дүү нар гадаа байна л даа” гэж хэлсэн гэж байсан. Үүнийг нь Т бас сонссон байсан. А гарсныхаа дараа Ц руу залгасан юм, тэр 2 нийлж хааяадаа тоглодог юм. Уг нь А Цд тоглох мөнгийг олж ирэхээр явсан юм байна лээ. Гэхдээ ирээгүй, утсаар ярихдаа Ц надад “та Ш ахтай ярих юм уу” гэхээр нь би утсыг нь аваад “яасан, хөгшөөн мөнгө бүтэх нь үү” гэхэд Н.А “мөнгө бүтэхгүй нь ээ” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би түүнд “за за тэгвэл больё, би өөр газраас зохицуулчихья” гэж хэлсэн юм. Ингээд 18:00 цаг өнгөрч байхад Б.Г ирсэн. Гантулгыг орж ирэхэд бид нар 13 модны покероо тоглоод эхэлсэн байсан. 13 модны покер тоглож байхад Т, А, Ц, М, О, П, Лувсанцэрэн, Ч, Б.Г, Э бид нар буюу нийт 10 хүн байсан. Гэхдээ яг 13 модны покерыг бол Ц, Т, А, Лувсанцэрэн, бид 5-уулаа  тоглосон юм. Бид 5 нэг нь өнжөөд ээлжилж тоглож байсан юм. Бид нар 10, 10 сая төгрөгтэй тоглож байсан. Тэгтэл орой 00 цаг 30 минутын үед хаалга тогшсон юм.

Тэгтэл О, эсвэл Ч хоёрын нэг нь хаалгыг тайлсан юм. Би тоглож байсан болохоор яг сайн санахгүй байна. Нэг хартал “баахан багтай хүмүүс гүйлдээд ороод ирсэн, тэд нар бүгд хутга гартаа барьсан байсан, нэг залуу нь харин гартаа автомат барьчихсан байсан. Би эхэндээ юу болсныг ойлгоогүй байж байтал араас нь Ш буюу Н.А “бүгд байрандаа, мөнгөө гаргаад ир, ална шүү” гэж орилоод ороод ирсэн.

Тэр залуучууд нь нүүр, ам хэсгээ халхалж цагаан өнгийн даавуугаар нүүрнийхээ тал хэсгийг боосон байсан. Тэгээд тэд нар бүгд “доошоо газар хэвт” гээд орилоод байсан. Бид нар ч шууд нүүрээ доош харуулаад газар хэвтэцгээсэн. Тэгтэл Ш буюу Н.А “наадуулаа хутгал, бууд гээд нөгөө хэддээ тушаагаад байсан. Тэгэхээр нь би Н.Ад очоод “хөөе Ш хөгшөөн, би Б байна, яаж байгаа юм бэ” гэхэд Н.А “энэ Бг ал” гээд намайг заамдаад гартаа хутгатай түрсэн юм. Тэгтэл нэг залуу нь над руу сандал барьж байгаад “чи хэвтээч пизда минь” гэхээр нь би тэр залуугийн сандлыг нь гараараа бариад тулахад түүний хажуунаас түүнтэй хамт орж ирсэн өөр нэг багтай залуу “би наадхыг чинь алчихья” гэж хэлээд намайг татаж газар унагаад буйдангийн ардуур чирж оруулсан.

Тэгснээ тэр залуу надад “Б ах аа, та наанаа хэвтэж бай, зүгээр зүгээр” гэж хэлсэн. Тэгснээ тэр залуу буйдан дээрх дэрнүүдийг авч миний дээр хаясан. Ер нь бараг намайг нуусан юм. Би тэр залууг танихгүй байсан. Тэр залууг нөгөөдүүл нь “У, У” гэж дуудаад байсан. Тэгээд би чимээгүй нуугдаад байж байтал манай нөгөө найзуудыг бүгдийг нь зодож байсан. “Боовыг нь таслаад ам руу нь хий, наадуулаа бууд, хутгал, мөнгөнүүдээ гаргаад ир, энд 500 сая төгрөг байгаа” гэж А орилоод байсан. Тэгээд сонсож байхад Т, Ч нарыг А “та хоёр намайг бизнестээ оруулдаггүй” гээд, харин Б.Гантулгыг “чи намайг шоронгоос гарч ирэхэд мөнгө өгөөгүй” гэж хэлээд зодоод байсан.

Мөн П Ад зодуулж байхдаа “Шоо би П байна ш дээ” гэж хэлтэл А “хөөе, Пг бол зодохгүй шүү, болохгүй шүү” гэж хэлж байсан.  Тэгснээ гэнэт л “мөнгийг нь олчихлоо” гээд л орилолдоод бүгд гараад явцгаасан. Гарсных нь дараа босоод харахад шал нилэнхүйдээ цус болчихсон, эд зүйлс эвдэрч хэмхэрсэн, хаалга онгорхой байсан. Чийн бие нилэнхүйдээ цус болсон, толгойноос нь маш их цус гарсан байсан, Пын дух хэсэг нь маш том хавдартай, Тийн 2 нүд битүү хавдсан, юм харж чадахгүй байсан. Лувсанцэрэнгийн харин нэг нүд нь битүү хавдсан байсан. Э гэх залуугийн бас нэг нүд нь битүү хавдсан байсан.

О гэх хүүхэд огт харагдаагүй. Хаана байсныг нь би мэдэхгүй байна. Мын нүүр нь зулгарч хөхөрсөн байсан. Ц харин яагаа ч гүй байсан. Г нүүр рүүгээ өшиглүүлсэн гэсэн нүүр нь зулгарсан байсан. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Ц, А, бид 3 зодуулаагүй зүгээр байсан.

Гэхдээ “Хар Аийг ал” гээд дундуур нь бас Ш орилж байсан. А надтай ойролцоо хэвтэж байсан учраас нэг их зодуулаагүй. Цыг харин Н.А “доошоо хэвт” гээд анхнаасаа зодоогүй гэсэн. Тухайн үед бид нар бүгд эрүүл байсан. Н.А харин нилээн согтуу байсан. Хамт орж ирсэн бусад залуучуудыг нь би согтуу байсан эсэхийг нь мэдэхгүй байна.

Урьд нь Н.А надад ингэж агсам тавьж, хэрэлдэж муудалцан зодож цохиж байсан асуудал гаргаж байгаагүй. Шоронгоос гарч ирснээсээ хойш анх удаа л архи ууж байна. Н.А нэг л хувцастай байсан. Цайвар жинсэн цамц, өмдтэй байсан гэж би санаад байна. Арзгар пүүзэн гуталтай байсан. Хар шилтэй байсан. Орой нь харин шилээ авчихсан байсан. Би доошоо хараад л шууд хэвтсэн учраас яг сайн хувцаснуудыг нь санахгүй байна. Намайг сандлаар цохих гэж байсан залуу харин шар өнгийн хөмсөгтэй байсан. Өөр зүйл санахгүй байна. Намайг нуусан гэх У нь халимаг үстэй, жаахан шингэхэн хоолойтой, 170 см орчим өндөртэй, шардуу цэвэрхэн царайтай, 30 орчим насны залуу байсан. Буу нь надад нэг автомат шиг л харагдсан. Уг буугаар буудаагүй ээ, бүгд рүү нь уг буугаараа тулгаж байсан. Орж ирэхдээ л тэр буутай залуу буугаа цэнэглээд, бүгд рүү нь чиглүүлээд “буудлаа, доошоо хэвт’’ гэж орилсон.

Н.Атэй нийлээд бүгд 6 хүн байсан. Нэг залуу нь буутай, бусад нь бүгд хутгатай байсан. Ер нь нилээн урт урт, том хутгануудтай байсан. Хутгаар бол яг яаж гэмтэл учруулсныг хараагүй. О, эсвэл Ч л хаалгыг онгойлгосон байх. Н.Аийг мөнгө авчирч Цд өгнө гэж бодоод хаалгыг онгойлгосон.

Н.А уг дээрмийн хэргийг удирдаж, зохион байгуулж, хамт орж ирсэн багтай залуучууддаа “ал, хутгал, бууд, мөнгөө гарга” гэх мэтээр тушааж байсан. Хөргөгчин дээр байсан миний “Данхилл” нэртэй брендийн эрэгтэй хүний жижиг хар өнгийн гар цүнх, түүн дотор “Коач” брендийн саарал өнгийн арьсан түрийвч байсан. Мөн түрийвчний хажуугаар 13.000.000 төгрөг бэлнээр байсан. Түрийвчин дотор 200.000 орчим төгрөг, Голомт банкны 2 олон улсын виза карт, миний цахим үнэмлэх, мөн энд тэндхийн байгууллагуудын гишүүнчлэлийн картнууд байсан.

Данхилл брендийн цүнхийг би 2008 онд Сөүл хотын Инчеон нисэх онгоцны буудлаас 700 доллараар худалдан авч байсан. Түрийвчийг харин 2015 онд Хонконг улсын онгоцны буудлаас “КОАЧ” брендийн дэлгүүрээс 400 доллараар худалдаж авч байсан. Одоо энэ үнээр нь л үнэлэж байна. Картнуудыг болон бичиг баримтуудыг бол үнэлэхгүй. Уг 13.000.000 төгрөгийг би Тээс зээлсэн юм.

Би анх 10.000 доллартай байж байгаад, тэр байранд рулет тоглоод алдчихсан юм. Тэгээд би Тийг дуудаад “ах нь танайд 23 сая орчим төгрөг алдчихлаа ш дээ, чи ахдаа 10.000.000 төгрөг зээлчих” гээд 10.0 сая төгрөг зээлсэн юм. Тэгээд тэр мөнгөөрөө 13 модны покер тоглож өсгөөд 13.0 сая төгрөг болгочихсон байсан юм. Тэгээд тэр 13.0 сая төгрөгийг би цүнхэнд хийгээд хөргөгчин дээр тавьчихсан байсан юм. Би тоглолтын явцад хожоод Тээс зээлсэн 10 сая төгрөгөө төлөөд дээрээс нь 20 сая төгрөг хожиж пиджакны халаасанд хийгээд, дахин рулет тоглож 13.0 сая төгрөг хожоод цүнхэндээ хийчихсэн байсан юм

Уг мөрийтэй тоглоомын газрыг Т, Ч 2 нийлж ажиллуулдаг юм. Рулет болон 13 модны покер тоглуулдаг юм. Гэхдээ хасаа, жетон гэх мэт зүйл байгаагүй. Бид нар эхлээд хүний 20.0 сая төгрөгтэй тоглох гэж байгаад мөнгөгүй болоод хүний 10.0 сая төгрөгөөр тоглохоор болсон. Н.Атэй зууралдаж байхад хутгаараа л миний гарыг жаахан зүсчихсэн. Н.Ад ер нь нилээн л их хэмжээний мөнгө төгрөг өгсөн юм шиг байна лээ. Би утас аваарай гээд нэг 900 доллар өгч байсан. Г уг нь мөнгө өгч л байсан байх. Т, Ч нарыг харин “та нар намайг бизнестээ оруулсангүй” гэж зодсон.

Сүүлд А, Лувсанцэрэн нар Цыг Н.А “чи тэр байр руу өнөөдөр битгий оч оо” гэж хэлсэн талаар надад хэлсэн. Цыг Н.А “чи өнөөдөр очоод хэрэггүй, явчих” гэж анхааруулсан гэсэн. Тэгээд л бараг зодоогүй юм шиг байна лээ. Пыг таниагүй юм шиг л зодож байсан. Тэгтэл П “Ш оо би П байна ш дээ” гэж хэлэхэд А “Өө Пг зодож болохгүй шүү” гэж хэлснээ зодохоо больсон. П угаасаа хүн болгонтой найрсаг харьцдаг даруухан зантай залуу. Штой ч гайгүй сайн харилцаатай байдаг юм. Газар сум унасныг би сонсоогүй. Уг  Дээрэм хийх үед бол Б байгаагүй.

2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө дээрмийн халдлагад өртөх үед саарал өнгийн пиджактай байсан юм. Миний пиджакны халаасанд бэлнээр 20 сая төгрөг байсан. Тэр 20 сая төгрөг дандаа 20.000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэртээр байсан. Ш хочтой А болон үл таних залуучууд бид нарыг дээрэмдсэний дараа цагдаа нар ирээд бид нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан юм. Тэнд байж байгаад гараад би өөрийн пиджакыг бид нарын байсан байрыг түрээслэж байсан Тээс “миний пиджак хаана байна” гэхэд Т “Штой хамт орж ирсэн хүмүүс аваад явсан шүү дээ” гэж хэлсэн. Би өөрийн пиджакыг 2012 оны үед Солонгос Улсаас 200.000 орчим төгрөгөнд авч байсан санагдаж байна. Би тэр үнээрээ үнэлнэ. Мөн миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Голомт банкны 2 ширхэг карт зэрэг зүйлс алга болсон. Би эдгээр зүйлсээ үнэлэхгүй. Бусад алдсан зүйлсийнхээ талаар өмнөх мэдүүлэг дээрээ дурдсан байгаа.

Тухайн үед А нэг гартаа хутга барьчихсан байсан бөгөөд би тэр хутгыг нь анзаараагүй. Энэ үед Аийн У гэж дуудаад байсан нүүрээ халхалсан буу барьчихсан байсан залуу намайг татаж Аээс холдуулаад “Б ах хэвтэж бай” гээд буйдангийн араар оруулж хэвтүүлсэн. Хүмүүс намайг Б гэж дууддаг юм.

А “мөнгийг нь ол” гэж орилж хамт байсан хүмүүстээ хэлж Ч, Т хоёрыг зодоод байсан. Миний өмнө мэдүүлэг дээрээ дурдсан алдагдсан 13 сая төгрөг 20.000 /хорин мянга/ төгрөгний дэвсгэртээр хөргөгчин дээр миний өмнөх мэдүүлэг дээрээ дурдсан алдагдсан цүнхэн дотор байсан.

Атэй хамт дээрэм хийхээр орж ирсэн хүмүүсийн содон шинж тэмдгийг нь би одоо хэлж мэдэхгүй байна, тэр хүмүүс нь бүгд нүүрээ халхалсан байсан. О гэж дуудаад байсан хүнийг би танихгүй. Тийн найз байхаа. Хүмүүс түүнийг О л гэж дуудаад байсан. Түүнээс биш би тэр О гэгчийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэр залуу 20-25 орчим насны залуу байсан. О гэх залуу А тэргүүтэй дээрэмчдийг орж ирэхэд байсан ба сүүлд алга болчихсон байсан, хүмүүс түүнийг зугтаагаад гараад явсан гэж хэлээд байсан.

