| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/01806/И |
| Дугаар | 192/ШШ2026/02845 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2026/02845
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б,
Хариуцагч: М.Б,
Хариуцагч: М.Б нарт холбогдох
Өвлөгч нараас 213 814 311 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч С.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б*******,
хариуцагч М.Б*******, М.Б*******,
хариуцагч нарын өмгөөлөгч Д.Т*******,
нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Т******* хариуцагч Д.Б, М.Б*******, М.Б******* нарт холбогдуулан 213 814 311 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч С.Т*******, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбарлаа: Миний бие 2004 оноос 2014 оны 10 жилийн хүч хөдөлмөр, хөрөнгөөр Ф******* гэх компани байгуулж улмаар барилгын материалын эслэг эд ангийг зохион бүтээж 3 төрлийн оюуны өмчийн патент авч, композит арматурын төсөл санаачлан тухайн үеийн Засгийн Газрын 888 төсөл шалгаруулж санхүүжүүлэх хөтөлбөрт орохоор бэлтгэж байхдаа 2014 онд өөрийгөө Засгийн газрын 888 төсөл дэмжигчдийн холбооны захирал, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер гэж танилцуулсан талийгч С.М******* гуайтай танилцсан юмаа. С.М******* миний төслийн санхүүжилтийг 4 тэрбумаар Засгийн газраас гаргуулна, банкны зээлийн барьцаанд өөрийн хувийн Э үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, газрыг тавьж хангуулна, авсан зээлийг 2-2 тэрбумаар хувааж авна, мөн миний эзэмшлийн Ф******* ХХК ний 50 хувийг эзэмшинэ, хувьцаа худалдан авсан үнийг дараа төлнө, одоогоор бэлэглэсэн болго гэж улсын бүртгэлд хамт очиж бүртгүүлсэн. Одоог хүртэл миний компанийн 50 хувийг эзэмшигч хэвээр байгаа. Төслийн санхүүжилт авахад яаралтай 90.000.000 төгрөг хэрэг боллоо, өнөө маргаашийн дотор ол гэж С.М******* шаардсанаар би төслийн санхүүжилтээ бодоод аргагүйн эрхэнд өөрийн орон сууц, автомашины 2 ширхэг гараажуудыг Г ББСБ болон О******* ББСБ-д тус тус барьцаалан 90.000.000 төгрөгийн зээл авч 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр С.М*******ид өгсөн болно. С.М******* нь надаас авсан зээлээ эргүүлж төлөхгүй байсаар би өөрөө шүүхэд дуудагдан улмаар 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн НШШГГ-ын 6 тоот тогтоолоор дээр дурдсан гаражууд нь С.Т******* миний өмчлөлөөс хасагдаж барьцаа төлбөрийн үүрэг гүйцэтгүүлсэн болно. Уг 2 гараажийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэхэд 40.255.816 төгрөг болсон болно. Мөн миний өмчлөлийн орон сууц барьцаалсан зээл 125.692.225 төгрөгийн гүйцэтгэлтэйгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн болно. Ийнхүү Засгийн газрын 888 төсөл хэрэгжүүлэх хөтөлбөр зарлагдсанаас хойш олон жил өнгөрөхөд миний бие орон сууц болон 2 гражаа алдаж төсөл ч үгүй, санхүүжилт ч үгүй хохирсон юм. Үүний дараа С.М******* гуайг 888 төсөл дэмжигчдийн холбооны захирал биш, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер биш болохыг мэдсэн. Түүнд итгэж яваад Засгийн Газрын 888 төслийн санхүүжилт авч олон жил хүч хөдөлмөрөө зарцуулан бүтээсэн төслөө амьдралд хэрэгжүүлэх боломжоо алдсан ч мөнгөө олж авах зорилгоор ойр дотно холбоотой явж ирсэн. 2017 оны 01 дүгээр сард С.