2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 191/шш2025/10875

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *************** хаягт оршин байрлах У******* ******* ******* ******* /регистрийн дугаар: *******1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух, Төнхөн овогт Д******* А******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/ болон

Хариуцагч: *********** байр хаягт оршин байрлах О******* х ХХК /регистрийн дугаар: 2/-д тус тус холбогдох,

 

62,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, М.М, хариуцагч Д.А*******, гэрч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У******* ******* ******* Сургууль О******* х ХХК-ийн захирал Д.А*******тай 2022 Өмнөх оны 07 сарын 27-ны өдөр, "Багш, сургуулийн "Цахилгааны инженер"-ийн бакалаврын боловсрол олгох зохион байгуулах хамтран ажиллах гэрээ байгуулсан. боловсрол", сургалтын гэрээгээр "А" тал буюу У******* ******* ******* Сургууль нь О******* хийн элсүүлсэн суралцагчдыг анх элссэн сургалтын төлбөрөөр сургаж төгсгөх, "Б" талд сургалтын х боловсруулсан, о*******ан элсүүлсэн ажлын хөлсөнд нэг удаа 1 о*******ны төлбөрөөс 1,200,000 төгрөгийн урамшуулал болгон олгохоор, энэхүү урамшууллын 50 хувийг 2022 оны 9 сард, 30 хувийг 2023 оны 9 сард, эцсийн үлдэгдэл 20 хувийг 2024 оны 9 сард багтааж өгч, авахаар харилцан тохирсон. Гэтэл Д.А******* нь манай ******* *******д сургана хэмээн элсүүлсэн 63 о*******наас сургалтын төлбөр 114,485,000 төгрөгийг О******* хийнхөө ХААН банкны // дугаар дансаар хураан авч У******* ******* ******* Сургуулийн данс руу зөвхөн 25,960,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 88,525,000 төгрөгийг хувьдаа авч завшсан. Өнөөдөр гэрчээр дуудсан Х.М багшид 19 оюуны 1,900,000 төгрөг, 1 о*******ныг 100,000 төгрөгөөр тооцон, Н багшид 8 о*******ны 800,000 төгрөг, ингээд 27 о*******ны мөнгийг хасаж байгаа. Гэтэл ******* 2020 онд багш нартайгаа элсүүлсэн о*******наас 100,000 өгнө гэсэн гэрээ хийсэн байсан. Д.А*******тай давхардуулаад 49 о*******ны 4,900,000 төгрөгийг давхардуулаад өгсөн. Д.А*******аас бид хасаж тооцоогүй. О******* хийнхөө нэрээр Д.А******* 2022 онд манай *******д өөрийн элсүүлсэн 22 хүний сургалтын төлбөрөөс урамшуулалдаа урьдчилж суутган авсан 26,400,000 төгрөгийг хасаж тооцоход сургуулийн дансанд орох ёстой үлдэгдэл 62,125,000 төгрөгийг өгөхгүй сургуулийг хохироож, төлөхөөс зайлсхийхдээ сургуулиа төгсөлгүй сургалтын явц дундаас төлбөр төлөлгүй алга болсон, Х.М, Н нарын өөр багшийн элсүүлсэн о*******ныг өөрийн элсүүлсэн хүмүүсийн тоо дээр нэмж цайруулах зэрэг арга хэрэглэн элдвээр булзааруулж байгаа юм. Иймд: Д.А*******аас У******* ******* ******* *******д элсэн сургалтад хамрагдан төгссөн о*******нуудын сургалтын төлбөр болох 62,125,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн хохиролгүй болгож өгөхийг хүсье, сургалтын төлбөр 62,125,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ч.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А би 2021 оны 09 сарын 01-ны өдөр -ийн ректор Д.А Үндсэн багшийн гэрээ байгуулж, Нийгмийн ухааны *******д багшаар орж ажилласан. 2022 оны 01 сараас мөн сургуулийн нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, математекийн багшаар ажиллаж байгаад 2024 оны 02 сард ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Миний хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байсан учир би 2024 оны 06 сарын нэгний өдрөөс хойш ажиллахаа болсон.

О******* х ХХК / РД 2 / нь 2013 онд байгуулагдаж ,хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 07 сарын 28-ны өдөр - О******* х ХХК -тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний нэгдүгээр зүйлээр гэрээний үндсэн зорилгыг тодорхойлсон.гэрээний зорилго нь багш .сургуулийн өмнөх боловсрол, сэргээгдэх эрчим хүч мэргэжлийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай хүмүүст бакалаврийн зэргийн боловсрол олгох сургалтыг онлайн болон тэнхимээр хослон зохион байгуулах байсан. Гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан.