А болон Ч, Т нарыг хоорондоо юу ярьж тохирч байсныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан хэрэг гарсаны дараа Ч Ш хочтой Аийг хамт тоглоомын газар ажиллуулъя гэж хэлж байсан гэж хэлж байсан. Би тэдний хоорондын яриаг сонсоогүй болохоор мэдэхгүй байна. Ш хочтой А намайг заамдаж байх үед би түүнтэй зууралцаж байхдаа хутганд нь хүрчихсэн байх. Миний зүүн гарын ядам хурууны товгор ясны орчим зүсэгдсэн байж байгаад эдгэчихсэн. Хэрэг гардаг өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит байрны 8 давхар 18 тоотод 15 цагийн үед очсон юм. Багцаагаар 18 цагийн үед Лувсанцэрэн, А, Т, Ц бид тав хүн тус бүрийн 2 сая төгрөг булаад 13 модны покер тоглосон юм. Бид нар анх хүн бүр 20 сая төгрөг үзүүлж байгаад тоглолтоо эхлэе гэж ярьсан боловч хүмүүсийн мөнгө хүрэхгүй байсан юм. Тэгэхээр нь би өөрийн анх авч очсон 10.000 ам доллароор тухайн байрны нэг өрөөнд нь  байсан рулетны машин дээр очиж тоглоод тэр мөнгөө алдчихсан. Миний тоглосон рулетны машины хэний машин болохыг би хэлж мэдэхгүй байна. Миний тоглож байсан рулетны машиныг О гэх залуу диллер хийж ажиллуулсан юм. Би тэр рулетны машин дээр тоглоод 10.000 /арван мянга/ доллараа бүгдийг нь алдаад Тээс 10 сая төгрөг бэлнээр зээлээд 13 модны покер тоглосон. Нэгэнт 20 сая төгрөгөөр 13 модны модны покер тоглох гэсэн боловч хүмүүсийн мөнгө дутсан тул бид нар 10 сая төгрөг бэлэн үзүүлээд тоглолтыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл тоглогч бүр 13 модны покер тоглохын өмнө 10 сая төгрөг бусад тоглогч нартаа үзүүлээд булж байгаа 2 сая төгрөгөө ширээн дээрээ тавиад бусад мөнгөө өөрсөд өөрсдийн газарт далд хийж байгаад тоглосон. Мөн миний өмдний халаасанд 2 сая төгрөг бэлнээр байсан боловч дээрэмчид аваагүй. ...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хэн нэгэн хүнд зодуулаагүй учраас миний хувцас хунар ямар нэгэн цус олсон зүйл байхгүй ээ. Харин Ш хочтой А намайг нэг гараараа миний ноосон цамцнаас боогоод цонхны тавцан руу түлхэх үед миний цамцанд 6мм, 5 мм ханзралт үүссэн байхаа. Өөрөөр надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралд суухгүй ээ, түүнээс гадна надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ, би гомдолгүй ээ. Гэхдээ би болсон асуудлыг үнэн зөвөөр ярьлаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 163-165, 166-170х, 171-172х/,

 

26. хохирогч А.Чийн: “... 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний хүү төрөөд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би эхнэр, хүүхэд хоёроо эмнэлгээс гаргаад байж байтал Т над руу залгаад “найзаа баяр хүргэе, энд мах чанаж байна” гээд хэрэг гардаг байрыг надад зааж өгөхөөр нь би яваад очсон юм. Элит хотхоны 8 давхарт байх байранд очсон. Дээгий мах чанаж байхаар нь идчихээд юм ярьж байгаад гарах гээд хаалга онгойлгоход Ш гэх залуу зогсож байсан цаана нь танихгүй баг өмссөн 7-8 тооны залуу урт хар өнгийн буу, бас хутга барьцгаасан залуучууд шууд учир зүггүй дайрч орж ирээд, “гараа шилэндээ ав, хэвт” гэж орилоод зодоод эхэлсэн. Тэгээд би газар хэвттэл миний толгой луу цохиод дэвсээд байснаа “мөнгөө гаргаад ир” гээд хутга гаргаж ирээд цээж рүү хутгаар чичээд, “төмсөгийг нь аваад хаячих, бандидчих” гэх зэргээр хэлээд хөл, гар, бие лүү их зодсон. Тэгээд би ухаан балартаад сэртэл дахин зодоод “мөнгөө олоод өг” гээд байхаар нь босож мөнгөө хайх гэтэл бас нэг залуу намайг цохиод унагасан. Тэгээд намайг Ш, У гэх хоёр залуу цаад өрөөнд оруулаад ална гэж дарамтлаад, мөнгө олж өг гээд байхаар нь мөнгө байвал наагуур чинь байгаа гэж хэлсэн.

...Би тухайн үед гарах гэж байсан болохоор цүнхээ үүрсэн байсан. Тэгээд доош хэвтээд зодуулж байхдаа  цүнхээ тайлаад хажуудаа тавьсан байсан. Надад тухайн үед мөнгө байгаагүй, сүүлд нь би цүнхээ хайгаад олоогүй. Цүнхэн дотор Нокиа-8800 маркийн гар утас, хүрэн өнгийн түрийвч байсан. Түрийвчинд мөнгө байгаагүй хоосон байсан. Өөр эд зүйл байгаагүй юм. Би гар утсыг 2015 онд Макаод явж байхдаа 3.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо хэдэн төгрөгөөр үнэлэхийг мэдэхгүй байна. Утас нь хар өнгийн корпустай, дээш доошоо гулгадаг нугастай, дэлгэцний доод хэсгээрээ бриллиантан шигтгээтэй. Сериал дугаарыг нь хэлж бмэдэхгүй байна.  Арьсан цүнхээ 50.000 төгрөгөөр үнэлнэ. Түрийвчийг мөн Макаод явж байхдаа 1.100.000 төгрөгөөр авч байсан арьсан түрийвч.

...Ш нь зодож байх дундуураа намайг өөрийнхөө нүүр лүү харуулж “би лаг байна уу, рецедив гэмт хэрэгтэн яаж зохион байгуулдагыг харж байна уу” гэж асуугаад байсан. Мөн гартаа хутга барьчихсан ишээр нь нүүрлүү цохиод байсан.  ... У нь надтай уулзах үедээ нүүрээ нуугаагүй байсан. Миний биед учруулсан гэмтлийг Ш дээрээс дэвсэж учруулсан, мөн У, Ш хоёр хутганы бариулаар миний нүүрэн тус газарт ээлж дараагаар цохьсон. Өөр ямар хүн намайг зодсон болохыг би хэлж мэдэхгүй байна. Ш, У хоёрын барьсан байсан хутгыг би хутга л байна гэж харсан болохоос биш хутганы содон шинж тэмдэгийг нэрлэж чадахгүй байна. Би Ш, У хоёроос өөр хүний царайг харж чадаагүй.

...Гар утас, хэтэвч зэргээ худалдаж авсан үнээрээ үнэлж байна. Би эмчилгээ хийлгээд гарсан зардлаа баримтын нь өгч нэхэмжлэх болно.  Надтай хамт хохирогч болсон хүмүүс хэн нь хэдэн төгрөг алдсан талаар би мэдэхгүй байна. Би “О” гэх хүнийг би танихгүй ээ, Т тэр О гэх хүнийг мэдэж байгаа байх. Хэрэг гарсан байранд байсан Рулет тоглоомны автомат ширээ Тийнх юм.

Тэр автомат ширээтэй би ямар ч хамааралгүй. Би өмнө Ттэй автомат тоглоомын газар ажиллуулж байгаад хамтрахаа больчихсон юм. Тийм болохоор хүмүүс Т бид хоёрыг хамтрагч нар гэж ойлгоод, тухайн хэрэг болсон байрыг мөрийтэй тоглоомны газар ажиллуулахаар хамт түрээсэлсэн гэж буруу ойлгоод байгаа. Хэрэг гардаг өдөр Т тухайн рулет тоглоомын машиныг надаар угсруулах гэж дуудсан юм. Рулет тоглоомон дээр хүн тоглосон эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Хэрэг хийсэн хүмүүс миний гэр бүлийн гишүүд болон миний амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулах вий гэхээс айж байна, мөн миний өгсөн мэдүүлгийг хараад намайг тэднийг шоронд явуулсан мэтээр бодож заналхийлэх вий гэхээс айж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 174-176х, 177-181х, 183-184х/,

 

27. хохирогч Я.Цын: “...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Э ах, Ш хочтой А нарын хамт 1 дүгээр эмнэлгийн урд талын Улаан загалмайн нийгэмлэгийн зүүн талын Элит нэртэй байрны 8 давхарт айлд ирсэн. Э ах тус байрны эзэн гэх Дээгийтэй уулзахаар очсон юм. Тэгээд бид 3-г дотогш ороход адууны мах чаначихсан, хоол унд хийчихсэн байсан. Бид 3 орж суугаад хоол идээд байж байхад Дээгий, Ч болон өөр хэдэн хүмүүс нийлээд хөзөр тоглож байсан. ...хэсэг хугацааны дараа А ах “хүнтэй уулзчихаад ирье” гээд  гараад явсан. Байж байгаад би утас руу нь залгаад “ахаа хаана явж байна” гэж асуухад “би удахгүй эргээд очих байх, амжихгүй бол очихгүй байх” гэж хэлсэн. Тэгээд тэнд хөзөр тоглоод энд тэнд сууж байсан, нийлээд 10-аад хүн байсан. Тэд нарын дундаас Э, Дээгий, Ч, Хүрэлээ, П, Г, Базараа нарыг танина, гэхдээ бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэр үед ширээн дээр мөнгө байсан эсэхийг санахгүй байна, ямар ч байсан ширээн дээр хэдэн хүн, буйдан дээр хэд нь суучихсан юм. Тэгэж байтал хаалга тогших шиг болсон, Ч босоод хаалга онгойлгох үед А ах 4-5 тооны, багтай хүмүүстэй хамт орж ирсэн бөгөөд бүгд тэнд тоглож байсан хүмүүсийг “доошоо хар лалруудаа, дээшээ харсныг чинь ална шүү” бүх хүмүүсийг өшиглөж, цохиж доош харуулж хэвтүүлсэн. Орж ирсэн 4-5  тооны хүмүүс буу, хутга зэрэг зүйлстэй байсан, миний хувьд нэг хүнийг нь хальт анзаарч харахад тэр хүн гартаа харн өнгийн Ака маягийн буу барьчихсан, хүмүүсийг дээшээ харахаар нь нүүр лүү нь бууны бөгс, гараараа цохиод байсан.

Миний нуруу луу хэн нь юм бүү мэд, юугаар цохисныг хараагүй,  нэг өшиглөөд, цохиод байсан. Тэгээд тэр хүмүүс болон А нар тэнд байсан хүмүүсийг “биедээ байгаа мөнгө болон гар утас, эд зүйлүүдээ гаргаад ир” гэж орилоод хүмүүсийн гаргаж ирсэн мөнгө, эд зүйлсийг аваад байсан.

Би хувьдаа өөрийн халаасандаа байсан бэлэн 20.000 төгрөгийн дэвсгэртээр боосон 2.0 сая төгрөгийг гаргаж өгсөн. Халаасандаа утсаа аваад үлдсэн ба тэд нар нэгжээд миний утсыг олоогүй. Би малгайтай цамцтай байсан ба халаас нь гэдэсний хэсэгт байдагтэр халаасанд утас байсан юм. Тэгээд доошоо хараад хэвтэж байтал тэр хүмүүс Аийн хамт бүгд гараад явсан. Тэгээд тэнд байсан хүмүүс босоод, хоорондоо ярилцахад Ш хочит Аийг тэр хүмүүстэй орж ирснийг бүгд харсан, зарим нь дуу хоолойгоор нь таньсан гээд яагаад ийм үйлдэл гаргасан юм бол гээд гайхаад мэдэхгүй байсан. Тэгээд ярилцаж байгаад Э ах цагдаад дуудлага өгсөн. Тэр дунд байсан хүмүүсээс Ч, Дээгий, П нар илүү их зодуулсан харагдаж байсан. 

Тоглоомын ширээн дээр алт, мөнгө төгрөг байсныг мэдэхгүй. Г ах алтны уурхайтай, алтаа хураагаад буугаад явж байсан гэж ярьж байсан. Миний хурууны хэсэгт бага зэрэг хөндүүртэй байна, би 2.0 сая төгрөг алдсан, үүнийгээ нэхэмжилнэ.

Миний харснаар буу барьсан хүн нүүрнийхээ тал хэсгийг цагаан өнгийн даавуугаар боочихсон байсан, бусдыг нь анзаарч хараагүй, өндийгөөд харах гэхээр дээрээс цохиод байсан. тэр хүмүүс буугаар буудаагүй, Мгэдэг хүний урд нэг ширхэг сум унасан гэж байсан. Миний харсан хүн буугаа цэнэглэсэн, сэгсрээд байсан. Тэр үед жинхэнэ бууны шар шар хийх чимээ дуу гарч байсныг санаж байна.

... Хэрэг гардаг өдөр Э, Дээгий буюу Т, Базраа, Хүрэлээ гээд нэг ах байсан, мөн би, бид нар 13 модны покер тоглосон. Бид нар эхлээд хүн тус бүрийн 20 сая төгрөг үзүүлж тоглож эхлэх гэж байсан бөгөөд хүмүүсийн мөнгө хүрээгүй учраас хүн тус бүр 10 сая төгрөг үзүүлж тоглоцгоохоор болсон. Тэгээд бид тав хүн тус бүр 10 сая төгрөг үзүүлээд багцаагаар 16-17 цагийн үеэс тоглож эхэлсэн. Таван хүн 13 модны покерыг тоглохдоо дөрвүүлээ тоглодог бөгөөд нэг гарааг авсан хүн нь дараагийн тоглолтон дээр босож нөгөө дөрвөө тоглуулна, дараагийн гарааг авсан хүн нь босож өнжсөн хүнээ оруулна. Ингэхдээ хүн бүр эхлээд 1 сая төгрөг булж 50 оноо хүртэл тоглож 50 оноо авсан хүн нь хасагдаж хамгийн бага оноотой хүн нь мөнгийг авах зарчмаар тоглож байсан. Эхлээд 1 сая төгрөг булж 50 хүртэл оноогоор тоглож байгаад дараа нь 2 сая төгрөг булж тоглож эхэлсэн.  Би бэлэн 10 сая төгрөгтэй тухайн газарт очоод 10 сая төгрөг бэлэн алдаж Тээс дахин 10 сая төгрөг зээлж тоглоод, дахин 10 сая төгрөг олж Тт мөнгийг нь буцааж өгөөд, тэгээд олсон мөнгөө алдсаар байгаад бэлэн 2.0 сая төгрөгтэй үлдсэн байсан. Үүнийгээ дээрэмчдэд дээрэмдүүлсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 186-187х, 189-190х/,

 

28. хохирогч Д.Лгийн: “...2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө миний байсан Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байсан Элит байрны 8 давхарын 18 тоотод үл таних хүмүүс дайрч орж ирсэн ирсэн бөгөөд тэд нар надтай хамт байсан бүх хүмүүсийг зодож байсан. Дайрч орж ирсэн хүмүүсийн нэг нь буутай байсан ба биднийг “хөдлөлгүй доошоо хараад хэвт, хөдөлвөл ална шүү” гэж байсан. Тэгэхээр би доошоо хараад хэвтчихсэн. Намайг доошоо хараад хэвтэхэд дайрч орж ирсэн хүмүүс дээрээс толгой дагз руу дэвсээд байсан. Би хоёр гараараа толгойгоо хамгаалаад хэвтчихсэн байсан болохоор үл таних хүмүүс дээрээс дэвсэхдээ гаран дээр дэвссэн, тийм байдлаар буюу дээрээсээ дэвсүүлээд шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтэл миний биед учирсан. Чухам хэн гэдэг хүн миний дээрээс дэвсэж гэмтлийг учруулсан болохыг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гаднаас дайрч орж ирсэн хүмүүсийг би харж амжаагүй бөгөөд хэдэн хүн орж ирсэнийг мэдээгүй ээ. Дайрч орж ирсэн эхний 2 хүнийг харсан ба тэр хоёр хүн нүүрээ халхалсан байсан. Эхний дайрч орж ирсэн хүн урт хошуутай буутай байсан. Би дайрч орж ирсэн бусад хүнийг хараагүй ээ, ямар ч байсан газар хэвтэж байхад сум газарт унахад нь харахад Ака бууны сум байсан.