М******* гуай би нэг компаниас их том авлагаа авч байгаа яг одоо шүүхийн тэмдэгтийн хураамж төлөх хэрэгтэй байна, авлагаа аваад чиний мөнгийг хүү, хувь, шагналтай нь өгнө гэхээр бас горьдлого төрч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр түүний өмнөөс 1.829.650 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болно. Үүний дараа ах нь шүүхэд ялна, тэгээд ч би алтны компанитай, шүүх хурал гэж явсаар байгаад алтны компанийнхаа лицензийн төлбөрөө төлөөгүй хураагдчих гээд байна. Ингээд алтны компани болох Н ХХК-ний лицензийн төлбөр нэрийдлээр 10.000.000 төгрөгийг миний найз болох М. бид хоёроос гуйж бэлнээр зээлдэж авсан юм. Тэгэхэд би та урьд авсан зээлээ өгөөгүй 4 жил болж байна. Дахиад бэлэн мөнгө гуйж байна. Та надад энэ 2 зээл авснаа бичгээр мэдүүлж баталгаа гаргаж өг гэхэд С.М******* гуай за чи бич би хэлж өгье гээд С.Т*******д мэдүүлэх нь гээд хэлэхэд нь та ямар мэдүүлэг өгч байгаа хэрэгтэн, би мэдүүлэг авч байгаа мөрдөн байцаагч биш мэдүүлэг гээд яах вэ гэж хоёулаа инээхэд М******* гуай нээрээ тийм мэдэгдэл гээд биччих гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 125.692.225 төгрөг, лицензийн 10.000.000 төгрөгийг авсан нь үнэн, нэн яаралтай бүрэн төлнө гэж хэлснийг би компьютерт шивж С.М******* гуай гарын үсэг зурж тамгаа дарсан болно. Ийнхүү мэдэгдэл хийснийхээ дараахан С.М******* гуай чи надад миний хүүхдүүдээс ч илүү хань болж ойлгож тусалж байгаа, би чиний өмнө их өртэй хүн гэж амьдралаа ярьж бүх үнэнээ хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ 2000-2014 онд Э хувийн компанидаа ажиллаж байсан 2014 оноос хойш ямар нэгэн эрхэлсэн ажилгүй яваа. 2012 онд Н алтны уурхайдаа хөрөнгө оруулалт хийнэ гээд гадаадын нэг иргэнээс 350.000 ам.доллар зээлээд буцааж өгөлгүй хэрэгт орсон, 2014 онд чамтай танилцах үедээ Б гэгчээс 400.000.000 төгрөг зээл аваад өгөлгүй бас шүүхээр явж байсан, чамаас авсан мөнгө тиймэрхүү өр төлбөрт үнэн хэрэгтээ явсан. Гэхдээ ах нь зээл аваад заавал чиний мөнгийг эргүүлж өгнө гэсэн юм. Эцэст нь С.М******* гуай өөрийн танил Н гэдэг хүнээр Төрийн банктай яриулж миний бичсэн төсөлд хөрөнгө оруулж байгаа мэтээр банканд танилцуулан Ф компанийн 50 хувийн эзэмшигчийн хувиар 1 тэрбум төгрөгийн зээл авсан болно. Улмаар надад өгөх ёстой 183.806.495 төгрөгийн төлбөрөөс одоо ахад нь үлдсэн байгаа нь 158.000.000 төгрөг байна, ах нь бас нэг хүнд 29.75.000 төгрөгийн өртэй, заавал өгөхгүй бол болохгүй, тийм болохоор чи энэ 158.000.000 төгрөгөөс түр шилжүүлчих, ах нь үлдэгдэл өр төлбөр дээрээ нэмж тун удахгүй бүрэн төлнө гэсэн. Мөн М******* гуай зээлийн зарцуулалтаа банканд зохистой харагдуулах хэрэгтэй тул, хамтрагчдаа бизнесийн зээл олгосон мэт гэрээ хэрэгтэй байна гээд нотариат руу намайг дагуулан авч очиж зээлийн гэрээ хийж 158.000.000 төгрөг өгсөн болно. Ингээд чамд үлдсэн төлбөрөө удахгүй өгнө гэж банканд дүр үзүүлэх гэж гэрээг хийсэн. Уулзаж танилцсан цагаасаа эхлэн хууран мэхлүүлж, алхам тутамдаа залилуулж эд хөрөнгө, өмчлөх эрхээрээ хохирч байгааг мэдсэн ч тухайн үед өрөө авахын тулд надад хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Улмаар би өөрийн авлагаа дутуу аваад тэр өдөр нь шууд М******* гуайн гуйсан ёсоор 29.752.000 төгрөгийг М гэдэг хүнд өөрийн мөнгөнөөс шилжүүлсэн болно. Ингээд С.М******* гуайн надад төлөх өр төлбөр нийт 213.814.311 төгрөг болсноос 158,000,000 төгрөгийг хасвал 55.814.311 үлдсэн байв. М******* гуай надад тун удахгүй төлнө гэж амласан үлдэгдэл төлбөрөө төлөөгүй явсаар удалгүй нас барсан бөгөөд талийгчийг хүндэтгээд үр хүүхдээс нь нэхэмжлээгүй байсан болно. Гэтэл түүний хүү М.Б******* нь бидний хооронд хийсэн банканд дүр үзүүлж хийсэн нотариат барьж шүүхэд дуудсан. Бизнесийн зээлийн гэрээ М******* гуайн банканд зарцуулалтаа зохистой харагдуулахаар хийсэн хийсвэр гэрээ, дүр исгэж хийсэн үйлдэл гэдгийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гарган намайг дахин өр төлбөрт оруулж байгаа нь шударга бус байх тул өөрт учирсан дараах хохирлыг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилэл гаргасан. Үүнд: 2017.06.08-ны өдрийн С.М*******оос С.Т*******д гаргаж өгсөн өр төлөх мэдэгдлийн дагуу 135 692 225 төгрөг, 2017.01.10-ны өдөр С.М*******ийн өмнөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 829 650 төгрөг, 2017.08.09-ний өдөр С.М*******ийн өмнөөс төлсөн төлбөр 29 752 000 төгрөг, 2017.08.10-ны өдөр С.М*******ийн өмнөөс нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 6 284 620 төгрөг, автомашины зогсоолын үнэ 40 255 816 төгрөг, нийт 213 814 311 төгрөгийг талийгаач С.М*******ийн өвлөгч нар болох эхнэр Д.Б, хүү М.Б*******, М.Б******* нараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т******* нь нэхэмжлэл гаргахдаа гол үндэслэл болсон баримт нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн огноо бүхий, Н ХХК-нас иргэн С.Т*******д хандсан албан бичиг байх бөгөөд тухайн албан бичигт компанийн тэмдэг дарагджээ. Н ХХК-тай С.Т******* нь өмнө ямар харилцаатай байсан талаар би огт мэдэхгүй. Түүнчлэн н ХХК-иас бусдад гаргасан ямарваа баталгаа, албан харилцаанд миний бие огт хариуцлага хүлээх ёсгүй гэж ойлгож байна. Миний мэдэж байгаа зүйл гэвэл, н ХХК-ийн бичиг баримт, миний талийгаач аавын гарын үсэгтэй компанийн тэмдэг дарагдсан хоосон бланк баримтууд С.Т******* хадгалагддаг байсан. Нэхэмжлэлд дурдсанаар миний аав С.Т*******ас зээл авсан нь үнэн л юм бол яагаад зээлийн гэрээ огт байгуулаагүй, тухайн баталгаа баримт бичигээ нотариатаар гэрчлүүлээгүй зэргээс үзэхэд тухайн баримт үнэн бодит эсэхэд эргэлзэж байна. Миний аав С.М******* нь, С.Т*******тай хамтран түүний үүсгэн байгуулсан Ф ХХК-ийн хувьцааны тодорхой хувийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эзэмшиж, хамтран ажиллах болсон байдаг. Энэ талаар С.Т******* нэхэмжлэлдээ дурджээ. Үүнийг Засгийн газрын нээлттэй мэдээллийн сангийн цахим хаягаас мэдээллийг үзэх боломжтой. Гэтэл үүнээс өмнө буюу С.Т******* нь 2014 онд өөртөө зээл авч байсан талаарх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба түүний 2014 оны авч байсан зээлийн үүрэг нь надад ямар хамааралтай талаар ямар ч баримт байхгүй, цаг хугацааны хувьд олон жилийн зөрүүтэй, логик зөрчилтэй байна. С.Т******* өөрийн өмчлөлийн орон сууц болон автомашины гражийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу алдах гээд байна гэх шалтгаанаар миний аав С.М*******оос 158.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зээлсэн бөгөөд тухайн үед миний бие Б******* болон миний ах Б******* бид хамт байсан, тухайн үйл баримтыг сайн мэдэж байгаа болно. С.Т******* нь миний ааваас 158.000.000 төгрөгийг зээлж авахдаа нотариатаар гэрчлүүлж, тухайн зээлийн гэрээ байгуулсан өдрөө хүлээн авсан юм. С.Т******* өмнө нь, тухайн зээлийн үүрэгтэй холбоотой бидний хоорондын шүүхийн маргааны явцад, тухайн мөнгийг огт хүлээж аваагүй гэж мэлзэж энэ тухайгаа шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгч байсан. Гэтэл 158.000.000 төгрөгийг миний ааваас зээлж авч байсан гэдгээ одоо С.Т******* хүлээн зөвшөөрөх болжээ. С.Т******* нь өнөөдөр 213.814.311 төгрөгийг нэхэмжилж байгаа, энэхүү мөнгөн дүн нь хэрхэн ямар тооцооллоор ийм мөнгөн дүн гарч байгаа, яагаад үүнийг би төлөх үүрэгтэй гэдгийг нэхэмжлэлийн агу******* болон баримтуудтай танилцаад юу ч ойлгосонгүй. С.Тын нэхэмжлэл нь бүхэлдээ ямар ч үндэслэлгүй байх тул, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Тын нэхэмжлэлд дурьдсан асуудлаар, миний төрсөн дүү болох М.Б*******тэй шүүхээр маргалдаж, иргэний маргаан нь 2024 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Иргэн С.Т******* нь нэхэмжлэлдээ 158 000 000 төрөгийн зээлийн гэрээ нь банкинд үзүүлэх зорилгоор дүр үзүүлж байгуулсан хуурамч гэрээ, 158 000 000 төгрөгийг бодитоор аваагүй гэх агу*******ар бичсэн байх боловч, 158 000 000 төгрөг авсаны заримыг нь өөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн гээд, бодитоор авчихсан мөнгөө одоо давхардуулж нэхээд байгаа ч юмшиг учир нь ойлгогдохгүй зүйл бичжээ. Иргэн С.Т******* өөрөө бусдаас авсан зээл, өөртөө зарцуулсан бусад мөнгөө яагаад надаас нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байна. Миний талийгаач аав иргэн С.Тыг үнэхээр залилан мэхлээд хохироочихсон юм бол яагаад шүүх цагдаагийн байгууллагад хандаагүй энэ олон жил чимээгүй явсан юм бэ гэж асуумаар байна. Нэхэмжлэлд дурьдаад, надаас одоо нэхээд байгаа мөнгөтэй холбоотой асуудал нь одоогоос 10 гаруй жилийн өмнөх, миний талийгаач аавыг амьд сэрүүн байхад нь чимээгүй явж байсан байж, одоо мэдэгдэл бичиг гэх цаас гаргаж ирж, биднээс мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хариуцагч Д.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн С.Т******* нь одоогоос 10 гаруй жилийн өмнө Г гэх банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн мөнгөө надаас нэхэмжлээд байна гэж ойлголоо. Мөн бусад нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хувьд, ямар учир холбогдолтой болохыг ч сайн ойлгосонгүй. Миний хувьд С.Тыг таних боловч, нэхэмжлэлд дурьдсан мөнгө санхүүгийн холбоотой асуудлыг сайн мэдэхгүй, яагаад гэнэт одоо энэ олон жилийн дараа надад огт хамаагүй шаардлага, нэхэмжлэлийг гаргасанд үнэхээр гайхаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, тус шүүхэд иргэн С.Тын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Миний бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байх тул, миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс хэрэгт иргэний үнэмлэхийн лавлагаа, 2019.03.19-ний өдрийн №16 Өвлөх эрхийн гэрчилгээ, хавсралт, 2019.03.19-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай М.Бийн хүсэлт, 2019.03.18-ны өдрийн Өв хүлээн авахаас татгалзах тухай Д.Б, М.Б******* нарын хүсэлт, 2018.05.26-ны өдрийн С.М*******ийн нас барсны гэрчилгээ, С.М*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2017.8.9-ний өдрийн С.М*******, С.Т******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, С.М*******, Д.Б нарын гэрлэлтийн баталгааны хуулбар, 2017.08.10-ны өдрийн Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг, 2017.08.09-ний өдрийн төрийн банкны орлогын мэдүүлэг, 2017.01.10-ны өдрийн Капитрон банкны орлогын мэдүүлэг, 2017.06.08-ны өдрийн С.Т*******д мэдэгдэл гаргах нь бичиг, 2015.06.17-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баримтууд, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тайлан, С.Тын сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, 2014.03.04-ний өдрийн О******* ББСБ болон С.Т******* нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь, хөрөнгө барьцаалах гэрээ, 2014.02.12-ны өдрийн Г ББСБ болон С.Т******* нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, М.агийн тодорхойлолт, 2014.12.18-ны өдрийн С.М*******оос С.Т*******д олгосон итгэмжлэл, Э ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн./хх-ийн 5-61/
6. Хариуцагч нараас хэрэгт Д.Бгийн хариу тайлбар, М.Бийн хариу тайлбар, 2024.01.30-ны өдрийн 183/ШШ2024/00564 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, М.Бийн хариу тайлбар, Н ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, С.Тын хариу тайлбар зэргийг ирүүлсэн./хх-ийн 82, 93, 120-125, 127-129/
7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Монголын нотариачдын танхимаас баримт шаардсан ба уг захирамжийн дагуу ирүүлсэн 21 хуудас баримтууд, хариуцагчийн хүсэлтээр 2015.01.05-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 145-166, 203/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч М.Б*******д холбогдох хэсгээс заримыг хангаж, хариуцагч Д.Б, М.Б******* нарт холбогдох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие талийгаач С.М*******той 2014 оноос танилцаж, хамтарч төсөл хэрэгжүүлэх, улмаар ажил төрөлд нь тусалж, өөрийн граж, байрыг хүртэл барьцаанд тавьж, зээл авч өгөөд алдаж байсан. Бидний хооронд мөнгөний нилээн асуудал үүссэн бөгөөд С.М******* нь надаар өөрийнхөө өмнөөс төлбөр хийлгэсэн болон 2017.06.08-ны өдрийн мэдэгдэлийн дагуу төлөх ёстой төлбөр 135 692 225 төгрөгийг төлөлгүй нас барсан. Харин түүний хүүхдүүд нь аавынхаа өвийг хүлээн аваад надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэж, энэ талаар шүүхийн шийдвэр гаргуулсан. Иймд түүний өвлөгч нараас 213 814 311 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “....Т******* нь нэхэмжлэл гаргахдаа гол үндэслэл болсон баримт нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн огноо бүхий, Н ХХК-нас иргэн С.Т*******д хандсан албан бичиг байх бөгөөд тухайн албан бичигт компанийн тэмдэг дарагджээ. Н ХХК-тай С.Т******* нь өмнө ямар харилцаатай байсан талаар би огт мэдэхгүй. Түүнчлэн н ХХК-иас бусдад гаргасан ямарваа баталгаа, албан харилцаанд миний бие огт хариуцлага хүлээх ёсгүй гэж ойлгож байна. Нэхэмжлэлд дурдсанаар миний аав С.Т*******ас зээл авсан нь үнэн л юм бол яагаад зээлийн гэрээ огт байгуулаагүй, тухайн баталгаа баримт бичгээ нотариатаар гэрчлүүлээгүй зэргээс үзэхэд тухайн баримт үнэн бодит эсэхэд эргэлзэж байна. Миний аав С.М******* нь, С.Т*******тай хамтран түүний үүсгэн байгуулсан ф ХХК-ийн хувьцааны тодорхой хувийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эзэмшиж, хамтран ажиллах болсон байдаг. Гэтэл үүнээс өмнө буюу С.Т******* нь 2014 онд өөртөө зээл авч байсан талаарх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба түүний 2014 оны авч байсан зээлийн үүрэг нь надад ямар хамааралтай талаар ямар ч баримт байхгүй, цаг хугацааны хувьд олон жилийн зөрүүтэй, логик зөрчилтэй байна. С.Т******* нь өнөөдөр 213.814.311 төгрөгийг нэхэмжилж байгаа, энэхүү мөнгөн дүн нь хэрхэн ямар тооцооллоор ийм мөнгөн дүн гарч байгаа, яагаад үүнийг би төлөх үүрэгтэй гэдгийг нэхэмжлэлийн агу******* болон баримтуудтай танилцаад юу ч ойлгосонгүй. Мөн энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэр гарсан.” гэх тайлбарыг гаргаж, маргасан.
4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 М.Б******* нь С.Т*******д холбогдуулан өөрийн эцэг С.М*******ийн С.Т*******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийг өвлөн авсан үндэслэлээр, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 158 000 000 төгрөг, хүү 41 712 000 төгрөг, алданги 79 000 000 төгрөг, нийт 278 712 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.30-ны өдрийн 183/ШШ2024/00564 дугаар шийдвэрээр хариуцагч С.Т*******ас үндсэн зээл 158 000 000 төгрөг, зээлийн хүү 41 712 000 төгрөг, алданги 39 500 000 төгрөг, нийт 239 212 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б*******д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр байна.
4.2 Дээрх маргаан бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Т******* нь сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ “...талийгаач С.М******* 173 558 495 төгрөгийг надад буцаан төлөх үүрэгтэй байсан. Мөн С.М******* миний өмчлөлийн авто зогсоолыг барьцаанд тавьж авсан зээлээ төлөөгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар төлбөрт хураагдсан хоёр ширхэг авто зогсоолын үнэ 40 255 816 төгрөг, нийт 213 814 311 төгрөгөөс хүлээн авсан 158 000 000 төгрөгийг хасч, үлдэх 55 814 311 төгрөгийг хууль ёсны өвлөгч М.Б*******эс шаардах эрхтэй...” гэж тайлбарласан байх ба энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт авагдсан байна.
4.3 Харин дээрх шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...хариуцагч С.Т*******ас гаргасан сөрөг шаардлагын тухайд нэхэмжлэгч М.Б******* дангаар хариуцвал зохих этгээд биш байх тул шүүх сөрөг шаардлагын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв. Хариуцагч С.Т******* нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэгтэй холбоотой шаардлагаа холбогдох этгээдүүдэд гаргах, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.” гэж дүгнээд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Эдгээрээс үзэхэд дээрх шийдвэрээр нэхэмжлэгч С.Тын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч С.Т*******, талийгаач С.М******* нар нь ажлын төрлийн хувьд хамтран ажиллаж, тодорхой харилцаатай байсан болох нь тогтоогдсон, талуудын хэн аль нь энэ талаар маргаагүй болно.
6.1 Талийгаач С.М******* өвчний улмаас 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр Д.Б, хүү М.Б*******, М.Б******* нар хууль ёсны өвлөгч нар болох нь С.М*******, Д.Б нарын гэрлэлтийн гэрчилгээ, өвлөгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатчид гаргасан өргөдөл зэргээр тогтоогдож байна.
6.2 Түүний хүү М.Б******* 2019 оны 03 сарын 01-ний өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтийг гаргаж, 2019 оны 03 сарын 01-ний өдрийн №12 Өвлөх эрхийн гэрчилгээгээр 33-22 УБЛ улсын дугаартай авто машины өмчлөх эрхийг, , №13 гэрчилгээгээр Н ХХК-ийн нийт энгийн хувьцааны 33,34 хувь буюу 334 ширхэг хувьцааг эзэмших эрхийг, 2019 оны 03 сарын 19-ний өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтийг гаргаж, 2019 оны 03 сарын 19-ний өдрийн №15 гэрчилгээгээр иргэн С.Нтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргах, шаардах эрхийг, мөн өдрийн №16 гэрчилгээгээр иргэн С.Т*******тай 2017.08.09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах, нэхэмжлэл гаргах, шаардах эрхийг тус тус авсан байна./хх-ийн 6-17, 146-166/
6.3 Харин хууль ёсны өвлөгч Д.Б, М.Б******* нар нь өвөөс татгалзсанаар хүү М.Б******* өвийг хүлээн авсан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 520.2-т заасантай нийцсэн байна.
6.4 Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлөгчийн үүргийг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 535.1-т “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч С.Т******* нь 2017.06.08-ны өдрийн мэдэгдэлээр хүлээсэн үүргийг өвлөгч М.Б*******эс шаардах эрхтэй байна.
7. Харин хариуцагч М.Б******* 2017.06.08-ны өдрийн мэдэгдэл бүхий баримтаар шаардах үндэслэлгүй бөгөөд талийгаач аавын гарын үсэгтэй компанийн тэмдэг дарагдсан хоосон бланк баримтууд С.Т******* хадгалагддаг байсан. Нэхэмжлэлд дурдсанаар миний аав С.Т*******ас зээл авсан нь үнэн л юм бол яагаад зээлийн гэрээ огт байгуулаагүй, тухайн баталгаа баримт бичгээ нотариатаар гэрчлүүлээгүй, мөн компанийн тамга дарагдсан зэргээс үзэхэд тухайн баримт үнэн бодит эсэхэд эргэлзэж байна гэсэн нь дараах үндэслэлгүй байна.
7.1 Хэрэгт ирүүлсэн 2017.06.08-ны өдрийн “С.Т*******д мэдэгдэл гаргах нь” гэсэн баримтад “…С.Т******* нь надад зээл өгөхийн тулд өөрийн орон сууц болон зоорийн давхрын авто зогсоолуудаа барьцаалж, зээл авч өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тус зээл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 125.692.225 төгрөгийн үүрэг гүйцэтгүүлэхээр шилжсэн байгааг С.М******* миний бие мэдэж байгаа бөгөөд уг мөнгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс тус мөнгийг “Н” ХХК-ны үйл ажиллагааны орлогоос нэн яаралтай төлж барагдуулан иргэн С.Тыг хохиролгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Мөн 2017 оны 6-р сарын 08-ны өдөр С.М******* миний бие өөрийн эзэмшлийн “Н” ХХК-ийн лицензийн төлбөр төлөхийн тулд С.Т******* болон М.а нараас 10.000.000 төгрөг зээлж байгаа бөгөөд мөн яаралтай төлж барагдуулах болно.” Мэдэгдэл гаргасан С.М******* гэж бичиж, гарын үсэг зурж, Н ХХК-ийн тамга дарагдсан байна.
7.2 Дээрхээс үзэхэд талийгаач С.М******* нь амьд ахуйдаа С.Т*******тай хамтран ажиллаж байсан үйл баримтаа дурдаж, улмаар түүнд төлөх төлбөрийг дээрх мэдэгдэл бүхий баримтад нэг бүрчлэн бичиж, уг баримтыг өөрийн гарын үсгээр баталгаажуулсныг хуурамч гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ хэрэгт баримтаар нотлоогүйн дээр тухайн баримтад иргэн С.М /РД / миний бие гэж бичигдсэн байгаа нь компанийн нэрийн өмнөөс бичигдсэн гэх үндэслэлийг үгүйсгэж байна.
8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017.06.08-ны өдрийн мэдэгдэлд дурдсан үнийн дүн 135 692 225 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
9. Харин нэхэмжлэлийн бусад шаардлага болох 2017.01.10-ны өдөр С.М*******ийн өмнөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 829 650 төгрөг, 2017.08.09-ний өдөр С.М*******ийн өмнөөс төлсөн төлбөр 29 752 000 төгрөг, 2017.08.10-ны өдөр С.М*******ийн өмнөөс нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 6 284 620 төгрөг, автомашины зогсоолын үнэ 40 255 816 төгрөг, нийт 78 122 086 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх ба эдгээр төлбөрийг талийгаач С.М******* төлөх байсан өр гэх баримт хэрэг авагдаагүй байна.
10. Талуудын маргаан бүхий шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг 2024.01.30-ны өдрийн 183/ШШ2024/00564 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дүгнэж, хөөн хэлэлцэх хугацааг хугацаандаа гэж дүгнэснийг дурдав.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б*******эс 135 692 225 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Т*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 78 122 086 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Б, М.Б******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т*******ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 227 022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б*******эс улсын тэмдэгтийн хураамжид 836 411 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Т*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