Гэрээний дөрөвдүгээр зүйлийн 1-д Б.тал буюу О******* х ХХК нь 2022-2023 оны хичээлийн жилд суралцах нийтийн 40-өөс доошгүй о*******ан элсүүлэх ба дараагийн жилүүдэд дээрхи тоог бууруулахгүйгээр элсэлт зохион байгуулах үүрэгтэй байсан.

Энэхүү гэрээнд заасны дагуу тухайн хичээлийн жилд тус компани нь 79 о*******ан элсүүлсэн.Үүнээс цахилгааны инженерийн ангид 9, Сургуулийн өмнөх боловсролын ангид 44 о*******ан нэгдүгээр курсэд элсүүлсэн нийт о*******ан 53, Сургуулийн өмнөх боловсролын хоёрдугаар курсээс суралцах 26 о*******ан элсүүлэсэн.

Тухайн 79 о*******ны 63 о*******ан манай компаний Хаан банкны тоот данс РУУ сургалтын төлбөр гэж 114,485,000 төгрөг хийсэн. Гэрээний 3 дугаар зүйлийн 4-д о*******ан элсүүлсэн ажлын хөлсийг нэг удаа 1 о*******анд 1,200,000 төгрөгөр тооцож О******* х ХХК-д төлнө гэж заасан байгаа. Гэрээнд заасны дагуу О******* х ХХК-д нь 75,600,000 төгрөг төлөх ёстой. Орж ирсэн мөнгөнөөс 25,960,000 төгрөгийг -ийн Хаан банкны 8 тоот данс руу шилжүүлсэн. Одоо хоёр компаний хооронд 12,925,000 төгрөгийн тооцоо байгаа юм. Энэ талаар -ийн нягтлан бодогчМ.Мтэй нийлээд 12,925,000 төгрөг дээр тооцоо гарсан. -ийн данс руу дээрхи мөнгийг шилжүүлээд тооцоогоо дуусгая гэхэд зөвшөөрөхгүй байсан.