Мөн Норовын Аийг би дуу хоолойгоор нь таньсан юм. Н.А “Бг ал” гэж орилж байсан, мөн дайрч орж ирсэн залуучууд “мөнгө хаана байна, мөнгөө гарга, ална шүү, мөнгийг нь ол” гээд хэн нь орилоод байгаа юм мэдэгдэхгүй орилолдоод байсан. Гаднаас буу барьж орж ирсэн хүнийг би одоо харвал танихгүй, багцаагаар 160-165 орчим см нуруутай хүн байсан байх, дайрч орж ирсэн хүмүүсийн хэд нь хутга барьсан байсан болохыг би хэлж мэдэхгүй байна. Би №6170 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Би Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байсан Элит байрны 8 давхарын 18 тоотод 2016 оны 10 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед очихдоо бэлэн 2000 ам.доллар, мөн бэлэн 6.0 сая төгрөгтэй очсон. Мөн хэтэвчин дотор багцаагаар 500.000 /таван зуу/ орчим мянган төгрөг байсан. Доллар нь дандаа 100-тын дэвсгэртээр, төгрөг нь 20.000 төгрөгийн дэвсгэртээр байсан. ...Ингээд бид нар хүн бүр 20.0 сая төгрөг үзүүлж, 13 модны покер тоглох гэсэн боловч хүмүүсийн мөнгө хүрээгүй учраас 10.0 төгрөг бэлэн үзүүлээд тоглохоор болсон юм. Ингээд Т буюу Дээгий, Ц буюу Бал, Э буюу паркын Б, А буюу Хүрлээ, бид тав тоглож эхэлсэн. Тоглолтын явцад би бэлнээр 2.0 сая төгрөг алдсан. Би өөрийн барьдаг Burrberry брендийн гар цүнхэн дотор 2000 долларыг хийгээд хөргөгчин дээр тавьчихсан байсан.

Мөн миний өмсөж явсан цамцны урд талын халаасанд 1 боодол 20.000-ын дэвсгэртээр, 2 боодол 10.000-тын дэвсгэртээр, 4.0 сая төгрөг бэлнээр байсан. Миний түрийвч гар цүнхэн дотор байсан юм. Дээрэмчид орж ирээд миний халаасанд байсан 4.0 сая төгрөгийг доошоо хараад хэвтэж байхад дээрээс нэгжиж тэмтрээд авсан, ямар хүн авсаныг мэдэхгүй байна. Мөн миний цүнхийг аваад гарсан байсан. Миний цүнхэн дотор иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг зүйлс байсан. Би алдсан гар цүнхээ одоо 1.0 сая төгрөгөөр, хар өнгөтэй арьсан түрийвч, ямар брендийнх байсныг мэдэхгүй, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхээ би үнэлэхгүй. Өөр алдсан зүйл байхгүй.

...Би дээрэм болсон газар анх удаа очсон бөгөөд би зодуулж дээрэмдүүлсний дараа тухайн байрны цаад талд, том өрөөнд рулетны ширээ байсныг мэдсэн. Би том өрөөнд 13 модны покер тоглож тоглолтондоо анхаарсан байсан. Би рулетыг хэн тоглож байсныг анзаараагүй. ...Хэрэг гардаг үед покер тоглож байсан 5 хүн бүгдээрээ тус бүр 10 сая төгрөг үзүүлээд тоглолтоо эхэлж байсан юм. Өөрөөр хэнд, хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй ээ. Би гэмтэл аваад ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй бөгөөд эмчилгээтэй холбоотой мөнгө нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 192х, 194-195х/,

 

29. хохирогч А.Мын: “...2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 17:30 цагийн үед намайг Да хүрээ зах машинуудаа зарах гээд зогсож байхад А залгаад “Ландкруйзер-100 машин 20.0 саяд авах уу” гэж асуухаар нь би “авья” гэж хэлээд 18:00 цагийн үед 1 дүгээр эмнэлгийн урд талын Улаан загалмайн нийгэмлэгийн зүүн талд байрлах 11 давхар улаан өнгөтэй, тоосгон байшингийн 8 давхарт, 18 тоотод ирэхэд Э, А, Ц, Т, Ч, бас хоёр танихгүй залуу байсан.

Тэгээд Э, А, Ц, Т нар 13 модны покер гэдэг тоглоом шөнийн 00 цаг хүртэл тоглосон. Би Чтой зурагт хараад сууж байтал хаалга тогшсон. Ч хаалга нээх гээд очиход хаалганы цаанаас 6-7 залуучууд орж ирээд “доошоо хараад хэвт” гэж орилоод гарандаа хутга болон галт зэвсэг автомат буу барьсан, орж ирээд биднийг зодож эхэлсэн. Тэгээд Ш хочит А намайг газар хэвтсэн байхад толгой дээр дэвсэж зодож байснаа Э, А, Т, Ч, Г нарыг “наадуулаа ал” гэж нөгөө хамт орж ирсэн хүмүүсдээ хэлсэн.

... А гартаа маш том хэмжээний хутга барьсан, ...цайвардуу өнгөтэй ажлын хэсгийн урт нь багцаагаар 20-25 орчим см урттай, өргөн нь 5 орчим см боловч өргөнөөсөө богиносож нарийссан тийм хутгатай байсан. Би хутганы бариулыг харж чадаагүй, яагаад гэвэл А бариулнаасаа барьчихсан байсан юм. Би Аийн барьж гаднаас орж ирсэн хутгыг харвал танина. Хүмүүс дайрч орж ирэх үед би диван тойроод ард нь гартал А хутгатайгаа над руу дөхөөд ирэхээр нь би буцаж диван даваад үсэртэл би өөрөө халтираад уначихсан. Тэгтэл миний харсан нүүрээ халхлаагүй байсан залуу, миний нүүрэн тус газарт өшиглөсөн.

Намайг өшиглөсөн залууг би харвал танина. Ямар содон шинж тэмдэгээр нь таних вэ гэвэл “эрүү нь шаамийдуу, шардуу царайтай, хүнхэр нүдтэй, буржгардуу жижиг халимагтай” хүн байсан. Би нүүрэн тус газраа өшиглүүлсэний дараа А “наадхаа мөнгөө өгөхгүй бол энд нь алчих” гэж хэлээд миний нүүрэн тус газарт өшиглөсөн залуутай нийлж, миний дээрээс дэвссэн.

Хэсэг дэвсэлсний дараа миний нүүрэн тус газарт өшиглөсөн залуу “пизда минь мөнгөө гаргаж өг” гэж хэлээд намайг дээшээ хараад хэвтэж байхад миний хүзүүн тус газарт хутга тулгасан. Би “мөнгөө зааж өгье” гэж хэлтэл миний нүүрэн тус газарт өшиглөж надад хутга тулгасан залуу намайг үсдэж босгосон. Намайг үсдэж босгож ирсэн залуу багцаагаар 165-170 орчим см өндөр нуруутай байсан. Би хэрэг болдог газарт Аээс Ланд Круйзер 100 маркийн автомашин худалдаж авахаар очоод,  автомашиныг үзэж 20.0 сая төгрөгөнд авахаар тохироод, нутгийн хуурай дүү Баяржаргал луу утсаар ярьж “гэрээс очоод 6000 доллар аваад ир” гэхэд Баяржаргал манай гэрт очиж, эхнэрээс 6000 ам доллар авчирч өгсөн байсан. ...Тухайн үед А мах идээд сууж байсан ба би “6000 долларыг 14.0 сая төгрөгөнд тооцож, мөн Чоос 6.0 сая төгрөг бэлнээр авч, данс руу нь Мобайл банкаар 6.0 сая төгрөг шилжүүлээд, нийт 6000 мянган ам доллар, 6.0 сая төгрөгийг Ад ав гэж өгсөн.

Энэ үед А мах идээд сууж байсан тул “мөнгөө цаашаа нэг газарт тавьчих” гэхээр нь би мөнгийг куртикнийхээ халааснаас гаргалгүй, гал тогооны өрөөний тавилганы орчим өлгөсөн байсан. Би Баяржаргал луу ярьж мөнгө захихын өмнө Аээс Ланд Круйзер машины эзэмшигчийг, дүүтэйгээ холбож “Худалдах, худалдан авах гэрээ”  хийлгэж өг гэж хэлсэний дагуу Баяржаргал гэрээ хийсэн талаар надад хэлж байсан. Тэгээд би гэрээсээ доллар авчруулсан юм. Тэгээд “мөнгөө өг” гээд надад хутга тулгаад байсан хүнд би куртик байсан газарт очиж өөрт байсан мөнгийг гаргаж өгсөн. Тийм болохоор би намайг өшиглөж надад хутга тулгаж, намайг үсдэж босгож миний мөнгийг надаар заалгаж авсан шаймий залуугийн царайг маш сайн мэдэж байна. Намайг мөнгө өгсөний дараа намайг гал тогооны өрөөний шалан дээр хэвтүүлсэн. Тэнд чинь орилоон, хашгираан, хүн ёолох зэрэг дуу чимээ их байсан ба жаахан л өндийж хүмүүсийг харах гэхээр дээрээс өшиглөж дэвсэж бууны бөгсөөр хүмүүсийг цохиод байсан. Тийм болохоор би дээшээ хараагүй.

Тэгээд миний халаасанд байсан гар утас болон бэлэн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хэн нэгэн хүн нь авсан, би тэр хүнийг харж амжаагүй. Тэгээд байж байтал өөр нэг хүн ирсэнээ миний баруун гарын ядам хуруунд байсан бөгжийг аваад явсан.

Ш хочтой А байранд байсан хохирогч нарыг алахаа шахсан, хүн болгоныг очиж зодоод “наадуулаа ал, ах нь арыг нь даана” гэж орилоод л “бөгсөнд нь хутгал” гэж хэлээд,  мөн Ака буу барьж аваад, түүгээрээ хүмүүсийг зодоод байсан бөгөөд сүүлдээ хамт байсан хүмүүс нь Аээс айж хутгатай гарыг нь барьж авах, буугаа өгөхгүй байх зэрэг арга хэмжээг авч байсан.

Ш хочтой А хамгийн сүүлд “мөнгийг нь бүгдийг нь авсан уу, пизда нараа” гэж орилсон ба тэр дуу гарсаны дараа бүгдээрээ байрнаас гараад явцгаасан. Би нийтдээ 6000 ам.доллар, 6200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг бэлнээр, Iphone-6 Plas маркийн гар утас, бөгж зэргээ дээрэмдүүлсэн.

...Хэрэг гарах үед би яг дээрх зүйлсийг л дээрэмдүүлсэн болно. Миний бөгжний содон шинж тэмдэг нь дөрвөлжин, хар мана шигтгээтэй, тойроод хээтэй дөрвөлжин алтан бөгж байсан. Би бөгжөө 5-6 жилийн өмнө урт цагаан дээр хийлгэж байсан, үнийг нь санахгүй байна, бөгжинд орсон алтыг тухайн үеийн ханшаар 800.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Би бөгжөө 900.000 төгрөгөөр үнэлнэ.

Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хэн хэн рулет тоглосныг мэдэхгүй байна. Тэр тоглоомын газар миний очсон өдөр л нээгдсэн юм шиг байна лээ. БХбуюу А, Э, Т, Ц нар хөзөр тоглож байсан. Г, бид нар хөзөр мэдэхгүй учир хөзөр тоглоогүй, Ч, Г, бид нар кино үзээд сууж байсан. Мөн биднээс гадна барилддаг байрын хулгар чихтэй залуу, өөр нэг гараад зугатаасан гээд байгаа нэрийг нь үл мэдэх залуу, П гээд нэг залуу, бид нар байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас, 197-199х, 200-203х, 204-205х/,

30. хохирогч П.Тийн: “...Би өөрийн түрээслэж авсан байранд 10 сарын 09-ний өдөр 14:00 цагийн үед найз Чтой хамт ирж тоглоомын ширээг ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилгоор ирсэн юм. Паркийн Б /Э/-тай яриад “өнөөдөр жаахан тоглоё” гээд хүмүүс цуглацгаасан, эхэндээ цөөхүүлээ муушиг тоглоно, гэж байснаа сүүлдээ хүмүүс нь олшроод 13 модны тоглоом тоглосон. Бид нар бараг 10-аад хүмүүс байцгааж байхад цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна, хаалга цохиж,  хэн онгойлгосныг мэдэхгүй пир пархийх чимээ гараад, баахан хүмүүс ороод ирсэн.

Харахад өдөр нь паркийн Б гэгчтэй хамт ирсэн Ш гэж хочилдог залуу л лав байсан. Бусдыг нь харж ч амжаагүй “бүгдийг нь хэвтээд, алаад өг” гээд байсан. Тэр хүмүүс гартаа буу, хутга зэрэг зүйл барьсан байсан. Ш нь хутга барьсан, араас нь буутай хүн орж ирж байсан. Тэгээд л бид нарыг дээрээс дэвсэж зодсон. Яг намайг бол нуруун дээр гишгэж байгаад, толгойны ар луу хөлөөрөө дэвсээд байх шиг байсан. 2-3 удаа цохьсон. Тэгээд тэнд байсан хүмүүсийн бүгдийнх нь мөнгө төгрөг, утас зэргийг аваад явсан. Гараад явцгаасных нь дараа цагдаад дуудлага өгсөн. Би сандраад хэвтэхэд миний гар утас гал тогооны тавилганы доогуур уначихсан учир үлдсэн байна.

Манай найз Ч, Ц, Г, Бжижиг П, М, Хүрлээ, Э, Паркын Б ах, О гэж дууддаг Чийн дүү бид нар байсан. Ш гэж дууддаг хүнтэй паркийн Б ахын найз гэдгээр нь 3 сар гаруйн өмнөөс Корпорейт гэдэг буудалд тааралдаж, танилцаж байсан. Шоронд байж байгаад гарч ирсэн л гэдгийг нь мэднэ. Өөрөөр сайн мэдэхгүй.

Би байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 88009933 гэсэн дугаарын утсаар ярьж байрны эзэн гэх Энхтуяа гэдэг хүнтэй уулзаж, сарын 1000 ам.долларын түрээс төлөхөөр тохирч, хааяа тоглоом тоглож байх зорилгоор 2016.10.07-нд гэрээ хийж 10.08-нд орж эхэлсэн. Өнөөдөр л анх удаа тоглож эхэлсэн юм. 10.08-нд надад өөрт байсан рулетын ширээг авчирч нэг өрөөнд нь угсарсан юм. Энхтуяа гэдэг хүнийхээ утасны дугаарыг мэдэхгүй. Тэнд байсан хүмүүс яг хэдэн төгрөгтэй байцгаасныг мэдэхгүй байна, би нүдээрээ хараагүй. Дээрэм болсоны дараа л тэдний яриагаар 100-аад сая төгрөг байсан, 1 кг алт байсан гэж Паркийн Б, Г нар ярьж байсан. Миний хувьд алдагдсан зүйл гэвэл үүрдэг жижиг цүнх, утасны цэнэглэгч зэрэг зүйлс байхгүй байна. Биед толгой өвдөж байна, хөмсөг язарч шарх авсан байна. Гомдолтой байна.

...Би №14100 дугаарын шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би яг хэн, хэн нь ямар гэмтэл учруулсан талаар ангилж хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл хэрэг гарах үед гаднаас дайрч орж ирсэн А болон үл таних залуучууд бид нарыг газарт хэвтүүлсэн, дээшээ жаахан өнгийж харах гэхэд ерөөсөө харуулахгүй дээрээс өшиглөж, дэвсэж байсан болохоор миний толгойн дээр дэвсэх үед миний нүүр газарт хавсрагдаж цохигдон үүссэн гэмтлүүд байгаа юм.

А миний дээр ирчихээд “энэ их зэвүүн нөхөр” гээд л дээрээс дэвсээд байсан, бас “мөнгө хаана байна, мөнгө чинь хаана байна” гэж хэлээд дээрээс дэвсээд байсан. ...Би Атэй хамт дээрэм хийхээр гаднаас дайрч орж ирсэн хүмүүсийг танихгүй. ...Анх дайрч орж ирэх үед би цонх руу харчихсан сууж байсан болохоор Аийг хутга бариад орж ирэхийг харсан, араас нь буу шиг урт зүйл барьчихсан, саарал өнгийн урт куртиктэй, нүүрээ халхалсан нөхөр орж ирсэнийг хальт харсан.

...Тухайн үед би биедээ бэлэн 2.0 сая төгрөгтэй байсан ба 20.000 /хорин мянга/-тын дэвсгэртээр байсан. Дээрэмчид гаднаас дайрч орж ирэх үед би өөрийн анх байсан 2.0 сая төгрөгөөс гадна, дахиад 2.500.000 төгрөгтэй болсон байсан. Уг мөнгийг 13 модны покер тоглоод хожсон. Дээрэмчид орж ирэх үед гал тогооны өрөөний тавиур дотор миний хар өнгийн, нэг оосортой үүрдэг цүнх байсан, дотор нь 4.0 сая төгрөг дандаа 20.000 төгрөгний дэвсгэртээр 2 боодолтой байсан. Мөн цүнхний цахилгаантай халаасанд 500.000 /таван зуун мянга/ төгрөг, 20.000 төгрөгний дэвсгэртээр байсан ба дээрэмчид гарч явах үед цүнх алга болсон байсан.

Алдагдсан цүнх 2 халаастай байсан юм. Алдагдсан цүнхний бөөрөн дээрх хээний талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Би №6169 болон №8841 дугаарын шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Би шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Миний майкан дээр байгаа татаж чангаасаны улмаас үүссэн урагдалтыг хэн учруулсаныг мэдэхгүй байна, гэмт этгээдүүд дээрээс татаж чангаах үед л үүссэн байх.

Огын бүтэн нэрийг нь би мэдэхгүй. Огын бүтэн нэрийг нь Ч мэдэж байгаа. О Чинзорийгийн дүү нь гэж явдаг юм, чухам ямар дүү нь болохыг би мэдэхгүй байна. О, одоо хаана байгаа болох ямар дугаараар холбогдохыг би мэдэхгүй байна. Ч л мэднэ. ...Рулетны ширээг Ч л ажиллуулж мэдэх юм. Би рулетны ширээг ажиллуулж мэдэхгүй. Рулетны ширээг асуусан хүн бол Ч юм. Надад ягаан дэвтэр байхгүй, би бүртгэлийн дэвтэр хөтлөөд байдаггүй юм. Хураагдсан ягаан дэвтэр хэнийх болохыг мэдэхгүй байна. Би хэрэг гарах үед өмсөж байсан хувцаснуудаа үнэлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 208х, 212-213х/,

 

31. Дээрмийн хэргийн нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгөд учирсан хохирлын үнэгээг тогтоосон “Дамно” хөрөнгө үнэлгээний ХХК-ийн үнэлгээний тайлан /хэргийн 15 дугаар хавтас 147-164х/,

 

32. Нэр бүхий шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн талаарх ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас баримтууд, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 5-р хавтас 148х, 161х, 166х, 169х, 190х, 198х, 193-194х, 199-214х, хэргийн 8-р хавтас 214х, хэргийн 13-р хавтас 203-233х/,

 

33. Нэр бүхий шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар баримт, амбулаториор үйлчлүүлэгчийн гар карт зэрэг /хэргийн 5 дугаар хавтас 147х, 157-158х, 164-165х, 167-168х, 171-179х, 189х, хэргийн 7 дугаар хавтас 174-179х, хэргийн 8-р хавтас 213х, 215-217х/,

 

34. Нэр бүхий хохирогч нарын хохиролд тооцож:

  • Д.Лд -11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг:,
  • Ж.Ад - 2.000.000  /хоёр сая/ төгрөг:,
  • В.Эт - 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг:,
  • Я.Цд- 2.000.000 /хоёр сая/ төгрөг:,
  • А.Мт- 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг:,
  • Д.Тт – 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг:,
  • Б.Гд- 3.900.000 /гурван сая есөн зуу/ төгрөг тус тус хүлээлцсэн баримтууд  болон хохирогч А.Чийн “...хохирол бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 15-р хавтас 68-69х,  70-71х, 72-73х, 74-75х, 76-77х, 79х, 80-81х, 110-111х, хэргийн 18 дугаар хавтас 249х/,
  •  

35. Яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2017 оны 06 сарын 09-ны өдрийн 82, 83, 237 дугаартай тогтоолууд  /хэргийн 13-р хавтас 243-244х, 248-250х, 14-р хавтас 2-4х/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Нэр бүхий шүүгдэгч Н.А, Л.А, М.А, Н.Б, С.Г, Б.Н нь бүлэглэн, шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот  дахь орон сууцанд нэвтэрч, хохирогч Я.Ц, Б.Г, А.М, Ж.А, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэх зэргээр  заналхийлж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, улмаар “буу, хутга” зэрэг зэвсэг ашиглан хохирогч Б.Г, А.М, Ж.А, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, мөн тэдгээрийн биед нь болон тус байранд байсан эд зүйлс, мөнгийг дээрэмдэн авч,

- хохирогч Я.Цд 2.000.000 төгрөгийн, хохирогч Б.Гд 3.144.000 төгрөгийн, хохирогч А.Мт 20.820.540 төгрөгийн, хохирогч Ж.Ад 808.000 төгрөгийн, хохирогч В.Эт 13.730.000 төгрөгийн, хохирогч М.Эт 32.000 төгрөгийн, хохирогч А.Чт 2.684.400 төгрөгийн, хохирогч П.Тт 4.870.000 төгрөгийн, хохирогч Д.Лд 9.407.180 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт  57.496.120 /тавин долоон сая дөрвөн зуун ерэн зургаа мянга нэг зуун хорь/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ 2 буюу түүнээс дээш этгээд үйлдлээрээ санаатай нэгдсэнийг бүлэглэн гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд шүүгдэгч Н.А, Л.А нар нь тухайн гэмт хэргийг санаачилж удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн, мөн шүүгдэгч Б.Н, М.А, Н.Б, С.Г нар нь гэмт хэрэгт үйлдэл болон сэтгэл санаагаар нэгдмэл байдлаар оролцсон гэж дүгнэх хангалттай үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Дээрмийн гэмт хэрэг нь уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд уг гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан бусдын эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл бөгөөд эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж эзэмдэн авах гэсэн шунахай зорилго агуулж, өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, эс хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон эхэлсэн үеэс төгс үйлдэгдсэнд тооцогдох юм. 

 

Түүнчлэн тухайн гэмт хэргийн объект нь “өмчлөх эрх” биш “эд юмс” байдаг бөгөөд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө” гэж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар эд хөрөнгө /эд юмс/  болон өмчлөх эрх нь өөр хоорондоо ялгаатай байх тул уг эд хөрөнгө буюу эд юмсыг хууль бусаар  авахад уг эд хөрөнгө нь хууль ёсны болон хууль бус эзэмшил, ашиглалтад байсан эсэх нь хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй юм.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын хэрэг үйлдсэн /2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө/ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид бусдын эд хөрөнгийн эрхэд халдахаас гадна хохирогчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нэгэн зэрэг халдаж байгаа үйлдлийг нийлмэл гэмт хэрэгт тооцож, гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан бол тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр,

- харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар дээрэмдэх гэмт хэргийн шинжид хохирогчийн биед хөнгөн хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг тусад нь бие даасан гэмт хэрэгт тооцож, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг тусад нь зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааж, 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлсон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг задалж тусдаа гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан хэдий ч “үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” зарчмын дагуу прокурорын хяналтын шатанд нэр бүхий шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосныг өөрчлөн, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял сонсгон, яллагдагчаар татаж хэргийг зүйлчилж шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэлээ.

Тодруулбал:  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт “...эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх” ялын төрөл хэмжээ заасан бол шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зааж хорих ялын дээд, доод хэмжээг багаар тогтоож, нэмэгдэл ялыг халсанаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

 

Иймд прокуророос нэр бүхий шүүгдэгч нарын гэмт үйлдлийг:

- Н.А, Л.А нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар,

- Б.Н, С.Г, М.А, Н.Б нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус зүйлчилсэн нь тохирсон байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолвол зохих байдлыг бүрэн тодруулж шалгасан байх тул шүүгдэгч Н.А, Л.А нарыг бусадтай бүлэглэн зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн, М.А, Н.Б, С.Г, Б.Н нарыг бусадтай бүлэглэн, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх  дүгнэв.

 

Дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г, А.М, Ж.А, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол,  хохирогч Я.Цд 2.000.000 төгрөгийн, Б.Гд 3.144.000 төгрөгийн, А.Мт 20.820.540 төгрөгийн, Ж.Ад 808.000 төгрөгийн,  В.Эт 13.730.000 төгрөгийн, М.Эт 32.000 төгрөгийн, А.Чт 2.684.400 төгрөгийн, П.Тт 4.870.000 төгрөгийн, Д.Лд 9.407.180 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч Н.А нь  хохирогч Д.Лд 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг, Ж.Ад 2.000.000  /хоёр сая/ төгрөг, В.Эт 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг, Я.Цд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, А.Мт 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг, Д.Тт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, Б.Гд 3.900.000 /гурван сая есөн зуу/ төгрөг тус нөхөн төлсөн, хохирогч А.Ч нь “...хохирол бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай”  хүсэлтээ бичгээр гаргаж /хэргийн 15-р хавтас 68-69х, 70-71х, 72-73х, 74-75х, 76-77х, 79х, 80-81х, 110-111х, хэргийн 18 дугаар хавтас 249х/, нэр бүхий хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа тус тус мэдүүлсэн баримттай байх тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт нөхөн төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр.  Мөн шүүгдэгч М.А, Д.А нар нь  2016 оны 05 сарын 10-ны өдрийн 03:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.П, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Г, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Ц нарыг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрсдийн албан үнэмлэхийг ашиглан иргэн Ё.Бийн гэрт нэвтрэх үед нь заазуур, хутга зэргийг гартаа барин төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулж хүч хэрэглэхээр заналхийлан эсэргүүцсэн болох нь:

  1. Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хэргийн 8 дугаар хавтас 3х/,

 

2. Орон сууцанд /Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод/ үзлэг, нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэг нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 8-р хавтас 5-15, 16-25х/,

 

3. Хүний биед үзлэг хийх тогтоол, тэмдэглэл, орон сууцанд /Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод/ цагдаагийн алба хаагчид нэвтрэх үед хийгдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хэргийн 8 дугаар хавтас 47-60х, 63-69х, 70-71х/,

 

4. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол  /хэргийн 8 дугаар хавтас 73х/,

 

5.ШШҮХ-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 3667 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн №01, №02 гэж дугаарласан зүйлс нь зүсэх, таслах зориулалттай заазуурууд, харин №03, №04 гэж дугаарласан зүйлс нь зүсэх, таслах зориулалттай хутганууд байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн №01, №02 гэж дугаарласан заазуурууд болон №03, №04 дугаарласан хутгануудыг зэвсгийн чанартай ашиглавал хүний бие, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 8-р хавтас 121-122х/,

 

6. Хохирогч С.Гийн: “...2016 оны 05 сарын 09-ний өдрийн 23:00 цагийн орчимд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Ц нар “урьд нь олон жил ял эдэлж байсан Ландага хочит Б нь өөрийн оршин суух Баянгол дүүргийн 03 дугаар хороо 79 дүгээр байрны 03 тоот гэртээ хар тамхи хэрэглээд байна гэсэн мэдээлэл авлаа” гэж манай хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.А-д мэдэгдсэний дагуу хэлтсийн дарга П ахлах, бид хоёрт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Ц нартай мэдээллийг шалгаж хамтран ажиллах талаар үүрэг өгсөн.

Ингээд бид нар 2016 оны 05 сарын 09-10-нд шилжих шөнө 01 цаг зэрэг өнгөрч байхад Төмөр замын Цагдаагийн хэлтсийн тэнд уулзалдаж хэрхэн ажиллах талаар ярилцаж, Бийг амьдардаг байрныхаа хэдэн давхарт амьдардаг зэргийг нь олж тогтоосон.

Энэ үед Бийн амьдардаг гэх байр нь гэрэлтэй байсан ба шөнийн 03:00 цагийн үед орцны үүдэнд орох гэж байхад 25-30 орчим насны 175 орчим см өндөртэй махлаг залуу тухайн орцоор хамт ороод шатаар дээш өгсөн Бийн гэрлүү орсон. Тэгэхээр нь араас нь хамт орох гэсэн боловч амжаагүй учир түүнийг ороод удаагүй байхад нь хаалгыг тогшиход дотроос “хэн бэ, яах гээд байна, юун хулгайч вэ” гэж хэн нэгэн хашгираад хаалга нээж өгсөн.

Тэр үед А, А нар хутга барьчихсан зогсож байсан. ...Бид 4 “цагдаагаас явж байгаагаа хэлээд албаны үнэмлэхээ үзүүлээд, мэдээллийн дагуу явж байна, дотогш нэвтрэх шаардлага гарсан” болохыг хэлэхэд А нь “та нарын цагдаа хамаагүй, хаалгаар дотогш нэвтэрвэл хутгална шүү” гэсэн. Тэр үед нь бид нар түүнд хандан “албан үүргээ гүйцэтгэж байна” гээд тайван байхыг хүсэхэд П ахмад хаалганы довжоогоор дөнгөж хөлөө тавингуут А нь хоёр гартаа барьсан заазуураа ашиглан дээрээс доош, доороос дээш гэсэн чиглэлд цавчих хөдөлгөөн хийсэн. Тухайн үед нь би асуудал хурцдаж болохыг тооцоолон шатаар доош уруудаж, нэг давхарт байсан урт улаан иштэй хогийн гаргуур шиг юм байхаар нь аваад дээш гарч ирэхэд манай 3 хаалганы наана зогсчихсон, П ахлах утсаараа бичлэг хийчихсэн, нөгөө нөхдүүд нь хутга, заазуураа барьсан байдалтай байж байсан.

Тухайн үед бидэнд ямар нэг тусгай хэрэгсэл байгаагүй. Тэр үед биднийг цагдаагийн хувцас өмсөөгүй тухай яриад байсан тул Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утас луу залгаж болж буй асуудлын талаар мэдээлэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Тайшир” дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн 2 алба хаагч ирсэн ба албанд ашигладаг хийн буугаар сануулах буудлагыг аюулгүй зүгт үйлдэж, зэвсгээ хаяхыг санал болгосны дагуу А, А нар өөрсдийн барьж байсан хутга, заазуураа газар тавьж, том өрөө рүү ороод Бийн хамт газар хэвтсэн.

Тухайн үед үүрэг гүйцэтгэхдээ бид дөрөв бүгд энгийн хувцастай явсан юм. Би өөрийн албаны үнэмлэхийг нэг удаа харуулсан, харин бусад алба хаагч  2-3 удаа үзүүлсэн. Үнэмлэх дээр байсан бичвэрийг харах хүсэлтэй хүн байхгүй байсан. А нь “та нарын наад үнэмлэх чинь үнэн ч юм уу, худлаа ч юм уу, бид яаж мэдэх юм” гээд харахыг хүсээгүй. Тэд хувьдаа үнэмлэх дээр байсан бичвэрийг бүрэн харах боломжтой байсан гэж бодож байна.

Гэхдээ бидний үнэмлэхний хажууд хувийн дугаар бүхий цагдаагийн алба хаагчийн энгэрийн тэмдэг /четон/ байсан. Миний хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад, үүсэн гарах үр дагаврын талаар тайлбарлаад байхад эсэргүүцсэн, заналхийлсэн үйлдлээ үргэлжлүүлж бидний амь нас, эрүүл мэнд, албаны эрх ашигт аюул заналхийлэл учруулахаар үйлдэл хийсэнд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 76-78х/,

 

7. Хохирогч Г.Пийн: “...Тухайн байрны орцоор орох үед 25-30 орчим насны 175 орчим см өндөртэй махлаг залуу тухайн орцоор хамт ороод шатаар дээш өгсөн Бийн гэр рүү орсон. Тухайн үед тэр залуу тийшээ орох гэж байгааг мэдсэн бол хамт орох байсан боловч мэдээгүй байсны улмаас алдсан. Тэр залуу Бын гэрт орсны дараа хаалгыг тогшиход дотроос “хэн бэ, яах гээд байна, юун хулгайч вэ” гэж хэн нэгэн хашгираад хаалга нээж өгсөн ба тэр үед тухайн байранд сүүлд орсон залуу, одоо харж байгаагаар А хоёр гартаа 2 ширхэг заазуур, туранхай биетэй, монхор хамартай богино үстэй, хар фудволка өмссөн залуу одоо харж байгаагаар А нь хоёр гартаа 2 ширхэг хутга барьчихсан зогсож байсан. Ингээд цагдаагаас явж байгаагаа хэлээд, албаны үнэмлэхээ үзүүлээд мэдээллийн дагуу явж байна дотогш нэвтрэх шаардлага гарсныг хэлэхэд А нь “та нарын цагдаа хамаагүй, хаалгаар дотогш нэвтэрвэл хутгална шүү” гэсэн. Миний бие дотогш нэвтрэхийг завдахад А хоёр гартаа барьсан заазуураа ашиглан дээрээс доош, доороос дээш гэсэн чиглэлд цавчих хөдөлгөөн хийсэн. Тэр үед нь би тухайн хөдөлгөөнөөс бултаж, утсаа гаргаад бичлэг хийж эхэлсэн. ...Тавьсан шаардлага болгоныг эсэргүүцээд, бидний зүгээс үнэмлэхээ үзүүлээд, хууль бус үйлдэл хийж болохгүй тухай сануулсаар байхад үл тоож, сүрдүүлгээ үргэлжлүүлж байсан.

...Тэгээд ...төлөөлөгч Гансүх Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утаслуу залгаж болж буй асуудлын талаар мэдээлэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Тайшир” дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн хоёр алба хаагч ирж, албанд ашигладаг хийн буугаар сануулах буудлага аюулгүй зүгт үйлдэж, зэвсгээ хаяхыг санал болгосны дагуу А, А нар өөрсдийн барьж байсан хутга, заазуураа тавьж, том өрөө лүү зугтаж орж газарт хэвтсэн.

...Миний хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан, мөн үүсэн гарах үр дагаврын талаар тайлбарлаж өгөөд байхад энэхүү эсэргүүцсэн, заналхийлсэн үйлдлээ үргэлжлүүлсээр байсан зэрэг нь албаны эрх ашиг, төрийн албан хаагчийн хувьд гомдолтой байна. Би заазуурын цавчилтанд өртөх боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 81-83х/,

 

8. Хохирогч М.Цийн: “..Хаалгыг тогшиход хаалга нээж өгсөн, тэр үед А 2 заазуур, А 2 хутга барьчихсан зогсож байсан. Тэдний хойд талд Б зогсчихсон нааш цааш алхаад байж байсан. ...Ингээд бидний ажилд хутга, заазуур ашиглан, тавьсан шаардлагыг маань үл ойшоон, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагаа хэлээд үнэмлэхээ үзүүлсээр байтал эсэргүүцэл үзүүлсэн. Бидэнд цагдаагийн хувцас өмсөөгүй байна гээд байсан учир бид 102 дугаарын утаслуу залгаж удалгүй 2 хувцастай цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлэн ирсэн ба албаны дуу гаргагч тийрэлтэт төхөөрөмж ашиглан таазанд буудаж, “зэвсгээ хаяад, газар хэвтэхийг санал болгож дайчлан баривчлах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад байхад эсэргүүцсэн, заналхийлсэн үйлдлээ үргэлжлүүлж бидний амь нас, эрүүл мэнд, албаны эрх ашигт аюул заналхийлэл учруулахаар үйлдэл хийсэн явдалд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 86-87х/,

 

9. Хохирогч М.Мын: “...03:00 цагийн орчимд орон сууцлуу нэвтрэх үед 25-30 орчим насны 175 орчим см өндөртэй махлаг залуу тухайн орцоор хамт ороод шатаар дээш өгсөн Бийн гэрлүү орсон. Араас нь очоод хаалгыг тогшиход элдэв үгээр хашгирсаар хаалга нээж өгсөн. Тэр үед А, А нар хутга барьчихсан зогсож байсан. Тэдний хойд талд Б зогсчихсон байсан. Бийн гарт юу байсныг хараагүй. Ингээд бидний ажилд хутга, заазуур ашиглан, тавьсан шаардлагыг маань үл ойшоон эсэргүүцэл үзүүлсэн. ...Удалгүй 2 хувцастай цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлэн ирж,  албаны дуу гаргагч тийрэлтэт төхөөрөмж ашиглан таазанд буудаж, зэвсгээ хаяад газар хэвтэхийг санал болгож дайчлан баривчлах ажиллагааг хийж гүйцэтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 90-91х/,

 

10. Гэрч Ч.Тулгын: “...2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагаас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн Тайшир-116 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 2016 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө буюу шөнийн 03:00 цагийн орчим Тайшир-10 буюу жижүүрээс “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод хар тамхины хэрэгт холбогдолтой хүмүүс байна, уг тоотод Эрүүгийн цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагч нар нэвтрэх гэхэд нэвтрүүлэхгүй байна, хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг явуулж өгнө үү” гэсэн дуудлага өгсний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэлийн хамт дээрх тоотод очиход, 3 тоот хаалга нь хагас нээлттэй дотор нь хоёр залуу хутга барьсан байдалтай, хаалганы гадна талд Эрүүгийн цагдаагийн газрын 4 алба хаагч, энгийн хувцастай орох гээд чадахгүй зогсож байсан. Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Ц бид хоёр хутга барьсан хоёр залууд “хутгаа хаяхыг санал болгоход” өөдөөс эсэргүүцсэн учир цагдаагийн дэслэгч Б.Ц албаны хийн гар бууг гарган “шаардлага биелүүлэхгуй бол буудлаа шүү” гэж гурван удаа хэлж анхааруулсан боловч хутга барьсан хоёр залуу улам эсэргүүцсэн. Тэгээд албаны хийн гар буугаар анхааруулга өгөх зорилгоор бууны хушууг аюулгүй зүгт чиглүүлэн нэг удаа буудсан. Тэр үед нөгөө хоёр залуу гартаа барьсан хутгаа газар хаяад, бид нарын хэлсэн шаардлагыг биелүүлсэн. Тэгээд Эрүүгийн цагдаагийн алба хаагч нар уг 3 тоотод орж дотор нь байсан 3 хүнийг баривчилсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 100х/,

 

11. Хойшлуулашгүй тохиолдлоор сэжигтнийг баривчлах тогтоол /хэргийн 8-р хавтас 166х, 172х/,

 

12. Шүүгдэгч Д.Аын уг хэрэгт яллагдагчаар өгсөн: “...Надад тэр тэдний гэрт байсан сумтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Харин өөрсдийгөө эрүүгийн цагдаагийн ажилтанууд гэсэн хүмүүсийг ирэхэд хутга барьсан нь үнэн, тэгэхдээ надад тэднийд хутгалах бодол байгаагүй. ...Ингээд намайг тэднийд байж байхад А миний 99114164 дугаарын утаслуу өөрийнхөө 88113770 дугаарын утаснаас залгаад “хаана, юу хийж байна” гэсэн, тэр үед нь би Лак ах буюу Б ахынд байгаа тухайгаа хэлэхэд “би Багахангай өнгөрөөд явж байна, Хятадаас ирж байна, унаагүй явж байгаа, наана чинь яваад очъё, намайг гэрт хүргээд өг” гэсэн юм. Тэгээд ...байж байхад шөнийн 02:00 цагийн үед А гаднаас орж ирсэн. Бараг цуг шахуу 1-2 минутын дараа хаалга хүн тогшсон ба Амараа “хэн бэ” гэж асуухад хаалга тогшиж байсан эрэгтэй хүн “манай эхнэр наадлуу чинь орчихлоо” гэхээр нь бид нар “юу яриад байгаа юм бэ, тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. ...Тэр үед Амараа гал тогооны өрөөлүү гүйгээд 2 заазуур, 2 хутга авчирсан ба надад 2 хутгыг өгөөд “энийг бариад энд зогсож бай” гээд үүдэнд зогсоосон. Ингээд Амараа хаалга онгойлгоход надад харагдаж байгаагаар 2-3 залуу зогсчихсон “цагдаагаас явж байна гараа шилэндээ ав” гэж хэлсэн. Тэр үед Амараа “бичиг баримтаа үзүүлчих” гэсэн чинь бичиг баримтаа үзүүлээгүй, маргаан болсон.

Тэдний араас хар хувцас өмссөн 2 хүн орж ирээд, хийн буугаар таазруу 2-3 удаа буудаад,  “хутгаа бариад доошоо хэвт” гэдэг шаардлага тавьсаны дагуу хутга, заазуураа шалан дээр тавьцгаагаад доош харан Амараа бид хоёр хэвтсэн. Лак ах өөрийнхөө унтдаг орон дээр сууж байсан. Ийм л зүйл болсон. ...Тухайн үед хутга барьж цагдаагийн алба хаагч нарыг дотогш оруулахгүй үйлдэл гаргасандаа гэмшиж байна..” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 189-191х, хэргийн 14-р  хавтас 131х/,

 

14. Шүүгдэгч М.Агийн уг хэрэгт яллагдагчаар өгсөн: “...Тэр үед Гадасаа надад “завтай байна” гээд өөрийгөө “Лак ахынд байна “гэж хэлсэн. Ингээд би шууд л тэднийд очсон. Шөнийн 03:00 цагийн үед ...Лак ахынд орцоор ороод 2 давхарт Лак ахынд орох үед, хойноос хүмүүс хүрээд ирэхээр нь би хаалгаа хаагаад дотогш орсон. Энэ үед хаалга тогшсон. “Хэн бэ” гэх зэргээр асуухад эрэгтэй хүн наад руу чинь орсон залуу манай найз охиныг аваад орчихлоо, мөн жижүүр байна” гэхээр нь хаалга онгойлгосон. Тэр үед энгийн хувцастай олон тооны залуучууд орохоор дайрахаар нь би айсандаа гал тогооны өрөөлүү гүйгээд, тэнд байсан 2 ширхэг заазуур, 2 ширхэг хутгыг аваад үүдэнд буцаж гүйж ирээд 2 заазуураа өөрөө, 2 хутгаа Ат өгсөн. ...Тэр үед цагдаагийн ажилтанууд бор өнгийн түрийвч үзүүлээд, “өөрсдийгөө цагдаа байна” гэж хэлэхээр нь би дотор нь юу байгааг нь хараагүй, мөн харах ч боломжгүй, үүдний гэрэл нь асаж унтраад байсан. Ингээд би тэд нарт “энгийн хувцастай цагдаа байдаггүй юм аа” гэж хэлээд оруулаагүй нь үнэн. Ийм л зүйл болсон. ...Б ах энэ бүхэнд оролцоогүй хараад л байж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-р хавтас 198-200х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.  

 

Энэ хэргийн хохирогч Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.П, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Г, Зохион байгуулалттай гэмт хэргтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Ц нар нь “Ландага хочит Б нь өөрийн оршин суух Баянгол дүүргийн 03 дугаар хороо 79 дүгээр байрны 03 тоот гэртээ хар тамхи хэрэглээд байна” гэсэн мэдээллийг шалгах үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэг бүхий Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан төрийн тусгай албан тушаалтанд хамаарах юм. 

 

Хуульд заасан дээрх чиг үүргийнхээ хүрээнд Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллийг шалгах үүрэг гүйцэтгэхээр очсон Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.П, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Г, Зохион байгуулалттай гэмт хэргтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Ц нарыг “мэдээллийн дагуу явж байна, дотогш нэвтрэх шаардлага”-тай талаар мэдэгдэж, үнэмлэх баримтаа үзүүлэн шаардлага тавихад орон байранд нэвтрүүлэхгүй, гартаа хутга, заазуур барин хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” шүүгдэгч Д.А, М.А нарын үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт заасан “төрийн алба хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.А, М.А нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариулага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэргийн хохирогч Г.П, С.Г, М.М, М.Ц нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө илэрхийлснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Гурав. Шүүгдэгч Н.Б нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шалгагдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа, 2017 оны 09 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-ийн хашаан дотор О.Т-ын хэвлий тус газарт нь хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-р хавтас 68-71х/,

 

  1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-р хавтас 72-75х/,

 

  1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-р хавтас 76-80х/,

 

4.  Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 16-р хавтас 83-84х/,

5.  Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хэргийн 16р хавтас 85-86х/,

 

6. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 16-р хавтас 89х/, 

7. Хохирогч О.Т-ын: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 09:00 цаг өнгөрч байхад Цирк дээр очоод таньдаг хүнтэйгээ уулзчихаад,  дараа нь найз Тг дуудахад манай найз өөрийн 97-77 УНӨ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд би UB палас орж танил Аийн гэрийн дагаа очсон. Би урьд шөнө нь Аийн машинд өөрийн өмсөж явсан хүрэн өнгийн элгэн курткээ орхисон байсан болохоор курткээ авмаар байна гэж ярихад А “байж байгаад эргээд залгая, гадуур ажилтай явж байна” гэсэн. Тэгээд би Хан-Уул дүүрэг орж найз Энхээгийн “Х” ХХК дээр 11 цагийн өнгөрч байхад ирсэн. Тэгээд би хашаан дотор нь орж зогсоод бие засчихаад зогсож байтал хашаан дотор 4-5 залуу ороод ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс яваад очтол танил дүү Б, бараан саарал өнгийн хувцастай байсан санагдаж байна,  ахаа гэснээ шууд намайг гэдэс рүү цохих шиг болсноо буцаад гүйгээд явчихсан.

Тухайн үед би нэг их анзаараагүй, зогсож байтал манай найз Энхээ “Таа чиний гэдэснээс цус гараад байна ш дээ” гэсэн. Тэгэхээр нь би хартал миний гэдэснээс цус гоожиж байсан. Тэгээд найз Тгийн Ланд-200 машинаар Гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь хүлээж аваагүй, гэмтлийн түргэнээр Цэргийн төв эмнэлэг орсон. Хүлээн авах дээр намайг хүлээж аваад шууд хагалгаанд оруулсан. Эрчимт эмчилгээний тасагт 3 өдөр хэвтсэн. Тухайн 3 дахь өдрийн 11 цагийн үед эмчид нь хэлэлгүй эмнэлгээс гараад явчихсан юм.

Б бид хоёрт ямар нэг өс хонзон байхгүй, яагаад намайг хутгалсныг мэдэхгүй байна. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй, хэргийг хаалгах хүсэлтэй байна.

...Б урдаа куртик барьсан өөдөөс алхаж байгаа харагдсан бөгөөд куртикээ ав ах гэхээр нь өөдөөс нь очоод авах гэтэл миний гэдэс рүү цохих шиг болсон. Б ямар хутгаар хутгалсныг би анзаарч хараагүй, эмч нар хутга мэс байна гээд байсан. 2017 оны 09 сарын 07-ны өдөр Хан зочид буудлын ресторанд Б бид хоёрын дунд ямар нэг зодоон болоогүй. ...2016 оны 07, 08 сарын сүүлээр байх өөрийн хуурай дүү Энкүгээр дамжуулан одоо энэ намайг хутгалсан Б гэх залуутай танилцаж байсан. Түүнээс хойш хааяа нэг уулздаг, гэр орноор орж гардаг, хуурай ах дүүгийн холбоотой байсан.

...Тухайн үед Б 5-6-уулаа явж байсан санагдаж байна, би өөрөө архи уучихсан, бага зэрэг согтуу байсан болохоор хүний тоог сайн мэдэхгүй байна. Бтай хамт явж байсан хүмүүсийг одоо харвал танихгүй. Тэд нар нэг жижиг, нэг цагаан өнгийн Ланд-100 байлуу 105 байсан уу 2 машинд хуваагдаж суугаад зугтацгаасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 90-96х/,

10.  Гэрч Х.Д-ийн: “...Би 39-78 УБХ улсын дугаартай А.Ундралын улаан өнгийн приус-20 маркийн автомашиныг хааяа ундаг юм. 2017 оны 09 сарын 08-ны өдрийг өглөө уг машиныг унаж, Ундралын охиныг хичээлд нь хүргэж өгөөд, буцаад 3, 4 дүгээр хороолол руу явж байхад 09:00 багийн орчимд найз Б 9191... дугаарын утсаар залгаад “эмийн сан ороод ариун боолт, шарх эдгээдэг шингэн, бинт аваад ир” гэсэн. Тэгээд эмийн сан орж захисан зүйлийг нь аваад Хан-Уул дүүргийн 1-р хороо, МАК ХХК-ийн ард байрлах хуучны шар алаг 5 давхар байрны 2 дугаар орцны 2 давхарын 2 дахь хаалганд орсон. Тухайн үед Бын толгойн ар дагз болон толгойн орой хэсэгтээ язарсан байдалтай оёдол тавиулсан байсан. Тэгэхээр нь би яагаад ийм болчихов гэхэд Б 2017 оны 09 сарын 07-ны орой Хаан зочид буудлын ресторанд Т ах “надаас чи муу урвалаа гээд шилтэй архи толгой дээр хагалаад хагархайгаар нь толгой зүсчихлээ” гэж ярьж байсан. Тэгээд “Т ах согтоод өмсөж явсан бор өнгийн куртикээ орхисон байсан, тэгсэн надаас нэхээд байна чи машинтай явж байгаа бол UB паласын гадаа хүргээд өг Т ах тэнд байна гэсэн. Тэгээд миний машинд Б ...нар суугаад UB паласын гадаа очоод, машинаас буугаад ...хар өнгийн Ланд-200 машины хажууд зогсоод юм яраиад байх шиг байсан. Тэгээд машинд буцаж суугаад Б “Т ах их ууртай байна, куртикийг нь араас нь аваачиж өгнө” ...гээд хөдлөөд явсан. Бид нар үйлдвэр комбинат яваад “АПУ” ХХК-ны хажууд явж байгаад Амраа, ЧУ хоёр миний машинаас буугаад цагаан өнгийн Лексус-470 маркийн машинд суусан. Тэгээд бид нар Х ХХК-ны үйлдвэрийн байрны гадна хашааны үүдэнд ирээд зогссон. Миний машинаас Б, Галаа хоёр буусан, замаас суусан танихгүй залуу машин дотор суугаад үлдсэн. Би машинаа хөдлөөд явах гэхэд уг залуу “түр байж бай” гээд байхаар нь би ухраад зогссон. Төд удалгүй хүмүүс бужигнаад миний машин луу хүрээд ирэхээр нь хөдлөхөд, миний машины урд сандал дээр Б орж ирж суугаад, “араас чулуу шидэж байна цонхыг чинь хагалчих байх” гэхээр нь би хурдтай хөдлөөд явсан. Миний араас цагаан өнгийн Лексус 470 маркийн машинд үлдсэн хүмүүс нь суугаад явсан. ...Машинаас буух үед Бын баруун гарт нь төө хэрийн хэмжээтэй хутга барьсан харагдсан... Хяналтын камерын бичлэгийг үзэхэд бичлэг дээр анх миний машины урдаас бууж байгаа канттай цамцтай Б, шар цамцтай нь Галаа, хар бараан өнгийн хувцастай нь ЧУ нар байна. Миний машины ард Лексус-470 машин маркийн машин ирж зогссон. ...Машины ардуур гүйгээд хашаа руу орж байгаа хар бараан хувцастай хүн бол А, араас нь орж байгаа улаан шаргал цамцтай залуу нь Лексус-470-ын жолооч байна. Бичлэг дээр миний машины урд талд буцах үед сууж явсан нь Б. ... , Тэр компанийн гаднаас буцаж явахад ...бичлэгээс үзэхэд... Галаа миний машинд суугаагүй, араас явж байсан цагаан өнгийн  Лексус 470 машинд суугаад  явсан. Тэндээс хөдлөөд 19 дүгээр хорооллын уулзвар өнгөрөөд Б, танихгүй залуу хоёр миний машинаас буусан. Би цаашаа ганцаараа явсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 104-107, 108х/,

11. Гэрч Д.Тгийн: “...UB Palace-д очоод Т дахиад утсаар ярьж “куртикаа асуусан” ба 1-2 цаг орчим хүлээхэд нөгөө хүмүүс нь ирээгүй. Тэгээд бид хоёр явж бүдүүн Энхээтэй уулзахаар болсон. Энхээгийн гэр Хан-Уул дүүргийн Соёлын ордоны урд талд байдаг болохоор 19-р хорооллын автобусны буудал дээр очиж зогсоод Энхээг суулгасан. Т бид очих замдаа “Энхээг буудал дээр гараад ир” гээд хэлчихсэн байсан юм. Тэндээсээ бид 3 хөдлөхдөө “шар Энхээ ахын үйлдвэр энд байгаа, ороод гарцгаая, Энхээ ах байвал уулзъя” гэж ярилцсан.

Тэгээд “Х” ХХК-ний хашаанд оруулж машинаа тавьчихаад, 3-уулаа машинаасаа буусан. Тэгэхэд миний шээс хүрч байсан учраас хашааны баруун талд байсан бүхээгтэй 66 маркийн аялалын машины араар ороод бие зассан. Намайг бие засаад дуусч байхад гэнэт хүмүүс орилолдоод эхлэсэн. Тэгэхээр нь машины араас гарч ирээд өөрийн машинаа тавьсан, хүмүүс хашгираад байсан зүгрүү харахад 4-5 залуу “Х” ХХК-ний хашаанаас гараад гүйж байсан.

Тэр залуучуудын араас бүдүүн Энхээ газраас чулуу авч шидээд, орилоод хөөж байсан. Харин Т болохоор гэдсээ дараад зогсож байсан. Тэгэхээр нь Т дээр яваад очиход Энхээ буцаад хүрээд ирсэн ба Т-ын толгойн дух хэсэгт цус мэт зүйл болсон, гэдэснээс нь цус гарч байсан. Толгой хэсгийн цус нь цустай гараараа дараад цус болгочихсон байж магадгүй. Яг толгой нь гэмтсэн байсан эсэхийг мэдэхгүй. Би Тыг хутгалуулсан ч юм уу, ямар нэг байдлаар гэмтэл авсан байна гэж шууд ойлгоод, машинаасаа 00-н цаас авч өгөөд наадахаа дар гэж хэлсэн.

Тэгээд машинд суу эмнэлэг явъя гэхэд Т “зүгээр зүгээр би яагаа ч үгүй байна, эмнэлэг орох хэрэггүй” гээд байсан. Машинд явж байхдаа би Таас “юу болсон юм бэ, яачихав аа” гэхэд “хэдэн бацаанууд араас чимээгүй дагаад явж байсан юм шиг байна, араас гэнэт гарч ирээд л ингэчихлээ” гэсэн.

Тэндээс яваад шууд Гэмтлийн эмнэлэгт очсон ба тэнд манайх эмчлэхгүй Госпиталь руу явах шаардлагатай гэж хэлсэн. Мөн бие нь муу байна гээд дусал хийгээд өөрсдөө түргэн дуудаад Тыг өгч явуулсан. Энхээ бид хоёр араас нь миний машинтай Госпиталь дээр очоод эмчтэй нь уулзахад “хагалгаанд орох шаардлагатай” гэхээр нь эхнэр Ариунааг нь дуудсан. Тэгээд хагалгаа дуусчихлаа гэхэд нь хагалгааны төлбөрийг нь хийчихээд Энхээ бид хоёр хамт явсан. Тэрнээс хойш Ттай дахиж уулзаагүй. Ямар ч байсан бие нь зүгээр гадуур явж байгаа гэж сонссон. Би тэр залуучуудыг зугатаж байхыг араас нь харсан болохоор ямар залуучууд байсныг нь мэдээгүй, царай зүсийг нь хараагүй. Т л тэр залуучуудыг бацаанууд гээд байсан. ...Сүүлд сонсоход л “Билэгээ, Тыг хутгалсан байна лээ” гэж хүмүүс яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 135-136х/,

12. Гэрч Д.Энхбаатарын: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 12:00 цаг өнгөрч байхад 19 дүгээр хороололд байдаг гэрээсээ гараад ...Ттай автобусны буудал дээр уулзсан. Энэ үед Т Тгийн машинд суучихсан хамт явж байсан бөгөөд бид 3 шар Энхээ ахын ажил болох “Х” ХХК-ийн байр луу явсан. Тэдний компанийн хашаанд ороод. ...Т бие засах гээд яваад өгсөн, харин Т машинаас буугаад зогсож байсан, би болохоор нэг тамхи асаагаад компанийх нь байр руу орох гээд алхаж байсан.

Тэгтэл ард хүмүүс пижигнэх чимээ гарахаар нь эргээд харахад 4-5 залуу ирчихсэн байсан. Тэгэхээр нь олон залуучууд ирээд зодоон болж магадгүй гэж ойлгоод “та нар чинь юун залуучууд вэ, зайлцгаа” гээд газраас чулуу авч байгаа дүр үзүүлээд тонгойход, нөгөө залуучууд гүйгээд компаний хашаанаас гараад явчихсан. Энэ үед Т мөн хүрээд ирсэн бөгөөд Тыг харахад гэдсээ дарчихсан, гэдэснээс нь цус гарч байгаа харагдсан.

Тэгэхээр нь би Тт ”чиний гэдэснээс цус гарч байна” гэж хэлэхэд Т тэгвэл эмнэлэг явцгаая гээд машиндаа суугаад бид 3 гэмтэл рүү явсан. ...Гэмтэл дээр очоод Тыг үзүүлээд байтал түргэний машинаар Госпиталь руу явуулчихсан, тийшээ очоорой гэхээр нь Т бид хоёр яваад очиход яаралтай хагалгаанд орхоор болсон байсан. ...Тухайн үед би шартчихсан дотор муу байсан болохоор тэр залуучуудыг тогтож сайн хараагүй. Б байсан эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 16-р хавтас 137-138х/,

13. Шүүх эмнэлгийн шинжилгээний №1063 дугаартай:

1. О.Т-ын биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн шарх, хагалгааны дараах байдал /2017.09.08/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий  зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хэргийн 16-р хавтас 144-145х/,

14.  О.ТЦэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хэргийн 16-р хавтас 189-197х/,

15. Шүүгдэгч Н.Бын уг хэрэгт яллагдагчаар өгсөн:

“...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би мэдүүлэг өгөхгүй, өгмөөргүй байна. Шалтгаан нь  би тэр хүмүүстэй муудалцаж барьсан зүйл байхгүй байхад андуурч ингэж явуулаад байна. ...Би 2017 оны 09 сарын 07-ны орой Модны 2-т байх Хан зочид буудлын ресторанд ороод сууж байхад гаднаас О.Тхэдэн хүмүүстэй хамт орж ирсэн. Тэгэхээр нь би О.Ттай мэндлээд хэсэг хугацаанд хамт юм ярьж суусан. Тэндээсээ Цамбагаравт байдаг “Рокси” нэртэй бааранд ороод ганцаараа архи ууж хэсэг суусан. ...Шөнө 02-03 цагийн үед байх такси барих гэж алхаж яваад бүдрээд замын хашлаганд толгойгоо цохиод уначихсан юм. Тэгээд толгойны зүүн  хажуу талын хэсэгт шалбараад цус гараад байхаар нь ...Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нэг оёдол тавиад хөнгөн шарх байна явуулчихсан. Би тэр шөнө хэн нэгэнд цохиулж зодуулж гэмтэл авсан асуудал байхгүй. Би Тт зодуулсан гэж Даржаад ерөөсөө хэлээгүй. Өөрөө унаад толгойгоо хагалчихсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-р хавтас 165-169х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Тнь “...тухайн өдөр намайг хэн хутгалсныг мэдэхгүй, тухайн үед согтуу байсан болохоор санахгүй байна, Н.Быг явж байна гэж хэлсэн, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэгт зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна.” гэх зэргээр төөрөлдсөн, эргэж буцсан мэдүүлэг гаргаж буй хэдий ч энэ нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурьдсан нотлох баримтуудыг үгүйсгэж няцаахгүй бөгөөд шүүгдэгч Н.Б нь 2017 оны 09 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-ийн хашаан дотор О.Т-ын хэвлий тус газарт нь хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримтад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдлыг үүсгэх үндэслэл бүхий нотолгоо болж чадахгүй байна.

 

Иймд прокуророос Н.Быг 2017 оны 09 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-ийн хашаан дотор О.Т-ын хэвлий тус газарт нь хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт буруутган яллаж буйг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэн, шүүгдэгч Н.Быг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дөрөв.  Мөн хэргийн шүүгдэгч Л.А нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 7.62х39 мм калибртай 11 ширхэг сумыг хууль бусаар 2015 оноос хойш 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн гэр болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны 38 тоотод хадгалсан, 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө дээрх сумнуудыг 49-20 УБӨ улсын дугаартай Тоёото Кроун маркийн автомашинаар хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

1. 49-20 УБӨ улсын дугаартай Тоёото Кроун маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 117-121х/,

2. Шүүгдэгч Л.Аийн найз гэх Б.Э-н Баянзүрх дүүргийн 25-р хороо, 59-35  тоот дахь орон сууцанд нэгжлэг хийх тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр шаргал өнгийн даавуун ууттай буу мэт зүйл хураан авсан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 66-69х/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /Баянзүрх дүүргийн 25-р хороо, 59-35  тоот дахь орон сууцанд нэгжлэг хийхэд хураан авсан ”08АК 4494” бичиглэлтэй буу, шаргал өнгийн бууны уут, 10 ш сумтай магазин/  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 56-58х/,

4. Л.А-ийн найз гэх Б.Эрдэнэбилэгийн Баянзүрх дүүргийн 25-р хороо, 59-35  тоот дахь орон сууцанд нэгжлэг хийх үед хураан авсан Вепрд маркийн гэлт зэвсэг, шаргал өнгийн гэрний хамт, магазин 1 ширхэг, байлдааны зориулалттай сум 5 ширхэг /5 ширхэг сумыг шинжилгээнд зарцуулсан/, галт зэвсгийн үнэмлэх зэргийг Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 2-р хавтас 129-130х/,

5. Мөрдөн байцаалтын шатанд Б.Э, М.А, Ч.Г, Б.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 5х, 6х, 7х, 20-21х/,

6. ШШҮХ-ийн галт завсгийн лабораторийн шинжээчийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 6237 дугаартай:

1.Шинжилгээнд сангийн анги АК4494 дугаартай, замаг 494 дугаартай, 2008 онд ОХУ-д ан агнуурын зориулалтай үйлдвэрлэгдсэн Вепрь загварын хагас автомат ажиллагаатай карабин буу ирүүлсэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэж болно.

3. Шинжилгээнд ирүүлсэн буу нь 7,62х39 мм калибртай байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазиныг сангийн анги АК4494 дугаартай, замаг 494 дугаартай Вепрь загварын карабин буунд ашиглаж болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинд байсан 10 ширхэг сумнаас дээж болгон 5 ширхэг сумаар буудлага хийхэд буудлага үйлдэж байна.

6. Бууны аль нэг хэсэгт байсан дугаар, заводын тэмдэг тэмдэглэгээг арилгаж өөрчлөгдсөн шинж тэмдэг илрэхгүй байна.

7. Бууны аль нэг хэсгийг засварласан шинж байдал илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн буунд зориулалтын нэмэлт тоноглол хийсэн бөгөөд энэ нь буудлага үйлдэх болон түүний ашиглалтанд нөлөөлөхгүй.

8. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинд байсан 10 ширхэг сумнаас дээж болгон 5 ширхэг сумаар буудлага хийхэд буудлага үйлдэж байна.

9. Шинжилгээнд 1975 онд хуучнаар ЗХУ-ын Фрунзед байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, ган зүрхэвчтэй, 7.62 х 39 мм калибртай нийт 11 ширхэг сумнууд ирүүлсэн байна.

10.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинтай 10 ширхэг сум нь
Ё.Бийн эзэмшлийн 20-15 УНН улсын дугаартай автомашины зүүн урд талын суудал дээрээс хурааж авсан гэх 1 ширхэг сум нь нэг төрлийн сумнууд байна.

Эдгээр сумнууд нь байлдааны зориулалттай буюу хошуу нь ган зүрхэвчтэй
байна.

11. Шинжилгээнд ирүүлсэн 11 ширхэг сум нь үйлдвэрийн хийцийнх болно.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 3-р хавтас 186-189х/,

7. шинжээч М.Ч-ын: “...Шинжилгээнд ирүүлсэн сумнуудын хонгионы малгайн хэсэг буюу ёроолын гадаргууд тухайн сумны зориулалт, үйлдвэрлэгдсэн он, үйлдвэрийн тэмдэг тэмдэглэгээ зэрэг шаардлагатай мэдээллийг агуулсан тэмдэг тэмдэглэгээг үлдээдэг юм. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудын малгайн хэсэгт 12 цагийн чигт 60 гэсэн тэмдэглэгээ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан одоогийн Киргиз улсын Бишкен хотын зэвсгийн үйлдвэрт үйлдвэрлэгдснийг илэрхийлж байна.

Харин 6 цагийн чигт 75 гэсэн тэмдэглэгээ нь 1975 онд үйлдвэрлэгдсэн болохыг илэрхийлж байгаа юм. Ийнхүү үйлдвэрлэсэн он, үйлдвэрийн тэмдэглэгээг хонгионы малгайн хэсэгт хийж үлдээж байх талаар хуучин ЗХУ, түүний бүрэлдэхүүн байсан одоогийн хамтын нийгэмлэгийн орнууд, мөн тэр үеийн Варшавын гэрээний орнууд харилцан тохиролцсон байдаг. 1990 оны эхэн үеэс эхлэн 7.62х39 мм-ийн 1943 оны засварын шинжилгээнд ирүүлсэн 11 ширхэг сумтай адил /гадаад хэлбэр хийцийн хувьд адил/ ангийн буюу ган зүрхэвчгүй сумнуудыг үйлдвэрлэж эхэлсэн байдаг.

Шинжилгээнд ирүүлсэн сумнуудыг үйлдвэрлэж байх үед буюу 1975 онд 7.62х39мм ан агнуурын сум зохион бүтээгдэж байгаагүй. Тэр үед энэ төрлийн сумыг зөвхөн байлдааны зориулалттай байсан бөгөөд шинжилгээнд ирүүлсэн сумны гадаргууд, шатаах, хуяг нэвтлэх, гэрэлтүүлэх гэх мэт тусгай зориулалтын тэмдэглэгээ байхгүй тул эдгээр сумнууд нь “ган зүрхэвч бүхий, ердийн байлдааны сум” болно.

Байлдааны зориулалттай сум нь ан агнуур, спорт сургалтанд ашиглах сумнаас ялгаатай.  нэгдүгээрт: Байлдааны зориулалтай сум нь галт зэвсгийн хуулийн холбогдох заалтуудаар хуулиар хориглогдсон. Өөрөөр хэлбэл ган зүрхэвчтэй, мөн хуяг нэвтлэн, шатаах гэх мэт тусгай зориулалттай сумнууд байна. хоёрдугаарт: сумны хошууны нэвт цохих хөнөөлийн чадвар нь илүү, тусгалын хувьд илүү гэх мэт техникийн үзүүлэлтийн хувьд давуу байдаг. Цэргийн бус зориулалттай үйлдвэрлэгдсэн энэ төрлийн болон бусад төрлийн сумнуудын хонгионы малгай хэсэгт үйлдвэрийн тэмдэг, хошууны калибр, хонгионы өндөр, дарьны бүтэц зэргийг илэрхийлсэн, мөн худалдааны зориулалттай /агуулгатай тэмдэг тэмдэглэгээ/ байдгаараа ялгарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 195-196х/,

8. Гэрч Г.Э: “...Би 2007 онд дээрх Вепрь маркийн бууг худалдан авч байсан юм. Тэгээд 2015 оны 06 дугаар сард уг бууг зарахаар шийдээд интернетэд зар тавьсан чинь А гэдэг залуу надтай холбогдоод худалдаж авахаар болсон. Ингээд 2015 оны 06 дугаар сарын 15-наас хойш шиг санаж байна, А гэдэг залууд өөрийн буугаа 4,2 сая төгрөгөөр зарсан. Тэгээд гэрээгээ нотариатаар баталгаажуулаад Атай хамт яваад Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж бүртгүүлээд, өөрийн нэрээс хасалт хийлгэж Аийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш Атай холбоо бариагүй, буугаа дахин аваагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 92х/,

9. Шүүгдэгч Л.А-ийн уг хэрэгт яллагдагчаар өгсөн: “...2015 оноос хойш сум хадгалсан гэх үйлдэлд сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би уг сумнуудыг байлдааны зориулалттай гэдгийг мэдээгүй. ...Ландага ахын гэрийн гаднаас хөдлөөд бид нар Улаан загалмайн тэнд 1-р эмнэлгийн зүүн талд байрны гадаа очиж зогссон. Тэр газрын Ш ах зааж өгөөд очсон юм. ...Тэр байрны гадаа очихоос өмнө би гэрээрээ дайраад өөрийн Лексус-460 машин дотор байсан Вепрь загварын бууг аваад ...цагаан кроун машины сандлын арын тавиур дээр тавьсан байсан.

...Тэр үед миний авч явсан буу 10 гаруй сумтай байсан. Хэрэг болсон өдөр гал нээж, сум зарцуулаагүй. Буугаа А-д өгөөд гаргасан. ...Миний буунд угаасаа 7.66х39 мм калибртай сум таардаг юм. Би 2015 онд Нарантуул зах дээрээс явуулын хүнээс 10 гаруй ширхэг сум худалдан авсан. Уг сумыг буутайгаа хамт өөрийн амьдарч байсан гэртээ хадгалж байгаад тухайн орой авч гарсан. Би сум худалдаж авсан хүнээ танихгүй, хэдээр авч байснаа санахгүй байна. ...Би 2015 оны 4-р сарын үед Г.Э гэдэг хүнээс 3.6 сая төгрөгөөр Вепрь маркийн бууг худалдан авч байсан. Уг нь худалдан авах гэрээ хийгээд материалаа НЦГ-т өгөөд уг бууг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...“ гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 34-41х, 42-43х, 47х/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.

 

Шүүгдэгчийн бууны магазинд /дайз/ байсан дээрх сумнууд нь ган зүрхэвч бүхий, ердийн байлдааны сум болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд байлдааны зориулалттай галт хэрэгслийн төрөлд орсон бөгөөд зөвхөн байлдааны болоод тусгай ажиллагаанд ашиглагдах тул байлдааныхаас бусад зориулалт бүхий иргэний, спорт сургалтын, харуул хамгаалалтын гэх мэт зориулалтаар ашиглагдах галт зэвсэг, хэрэгслийг  өмчлөх, эзэмших, ашиглах, худалдах, худалдан, тээвэрлэх, хяналт тавих  зэрэг  харилцааг Галт зэвсгийн хуулиар зохицуулна.

 

Галт зэвсгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд байлдааны зориулалтай галт зэвсэгтэй холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулахгүй гэж зааснаас дүгнэхэд байлдааны зориулалттай галт зэвсэг, хэрэгслийн хууль бус эргэлтийг /эзэмших, ашиглах, өмчлөх, тээвэрлэх, хадгалах гэх мэт/ Монгол улсын нутаг дэвсгэрт бүхэлд нь хориглосон гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Л.А нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 7.62х39 мм калибртай 11 ширхэг сумыг хууль бусаар 2015 оноос хойш 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн гэр болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны 00 тоотод хадгалсан, 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө дээрх сумнуудыг 49-20 УБӨ улсын дугаартай Тоёото Кроун маркийн автомашинаар тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан байлдааны галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

 

Прокуророос  шүүгдэгч Л.Аийн дээрх гэмт үйлдлийг шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зохицуулалтыг зөрчөөгүй бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцжээ.  

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Л.А-ийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Шүүх, нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн үйлдэл оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хорих ялыг хүн тус бүрт ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ат Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдэлвэл зохих ялыг нийт 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч М.Ад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдэлвэл зохих ялыг нийт жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.Б-т Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдэлвэл зохих ялыг нийт 11 /арван нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Н.А, Л.А, М.А, Н.Б, Б.Н, С.Г нарын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад, Д.А-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. 

 

Түүнчлэн шүүх, шүүгдэгч нь Д.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, хорих ял шийтгүүлж болох Эрүүгийн хуулийн /2002 оны/ хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт нөхөн төлөх төлбөргүй, хохирогч, Г.П, С.Г, М.М, М.Ц нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзлээ. 

 

Энэ хэргийн шүүгдэгч Н.А нь хойшлуулшгүйгээр 2016 оны 10 сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж /хэргийн 4-р хавтас 46х/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 187/с дугаартай захирамжаар 2016 оны 10 сарын 11-ний өдрөөс 2017 оны 07 сарын сарын 26-ны өдрийг хүртэл, мөн 2018 оны 02 сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 сарын 22-ны өдөр хүртэл, 2018 оны 04 сарын 20-ноос хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2018 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 389 /гурван зуун наян ес/ хоног /хэргийн 4-р хавтас 46х, 52х, 58х, 63х, 68х, 73х, хэргийн 13-р хавтас 92х, 223х, 229х, 14-р хавтас 81х, 98-99х,  хэргийн 17-р хавтас 106х, 112х, 18 дугаар хавтас 164х/, 

 

- шүүгдэгч Б.Н нь 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс  хойшлуулшгүйгээр сэжигтнээр 03 /гурав/ хоног баривчлагдаж, яллагдагчаар 2016 оны 12 сарын 06-ны өдрөөс 2017 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл, 2018 оны 03 сарын 30-наас хэргийг шүүхэд хянан хэлэлцсэн 2018 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 311 /гурван зуун арван нэг/ хоног /хэргийн 4-р хавтас 180-182х, 196х, 200х, 204х, хэргийн 13-р хавтас 85х, 205х, 217х, хэргийн 14-р хавтас 81х, хэргийн 18-р хавтас 127х, 181х/,

 

- шүүгдэгч С.Г нь 2016 оны 10 сарын 18-ны өдөр сэжигтнээр хойшлуулашгүйгээр баривчлагдаж, 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл, мөн 2018 оны 03 сарын 29-нөөс энэ өдөр буюу шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 358 /гурван зуун тавин найм/ хоног /хэргийн 4-р хавтас 130х, 132х, 137х, 142х, 146х, 150х, 154х, хэргийн 13-р хавтас 96х, 221х, хэргийн 14-р хавтас 44х, 81х, 110х, хэргийн 18-р хавтас 65х, 184х/,

- шүүгдэгч М.А нь 2016 оны 05 сарын 10-ны өдрийн  мөрдөгчийн тогтоолоор хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлагдаж 03 /гурав/ хоног цагдан хоригдсон ба 2016 оны 10 сарын 11-ний өдрөөс 2018 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл, мөн 2018 оны 03 сарын 29-нөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 365 /гурван зуун жаран тав/ хоног /хэргийн 4-р хавтас 77х, 81х, 86х, 90х, 95х, 99х, 8-р хавтас 166-167х, хэргийн 13-р хавтас 87х, 227х, 231х, хэргийн 14-р хавтас 81х, 113х, хэргийн 18-р хавтас 74х, 184х/,

- шүүгдэгч Л.А нь 2016 оны 10 сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлагдаж, 2016 оны 10 сарын 14-ний өдрөөс 2017 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн 2018 оны 03 сарын 29-нөөс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2018 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 365 /гурван зуун жаран тав/ хоног /хэргийн 4-р хавтас 102х, 105х, 109х, 114х, 118х, 122х, 126х, хэргийн 13-р хавтас 89х, 225х, 233х, хэргийн 14-р хавтас 81х, 104х, хэргийн 18-р хавтас 71х, 184х/,

- шүүгдэгч Н.Б нь 2016 оны 10 сарын 20-ний өдрөөс 2017 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн 2018 оны 03 сарын 29-ний өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2018 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 356 /гурван зуун тавин зургаа/ хоног /хэргийн 4-р хавтас 157х, 161х, 167х, 171х, 175х, 179х, хэргийн 13-р хавтас 94х, 219х, хэргийн 14-р хавтас 46х, 81х, 108х, хэргийн 18-р хавтас 68х, 184х/,

- шүүгдэгч Д.А нь 2016 оны 10 сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хойшлуулшгүй тохиолдолоор сэжигтнээр баривчлагдан 03 /гурав/ хоног /хэргийн 8-р хавтас 172-173х/ тус тус сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон баримттай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч тус бүрийн цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй. 

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг ... үйлдэхэд ашигласан ... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 49-20 УБӨ улсын дугаартай Тоёото Кроун маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Б-ийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, мөн хэргийн хохирогч нэр бүхий иргэдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч нар нь нөхөн төлж барагдуулсан, тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус тус илэрхийлсэн баримттай, мөн нэр бүхий шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэрэгт битүүмжлэгдэж, хураагдсан М.А-гийн эзэмшлийн 64-02 УНА улсын дугаартай Тоёото Эстима маркийн, Б.Б-ийн зэмшлийн 49-20 УБӨ улсын дугаартай Тоёото Кроун маркийн тээврийн хэрэгсэл, Б.Н-ийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 103 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011611 дугаарт бүртгэгдсэн орон сууц, М.А-гийн Хаан банк дахь 5175008094 дугаартай харилцах данс, Л.А-ийн Хаан банк дахь 5175008083 тоот төгрөгийн харилцах дансны захиран зарцуулах эрх хязгаарлаж, битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр  сарын 15-ны өдрийн, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, харилцах дансыг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн захиран зарцуулах эрх хязгаарласныг сэргээж /хэргийн 1-р хавтас 183х, 193х, 207х/, хэрэгт хураагдаж ирсэн зэвсэг хэрэгсэл болон “Веперь” маркийн буу 1 ширхэг, шаргал өнгийн гэрний хамт, магазин 1 ширхэг, байлдааны зориулалттай сум 5 ширхэг, галт зэвсгийн үнэмлэх, сумны хошуу, хонгио зэргийг зохих журмын дагуу Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цаас 1 ширхэг, хутганы хугархай гар бариул 1 ширхэг, хясаа 1 ширхэг /мөрийтэй тоглоомны четон/, төмөр зоос 1 ширхэг, хар өнгийн ноосон маскан малгай 1 ширхэг, жижиг хүрэн өнгийн цахилгаантай цүнх 1 ширхэг, сolumbia гэсэн бичигтэй хутга, хар өнгийн гэрний хамт 1 ширхэг, 5 ширхэг хутга, 2 ширхэг заазуур, цагаан өнгийн утасны хэсэг 1 ширхэг, цагаан өнгийн жижиг хуванцар сав 1 ширхэг, гаанс мэт пивор бортогон сав 1 ширхэг, футволк 1 ширхэг, бор өнгийн лидринен материалтай хутганы гэр зэрэг эд зүйлсийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст даалгаж”, хэрэгт хавсарган ирсэн бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэснийг баримтлан нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох хэрэгт хураагдаж ирсэн бэлэн мөнгө 15.905.100 төгрөг /арван таван сая есэн зуун таван мянга нэг зуу/, 851 ам долларыг /найман зуун тавин нэг/ тус тус хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээнд тооцож улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэв. 

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэр бүхий шүүгдэгчдийн өмгөөлөгч нараас гаргасан:

“...2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө, СБД-ийн 1 хороны нутаг дэвсгэр Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоотын орон сууцанд нэвтэрч хохирогч нарт хүч хэрэглэхээр заналхийлж, нэр бүхий 9 хохирогчийг хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулж, буу, хутга зэрэг зэвсэг хэрэглэж эд зүйлийг нь дээрэмдэн авсан” гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нэг бүрийн үйлдэл, оролцоог ялгамжтай тогтоож чадаагүй, хэт ерөнхийлсөн байдлаар дүгнэн бүлэглэн гүйцэтгэсэн гэж яллаж байна, үндэслэлгүйгээр удаан хугацаанд цагдан хорьж эрүүдэн шүүсэн, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн хувьд гомдол гаргах эрхийг хязгаарлаж оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт учирсан гэх эд хөрөнгийн хохирлын хэмжээг бодитой, үнэн зөв тогтоож чадаагүй, хохирогч нарт учирсан гэх мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол нь тэдний хууль ёсны өмч хөрөнгө гэж үзэх боломжгүй, хууль бус аргаар буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанаас олсон байж болзошгүй мөнгөн хөрөнгийг хохирол гэж тодорхойлсон нь хууль бус, хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан хохирогч нарын хууль бус үйл ажиллагааг шалгаагүй, хохирогч нарыг хэргийн материалтай танилцуулсаны дараа зургаар таньж олуулах ажиллагаа мөрдөн байцаалтын ажиллагааны зарим хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулан нотлох баримт цуглуулах хуулиар тогтоосон журам зөрчсөн,  хэргийн талаар нотолвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй О гэгчийг олж тогтоож шалгаагүй, зарим холбогдогчийн үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зэвсэг буюу хутга хэрэглэсэн гэх байдал бүх шүүгдэгчийн хувьд бүрэн хангалттай тогтоогдоогүй, прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд хууль буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож чадаагүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар тус тус гаргасан,

 

Тухайлбал:

- М.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх, Н.Бын тухайд зэвсэг хэрэглэсэн байдал нотлогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх,

- шүүгдэгч нар нь нийтийн зориулалттай орон сууцанд бусдын амарч байх үед амгалан тайван байдлыг алдагдуулж дээрх гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр шүүгдэгч М.А нарын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар зүйлчлэх, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулахдаа бусдын эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулан, зэвсэг хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

- шүүгдэгч С.Г, Б.Н нарын үйлдэл оролцоо бүрэн хангалттай нотлогдоогүй, эргэлзээ бүхий байвал шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх зарчим баримтлан тэдний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах,

- шүүгдэгч Н.Б-ын зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мөндөд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, хохирогч тухайлан Б өөрийг нь хутгалсан гэж хэлээгүй зэргээс түүний энэхүү үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх,

- М.А-ийн тухайд тохиолдлын шинэтэй нөхцөл байдлын улмаас уг хэрэгт оролцсон, санаачилсан, удирдан зохион байгуулсан асуудал байхгүй, орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн амгалан амгалан тайван байдлыг алдагдуулах үедээ дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй,

- Д.А нь 2016 оны 05 сарын 10-ны өдөр хэрэг болсон цаг хугацаанд нэр бүхий хохирогчдийг цагдаагийн алба хаагч гэдгийг мэдээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт, хийгмийн аюулын шинжийг ухамсарлаагүй хэрэгт холбогдсон байдаг, түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж яллаж байгаа үндэслэлгүй, үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл бөгөөд гэмт хэргийн  хор уршиг, хохирол төлбөр гэж байхгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинж нь үгүйсгэгддэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх гэсэн дүгнэлт, саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Н.А, Б.Н, С.Г, Л.А, М.А, Н.Б, Д.А нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, нэр бүхий хохирогч Я.Ц, Б.Г, А.М, Ж.А, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л, Г.П, С.Г, М.М, М.Ц, О.Тнар нь  /15 хохирогч/ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон    

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Н.А, Л.А нарыг бусадтай бүлэглэн зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж, үйлдсэн тус тус гэм буруутайд,

- М.А, А.Б, С.Г, Б.Н нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд,

- М.А, Д.А нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд,

- Л.А-г байлдааны зориулалттай галт хэрэгсэлийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

- А.Б-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Н.А-ийг 08 /найм/ жилийн хугацаагаар, Л.А-ийг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Б.Н-ийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар, С.Г-ыг 06 /зургаа/ жилийн хугацаагаар, М.А-г 06 /зургаа/ жилийн хугацаагаар,  Н.Б-г 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар М.А, Д.А нарыг тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Н.Б-г 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.А-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- М.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Н.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 05 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн  эдлэх ялыг нийт 11 /арван нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нарын эдэлвэл зохих Н.А-ийн 08 /найм/ жилийн, Л.А-ийн 07 /долоо/ жилийн, М.А-гийн 07 /долоо/ жилийн, Н.Б-ын 11 жил 02 сарын /арван нэгэн жил хоёр сар/, Б.Н-ийн 06 /зургаа/ жилийн, С.Г-ын 06 /зургаа/ жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад,  Д.А-ын 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон Н.А-ийн 389 /гурван зуун наян ес/ хоног, Б.Н-ийн 311 /гурван зуун арван нэг/ хоног, С.Г-ын 358 /гурван зуун тавин найм/ хоног, М.Агийн 365 /гурван зуун жаран тав/ хоног,  Л.А-ийн 365 /гурван зуун жаран тав/ хоног,  Н.Б-ын 356 /гурван зуун тавин зургаа/ хоног,  Д.А-ын 03 /гурав/ хоногийг тус тус ялтан нарын эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.А-т мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдаж ирсэн Веперь маркийн буу 1 ширхэг, шаргал өнгийн гэрний хамт, магазин 1 ширхэг, байлдааны зориулалттай сум 5 ширхэг, галт зэвсгийн үнэмлэх, сумны хошуу, хонгио зэргийг Цагдаагийн Ерөнхий газарт, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бэлэн мөнгө 15.905.100 төгрөг /арван таван сая есэн зуун таван мянга нэг зуу/, 851 америк долларыг /найман зуун тавин нэг/ тус тус улсын орлогод оруулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан М.А-гийн эзэмшлийн 64-02 УНА улсын дугаартай Тоёото Эстима маркийн, Б.Б-гийн эзэмшлийн 49-20 УБӨ улсын дугаартай Тоёото Кроун маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр  сарын 15-ны өдрийн, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн  тогтоолууд, М.А-гийн Хаан банк дахь 5175008094 дугаартай харилцах данс, Л.А-ийн Хаан банк дахь 5175008083 тоот төгрөгийн харилцах дансны захиран зарцуулах эрх хязгаарласныг, Б.Н-ийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 103 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011611 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цаас 1 ширхэг, хутганы хугархай гар бариул 1 ширхэг, хясаа 1 ширхэг /мөрийтэй тоглоомны четон/, төмөр зоос 1 ширхэг, хар өнгийн ноосон маскан малгай 1 ширхэг, жижиг хүрэн өнгийн цахилгаантай цүнх 1 ширхэг, сolumbia гэсэн бичигтэй хутга, хар өнгийн гэрний хамт 1 ширхэг, 5 ширхэг хутга, 2 ширхэг заазуур, цагаан өнгийн утасны хэсэг 1 ширхэг, цагаан өнгийн жижиг хуванцар сав 1 ширхэг, гаанс мэт пивор бортогон сав 1 ширхэг, футволка 1 ширхэг, бор өнгийн лидринен материалтай хутганы гэр зэрэг эд зүйлсийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст даалгаж”, хэрэгт хавсарган ирсэн улаан өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Н.А, Б.Н, С.Г, Л.А, М.А, Н.Б, Д.А нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, нэр бүхий хохирогч Я.Ц, Б.Г, А.М, Ж.А, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Л, Г.П, С.Г, М.М, М.Ц, О.Т нар нь /15 хохирогч/ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан Н.А, Б.Н, С.Г, Л.А, М.А, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

12. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.А, Б.Н, С.Г, Л.А, М.А, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.А-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

             

 

 

             

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД

 

                                  ШҮҮГЧИД                                      Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                         П.ТУЯАТ