Иргэн Д.А надтай ямар нэг хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, учир би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тухайн үед би нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, багш байсан. Гэрээ байгуулаад гарын үсэг зурсан. Гэрээний дагуу урамшууллаа гаргаад зардал өгөөд, хөдөө орон нутгаар элсүүлээд гэрээнд О******* хийн данс руу тэд, сургуулийн данс руу тэд орсон гээд байж байгаа. Намар 72 о*******ан, 16 о*******ан элсүүлсэн. Гэрээний дөрөвдүгээр зүйлийн 1-д Б.тал буюу "О******* х" ХХК нь 2022-2023 оны хичээлийн жилд суралцах нийтийн 40-өөс доошгүй о*******ан элсүүлэх ба дараагийн жилүүдэд дээрх тоог бууруулахгүйгээр элсэлт зохион байгуулах үүрэгтэй байсан. Энэхүү гэрээнд заасны дагуу тухайн хичээлийн жилд тус компани нь 79 о*******ан элсүүлсэн. Үүнээс цахилгааны инженерийн ангид 9, сургуулийн өмнөх боловсролын ангид 70 о*******ан нийт о*******ан 79 о*******ан элсүүлсэн нь -ийн захирлын 2022 оны 09-р сарын 29-ны өдрийн 88 тоот тушаалаар баталгаажуулсан байгаа. СӨБ-д 70 о*******ан элсүүлснээс багш Н 11 о*******ан, багш М 31 о*******ан, багш Д.А******* буюу О******* хийн багш нар 28 о*******ан тус тус элсүүлж тухайн үедээ "О******* х" ХХК-аас урамшууллаа дансаар болон бэлнээр авсан байгаа. Эдгээр багш нар "О******* х" ХХК- тай хамтран ажиллах аман гэрээ байгуулаад о*******ан элсүүлж ажилласан нь үнэн болно. СӨБ-ын багшийн ангид элссэн 70 о*******ны 53 о*******ан манай компанийн ХААН банкны тоот данс руу сургалтын төлбөр гэж 102,655,000 /Нэг зуун хоёр сая зургаан зуун тавин таван мянган/ төгрөг хийснээс -ийн ХААН банкны 8 тоот данс руу 25,960,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлээд "О******* х ХХК-ны дансанд о*******ны сургалтын төлбөр 76,695,000 төгрөг үлдсэн байгаа. Гэрээний 3 дугаар зүйлийн 4-д зааснаар о*******ан элсүүлсэн ажлын хөлсийг нэг удаа 1 о*******анд 1,200,000 /нэг сая хоёр зуун манган/ төгрөгөөр тооцож нь "О******* х" ХХК-д төлнө гэж заасан байгаа, ингээд тооцохоор харин ч манайд мөнгө өгөх шаардлагатай байгаа, үүнийг нэмэлт тайлбартаа дурдаж өгсөн байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрчээр дуудагдсан Х.М багштай хийсэн 2020 оны 5-р сард Х.М багштай хийсэн гэрээ, 2022 онд О******* хтэй хийсэн гэрээтэй хамааралтай юм уу үгүй юм уу, Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сургалтын төлбөр гэж байгааг ойлгохгүй байна. Гэрээнд 1,200,000 төгрөгийн урамшуулал өгнө гэж заасан байгаа. Тухайн жилд хэчнээн о*******ан сургалтын төлбөр төлөх вэ, 88 о*******ан дунд чинь Х.Мгийн 19 о*******ан, Нийн 8 о*******ан байгаа. Хариуцагч хөдөө орон нутагт хүртэл очиж ажилласан. У******* ******* ******* сургуулийн данснаас 102,655,000 төгрөгийг шилжүүлсэн, нийт элсүүлсэн о*******ны 113,500,000 төгрөгийг хэсэгчлэн О******* хийн данс руу хийсэн, дансны хуулгаар батлагдана. 27 о*******ныг оруулаад 86 хүний о*******ан элсүүлсний урамшуулал 103,200,000 төгрөг болж байгаа, 10,305,000 төгрөгийн үлдэгдэл үлдэж байгаа. тоот данс руу 25,960,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байхад сургалтын төлбөрөөс 87,000,000 төгрөг үлдсэн гэж яриад байна. Сургалтын төлбөр өөр, урамшуулал олгох асуудал тусдаа. О******* х ХХК өөрийн дансаар орж ирсэн Нийн элсүүлсэн о*******ны мөнгийг төлсөн. Ганцхан нотлох баримт 2020 оны 5-р сарын Х.М багштай хийсэн гэрээ, дансны хуулга, тухайн жилд элссэн о*******ны тушаал нотлох баримтаар байгаа. Хэдэн о*******ан орсон, хэдийг нь буцаагаад шилжүүлсэн нь дансны хуулгаар тодорхой болно. Илүү шилжүүлсэн 7,015,000 төгрөгийг нэхэмжилж байна гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Тийм учраас тооцооллын дагуу өгөх зүйлээ өгсөн, илүү шилжүүлсэн. Нэхэмжлэлийн хууль зүйн үндсээ гаргаж өгөхгүй байна. Тооцооллоо өгөхгүй байна. Зүгээр л нэг 62,000,000 төгрөгийг сургалтын төлбөр, о*******ан элсүүлсэн төлбөрөө илүү шилжүүлээд нэхээд байгаа юм уу, зөвхөн о*******ан элсүүлж байгаа тохиолдолд сургалтын төлбөр яригдахгүй, тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.11.01№467 итгэмжлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.07.27 /дугааргүй/ Хамтран ажиллах гэрээ, болон О******* х ХХК-ийн хамтарсан Багш, сургуулийн өмнөх боловсрол, Цахилгааны инженер-ийн хөөр 3 жил сурах нэг ангийн о*******наас олох орлого, зардлын төсөв, О*******ны төлбөр төлсөн бүртгэл 2021-2024, ректорын 2022.09.29№88 тушаал, БСӨБ-ын багшийн ангийн о*******нууд, Цахилгаан инженер ангийн о*******нуудын нэрс, БСӨБ-ын багшийн 2-р курсын о*******нуудын нэрс, 2021.10.10№431 тодруулсан нэхэмжлэлийн шаардлага, 2025.05.07№146 тоот албан бичгээр гаргасан тодруулсан нэхэмжлэлийн шаардлага, 2022/2023 элсэн ороод 2-3 курсуу давхар судалсан анги, 2022-2023 Хөрвөх болон дэд бакалавр, 2022-2023 онд элссэн одоо 3-р курст суралцаж буй о*******нууд,

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, өмгөөлөгч Ж.Энхтуяатай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2024.12.10№и/09, Л.Ц иргэний үнэмлэхийн хуулбар ба 2022.03.30 тодорхойлолт, О******* х ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, О******* х ХХК-ийн хариу тайлбар, нэмэлт атйлбар, СӨБ-ын багшийн ангид 2022-2023 оны хичээлийн жилд элссэн 1-р курсын о*******нуудын О******* х ХХК-ийн дансанд төлбөр төлсөн мэдээлэл, О******* х ХХК-ийн эзэмшдэг Хаан банк дахь тоот дансны 2022.09.01-2024.02.10 хугацааны хуулга,

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт: гэрч Х.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч У******* ******* ******* ******* нь хариуцагч Д.А******* болон О******* х ХХК-д холбогдуулан, тус *******д элсүүлсэн о*******нуудын төлбөр болох 62,125,000 төгрөг гаргуулахаар шаардсан:

3. Хариуцагч Д.А******* нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчтэй авлэрэхэд татгалзахгүй гэх саналыг шүүх хуралдаанд хэлсэн ба өмнө нь бичгээр гаргасан хариу тайлбарт дурдсан У******* ******* ******* ******* ба О******* х ХХК-ийн хооронд тооцоотой гэх 12,925,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчтэй эвлэрэх санал гаргасан.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн уг саналыг эс зөвшөөрснөөр хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа, *******д элссэн 63 о*******ны сургалтын төлбөр 114,485,000 төгрөгийг О******* х ХХК-ийн дансаар авч 25,960,000 төгрөгийг *******д шилжүүлж, үлдэгдэл 88,525,000 төгрөгийг шилжүүлэхгүй завшсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон бөгөөд Д.А*******ын элсүүлсэн 22 о*******ны төлбөрийг хасаж тооцох буюу 26,400,000 төгрөгийг уг 88,525,000 төгрөгөөс хасаж нийт 62,125,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна хэмээн шаардсан.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдов.

7. У******* ******* ******* ******* ба О******* х ХХК-ийн хооронд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Багш, сургуулийн өмнөх боловсол, Саргээгдэх эрчим хүч мэргэжлийн чиглэлээр олон ажилласан туршлагатай хүмүүст бакалаврын зэргийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, 2022-2024 оны хооронд хэрэгж******* тус сургалтын х боловсруулсан, о*******ан элсүүлсэн ажлын хөлсийг нэг удаад 1 о*******анд 1,200,000 төгөргөөр тооцож У******* ******* ******* сургуулиас О******* х ХХК-д төлөх, гэрээний Дөрөвдүгээр зүйлд Б тал буюу О******* х ХХК нь 2022-2023 оны хичээлийн жилд суралцах нийт 40-өөс доошгүй о*******ан элсүүлэх ба дараагийн жилүүдэд дээрх тоог бууруулахгүй байхыг эрмэлзэж ажиллана гэж талууд харилцан тохиролцсон байна.

8. Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

9. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан, О******* х ХХК-иас өгсөн о*******нууд төлбөр төлсөн тухай хүснэгтийг үндэслэл болгож нийт 114,485,000 төгрөгийг хариуцагч О******* х дансаараа авсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй О******* х ХХК-иас өгсөн гэх о*******нууд төлбөр төлсөн 68 о*******ны нэр бүхий хүснэгтэд тусгагдсан нь нийт 116,838,000 төгрөгийн дүнтэй байна. Үүнээс О******* х ХХК-ийн тамга дарагдаагүй 12 о*******ны нэртэй баримтад нийт 18,063,000 төгрөгийн дүн бүртгэгдсэн байх тул сургалтын төлбөр 98,775,000 төгрөгийг О******* х ХХК дансаараа авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Хамтран ажиллах гэрээний дагуу о*******ан элсүүлэх үүрэг хүлээсэн О******* х ХХК нь о*******нуудын сургалтын төлбөрийг компанидаа авсан нь гэрээнд заагаагүй үйлдэл байх ба ийнхүү хөрөнгө шилжүүлж авахдаа аливаа хэлцэл хийгээгүй, үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч О******* х ХХК-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, улмаар уг төлбөрийг О******* х ХХК-иас нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

11. Хэрэгт авагдсан О*******ны төлбөр төлсөн бүртгэл /2021-2024/ нэртэй баримтуудаас тус компанийн тамга дарж баталгаажуулсан, нэр бүхий 56 о*******ны баримт байх ба 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хамтран ажиллах гэрээний Гуравдугаар зүйлийн 4-т зааснаар төлөх нэг о*******ны 1,200,000 төгрөгийг уг 56 о*******анд тооцож, нийт 67,200,000 төгрөгийг хариуцагч О******* х ХХК нь У******* ******* ******* сургуулиас авахаар байна.

12. Хариуцагч О******* х ХХК нь о*******нуудын сургалтын төлбөрийг компанийн дансанд авч, улмаар У******* ******* ******* *******д 25,900,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй ба дээр дурдсан О******* х ХХК-ийн тамга дарагдаж баталгаауулсан баримтаас нэгтгэсэн дүн 98,775,000 төгрөгөөс О******* х ХХК-иас *******д шилжүүлсэн 25,900,000 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу О******* х ХХК авах ёстой 67,200,000 төгрөгийг тус тус хасч тооцоход 5,675,000 төгрөгийг хариуцагч О******* х ХХК нь нэхэмжлэгчид төлөхөөр байна.

13. Дээр дурдсанаар, О******* х ХХК ба У******* ******* ******* сургуулийн хооронд байгуулагдсан гэрээг хэрэгжүүлэх явцад О******* х ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон бөгөөд хариуцагч Д.А******* нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зох******* ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О******* х ХХК-иас 5,675,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У******* ******* ******* *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55,450,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Д.А*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О******* х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 105,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У******* ******* ******* *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА